Юу хэмээвэл халуун дулаан буюу хур тунадастай ургамал ногоо ургах боломж бүрдсэн нутагтай харьцуулбал цаг агаарын таатай нөхцөл бүрдээгүй, хэт халуун ногоо ургамал тарчиг, эс бөгөөс хэт өндөрлөг буюу эрс тэс уур амьсгалтай хүйтэн газраас гэмт хэргийн тоо бага байхаас гадна, гэмт хэргийн байдал нь арай хөнгөн байдаг гэх таамаглал юм. Жимс, ногоо элбэг дэлбэг тэрнийгээ дагаад идэх юмны үнэ хямд, өвөл нь хөлдөж үхэх, зун нь ангаж үхэх аюул бага оронд гэдэс харьцангуй цатгалан байх тул гэмт хэрэг гарах магадлал буурдаг байж болох. Эсрэгээрээ зун өвлийн температурын зөрүү өндөр, идэж уух юмс хомс газар амьд үлдэхүү үхэх үү гэх сонголттой өдөр тутам нүүр тулгарч буй газар, хүний зан нь догшин яахаас ч буцахгүй байх боломжтой.
Энэ бодол гарах болсон шалтгаан маань лаос, индонез, шриланк, малайз зэрэг улсын оюутануудтай хамт амьдарч байгаатай ч холбоотой байх. Гэхдээ энэ хэд маань амгалан тайван байхд эрс тэс уур амьсгалтай Монгол нутгийн хүү бивээр бусдыгаа хутгалж алчихгээд, булан тохойд тааруул дээрэмдчихгээд байдаг гэсэн үг биш л дээ. Жишээлбэл энэ жил ирсэн шриланк маань удаан удаан, дэндүү удаан хүндээ. Эхэндээ жаал ойлгохгүй асуудлыг түргэвчилэх гээд байдаг байсан. Ярилцаад дотносоод, амьдардаг газар гэр бүлийг нь яриулах, амьдардаг орчин, түүнийх нь урсгалыг сонсоод ингэж бодох болсон юм. Гудамжинд нь жимс ургачдаг, далайд ойрхон, хичээлээ тараад дун хясаа, загас барин хооллож тоголж өдрийг өнгөрөөдөг. Хаалгаа цоожлох шаардлагагүй, гэр бүлийн гишүүдээс нь одоогоор ажил хийж буй хүн байхгүй. Гэхдээ хангалуун амьдардаг гэх. Индонез, лаосуудын ч хувьд бараг л адил. Идсэн жимснийхээ ясыг цэцэрлэгтээ хамаагүй хаяж болдоггүй, ургачих гээд байдаг гэх. Хичээлээ тараад мэлхий шарж идэх, загас барьж зугаацдаг. Лаосын хувьд бол хүн ам цөөнө нь ихээхэн нөлөөлдөг байхаа.
Гадаад оюутануудын нэг зүйл дээр санал нэгддэг нь Монголчууд түргэн ууртай гэдэг дээр хэхэ. Би хувьдаа арга ч үгүй биздээ гэж боддог. Жилийн дөрвөн улиралтай, идэж уух юм гудамжинд битгий хэл хээр өөрөө ургахгүй. Мал тэжээх юмуу, арчилж тордож байж л жаал ургац авна. Өвөл осгох аюултай, энэ хүйтнээ дагаад цас, мөс л идэхгүй бол цагаан талаас ямар балдуушаа идхэв дээ. Зах зээлийн нийгмээ дагаад, энэ эрс тэс уур амьсгалаасаа ч тэр хараахандаа ядуурал гээчээс салаагүй. Салах ч мөдгүй бололтой идэж уух юмны үнэ нь нэмэгдэхийн сацуу дундаж өрхүүд тарчигхан л амьдарч байна. Нээх сайхан аашлаад уудам талшигээ уужуу Монголчууд гэхэд бас л ярвигтай ажээ.
Гэхдээ дээр бичсэн зүйл дотор, нийгмийн буруу хөгжил, хэт хөгжилийн гай, түүнээс урган гарах гэмт хэргийн шинж, тэдгээрийг огт дурдаагүй болно. Тэрнээс биш япон, америк зэрэг оронд гардаг гэмт хэрэг, аллага зэргийг бусад оронтой зүйрлэхийн аргагүй хамгийн харгис хэрцгий байдаг билээ. Африк, афган, иракт олноор хүмүүсийн амь үрэгдэж байгаа зэрэг ямарваа нэг хэмжээгээр ходоодон дахь хоолний хэмжээтэй холбоотой бизээ. Энэ бүх зүйлийг яах гэж бодвоо юу гаргаж тавих гэсэн бэ гэвэл яг үнэндээ би өөрөө ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ улирал, цаг агаартай юу уялаж энэ бүсүүдэд энх амгалан, энэрэнгүй ёс байдаг вэ гэдэг талаар үргэлжилүүлэн бодож болох юмаа.