Jun 17, 2010
Ойр зуур
Блогоо тоосонд даруулж байнаа. За яахав тэгж байгаад бичнээ. Халуун болоод л халуун болоод л байна даа. Дэлхийн аварга эхэлцэн бас нэг юм хажуунаас чангаагаад байдаг болов. Италийг дэмждэг байсан урваад байгаа. Энэ удаад Аргентиныг дэмжинээ.
Jun 2, 2010
"Хүн, араатан, бурхад"
Сайхан сайхан ном орчуулагдаж хэвлэгддэг болжээ. Хэвлэлийн компаниуд маань ч шаардлага нь өндөрсөж сонголт арвинтай болсон байх шиг байна. Гэхдээ үнэ жаахан өндөр санагддаг шүү. Яахав энд тэндэх орны номын дэлгүүрүүдтэй ижил ч Монголын нөхцөлд авдагтайгаа харьцуулахаар чанга байдаг санагдсан. Эх оронруугаа зун хариад ирэхдээ хэдэн ном бариад ирдэг байсан өнгөрсөн хоёр явалтандаа чадаагүй. Номны үнийн хараад санаа алдаад гарсан даа. Баабарын орчуулга Сталинг авюу гээд хоёр удаа орсон арай л... гэсээр гарч одсон. Саяхан Осендовскийн ном болох "Хүн, араатан, бурхад"-г уншлаа. Нэргүй гуайн орчуулга гэнэ. Тун сайхан ном болжээ. 1920 гаруй онд хэвлэгдсэн гэж ойлгосон зөв үү буруу юу. Тэр үеийн түүхийг яг харсан хүнээр нь тэгээд харь хүний бичсэнээр уншихийг хүсдэг байсан. Ёстой л загатнасан газар маажив гэгч болов.(ямар ариун цэвэргүй биччивээ.) Үе үе, гэнэ гэнэ жаахан фантааз байна уу гэж харагдаж байсан. Гэхдээ тун давгүй. Манай хутагт хувилгаад яасан сайхан мундаг улс байсан юм... Монголын минь байгаль, ан амьтан ямар ч их байгаав. Шагшираад л уншаад нэг суултаар дуусгачив. Иймэрхүү номыг уншаад дуусгачихаар яах гэж хурдан уншиваа гэж бодогддог шүү. Арбатын хүүхдүүд энэ тэр гэсэн номыг уншаад аан гээд дуусгадаг бол. Кармазын хөвүүд мэтийг уншсаны дараа хэдэн хоногтоо шаналчдагсан. "Хүн, араатан, бурхад" номыг уншаад нэг хэсэгтээ л Монгол минь үлгэрийн орон шиг. Нөгөөх шамбалын орон шиг санагдав. Аялмаар үзмээр биеэрээ туулмаар.. Ёстой л жимс түүгээд, ан хийгээд явх үзэхсэн гэж өөрийн эрхгүй санагдах юм билээ. Дамбийжа, Барон Унгерн, Богд гээд л тэгээд бас бус хувилгаад уншаа л баймаар сонирхол татсан шүү. Хөдөө нутгийн анчин, малчин өвгөдтэй уулзах хүсэл төрсөн. Ямар сайхан нутгийн эзэн нь болж төрсөн юм бэ дээ гэж бодогдох. Иймэрхүү ном байвал хүмүүсээ санал болгоорой. Уншаагүй нь заавал уншаарай!
Монголд минь эртнээс л хүн, араатан, бурхад амьдарч ирж. Өнөө ч тийм байна. Сайхан сэтгэл, хүн нь хүнээ гэх үзэл дийлж байгаасай. Эх орон минь амар амгалан байг.
Монголд минь эртнээс л хүн, араатан, бурхад амьдарч ирж. Өнөө ч тийм байна. Сайхан сэтгэл, хүн нь хүнээ гэх үзэл дийлж байгаасай. Эх орон минь амар амгалан байг.
Subscribe to:
Posts (Atom)