Aug 26, 2007

Миний Явсан Анхны Homestay Буюу Дурсамж Дүүрэн 5 Хоног (Tsuvral 1)

Би Японд ирснээр анхнийхаа Homestay-д явах болов. Японд ирснээр ч гэж үнэндээ анх удаа л даа энэ зүйл бол.. Эхлээд явах болсон нь тодорхой болж өөрийгөө айлд очоод 5 хоног хэрхэн биеэ авч явах талаар мөн төвөг удчихгүй юмсан гээ л их л юм бодож байсан. Гэвч яг явах дөхсөн чинь мань хүн хамаг юмаа мартаад залхуураад очоод арай л баларчихсангүй.
Учир юунд вэ? гэхээр айлд очиж байгаа хүн зүгээр очиж болохгүй бэлэг авах юм бодвоо. Бодсоор байтал өмнөх орой нь болж би ч гарж авья гэж бодсоор унтчихав. Өглөө нөгөөх явах өглөө маань шүү дээ. Санд мэнд Shibuya-н цахилгаан тэрэгний буудлийн (電車 гэдэг үгийг цахилгаан тэрэг гэв... ) бэлэгний дэлгүүрээс юм авах гэтэл өглөөний 7:30-д ямар юм байхав дээ. Shinjuku, Ookubo буудалийн дэлгүүрүүдээр ороод горьдлого тасрав. Залхуугаасаа болоод онигоо. 1 айлд 2 хүүхэд очно. Нөгөөх маань юм өгнө би яахав хоосон гараа ганзаглах болов. За явлаа... Цахилгаан тэргэндээ суугаад сүнгэнэсээр очив. Буугаад гарах гэж байтал Ooyama-н харин буудал дээр маань нөгөөх дэлгүүр байна шүү баярласандаа нэг Окаши аваа л гарваа. (Окаши Японий үндэсний амттан чихэр гэх юмуудаа) тэгээд л хүлээн авалт болоод л сүртэй эхэлж байнаа.


За тэгээд Япон ээжтэйгээ танилцаад (Японоор ээжийг Окаасан) гэр лүү ни явав... Надтай хамт байх хүүхэд маань Малайз ба хүүхэд гэж боломгүй 26 настай их сургууль төгссөн нөхөр байв. Нэр нь Мазлан Бин Ахмед. Муслим шашинтай хүн байлаа. Шашинг ягаад ингэж тодотгосноо дараа өгүүлрүүн..


Шинэ гэртээ очоод танилцаад удалгүй Япон аав маань ирж танилцлаа. (Японоор аавийг Отоосан) Өрөө маань япон хэв шинжийн Татами шалтай 6 жо гаруй өрөө байваа. Нөгөө нөхөртэйгөө хамтдаа байна. (Золиг чинь Бин Ладений дүү байж шөнө намайг арай хоолоо хэрчичдэггүй байгаа гэсээр Ардчилалийг дэмжижгч Тероризмийг эсэргүүцэгч миний бие унтлаа.)


Өглөө Отоосан Окаасан бас Обаасан (Бас эмээ байсан юум байна. Мэдээж японоор эмээг Обаасан) мөн найз Мазланий хамтаар Амралтийн газарруу өдөрийн аялалаар явлаа. Ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн энэ газар маань надаа бол үнэхээр их таалагдсан шүү. Элдэв амьтанаас гадна Үхэр, ямаа загас тэргүүтэй идэж болох нөхөдүүд ч байв. Энэ нь их учиртай бөгөөд зөв менежмент байлаа. Үнээг чи өөрөө саагаад сүүгийн уудаг ч юмуу эсвэл бяслаг энэ тэр хийгээд аваад явж болно мэдээж мөнгөө төлөөд. Загас аа өөрөө агнаад тэрийгээ өөрөө шараад идэж болно мэдээж мөнгөө төлөөд энэ л жинхэнэ амралт байх. Хөлөө жийгээд амруу чихэх бол амралт гэхээсээ хахаж үх гэж байгаатай адил байх. Мөн эд нараас гадна Нум сум Голфь гээд бүгд байнаа. Өдөржин тоглож загас анх удаагаа нум сум анх удаагаа голфь мөн анх удаагаа юм бүхэн анхны байваа. Хөгжилтэй агаад гэрийнхнийгээ ахыгаа ээжийгээ санасан тийм л өдөр байв.


Маргааш нь Отоосан мань 2ийг дагуулаад сонгуулиа өгөв. Япон сонгууль ямархуу болдгийг харваа. Дараа нь Оояама-н Шинжлэх ухааний музей үзүүлэв. Үнэндээ Тоокёо-н Мирай Кан-г үзсэн байсан болохоор сонирхолгүй дуу байсан шүү. Орой нь Окаасан-г ажилаа дуусмагц Ёкохама явж Дунд хүүтэй нь уулзаж China Town орж хооллов. Нуль хужаа шал балай газар надаа бол хужаа гэхээс дургүй байв. Харин Мазланд бол сайхан байна лээ. Бөөн баяр... Отоосан Окаасан 2 маань 3 хүүхэдтэй агаад Том охин нь хүнтэй сууж буй. Дунд хүү Ёкохама-н их сургуульд оюутан. Бага охин энэ жил ахлах сургуулиа төгсөнө.


За тэгээд түрүүн хальт дурдсан хүнийг ягаад шашнаар нь тодотгож бариад байваа гэж... Манай нөхөр Муслим болохоороо Гахай идэхгүй. (Муслим шашин гэж ярих нь зүйтэй. Лал хэмээх үг нь Лалар гэсэн үгнээс гаралтай бөгөөд Лалын шашин гэдэг нь Лаларуудийн шашин гэсэн утгатай болдог гэж МУ ИС-ийн Эдийн Засгийн сургуулийн Эдийн Засгийн Түүхийн багш Я.Цэвэл гуай тэгж хэлсэн болохоор Шашнаар гадуурхсан болно.) За тэгээд бусад нь зүгээр биз гэхээр малыг төхөөрөх дөө холойгийн огтолж цусын юүлээгүй л бол идэж болохгүй. За тэгээд Нөгөө үхэр хонь ямаа болохгүй. Аллахын авралаар арай загасийг тэгдэггүй юм шиг бгаан тэгээд загас сам хорхой энэ тэр зүгээр идэх юм нь мань хүнд энэ хэд л... Тэр айлд ч бас хөөрхөн чирэгдэл болсон шүү. гэж...


Үргэлжилэл бий...