Хүний түүх хэмээгч нь урагшалалт, ухралт байсаар ирсэн байх. Морь унаад нум агсаад явсан хүн хэмээгч нь онгоц хөлөглөөд гар утас барьдаг болжээ. Шинжлэх ухаан гэх зүйлийг системтэй хөгжүүлж, түүнээ уламжлан авч явсны үр дүн. Бидний амьдралд өнөөдөр шинжлэх ухаан ямархуу байр суурьтай хэрэглэгдэж байгаа талаар та эргэн тойрноо, амьдралын хэв маягаа хараад тунгаагаад үзээрэй. Шинжэлх ухааны хөгжил ямар чухал болох, түүнтэй мөн мөр зэрэгцэн, бүр хөгжүүлж урагшлуулж байх нь ямар чухал талаар хүн бүхэн л мэднэ. Үр хүүхэддээ ном сайн сур гэж захидаг нь гагц сайхан амьдрах гэдэгт тулгуурласан бус, ирээдүйг улам илүү болгох талаар эрмэлзэл явж байдаг.
Шингэн дэлгэцтэй зурагт, гар утас, компютэр, таблет гээд хэрэглэж буй энэ зүйл шинжлэх ухааны ололт амжилтын ач тусаар бий болсон билээ. Харин энэ бүхний үйл ажиллагаа хэрхэн явагддаг, яагаад ажиллаад байдгыг мэдэх хэрэгцээ энгийн хүнд бий юу? Хүн бүр ашиглаж буй эд хэрэгслийн хаан хэрэглэгч байгаад, ажиллаж буй салбартаа түүчээ нь байхад хамгийн үр дүнтэй хэмээн нилээд хувь нь боддог байхаа. Микрософт хэмээн компани гарч ирснээр цахим ертөнцийг ихээхэн хялбар хүн бүрийн хэрэглээнд нэврүүлэх гол үүргийг гүйцэтгэсэн байх. Энгийн ямар ч хүн ашиглах бололцоотой болсон нь сайн талтай ч яг яагаад ажиллаад, байдаг бяцхан эвдрэл гэмтэл гарахад асуудал үүсдэг байна. Хэтэрхий энгийн хялбар болгосон нь эргээд муу үр дүн ч дагуулсны жишээ байх. Тэгвэл энэ байдал өнөөдөр бүхий л салбарт, өргөн хүрээтэйгээр тархаад ЗОМБИ ХҮНийг бий болгоцон билээ. Та гар утас, радио, зурагт, интернэт, компютэргүйгээр өөрийгөө төсөөлөх гээд үз.. Багахан гэмтэл гарахад засаж чадах эсэхээ бодоод үзээрэй. Шинжлэх ухааны хурд хүн төрөлхтны хөгжлөөс ч даваад явцан, бид ард хоцроод хэдэн арван жилийн өмнө хийгдсэн судалгааны үр дүнг хэрэглэж амьдардагаа тэр бүр анзаардаггүй.
Өөрөөр хэлбэл эрдэмтэд, инженэрүүд л тэр салбарт ажиллаад бусад нь хэрэглэгч, устгагч байдлаар явж байгаа. Энэ байдал цаашид ч улам үргэлжилэх болно. Харин шинжлэх ухааны салбар дээрх уралдаан, дайн бол улам хүчтэй, улам хурдтай, улам ширүүссээр байна. Гэрлийн хурдаас давсан хурд байж болох талаар, Хайзенбэргийн Тодорхойгүйн зарчимд ч өөрчлөлт орж мэдхээр болоод буй. Харин та Эйнштэйний Харьцангуйн онол, Хайзенбэргийн Тодорхойгүйн зарчим, Шроденгэрийн тэгшитгэл зэргийн талаар сонссоноос илүү юу мэдэх вэ? Энэ талаар мэдэхгүй ч бид цаашдаа амьдарж болоод л байх болно гэж бодож байж мэднэ. Энэ ч үнэн гэхдээ эцэст нь хэн хохирох вэ?
Хүн амаар цөөн, хоёр том гүрний дунд орших Монгол оронд цааш өөрсдийгөө авч явах боломж юу билээ? Эх орныхоо иргэдийн боловсролын талаар бид нухацтай эргэн харж, хоцорж байгаа салбаруудыг хэрхэн түрүүлүүлэх тийш хандуулах вэ, жигд хоцрон хаягдаж буй шинжлэх ухааны салбаруудаа ядаж мөр зэрэгцэх хэмжээнд хэрхэн хүргэх талаар бид бодох л ёстой. Төр засгаас асуудал шийдэхийг хүлээх аваас яг байгаа байр дээрээ холоо хоцрох болно. Дарга нар утаагүй газар амьдраад, утаагүй газар хүүхэд нь боловсрол эзэмшээд, баталгаатай хүнс хэрэглэж, гадаадад боловсрол эзэмшсээр буй. Тэд нүүгээд явчихад алдах зүйлгүй. Харин та л энд гэр бүлтэйгээ торойсоор үлдэнэ.
Сайхан амьдрах ганц түлхүүр бол ШИНЖЛЭХ УХААНД СУРАЛЦАХ!!!
Сайхан амьдрах газар бол БИДНИЙ ЭХ ОРОН!!!
Сайн сайхан байя гэвэл МОНГОЛДОО ТЭРГҮҮЛЭХ САЛБАРУУДАД ТЭРГҮҮЛЭГЧЭЭР АЖИЛЛАХ!!!
Таны ирээдүй ТАНЫ Л ГАРТ БУЙ!!!
Ирээдүйн өмнө та л ухамсарлаж хариуцлага хүлээж УХААЛАГ БАЙ!