Jan 25, 2010

Ганцаардал

Хүнтэй ярих сонин шүү тэ. Үнэндээ би хүнээс өөр амьтантай ярьж үзээгүй л дээ. Магадгүй хүнтэй ярихаас илүү сонин, сайхан байдаг ч байж мэднэ. Дотны найз. ангийн найз, таньдаг найз, танилын найз гээд найз нар янз бүр байдаг. Би тэгж боддог юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сайн найз нь байх хэрэгтэй ч гэдэг шүү дээ. Муу ч бай сайн ч бай найзтайгаа ярих сайхаан. Санаа зовсон, тулгамдаж байгаа асуудал, эрэлзээ, баяр, гуниг гээд хуваалцах юм ч их. Саяхандаа нэг найзтайгаа ярьж байтал чи ганцаараа наанаа байдаг ганцаарддагуу гэж асуулаа. Яахав мэдээж үгүй дээ дассан шүүдээ ганцаардах гэж юу вэ? гээд өөдөөс нь тоглоом хийгээд өөр сэдэв рүү шилжсэн байх. Дараа нь эргээд ганцаар болмогцоо жаахан бодож үзлээ. Би ер нь ганцаарддаг юм боловуу гээд! Гэрээс гараад 3дахь жил маань дуусах гэж байдаг. Эхний жил нь найз нөхөдтэйгээ чимээ шуугиантайхан өнгөрөөжээ. Ганцаардах тухай бодож ч байсангүй. Сүүлийн хоёр жил нь харин ямар байсан болоо? Тэгээд бодъё ч гэсэн нэг зүйл дээр зогсчихлоо. Ганцаардал гэж юу юм бэ? Хажууд нь хүн байхгүй, дотны хүндээ сэтгэлийн үгээ нүүр тулан хэлж чадахгүй байхыг хэлдэг юм боловуу? Эсвэл ганцаардал гэдэг сэтгэл санааны байдлаар шийдэгдэх зүйл юмуу. Магадгүй хүн өөрийгөө би ганцаардаж байна, эсвэл би ганцаарддаггүй юмөө гээд шийддэг байж мэдэх юм. Гэхдээ нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хүн дөрвөн хананы дунд ганцаар амьдраад ирэхээр олон зүйлд өөрчлөлт гардаг гэдэгт. Наанадаж л хувийн орон зай гэдэг зүйл нь их өргөсдөг юм шиг. Хэн нэгэн ирээд хамт байлаа гэхэд төвөгшөөх, хурдан яваасай гэж боддог болдог байж магад. Эхэн үедээ өөртэйгээ ярина. Яваандаа тэрийгээ анзаардаг болно. Айх ч шиг гайхах ч шиг санагдана. Эцэст нь тэрнээсээ зугтаж дотор хүнээ дардаг ч болдог байж мэднэ. Тэгвэл энэ бүхэн ганцаардлын шинж тэмдэг мөн үү? Би бодохдоо хүн гэдэг сэтгэлийн амьтан юмаа гэдэг шиг. Ганцаардаж буй эсэх нь сэтгэлээр нь шийдэгддэг болов уу гэж бодлоо. Үнэнд нилээн дөхсөн ч байж мэднэ. Хуруу инчдэхийн төдий богино хугацаанд хүний амь үгүй болдог шиг. Хүн алга урвуулахын адил жижигхэн зүйлээс ч ганцаардаж байна гэж боддог болдог байж болох юм. Ай мэдэхгүй хаашдаа бодлоор дамжиж, сэтгэлээр урсдаг янз бүрийн үйлүүдэд тодорхойлолт гэж байдаггүйгээс л хойш хувь хүн өөрөө л шийднэ байхдаа. Би ганцаардаж байгаа юм болов уу? Үгүй юу?

Jan 23, 2010

Золбин

Би арай л өөрөөр амьдрах ёстой юм байгаам даа. Гэтэл яаж байна! Ингээл гудамжаар тэнэж хоол ирж явах ч гэж. Бага байхад ямар сайхан байж вэ. Бодож санах ч юм байхгүй. Үнэндээ бас хааяа гутардаг юм шүү. Эргэн тойрноо харсан энэ хотоо харсан ч... Би! Би бол яахавдээ байдаг л нэг нохой! Нохойгоо ч хат хүнд нохой гэж дуудуулахаасаа золбин нохой л гэж дуудуулах нь их. За тэгээ л шарик, банхар, халтар авч өгнө шүү дээ. Ямар нохойтой харьцаж байгаагаа мэдэхгүй амьтад. Би өөрийгөө өөр нохой гэж боддог. Бид чинь муу ч сайн Чонын удам шүүдээ. Хүмүүс өөрсдийгөө Бөртэ Чоно, Гоо маралын удам гэдэг. Үнэндээ хэн нь чонын удам болоо! Би бол нэргүй л дээ. Гэхдээ яахав яаж бас нэргүй явхав гээд өөртөө нэр өгсөн юм. Өгөх өгөхдөө зүгээр нэг байдаг нохойн нэр бус нэр шиг нэр өгий гэж санасан юм. Гэхдээ юм болгон дээр хааныхаа нэрийг өгдөг эдэн шиг биш болохоороо би өөртөө Тэмка гэж нэр өгсөн. Тэмүүжин гэдгийг товчилсон юм л даа. Ноход биднийг ухаан муутай, өнгө ялгадаггүй идэх юм шиншилэхээс өөр ид шидгүй гэж бодож байна уу. Үгүй шүү! Бид наад зах нь гэрээ маш сайн сахидаг. Хил гааль дээр хар тамхи, хууль бус барааг хэн илрүүлдэг билээ? БИД! Хүнээс илүү судлагдсан амьтан юу вэ? Нохой. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндийн төлөө үй олноороо амь биеэ золиосолж ирсэн амьтад бол Ноход юмаа.

Ёо ёо! Муурын жогорхой чинь дайрах нь байшд. Замаа харж явхад яадаг байнаа! Улаанбаатарын зам гэж там шүү дээ. Мод барьсан энэ мануухайнууд нь энэ хэдэн малаа дүрмээр нь явуулдаг болгоосой. Замын цагдаа гэж тамын цагдаа боллоо доо. Золбин ч гэсэн ноход бид гарцаар гарж болоод байхад хүмүүс нь ухас ухас хийж байгаад гүйнэ. Жолооч нар нь ч гэсэн гарцуу, уулзваруу ялгахаа байсан юмнууд. Өнгө ялгадаггүй ч гэсэн хүн дагаж зам гарж болоод байхад өнөөдөр ямар их осол гарч байна энэ там дээр. Энэ гэрийн тэжээмэл ноход гэж нохойгоо алдсан юмнууд байнаа. Бааж шээж идэхээс өөрийг мэдэхгүй. Энэ хэд гудамжинд гурав хонож чадахгүй дээ. Өлбөрч үхнэ, эсвэл хөлдөж, за тэгээд тараншей рүү ч унаж мэднэ. Яадгаа алдсан юмнууд байгаан. Золбин нэртэй биднийг л гадуурхаад л буудаа л байдаг. Яг үнэндээ бид хэнд ч муу юм хийгээгүй. Гудамжны нохой хүн урсан түүх манай эриний өмнө ч тэр манай эрин, 21-р зуунд ч байхгүй шүү. Хашааны банхарууд л оройн цагаар ажлын байраа орхиж танхайрч явдагыг биднийг л гэдэг шдээ.

Бид бол өндөр соёлтой, биеэ хаана яаж авч явахаа тун сайн мэддэг юм. Би бол гудамжнаа явахдаа сонины тасархай, хүмүүсийн ураад хаясан элдэв номны хуудаснаас өнөө цагын мэдээ, улс төр, спорт, дэлхий дахины шинэ сонин соргог зүйлс, гадаад хэл гээд хэрэгтэй бүхнээ олж авч чадаж байна шд. Өнөөдөр би англи, орос хэлтэй хятад ханз 1000 гаруйг мэдэж байна. Шогшингоо ресторан, баар, буудлын хаяг уншиж ханзаа давтаж байна. "Алтан Луут" ресторан, Бэн Ван Ян дэн буудал гээд л..

Хятад гэснээс энэ хятадууд төвөгтэй улс юмаа. Олноор харагдах болсноор тагтаа болон манай төрлийнхнийг арай л геноцид явуулаад байна уу үгүй юу. Би гөлөгнүүдэд хэлдэгийн "Өшиглөсөн болгон дайсан биш, Өхөөрдсөн болгон ачтан биш шүү! Хууртаж дагаад гуанзны хуушуур болсон нь нэг бус шүү" гээд. Нохой нар хэзээнээс л хүний анд нөхөр, үнэнч хань гээ л хэлэгдэж бичигдэж яригдаж дурсагдаж ирсэн. Гэтэл хаана ч тэнэмэл нохой байна. Тэгээд өөрсдөө зэрлэг байсан уудам талаар уралданхан, эр зориг хүч чадлаараа хоолоо олж иддэг байсан амьтныг өөрсөддөө дасгачаад дараа нь хаячаад тэгээд ЗОЛБИН гэж дуудах энэ шударга ёс уу? Золбин гэж дуудуулж, сарьсан хамарруугаа өшиглүүлэх ямар бурууг бид хийвээ. Их хотын бухимдлаа бидэн рүү чулуу шидэж, араас хөөж, жов гэж хөөж тайлдаг хэрэг үү. Тийм бол хамаа алга. Бид хэзээ ч хүнд гомдоллож ирсэнгүй ээ. Холбоо байгуулж эрхээ хамгаалж байсангүй. Хүнд дасаж хүчээ өргөөд эцэст нь хөөрхийлөлтэй хаягдсан бидний хохь. Хэрвээ тэр золбин нохой чинь өвөг эцгийнхээ амьдралаар амьдарнаа гэд хоттой хонь руу чинь орж ходоодоо цатгавал та нар яах болоо. Хамгийн түрүүн хоточ банхарынхаа хойтохын уншина биздээ. Ийм л амьтад та нар. Өөрсдийгөө хүмүн гэж дуудаад, хамгийн оюунлаг, хүнлэг, амьтдыг хайрладаг шударга ёсыг сахидаг гэдэг гэвч та нар баг зүүсэн худалчууд шүү дээ.

За гэдэс хонхолзож байх чинь вэ. Өглөө нэг буянтай эмээгийн өгсөн талхны зах боловсроод дуусжээ хөөрхий. Хаанаас юу олж идэх вэ хө. Дэнжийн мянгын зах орохоос тэндэхийнхэн ч эвгүй гарууд даа гадны нохойг бол бөөрөлхөн шүү дээ. Гэхдээ гайгүй ээ бритиш аялгаар хуцаад байхаар гайхаад гөлөрчдийн аргалж чадвал нэг өдрийн хоолоо ч зөөлгөөд идчиж мэднэ шүү. Хаа очиж IQ маань 150 юмдаа.

Өө энэ өвлийин хүйтэнд тасарцан байшдээ. Энэ ингээд удуул осгонoдоо. Сэрээгээд дулаан газар оруулчих юмсан. Яаая даа байз. Хуцаад үзэхээс. Энэ сэрэхгүй л, юунд ингэж мал болтлоо уудаг байнаа. Босоочээ дуракаа босооч. Ар гэр, амьдрал чамд байгаа л биздээ. Xар толгойгоо хар усанд мэдүүлээд хайран сайхан залуу насаа шороон дунд ингэж хэвтэж өнгөрөөх гэж. Нүүрийн долоогоод ч болсон сэрээхээс дээ. Ядаж байхад энэ хүмүүс хажуугаар зүгээр өнгөрөх юмаа. Нэг нь ч гэсэн чирээд татаад сэрээгээд нэгнээ авраасай. Ноходоос суралцаж байгаасай. Араатан ч гэлээ өвдсөн, өлссөн нэгнээ бид хэзээ ч орхидоггүй юм шүү. Тоож байгаа хүн ч алга. Энэ нэг тэнэмэл нохой хүн идэх нь ч гэж харах хүн алга. За хө нэг юм олж идчээд эргэж ирээд оролдохоос доо. Ядаж архи нь жаахан гарах байх. Би ч юм идчүүл сэргээ л ирнэ. Чирээд ч болсон дулаан газар аваачна даа. Хүмүүс ээ гэж. Нэгнээ доромжилохдоо нохой гэж дуудна. Хэрэлдэхээрээ бусдыгаа хуцуулна. Үнэндээ нохойноос дээр билүү дээ. Хүн чанар, хүн чанар л гээд байдаг тэр хүн чанар чинь нохойн чанараас хэр юм бэдээ. Хэ мэдэхгүй. Төр барьж байгаа нь ч тэр бариулж байгаа нь ч тэр биднээс дээр байж чадах юмуу даа. Хэхэ дээр нэг төрийн том хүн нь өөр нэгийгээ залуу болохоор нь ингэж хэлсэн юм гэсэн. "Чи гөлөг шиг орж ирчээд битгий хуцаад бай" гэж. Тэгсэн нөгөөх нь "Би гөлөг юм бол та өөрөө том нохой" гэсэн гэж байгаа юм. Яах гэж бидний нэрийг ингэж гутаана вэ. 76 ухна нэгийгээ гөлөг гэж нөгөөх нь тийм ээ бид нохой гэлцээд байхын бодоход бас жаахан ухаажаад дуудах, дуудалцах амьтнаа дээшлүүлээд байгаа юм болуу. Өнөөдөр 76 нохой тэнд очиж төр баривал энэ 2.9 сая хүн амыг нь, улаанбаатарын нохой амтай нь цуг бүгдийн сайхан амьдруулж чаднадаа. Хм...

Хүүе энэ юу үнэртчив. Өө тэнд хуушуурны булан. Чавхдаад! Жаахан юм тэхдээ яахав амаан хүний буянаар 5 хуушуурны булан идчилээ. За хө буцахаас нгөөө согтуу толгойг нэг газар оруулахаа бодий. Золбин ч гэсэн нохой хүний үнэнч анд юм шүү.

Хүний анд нөхөр хотны хоточ банхар дөө хөөө хө....

Jan 22, 2010

Ёс суртахуун

Я.Цэвэлийн толиос Ёс суртахуун гэдэг үгийг харлаа.
Ёс: хэмээх нь юмны зайлшгүй зүй тогтол, жам тавилан
Суртахуун: сурвал зохих ёс заншил
Ёс суртахуун: хэвшсэн, тогтосон зан суртахуун гэж тайлбарлагджээ.

1995 онд Японы Кансай бүсд Кобэ хотод төвтэй 7.3 баллын газар хөдлөлт болсон байна. Нас барсан хүний тоо 6434, гэмтэл авсан хүний тоо 43792. Газар хөдлөлтийн улмаас нурсан байшин барилгуудын ихэнх нь модон хуучны байшингууд байсан бөгөөд сүүлийн жилүүдэд нь барьсан газар хөдлөлтөд тэсвэртэй байшингаас нэг ч байшин нураагүй байжээ.
Харин саяхан Гайтид газар хөдлөлт болоод 100мянга гаруй хүн эндсэн тухай, нурсан байшингуудын шалтгаан нь шаардлага хангаагүй байшин барьсан байснаас гэж яригдаж байх шиг байна.

За энэ газар хөдлөлтийн сэдвийг түр орхиод ёс суртахуун гэж эхлүүлсэн сэдэврүүгээ оръё. Дээрх тайлбараас үзвэл өнгөрснөөс одоо руу уламжлагдан, үргэлжлэн ирсэн ёс заншилыг ёс суртахуун гэдэг бололтой. Өөрөөр хэлбэл эртнээс нийтээрээ энэ л зөв дөө гэж дагаж ирсэн үйл хөдлөл, үзэл бодол зэрэг бололтой. Англи хэлнээ moral, morality хэмээх үг нь Д.Алтангэрэл гуайн Англи-Монгол тольноо ЁС СУРТАХУУН гэж орчуулагджээ. Харин япон хэлнээ 道徳(doutoku) гэх ба "Аливаа нийгэмд, түүний гишүүн болох хүн нь нийгэмдээ, эсвэл нийгмийн гишүүн хоорондын зөв бурууг шийдвэрлэх суурь болж ерөнхийд нь зөвшөөрөгдөх нэгдмэл юм. Гагцхүү хууль гэж гадна талаас нь бус хувь хүний дотоод сэтгэлтэй холбоотой. " гэх маягаар тайлбарлажээ.

Харилцааны соёлыг ёс суртахуунд оруулж ойлгож ч болох байх. Монголчууд маань өнөөдөр ямархуу түвшиний ёс суртахуунтай байгаа вэ? Монголчууд ийм тийм гэж бас хэт их муулаад баймааргүй. Гэвч ярьж хэлэлцэж дотроосоо өөрсдийгөө засаж байх нь юу юунаас чухал болвуу. Харилцааны соёл Улаанбаатар хотод ямаршуу байгаа вэ гэвэл авах юмгүй ээ гээд хэлчихэд буруудахгүй байхаа. Би энэ хүнийг танихгүй учир энэ хүн надад хамаагүй юм чинь гэх үүднээс бид хоорондын асуудлаа шийддэг болоо юу гэж бодох болсон. Автобус, гудамд, авто зам дээр гээд хэрэлдсэн муудалцасан, хараалцах дүр төрх өнөөгийн Улаанбаатар билээ. Ёс суртахуун юнаас болж ингэж уналтад орвоо. Хөдөөнийхөн хотод орж ирэн сууршиснаас уу үгүй ээ. Нийгэм солигдоод эмх замбараа алдан бужигналдаад одоо л нэг тогтож байна уу даа гэтэл харин ч хүн хүнээ бодох бус өөрийгөө л бодох нийгмийг цогцлоон бүрдүүлж байх шиг. Монголын гол дайсан гаднаа бус дотроо байнаа гэдэг ч оргүй үг биш болвуу. Дээр дурдсан газар хөдлөлтийн тухай бичсэн учир гэвээс зурагтаар Гайтийн талаар мэдээ гарж байх юм, тэнд нэг нөхөр буу бариад хүмүүс рүү буудна өмчөө хамгаалж буй нэгэн баян нөхөр. Тэр хүний буруу байна уу Үгүй. Харин улангасан үймээнийг ашиглаад юм дэлсчих санаатай хүмүүс байнаа. Японд болсон 1995 оны газар хөдлөлтөөр олон байшин барилга нурж, ихэд үймсэн ч дэлгүүрээс ороод бараа худалдан авсан хүн худалдагч нь байхгүй болхоор нь ийм, ийм юм авлаа мөнгийн энд орхив гэрийн хаягаа бичээд орхисон зурвас байх. Одоо ч гэсэн түрийвчээ мартаад явсан хүн буцаад ирэхэд нь байжил байдаг. Цахилгаан тэрэг дотор юмаа мартасан хүн аль нэг буудал дээр нь очоод лавлаж байгаад авчихдаг нь худал бус үнэн билээ. Монгол оронд болсон 7сарын 1ны үймээнээр бид ямаршуу ёс суртахуунтай ард түмэн бэ өнөөдрийн байдлаар гэдгээ тодоо харуулж чадсан. Заавал тийм том хэмжээний үймээн бололтгүй нэг дэлгүүр дээврээсээ гал авалцахад хүмүүс яаж дайрдгыг би өөрөө харж л байсан. Чанартай барилга баръя ард түмний мөнгийг үр бүтээлтэй зүйлд зарцуулая гэх төрийн түшээдтэй байвал хичнээн сайхан болоо. Дээр дурдсан Япон дахь газар хөдлөлтөөр сүүлийн жилүүдэд нь барьсан шинэ стандартын барилгаас нэг нь ч нураагүй гэж. Ёс суртахуунтай байх, өнөөдрийн өчүүхэн эрх ашгын төлөө амьдардаггүй хүмүүсийг үейин үед магтан дуулмаар.

Яаж бид ёс суртахуунаа дээшлүүлэх вэ?
Монгол хүн ямар байх ёстой вэ гэх зэргийг энэ удаад элдэв юм бичээд яахав. Тэгэхдээ нэг чиг гарсан байна гэдэг сайхан юмаа. Сэтгэлч сайхан амгалан. Гэвч өнөөдрийн энэ толбыг үтэр түргэн үгүй хийхгүй бол маргаашын маш том гай барцадыг даллах болно.

Jan 15, 2010

Хулхи Бөө

Монголд бөө нар гэж галзуурж байнаа. Отог бөө яадаг яадаг бөө гэнэ вэ. Бөөд би нээх итгэхгүй худлаа худлаа гээд байдаггүй. Гэхдээ бас далдагнаад гүйгээд байдаггүй. Хүнд туслая гээд асуудлын сонсоод урмын үг хэлээд гаргаж байгаа хүнд бол хэлээд байх юм алга. Харин мөнгө олох гээд ядцан балай балай юм ярьдаг хүмүүст хатуу хандмаар юм. Одоо бүүр байчихаад чи бөө болох учиртай хүн энэ тэр гэж гайхшруулаад байгаа айлгаад байгаамуу элдэв юм хийдэг болсон гэх. Хэдхээн жилийн өмнө бөө болно гэдэг бол хүссэн хүний хийдэг зүйлс биш удам судар дагаж ирдэг их нарийн зүйл гэж яригддаг байлаа. Саяхнаас бол хэн дуртай нь бөө болж онгод дууддаг. Хэн дуртай нь хэн нэгнийг айлгаж хүчээр бөө болгож рекетлэх замаар мөнгө олдог болжээ.

Энэ залилан мөн үү гэвэл мөн. Чиний ажлыг хөгшин чинь баараггүй бүтээж өгнө гээд бүтээгээгүйтээ ялгаа юу байна.
Хууль хяналтын байгууллага энэ асуудалд анхаарлаа хандуулаасай. Би 76-д хандаж хэлээгүй шүү. Бас балайраад хууль мууль гаргаж олон улсын онигоо болов зүгээр. Цагдаа, прукорор нь энэ асуудалд анхаарлаа хандуулж хулхиддаг айлган сүрдүүлдэг улсаас нь заримийг нь барьж хийдэг газар нь хиймээр байх юм. Аяндаа л тэгээд намжина даа. Угаасаа буруу мөртнүүдийн хулхи нь тэгээд бууна.

Мундаг жийп унасан бүдүүн лам нартай ч гэсэн ярих юм их бий. Авгай авна тэрнийгээ Монголын бурхны шашин болдог гэж наана. Монголын бурхны шашин ер нь ямар замналаар яаж явдаг ямар урсгалтай юм бэ гэдгээ олон хамба нар маань хэвлэлийн хурал хийгээд зарлаасай. Будда юу гэж сургасан юм. Буддагын нэр барьж тэд юу хийдэг юм. Ялгаж салгамаар л юм. Далай лам ирээд явахдаа Монгол түмэнд архиа бага уу гэж хэлээд явчдаггүй л юм шиг билээ. Ядаж л нөгөө улаан утасны алаан байна. Далай лам, түүний сургааль бол юу ч биш. Дуусаад адис өгөх, улаан утас, үрэл тараах нь л хамгийн чухал үйл явдал. Хурхираа л байж байдаг биздээ лекцэн дээр нь.

Нээлттэй микрофон гудамжаар явуулаад ямар шашинтан бэ гэхэд 90% нь бурхны шашин гэнэ дээ ичихгүй. За тэгээд христ нь бол цөөхөн л байгаа. Угаасаа гурил будаа, ногоо мах тараадагт нь учир байдаг биздээ. Ядарсан улсын хүмүүсийг ходоодоор нь л тацан шашин. Тэгэхдээ би хэрэггүй гэж хэлж чадахгүй. Өгөөжөө өгсөн зүйл бишгүй байгаа байх. Цөөнө ч гэсэн хүнийг архи тамхинаас хол байлгана гэдэг их буян шүү дээ. Гэвч ходоодоор нь тацан шашин хол явахгүй. Хоол өгөхөө л боливол сүсэгтнүүд чинь хаяа л явна. 10% нь шашингүй гэж хэлэх боловуу. Тэнд социализмийн бүтээгдэхүүн нас тогтосон зарим улс. Үлдсэн нь 18-22 насны хэсэг залуус л гарч ирнэ. Тэрнээс дээш насныхан нь амьдрал дээр гараад сайхан боловсролын диплом нь хог дээр үсрэхдээ зэрэгцээд ламдаад номдоод, хараалцаад явцгаана. Нөхөр дууддаг ном, мөнгөтэй болгодог тарни элэг аваад хаячна. Зураг барьсан баахан хүүхнүүд номын хүчээр эр татаж байгаа нь тэр хэхэ. Гэхдээ эдгээр хүмүүс бас ч гэж учиртай гайгүй залуу олоод бас суучих юмсан гээд байна шд. Зарим нь бол камерний өмнө өөрийгөө магтаад солонгос нөхөртэй болох гээд суужийдаг. Магтаж байгаа ПР нь ч элэг авмаар. Хоол сайн хийдэг, гэр цэвэрлэнэ хэхэ тэнд очоод би зарц бол^ё гэснээс ялгаа юу байнаа. Өөрсдөө тиймэрхүү юм ярьж явчаад хууртлаа зарцлагдлаа дарлууллаа гэдэг. Энд хайр сэтгэлээрээ харийн хүнтэй суусан эр ч бай эм ч бай хүний тухай огт яриагүй шүү. Мөнгө, хөрөнгө хөгжил харсан хүмүүсийг ярьж байна. Хайр сэтгэл гэдэг өөрөө хил хязгаар, арьс өнгө хилийн зурвас ямар ялгах бишдээ хэхэ тэдэнд буруу байхгүй байх.

За шашнаа ярий. Бөө шашин мөн үү? БИШ. Бөөгийн мөргөл гэвэл? Болж байна. Богд Зонхов гэдэг хүн шашны шинэтгэл хийж байжээ. Хүн бүр тийн тийн гэнэ. Яг юу хийсэн юм бэ? Таг болно. Данзанравжаа тухайн үедээ шашныг бузартуулагч хуваргуудтай тэмцэж байжээ гэвэл бүгд тийн тийн л гэнэ. Ю хийсийн гэхээр Шүлэг бичсэн гэнэ. Уул нь тусад нь хийд байгуулаад эгэл хүн ордоггүй энэ тэр болгоод бас л учиртай бодлоготой юм хийж байсан юм билээ. Монгол хүндээ байдымуу юунд байдаг юм. Бурхны шашнаа шар улаан, улс төрөө МАХН АН, за тэгээд бүх юмаа хоёр туйлд хуваасаар Ариунаа Сараа ч гэх шиг.

Боловсролын тогтолцоог би хувьдаа муулж чадахгүй. Тоо зааж байна уу зааж байна. Монгол хүүхдүүд сурж байна уу сурж байна. Гадагшаа гараад гологдож байна уу үгүй. Харин хүн болж төлөвшүүлэх, хэл сургах хоёртоо бол ТЭГ. Төгсөөд гарсан хүүхдүүд нь араатан болдог гэж хэлэхгүй ч ямар ч л байлаа дэлхийн хүн гэдэг ойлготоос хоцорч яваа шүү. За тэгээд Африк ядуу орнуудтай, эсвэл ардчилсан бус оронтой харьцуулаад байваа.

Боловсролын яам юу хийдэг газар вэ? Жилийн жилд л сурах бичгээр бизнес хийж мөнгө цохидог газар. Монголын хүүхдүүд хүүхэд биш мөнгө болж харагддаг газар. Би сайдыг нь, албан хаагчидын хэлээгүй юм шүү. Тогтолцоо руу нь чичилж байна. Ер нь Монгол оронд байгаа тогтолцоо өөрөө хүн ойлгохын аргагүй шүү дээ. Хууль нь ч тийм, тогтолцоо ийм байхад ямарч сайхан будда байгаад эвэртэй чөтгөр л болно шүү дээ. Хүнтэй харьцсан ч өмнө нь сааж болох мөнгөний үнээ болж харагдана. Яаж ийгээд юм салгаад авах сонирхол маш их. Өөрт нь байхгүй юу чиг л байсан улаан цайм надаа өгчих гэнэ.

Зохицуулах ёстой хүмүүс нь олигтойхон үйл ажиллагаа хийхгүй бол хойшоо хоцороод хол тасарлаа шүү. Байгаль орчин, хүн ардад тус болох юм ярихаар өө чи шүү сайн байна дэмжжийн гэнэ. За тэгүүл хүч хавсараа ч гарын үсгээ хайрла гэхээр сожчих юу байна, надад ямар ашигтай юм гээд солиороод эхэлнэ. Тийм юм байхгүй гэхээр өө наадах чинь бүтэхгүй гэнэ.

Зарим нэг юмаа засчихмаар байнаа нэг дор сүр сар гээд хийчиж бол боломжгүй зүйл учир. Ядаж наад рекетчин бөө нараа зохицуулаачээ хуулийнхаан иргэд хохироод байна. Эсвэл иргэдээ боловсруулж өгөөчээ 7 нар манджээ яг дэлхий сүйрэх нь, пөөх нэмээд газар хөдөллөө яанаа яг сүйрэх нь. Хэдхэн жилийн өмнө газар хөдөлнө гэдэг шум тараад нийтээрээ Богд уулан дээр гарсан онигоо бий шүү найз нараа.

Jan 13, 2010

Ларри Кингийн ярилцлага

Егөө

CNN телевизийн Ларри Кингийн ярилцлагад Монгол улсын иргэн Хэнчбишийн Нэргүй оролцсон байна. Ярилцлагыг тоймлон орчуулаад та бүхэнд хүргэе.

Ларри Кинг: За сайн байна уу? Нэргүй гуай. Сайхан өвөлжиж байна уу?


Хэнчбиш Нэргүй: Өө сайхан өвөлжиж байнээ. Та сайхан өвөлжиж байгаа биздээ.

Л.К: Сайхан сайхан. За ингээд ярилцлагаа эхэлцгээе. Монгол хүмүүс их урт
мэндчилгээтэй юмаа тиймээ?

Х.Н: Тийм шүү. Энэ их учиртай юм. Учир юунд гэвэл Монголын ард түмэн эртнээс их сайхан уужуу ухаантай, уудам улс байсан байна л даа. Тэгээд Байгаль, мал хөрөнгө, биеийн байдал гээд мэндчилгээ нь дэлгэрэнгүй байдлаар анкет маягтай явагддаг байсан гээд эртний их олон эх сурвалж дээр байдаг юм шүү дээ.

Л.К: Аан зөв зөв. Тухайлбал ямар эх сурвалж дээр тэр үү?

Х.Н: Яг тэр энэ гэж хэлэх хэцүү л дээ. Жишээлбэл Нууц товчоо та уншаад үзээрэй их сайхан ном. Би нэг хоёр удаа эхлүүлээд орхисон удаатай.

Л.К: За тэгэхээр бид энэ удаагийн ярилцлагаа их өвөрмөц байдлаар ярилцагчаа сонгосон юм. Дэлхийн 6 тэрбум хүний хэн нь ч байж болно. Тэгээд дэлхий бөмбөрцөг аваад эргүүлж байгаад гараараа заалаа. Монгол! Сайхан том орон байлээ. Харин бидний гайхширсан зүйл бол 2.7 сая хүн амтай гэдэгт байлаа. Мэдээж Монгол орны нийслэлд очоод хүн ихээр цугалдаг гэх Олон улсын худалдааны төвд таныг сонгож авсан билээ. За уучлаарай их нуршчлаа. Товчхондоо та тэнд юу хийж явбаа?

Х.Н: Энэ их сайхан асуулт байна. Манай оронд удахгүй үндэсний баяр болох цагаан сар болох гэж байсантай холбогдуулж би юмны үнэ гайгүй дээр гээд юм цуглуулж явсан юм л даа. Тэгсэн хэдэн шар толгойтууд дуудаад хаа очиж англи хэлтэй тулдаа ойлголцсон доо.

Л.К: Аан зөв зөв. Ингэхэд та ямар мэргэжилтэй хаана боловсрол эзэмшсэн бэ? Хэзээ англи хэл сурваа?

Х.Н: Би гэдэг хүн чинь Мэргэжил гэх зүйлгүй хүн л дээ. Бага сургуулийнхаа дөрөв дүгээр ангиасаа сургуулиа орхисон нэгэн. Харин мэргэшил гэвэл хэд хэдэн юм бий. Англи хэлний хувьд бол миний үеийнхэн ер нь англи хэл мэднэ дээ. Ихэвчлэн л хуучнаар Буянт-Ухаа олон улсын онгоцний буудал дээр гадаадийн жуулчдад марк, бэлэг дурсгалын зүйл зарангаа сурсан байдаг. Анхны сурсан үг маань Ван доллар! байлаа шүү дээ.

Л.К: Бага сургуулийн 4-р ангиасаа боловсрол гээчийг орхисон хүмүн, ямар ямар мэргэшил эзэмшвээ тэгэхээр?


Х.Н: Өө хэдэн юм бий. Мэргэжилийн шахуу мэргэшсэн грушиг хүн л дээ. Мөн нэг хэсэг ардчилалын эхний жилүүдэд хар зах дээр бие дааж хүний хаяагүй юмыг олдог тийм мэргэшил эзэмшсэн. Одоо бол шинэ нэг мэргэшилийг их судалж, эзэмшиж байна даа.

Л.К: Та тэрнийхээ тухай ярилдаа. Таны яриаг сонсмогц Монгол энгийн иргэний амьдрал нүдний өмнө бууж байна л даа. Оролцогчоо хайх явцдаа нийслэл Улаанбаатартай нилээд танилцсан болхоор.

Х.Н: Аан таны наад асуулт их сайхан асуулт байна л даа. Хүн гэдэг ер нь сонголт дунд амьдардаг бодьгал юм л даа. Ан амьтанд бол тийм боломж байхгүй шүү дээ. Миний хувьд хоёр үндсэн сонголт гарч ирсэн. Бөө болох уу? Улстөрч болохуу? Би бол улстөрчийн сонгосон энэ нь ч оносон боловуу гэж боддог юм.

Л.К: Их сонирхолтой юм. Улстөрч, Бөө гэх. Шашны юмуу, Улс төрийн зүтгэлтэний аль нэг гэж сонгожээдээ. Тэгэхээр та улстөрч хүн байж ер нь ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

Х.Н: Би бол энэ мэргэшилээ олж авахын тулд гудамжнаас л бусдын адил эхэлсэн л дээ. Жагсдаг байлаа. Одоо ч жагссаар байна. Бидэнд чинь улстөрч, жагсагч гэх мэт олон нэр байдаг. Саяхнаас манай фенүүдээс "Рекетчин" гэдэг шинэ нэр өгсөн байна л даа. Үгний утгыг бол сайн мэдэхгүй байгаа юм. Гэхдээ дам сонсох нээ Мундаг залуу гэж байгаа бололтой. Зарим хүмүүс мундаг биш Мунаг залуу гэсэн ч утгатай гэх. Ямар нь ч байдаг байлаа Хүхирхэг хүний тухай хэлж буй бололтой. Тиймдээ ч би хувьдаа сэтгэл хангалуун байгаа энэ нэрэндээ.

Л.К: Тийм юм байж. Монголд хэсэг хугацаанд байхад, Тэнд хэн хамгийн хурдан шаламгай, хүчирхэг байна тэр амжилтанд хүрдэг гэх байдал их харагдаж байсан л даа. Та энэ талаар бодлоо хуваалцаач?


Х.Н: Та ер нь дэлхийд танигдсан том сэтгүүлч гэж үнэхээр үнэн ажээ. Тун ч сайхан асуултууд асуух юм. Түүнийг нь мэдэрч чадаад хариу хэлж буй би ч бас дутахгүй хүн юм байна. Монголд ер нь буумагц л илт мэдэгдэнэ дээ. Хэл амны хурц үг, Булчин шөрмөс, Мөнгө гэсэн энэ зүйлсээр та тэнд амьдрах болно. Бид ер нь энэ л зүйлсээр амьдарсаар ирсэн. Амьдарсаар ч байх болно. Хэнд эдгээр зүйлс байна түүнд эрх мэдэл байдаг юм. Тиймдээ ч Монголын хамгийн алдартай мэргэшил нь Бөө юу, Улстөрч үү гэдэг дээр хүрсэн юм шүүдээ. Та надруу Бөх хүн, булчин шөрмөс нь зангирсан хүн нь яасан бэ гэсэн харцаар харж байна л даа. Тиймээ бөх хүн Монголд нэр нөлөөтэй шүү. Гэхдээ Амны хүч, Мөнгөний хүчний хаана ч хүрэхгүй тал бий. Гудамжинд явахад танд эр бяр л тус болно.

Л.К: Сайхан тайлбарлаж манай үзэгчдэд сонирхолтой ярилцлага өгч буй танд их талархаж байна. Таны яриаг сонсож байхад Монгол оронд хууль дүрэм байдаг уу? Тэр нь хэр их нөлөө үзүүлдэг вэ та бүхний амьдралд гэсэн асуулт гарч байна л даа.


Х.Н: Тийм, Монгол оронд бэлгэдэл бүхий яг ерөнхийлөгч шигээ хууль бий. Гэхдээ бас яг бэлгэдэл гэж хэлж болохгүй. Чи хэн бэ гэдгээс хууль чамд яаж үйлчилэхээ сонгоно л доо. Дэлхийн хаа ч байхгүй амьд хууль ингэж л Монголд оршдог юм. Жишээлбэл дээрх гурван хүч чамд үгүй бол хуулийн үг бүр, таслал бүрээрээ чамд дээр мөрдөгдөх болно. 10 мянган төгрөг буюу 10-н доллар хүрэхгүй мөнгө хулгайлаад та 10-н жилийн ял авч байхад. Дээрх хүч нь буй хүнд 14 тэрбумыг гусаад өршөөгдөх ч тохиолдол бий шүү дээ. Тэгэхээр дахин давтан хэлэхэд Монгол орны хууль үнэхээр амьд хууль юм. Тэр амьтайгаас гадна маш ухаалаг. Ийм хууль зохиож, мөрдүүлдэг хууль зохиох эрх бүхий хүмүүс бүүр ч агуу бизээ. Манай нэг хууль зохиодог их ажилч шаргуу улстөрч хүн бий л дээ. Их ажилсаг хариад орон дотроо ч ажилаа хийж байдаг. Ларри таний бодсон тэр ажил бишээ. Манай хүн батлагдсан хуулиа хүртэл орондоо засаж л байдаг хүн. Ийм ажилч, ажилдаа махруу улсууд байхад тийм сайхан хууль гарах нь бол тодорхой шүү дээ. Тэр хүний хэлсэн үг байдаг юм. "Хууль бол заазуур!" гэж. АйМААР гоё хэлсэн байгаа биз. Энэ үг шиг үнэн үг үгүй. Манай орны хууль бол заазуур. Чамд хүч чадал үгүй бол тэр чамайг заазуурдаж л орхино. Харин заазуурыг хэрэв чи барьж байгаа бол, эсвэл барьж байгаа хүнтэй чи гар барин зогсож байгаа бол чамд хамаагүй. Хууль бол заазуур!

Л.К: Танай ард түмэн их сонин бөгөөд, сонсоод баршгүй сонирхолтой улс бололтой. Би тантай ярилцлага хийх болчихоод интернэтээр бас хайж үзлээ л дээ. Монголиа гээд. Тэгэхэд шальтай мэдээлэл гарсангүй. Хамгийн их гарж байгаа нь Зуд, Тараншейны хүүхэд, Чингис, Оюутолгой гэж байх юм. Та энэ үгүүдийг манай ард түмэнд тайлбарлаж өгөхгүй юу.

Х.Н: Монголын ард түмэн их ухаантай улс шүү. Дэлхий биднээс суралцаж байх хэрэгтэй. Энэ дөрвөн үгээр л бид амьдарчихдаг юм шүү дээ. За жишээ авий л даа. Жишээ нь манай нэг улстөрч гадагшаа явлаа. Тэр буусан орондоо очоод би Монголоос ирлээ гэвэл хэнч тоохгүй. Харин "Би Чингисийн Монголоос ирлээ" гэвэл асуудал шал өөр болчиж байгаа хэрэг. Даараа нь зудаа яриад, тэгээд тараншейний хүүхдүүдийг яриад л улсын төсвөө бүрэлдүүлчилж байгаа юм л даа. Саяхныг болтол тийм байлаа. Тэгээд яахав Оютолгой олдлоо ш дээ. Бид ч олоогүй юм. Бас хаяагүй байсан юм. Тэгтэл хэдэн Канадууд Монголд ан хийж яваад бүхэл бүтэн Оюутолгой олсон байна шд. Эхлээд бид их гайхсан л даа. Оюун гэдэг хүний толгой юу? Оюутолгой гэдэг газар уу гээд л. Тэгсэн Оюу эрдэнийн толгойн хэлбэртэй чулуу олсон байгаа юм л даа. Бидний хэн ч тэрийг хараагүй. Би бол бүүр хараагүй. Гэхдээ би тэр толгойгоор гурван өрөө байр, 3 ландтай болсон хүндээ. Би Монгол хүн би тэрийг Канадуудад өгөхгүй гээд л жагссан. Хожсон. Канадууд эрдэнийн толгой олсон байхад, би түүнийг нь хараагүй хүн 3 ланд олчиж байна шд. Монголчууд ухаантай хүмүүс шүү. Одоо бол Монгол, Чингис, Оюутолгой гурван үг Монгол орны чандмань үг болоод байна л даа.

Л.К: За ингээд манай нэвтрүүлгийн цаг дууслаа. Их сонирхолтой яриа өгсөнд танд баярлалаа.


Х.Н: Зүгээрдээ. Баярлалаа. Юу шүү хө. Би түрүүнээс хойш наад үзгийг чинь хараад байлаа. Наадаа өгчих тэх үү?

Jan 8, 2010

Симба үнэг болохын цагт

Симба Батаа гэж нэг сайн хүү байх. Сайн гэдэг үг өөрөө их олон салаа утгатай би битгий хэл, монгол хэл судлаач нь төөрөх биз. Сайн эр, сайн муу, онц сайн, сайн яривал сайд гэдэг үг чинь сайнаас гарсан юм гэсэн шүү.
Сүх гэдэг хүү байжээ хө
Сүүлдээ тэгээд баатар болжээ хө гэлээ гэдэг шиг
Симба Батаа гэдэг сайн эр, сүүлрүүгээ Үнэг Батаа болох шиг болсон доо. 2007 онд юмдагуудаа. Монголын агаарын хүчинд ослын буулт хэрхэн буудгыг үзүүлж, тэрийигээ сэтгүүлч болон ард түмэн ангийнхандаа бараг л өөрөө дахин үзүүлэнгээ алдаж өнгөтөөр ярьж байсан нь саяхан мэт.

Батгүй эх сурвалжаас болсон явдалыг ярьюу. Цонжин Болдогын Чингисийн хөшөө ашиглалт нь ороогүй байсан юмуу даа. Японоос их мундаг дарга нар Монголд иржээ. Мундаг дарга нар гэдгийг Батаа ба түүний нөхөд л сайн мэдэх бололтой. Ирсэн гийчдэд юм үзүүлэх харуулах юм болоотхож, энэ бол асуудал болдог гэдгийг хэн хүнгүй мэднэ. За тэгээд Зайсан гараад бодуул талбайаар дайраад Гандан орсон юмдагуудаа. Тэгээд Тэрэлж ч орж. Гацсан гэндээ цааш яахуу гэд.. Гацахаас ч яахуу дээ. Тэгсэн Симба Батаа санаа гаргажээ алий хэдүүлээ хөдөө гадаа ажилаар явангаа Монгол орныг дээрээс нь та бүхэнд харуулий, ан гэж юу байдгийг үзүүлий гээд.. Япончууд ч япончууд л даа. Заваарсан юмнууд тэгээд ажлын цагаар ууцгаагаад ан ч хийж, гэхдээ үнэг биш чоно авласийм байгаан. Тэгсэн Симба хэлжилдээ та нар шүршээ л байдаг онохгүй, чоно л гэдэг наа чинь үнэг байнаа л гэж. Нөгөө хэд нь яаж мэдхэв дээ. Ойртуулж харуулах юм болж л дээ. Батаа ч гэж батаа нисгэгч гэж нисгэгч. Доошло зочдод юу гэдгийг харуул л гэж. Монгол хүний өөртөө итгэлтэй зангуу. Дээр нь нэмээд гийчдийн хараа муутайгуу. Газар хэт ойртосон байна л даа. Батаа ч сэргэлэн залуу юм хойно, нэг шидийн санаа төрж л дээ. Сэнсээрээ үнэг агнаж үзүүлүүл ямравуу айн? Батаа ч гэж батаа, нисгэгч гэж нисгэгч. Хярга! л гэж... Хяргасөөн хяргасан. Төгсгөл нь ойлгомжтой ослын буулт хийсийшдээ.

Симба Батаа, Үнэг Батаа болсоны учир энэ ажгуу.

Монгол төрийн чанд хатуу, хариуцлагатай албан хаагчиддаа зориулав.

Jan 7, 2010

Азтай бөгөөд азгүй

2009 оны 12-р сарын 31нээс 2010 оны 1-р сарын 1нд шилжих шөнө би нэг хошин нийтлэл бичиж байлаа. Өвлийн өвгөн гэж байдаг тэрийгээ баталж, нотолгоогийн гаргаа л.. Тэгээд хүн гэдэг ямар аз завшаантай тэр аз нь хичнээн сохор ч гэлээ хүнийг хэзээ ч тойрдоггүй. Тэр их аз завшаанаар та энэ шинэ онтой учирлаа шүү. Өвлийн өвгөнг ойруугаа орохоос нь өмнө хүслээ шивнээрэй. Тэр чинь заавал биелнээ гээд... Цаасан дээр бичсийн маргааш нь болоод блог дээрээ тавих гэсэн өөрөөсөө ичцэн байхгүй юу. Би одоо юу вэ тэ гэ л..

Тэгээд хаяцан л даа. Ураад л чулуудсан. За тэр яахав. Тэгсэн байнаа бид бас тэгж байгаад аягүй азтай бөгөөд азгүй улс юмаа. Жишээлвэл байна шүү дээ! Заза жишээ энэ тэрийг өөрөө тархиа ажиллуулжаагад нэгийг бодоод олчоорой гэнэт залхуу хүрэв. Юм хийе гэж их бодхиймаа бодоод суужийтал өдөр бас өнгөрөх юм. Гэхдээ хүн бас дандаа хийгээд байх бус амарч өөрийгөө албадаж залхааж байх хэрэгтэй тэгэхгүй бол байнга юм хийхгээд байдаг байхгүй юу. Нэг хийгээд эрчээ авхаараа иймээ тиймээ юм бодох, гарах зугаалахыг хаячдаг юм. Дургүйцнэ шдээ ва ла ла гай гай яаж гардагын юмаа хийе гэ л..

Тэрнээс сэргийлж хэд хоног яг яс юу ч хийхгүй суулаа. Сайхан залхлаа ёё болий доо энэ чинь юм хийе идэвхтэй амьдарая, би ямар хоол хийж идээ л зурагт гөлрөх гэж амьдарж байгаа юмуу. Ингий тэгий ирээдүйд ингий гэ л... Зөндөө бодоо л бодоо л мөрөөдөө л хэрэгжүүлэхгээд л байжийлаа. Тэгсэн гай нь таарж сайхан сайхан хүмүүсийн ярилцлага уншчих юм. Нөгөө сайхан ингий тэгий гэсэн яг хийх гэж байсан хүн байхгүй будаа. Аа лала ямар сайхан юм уншваа нээрээ ингэхийнсэн тэгэх юмсан.. Ха лала гээ л эхэлчлээшд. Буруу юу буруу!

Яагаад?
Хүн гоё үг хэлэхээр гараа л хийдэггүй байхгүй юу. Өөртөө тохируулж өөрчилсөн төлөвлөгөө боловсруулаад л эхэлнэ хэд хонохуу бөө мэд.

Азтай бөгөөд азгүй маа. Ва ла ла...