Jan 25, 2009

Монголын хүү Монгол бахархал!


Д.Дагвадорж Японы мэргэжилийн сумо-д 23 дахь удаагаа түрүүллээ. Монголчууд маань үүнийг энэ сард тэсэн ядан хүлээж байсан бизээ. Их аварга маань олон олон бишрэгчидийнхээ итгэлийг алдалгүй түрүүллээ. Хэдийгээр нэг унаатай түрүүлсэн ч Монгол хүү Монголын бахархал Асашёорюү маань улам олон түрүүг авч биднийгээ баярлуулсаар байх бизээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр Дэлхий даяар цацагдах ярилцлагаар Монголын ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн нь тун их сэтгэгдэл төрүүллээ.. Тиймээ нэг Монгол хүн ганцаар ийм амжилт гаргахгүй байсан түүний ард Монголын ард түмэн Дагвадоржийгоо хүлээж дэмжиж, хамгаалж хайрлаж байгаа. Долгорсүрэнгийн хүү Дагвадорж үүнийг хэзээ ч мартахгүй юм. Хэдийгээр эх орноосоо хол амьдарч байгаа ч түүний зүрх хэнээс ч илүү Монголынхоо төлөө цохилж байна. Тиймээ Тэнгэрт тэтгэгдсэн Монголын ард түмэндээ Монголын нэгэн хүү нь дэлхий даяр түгээн байж мэндчилгээ дэвшүүллээ. Өглөөний хөх луудаа Монголын ард түмэн хайртай! Улам сайхан барилдаж элэг нэгтнүүдээ баярлуулаарай. Амжилт хүсье!

Jan 21, 2009

Урвуу


Урвуу

Гурван мөртэй шүлэг бичлээ
Би онцгой!
Гутлаа зөрүүлж өмсөж үзлээ
Би содон!
Бусдын үгээр явсангүй
Би зөрүүд!
Бурууг зөв хэмээн зүтгэлээ
Би галзуу!

Jan 19, 2009

БОНСАИ


Бонсаи гэж юу вэ?
"Бонсаи" гэдэг нь жижиг саванд(цэцгийн сав) байгалийн нөхцөлийг бүрдүүлж бүтээх урлаг юм. Ямар нэгэн хөдөлгөөн амьдрал үгүй уран зураг, баримлаас ялгагдаж дөрвөн улиралыг дагаж хувиран, байгалийг таний гэрт авчирж мэдрүүлэх амьд урлаг юм.
Дэлхийд "BONSAI" нэрээрээ түгж, Америк, Испани, Франц зэрэг олон газар мэргэжилийн түвшинд хөгжжээ. Италид мөн Бонса и-н их сургууль, үзэсгэлэнгийн газар байдаг байна.

Бонсаи-ыг ургуулах нь хэцүү, баян настай улсуудын хобби гэх имэйж түгээмэл байдаг ч ойрын жилүүдээс 20см-н диаметртэй мини Бонсай зэрэг нь залуу хүмүүсийн ч хобби болон өсөн нэмэгдэж байна.


Бонсаи түүх
Бонса и-ын анхны хэлбэр нь Бонкэй хэмээх нэрээр Хятадад үүсжээ. Хятадад Тан династийн 618-907 он орчимоос Бонкэй явагдаж эхэлсэн байна.

Бонкэй нь Японд Камакура-н үе буюу Хэйан үед (Энхтайвны үе) орж ирж, тэр үедээ ихэд хүмүүсийн дурыг татан Эдо-н үеэс Бонсаи хэмээн нэрлэгдэх болжээ.

Үүний дараагаас Бонсаи нь ихээхэн шинэчлэгдэн Японы соёлын нэг хэсэг болж одоог хүртэл дэлхийд "Японы гайхалтай соёл" гэж үнэлэгдэж байна.

Бонса и бол амьдралынхаа турш хамт байх хобби
Хүмүүсийн хобби гэвэл төрөл бүр, Гольф, Аялал, Ууланд авирах зэрэг. Бүгд л нас явсан ч үргэлжуулж болох хобби гэж яригддаг. Гэвч 70, 80нас гараад ирэхэд хобби-гоо үргэлжлуулнэ гэдэг хэцүү болох билээ.

Насны эрхээр хоббигоо алдана гэдэг, төсөөлөхөд ч бэрх зүйл бизээ.

Харин Бонса и бол нэг сураад авсан байхад хийж чадахгүй болно гэж үгүй, нас явсан ч үргэлжлүүлж чадах үйл юм. Магадгүй та амьд ургамалтай өдөр бүр харьцсанаар урт удаан насалж эрүүл энх ч байх юм билүү.

Мөн Бонсаи бусдыг гайхшруулах зүйлийн нэг нь урт удаан амьд ургасаар байдагт оршино. Нарсны төрлийн моднууд нь 1000 жил ч ургадаг байна.
Бонсаи-ыг үргэлжлүүлэх тусам бага багаар өнгө засаж, хэдий чинээ удаа ургана төдий чинээ гайхам сайхан харагдах болно.

Худалдаж авснаасаа өндөрөөр үнэлэгдэнэ
Бонсаи нь цэцэрлэгийн болон урлагийн тал хэмээн хоёр утгаараа ургаж байдаг. Мэдээж урлагын бүтээл гэдэг утгаараа түүнд заавал үнэ байх ёстой. Та анх хэдэн арван мянгаар, хэдэн зуун мянгаар анх худалдаж аван ургуулсан бол, хэр удаан ургуулсан хэдэн настайгаасаа хамааран хэдэн саяар хэдэн арван саяар ч эргэн үнээлэгдэж болно. Тийм болохоор Бонсаи жил өнгөрөх тусам үнэ нь өсдөг урлагын бүтээл юмаа.


Эрүүл мэндэд тустай, тархиний дасгал болж чадна
1. Байгаль амьдрал хоёрыг тань холбож өгнө.
Өглөө оройд тогтмол Бонсаи-гаа усалж дадал болсноос эхлээд амьдрал тань байгальтай зөв харьцах хичээл болно.

2. Богино ч гэсэн тогтмол хөдөлгөөний дасгал болно.
Алхах нь эрүүл мэндэд сайн гэдгийг хүн бүр мэддэг ч өөртөө цаг гарган тэр бүр хөдлөөд байж чаддаггүй билээ. Харин та Бонсаи-гаа усалж арчилахаас эхлүүлээд бага ч гэсэн тогтмол хөдөлж байна.

3. Тархиний идэвхтэй дасгал болж, өтлөхөөс сэргийлнэ.
Гараа хэрхэн удирдахаас таны сайхан Бонсаи хийж чадах шууд хамаарна. Мөн хэрхэн Бонсаи аа жинхэнэ байгалийх нь утгаар нь ургуулахуу, жинхэнэ том мод мэт жижигрүүлсэн хэлбэрээр харагдуулах, хэдэн жилийн дараа ямархуу төрхтэй байлгах зэрэг тархиа идэвхтэй ажиллуулж, стрессээс өөрийгөө хамгаалж чадна.

4. Бонсаи хүчилтөрөгчийн эх үүсвэр
Бонсаи нүүрcxүчлийн хийгээр амьсгалан, хүчилтөрөгч ялгаруулж, гэрийг тань эрүүл агаараар цэнэглэнэ.

5. Phytoncide хэмээх бодис үүсгэнэ.
Энэхуу бодис нь ойд их хэмжээгээр үүсэж байдаг бөгөөд таны дархлалын системийг сайжруулдаг юм.

Хэрэглэх багаж
Бонсаи-г эхлэх гэж буй хүмүүст зориулан хамгийн анхан шатны багажнуудыг танилцуулъя. Анх эхлэхдээ бүгдийн худалдаж авна гэдэг бэрхшээлтэй тул хэрэг болох тухай бүрд нь цөөн цөөнөөр цуглуулах нь зүйтэй бизээ.

Бонсаи
1 төрөлөөс ч болов хэд хэдэн саванд ургуулсан зүйтэй. Харахад урамтай бөгөөд, ургуулахад хялбар байна. Нарсны төрлөөс гадна цэцэг, өвсны төрлөөс ч ургуулж үзэх хэрэгтэй. (Миний бодолоор гоё ургаад ирэхээр нь нэг савруу шилжүүлэх гэсэн утгаар боловуу даа)


Бордоо болон бактери устгагч
Бордоо нь хатуу, болон шингэн хэлбэрээр байдаг. Бактери устгагчаа тухайн ургамлаас нь шалтгаалуулж хэрэглээрэй.

Услагч сав (хэхэ Монгол хэлээ ч мэдэхгүй хүн хэцүү юм)
Услахад хэрэглэнэ. Бонсаи-н савны хэмжээнээс нь хамааруулж сонгоорой. Жижиг бол 1литрийн сав байхад болно. (Аяганд хийж байгаад пал хийтэл нь хийх бол яавч зохилтой бус боловуу.)

Ус шүршигч (яагаав үсчинд байдаг)
Усны савтай адил үүрэгтэй боловч модны биерүү нь, навч руу нь зэрэг шүршиж чийглэх, тоосонцороос нь цэвэрлэнэ.

Хутга мэс, хайчнууд
Өсөлтийн хянахын тулд, мөчир, навчийн тайрах, ургах чиглэлийн зохицуулж өгнөө.
Бонса и-г сонгох point
Анхлан суралцагч нар өндөр үнэтэй бонса и авахаа аль болох азнаж, 20000-50000төгрөг орчимын Бонса и авсан нь тохиромжтой. Мөн аль болох нилээн хэдэн ширхэгийг авах нь зүй.
Гэвч хэт олныг авах нь дэмий.

Юуны түрүүн 2-3 сав, ихдээ 4-5аар эхлэх нь зөв. Олон төрөл байх аваас уйдахгүй бөгөөд ихийг богино хугацаанд сурна. Хэт их бол нэг бүрчилэн цаг гаргах нь багасах тул дэмий.


Сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.
-Бүтэн жил ногооноор байх ургамал мөдыг сонгох, аль болох тэсвэртэй, амь бөхтэйг. (Нарс)
-Хавраас зуны хооронд цэцэглэдэг байх (цэцэгний төрөлийн бонса и)
-Намар болоход навчны өнгө нь хувирдаг байх. (Навчит Бонса и)
эдгээр зүйлсийг баримталж төрөл бүрийн гайхам чанартай Бонса и сонгох нь таны мэдлэгт ч тус болно.

Анхнаасаа гоё муухай хэмээн ялгалгүй сонгох нь эхлэн суралцагч нарт тохиромжтой юм.

Зугаалсаар...

Нөгөө нөхөр чинь аялж зугаалсаар л явна даа. Энэ удаа Homestay-ээр явж айлд төвөг удаж байгаад ирлээ. Манай аймгийн төвд амьдрах Токумицү сан гуайнд 2 хоногийг өнгөрөөв. Гэрийн эзэн надтай адил мэргэжилтэй бөгөөд 60 гараад тэтгэвэртэй суусан хөгшин. Кёото-ын их сургуулийг төгссөн, хувийн компанид, улсийн төсөлд, бразилд үйлдвэрийн инженер тэндээ мөн их сургуулийн багш, эх орондоо эргэж ирээд коллежийн багш хийж байсан юм билээ. Нэг нь сурдагаа сураад ажиллаад ажиллацан хүн, нөгөөх нь яг сурж буй, яваандаа ажил хийх ийм хоёр хүн 2шөнө 2өдөр тасралтгүй ярьж гэрийн эзэгтэйгээ баахан уйдаасан.

Эхний өдрөө Хоншү арлын хамгийн урд хэсэгт байрлах Шимоносэки хот орж Кюшү болон Хоншү-г холбосон том гүүрийг үзэн, мөн хажууханд нь байрлах Усны амьтны хүрээлэн үзэв. Дараа нь Япон тэнгис үзэхээр Цүношима арал руу явав.

Хоншү Кюүшүг холбосон гүүр

Усны амьтны хүрээлэн (Ингэж хэлдэг юмуу)
"Япон тэнгисийн эрэг дээр янаг хоёр зугаална, янаг хоёрын явдал бидэнд ямар хамаатай вэ" гэдэг байхаа. Өмнө Япон тэнгис орж байсан болохоор айхтар шинэлэг зүйл байгаагүй ч хар хүйтэнд далайн эрэг дээр загасчлах улсуудыг хараад жаахан гайхаж байваа. Магадгүй тэр хүйтэнд зугаалж яваа биднийг хараад загасчид нь ч мөн багагүй гайхсан биздээ.

Маргааш өдрийнх нь хувьд Хоофү хот орж Японд гурван ширхэг байдаг "Эрдэм номын Жинжа"-д (Жинжа гэдэг нь Шинто шашиний сүм) очив.

Шинто шашны сүм
2 удаа мэхийж 2 удаа алга хавсарч 1 удаа мэхийж залбирал үйлдэнэ.)
(Гурван ширхэг байдагийн нэг нь энэхүү Ямагүчи аймаг Хоофү хот, нөгөө нь Фүкүока аймаг Дазайхү хот, Кёото хотод байдаг) Миний хувьд хоёрт нь очоод үзчлээ. Одоо бол онц суруул сурахаар л болсон доо. Зарим нэг хүнийг бурхан даанч харж л үзэхгүй юмдаа.


Энд ч бас сүмийн гадаа тагтаа хооллоно. Гэхдээ манайх шиг экспортолдоггүй байхөө. Хэхэ
Энэхүү сүмийг үзсэний дараа Моори хэмээх 15-р зууны үед Хоншү арлын урд хэсгийг удирдаж байсан гэр бүлийн гэр музейг нь үзэж сонирховоо. Аа тэгээд түүхийн сонсоод ч юмыг нь үзсэн ч Япон хүн биш болохоороо тэгдэг юмуу тийм Японы түүхэнд дургүй юмуу нэг л сонирхол тат сангүй. Сайхан модон байшин байлээ. Тэр цэцэрлэг энэ тэр нь янзтай.


Сайхан байшиндаа. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л амьдрахсан.
Иймэрхүү байдлаар өнгөрсөн хагасай бүтэнсайныг өнгөрөөх шивдээ.

Jan 14, 2009

"Судалгааны гол түлхүүр бол үргэлж тэр талаараа бодох"

Судалгааны ажилтан болох гэж буй, болохыг хүсдэг бүгдэд нь зориулаад 2008 онд Физикийн салбарт Нобелийн шагнал хүртэсэн Нанбү Ёойчиро гуайн сэтгэдэлийг сониноос нь орчуулах гэж чадан ядан оролдон толилуулъя. (Би өөрөө ч судалгаа шинжилгээ гэсэн ажилруу орох сонирхолтой болохоор уншиж байсан юм. Ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэдэг дээ.)


Шагнал авсан сэтгэгдэл тань?

30 жил хүлээсэн шагнал маань гэнэт хүрээд ирлээ. Энэ шагнал энэ үед ингээд ирчихнэ гэж огт бодож байсангүй. Анх Америкт ирэхэд Японтой ялгаатай зүйлс өмнө минь тулгарч, ийм урт хугацаанд Америкт судалгаа хийнэ хэмээн бодож байсангүй.

Шагнал авхад суурь болсон санаагаа 1960аад онд гаргасан гэсэн. Тэр үеийн нөхцөл байдал?
Маш их цаг зарцуулсан юм. Өөрийн маань судалгааний ажил шив шинэхэн зүйл энэ талаар судалсан зүйл бага байсан тул бүгдийг шинээр гаргаж ирэхэд их цаг зарцуулсан.

Нээлт тань цаг үеэсээ эрт санаа нь гараад шиидэгдэхгүй байсан тэр хүнд үеийнхээ талаар?

Тийм зүйл байгаагүй ээ харин ч аливаа зүйлийг хамгийн эхнээс, сууриас нь эхэлж бодох дуртай байсан болохоор миний хувьд зугаатай байсан.

Superconductivity-ын судалгаа тань Broken symmetry-тэй холбогдох нээлт, үүнийг хэрхэн хийв, хэр удаан хугацаа зарцуулав мөн энэ бүхнийг хийхэд тань гол түлхэх хүч түлхүүр нь юу байваа?

2 жил зарцуулсан. Яавал энэ асуудлыг шийдэж чадах вэ гэж 46 цагын турш тасралтгүй бодож байлаа. Ер нь үүнээс ч өөр арга байхгүй.

Нобелийг би авахгүй юм байна даа гэх өөртөө ялагдах үе байв уу?

Залуу байхад энэ жил л.. гэж боддог байлаа. Тэхдээ урт хугацаа өнгөрсөн ч авч л таараа гэж өөрөө боддог байсан. Гэвч энэ талаар бодохоо болиод 20-30 жил огт хүлээлгүй мартчихсан. Сая ч гэсэн хүлээгээгүй өөрийгөө авна ч гэж бодоогүй байсан. Нобелийн шагналын хорооноос утасдахаар нь "Аан" гэж бодсон.

Япон Америкийн судалгааг ялгаатай гэж бодож байна уу? Америкт ирж судалгаа хийсэн болохоор Нобел авсан боловуу?

Дэлхийн хаана ч очиж судалгаа хийсэн, миний шинийг эрэлхийлэх халуун сэтгэл маань хэвээрээ байх болно. Лаборатор, судалгааний газрууд хаа байгаа тэр улсынхаа соёл нь шингэсэн байдаг байж магадгүй ч судалгаа эрдэм шинжилгээний ажилд хамааруулан хэлэх юм бол хаана ч ялгаа байхгүй гэж бодож байна.

Японд бүр мөсөн харьж ирэх төлөвлөгөө байна уу?

Байхгүй. Америкт судалгааны ажилаа үргэлжилүүлнэ.

Jan 9, 2009

Соёлжихуй (1)

Соёл, соёлжих үйл явц...
Хүн төрөлхтөн үүсэн цагаасаа хөгжиж дэвшиж, тухайн амьдрах арга хэрэгсэл, арга ажиллагаанаас хамаарч хувьсаж өөрчлөгдөж байсан бизээ. Биеийн хүч ихээхэн шаардагдах амьдралийн үйл явцаас шат шатаар өөрчлөгдөн хувьсаж нийгэм үүсгэн биейин хүч шаардагдахгүй буюу хөдөлмөрийн хуваарь бий болж ирэх цагаас соёл, соёлжилт гэсэн нэр томъёо үүссэн болов уу.
Энэ удаа Монголын өнөөгийн байдал, Монгол улсын иргэн хүн, Монголд амьдарч буй хүн бүрийн учиргүй мөрдөөд байдаггүй юмаа гэхэд ерөнхий жишиг болоод цуг явж байдаг "Монгол Соёлжилт" гэсэн зүйлийн талаар санаа оноогоо хэлье гэсэн юм.

Магадгүй гарчиг сонголт буруу байж мэднэ, бүүр үг сонголт тайлбар маань эндүүрсэн байж болзошгүй. Гэвч та алдаа эндүүг нь харж уншихаас илүү зөв зүйтэй зүйл бичиж үү, энэ зүйл шаардлагатай юу бидэнд, цаашид одоогийн байдлаар үргэлжүүлэх нь зөв эсэх талаар бодоод нэг үзээрэй. Шинэчлэл бүхэн зөв байх албагүй, шинэ санаа бүхнийг дэмжих албагүй ч хэрвээ танд эерэг сэтгэгдэл төрүүлээд хэрэгцээтэй гэж үзэж байвал өөрөө ч гэсэн ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулаарай!
Бичдэг нэг нь өөрийн санааг бичиглэн түгээж, илтгэгч зарим нь цааш цааш өөрийн санааг нэмэрлэн яриарай!

Монголд өнөөдөр соёл ямар түвшинд байнаа?
Мэдээллийн эрин зуунд хөл нийлүүлэн амьдрагч Монголчууд гээд л эхэлдэг шүү дээ. Яах аргагүй үнэн өнөөдөр телевиз, Fm, сонин, сэтгүүл, интернэт бүхий мэдээллийн хэрэгсэлээр бид хангалуун байна. Дээр нь нэмээд ардчилал гэгч нь байна. Ардчилал гэж ашиглаж чадвал "Цоож нээгдсэн эрдэнэст авдар" ажгуу. Харин дураараа тайлбарлаад өөрийнхөөрөө хэрэглэвэл тэрнээсээ эс юм болж гай тарьдаг "Явдалтай хүүхэн" шиг аж. Урсан орж ирж буй төрөл бүрийн мэдээлэл, дуу, бүжиг, ном, янз бүрийн мэдээллүүд түүнээ дагасан соёл байх. Гэвч заримийг нь хэт "монголчилоод", үлдсэнийг тэр чигээр нь хуулчихаад байх шиг. Бидэнд үлдэж байгаа зүйл их байвч өөрсдийгөө үгүй хийж байгаа нь ч чамлахааргүй байна.

Мөн миний буруутгаж боддог нэгэн зүйл бол "Улаан онууд" буюу Социализм цогцлоож байсан он жилүүд юм. Бүхнийг шинэчилж оросжуулж, нийгэмчилж байсан тэр үед өвгөдөөсөө уламжлагдаж ирсэн зан заншил соёлоо шинэчлэлийн шуургатай хамтад нь хийсгэсэн мэт санагддаг. Буруу ч байж болох гэхдээ одоо цагт, өнөө үед санал нийлэх хүмүүс олон байгаа боловуу. Тэр жилүүдээс бидэнд үлдсэн сайн сайхан ололтууд зөндөө их бий. Тэгэхдээ С.Отгонжаргал багш хэлж байсан юм. "Намайг Социализмийн үеийг таагүйгээр ярихаар хүмүүс аль үед хэний ачаар боловсрол эзэмшчихээд одоо ингэж ярьж байгаа юм бэ гэж, би тэдэнд тэр үед бид өөр замаар явж байсан бол магадгүй илүү чанартай илүү хөгжилтэй Европийн орнууд, Америкт нь боловсрол эзэмших байсан юм" (МУИС Түүхийн багш) (Энэ өгүүлбэрээс бас багагүй зүйл бодсон байхаа би. Гэдхээ түүхийг ингэсэн бол дээр байсан юм, тэгсэн бол бид ийм болох байлаа гэж ярих утгагүй хэрэг. Өнгөрсөн зүйл бол өнгөрсөн зүйл. Түүхийг өөрчилж чадахгүй харин суралцаж чадна, Ирэдээдүйг харин бид өөрчилж чадна гэж би боддог. ) Бид тэр үеэс л шатаасан, буудсан хүмүүстэйгээн цуг олон зүйлийг хамтад нь халж гээсэн байхаа. Олон олон чухал Монгол хүнд байх үнэт зүйлүүдээ шатаагаад мөн буудан хороосон байх. Монголын дундад зууны, эртний үеийн гүн ухаан гэхээр хэр зэрэг зүйлс гарч ирдэг болоо. Данзанравжаа, Занабазар гэсэн улсууд мөн нэг их олон Агваанууд байдаг санагдана. Гэвч энэ хэдээр л Монголын суу билэгтнүүд, гүн ухаантнууд дуусчих юм гэж үү. Мэдээж би цөөхөнийг мэддэг, бага мэдлэгтэй, үүгээр хязгаарлагдалгүйгээр олон олон суутнуудын бүтээлийг өнөөг хүртэл авч үлдэж чадаагүйн буруу ганц нүүдэлчин ахуйруугаа түлхэхээс гадна "Улаан онууд"-тай хамааралтай л байж таараа.

Наад захын хоолны ёс, мэндчилгээ, захидал бичиг, хүндэтгэлийн яриа, энэ зүйлс өнөө бидэнд өгүүлэгдэж байгаа мэт санагдах юм. Хоолны ёс гэхээр бидэнд бий шүү дээ гэж хэлж болох юм. Зоогийн газарт ороод хэрхэн биеэ авч явах, зөв хооллох, 1-р хоол ю захиалсан байна түүнтэйгээ авцалдуулж уух зүйл, 2-р хоолоо захиалах гэх зэрэг мэддэг шүүдээ гэж хэлж болох юм. Харин энэ соёлуудад маань Монгол ахуй шингэж үү? Монгол хүн гадаад хүний ялгаа байна уу? Бид Монгол нэртэй гадаадууд юмуу, жинхэнэ Монгол нутагтаа эзэн нь болж чадсан Монголчууд уу. Ахуйн Монгол соёл байхгүй бол эх орноо хайрлах, Монгол зан заншилаа хөгжүүлэн үргэлжүүлэх талаар яриад хэрэг байна уу? Ирээдүйд залгамжлах дараа үеэ юугаар бэлтгэж байна вэ?
Даяаршиж буй өнөө үед тэр болгон хэрэгтэй юмуу гэж асуулт байж болох, харин цаана нь энэ даяаршилийн давалгаан доор бид Монголоороо үлдэж чадахуу гэсэн асуулт ч урган гарч ирнэ. Ервопчууд Европийн холбоотой боллоо. Америк бол тэргүүлэх гүрэн байсан тул хүчтэй орон тэдний нөлөө даяаршилийн давалгааны эхлэл цэг ч гэж хэлж болохуйц, Азиуд одоо холбоо маягын зүйлс мөн ярьдаг боллоо. Зүүн өмнөд азийн орнууд гэх мэт.. Саяханаас орон орны улсаас дуулдах болсон холбоо нь Хятад Японоор толгойлуулсан Азийн холбоо бололтой мөнгөн тэмдэгтээ Юан Иен хоёр дундаас бүтэсэн этгээд нэр бодож олж. Гэх мэт гэх мэт энэ зүйлсээс энэ соёлын хүчтэй солилцоо, зунгааралдаанаас Монгол гэдэг зүйл оршин тогтнож явсаар байж чадах боловуу? Би хятад Монголчуудыг залгих гээд байна гэж энэ удаа ярихгүй. Зүгээр л тэдний энэ эрчимтэй хурдацтай хөгжил манайруу түрж орж ирэхэд бидэнд өөрсдөөрөө үлдэж чадах дархлаа байна уу? Н.Багабанди гуайн Даяршилтай хамт Дангааршил байх ёстой гэх үгүүд үнэн биз.

Саяхан С.Баяр ерөнхий сайд маань Өмнөд Солонгост ажлийн айлчлал хийхдээ тавьсан илтгэлдээ Монголд Солонгосын соёл хүч түрэн орж ирэхийн зэрэгцээ, бизнесмэнүүд ч мөн, үүнтэй хамааралтайгаар Монголчууд ч Солонгосруу ихээр гарч ажиллаж байгаагаас Монгол орон Солонгосыг жишиг орон болгож хөгжиж байна гэж хэлж, яах аргагүй үнэн үг. Японоос хөгжилөөрөө илүү ойр орон янз бүрийн байдлаар Солонгосын нөлөө Монголд их. Наад зах нь зурагтаа асаахад л Солонгос олон ангит кинонууд бүхий л сувгаар дурайтал гарч байдаг. (Энэ олон сувагууд ч мөн гадны нэвтрүүлгүүдийг шууд хуулж гаргаж байдаг хямдхан сэтгэхүйтэй шүү дээ. Телевизийн суваг гэдэг хүн шууд хүрдэг хүчтэй агаад буруу ашиглавал маш хортэй нөлөө үзүүлэгч гэж боддог. Бидэнд тэд зөв нөлөө үзүүлдэг үү та зурагтаа үзэж суугаад энэ надад их сайхан юм өгсөн нэвтрүүлгэ байна даа гэсэн нь хэд байдаг вэ?)

Энэ сэдэвээ бичихдээ хэрэглэж буй гол зэвсэг маань Б.Цэнддоо гуайн Соёлын Довтолгоо номыг хэрэглэж байна гэх үү дээ. Өнөөдөр Соёл, Монгол ахуй, Монгол зан заншил гэсэн сэдэвийг барьсан түүнээ сэргээх гэсэн сурах бичиг, судалгаа, унших материал дутагдаж байна. Ус агаар шиг хэрэгтэй байна.

Үргэлжлэл бий...

Jan 5, 2009

Монгол орондоо жаахан ч гэсэн санаа зовов

Монголдоо бага ч гэсэн юм хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлгүй Монгол хүн ховор бизээ. Тэгэхдээ байхгүй гэж хэлж чадахгүй нь... Улс орны хөгжил, эдийн засгийн үсрэлт, зам тээврийг хөгжүүлэх, гэх мэтчилэн маш олон асуудлууд биднийг эргэн тойрон хүрээлэн буй. Одоо дээр нь банк санхүүгийн хямрал гараад ирлээ. Сүүлийн арваад жил толгойний өвчин болчоод байгаа ашигт малтмал байна. Хаяа ингэж зөв зүйтэй ашиглаж чадахгүйгээс хойш энийгээ орхичоосой гэж бодох юм. Эсвэл Монголын газар доороос гарч ирээгүй нь дээр байсан ч юм шиг...

Өнөөдөр иргэд болон, жижиг дунд үйлдвэрууд тэдгээрийг эрхлэгч бизнес маань нар хэт том зүйлс бус нүдний өмнө байж болох ашигтай бөгөөд жижиг санаа оноонууд дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсэх юм. Монгол орны түүхий эд хятад болон манай орны ченжүүдийн гарт ороод уджээ.

Энэ нь бараг өвчин болоод ужгирчиж. Тэд малчидаас, тариачидаас, ногоочидоос хямд үнээр аваад хэд нугалаад шахуу иргэдэд зарчихаж байна. Харин эсрэгээс хятадаас оруулж ирсэн бараагаа хөдөөний иргэдэд хэд нугалсан үнээр зарж байна. (УБ дэхь үнэтэй нь харьцуулахад)

Ченж нарыг шахах арга байхгүй юу?
Ченж гэх зүйлийн сөрөг муу тал гэвэл зөндөө, ашигтай тал бий авч цөөхөн гэж бодож байна. Ядаж л үний утгагүй хөөрөгдөл тэднээс үүдэлтэй, мөн аюулгүйн баталгаа гэж үгүй. Хүнсний бүтээгдэхүүнүүд бол хэдэн хүний хиртэй гар дамжин таны амруу орж байгааг мэдэхгүй. Мах, сүү зэргийг нь буцалгаад, аа заримыг нь угаагаад болгодог байж.. Харин ааруул, бяслаг, өрөм гээд тэр чигээр нь хэрэглэдэг цагаан идээнүүдийг яахуу? Хүн амын нягцхил Улаанбаатар хотод төвлөрөөд буй өнөө үэд зүсэн зүйлийн хүн амьтан, тэднийгээ дагасан халдварт өвчин, түүнийг үүсгэгч нян бактер гарч ирж байгаа энэ бүгдээс бэлэн бүтээгдэхэнуудийг хэрхэн хамгаалах вэ. Гараас гар дамжиж, ченжээс ченжрүү дамжих бүрт аюугүйн баталгаа нь алдагдаж, үнэ нь өсөж байгаа.


Унааны зардал, цалин, татвар гээд.. Ченж нар юугаараа ашигтай вэ? Хэнч хийж эхлээгүй ажилийг цөөн бүлэг хүмүүс бие даан хөдөлж хийж буйгаараа л ашигтай. Хангалттай урт хугацаанд ийм байдалтай байсан учир өдөө нөхцөл байдлийг нь өөрчилөөд илүү хариуцлагатай тусгай компани, хоршоонуудад хариуцуулах хэрэгтэй. Ченжээрээ дагнасан ажилаа мэддэг улсууд ч энэ өөрчлөлтөнд хамрагдаад өөрсдийн ажилийг илүү цэвэр орчинд хийх бололцоо гарч ирэх байх. Өмнө нь ямар нэгэн хариуцлага хүлээлгэх бололцоо муу ганц ченж цагдаа хамгаалагчид нь жаахан юм өгөөд аргалдаг байсан тогтолцоо жигдрээд ирэхэд үгүй болох л учиртай.
Хорин нэгэн аймаг маань өөр өөрсдийн гэсэн нутаг усаараа нэрлэсэн брэнд Цагаан идээнүүдийг үйлдвэрлэх хэрэгтэй. Явж явж гэртээ орноосоо шууд босоод гараа угаасан эсэх нь ч мэдэгдэхгүй элдэв бүтээгдэхүүн идээд байх сонирхол шинээр ирж буй эрин зуунд, шинэчлэгдэж буй оронд зохистой зүйлс биш боловуу. Хүний наад захын соёлд өөрчлөлт орж байж улс өрөн соёлжиж хөжинө. Мянган сайхан дуурь, концерт тоглоод хөгжил дэвшилийг даллана гэдэг юу л бол..
Малчидыг төр хэтэрхий толгойг нь илдэг, сурагч байхад өвөл малчдад тэдний маланд зориулсан бэлтгэл хийж явуулдаг байсан. Яах гэж? Адилхан ардчилсан, амьдралаа авч явах гэж ядарч байсан үед махаа мөнгөөр худалддаг тэдэнд туслах хэрэгцээ байдаг эсэхэд их эргэлздэг байлаа. Чүдэнз, лаа, нэмнээ гээд ангиараа тэрийг нь хураалгадаг байлаа. Одоо малчидыг өөрсдийг нь шахах хэрэгтэй хэсэг хэсгээрээ хамтраад фермэр маягтай болох, цагаан идээ махаа цэвэр орчинд үйлдвэрлэн гаргах шинжилгээ хийлгэдэг болох ядаж л идэж байхад ааруул аарцнаас нь цайсан цайгаагүй төрөл бүрийн үс гарч ирдэггүй байлгах. Савлаж боодог ариутгадаг үйлдвэруудийг аймаг сум бүрт нь байгуулах боломжийг жижиг бизнес эрхлэгчдэд боломж гаргаж өгөх. Хүнд суртал төрөл бүрийн балай татваруудыг зохицуулах үүргийг бидэнд үйлчлэх ёстой төрөөс шаардах хэрэгтэй!
Хужаа ченжүүд намар нь авсан махаа зоорилоод өвөл нь нугалаад бидэнд зарж байна. Баяр болохоор хиймлээр юмний үнийг хөөргөж байна. Эргэж буусан ч зүйлгүй тэр чигтээ тогтоод жилээс жилд бус улирлаас улиралд ард түмэн гэгч золгүй иргэдийн нуруун дээр хүндээс хүн ачаа дарж байна.
Хаана хаанаа үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хууль ёсоор нь амьдрахгүй л бол шинэ зуунд бид ард хоцорсон хэвээр үлдэх болно.

Улсийн нийслэл Улаанбаатар одоо үнэхээр өрөвдөлтэй байдалтай байх шиг... Иргэд нь ч тэр, хот нь ч тэр...


Харьцааны соёл гэгч зүйл хотын иргэдэд нь ч алга, үйлчилгээний байгууллагуудад нь ч алга. Хар яр гэсэн харьцаатай. Юм л болохоор хэрүүл хийх гэдэг, нэгнээ хүндэтгэх нь бүү хэл боломж олдвол монжоод авах доромжлоод авах гэсэн санаатай. Улс орноос чин гараад явах тэнхэлтэй нь гарч зугтдаг болсоор удлаа. Үдэж байгаа гэрийхэн нь ирэх гэж яараад юу хийх вэ гэдэг болж.. Хариад ирсэн нь ""аа тэнд амьдрал алгаа" гээд эргэж зугтдаг болж..

Төр засаг сайд дарга нараас гуйх бол одоо утгагүй хэрэг. Өөрсдөө хөдөлцгөөе, хийх үйлд чинь ямар нэгэн хууль тогтоомж хэрэгтэй эсвэл садаа болоод байвал, хэн нэгэн эрх мэдэлтэн том гэдэстэн гэдийчээд садаа болоод байвал хатуу тэмцэцгээе. Шаварт унасан зовлонт адгуусны байдлаас гарч чадахгүй бол ийм байдалтай тэвчих шаардлага байхгүй. Суудлаас ховхлоод ч болсон хэн хэнээ сонгосон хэн нь хэнээ захирдагийг ойлгуулцгаая.