Сайн байцгаан уу? Миний олон мянган уншигчидаа! :)
Би гэдэг хүн эх орондоо харьж ирээд хагас жил болох гэж байна. Харьж ирсэнээ ярихаас өмнө хаанаас юу хийж байгаад ирсэнээ эргэж харах нь бас сонин. 2007 оны 4 сарын 2 нд эх орноосоо гаржээ. Хээрийн галуу нисэн хүрэх эсэхийг бүү мэд газар луу эрдэм өвөртөлөхөөр явжээ. Чилийсэн зургаагын зургаан жил, эс бөгөөс нүд ирмэх мэт хурдтай зургаахан жил болоод ирж. Энэ зургаан жил, 25 жилийн амьдралд минь 24%-ийг эзэлж байх юм. Амар хялбар бус, гэхдээ дааж давшгүй хүнд бус 6 жил өнгөржээ. Хүний нутагт зургаан жил болохдоо хүний нутагт байгаа гэж нэг их бодогдохгүйгээр амьдраад ирсэн нь бас л гайхалтай. Хоёр сургууль төгсөөд хэлний бэлтгэлтэйгээ гурван диплом өвөртөлжээ. Нутгаас гарахдаа ганцаар яваад ирэхдээ гурвуулаа болсон байх юм. Хорвоо дээр байгаагүй тэр шинэ хүн нь миний үргэлжлэл болох хүн. :)
Олон олон сайн санаатай хүмүүсийн ач буянаар, дэмжлэгээр явж иржээ, явсаар байх бизээ. Эх орноо учиргүй санаж бэтгэрээд, ирэхгүй бол үхэх гээд байсангүй. Бас ирэхгүй байхуйц ямар нэгэн зүйл болсонгүй. Төлөвлөсөн суръя гэснээ сураад ирж. Гэхдээ тэгэх минь яав ингэх минь яав, тэгсэн нь болждээ ингэсэн нь ч болчжээ гэх бодлууд ч мөн байх. Нэг үгээр хэлбэл дурсамж дүүрэн 6 жил.
Монголд ирээд их юм үзэж харж тууллаа. Магадгүй зургаан жилд үзсэн харсанаас ч ихийг үзсэн байж мэднэ. Гэхдээ өнгөрсөн зургаан жил маань энэ зургаан сарыг давах ухаан хүч болж ирснийг ч ойлгов. Ажилд оров, ажил хийж ч үзэж байна. Аз жаргалтай байгаа юу гэвэл байгаа ч юм шиг. Аз жаргалгүй юу гэвэл үгүй ч юм шиг. Аз жаргал гэж юу юм бэ? Сүүлийн зургаан жил өөрөөсөө асуусан асуулт маань үргэлжилсээр л....
Амьдрал их баян, олон өнгөтэй, үнэн бодит мэт, худал хуурмаг ч бас байдаг шиг.. Гэхдээ л миний өмнө одоо бүхэл зүйл нээлттэй байна. Миний чадлаар л бүх л зүйл өөрчлөгдөж болох мэт.. Би хүчтэй, би ухаантай, би чадах мэт.. Ургаж гүйцсэн далавчаа хэд сайхан гөвөөд хөөрөн нисэх цаг болсон мэт...
Showing posts with label Эргэцүүлэл. Show all posts
Showing posts with label Эргэцүүлэл. Show all posts
Aug 1, 2013
Jul 15, 2012
Тамын тогооноос Туршилтын хулгана тийш..
Наадам сайхан боллоо. Хамгийн үзүүштэй, сонсууштай, сонирхууштай нь миний хувьд бөх байлаа. Аймгийн арслан шууд улсын арслан болдог наадам нэг насанд тийм ч олон тохиолдох зүйл биш болвуу. Залуу үе бөхийн ертөнцөд хүч түрэн орж ирж буй бололтой. Бололтой ч юу байхав одоо цолтой, цолгүйн ялгаа улам л багасаад мэргэжлийн түвшинрүү дөхөөд байх шиг..
За наадам бол наадам, сайхан наадлаа дууслаа. Харин Увсын хөвгүүд төрүүлсэн биш энд тэндгүй янз бүрийн яриа гарах болов. Увсынхан омогшиж, зарим нэг нь нөгөөх л цус, ясаа ярилцав. Баруун зүүнээрээ хуваагдах, жалга довоороо үзэлцэх. Монгол хүмүүс цаанаасаа ингээд төрциймүү гэлтэй хуваагдах, арсалдах сонирхолтой ч юм шиг. Сонгууль болохоороо намаараа талцаад үзэлцэнэ. Насны эрэмбээрээ, сонирхолоороо, ажлаараа, албан тушаалаараа заавал хавиралдана. Нэгнээ хүндлэх, дургүй бол харьцахгүй байна гэх мэт наад захын соёл огтоос үгүй. Гудамжинд явахад ч нэг л том цээжтэй, хээр ганцаар алхаж буй мэт..
Зөвхөн хувь хүний эрх ашигаа л түрүүнд тавихаас нийтээр амьдрах, хамтран аливааг бүтээх талаар тун ч хойрго, үл хүснэ. Бид шинэ гар утас хэрэглээд, хуучин тэрэг унасаар 21-р зуунаа давна гэж бодож байгаа бол эндүүрэл. Хүнсний хэрэглээ, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүн бүгд импортоос. Хэдийгээр шинжлэх ухааны хөгжлийн хурд хурдацтай буй ч өсөж буй хүн амаа гүйцэхээ байсан нь нэгэнт илэрхий болсон. Бид энэ цаг үед бэлэн зүйлс, бараа бүтээгдэхүүн дунд умбана, шумбаж байхад хомсдол, үгүйрэл, хоосрол тун удахгүй хаалга тогших гэж байна. Энэ бол айлган сүрдүүлэлт биш, бодит байдал. Энергийн нөөц багассаар буй. Нефтийг удахгүй түлшинд ашиглахаа эрс багасгаж, бодис материалын нөөцөнд нөөж эхэлнэ. Пластик, нийлмэл бодисууд нефтгүй бол гаргаж авах боломж бага байна. Төрөл бүрийн судалгаа явагдаж буй ч хямд байдлаараа нефтийг даваагүй л байна. Хөгжингүй орнууд түлш шатахууныг өөр эх үүсвэрээс хайхуйд хөрөнгө хаяад удаж байна. Тодорхой дэвшлүүд гарцууд харагдаж буй ч өнөөдөр дэлхийн хүмүүсийн энэ их цатгалан хэрэглээ асуудлыг хүндрүүлсээр эрдэмтдийг улам ихээр ажиллуулах шаардлагатай болж байна. Энд дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн асуудал тусдаа ба жижиг асуудалд орно.
Хүнсний хэрэглээ, түүний нийлүүлэлт хамгийн аймаар, хамгийн том асуудал болж ирсээр. Яг л цастай ууланд алхаж байхад, уулны оройгоос цасан нуранги ирж буй мэт. Доошлох тусам улам томорж, аюул нь нэмэгдэнэ. Хүн амын өсөлт жолоогоо алдаад, түүнээ дагаад ой хөвчөө талж, хүнсэнд зориулах боллоо. Экологио бид өөрсдийн гараар устгаж урагшилж байлаа, гэвч гор нь гараад дийлдэхээ байлаа. Олон төрлийн амьтад устав, экологийн тэнцвэрт байдал алдагдлаа. Хэт том суурьшил нь хүнсний асуудлаас гадна шинэ өвчингүүд гарах боллоо. Ерөөсөө дэлхий ачаагаа даасан хэрэг. Үгүй болохгүйн тулд байгаль дэлхий арга хэмжээгээ хэдийнээ аваад эхэлсэн. Та ухамсарт хүн, та бүхнийг удирдаж чадна, асуудлаас гаргаж дийлнэ гэж бодож буй бол ТОМ ТЭНЭГТЭЖ байна л гэе. Удахгүй томоохон дайн ч болж мэднэ. Дайн бүхний гол шалтгаан ХООЛ УНД л байдаг. Генетикийн өөрчлөлттэй хүнс бий болгож чадсан нь бага талбайд асар их хүнс гаргаж авах боломжийг бий болгосон. Саяхныг болтол хэний ч төсөөлж байгаагүй, хүнд жинтэй үхэр бий болж, сүүгээр нь асгаж тоголсон ч болох мэт. Махны хувьд Хятадууд хэрэглээ ихэссэнээс үнэ нь өсөж буй мэт яриа байдаг шалтгаан бол өөр газар байх шиг. Малын гол идэш болох эрдэнэ шиш тариалах газар бага байна. Өөрөөр хэлбэл хэрэглээ нь хэт томдоо. Тарьж буй эрдэнэ шиш нь ч идэж буй үхэр нь ч гений өөрчлөлттэй. Гар утас хор уршигтай эсэх нь ч тодорхойгүй хэрэглээнд орсонтой адилаар, гений өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд ч хор уршигны талаар тоймтой судалгаа үгүй. ХОРТОЙ юу ХОРГҮЙ юу? Дэлхий үнэхээр дулаарж буй юу? Түүний шалтгаан хүлэмжийн хий гэж ҮНЭН үү? Хөгжилтэй зэрэгцээ асуултууд ч мөн ихэссээр.. Индүкцэн зуухаар хоол хийх нь хоолонд ямар нэгэн нөлөө үзүүлэхүү? Та хэрэглэдэг үү? Үнэхээр энэ бидний амьдарж буй гаригийн өөрчлөлтийн хурд, хүн амжиж төлөвлөх боломжгүй асар хурдтай явагдаж байна. Нэг л мэдэхэд бид хүлэмжин орцон байгаагаа анзаарах вий.. Харин тэр үед Монголчууд бид, намаараа талцаад, жалгаараа жийлцээд байж байх зөвүү?Лабораторийн харх болох уу? Түүний туршигч нэгэн болохуу? Бидэнд боломж бий. /эсвэл хэдийнээ оройтсон./
Асуудал нь увсын бөхөд, МАНАНы засгийн газартаа бус танд байна. Яаж гарцаа олох нь бидний АСУУДАЛ.

Jul 2, 2012
Ардчилсан намд баяр хүргэх үү?
Ардчилсан намд баяр хүргэх эсэхээ мэдэхгүй л сууж байна. Засаг байгуулах эрхээ авч чадсангүй, цаашдын үйл явц оньсого болоод үлдлээ. Мэдээж үйл явц өрнөөд шийдлээ олоод явах нь мэдээж.. Гэхдээ л дутуу дулимаг ялалтанд баярын сэтгэл төршгүй нь. Харин хувь гишүүдэд баяр хүргэх хэрэгтэй. Ялалт байгуулсан гишүүддээ, ялалт байгуулахад тусалж компанит ажилд нь оролцсонд нь, мөн дэмжигч сонгогчиддоо БАЯР ХҮРГЭЕ!
Сүхбаатар дүүргийн ялалт хамгийн чихэнд чимэгтэй, итгэл төгс нь байлаа. Хөвсгөл, Ховдын ялагдал уйтай, харуусалтай нь байв. Ингэхэд АН ялвуу, яав?
Энэ асуултанд хариулах нь эрт байна, бас хүнд асуулт билээ. Цаашдын үйл явц явагдахаас өмнө, өмнөх түүхээ жаал сөхөе.
2008 оны 7 сарын 1. АН ялсан гэвч луйвардуулсан өдөр байв. Монголын маань хамгийн харамсам өдрүүдийн нэг болж өнгөрсөн. Хүний амь хамгийн үнэтэй, хамгийн нандин зүйл ч бид алдаа хийсэн алдсан. АН ялсан ч ялагдсан. Тэдгээр залуусын амиар бид том сургамж аваад цааш явсан. Хамгийн том сургамж бол "Дахин хүний амь үрэгдэхгүй байх".
Шинэ дарга Алтанхуяг эвслийн засгийн газар байгуулсанаар үйл явц үргэлжлэв. Хамтарсан энэхүү засгийн газар хамгийн ихээр шүүмжлэгдэж байв. Бичиж буй миний бие ч хүчтэй эсэргүүцэж байлаа. Олонх шийднэ олонхоороо л явсан. Одоо зөв бурууг яриад яахав. Ололт амжилт, алдааг нь л тунгаах хэрэгтэй!!!
Том гэрээ хийсэн нь засгийн газрын том ажил байв. Муу гэрээ болов хэмээн ихээр шүүмжлэв. МУУ САЙНЫГ нэг тийш нь бид шийдэж чадаагүй л байна. Гэхдээ байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулсан нь зөв зүйл. Харин ихээхэн хэмжээний мөнгө зээлж аваад ёстой туйлж өгсөн. Монгол улсын иргэн бүр сарынхаа архины мөнгөө "Хөгжлийн дансаараа" авдаг болж ХӨЛЧҮҮ Монгол болж хувирсан нь үнэн. Муу сайн нь хамаагүй бүх оюутнууд сар бүрийн цалинтай болов. Алагчилалгүй ямар сайхан нийгэм бэ??? Яг бидний хүсэж байсан шиг.. Гэвч сүүдэр нь өгсөн сардаа л харагдаж эхлэв. Эрүүлжүүлэхийг нөгөө ОЮУНТАНууд маань дүүргэх болов. БРАВО!!! Монгол орон залуу үеэ бэлдэж байна.
АН-аас нэр дэвшсэн Элбэгдорж МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулав. ТОМ ЯЛАЛТ! Нам бүлэглэлийн задралд орсонгүй, нэгэн амьсгаагаар ажлаа хийж чадлаа. БАЯР ХҮРГЭЕ! АЛТАНХУЯГ, ЭРДЭНЭБАТ хоёртоо, мөн бусад гишүүддээ.
Засгийн газар ажилласаар, улсын их хурал маань байнгын үйл ажиллагаагаа явуулсаар. Гэвч гацаа гарав. УИХ -аар баталсан хууль, тогтоомжууд ЗГ-т таалагдаагүй бол хэрэгжихээ байв. Эрчим хүчний сайд Зоригт гэх залуу анхнаасаа л таагүй байдлаас олонд танигдаж, өрөвдөгдсөнөөр сайд бас гишүүн болсон эр, МУ-ын хуулийг нулимж хамгийн дээр сандаалан суух мэт болов. Хариуцлага тооцох боломж байхгүй. Яагаад гэвэл хамтарсан..
Байдаг л нэг өдөр, нар манддагаараа мандаж, амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилдэх үед сонин содон явдал болсон нь АН дарга Алтанхуяг ЗГ-аас гарахаар шийдсэн байв. Ёстой л гэнэтийн зүйл байв. Дэмжих нь дэмжиж, бухимдах нь бухимдаж байв. Гэхдээ хамтарж орсон ч, гарна гэдэг нь даан ч анхаасаа ойлгомжтой байв. Ямар дараагийн сонгуулиар эвсэж дэвшилтэй биш.. Гэхдээ гэнэтийн энэ шийдвэр, яарсан хуумгай үйлдэл болсон нь мөн дороо л мэдэгдэв. ҮЗХ-ын хурлаар баяр ёслолын байдалтай итлгэлүүд хөвөрсөөр. Удаан үргэлжилсэнгүй хурал дээр бөмбөг тэвэрж орсон нь Баттулга гишүүн байлаа. Хатуу ч гэлээ үнэн үгийг хайр найргүй хэлэв. Монголчууд үүнийг л хүлээж байсан ба загатнасан газар маажив гэлтэй. Эрүүл мэндийн салбарын ололт амжилт ярьсан Ламбаа сайд илтгэлээ ОЛИМПИЙН АМЖИЛТ ярьж дууссан нь цаанаа л онцгүй. Даан ч дээ гэмээр нийслэлд бид амьдарж буй. Гадны оронд жижиг хотын эмнэлэгүүдэд байдаг багажууд нь Монголд гуравхан байдаг.. Эрүүл мэндийн салбарт ахилт байж болох ч алдаа, хийхгүй цаг алдсаар зүйлс үй олноороо буй. Сангийн сайд Баярцогтын цогтой илтгэл усан дээрх хөөс мэт хуурамч зүйл байлаа. Өнөөдрөөс харахад хувхай хоосорсон сангийн зоорийг хэнээс хариуцлага нэхэх вэ? Хагас жил гаруй толгойлсон Хаянхярваагаас уу? 3 жил илүү барьсан Баярцогтоос уу? Хувийн компанид үйлчилдэг сайд нартайгаа энэ өдөр олон МОНГОЛЧУУД маань ухаарсан байхаа.
Засаг нуран уналаа. Засгаа унагах нь тодорхой байсан ч унагаах энэ засгийг анхнаас байгуулах хэрэгтэй байсан эсэх хариуцлага ярих боломжийг олголгүй цааш хурдаа аван хөдөллөө. Шалтгаан нь сонгууль дөхсөнөөр тайлбарлагдана. Гэхдээ УИХ-ын гишүүн Амаржаргалын хэлсэн үгийг мартах учиргүй. ЗГ-аас гарах нь тодорхой ч бид хасах оноотойгоор бус, цаг үеэ зөв олж ард иргэдээсээ нэмэх оноотой гарах ёстой байсан. ҮНЭН. Ажил хийлгэдэггүй ЗГ-ын хэсэг гишүүд тэнд бий. Хуулиа хэрэгжүүлдэггүй Зоригт сайд, Хуулин дээрээ суусан Нямдорж сайд гээд хөвөрж өгнө. Хувийн компаний хөнжилд ЗГ-аа оруулсан хүмүүстэй тооцоо бодоод гарах боломж бидэнд байсан гэвч ЧАДААГҮЙ.
Сонгуулийн чимээнээр нэгэн командад орж, фракцийн тэнцвэртэй байдлыг хадгалсан АН-ын удирдлагад талархах хэрэгтэй. Мөн том ололт нь Энхболд гишүүн зэрэг шинэ сонгуулийн хуульд санаа тавьж өдий зэрэгт хүрэхэд нөлөө үзүүлсэн гишүүдэд ч баяр хүргэх ёстой.
Эцэст нь бид ЯЛАЛТ байгуулж ЧАДСАНГҮЙ. Хариуцлага удахгүй яригдах байх. Харин АН-ын эгэл гишүүд минь одооноос тунгаана бизээ.

Apr 19, 2012
Хүний хүү нутгаа зорино
Гадаад орны засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд бий. Монголын залуучуудаас янз бүрийн оронруу сурахаар одохдоо төрөл бүрийн зам, боломжоор зорьдог. Эцэг эхийн мөнгөөр явж байгаа нэгэн байхад, дээрх засгийн газрийн тэтгэлэгээр, шашны байгууллагаар, бүр бага хэмжээний мөнгө зээлээд үлдсэнээ очсон газраа ажиллаад төлнө хэмээн зориглоод гарж буй нэгэн нь ч бий. Залуус гадагшаа зорилго тавьж байгаа учир шалтгаан ойлгомжтой тул нурших хэрэг юун. Харин тэр залуусыг ямар ирээдүй хүлээж байгаа вэ, тэд цаашдын замаа юу гэж харж байгаа вэ гэдэг сонирхолтой бөгөөд чухал асуудал.
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөртлөн ирнээ гэдэг. Эрдэм сураад ирэхээс гадна, тухайн орны соёол зан заншил, хүмүүсийн аж байдал, улс орны байдлийг нь зэрэг төрөл бүрийн зүйлийг сурж, үзэж харж, туулж үздэг. Энэ бүхэн бол газар доорх ямар ч баялагаас үнэтэй, цаашид ашиглаж болох, үл дуусах БОЛОМЖ. Гэвч манай орон энэ боломжийг хэр ашиглаж, зөв харж чадаж байгаа вэ? Тодорхой хэмжээнд хувийн компаниуд, мөн сургаж аваад эргээд ажиллуулна гэсэн болзолтой хэдэн яамд л байгаа. Үүнээс цааш зүйл байдаггүй. Илүү зүйлийг ч Монголоос хүлээх хэрэг харагдахгүй байгаа.
Монголд гадагшаа сурахаар явж буй оюутан, ажил хийхээр гарж буй гэрээний болон хараар ажиллах гэж буй ажилтанг яг адил гараанааас, ижил нүдээр хардаг. Энд оюутнууд бол гомдох нь зүй ёсны зүйл. Биений ажил хийгээд ирвэл ажил хийж сурна, бас юм сураад ирнэ гэж ярьдаг хүмүүс үйлдвэрт дамжлага дээр зогсоод үзээсэй. Тэр үед өөрсдийн юу яриад байгааг эрхгүй ойлгоно. Би өөрөөрөө жишээ авахад гадаад оронд сурдаг оюутан, бас цаг гаргаад үйлдвэрт дамжлага дээр ажилладаг ажилчин аль алинийг амжуулж үзэж буй. Үдээс өмнө сургууль дээрээ сурж буй зүйл, оройд үйлдвэрт дамжлага дээр зогсоод ажиллах энэ хоёр үйл ажиллагааг харьцуулж харах боломж надад хангалттай бий. Дамжлага дээр зогсоод, хайрцагт хурдан бүтээгдэхүүнийг өрж сурдаг л гэж хэлэхгүй юм бол тэндээс сурах юм түй ч байхгүй. Гэхдээ химийн мэргэжил эзэмшсэн, бодис материалын инженерийн мэргэжилтэй хүнд бол уйтгартай хайрцаглах ажиллаас гадна, өөр сурах ажиглах цээжлэх юм бас бий. Энгийн ажилтанд тэндээс сурах юм бий юу? Асуултыг танд үлдээе!
Онгоцны буудал дээр эх орноо орхиод алсыг зорьж сурах гэж буй залуу хүн бүрт сэтгэлд нь нэг зүйл томоор эргэлдэж байдаг. Бараг хүн бүрт байх, сураад ирэхээрээ хийж бүтээнэ дээ, эх орноо УЛС шиг улс болгоно доо гэсэн бодол. Тухайн газраа сураад дасаад ирмэгц янз бүрийн бодол, мэдээллүүд орж ирнэ. Гэр бүлээрээ гадаадад ажиллаад амьдрах нь илүү санагдах нэгэн байхад, хэдэн жил ажиллаад туршлагатай, мэргэшилтэй болоод харих дээр гэж үзэх, эс бөгөөс шууд харих шийдвэр, цааш сурахаар шунах. Гэхдээ энэ бүгдийн төгсгөлд заавал нэг асуулт гарч ирнэ. Харих уу? Хариад юу хийх үү?
Ойлгомжгүй байдал хэзээд эргэлзээнд оруулдаг! Та харанхуйд үзэгдэх орчин муу байхад учир битүүлэг дуу чимээ өмнө чинь гарж байвал урагш алхах уу, нягталж байгаад шийдвэрээ гаргахаар зог тусах уу? Энэ бол эргэлзээ. Эх орондоо харих шийдвэр, хэзээ харихаа тогтооход ЭРГЭЛЗЭЭ гэх зүйл садаа хийдэг. Эргэлзээний гол үүсвэр нь ойлгомжгүй байдал.
Монгол орны өнөөгийн байдал, төр засгийн шийдвэрүүд хэр тодорхой, ойлгомжтой байдаг вэ?
Энэ асуултын хариултыг аль өнцөгөөс хэрхэн харахаас их зүйл шалтгаална. Хариад эзэмшсэн мэргэжилээрээ ажиллах гэж байгаа хүнд өөрийн мэргэжилээ ашиглаж болох салбар байхгүй цагт харих төвөгтэй. Тухайн мэргэжилээр ажиллах боломжтой газар байлаа ч одоо байгаа оронтой цалинг, ажлийн нөхцөлийг харьцуулахад тэнгэр газар шиг байвал.. Бизнес эрхлэхээр шийдсэн нэгэнд, халамжийн бодлогоор мөнгөөр бөөлждөг, хэр баргын цалингийн саналын өөдөөс салаавч үзүүлдэг ЭХ ОРОН руу хариад бизнесээ эрхлэх хэцүү.
Төрд зүтгэе, хөгжүүлье, шинэчлэе гэж байгаа нэгэнд авилгалд идэгдсэн, цус ойртосон газарлуу орох бэрх. Харийн хүн эх оронд нь бизнес, үйлдвэрлэл эрхлэхэд бөөн боломж, татварын зөөлөн бодлогод умбуулж байхад, иргэндээ харин төмөр нүүрээ үзүүлнэ. Ихэнх залуучуудын зүрх үхэж байна. Зориггүй, арчаагүй, толгойгүй дээ бус зөвхөн, ойлгомжүй байдлаас, тодорхгойгүй бодлогоос, тэгш бус гараанаас л тэр.
Гэвч энэ бүгдийг даван туулахаар, зориг шулуудан харьж буй залуус бас бий. Эх орноо, ээж ааваа, энхрий үрсээ, хайртай ханьдаа зорин, бүхнийг даван туулъя, болгож бүтээе, цогцлооё гэсэн ЗАЛУУС, Монголын ирээдүйн бас нэг далавчууд яарж байна. Тэднийг алгаа тосоод, хадагаа бариад угтадгүй юм гэхэд ядаж бүү чичлээч хэмээх ганц л хүсэлт тэдэнд бий.

Apr 17, 2012
Сонгуулийн тактик
Сонгууль дөхлөө. Хөлбөмбөгийн дэлхийн аваргатай адил дөрвөн жилд нэг удаа болдог их сонирхолтой тэмцээн л дээ. Дэлхийн аварга үзэхэд тодорхой улсуудыг эс бөгөөс ганц нэг тоглогчийг дэмждэг билээ. Сонгууль бол зарчим адил. Гэхдээ дэлхийн аварга болж байхад дунд нь ороод бөмбөг өшиглөх бололцоо танд гарахуу? Үгүй!
Харин сонгуульд та саналаа өгч, луйвардуулж тэгээд жагсаж бүр шатааж сүйтгэж буудуулчиж болж байна. За гол зүйлдээ ороё!
Сонгуульд тактик хэрэгтэй, саналаа өгөх тактик бус би энд намуудын тактик ярих гэж байгаагаа урьдаар сануулая!
Эхлээд эхний өгөгдөл буюу байгаа боломж, байдлаа тодорхойлсон нь дээр биз. Жижигээс нь эхлээд явая.
БНН:
Буянгийн Жаргалсайхaнаар ахлуулсан ч гэх ч ердөө л нэг гишүүнтэй байдаг нам. Намын үзэл баримтлал бол Монголдоо абсолют барууны чиглэлтэй. Капилталист үзэлтэй гэж нийтэд зарладаг Жаргалсайхан "Аж үйлдвэржсэн Монгол орон болцгооё!" гэдэг. Зөв зүйтэй уриатай ч хэзээ ч олонх болохгүй тодорхой болохоор уриа бол уриагаараа л үлддэг. Өөрөөр хэлбэл би бас нам байгуулчлаа гэж бодоход Монгол хүн бүрийг Диваажинд аваачна гэсэн уриатай байлаа гэхэд адилдаа адил билээ. Мөн ганц дайчин ганцаардахгүй зөв тоглолт хийгээд сайдын суудалд ч сууж явсан бизнесмэн.
МҮАН :
М.Энхсайханаар ахлуулсан энэ нам БНН-ыг бодвол олонд танигдсан ганц нэг хүн бий. Учир нь АН-аас гарахдаа тэндээс хүн сугалсанд учир байдаг бололтой. Энхсайханы хувьд гишүүн, ерөнхий сайд гээд албан тушаалыг хашиж үзцэн хүн. Мөн эдийн засгийн реформыг амжилттай хэрэгжүүлж байсан арван жилдээ математикийн улсын олимпиадаас алт авж байжээ. Монголдоо дээгүүр эдийн засагч гэдэг ч хэзээний хэн хэнийг хамруулсан судалгаа болох нь бүрхэг. МҮАН нэрээ саяхан сольсон гэдгийг бүгд мэдэж байгаа. ҮШН байхдаа нацист шахуу үзэлтэй гээд ад үзэгдээд байдаг байсан бол хуучин цагын сайхан нэр авцан болхоор бас ч гэж санал нэмэгдэх нь гарцаагүй.
ИЗБНННН:
Нэр нь ИЗНН болсонуу дээрх аймшигтай үсэг нь дараалал болсныг сайн мэдэхгүй байна. Монголдоо анхны гурван толгойтой нам. Нэр нь ч нам нь ч аймаар! С.Оюунаар ахлуулж байсан нам НН-ын Энхбатыг нэмээд, нөгөө Дэмбэрэлыг дэмбэрэлыг нэмээд гурван толгойтой болсон. НН-ын Энхбатын хувьд твиттэр дээр нь миний бие "Tа НН-ыг ашиглаж хувь хүний тоглолт хийдэг. Нам чинь худлаа нэрнээс цаашгүй болсон. Удахгүй та арчигдихвий дээ!" гэсэн утгатай юм явуулж байлаа. Хариуд нь Энхбат гишүүн "Шүүмжлэлийг хүлээж авлаа. Манай нам өөрчлөгдөнө бид удахгүй олуулаа болно." гэж бичиж байсан. Бодвол тэр үед нэгдэх барихаа хэлж байсан бололтой. Сүүлрүүгээ өөрөө нэр ч үгүй нам ч үгүй. Нэг суудал дээр гурвуулаа шахцалдаад сууж байна. Дарга л болохгүй бол үхчих гээд байдаг улсуудад сайхан л санаа. Их хуралд 2 суудалтай ч МАХН-ны нэг ч суудалгүй намын дэргэд дараагийн сонгуулиар ирээдүй бүрхэг байгаа нам.
МАХН:
Монголын улс төрд гуравдагч хүчин боллоо гэж өөрсдийгөө зарладаг. Ер нь хэн хаанаас харахаас шалтгаална. Зарим талаараа бол гуравдагч хүчин болчоод байгаа. Гэвч цэвэр улс төр нам гэдгээр нь харвал ягаачгүй байгаа нам. Лидер нь Монголын бараг л хаан байсан Н.Энхбаяр. Монгол орны НААМБАР ВАН хүн. Энэ суудал дээрээ их удаан байсан. МАН буюу хуучнаар МАХН намыг нүдээрээ хөдөлгөдөг, бүгдийг нь утсан хүүхэлдэй хийж тоглож байсан. Олон хүний бизнес, амьдрал дээгүүр гишгэлж гарсан. Их мөнгөөр гараа угааж явсан. Гэвч тухайн үеийн их мөнгө нь одоогийн улс төрд эргэлдэж байгаа мөнгөтэй харьцуулахад хүүхдийн наадгай төдий. Гэхдээ энэ зүйлсийн эхлэлийг тавьсан эцэг нь энэ хүн. Тэжээсэн гөлөгнүүд нь өөрлүү одоо боргож байна. Эсрэг талаас энэ хүнийг хэдийн зуугаад нүхрүү чирээд орчлоо. Магадгүй улс төрийн тоглоом болно. Эсвэл шударга ёс бас энэ оронд байгаа юм байна гэдгийг энэ хүнээр харж болох ч байх. МАХН гэхээр ЭНХБАЯР л гэж харах нь зүй. Сонгуульд орсон бол үнэндээ байдлыг шал өөр байлгах байсан ч одоо ирээдүй бүрхэг байгаа. Энэ хүн цаашаагаа тэр чигтээ явбал дараагийн сонгуулиар гишүүн болох нилээн олон нөхрийг хажуудаа авчирахаа бол мэдэж байгаа. Тийм ч учир энэ хүний мууг үзэхийг хүсэхгүй хүн энэ улс төр, бизнесийн салбаруудад их бий. МОНГОЛД эрх мэдлийн, бүлэглүүлэдийн ДАЙН энэ хүн эхлүүлэх нь тодорхой болчлоо.
МАН:
Энэ нам хамгийн түүхтэй урт удаан Монголын төрийг барьсан гэж өөрсдийгөө хэлдэг. Гэвч хэлмэгдүүлэлт, алдаа завхралын ярихаар бид биш болчдог. Жаахан тиймхэн суртахуунтай нам. Хүчирхэг нам гэж олон хүн боддог ч, өнөөдөр энэ намыг өдий зэрэгтэй авч яваа хүчин зүйл нь хуучны нэр, мөнгө, бурханы тус гурав л байх шиг байна. Гэвч саяхнаас нэрээ солиод, даажинтай нь шинэ МАХН мэндлээд, одоогийн засгийн газрын лидер нь ЛОЙДОР болохооор нэр хүнд бол доошилсоор буй. Хажуугаар нь Нямдорж гэх мэтийн хагас галзуу улсуудаар дээд албан тушаал хашуулдаг нь бүр ч нэр хүндийн хурдацтай унагаж байна. Залуусаар өөрсдийгөө сэлбэдэг гэж магтацгаадаг ч нөгөө залуус нь намаа цусгүй алсаар. Энэ түүх бол удаж байгаа. Хүн ална, мөнгө гувчуулна, БХ-ын сайд болсон залуу гишүүн нь улсын нууц задлаад алаад хаядаг!!! Ерөөсөө болохгүй бүтэхгүй талаасаа хөдлөөд эхэлсэн нам засал авдаггүйн тод жишээ. Гэхдээ бурханд тэдэнд талтай, бурхантай холбоогүй юмаа гэхэд Монголын ард түмэн зовох сонирхол ихтэй. Сонгуулийн сургаар энэ нам даралт нь ихсээд хэцүү л байх шиг байна.
АН:
Ялалтын марш амандаа аялаад, инээдээ нууж ядаад, ялна гэхээс хөх инээд нь хүрээд л байх шиг. Гэвч ялалтыг СЕХ-оос зарласны дараагаас яллаа гэхгүй бол хэцүү. Одоогийн намын дарга бол намаа аваад даялаад байдаггүй. Доторх фракцаа дарах гээд нүүрээ бардаггүй сайн талтай. Хороо Алтангадас дотроо хийгээд тунгын тааруулаад бусдыгаа түр муужруулчиж дөнгөдөг. Зорилго нь аргаа зөвтгөдөг тул намын үзэл баримтлал тэдэнд түй ч хамаагүй. Зөөлөн суудалд сууж байвал социализмруугаа ч ороход бэлэн. Нам нь хэдийгээр баруун үзэлтэй ч үүнээ яривал сонгуульд нэгч суудал авахгүйгээ даан ч сайн мэднэ. Олон фракцтай, фракцууд зөрчилтэй учир өөдтэй явсан нь цөөн. Ер нь бол үзээгүй. Алтангадас, МОАХ, Нэг ардчилал... гээд фракц нь хөвөрж өгнө. Саяхнаас Амаржаргал фракцаа сэргээж соцдекүүд сэрж байх шиг байна, мөн С.Эрдэнэ, З.Энхболд гээд хаширууд бас ШОНХОР хэмээх жинхэнэ барууны фракц байгуулж байгаагаа зарласан. Намын дарга энэ фракцуудын аргыг олж, зөв тохироо хийж байж сонгуульдаа орохгүй бол бие биенээ юутай ч хутгаад хаячиж чадах улс. ХЭТ АРДЧИЛСАН нам буюу, дэг журамгүй нам.
үргэлжлэл бий...

Feb 4, 2012
Буруутнаас буруутан хүртэл
Манай орон хөгжиж байгаа, эдийн засгийн үсрэнгүй хөгжилийн замд явж байгаа талаар ойрд мэдээний сайтуудаас их уншлаа. Үнэхээр Монгол хүний амьдрал сайжраад, эдийн засаг нь үсрээд, ажилгүйдэл багасаад, худалдан авах чадвар нэмэгдсэн үү гэвэл мэдээж үгүй. Тоо хувь их ярих авч, хүн гэгч нь тоо, үсэг хоосон ам идэхгүйгээс хойш хэрэг алга. Сайхан амьдарж буйгаа, сайн сайхан ирээдүй ирж яваа талаар хэвлэлээс олж уншаад цадахгүй л байна.
Уул уурхай гэж нэг лүд Монголд ихээр яригдах болсноор сахил хүртсэн биш шалд дордож байнаа. Импортын бараа нэмэгдэж, хэрэглээний сагсны бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр буй нь уул уурхай биднийг тийм ч сайхан ирээдүйд аваачихгүйг илтгэнэ. Жижиг дунд үйлдвэрлэл Монголд маань хэр нэмэгдээ болоо? Банкны хадгаламжийн хүү буурч, зээлийн хүү дагаж буурж байна уу? Хэдэн Монгол компани бараа экспортолж байна вэ? Экспортын барааны нэр төрөл ихссэн үү? Боловсруулсан бүтээгдэхүүн хэр их гаргаж зарж байна вэ? "Үгүй, байхгүй, болоогүй" гэх хариулттай асуултууд хөвөрсөөр..
Бидний амьдрал хэзээ сайхан болох вэ?
Дээрх асуултыг өөрөөсөө, өөрсдөөсөө асуух нь зүйтэй ч, харин "Бидний амьдралыг хэн хэзээ сайхан болгох вэ?" гэж асуудаг нь бидний алдаа билээ. Хэн ч бидний амьдралыг сайхан болгож өгөхгүй, тэр тусмаа гадны хөрөнгө оруулагчид!!!
Тэгэхээр хөөгөөд гаргачихуу? Бас л буруу!!! Чөлөөт эдийн засгаар явж байгаа манай орны иргэд ойлгоогүй, ойлгохыг хүсдэггүй нэг зүйл бол, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим. Нэг бол нийлж идээд бусдыгаа хохироох, нэг бол нийтээрээ өлсгөлөнгийн байдалтай байх. Чөлөөт эдийн засгийн амин сүнс болсон харилцан ашигтай хамтран ажиллах зарчимыг бид яагаад ойлгодоггүй юм бол? Хариу нь залхуу Монголчуудад өөрсдөд нь бий.
Бид, би, чи, тэр, энэ Монголчууд бүгд залхуу, хэзээ ч 100% бүтээгдэхүүн, ажил гаргаж чаддаггүй. Хийж яваад л ажлын дундаас залхуурдаг өөрсдийгөө хуурдаг, өөрөө өөрийгөө ХУУРДАГ! Залхууралтай тэмцэж, ажлаа сэтгэлээсээ хийж, амжилт яваа нэгнээ харж, мэддэг ч нөгөө л залхууралдаа ялагдан, хойно хоцроно.
Бидэнд Оюутолгой, Тавантолгой, байгалийн баялаг, эх орны хишиг, 21000 төгрөг аль нь ч хэрэггүй. Архидалтын хэмжээ өсөж, үйлдвэрлэх архины тоо нэмэгдсээр.. Залхуу Монголчууд төрийн халамжийн мөнгөөрөө архиа уугаад, улам илүүг нэхсээр...
Бид өөрсдийгөө өөрчлөөгүй цагт, би өөрөө өөрийгөө өөрчлөөгүй цагт Монгол Төр өөрчлөгдөхийг хүлээх нь зөв үү? Бидний амьдрал өөрчлөгдөхүү?
Jul 6, 2011
Чингистэй Монгол
Ерээд оноос эхлээд Чингисийн давалгаа эхэлсэн боловуу даа. Болов уу ч гэж угаас гарцаагүй. Энэ давалгаа архинаас онгоцны буудал хртэл давалгаалсан билээ. Саяханаас энэ байдал намжиж, одоо гайгүй болж байна уу даа гэх бодол өөрийн эрхгүй төрнө, Угаас хэт их давтасаар бид өөрсдөө моданаас гаргачихсан гэдэг нь үнэн. Тэрнээс гадаадад харь хүнтэй яриа эхлэд Монгол гэж хэлэхэд Чингисийн! гэж хариу ирдэг бол хэвээрээ. Чингис хэмээх нэр илбэ шидтэн, ямар нэг үндэсний гэх тодотголтой хүмүүсийн жишээ авах, бахархах, бас гол бизнесийн давуу тал нь болсоор байгаа. Энэ үзэгдэл бол үгүй болохгуй нь тодорхой. Бизнесийнхэн, Монгол иргэд, гадаадынхан иймэрхүү байдлаар ханддаг бол Монголын төрийн зүгээс хэр анхаарж үздэг вэ гэдэг асуулт бас их сонирхолтой. Төрийн ордны урд талд унтаж буй мэт Чингисийн хөшөө бий...
Нууц товчоог Чингис хааныг голчлон бичсэн гэдэг утгаар нь Монгол улсын ерөнхийлөгч айл бүр гэртээ залах талаар уриалга гаргасан байдаг.(Би хувьдаа яг ингэж л ойлгодог.) Өөр яг барьцтай зүйл юу вэ гэхээр би сайн мэдэхгүй байна уу эс бөгөөс байдаггүй байх. Харин хамгийн чухал салбар буюу түүхийн шинжлэх ухааны судлаачид маань хаахна явна вэ? Дорвитой судалгаа, шинэ эх сурвалжуудын талаар эрэл хайгуул хэр явдаг бол? Хятад, Казахстан, Орос зэрэг Чингис хааныг ил далд булаацалддаг байна. Илт худлаагаас гадна, Монголын талаар мэдээлэлгүй хүнийг мунхруулчиж болхоор ном хэвлэл бол бишгүй ихээр гарсаар байгаа. Мөнгө олох гэж, өөр бас бодлогоор ч тэр гарсаар хэвлэгдсээр.. Монголын түүхчид бол юм хийж байгаа байх. Тодорхой түвшиндээ, хязгаарлагдмал хүрээнд.. Яагаад ингэж хэлж байна гэхээр ийм ном ингэж гарлаа гэж дуулддаггүй. Олон улсын тийм хуралд манай түүхч тэр Чингис хаантай холбоотой тийм судалгааны талаарх лекц тавилаа гэж бүүр ч дуулддаггүй. Түүхийн шинжлэх ухааны талаас нь бичсэн судалгааны ажлыг бол энгийн уншигч бол уншаад ойлгоход бэрх, угаасаа шинжлэх ухааны хэллэг гэдэг зүйл, нарийн бөгөөд судлаагүй хүнд эрээн цоохор байдаг. Энгийн уншигч нарт хандсан уншууртай, сонирхолтой, баримттай, ойлгомжтой ном үгүйлэгдсээр байна. Номын зах зээл Монголд сэргэж байгаа өнөө үед тийм ном гаргаж чадвал багагүй ашиг олох ч боломж бий. Харин тийм чадвар манай түүхчидэд бий эсэх нь эргэлзээтэй.
За энэ зүйлсийг орхиод эргээд Чингистэй Монголруугаа оръё. Монгол Чингисийн үед яаж хүчирхэгчиж чадваа. Эсвэл тэр үейин Монголд Чингис яаж хүчирхэгжиж чадваа гэдэг асуулт сонирхолтой сэдэв. Чингис байсан учираас Монгол тийм түвшинд хүрэв үү, Түүхийн эргэлтэнд Монгол гэдэг улс гарч ирэх нь тодорхой байгаад Чингис хаанаар толгойлуулаад тодорвуу. Хариу нь бол аль алины давхцалаар гэвэл үнэнд нийцэх байх. Олон мянган жилийн тулалдааны туршлага, эртний эзэнт гүрнүүд байсан тул улс байгуулах туршлага ч байсан нь мэдээж. Чингис хааны Модун шаньюүн талаар хэлсэн зэрэг уншиж байснаас ингэж бичлээ. Аман хэлбэрээр бишгүй зүйлс хойч үедээ үлдээсэн нь тодорхой. Урд хөрштэйгээ олон зуун жилийн харилцан тулалдааны туршлага зэрэг, мал аж ахуйн он удаан жилийн өв соёл, нүүдэлчний бэрх ч гэлээ амар амьдрал зэрэг олон зүйлийн давхцаан дунд Тэмүжин хэмээх хүү төрж, өсөж бойжсон тухайн хүний амьдрал нь ч өөрөө сонирхолтой бөгөөд эгзэгтэй байснаас агуа удирдагч төрөх болжээ. Гээд хэлчихвэл буруудахгүй байх. Физикийн судалгаанд лидер хэрхэн гарах талаар сонирхолтой сэдэв ч байдаг бололтой. Өөрөөр хэлбэл ямар нэгэн асуудал шийдэхэд хүмүүсийн олонлопгоос удирдагч хэрхэн төрөх вэ. Лифтэнд гацсан 7 хүнээс хэн нь бусдыгаа тайвшруулж гарах гарц сийлж чадах вэ гэх мэт.. Магадгүй ийм судалгаа хийдэг хүмүүс түүхийг сайтар уншаад simulation маягийн зүйл хийвэл сонирхолтой ч байж мэдэх. Нийгмийн шинжлэх ухааныг, байгалийнхтай хослуулж судалгаа хийх бол амаргүй гэхдээ боломжтой зүйл гэдэг нь тодорхой.
Чингистэй Монгол байсан үе шиг, Монгол орон ойрын үед, эсвэл хэзээ нэгэн цагт дахин тодрон гарж ирэх боломж хэр вэ? Бүхий л салбар шинжлэх ухаанаа Монгол орон маань хөгкүүлвэл хариу нь гарах магадлалтай бай. Үр дүнг нь үзэж болох мэт.
Mar 7, 2011
Нийгмийн сүлжээ
Надад Facebook-д бүртгэл байхгүй. Бүртгүүлчиж байсангүй. Hi5-д байсан, гэхдээ одоо тэнд нэг ч шинэ зураг оруулж, идэвхтэй байхаа больсон. Fb одоо интернэт дэхь хамгийн хүчтэй нийгмийн сүлжээ сайт билээ. Үүгээрээ ч өдөрт мянга мянгаараа хүмүүс гишүүнчлэл үүсгэж зураг оруулж, хоорондоо харилцаж, шинээр танилтай болж, бизнесээ эрхэлж, мэдээлэл солилцож байна. Олон ашигтай талтай энэ газар би яагаад бүртгэлчгүй бусдаас хойно хоцроо вэ? Миний хувийн бодлоор нийгмийн сэлжээ сайтуудад өөрийн хүссэн байдлаар бус (дүрэм бус) тухайн сайтын зохиогчидын хүссэнээр орлцдог. Бий болгосон боломжуудыг нь ашиглаад тэдний тавьсан шаардлагад нийцүүлж оршин буй. Тэгээд тэдний бизнесийн өгөөш гэх юмуу, үйлчлүүлэгч нь болж буй. Өөрөөр хэлбэл өөртөө тодорхой хэмжийний эрх чөлөө буй ч тухайн компанид асар их ашигтайгаар тэнд гишүүн болон буй. Гаргаж буй үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг ч тухайн нөхцөлдөө өөрийн ертөнцөө хязгаарлуулж байгаагаа мэдэрдэггүй. Тийм учираас би нийгмийн сүлжээ сайтад сүжиг байдаггүй. Мөн соёлын ялгаа, үндэстэн хоорондын тохирохгүй зүйлсийг ч гэсэн хэрхэн шийдвэрлэх вэ гэх мэт сул талууд их. Хэдийгээр би антиамерик биш ч нэг орны бодлого, соёл хүчтэйгээр цутган орж бусад оронд дарамт болоход таагүй ханддаг. Үүгээрээ ч америкийн задгай амьдрал, тэдний соёл төлөвшөөгүй (ардчилалын хувьд) манайх шиг оронд нилээд хор уршиг тарьж буй. Бааранд олноороо буй насанд хүрээгүй охид хөвгүүд, мансууруулах бодис хэрэглээд нас барж буй Монгол залуус, жишимгүй нэгнээ буудаж буй ижил цустан, хүн наймаалж буй хэсэг хүмүүс бүгд кино, дуу, мэдээ, интернэтээс ийм зүйл байж болох юм байна гэдгийг мэдээд хийж буй. Дархлаа үгүй учир гарах хор уршиг нь ихээ.
Мэдээж зар сурталчилгаа гэдэг том ертөнц буй. Сүлжээ сайтуудаар таны өөрийн хуудасру ороход өөрийн чинь сонирхдог зүйлсийн сурталчилгаа нүдэнд тусаж нэг л мэдэхэд e-shop руу нь ороод худалдан авч буй зураглал танил ч байж болох. Монгол дахь нөхцөл байдал юу билээ? Зурагтын нэвтрүүлэг дундуур явах сурталчилгааны цаг нь уртассаар 10минут илүү гардаг болжээ. Энэ эрүүл зүйл үү? Хүмүүс ч үүнд нь дасал болсон учир тэр 10 минутад бие засаж, хоолоо идэж, гэрээ цэвэрлээд ажлаа амжуулаад сурчихаж. Үүнийг мэдсэн рекламны албаныхан суугаад ганц бүтэн үзэж чаддаг мэдээний дундуур ч оруулдаг болов. Мэдээ үзээд сууж байсан нэг л мэдхэд нөгөө мэдээ нь нэг дэлгүүрийн сурталчилгаа болоод орхично. Нэг онигоонд сонгуулийн үеэр үзэх зүйлгүй сувгаа солин байхад 25-аар З.Алтай гуай гарч байсан энэ л сонирхолтой юм байх шиг гээд үзтэл нөгөөх нь намайг сонгоорой гэсэн гэдэг шиг зурагтаар гарж буй зар сурталчилгаа хэрээс хэтэрсэн нь хэн бүхний мэдэх асуудал билээ.
Монголын нийгэмд ямар ч асуудал ярьсан уул уурхай, улс төр хоёр луу ордог жамтай болоод буй. Энэ бүр зан заншил, соёл болж хөгжиж буй. Үүний жишгээр энэ бичлэг маань ч энэ хоёр асуудалруу халихгүй бол болшгүй. Улс төрд мэдээж сурталчилгаа хэрэгтэй. Наанадаж өөрийн намын хөтөлбөрөө түмэндээ таниулах, цаанадаж өрсөлдөгчөө хятадын эрлийз гэдгийг мэдэгдэх. Монгол улсын иргэн бүрийн толгойд удахгүй хятад цус холилдсон бол их хурлын гишүүн болж, ерөнхийлөгчид нэр дэвшдэг юм байна гэсэн сэтгэгдэл, эс бөгөөс эрлийз, хурлийз л бол дарга болдог юм байна даа гэсэн ойлголт гүн тогтох шинжтэй. Эдгээр зүйлс бол манай улс төрийн ертөнцөд сурталчилгаа ямар хүчтэй байдаг вэ гэдэгт бэлхээн хариу өгч буй нь тэр. Мэдээж "ардчилсан төртэй" болоод 20 гаруй жил болж буй учир иргэд маань хэр баргын зүйлсэд хулхидуулаад байхааргүй хашир бурхи болжээ. Үүнийг ч дагаад бүх л салбарт сурталчилгаа нь өндөр түвшинд хөгжиж байна. Сонгууль дөхөхөөр л нэгэн улстөрчийн аллагын асуудал сэргэдэг нь одоо бараг уламжлал болоод буй. Дараагын сонгуулиас 7сарын 1нь гэдэг шинэ асуудал гарч ирдэг болох байх. Мөн цусны шинжилгээ, хятадын тагнуул гэх мэт.. Хятадаас өөр орны тагнуул бол нээх асуудал болдоггүй шинжтэй Хятадын тагнуул гэдэг нь төрсөн гэр бүлээ ч хядсанаас илүү аймшигтай зүйл гэж үздэг нь Монголчууд билээ. (Мэдээгээр гэр бүлээ хядлаа гэхэд цочирдоггүй атлаа, Хятадын тагнуул гэж гүтгэхээр муурж унадаг нь Монголын ёс) Харин аливаа нэг хууль батлах, гэрээ хийх үед мөн л бусдын санаа бодлыг өөр тийш нь хандуулах, үймүүлэх арга хэмжээ зайлшгүй хэрэгтэй. Хэрэв хуудуугүй хууль батлах гэж буй бол, хулгайтай гэрээ хийхгээгүй л бол хэрэггүй зүйлс. Гэвч яагаад ч юм яг л ийм зүйлс болдог. Хүрэлсүхбаатартай болж буй нь ихээхэн асуудал үүсгээдхэв. Нэг хэсэг хүмүүс нэгэнт шинэчилж хөшөөг хөдөлгөж байгаа бол энэ талбайгаа цэлгэр болгоод их хааны хөшөөний учир холбогдолын өргөе. Тиймдээ ч жанжины хөшөөг өөр тийш нь нүүлгэе гэсэн САНАЛ гарчээ. Энэ бол гарж л байдаг санал, хэн ч крантай очоод ховхлох гээгүй байлаа. Тэгтэл ч асуудал боллоо жанжин ямар муу юм хийсийн гэх уйлаан, жанжин үзэмчин хүн гээдэхсэн чинь хужаа биш гэж баахан орилцгоов. Энэ нэг л НО-той тиймүү. Энэ асуудал эд бужигнаж байх үед батлагдсан хууль, тавантолгойн асуудлаарх банкны сонгон шалгаруулалт, иргэн бүрт тараах хувьцааны мөн чанар гэх мэт зүйлсийг эргэн харахад илүүдэхгүй л боловуу! Мөн Н.Энхбаярын хэлсэн үг ч чухал шүү.
Гэх мэтээр бид өөрсдөө сэтгэж, өөрийнхөөрөө амьдарж байна л гэдэг. Ардчилалаа эдлээд утаан дундаа жаргаж байна л гэдэг. Нэг хөшөөний асуудал Монгол орны нэгдүгээр асуудал болоод байхад улсын нийслэлийн утааны асуудал хэзээ ч нэгт орж чаддаггүйн гайхамшиг гэх үү гутамшиг гэх үү энэ л зүйлсийн талаар бид эргэцүүлэн бодох нь чухал. Бодол, эргэцүүлэл хоёрт ч их том ялгаа байдагтай адил нээрээ ч тиймдээ гээд энэ удаа бодоод өнгөрөх биш нухацтай эргэцүүлэн үзээд аливаа асуудлын мөн чанар нь юу вэ гэдгийг тунгааж байгууштай юм боловуу даа.
Ярианы эхэнд гарсан хэн нэгний дүрмээр явж, бусдын зурсан замаар гүйх хулгана мэт нийгмийн сүлжээ сайтад би хувьдаа ордоггүй гэсэн. Гэвч яг адил хэдий ч Монголын өнөөгийн нийгэм, Монгол улсын иргэншилээ сольшгүйгээс хойш өөрчлөхөөс өөр замгүй.
Энэ л миний хэлэх гэсэн үг!
Feb 6, 2011
Respect for all lifetime
Амьдралын нугачааны хаа нэгтээ та ганцаардан шаналан байна уу? Гараа элгэндээ аваад, газар шагайн алхан яваа юм биш биздээ? Хөлгүй далайн дунд хөл алдан савчин, хүн шиг хүн хайвч олдохгүй мэт санагдах үе энэ хорвоод бий л байх. Зовлон зүдгүүр дээрээс дарж, зорилго тань харин доороос нь нухаж байж мэднээ. Яах гэж амьдраад байгаагаа эргэн эргэн харж, яадаг юм хэмээн бүхнийг хаячихвал сэтгэл амрах ч юм шиг санагдаж байж болноо.
Гэвч хорвоогоос залхалаа хэмээн амиа егүүтгэх, зовлонд ханалаа хэмээн архинд орвол өөрийг чинь тээж төрүүлсэн эхийн гавъяаг, төрөхөөс чинь өсөхөд дэргэд чинь байсан эцгийн сэтгэлийг хэнд хариулах болж байнаа. Нялх балчираас тань, босож тэмцэх хүртэл чинь, дэргэдээс чинь татаж, араас чинь түлхэж байсан сайн санаатнуудад юу хэлэх вэ? Хүн зовох цагтаа жаргалтай үеээ санадаг гэдэг. Итгэл алдрах цагтаа зөвхөн зовлон гунигийг л хардаг гэлтэй.
Маргааш та гэрээс гарахдаа амьдралыг өөрөөр нэг хараад үзээрэй. Шороо бужигнаж, утаанд хучигдсан Улаанбаатарыг бус, өнгөлөг өөдтэй талаас нь, өөдөлж дээшилсэн зүйл юу байна гэж эхлээрэй. Хаалгаар гарахаасаа өмнө амраг хайртай, алаг үрээ, аав ээждээ хайртайгаа хэлээд үнсээд гараарай. Өглөөг инээд хөөртэй, өдрөө сэтгэл хангалуунаар өнгөрөөх болно. Өөрөө ч бас та тийм байх болно. Хөл дээр гишгэсэн нэгнийг хялааж бүү хар, үл ойлголцолоос хэрүүл бүү хий. Уучлалт эрээд инээмсэглээд зөрөөрэй. Өдөр тутмын жижиг асуудалд буруутан гэж байдаггүй билээ. Сэтгэлээ хямраах үйл бүхэн өөрөөс тань эхэлдэгийг санаад өрөөл бусдад эерэг цэнэг өгч өнгөрөөе. Өөрөөс чинь алдсан зүйл байна уу орой хариад бодоорой.
Бүх амьдрал тань өнөөдрийн хором хормоос тогтон буй. Амьдралаа хүндлэе гэвэл одоог хүндэл. Хулгай бүү хий, худал бүү хэл, хоосон амлалтаар нэгнээ битгий хуур, бусдын цагыг хүндлэе. Энэ хормыг та хүндлэвэл эргээд амьдрал тэр чигээрээ таныг хүндлэнэ. Нэрээ зарж идэн буй нэгнийг харвал өөрөө тийм зүйлээс хамгийн хол бай. Зөв бурууг ашигтай ашиггүйгээр бус чин үнэнээр нь тунгааж байя. Хайр сэтгэлээ битгий доромжил, хайртай хүндээ хамгаас үнэнч бай. Өглөө гарахдаа худал хэлсэн үг орой болоход хагацал болсон байхвий. Мөнгөөр сэтгэлээ, итгэлээ, зүтгэлээ бүү худалд. Мөнгө өнөөдөр алдавч маргааш орж ирэх зүйл. Харин сэтгэл, итгэл, зүтгэл гурав эргэж иршгүй зүйлс.
Амьдралаа хүндлэе! Хотоо хүндлэе! Хүн хүнээ хүндлэе! Өөрийгөө хүндлэе!
Тэр цагт хог, утаа, бухимдал хэдийн үгүй болсон байна.
Jan 15, 2011
Дайснаа дараад далан жил найрлав
Монгол ардын үлгэрт дайснаа дараад далан жил найрлаж төгсдөг нь их бий. Ядаж л нэг малчин залуу гүнжтэй сууж аваад л найрлаад төгсдөг. Тэр найр нь найгүй үрэлгэн идэж уусан, эцэс төгсгөлгүй үргэлжиж мэтээр дуусдаг. Үнэндээ идэж уугаа л, жаргаа л байх сонирхолгүй хүн гэж хэн байх билээ. Бүгд л хүсдэг. Түүний адилаар Монголчууд маань үлгэр шигээ амьдрах гээд үлгэр болчих гээд байх нь хэцүү. Цагаан сар, Валентин, Март, Хүүхдийн баяр, Наадам, Шинэ жил гээд өргөн дэлгэр идэж уудаг баярууд үргэлжилнэ. Дээр нь хурим, төрсөн өдөр, төрөл бүрийн ойн баярууд, оны хүмүүс, баасан гариг гээд ууж идэх, хэдэн төгрөгөө сэгсрэх үйл явдал бишгүй бий.
Д.Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулимс", Ч.Лодойдамба гуайн 'Тунгалаг тамир" зэрэг олон зохиол дээр Монголчууд маань баярыг баян хүний бахархал ядуу хүний зовлон болж тэмдэглэж ирсэн бололтой. Мөнгөтэй баяр хийх бэлтэйчүүд нь олноо хөлдөө чирж унь хүртэл нь ул боов өрж, хундага тавих зайгүй тавагтай идээ тавьдаг. Нэрэлхүү, томхон шанагаар хутгахад шавхруу үлдэхгүй баярхуу нэг нь гэрээ тавиад найр хийгээд дуусдаг тавилантай байжээ. Өнөө ч бид энэ зүйлсээ нүдээр харсаар байна. Шинэ зуун, шинэ мянгантай золгож хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхан буй хөөрцөглөх бид баяр, тэмдэглэлт өдрүүдээ хэр зүй зохистой өнгөрүүлдэг билээ?
Аливаа зүйлд зүй тогтол гэгч нь байдаг аж. Зүй тогтол, тогтсон заншил зэрэг нь улс орондоо, иргэддээ хэр тааламжтай байгаа эсэхээр аж амьдралын хэмжиж болох мэт. Баяраа даруу бөгөөд чин сэтгэлээсээ, дараа багатай цэнгэж чадах аваас зөв биз. Харин баянаа гайхуулсан, түүнээс нь дутахгүй гэх ядмаг ойлголтоор барьцах аваас баяр бус, баярлах ч биш хойчийг гайг дуудаж байгаатай агаар нэг билээ. Зүй тогтол нь хэр зөв тийшээ чиглэсэн бэ? Тогтоосон заншил маань хэр өнөөгийн амьдралд тохиромжтой вэ гэдгийг ч сайтар тунгаах ёстой. Зан заншил, соёлыг түмэн олон өөрсдөө бий болгодог болохоор соёлынхоо язгуур шинжээ эвдээгүй тохиолдолд зарим зүйлсээ өөрчлөн өнөө цагийн аяст тохируулах нь чухал билээ. Буруу зүй тогтолоор удаан явбал, цаг хугацааны туршид алдсан зүйл нь их болж тэр нь даамжирсаар засахад нэн бэрх төвөгтэй үзэн ядахуйц хэт нүсэр гол шинж чанараа алдсан амьгүй бөгөөд үгүй болдоггүй муу зуршил болон үлдчихвий.
Залуучууд нь өөрчлөлтийг авчирч өөрсдөө мөрдөж нийгэмдээ хэвшүүлэх хэрэгтэй. Нүсэр яршиг төвөгтэй зүйлсээ зоригтой халж, хөнгөн хялбар авсаархан цаг, мөнгөө хэмнэх бололцоог бид өөрсөддөө бий болгох нь чухал. Цагаан сарын ууц тавих, адар шүргэтэл гурилан цамхаг барихаа больж, эрүүл мэндэд тустай хоолоор цэсээ сольж ч болох мэт. Бэлэг сэлтний асуудлыг ч чанаргүй хямд бараа шахах, эсвэл хэт өндөр үнэтэй бэлэг бэлдэж өөрсдийгөө чирэх бус, тохиромжтой хэрэгцээтэй боломжийн үнэтэй бэлэг бэлдэх нь ч чухал билээ (сонирхолтой ном сэтгүүл, дурсгалын зүйлс гэх мэт..). Бид өөрчлөлтөө өөрсдөө хэн нэгний хэл амнаас санаа зоволгүй зоригтой хийхгүй бол хойшид ч бид өөрсдөө л энэ ачаагаа үүрсээр байх болно.
Гавьтай хийж бүтээгээгүй, гавъяа байгуулж бидний дайсан болох ядуурал, утаа, соёлгүй, хүнийрхүү байдлаа хаяагүй, хөгжил дэвшилийг үйлдвэржилт боловсролоор хэмждэг болоогүй байтлаа дайснаа дараад далан жил найрлах мэт байхаа больцгооё!
Jan 12, 2011
Хуучин он ба Шинэ он
Өнгөрсөн он миний, таны амьдралд хэр жил байв?
2010 он миний хувьд их сонирхолтой, улирал улирлаар л хувьсан өөрчлөгдөж шинэ салхи, шинэ асуудал, шинэ учиралуудтай нүүр тулсан жил байлаа. 2010 оны хавар хайртай бүсгүйтэйгээ уулзах гэж Монголд буугаад буцахдаа гэргийгээ болгоод ирж билээ. Зун нь гэхэд нэгэн том сорил болсон конкурс шалгалтаа өгөн үймж байх дундаа гэргийгээ эндээ авчраад гэрээ бариад өрх тусгаар нэгэн айл боллоо. Бие давхар хайрттайгаа зун, намрыг нүд ирмэх зуур өнгөрөөхөд хэдийнээ конкурсаа шийдцэн, нэг алхамаа хийцэн төрөх бэлтгэлдээ ороод Монголруу үдэж байлаа. Тун саяхан оны сүүл сард Монголдоо буугаад маргааш нь эхнэр маань няраалж би гэдэг хүн ААВ болж, хань минь ЭЭЖ боллоо. Шинэ хүнээ тосон аваад хязгааргүй их баяр хөөрт умбаж, эцэг болсоных хүүдээ нэр өглөө.
АМАРТҮВШИН!!!
Амар амгалан, түвшин сайхан байхын ерөөл өргөж төрдөө хэрэгтэй, түмэндээ хүндтэй хүн болоорой! Ингээд их амьдралын эхний алхамаа хийж эхлэн буй эхнэр бид хоёр үүрэг хүлээлээ. Түвшинтөгсийн Амартүвшин, хүү минь чамайг аав ээж хоёр нь сайн хүн болгохын төлөө хичээнээ.
2010 он надаа юуг өгөв, юуг ойлгуулав, би юу онож, юу алдав?
Гэр бүл, үр хүүхэд өгжээ. Хүний амьдралд гурван том зүйл тохиолддог гэдэг. Төрөх, Гэрлэх, Үхэх. Би талаас илүүг нь хийж. Одоо нэг нь үлдэж. Тэр хүртэл тэмцэл, ялалт, ялагдал хүлээн буй. Хэзээ ч хүн бүр мөсөн ялагдана гэж үгүй аж. Үхэх ч ялагдал биш шүү дээ. Ялаад дуусна ч гэж үгүй. Ялагдалын гашуунаар хатуужиж, сурж, хаширч, Ялалтанд хүрнэ. Алдаагаа давтахгүй байх, алдсанаасаа суралцаж алдаж болохуйц зүйлийг тунгаан эргэцүүлж тойрч гарах. Зовлон Жаргал хэмээгч нь ерөөсөө энэ юм биш үү? Би 2010 оныг туулаад 2011 оны босгон дээр ингэж бодож байна.
Тулгарсан асуудалд чинь гарц байгаа бол чамд уурлах хэрэг байна уу? Тулгарсан асуудалд чинь гарц үгүй бол мөн л уурлах хэрэг байна уу? Уур биеийг зовооно, уул морийг зовооно!
Багш минь надаа түрүү жил хэлж билээ. Хүний хайр гэдэг аугаа зүйл байдаг юм. Чамд тулгарж буй зовлон бэрхшээлийг давж чадах сэтгэлийн тэнхээ дутах үе гарч ирдэг юм. Түүнийг даван туулах эрч хүч ухааныг чиний ойр дотны хайртай хүмүүс чинь өгдөг юм шүү гэж. Энэ үгийг би сонсоод тархинд минь хадгалагдсан ч сэтгэлд маань очоогүй байсан юм билээ. Харин 2010 онд миний сэтгэлд шингэж түүнийг ойлгохоос гадна сайтар мэдэрсэн юм. За яршиг би болийдоо, би гэдэг хүн миний бодож байсан биш юм байнаа, би буцая гэж бодсон юм. Би, би-гээ үгүйсгээд эргээд давхих гэж байсан юм. Тэр үед л миний хамгийн ойр дотно хайртай хүмүүс минь нэг дор гарч ирээд бүгд надаа нэг л үгийг хэлсэн. Чи яг одоо л эндүүрж байна эргэж болохгүй урагшаагаа яв гэж. Яагаад бүгд хэлэлцсэн мэт зэрэг гарч ирсэн юм мэдэхгүй. Гэхдээ бүгд нэг л үгийг надад хэлцгээсэн, чи хэвээрээ л байна!
Би эдгээрийг 2010 онд ойлгосон. Мартахгүй байх, мартагдахгүй ч биз.
Алдсан алдаа минь энэ жил тунгаад ялгараад нүдний минь өмнө ил гарч ирсэндээ. Ахин алдахгүй байхын төлөө! Алдаанаасаа суралцаж бүр ч хол дүүлэхийн төлөө, улам ч тод гялалзахын төлөө!
Чамд баярлалаа ХУУЧИН ОН минь!
Сайн байн уу ШИНЭ ОН минь
Nov 12, 2010
Улс төрийн нүүдэл
МАХН нэрээ солилоо. Монголын түүхэнд бичигдэх үйл явц мөнөөсөө мөн. МАХН 1911 оны ардын хувьсгалаас хойш өнөөг хүртэл оршин тогтносон гэдэг утгаараа бус харин одоо төр барьж байгаа, УИХ-д олонх байгаа гэдэг утгаараа, 1990 оноос өнөөг хүртэл парламентийн засаглалд нөлөө үзүүлж ирсэн том нам гэх утгаараа. МАХН нэрээ сольж МАН болсон, мөн их хурлын бүрэлдэхүүн нь урьд өмнөхөөсөө холоо хаясан их хэмжээний бизнесийн бүлэглэлийнхний хурал болсон зэргээр одоогоор Монголын нийгэмд гол яриа болж байгаа болвуу. МАН мэндэлсэнээрээ ОЛИГАРХИ нам албан ёсоор боллоо ч гээд зарлачих шиг санагдуулж байна. Хуучин МАХН-ы их хурал өндөрлөхтэй зэрэгцээ, ардчилсан нам нойрноосоо сэрж хөдөлгөөн орж байгаа бололтой. Мэдээж МАН болох процесс, их хурлаас гарах шийдвэрүүдийг харзнаж хүлээж байсан нь тодорхой. НАМ, намуудын хурал гэх зүйлээс гадна, Ерөнхийлөгчийн хэлсэн үгний хүч үл сулран улам хүчээ авсаар буй нь харагдаж байна. УИХ-ын гишүүд энэ үгийг харьцангүй хүлээж авч байх шиг. Засгийн газарт орж болохгүй, цөөнхөөрөө байх ёстой гэсэн АН-ын бүлгүүд нь дэмжиж байхад, МАН-тай өвөр түрийдээ ороод буй АН-ы хэсэг нөхөд, МАН-дахь УИХ гишүүд тун ч таагүй хүлээж аваад буй. Захаасаа шүүмжлэл, үгүйсгэл, няцаалтууд яваад буй ч мөрөөрөө ажлаа хийгээд татвараа төлж буй улс төрөөс хол хүмүүс ерөнхийлөгчийн үгээ итгэл найдвар болгон харж байна. Гэвч сая өгсөн Сайханбилэгийн ярилцлаганаас хөнгөн хийсвэр, хэтэрхий хийтэй үгс гарсан нь энэхүү үг хэрхэн дээр дооргүй хөдөлгөөнд оруулаад буй нь гэрч гэлтэй. Сайханбилэг гуайн ярианаас үзвэл ерөнхийлөгчийн хэлсэн үг популист үг болхоор ард түмэнд таалагдаж, ард түмнээс хэтэрхий хол, алсын одонд гялалзах олигархи, төрөөс төрсөн тэрбүматнууд, өнөө төрийн бодлого тодорхойлцож хамтран засаг барьж буй хүмүүст таалагдаагүй бололтой. Ерөнхийлөгчийн үгийг тогтон уншсан юм болвуу үгүй юу гэх эргэлзээ төрөхийн хамт хэлсэн үгийг нь зэрвэсхэн дахин нэг харахад шийдвэр гаргаж чаддагүй, хариуцлага тооцох зүрхгүй нялцгай төрийг шүүмжилсэн, өвөр түрийндээ орж тохиролцсон өнөөгийн эрх баригчидыг шүүмжилсэн, шүүх засаглалын бохир зүйлсийг нийтэд дахин ил гаргаж хэлсэн үг шиг санагдсаар байна. Мэдээж Нямдорж гуайн хэлсэн ерөнхий прокурор, дээд шүүгчээ ерөнхийлөгчийн шахалтаар солих нь дараа дараагийн үйл ажиллагаанд муу үр дагавар гаргах бололцоо бий гэдэг үг ч үнэнтэй билээ.
Улс төрийн нүүдэл намын үзэл баримтлал, зүүнээс баруун гэх маргаанаар эхэлж, намын даргаа солих гэсэн, намын даргын суудлаа баталгаажуулсан хэлбэрээр ирэх сонгуульд бэлтгэсэн маягаар өрнөн хөдөлж байх шиг. Энэ бүх байдлын үр дүн нь өнөөгийн Монгол орны улс төр эдийн засагтай нягт холбогдож, тэр дундаа бизнес бүлэглэл, олигархиуд дээш цойлон гарч ирэх нь гэж харагдаж байна. Мэдээж сайн тал бий хэдий ч Монголын өнөөгийн дүр төрх, мөн чанар, хуулийн хэрэгжилт талаас нь харвал баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэх, дээгүүрээ хуваан зооглох эрх мяндагтангуудын унагаасан үртэсээр хооллох ард түмний амьдрал руу орж байгаа ч юм билүү гэх хардлага төрсөөр.
May 23, 2010
Цөөн үг
Нэр хүнд, эрх мэдэл, мөнгө энэ гурав чухал!
Эдгээрийг бий болгогч үр нь МЭДЛЭГ.
Дээрх гуравт хүрэх зам нь ШУНАЛ.
Харин шунал ихэдвээс МӨН ЧАНАР үгүй болно.
Мөн чанараас үл хазайн мэдлэгээ ашиглан дээрх гуравт хүрэх аваас ХҮН болсны утга учир гарах буйзаа.
Бурхан багшийн сургаальд ч хөрөнгөтэй болохыг дэмжсэн хэсэг буй. Учир нь мэдлэгээ ашиглан олсон зүйлсээр агуу их буяныг үйлдэж болох билээ.
Чамд өнөө маргаашийн өл хоолыг бодон амьдрахуйн үед хэр их буян хурааж чадах билээ. Нэг бол үнэн мөн чанараас үл хазайн дээрх гуравт хүрч их буян үйлд. Эс бөгөөс бүхний огоортож, номын ёсыг барин (өргөн утгаараа эхнэр үл авах, амьтны амь үл таслах зэрэг..) даяан хийж хорвоогийн эрээн бараанаас ангижрах бөлгөө.

May 21, 2010
Массын таалал
Үр хүүхдээ сайн сайхан явуулахын тулд аав ээж нь өөрсдийн үйлдэл бүхнээ хүүхэддээ тайлбарлалгүйгээр шийдвэр гаргах, хүүхдээ шахаж шаардах байдаг байх. Гэхдээ мэдээж чиний сайн сайхны тул үүнийг хийснээр ирээдүйд ийм хүн болноо гэдэг ерөнхий ойлголтыг өгч байдаг. Хүүхдээ дураар нь байлгаж хүссэнийг нь идүүлж, хүссэнээр нь тоглуулаад байвал юунд хүрэх нь тодорхой. Үүнтэй дүйцүүлж бодоход улс төр болон тоглодог нэг хэсэг маань татвар төлөгч болох иргэдээ, өөрсдийн мөнгөөр нь өөрсдөд нь өгөөш шидэж наадах аж. Газрын баялаг байна, ард түмэндээ тараана. Ийм ч хишиг, тийм ч дэмжих сан танд тэдийг өгнө биднийг дэмжээрэй. Дөрвөн жилд ганц удаа л нэрийг маань дугуйл. Тэгээд 1.5 саяа ав. Гэвч цагаа тулахаар тэр мөнгөө өгсөн ч зүйлгүй, жаахан хусмаа долоолгоод юмны үнээ нэмэх аж.
Зөвхөн тэдэнд буруу өгөх бас арга алгаа. Массын таалал ийм байгаагаас хойш. Гурил, буудай арвин, ногоо хүнс элбэг үнэ боломжийн байхад сэтгэл өег ч нөгөөх бэлэн сэтгэхүй, зүгээр сууж байхад бөөн мөнгөтэй болох хүсэл нь чангаана. Тээр тэнд нэг газар доор юм байна, тэрийг зараад мөнгө болно гэхийг сонсмогц л аазгай нь хөдлөөд тогтож суух биш. Зарим нь ханцуй шамлан, түмпэн саваа бариад гар аргаар олборлоно. Хэсэг нь толгой, гарандаа бүч уяад, уриа лоозон бариад гадаа жагсчихна. Үлдсэн масс нь ч бас зүгээр яаж байхав сонгуулиар хэн ихийг амласан түүнийг нь сонгож амар үлгэрийн амьдралаа мөрөөснө. Хэрэглэгч юу хүснэ, түүнд нийцүүлдэг хойнодоо. Намууд ч өгөөшөө хаяна. Өгөөшөө үмхүүлээд гараад ирлээ. Нөгөөх ажилгүй суугаад өлсөөд байгаа массаа яахуу? Үйрмэгхэнээр тэжээж, агуу уужуу сэтгэлээр харж үздэг хувилгаадын дүрийг бүтээцгээнэ. Улс оронд хөгжил шинэчлэлт, урагш алхсан зүйл үгүй. Баян ядуугын зөрүү, таргалсан турсаны ялгарал улам тод үзэгдэнэ.
Массын таалалд нийцүүлснээр сайн сайхан хүрэх боломж тун бүрхэг. Масс хэзээд амар хялбар, хэнч илүү хожихгүй байх л шийдвэр хүсдэг. Хэн нэг нь илүү олохгүй л байвал массаараа турж үхсэн ч яахав. Масс-д 70 мянгаа бүгд авч байвал мах 7000 хүрэх нь юу ч биш. Зурагтаа асаагаад, сониноо гарчиглаад хэн нэгэн авилгалаар шоронд оржээ, ажлаасаа хусагджээ гэвэл бах нь ханана. Харин тэр авилгач, авилгал авагч нь жараахай байна уу, акул байна уу сонин биш. Тэр нэг хүний мууд дуртай бахын хангаж л байвал болоо. Тэр нь тэдэндээ таашаал. Албан тушаалд тэр томилогдсон гэнэ. Одоо цаадах чинь улсын мөнгийг гөвж өгнө дөө. Өмнө нь хусдаг байсан одоо ч хусна. Муухай цус, буруу хүнээ томилжээ хурдан буулга, унага, шоронд хатаа, шороонд бул. Цаад санаа нь өөрөө тэр местэн дээр очоод хусаж, хулгайлж чадахгүй дээ л хорсож байгаа нь тэр. Тэр хүн юу хийх хүсэлтэй хүн, ямар бодит чадвартай хамаагүй. Өөрсөд шигээ л санана. Масс туйлын хар. Гэвч масс туйлын цагаан. Гэр бүл, найз нөхдийн хүрээллээр нь буюу хувь хүн талаас нь харвал бүгд л амьдралын төлөө явж буй иргэн. Харин массаараа нийлвэл долоон дор жинхэнэ сөнөөгчид. Масс хэзээ ч ирээдүйгээ харах билгийн нүд, холч хараа байдаггүй.
Аливаа шинжлэх ухаан, болон төрөл бүрийн салбарын түүчээ хэсэг бүлэг цөөнх, ганц нэг хүн чирж явдаг. Шинэ олсон санаа, туршилт, онолууд бүгд. Хэзээ 2000, 20000 хүний бүлэглэлээс гардаггүй. Масс зөвхөн уриа хашгиран уулгалж л чадна. Харин жинхэнэ түүчээ болсон цөөнх зам залдаг. Зөв тийшээ юу, буруу тийшээ юу гэдгийг ёстой л массын аз эз, бурхан тэнгэр л мэдэх хэрэг. Гэвч зөв шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлж болно. Үүнд боловсрол, туршлага, юмыг харьцуулж харах чадвар, мэдээлэл тус болдог. Эдгээр зүйлсийг ард түмэндээ, татвар төлөгчиддөө өгч буй төр засгийг сайн засаглал гэдэг. Харин нүдийн боож, төөрөгдүүлж, худал мэдээллээр тархийн угааж байвал асуудалтай асуудал нь мэдээж ШУНАЛ.

May 18, 2010
Бид яагаад 70 мянга авах эрхтэй гэж?
Биднийг тархины өлсгөлөнд оруулах бодлого баримталж байна.
Бид гэж хэн юм бэ?
Бид гэж татвар төлдөг, тэгээд Монгол улсын иргэн, түүнээс гадна татвар төлөгчидийн мөнгөөр гараа угаадаггүй бүгд.
Хэн тэр бодлогыг баримтлаад байгаа юм бэ?
Татвар төлөгчидийн төлсөн мөнгийг өөрийх хэмээн андуурдаг, шунал нь дуусахгүй арвин, хүний юмыг шал тоохгүй завшдаг. Завшчихаад огт ичиж зовдоггүй бүлэг нөхөд.
Ямар бодлого баримтлаад байгаа юм бэ?
Эргээд энгийн асуулт асууя. Яагаад та өөрийгөө Монголын шороон доор буй баялагаас хувь хүртэх хүн гэдэгт чин бат итгээд байгаа юм? Ямар гавъяа байгуулсан болоод тэр зүйлсээс хувь хүртэж ангайж байгаад амруу тань хоол цутгах ёстой гэж бодоод байгаа юм?
2000 он түүнээс өмнөх жилүүдээ бодоод үзье. Бид ингэж боддог байсан уу? Гараас нь бүтээл гарахгүй. Архи ууж, танхайрахаас өөр гавъяа байгуулахгүй байхад яах гэж тэжээх юм. Авсан архи, идсэн хоолноосоо л татвар төлж буй, ажил хийдэггүй, хийсэн ч хийсэн дүр эсгэн цаг нөхцөөх тийм хүмүүс хувь хүртэх, дэмжүүлж байна гээд гэдэсээ илээд хэвтэх нь хэр зөв зохистой зүйл вэ? Дөрөв дөрвөн жилээр гарч ирээд баахан балай хууль баталдаг. Хэнд хэрэгтэй, хэдийд хэрэгжээд байдаг хууль юм бүү мэд. Жилээс жилд таргалж зузаараа л, өдрөөс өдөрт гэдэс нь унжиж, хамар нь сөхөгдөх. Сонгуулийн үеэр гэнэт ухаан орж, сонгогчидийнхоо улыг долоохоо шахна. Хайраа зарлана, юу ч хийгээгүй, энэ орны төлөө хуруугаа хөдөлгөөгүйгээ гэнэт санахтайгаа зэрэгцэн баахан популист амлалт өгнө. Хэнд хэрэгтэй юм? Зүгээр сууж байхад мөнгө өгнө гэх.. Гэхдээ энэ амлалтын цаана ард түмнээсээ арав дахин ихийг хусах амттай мөрөөдөл нь бий. Ажил хэрэг болгох гэж яарна. Энэ үйлдэлдээ өөрийгөө мундаг чаддаг толгойтой, аа нөгөөх ард түмэн гэх гайхлууд нь тэнэг мангар, гэнэн, өөрийг нь байхгүй бол өдийд өлсөөд үхцэн байх байсан гэдэгт итгэнэ.
Цалин нэм гээд хэдэн хүн жагсахаар нэмчдэг. Амлалтаа биелүүл сая таван зуун мянгаа авъя гэхээр 70 мянга тараана. 70 мянгаа өгөөд, цалингаа нэмсэний дараах нь мах 7000 хүрлээ. Арван кг мах 70'000 төгрөгөөр авдаг цаг ирлээ. Зуд боллоо л гэнэ. Байгаль дэлхийтэй тулалдлаа л гэнэ. Зовлонгоороо түрий барьж массаа шүүслэнэ. Хэзээ энэ зун өвс ногоо элбэг байлаа, харж үзэж байсан хэрэглэгч олондоо мах хямдхан өгнөө гээд малчид махаа хямдуулж байсан уу. Үүнтэй яг адил, бид олигтой ажиллаж, дэлхийн зах зээлдээ бүтээгдэхүүнээ борлуулаад, улс шиг улс байж чадахгүй байхад. Яасан гэж шагнаад мөнгө тараагаад байгаа юм бэ? Ажилгүй, архичидыг дэмжиж байгаа юмуу. Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлж байгаа юмуу. Тийм бол наад тоглоомонд чинь, ажилладаг татвараа төлдөг энгийн иргэд нь хэлмэгдээд дууслаа. Махнаас гарахуу яахуу дээр тулаад байдаг. Удахгүй тогны үнэ нэмэгдэнэ. Тэгээд бинзен гээд гинжин хэлхээ үргэлжилнэ биз. Цүдгэр гэдэстнүүд орой зурагтаар мань хэдийгээ тавласаар л.. Татварын мөнгөөр яамд, авилгатай тэмцэх газар энэ тэр гээд тэжээж барахгүй баахан балай юмнуудыг угжина. Авилгалд автахааргүй хэмжээний цалин, урамшуулал, байр байшингаар хангах ёстой юм гэнэ. Юу хийж гийгүүлсэн юм.
Улаанбаатар хотоо хар. Нэг сая хүн амтай, бид л их гэж хөөргөдөгөөс томоохон хотуудтай харьцуулахад шалихгүй шүү дээ. Хүн хоорондын харилцаа нь там. Хотын бодлого, орчин нь гамшигийн байдалтай. Амьдрах гэхээсээ хэн тэсч үлдэх вэ гэдэг байгалийн хэцүүхэн шалгуур. Чадалтай, чансаатай, увайгүй, эвгүй гарууд нь хотоосоо гараад байшин бариад сууцан. Хууль ёсоор мөнгө олоод чадлаараа сайхан амьдарч байгаад нь баяр хүргэхээс яах вэ. Утаа униар, тоос шороо болсон хотдоо 24 цаг амьдрах ч гэж үхэлрүүгээ үтэр түргэн явж байгаа тэр хэсэг нь өрөвдөлтэй. Бид хүүхдүүдээ, хойч үеэ хорлох ёсгүй. Газар доор юу байх нь татвар төлөгчидөд огт пад байхгүй. Тэдэнд бэлэн гар дээр нь мөнгө өгөх ёсгүй. Тэр уурхайгаас олсон мөнгөө элдэв балай цоорхой төсөвдөө зориулалдаа. Тэрнийхээ чинээгээр татвараа бууруулж, юмны үнийг эрүүл системээр буулгал даа. Ачааг нь багасга. Бид зовох гэж биш, хэдэн цүдгэрүүдийг тэжээх гэж Монгол улсын иргэн байдаг юмуу. Үгүй. Хүн ёсоор нь харьц, хуулиа ёсоор нь сахиулъя.
Тэр жагсдаг барьдаг нөхөд ч болих хэрэгтэй! Ажил хий л дээ. Өдөржин Сүхбаатарын талбай тойрж гороолоод байхад нь авгай хүүхэд нь юу идэж амьдраад байнаа. Эх орондоо хайртайдаа жагсдаг нь юу л бол. Амташсан хэрээ арван гурав дахинаа гэж.

May 10, 2010
Гар урлал
Гараар урласан бүтээгдэхүүн бол аялал жуулчлалын оронд заавал байх ёстой зүйлийн нэг байх. Гэхдээ гар урлалын гэрийнхээ довжоон дээр суугаад хийчээд, захруу алхаж очоод зарах хэмжээний бүтээгдэхүүнийг энд ярихгүй. Өөрөөр хэлбэл жуулчин тухайн орноосоо ямар нэгэн бэлэг дурсгал юмуу, эх орондоо хариад хэрэглэх эд зүйл авахыг хүсэв. Гэвч энгийн нэг эд биш, ховор, чамгүй үнэтэй, эдэлгээ даах, он удаан жилийн дараа ч үүнийг би Монголоос авч байлаа гээд эргээд тэр цаг үерүүгээ аялах боломжтой тийм бүтээгдэхүүн хэрэгтэй. Тийм зүйлд хүмүүс барагтай л гар татахгүй авчихдаг. Яаая даа гэсэн хараа булаам гар хатгамал хивс байлаа гэхэд гэрийн эзэгтэй бол яагаад ч хажуугаар нь зүгээр өнгөрөхгүйгээс гадна нөхрөө панаалдаж байгаад авч байгаад сална. Авч өгөөгүй тохиолдолд насан туршын харуусал, нөхөртөө уурлах бүртээ ярих асуудал болох билээ. За энэ наргиа ч яахав. Эрэгтэй хүмүүс ч гэсэн нарийн хийцтэй, сонирхол татам, гэхдээ нээх хэрэггүй боловч донжтой зүйл байвал авдаг л улс шүү дээ. Ийм бүтээгдэхүүн хийдэг, түүнийгээ зарж чаддаг аж ахуй эрхлэгч бол хурдан амжилт олж, жижиг хэмжээний дэлгүүр нээж ч чадах байх. Жижиг дэлгүүр гэлээ ч, цөөн бараатай ч үнэ бол тэнгэрт хадсан, жуулчид нь зориж ирдэг, авдаг, авах бэлгүй ядаж хардаг тийм байх, тийм байж чадвал. Аялал жуулчилал хөгжиж байна, энэ ард түмэн ажилсаг юм байна. Аугаа түүхтэй юм байна, асар өндөр чадамжтай юм байна гэдэг харагдах байх.
Монгол оронд маань өнө эртний түүх бий, эрнээс урлаж ирсэн нүүдэлчний хэрэглэл, соёл бий. Бүтээсэн бурхан, урласан эмээл, хутга гээд чамин тансаг дэлхийд гайхамшиг болсон
маш их зүйлтэй. Эсгийгээр ч тэр, хатгамал, уран бичиг гээд хийж чадаад ашиг олох их боломж бидэнд бий билээ. Мэдээж багагүй хүмүүс ч ингэж аж ахуйгаа дээшлүүлж байдаг байх. Гэхдээ шүүмжлэх зүйлс бас байнаа. Чингис хааныг үхрийн ширэн дээр урлажээ. Үхрийн ширээ хэлбэр гаргаж зүсээд, хүрээ энэ тэр татаад голд нь сууж буй Чингис зурсан байх. Чингис гэж үнэндээ танихад бэрхэлдээ. Гэвч Чингис яг ийм байсан юмаа гэх хөрөг зураг байдаггүйд зориулж зурсан юмуу гэлтэй. Парвагар хамар, жижигхэн нүүр, нээх том гутал авцалдаа муутай зүйлс байх. Бас болоогүй
муур юмуу бар бололтой нэг амьтны толгой дээр тэнэг том гутлаараа гишгэжээ. Зоолттой толгойны ард нь нум сум харагдах. За тэгээд хэмжээ дамжаанаасаа үнэ нь 40 мянгаас л дээш байдаг. Гар урлал, үндэс соёлоо харуулсан бүтээл л гэхээр чанар чансаа, уран хийц үл хамааран тэнгэрт тулсан үнэтэй байх ёстой юм шиг. 40 мянгаар нь үнэ өртөг өндөр Японоос архины хундага иж бүрдэлээр нь авах ч газар
байдаг л юм билээ. За тэгээд морь энэ тэр зурсан байгаа нь морь боловуу л гэж таамаглахаас луус, илжиг нь мэдэгдэхгүй нэгэн ч байх.
Харин 250, 500 мянга 1 сая гараад явсан бүтээгдэхүүнүүд нь даацтай уран нарийн эд байх шиг харагдсан. Би ч гэхдээ юм таниад юу шалиа аж. Мэдээж нарийн хийцтэй эмээл, хөөрөг хэдэн арван сая төгрөгний үнэтэй. Янз бүрийн тамга, тэмдэг 1,2 зуун мянган төгрөг байж болох ч жуулчин бүр, хүн бүр түүнийг нь аваад байх нь юу л бол. Юм болгон дээр бас төр засгаа загнаад байх нь хаашаа юм. Гар урчуулын маань чадвар чансаа дээшлэх нь бол тодорхой. Тэрнээс өмнө хичнээн Монголын талаар сайн мэдэхгүй жуулчид хулхи будгаар Чингис биш баруун айлын Балдан гуайг дууриалгаад зурцан баатар, хаануудыг худалдаж авах болоо. Мөн ааруул, ээзгий, бяслаг гээд цагаан идээнүүдээ гоё баглаа боодолд хийж зармаар санагддаг. Нэг л гурвалжин цаасан хайрцаганд хийгээ л зараад байдаг юм. Тэр нь
гараад нэг хүнтэй шүргэхэд л байхгүй. Бас бүржмэл, набор энэ тэр гээд эх орны бүтээгдэхүүнүүд бий. Хэдийг худалдаж аваад хүнд өгье гэж санасан. Юу ч гэсэн өөрөө амсаад үзий гэсэн хэхэ. Тэр бас арай л хэтэрсэн амттай байсан шүү. Амттанаас бол Говь гээд школад л #1 дээ. Амт ч, савалгаа ч дажгүй. Бэлэг дурсгалын дэлгүүрт эрүүл мэндэд сайн зэс, алтан, мөнгөн аяганууд мөн их байнаа. Яг нэг хээтэй. Тэр алт мөнгөний орц нь хэр үнэн байдаг болоо. Бас яагаад заавал тийм дэлбэрцэн юм шиг амсартай байх учиртай юм бэ?
Мөн төгсгөлд нь мэргэжилд жаахан ойр болохоор нь нэг зүйл сонирхуулъя. Монгол орон маань металлын соёлтой орон гэхүү, эмээл, бүс, хэт хутга гээд бүх л зүйлсээ металлаар
чимэхийн чимж, хийхийн хийдэг билээ. Харин Япон, Хятад зэрэг орон нь мод, болон шаврын соёлтой. (энэ хэллэг худлаа байх шиг байнаа. шаврын, металлын соёл гэж юу байхав дээ.) Янз янзын шавраар янз бүрийн зүйл урлаж байна. Ваар, аяга, таваг, ханын цаг, ширээ сандал, тэр бүү хэл ээмэг бөгж ч байх юм. Эдгээр бүтээгдэхүүн нь гараар урласан, үйлдвэрийн машинаар урласан гээд хийц, үнэ ялгараад ирнэ. Үйлдвэрт хийсэн нэг бүтэн цуглуулга аяга гараар урласан ганц аягатай ч үнэ дүйж очихгүй байх ч бий. Учир юу вэ гэсэн олон жил гар урлалаар хийсэн тэр гэр бүл, жапандаа бүү хэл дэлхийд алдартай аж. За тэгээд бурхан шиг гартай тэр улс өөрсдийн имижтэй, стилтэй бүтээгдэхүүн хийж, өөрсдийн тамгыг хүртэл дарна. Гадуур нь гараараа зурсан элдэв цэцэг навч, уул ус ч бий. Нэг бийрээр цэг тавихад нилээн хэдэн зуун ногооноор үнэ нь өсөх аж. Аяга бүр, халбага бүр дахин давтагдашгүй эдгээр нарийн хийцтэй эдүүд үнэ нь тэнгэрт хадахаас ч яахав. Гэхдээ тэдэнд нэг сул тал бий. Хэдийгээр судлаач, эрдэмтэн нар хамтарч шавар зэрэг материалд нь хийж буй технологид нь судалгаа хийж дээшлүүлж байдаг ч тодорхой зарим нөхцөлүүдийг
техник, машин биш л тул гаргаж авах боломжгүй зэрэг шалтгаанаас хийсэн аяганы бүтэц нь жаахан хэврэг талтай бололтой. Яг баталсан юм байхгүй ч үйлдвэрт хийсэн шавар
бүтээгдэхүүн тогтмол темпертурд хадгалагдаж, шатаагдаж, бүтэц нь өөгүй болдог бололтой. Ер нь андашгүй дээ. Тохиолдолын чанараар нөгөөх гайхал гар хийцийн аяга, үйлдвэрийн аяга 2ыг хагалж үзэж байлаа. Хэхэ. Хагарсан хэсгийг нь ажиглавал гар хийцийн аяга нь дотроо хийтэй, шороо шаврын ширхэг зэрэг нь харагдана. Үйлдвэрийн аяга бол өө багатай, нарийн ширхэгтэй тул бараг харагдахгүй. Энэ зэрэг шалтгаанаас унахад барьцамтгай чанарын ялгаа гарч гар хийцийх нь түрүүлээд умахум болох нигуур ихтэй байдаг бололтой.

Нөгөөх гайхал гар хийцийн аяга

харин хямд үнэтэй ч хэрэглээ даадаг үйлдвэрийн аяга
За нээх утгагүй хоёр зураг оруулчлаа. Ямар аяга хагалаад зургын авалтай биш, тэгээд хайж байгаад ийм 2 зураг тавьчлаа. Ингээд тавьчихаар миний яриа үнэмшилтэй санагдах байх. хэхэ. Гар хийцийн аяга ер нь тэгээд бас л танхай харагддаг дөө. Бариул энэ тэрийн наацан байдал, хэхэ заримдаа лаг далий энэ тэр хийцэн. Хийж байгаа хүний уран сэтгэмж шууд тэр чигээрээ ороод зүгээр ч юм шиг. Ер нь өөрийнхөө хэрэглэх аягаа өөрсдөө хийгээд уувал бүр ч кайфтай байж мэдэх.
Аягүй серозний явж байсан бичлэг байхгүй ээ байхгүй. Одоо юу ч гэж дуусгадаг юм байгаан. Ямар үйлдвэрийн аягаа хэрэглэцгээе гэлтэй биш. Ажил дээр гархаар харсан үзсэн, сурсан зүйлээ гайхуулаад алаад өгнөө :)
May 9, 2010
Химийн үйлдвэрлэл
Улс орны хөгжилд үйлдвэрлэл яах аргагүй чухал үүрэгтэй. Үйлдвэрлэл гэхээр материал хэрэгтэй, материалыг бүтээх түүхий эд нь хэрэгтэй. Үйлдвэрлэх үйл явцад технологи, шинэ санаа гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлнө. Мөн сайн боловсон хүчин, инженэр гэх мэт хүний нөөц ч хэрэгтэй. Монгол оронд одоо явагдаж байгаа үйлдвэрлэл гэвэл, уул уурхай, ноолуур, хүнс, гэх зэргээр зогсчих болов уу. Ажлын байрны тоог нэмэгдүүлэх, ажилчидын цалинг нэмж, амьдралын түвшинг дээшлүүлэх зэрэг санал, шаардлага тавьдаг байсан бол одоо Монголд маань шууд л бэлнээр мөнгө нэхдэг болжээ. 1 сая, 1 сая таван зуун мянга, хүүхдийн мөнгө гэх мэт.. 70 мянгаа хурдан авах юмсан, ер нь бэлнээр нь 1.5 саяа авмаар байна гэх мэт. Үүнээс харахад үйлдвэр байгуулая, байгуулсан үйлдвэрт нь ажиллая, ажиллаад сайхан амьдрая гэхээсээ мөнгө авъя, тэрийг нь идье, дахиад нэхье гэх үйлдүүдрүү оржээ гэж ойлгож болно. Төр барьж байгаа, улс орны хөгжил, сайхан амгалан амьдралын төлөө ажиллана гээд буй эрх мэдэлтнүүд маань ч бүтээе гэхээсээ ухая, гаргая, мөнгөтэй болъё тэгээд идээд амар сайхандаа жаргая гэж байгаа бололтой.
За тэгэхээр үйлдвэрлэлрүүгээ эргэн орход, Монгол оронд түүхий эд байгаа юу хэмээх асуудал байна. Одоо мэдэгдээд байгаа гэвэл зэс, алт, нүүрс, молибден байгаа нь тодорхой байна. Мөн литиум буюу одоо бүх цахилгаан хэрэгслийн батареиг хийж буй түүхий эд болсон металл байгаа нь тодорхой болоод буй. Ураны орд, нефтийн орд ч бий. Их хэмжээний гэж хэлэхгүй ч 110 гаруй элемэнтээс 90 гаруй нь Монголд байгаа нь тодорхой болоод буй гэдэг. Мэдээж энэ бүхнийг ухаад, гаргаж аваад хэрэглээд байх боломжгүй ч үйлдвэрлэл явуулах хэмжээний түүхий эд байгаа нь тодорхой. Нефтийг бол тэр чигээр нь Хятадруу гаргаж байгаа. Нефтийн үлдэгдэл болох давирхайг нь хүртэл зөөж байгаа. Хэрэв багахан шиг боловрсуулах үйлдвэр барьж чадвал, Монголд бинзен үйлдвэрлэх боломж байхаас гадна, шатах хий, дизель, давирхайнаас нь нөгөөх каучук зэргийг ч гаргаад авна. Энэ бол ихээхэн бүдүүн тоймоор харж буй л байдал нь. Яг нарийн ширийн гээд ярихад нефтнээс полимер материалууд гаргаж авах боломжтой бөгөөд химийн органик нарийн нэгдлүүдийг ч мөн ялгаж авах боломжтой. Гадагш нь бүтээгдэхүүн үйлдвэрлээд зараад байж чаддаггүй юмаа гэхэд ядаж бодисыг нь ялгаж аваад цэврээр нь европ зэрэг оронруу гаргахад түүхий эдээсээ хэд дахин өндөр үнээр зарах боломжтой. Мэдээж түүхий эдээ боловсруулж чадаад өөр орны томоохон компаний үйлдвэрлэгч орон болж чадвал гадагш экспортлохоос гадна, өөрийн орондоо хямд бүтээгдэхүүн хэрэглэх боломж бидний өмнө нээгдэнэ.
Магадгүй энэ бүхнийг сонсоод ээ мэдэхгүй дээ манайд тийм хүчин чадалтай үйлдвэр барих чадал хомс, инженэрүүд нь байхгүй гэж бодож байж болох ч. Заавал сүүлийн үеийн хамгийн чадалтай өндөр зэрэглэлийн үйлдвэр барих шаардлага байхгүй. Япон ч гэсэн 1950-аад онд барьсан нүсэр үйлдвэрлэлүүд нь одоо ч ажиллаад, Сингапур, Шанхайтай харьцуулахад үйлдвэрлэл нь хоцорч эхэлж буй ч бололцооныхоо хэрээр үйлдвэрлэсээр л байна. Үйлдвэрлэл гэж ярихаар яах аргагүй Химийн үйлдвэр яригдахаас өөр аргагүй. Химийн үйлдвэрлэлийн чухал ач холбогдолыг төрийн томчуул маань хэрэг ухамсарладагыг мэдэхгүй юм. Ямар ч л байлаа цахилгаан бараа үйлдвэрлэсэн ч материал, сайн чанарын материал HITEC гэвэл мэдээж Химийн үйлдвэрлэл, түүний судалгаа хэрэгтэй болно. Түүхэнд ч гэсэн шинэ дарь гаргаж авсан, галт зэвсэг зохиогоо л хөгжил нь хурдасдаг. Германууд агаарын азот болон ус төрөгчөөс аммиак гаргаж авах урвалыг 1910-аад онд хийж чадсанаас дэлхийн дайн гарах шалтгаан болсон гэдэг. Өөрөөр хэлбэл азотын дэлбэрэх тэсрэх чадварыг нээснээр шинэ зэвсэг гаргаж дэлхийг байлдан дагуулах боломжийг олж харсан хэрэг. Түүнээс биш Гитлерийн нацист герман дайтая гэж шийдээ л дайтсан хэрэг биш билээ. Америк ч гэсэн атомын зэвсэгээ турших бололцоог хайж яваа л Япон дээр туршсан. Туршиж чадлаа гайхуулсаны ачаар дайнд ялсан. Ялсаныхаа ачаар дэлхийд тэргүүлэх боломжтой. Бүхнийг ил далд удирдсаар байгаа билээ.
Химийн үйлдвэрлэлд мөнгө, цаг хугацаа байхад юуг ч бараг бүтээж болж байна. Чадалтай инженэр, судлаач нарыг худалдаж авах, оюутануудаа гадагш нь гаргах. Эх орондоо тодорхой түвшиний амжилт олмогцоо дотооддоо боловсон хүчинээ бэлдэх ч боломж бий. Яг үнэндээ том үйлдвэр байгуулахад тийм ч олон сод ухаантан хэрэггүй бөгөөд. Судлаачидын гаргасан шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь л чухал. Үүнийг хэдэн инженэр чадалтай компютер байхад л хийдэг болсон цаг. Алдах магадлал маш бага, бүх тооцоог цахим машинууд хийж орхино. Үйлдвэрлэлийн үйл явц ч бараг л бүрэн автомат ба их дээд сургууль гэлгүй техникийн коллеж, мэргэжилийн сургууль төгссөн хүмүүс л үйлдвэрлэлийн гол үйл ажиллагааг хянаж байдаг. Ахлах сургуулиа төгссөн залуучууд нь үйлдвэрлэлийн доод ажиллагааг хийдэг. Зөв удирдлага, зоригтой ухаалаг шийдвэр, нарийн тооцоолсон хөрөнгө оруулалт байхад Монгол оронд хөгжил цэцэглэл харагдсаар байгаа билээ.
Дашрамд хэлэхэд химийн үйлдвэрийн хамгийн гол түүхий эд нь NaCl буюу хоолны давс. Харин энэ түүхий эд нь Монголд уул байдалтай уул овоо шиг их байдаг гэдгийг сануулая. Өвөг дээдсийн үлдээсэн өв хөрөнгийг зөв ашигтай ашиглаж чадвал Монгол орон тэргүүлэх боломж бий гэдэгт би хувьдаа бүрэн итгэдэг.
Далайд гарцтай, шууд далайтай хиллэдэг ч болоосой.
May 5, 2010
Ширээний ном
Хаяа ном уншинаа. Ном унших дуртай энэ тэр гэж хэлж бас яг чадахгүй. Надаас харин хүмүүс юу хийх дуртай вэ? Юунд дуртай вэ? гэж асуувал би ном, ном унших гээд л хэлчихдэг. Үүнд ч бас шалтгаан бий. Хүн дуртай юмаа чаддаг байх хэрэгтэй. Сонирхдог, мэддэг хүнээс илүү шүү дээ. Харин надад тийм хүнд гайхуулчих зүйл байдаггүй. Би тэгж л боддог юм. Сонирхдог юм бишгүй байвч бусдад үлгэр болгоод үзүүлчих зүйлгүй. Тиймээс ч хэлэх үггүй дээ арга ядсан арчаагүй дээ НОМ гэдэг. Ном уншаад хорвоог гийгүүлэх албагүй. Ном уншаад гэгээрээд тэнгэрээр дүүлэх ч шаардлагагүй. Бичиг үсэг тайлагдсан үсэглээд ч болсон мөр хороодог байхад л хангалттай. Зохиолчийн хэлэх гэсэн санаа, хүнд нэгийг бодогдуулах гэсэн эрмэлзлийг гишгэлээд юу ч ойлгохгүй байсан ч болно. Өөрийнхөөрөө л ойлгодог. Өөрөөрөө л амьдрах гэж оролддог юмуу даа чааваас...
Хүн бүрт ширээний ном, хаяа барьж уншаад сэтгэлийн таашаал, дахин дахин уншаад шинийг хүртдэг тийм ном байдаг биз. Надаа ч байдаг. Гэхдээ би ширээний ном маань гэж даан ч хэлж чадахгүй. Би ширээний ард суугаад ном уншиж байсан маань тун цөөхөн. Хэдэн хичээлийн номоо дуртай дургүй л уншсан болдог байх. Ихэвчлэн уншдаг газар маань ор, тэгээд буйдан юмуу, уншингаа биеэ хөдөлгөхөд аясаар нь дагаад займчаад байхааргүй түшлэгтэй сандал. Миний орны ном гэж ярих юмуу даа, минийхээр бол. Хаяа нэг уншаад өөрийгөө цэнэглэдэг номоо хэлээд яахав. Бусад хүнд бол тийм ч сонирхолтой биш байж магад.
Харин уншиж байх явцдаа жинхэнэ байлдан дагуулж хэд хоног тэр номоор амьдруулсан ном бол Ф.Достоевский *Кармазовын хөвүүд*. Бурханы талаар хүний амьдралийн талаар нэг л сонин ном. Ганцаардуулсан, эргэцүүлсэн ямар ч гэмээр юм бэ дээ. Ямар ч л байлаа нийгмийн энэ амьдралаас их автвал холдуулж мэдэхээр тийм ном шиг. Монголоос гэвэл *Тунгалаг тамир* эсрэгээрээ амьдрал дээр буулгаад хадаад ч байгаа юм шиг. Тэр дотроо Монгол ахуй, Монгол хүн, тэр үеийн амьдралыг маш сайн гаргасан гэж боддог. Тиймдээ ч Монголдоо зууны шилдэг роман гэж өргөмжлөгддөг биз.
Гутрал гуниглал ч бол яахавдээ нэг хэсэг л биз. Магадгүй түүнээс холдох гэж зугтах гэж түрхэн зуур мартах гэж ном уншдаг ч юмуу. Өөрийнхөө проблемыг бодохгүй, өнөө маргаашаараа амьдрах гэж олон ангит кино үздэг шиг. Миний амьдрал яах вэ, Монголын ирээдүй яахав. Нөгөө Ким өнөө орой яах бол, нөгөөх Сүнтэйгээ уулзах болуу гээд л санаа зовдогтой яг л ижил. Гэхдээ савангын дуурьтай харьцуулшгүй л дээ ном бол. Хүний төлөвшилд эцэг эхийн үгнээс, эрдэм номын багшаас илүү хүрдэг тусдаг үнэнийг хүлээн зөвшөөрүүлдэг зүйл ном л юм даа.
Apr 28, 2010
Эрс тэс уур амьсгалын нөлөө
Зарим оронд аллага таллага, гэмт хэрэг эх адгаа алдан байхад заримд нь бага байдаг байнаа. Гэмт хэргийн тоо хулгай, залилан, хүчин (бүх төрлийн), аллага гэсэн дарааллаар байдаг. Мэдээж эхний гурвыг хийгээд хүний амь нас хөнөөх нь элбэг байдаг биз. Гэмт хэргийн тоо хүний ухамсартай, мөн ходоодтой нь шууд холбоотой. Өөрөөр хэлбэл тухайн нийгмийн хэдэн хувь нь ходоодондоо хоолтой, хийж ажилтай, зорилготой байх вэ гэдгээс гэмт хэргийн тоо, ихсэх буурах нь тодорхой болдог. Хүн бүр баян чинээлэг хөгжилтэй оронд дахь гэмт хэргийн тоо ядуу буурай орныхоос цөөхөн байдгийг мэднэ. Тэгвэл энэ зүйлээс арай өөрөөр, өөр өнцөгөөс харах гэж оролдсон өөрийн бодлыг та бүхэнд хэлье.
Юу хэмээвэл халуун дулаан буюу хур тунадастай ургамал ногоо ургах боломж бүрдсэн нутагтай харьцуулбал цаг агаарын таатай нөхцөл бүрдээгүй, хэт халуун ногоо ургамал тарчиг, эс бөгөөс хэт өндөрлөг буюу эрс тэс уур амьсгалтай хүйтэн газраас гэмт хэргийн тоо бага байхаас гадна, гэмт хэргийн байдал нь арай хөнгөн байдаг гэх таамаглал юм. Жимс, ногоо элбэг дэлбэг тэрнийгээ дагаад идэх юмны үнэ хямд, өвөл нь хөлдөж үхэх, зун нь ангаж үхэх аюул бага оронд гэдэс харьцангуй цатгалан байх тул гэмт хэрэг гарах магадлал буурдаг байж болох. Эсрэгээрээ зун өвлийн температурын зөрүү өндөр, идэж уух юмс хомс газар амьд үлдэхүү үхэх үү гэх сонголттой өдөр тутам нүүр тулгарч буй газар, хүний зан нь догшин яахаас ч буцахгүй байх боломжтой.
Энэ бодол гарах болсон шалтгаан маань лаос, индонез, шриланк, малайз зэрэг улсын оюутануудтай хамт амьдарч байгаатай ч холбоотой байх. Гэхдээ энэ хэд маань амгалан тайван байхд эрс тэс уур амьсгалтай Монгол нутгийн хүү бивээр бусдыгаа хутгалж алчихгээд, булан тохойд тааруул дээрэмдчихгээд байдаг гэсэн үг биш л дээ. Жишээлбэл энэ жил ирсэн шриланк маань удаан удаан, дэндүү удаан хүндээ. Эхэндээ жаал ойлгохгүй асуудлыг түргэвчилэх гээд байдаг байсан. Ярилцаад дотносоод, амьдардаг газар гэр бүлийг нь яриулах, амьдардаг орчин, түүнийх нь урсгалыг сонсоод ингэж бодох болсон юм. Гудамжинд нь жимс ургачдаг, далайд ойрхон, хичээлээ тараад дун хясаа, загас барин хооллож тоголж өдрийг өнгөрөөдөг. Хаалгаа цоожлох шаардлагагүй, гэр бүлийн гишүүдээс нь одоогоор ажил хийж буй хүн байхгүй. Гэхдээ хангалуун амьдардаг гэх. Индонез, лаосуудын ч хувьд бараг л адил. Идсэн жимснийхээ ясыг цэцэрлэгтээ хамаагүй хаяж болдоггүй, ургачих гээд байдаг гэх. Хичээлээ тараад мэлхий шарж идэх, загас барьж зугаацдаг. Лаосын хувьд бол хүн ам цөөнө нь ихээхэн нөлөөлдөг байхаа.
Гадаад оюутануудын нэг зүйл дээр санал нэгддэг нь Монголчууд түргэн ууртай гэдэг дээр хэхэ. Би хувьдаа арга ч үгүй биздээ гэж боддог. Жилийн дөрвөн улиралтай, идэж уух юм гудамжинд битгий хэл хээр өөрөө ургахгүй. Мал тэжээх юмуу, арчилж тордож байж л жаал ургац авна. Өвөл осгох аюултай, энэ хүйтнээ дагаад цас, мөс л идэхгүй бол цагаан талаас ямар балдуушаа идхэв дээ. Зах зээлийн нийгмээ дагаад, энэ эрс тэс уур амьсгалаасаа ч тэр хараахандаа ядуурал гээчээс салаагүй. Салах ч мөдгүй бололтой идэж уух юмны үнэ нь нэмэгдэхийн сацуу дундаж өрхүүд тарчигхан л амьдарч байна. Нээх сайхан аашлаад уудам талшигээ уужуу Монголчууд гэхэд бас л ярвигтай ажээ.
Гэхдээ дээр бичсэн зүйл дотор, нийгмийн буруу хөгжил, хэт хөгжилийн гай, түүнээс урган гарах гэмт хэргийн шинж, тэдгээрийг огт дурдаагүй болно. Тэрнээс биш япон, америк зэрэг оронд гардаг гэмт хэрэг, аллага зэргийг бусад оронтой зүйрлэхийн аргагүй хамгийн харгис хэрцгий байдаг билээ. Африк, афган, иракт олноор хүмүүсийн амь үрэгдэж байгаа зэрэг ямарваа нэг хэмжээгээр ходоодон дахь хоолний хэмжээтэй холбоотой бизээ. Энэ бүх зүйлийг яах гэж бодвоо юу гаргаж тавих гэсэн бэ гэвэл яг үнэндээ би өөрөө ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ улирал, цаг агаартай юу уялаж энэ бүсүүдэд энх амгалан, энэрэнгүй ёс байдаг вэ гэдэг талаар үргэлжилүүлэн бодож болох юмаа.
Apr 23, 2010
Сайхан амьдрал
Улс орны хөгжилийн гарц, хөгжилийн мастер төлөвлөгөө гэх мэт яригдаад л байдаг. Манай орны хувьд бол амтай бүхэн ашигт малтмал, улс орны үйлдвэржилтийн талаар ярьдаг. Ярихаас гадна тэд бас жагсаж чаддаг ард түмэн ажээ. Сонгуулийн амлалтын 1.5 сая төгрөг одоо яг ид яригдаж сөхөгдсөөр. Гудамд яригдаж байгаа яриа бол нэг тал нь засгийн газрын амласан мөнгөө өгөх эсэх, нөгөөх нь өгвөл эдийн засаг нь хэцүү тул өгөхгүй байгаасай гэсэн яриа. Яг үнэндээ өгч чадахгүй ээ өгөхгүй байх хэрэгтэй гэж хоорондоо ярьж төрийн дээд хэсэгт суудалтай муйхар тэнэгийг гайхах авч авах юмсан гэж боддог нь тодорхой. Хэдийгээр 1.5 сая төгрөгийг авсанаар аманд ч үгүй хамарт ч үгүй хэд хоног гэдэс цатгалан идээд, уугаад баагаад дуусгахаа бүгд мэдэвч, хэн нэгэн идэхээс нь өмнө өөрөө идэх хүслэн нь ялна. Нөгөөх эх орны хишгээр нь барьцаалж гадаадууд ч биднээр тоглолт хийж байх шиг байна. Амтай болгон ярих эх орноо аврах, жагсаал хийх гэх авч яг эх орныхоо төлөө юу хийлээ гэхэд даан ч байхгүй. Ажил төр олж өгөх ёстой, аманд нь төр халбагдаж байх ёстой гэсэн энэ үзэл бодлыг толгойд хадаж өгөх зорилготой улс ч бий. Монгол орон ашигт малтмалаар мөнгө олж болох ч бай, олсон мөнгөө аривжуулах ухаан бий юу? Арвижуулах байлаа гэхэд том том үйлдвэр завод байгуулж, ажилчин ангийн хүчээр далайцтайгаар хөгжилийн замд шуудрах юм яриад байх шиг. Нөгөөтэйгүүр хүн ам цөөн учир үйлдвэржилт, барилга байшин удаан, гаднаас ажиллах хүч авах шаардлагатай гэх.
Ерөнхийд нь ажиглаж байхад нэн түрүүн шаардлагатай зүйл бол мөнгө ч биш, ажиллах хүч ч бус, далайд гарцтай байхаас үл хамааран боловсон хүчин буюу улс оронд мэргэжилтэй менежмэнт хийх хүмүүс дутагдаад байх шиг. Ард түмэндээ тараах мөнгөөрөө үйлдвэр барих гэхээсээ магадгүй оюутан залуусаа маш чанга хатуу шалгаруулалтаар Америк, Герман, Япон зэрэг орнуудруу гаргах хэрэгтэй юм шиг. Тэр тусмаа мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа билээ. 21-р зууны эринд дэд бүтэц зарим талаараа хэрэгцээт утгаа алдаж байгааг ойлгох хэрэгтэй. Мэдээллийн технологиор маш их зүйлийг орлуулж болж байна. Магадгүй тун удахгүй хүн дэлгүүр өөрөө явах шаардлага бүр мөсөн үгүй болох ч биз. Хурал цуглаан заавал нэг газарруу бүгд уван цуван явж цугларах бус интернэт ашиглаж хурлаа, уулзалтаа явуулж байна. Тэгэхээр хөгжилийн түлхүүрийг мөнгөөр бус, аливаа нэгэн биет зүйлээс хайх биш, чадвартай толгойноос, залуусаасаа эрэлхийлэх нь зөв байхаа. Залуу хүнд амьдрахад юу шаардлагатай вэ? Мэргэжилтэй байх, ажлын байртай байх, сайхан гэр бүлтэй байх. Мэргэжил нь тухайн амьдарч буй газар нь эрэлттэй, ажлын байр нь тохилог, цалин нь амьдралд нь хангалттай хүрэлцэхүйц байхад ар гэрийн асуудлаа өөрөө зохицуулаад Монгол орны мөрөөдлийн хүн, мөрөөдлийн ажил, мөрөөдлийн гэр бүл бий болох боломж бий. Үүний тулд мэдээж улс оронд байгаа хатиг идээ бээр болсон авилгал, хүнд суртал, чадваргүй бөгөөд удирдах түвшиний шавар болсон нөхдийг нэн түрүүн хуу татан буулгах шаардлагатай.
Удирдлага, менежмэнтийг зохицуулж болдог юм байж. Тэгвэл бүтээх үйлдвэрлэх, тарих уруулах, тэжээх энэ бүхнийг хэн хийх вэ? Бидний амьдрал үргэлжлэх хором бүрт хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн шино технологиуд тоолох, хянах бололцоо өгөлгүйгээр хурдацтай нэмэгдэж байна. Машины дугуй хийхэд 10-12 хүн байхад бүтэн үйлдвэрлэл явагдаж байна. Зөөгч ачигч савлагч ямар ч хэрэггүй. Үйлдвэрлэлийг робот гүйцэтгэнэ, тооцоог робот хийнэ, зөвхөн удирдлага, тархи нь л хүн байхад хангалттай. Тэгээд дэлгэц ширтэсэн 3 нөхөр кофе уугаад сууж байгаад цагт мянга мянгаар нь бараа бүтээгдэхүүн гаргадаг цаг болжээ. Тариа, ногоог тарихад ч тэр 5 хужаа, хоёр нь ухаад нэг нь үрээ гараар суулгаад үлдсэн хоёр нь шороогоор булдаг цаг өнгөрчээ. Ганчан данагар машин хар шороон дээгүүр явахдаа ганцаар бүгдийг хийх аж. Түүнд ард нь гэр бүл байхгүй, асуудал проблем, залхуурал гэгч үгүй гагцхүү бинзен, дизель л байхад болоо. Зөв менежмент зөв эдийн засгийн арга ухаанаар явбал Монгол орон бодлого тодорхойлох орон биш юмаа гэхэд бусад орондоо мөнгө зээлдэг тусалдаг дэмждэг, тийм цомхон бөгөөд чадамж өндөр улс болох боломж бүрэн бий. Харин ч сайн ярих юм бол ажил мэргэжил байхгүй, лааз өшиглөж, ганц юм гуялах хүн хайж явдаг нөхдүүд л асуудал болно. Улс орон дээшээ хөгжчихдөг, нөгөөх борог амьдралтай, боловсролгүй хэд нь хулгай дээрэм, тонуул, аллага гаргах нь магадгүй. Тиймдээ ч цөөн хүн амынхаа боловсролын түвшинг, хүн байх ёс зүйн үнэлэмжийг дээшлүүлж байх нь хэрэгтэй мэт. Ер нь жаахан тунгаадаг, уншдаг хүн бол архи уугаа л гудамж метрэлээд байхгүй. Ер нь жаахан улс орноо гэсэн сэтгэлтэй байх аваас ингээ л лалартаад нэгнээ хойш нь чангааж нийтээрээ ялгадас дунд амьдрахгүйсэн.
Subscribe to:
Posts (Atom)