Sep 10, 2007
Миний Мөр!
Заримдаа бүр үнэн гэж үнэнхүү итгээд хийсэн зүйл хэлсэн бүхэн маань худлаа хөнгөн хийсвэр болчих тохиолдол байдаг. Энэ нь янз бүрийн л шалтгаантай байдаг буруу мэдээлэл хүлээн авсан. Арай түргэгдсэн ч гэдэг юмуу? янз бүр.. Яагаад алдачихваа яагаа эндүүрчвээ гээд дараа нь бодоод алдаагаа засахад бидэнд нэн таатай санагддаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөнөө хараад өөрийгөө засжээ гэсэн үг. Тэгвэл бид Гишгэх гишгэдлээ нэгд нэгэнгүй харж чаддаггүй юм бол Гишгэсэн гишгэдлээ харж бол чадна. Тиймээс өнгөрсөнөөсөө суралцаж ирээдүйнхээ төлөө одоогоороо амьдаръя. Өнөрсөн алдаа оноондоо зөв дүгнэлт гаргаад дахин алдсан алдаан дээрээ алдалгүй ололт амжилтаа аль болох ихэсгэе л гэж хэлмээр байна. Энэ санааг хэлэх гээд баахан нуршчихлаа. Дэмжиж байгаа гэдэгт найдаж байна.
Танд амжилт хүсье!
Sep 4, 2007
"Хуудас Цаас"
Хурмаст тэнгэрийг нартай нь зурлаа."
Тэр хүүхдийн цаасан дээр бусад хүмүүс ч зурна бичнэ сараачна. Тэр хүүгийн цаасан дээр зурагдсан зургийг харахад Эхэнд нь зурагдсан зураг, бичигдсэн бичээс гэнэн агаад хонгор, амьдралийн үнэн хар бараан үгүй, гэрэл гэгээ аз жаргал нтгэл бас баяр баясгалан харагдана. Одоо цагруу ойртох тусам улам хар бараан муу санаа, аминч үзэл, үзэн ядалт шунал ханхлана. Өөрөө өөртөө зориулж зурж чөлөөтэй сэтгэж байсан зураг хэдийгээс ч юм нэг л учир битүүлэг бусдад зориулж зурдаг болсон байна. Гэхдээ бусдын тулд сайн сайхны төлөө бус өөрийнхөө төлөө бусдад зориулан зуржээ. Жаалхүү өсөн торниж томрох тусам цаасан дээрх сул зай багасан хар бараанаар дүүрнэ. Гэхдээ хуудас цаас авахдаа цэвэр цагаан цаас авсангүй бичигдээд эхэлцэн цаас байсан. Хүү хэзээнээс ч юм өөрөө бие даан бичиж эхлэхэд хэдийнээ баргар зүйл зурдаг болсон байлаа. Зураг нь хар бараан гэрэл гэгээтэй байх нь хэнд хамаатай юм бэ? хэнд ч хэрэггүй...
Гэвч хүүгийн цаасан дээрээ сараачсан зүйл таны цаасан дээр бичигдэнэ. Таны цаасан дээр Хар бараан Шунал Үзэн ядалт зурагдаж байна гэхүүдээ. Жаалхүү яах вэ? Бас та яах вэ?
"Хуудас цаасан дээр жаалхүү
Хур бороо үерийг зурна."
Бодит амьдрал өөрөө ийм харанхуй...
Aug 26, 2007
Миний Явсан Анхны Homestay Буюу Дурсамж Дүүрэн 5 Хоног (Tsuvral 1)
Учир юунд вэ? гэхээр айлд очиж байгаа хүн зүгээр очиж болохгүй бэлэг авах юм бодвоо. Бодсоор байтал өмнөх орой нь болж би ч гарж авья гэж бодсоор унтчихав. Өглөө нөгөөх явах өглөө маань шүү дээ. Санд мэнд Shibuya-н цахилгаан тэрэгний буудлийн (電車 гэдэг үгийг цахилгаан тэрэг гэв... ) бэлэгний дэлгүүрээс юм авах гэтэл өглөөний 7:30-д ямар юм байхав дээ. Shinjuku, Ookubo буудалийн дэлгүүрүүдээр ороод горьдлого тасрав. Залхуугаасаа болоод онигоо. 1 айлд 2 хүүхэд очно. Нөгөөх маань юм өгнө би яахав хоосон гараа ганзаглах болов. За явлаа... Цахилгаан тэргэндээ суугаад сүнгэнэсээр очив. Буугаад гарах гэж байтал Ooyama-н харин буудал дээр маань нөгөөх дэлгүүр байна шүү баярласандаа нэг Окаши аваа л гарваа. (Окаши Японий үндэсний амттан чихэр гэх юмуудаа) тэгээд л хүлээн авалт болоод л сүртэй эхэлж байнаа.
За тэгээд Япон ээжтэйгээ танилцаад (Японоор ээжийг Окаасан) гэр лүү ни явав... Надтай хамт байх хүүхэд маань Малайз ба хүүхэд гэж боломгүй 26 настай их сургууль төгссөн нөхөр байв. Нэр нь Мазлан Бин Ахмед. Муслим шашинтай хүн байлаа. Шашинг ягаад ингэж тодотгосноо дараа өгүүлрүүн..
Шинэ гэртээ очоод танилцаад удалгүй Япон аав маань ирж танилцлаа. (Японоор аавийг Отоосан) Өрөө маань япон хэв шинжийн Татами шалтай 6 жо гаруй өрөө байваа. Нөгөө нөхөртэйгөө хамтдаа байна. (Золиг чинь Бин Ладений дүү байж шөнө намайг арай хоолоо хэрчичдэггүй байгаа гэсээр Ардчилалийг дэмжижгч Тероризмийг эсэргүүцэгч миний бие унтлаа.)
Өглөө Отоосан Окаасан бас Обаасан (Бас эмээ байсан юум байна. Мэдээж японоор эмээг Обаасан) мөн найз Мазланий хамтаар Амралтийн газарруу өдөрийн аялалаар явлаа. Ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн энэ газар маань надаа бол үнэхээр их таалагдсан шүү. Элдэв амьтанаас гадна Үхэр, ямаа загас тэргүүтэй идэж болох нөхөдүүд ч байв. Энэ нь их учиртай бөгөөд зөв менежмент байлаа. Үнээг чи өөрөө саагаад сүүгийн уудаг ч юмуу эсвэл бяслаг энэ тэр хийгээд аваад явж болно мэдээж мөнгөө төлөөд. Загас аа өөрөө агнаад тэрийгээ өөрөө шараад идэж болно мэдээж мөнгөө төлөөд энэ л жинхэнэ амралт байх. Хөлөө жийгээд амруу чихэх бол амралт гэхээсээ хахаж үх гэж байгаатай адил байх. Мөн эд нараас гадна Нум сум Голфь гээд бүгд байнаа. Өдөржин тоглож загас анх удаагаа нум сум анх удаагаа голфь мөн анх удаагаа юм бүхэн анхны байваа. Хөгжилтэй агаад гэрийнхнийгээ ахыгаа ээжийгээ санасан тийм л өдөр байв.
Маргааш нь Отоосан мань 2ийг дагуулаад сонгуулиа өгөв. Япон сонгууль ямархуу болдгийг харваа. Дараа нь Оояама-н Шинжлэх ухааний музей үзүүлэв. Үнэндээ Тоокёо-н Мирай Кан-г үзсэн байсан болохоор сонирхолгүй дуу байсан шүү. Орой нь Окаасан-г ажилаа дуусмагц Ёкохама явж Дунд хүүтэй нь уулзаж China Town орж хооллов. Нуль хужаа шал балай газар надаа бол хужаа гэхээс дургүй байв. Харин Мазланд бол сайхан байна лээ. Бөөн баяр... Отоосан Окаасан 2 маань 3 хүүхэдтэй агаад Том охин нь хүнтэй сууж буй. Дунд хүү Ёкохама-н их сургуульд оюутан. Бага охин энэ жил ахлах сургуулиа төгсөнө.
За тэгээд түрүүн хальт дурдсан хүнийг ягаад шашнаар нь тодотгож бариад байваа гэж... Манай нөхөр Муслим болохоороо Гахай идэхгүй. (Муслим шашин гэж ярих нь зүйтэй. Лал хэмээх үг нь Лалар гэсэн үгнээс гаралтай бөгөөд Лалын шашин гэдэг нь Лаларуудийн шашин гэсэн утгатай болдог гэж МУ ИС-ийн Эдийн Засгийн сургуулийн Эдийн Засгийн Түүхийн багш Я.Цэвэл гуай тэгж хэлсэн болохоор Шашнаар гадуурхсан болно.) За тэгээд бусад нь зүгээр биз гэхээр малыг төхөөрөх дөө холойгийн огтолж цусын юүлээгүй л бол идэж болохгүй. За тэгээд Нөгөө үхэр хонь ямаа болохгүй. Аллахын авралаар арай загасийг тэгдэггүй юм шиг бгаан тэгээд загас сам хорхой энэ тэр зүгээр идэх юм нь мань хүнд энэ хэд л... Тэр айлд ч бас хөөрхөн чирэгдэл болсон шүү. гэж...
Үргэлжилэл бий...
Jul 3, 2007
Ардчилалыг Ардчилая!!!
Ардчилалийг Ардчилаж болох уу?
Монголд Ардчилал гараад 17 жил болж байна гэж бид яридаг. Ардчилсан хуүйсгалийг 1921 онд хийсэн гэж хэлэлцдэг. Бид уунээс ч эрт ардчилал хийж байсан. Тэмуужин Чингис хаан цол авч Их монгол улсийг байгуулах ч Ардчилал мун. Хүннугээс Сиянби, Мирун Турэг гэх эртний улсууд ар араасаа нэгэн буурин дээр сэлгэгдэн төр солигдох хуртэл Ардчилал явагдаж байсан. Нэг нь Ардчилал хийж нөгоо нь шинчлэл хийхэд мөн л ардчилал болж байна. Тэгэхээр Ардчилалийг ардчилаж болдог юм байна. ХАрин Ардчилалаас Ардчилалруу шилжихэд сайн ур нөлоотэй ю муу ю гэдэг бол түүх л харуулна. Зөвхон сайжирж явна гэсэн ойлголт байхгүй. Ард түмэн ардчилалийг хүсэж байвал Ардчилал хийх оролдлого гарж л таараа. Харин хийж чадах эсэхийг ард түмэн дангаар шийдэж ульл чадна. Цэргээр дарах дотроос нь хагалах гээд нөгоо талийхан нь яаж зүгээр суудалаа таүйж угух билээ. Тэгэхээр ардчилалийг ардчилаж болох нь байна. Туугээр ч барахгүй эрх нь бидэнд байгаа байх нээ. Гэхдээ Ардчилалийг Төрийн эрх булаан авахтай зуйрлэж боломгүй хучээр булаан авах, олоод хүлээн зөвшөөрөгдөх 2 ихээхэн ялгаа буй.
Ардчилал гэж юу вэ?
Эртний цагт байж гэнэ. Эрт ч гэж дээ үгүй яахав сэлмээр тулалдаж хучээ уздэг л цаг байж галт зэвсэг гарах ягаач угүй хамаагүй эрт цагт байж за за хэзээ гэдэг нь онц биш ямар ч байлаа гэсэн сэлэмтэй баатруудийн е...
Тэр нэгэн цагт овог аймгууд биэ биэруугээ довтлон эзлэн турэмгийлэлцэн сул доройгоо дээрэлхэн хучтэй нэгнээсээ айн амидардаг цаг гэнэ. Нэгэн сул дорой овог бусад овгууддаа дээрэлхуулж хамагаа дээрэмдуулж ядагаа баран байдаг байжээ. Тэр овогт Сүндэр гэдэг хучирхэг баатар омгийн толгойлогч болох санаатай ихээхэн оролдлого хийдэг гэнэ. Хучээр ч тэр хороор ч тэр.. Гэвч ганц хучтэн олнийг яаж дийлэхэв хэдий сулбагар ч олон болохоор ганцаа дарчдаг байж. Бусдад дээрэлхуулж хамгаа алдсан тэд өлсохийн эрхэнд бусад руу сул доройгоо умартан дайрна. НЭг бус оролдлого бутэлгүйтэхийн тэр үед Сүмбэр хэмээх баатар бусдадаа Бүгдэд хандаж хэдүүлээ овгуудийг унтаж байхад нь дайрж байя хувцас зэвсгээ агсах гэсээр байхад хядаад эзлээд байж болох юм байна. гэсэн саналийг тавив. Түүний үгээр нилээн хэдэн довтолгоо амжилттай болж Сүмбэр ч омогтоо нэр хүндтэй болж гэнэдүүлснийхээ хүчинд овоо ч олон омгийг өөрийн болгож чаджээ. Ийнхүү тэдний гэдэс цатгалан байдаг болж, түүний дараахан омог хуралдаж санал нэгтэйгээр Сүмбэр баатарийг удирдагчаа болооч гэжээ. Сүмбэр ч зөвшөөрж Удирдагч болж гэнэ. Энэ зохиомол түүх ч цэргийн ардчилалийн тод жишээ. Энэ бол Ардчилал. Ардчилалийн үндсэн тогтолцоо үүн дээр оршин тогтноно. Нэг нь хүлээн зөвшөөрүүлж нөгөөдөх нь хүлээн зөвшөөрөх... Урьд олонхи дэмжиж шийдвэр гаргаснаа тэрнээ дахин өөрчлөх ч гэсэн нөгөөх л ардчилал. Та ч гэртээ ардчилал ажил дээрээ ардчилал гудамжинд ардчилал хийж явдаг. Тэгвэл бид одоо Эх орноо Улс төрөө удирдах системээ ардчилах болжээ тэр цаг нь ч ойртосон мэт...
Төгсгөл
Гэхдээ өнөөдөр маргаашгүй ардчилах гээд байгаа бус бэлдэе бэлтгэе ярьж хэлэлцэе ойрийн 5жил 10жилдээ л хийчихэе гэж хэлээд байгаан. Бид ярж хийвэл яадгийг мэднэ бидэнд цаг байна бас боломж ч байна. Монгол оронд минь хариуцлагийн тогтолцоо байхгүйг бүгд мэднэ. Хэлсэн үгэндээ, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг, хариулцалга хүлээлгэх хууль ч алга, гаргасан ноорхой хуулийг нь мөрдөх хүн ч алга. Төрийн дээд албан тушаалд хүрчээд улс үндэстнээ ялгаварлан нутаг усаа илүүд үзэх, хүн гүтгэж гүжирдэж дараа нь уучлалт гүйсан болоод л өнгөрөх эсвэл үнэн булхайг нь илчлээд байгаамуу эсвэл гүтгээд байгаа нь үл ойлгогдох зүйл олон нийтийн сувгаар цацна тэрийг нь шалгаж байгаа ч хүн алга бүгд л идээд ууцан хэн нь хэнийгээ гэхэв гэсэн байдалтай аяаа энэ төрийн дээр гарсан боохойнуудаа гэж...
Энэ бүхэн хэнээс юнаас болж ийм байдалд хүрэв. Энэ нь хэнд ашигтай вэ? Аүйлгал үгдүг авилгал авдаг хүнд л хэрэгтэй.