Feb 12, 2010

Хэний чулуу оночивоо

Би Аса-н тухай зодог тайлсныхан нь дараа нилээн урт юм бичэе гэж бодож байсан юм. Харин зодог тайлсны дараах байдал, хүмүүсийн харж буйгаас нь за даа болий доо гэж бодож билээ. Томоохон сайтууд дээр, блогчид дунд гэх зэргээр янз бүрээр хувийн бодлоо илэрхийлсэн бичлэгүүд гарч байна. Зарим нь Аса-г өмөөрсөн харууссан байдалтай байхад, нөгөө нэг хэсэг нь шүүмжилсэн харьцуулсан зэмлэсэн нь ч байна. Яг дундажын бариад биччихэж дээ гэх бичлэг үнэндээ байсангүй. Гэхдээ би дундыг барьж бичихгээгүй юм. Би Аса-г хүндэлж, хайрлаж биширч явдаг энгийн нэгэн дэмжигч нь, тэр хүнд над шиг энгийн нэгнээс нь хамгаа ч зориулж чадах үнэнч шүтэн бишрэгч нь ч бий. Мөн үзэн ядаад аливаа асуудал бүрт нь баалж буруутгаж хөнөөж ч мэдэх дайсан ч бий.

Юуны өмнө Аса-гын цохисон хүнийг харсан хүн байна уу гэдэг асуулт байна. Үнэхээр хамар нь хугарсан юмуу, үнэхээр шүд нь цөмөрсөн юмуу?
Би хувьдаа хараагүй, тэр битгий хэл Японд телевизээр тэгж шуугиад байгаа ч яг үнэндээ намайг ингэциймаа, би цохиулциймаа гэх хүн өнөөдрийг болтол гараагүй байна. Тэгсэн гэнэ ингэсэн гэнэ гэх яриа, дам мэдээ л нийгмийн дунд хийсэж буйгаас баримт нотолгоо гаргаад тавьсан нь үгүй билээ. Дэвжээн дээрх омголон төрх, өмнө гаргасан алдаа гэх зэрэг төсөөлөн бодоод Аса бол тэгж мэднэ шүү л гэх өнгө аяс, Япон гэлтгүй Монголчууд дунд байгаа бололтой. Сонингоор ялаа, дарга хоёрыг алж болдог гэдэг. Хэвлэл мэдээллийн хүч ямархуу зүйл байдгийг би энэ оронд ирснээсээ хойш бишгүйдээ харлаа. Зурагтын ард суух гэрийн эзэгтэй нар нийгэмд ямар их нөлөө үзүүлж болдогыг, камер, диктафоноор зэвсэглэсэн хэвлэл мэдээллийнхэнд буу барьсан цэрэг, хутга барьсан мэс засалчаас ч их аюул авчирч болохыг хардаг. Хаанаас шидсэн хэний чулуу аваргыг маань оночивдоо гэж одоо хүртэл бодогдож байна. Өндөр хөгжилтэй улсын хууль нь хууль байдаг юм гэх үгс их байх юм. Залуучуудтай нь цуг ширээний ардаас ном үзэж, хөгшидтэй нь архины ширээний ард суугаад сэтгэгдэлийн, сэтгэлийн сонсож үзээгүй байж ямар их мэдрэмж мэдлэгтэйгээр хаа хол ертөнцийн нөгөө хагасаас мэддэг юм шиг бичиж чаддаг юм болоо. Өмнө нь нэгэн дэвжээнд сумод ороод удаагүй байгаа доод жилтнээ юм сургах нэрийдлээр зодоод алцан тохиолдол гарч байсан. Хэвлэл мэдээлэл нь хэр их шуугилаа? Тэр талаарх шуум эхлэхэд хэний алдааг сөхөөд замхруулж дуусгалаа. Цохих битгий хэл зодож алчаад байхад нийгмийг ингэтэл нь цочроохгүй хичээж байсан холбоо, юунд гомдол гаргаагүй хэргийн араас өөрийн их аваргаа чичлэнэ вэ. Менежэрээ цохисон юмаа гэхэд багш нь загнасан хариуцлага энэ удаа ярихгүй гэж байсан улс энгийн хүн гэнээ гэмэгц ямар цаг хугацаатай давхцаад шуугиад явчив. Энгийн хүн хүн байж таараад менежер нь хүн биш үү?

Хаанаас гаргасан өмхий утаагаар их аваргыг маань утасаар байгаад тэсгэл алдуулваа. Хууль бол хууль, ёс суртахууны хэм хэмжээс бол хэм хэмжээс байх хэрэгтэй үүнийг хэнч зөвшөөрнө. Магадгүй Аса-гын хийсэн үйлдэл сумогоо орхиход хангалттай байсан байж болох юм. Гэвч бариад авах барьцчгүй хаа хамаагүй үсчээд буруутгах эрх бидэнд бий юу. Хэний шидсэн ясыг зууснаа мэдчээд ярьцгаая.

Feb 11, 2010

Түүх хэмээх нь газрын баялагтай тун адил. Хэн, хэзээ, хэрхэн, хаанаас нь сөхөхөөс хамаарч нэг хүний амьдрал битгий хэл, нэгэн үндэстний хувь заяа хөлбөрч мэдэх зүйл. Зөв нээж, тайлж уншиж чадваас улс орны хөгжилийн бадралын эх үндэс болдог. Эх түүх нь эх хэлээсээ сурвалжтай баймааж үнэн түүх болноо. Харь хэл, харь соёлд дэвтэсэн түүх нь өнөөдөр үнэн мэт харагдавч маргааш биднийг үгүй хийх хор болон хувирна. Баялагаа ухан гаргаж зөв зарцуулах ухаан дутваас гаргаснаасаа эс юм болох. Түүхээ сэргээсэн ч сууриа буруу тавьбаас үндэстнээ хорлосон том гэм болно.

Түүхийн шар хуудас дахь үг бүр, мөр мөрөөрөө үнэнийг өгүүлж байх ёстой. Тэгэж байж ҮНЭН ТҮҮХ болно. Гашуун ч гэлээ эм өвчин анагаахад тус, хатуу ч гэлээ үнэн түүх алдааг давтахгүй байх гэрээс. Өнөөдөр өөрийн үзэмжээр тайлан буй, зохион буй түүх нэр алдар, өнгө мөнгийг авчирах ч өөр нэг өдөр цагийн шүүлтэнд тунаж, түмэн жил хараагдах үндэс болох бизээ. Түүхээ эх хэлээсээ эх хэлээрээ судлая, түүхээ эх хэлээрээ бичэе.

Өмнөөс салхилах салхинаас өмхий ханхлан байна
Хойноос хавсарах шуурга хөл жиндүүлэн байна
Зүүрмэглэн хэвтэх нэгэн, чичрэнэ бас дагжина
Залхууран хэвтэсээр байтал амьд хүүр болох нь

Өнөөдрөөрөө амьдарна гэдэг амьдрал биш аж
Өөрсдийгөө энхрийлэн суух нь бурууд дасах хор
Зовхио нээн босоод зоримог түргэн хөдлөхсөн
Золбоо жавхаа дүүрнээр байр байдлаа сайжруулахсан.

Feb 3, 2010

Далан мянга ч мөнгө л дөө

Далан мянга ч багадахгүй л дээ. Өнөөдөр төгрөгний ханш сул, барааны үнэ гэж тэнгэрт байхад. Баяр дөхөөд ирэхээр мах, гурил, бинзен нь тэнгэрт хадчина. Үүнийгээ зах зээлийн хууль гэж тайлбарлана. Бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нэг том шалтгаан бол гараас гарт, хүнээс хүнд, малчинаас ченжид, ченжээс ченжид, тэгээд худалдагчидад очдогт их асуудал бий. Өмнө энэ талаар би бичиж л байсан. Хөдөөх малчины хотоос, тариаланчийн тариан талбайнаас бүтээгдэхүүнээ аваад шууд супермаркетуудаар зарагдахад үнэ нилээд буурах боломжтой. Бөөний дэлгүүрүүд байж болох ч "лангуу"-ны бизнесийг хумих шаардлагатай шиг санагддаг. Хортой бүтээгдэхүүн байсануу, хоргүй байгаад хугацааг нь хэтрүүлээд хор болгосонуу гэдгээ мэдэж чаддахгүй байхад. Гараас гарт гэх энэ хэлхээг таслах хэрэгтэй. Алтантариан дээд гурилыг Аравдугаар хорооллын нэг дэлгүүрийн лангуунаас авлаа гэхэд, Алтантариан бүтээгдэхүүн мөн үү, эрээнээс оруулж ирсэн хугацаа нь дууссан гурилыг дахин савласануу мэдэх боломж тун бага. Хордоод хоёр гурав, хорь гучаар нь унасан хойно хайгаад эрээд шийтгээд ч хэрэг байна уу.

H1N1 орж ирэх нь тодорхой байхад, арай орж ирээгүй байнаа л гээд байсан, ороод ирсэн чинь хүн амаа чигээр нь туугаад явуулчихсангүй. Туссан хүний тоо нь цөөхөн сонсогдож байгаа ч хүн амдаа харьцуулбал манай орон сүүлийн үед аваагүй байсан 1-р байрны үзүүлэлт хангасан байхаа. Ниргэсэн хойно нь хашгирав, Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэх мэт үйлдлүүдийг бид л хийсээр байна. Дэлхийн эдийн засаг хямарлаа л гэсэн удалгүй нөгөө хямар л нь байвуу, бид сонссондоо хямарцануу бас л яадгаа алдсан. Шил дарсан банкныхаа хойдохыг хямралтай хамтад нь уншиж ч байх шиг. Мэргэжилийн боловсон хүчинүүд нь нэртэй эдийн засагчид нь яг юу хийгээд байдаг юм болдоо.

Зуд боллоо. Өвөл дуусах болоогүй байдаг сая гаруй малаа дөнгөж мэндэлсэн бяцхан үрс шигээ нөгөө ертөнцрүү явуулчлаа. Та намайг битгий буруутгаарай. Төрийн дээр сууж байгаа хүмүүс нь хүнээсээ малаа дээр үздэг хойно. Би нэг удаа хүнээ малтайгаа жишчий. Дахиад л ниргэсэн хойно нь ХАШГИРАВ. Баахан л цуваа хөвөрч, буяны тоглолт, гуйлга цуварсаар. Зуд болох нь болно энэ өвөл хүйтрэнэ гээд зунаасаа л яриад байсан. Намар нь тариа ногоодоо цасанд даруулчихаа алдаад сандарж байсан улс. Аанай л ангайсаар малаа тавиад туучлаа. Гэхдээ энд би Тариачинг, Малчинг огт буруутгаж чадахгүй. Байгалийг хэнч захирч удирдаж чадахгүй. Хэдэн зуугаас хэдэн мянгаа малаа зуд болийшдээ гээд намаржингаа өвс зулгааж шуудайлсан ч яавч байгалийн өмнө сөхрөнө. Урьчилан сэргийлэх боломж бий юу бий. Хэн хийх ёстой вэ? Хэн биднээс татвар гэж мөнгө аваад ажил хийх ёстой билээ. Төрийн албан хаагч гэдэг нэртэй өндөр сүртэй улс юу хийх үүрэгтэй улс вэ? Татвар төлөгчидийн мөнгөөр хооллож амьдарч буй улс, нэг удаа ч гадаа гарж хог шүүрдэхгүй, цас арилгахгүй, намар атрын аянд явахгүй, хавар мал төллөлтөнд явуулалгүй үзэг цаас бариулан цагаан захтан хэмээн дуудах шалтгаан юу билээ. Ажлаа хийхгүй араас нь нэг шогширчоод бие биерүүгээ буруугаа чихсэн шиг, шүдээ чигчлээд бидэн рүү нулимах тэд хэн бэ?

Далан мянга ч багадахгүй л дээ. Гэхдээ далан мянгаа аваад амьдралд өөрчлөлт орохуу. Далан давхарт нөгөө ертөнцийнхөнтэйгээ цуг амьдардаг, утаан дунд, хогны цэгийнхээ салхин доор амьдарсаар. Дээрээс юу бидэн рүү шидэх болоо яах болоо хэмээн яс горидох ёстой юу. Ядуу байгаа нь энгийн иргэн Баяр, Бат, Дорж, Дулам нарын буруу юу? Гэдэс өлсгөлөн тоглох наадах насандаа биендээ хүчирэмгүй хүнд хөдөлмөр эрхлэгч хүүхэд багачуудын буруу юу? Хүүхдийн мөнгө өгөхөө баймагц энд тэнд хүүхдээ хаяж буй эцэг эхийн буруу юу? Монгол хүн ийм муухай билүү, Монголчууд ийм тавилантай улсуу. Ямар үйлийн үрээр энэ оронд төрөөд хэдхэн цаг амьсгалаад буцах ёстой юм бэ? Нялхас! Бодохоос хоолой зангирам, бухимдал төрж зүхэх, занах дотор холилдоно. Бид ийм баймгүй юмсан. Бидэнд боломж маш их юмсан. Улс орны хөдөлгөх оньсыг буруу угсаржээ. Оньс ажиллаад л байна л даа. Гэвч цөөн хэдэн хүнд боломж, хангалуун амьдрал, тансаг хэрэглээг өгч, олонхийн хоолойг боомилж байна. Оньс хөдлөх тусам хоолойдох цалам чангарч байж ядуулж байна. Гадаадад байгаа Монголчууд маань амжаад суусан автусны зорчигч шиг сэтгэхүйтэй байж боломгүй. Ар гэрээ, эх орноо бодож шаналж, тэднийхээ төлөө түүнийхээ төлөө зүрх нь цохилж дотор нь урагдамаар. Хэрвээ хүчээр шийдэж болдог бол хамаа алга хүчээ өргөмөөр. Гэвч өнөө үе бидний эрин зуун, 21-р зууны нэгэн хэсэг болсон бид тийм замыг сонгож болохгүй. Өөрчлөлт гарцаагүй хэрэгтэй. Тулгамдсан асуудал мөнөөсөө мөн. Дараагийн дайрлага, давалгаа ирэхээс өмнө эрс шинэчлэл зөв замын гольдрилруу дөхүүлмээр. Хөгжил хоёр хоногт ирэхгүй, хорин жилд амжихгүй. Ийм урт хугацааны дараа бид ертөнцийг гагцхүү зовлонгоор төсөөлөхөө болих болно. Алсын хараа, цогц төлөвлөгөө хэрэгтэй. Бид хийж чадна!

Харин засахын аргагүй болчихоос нь өмнө энэ балай чөтгөрийн цагирагаас мултармаар.

Сая таван зуу ч их мөнгө л дөө. Цагаан сараар далан мянга ч том тус л даа. Гэхдээ хичнээн хугацаанд нүдийн таглаж байгаад хоол үнэртүүлэх гэсэн юм бэ дээ. Ард түмний ходоод нь ч тархи нь ч өлссөөр. Өлсгөлөн байлгах шаардлага хэсэг бүлэг хүмүүст хэрэгтэй байх шиг. Өлсгөлөн хэтрэвэл эцсийн хүчээ шавхаад хамгийн түрүүн хоол горьдоогчидыг өөрсдийн залгих вий дээ.

Тємєр зам гэдэг ''тємєр бугуйл''

www.olloo.mn

Нэрт сэтгvvлч Г.Дашцэрэн манай сонины орлогч эрхлэгчээр ажиллахаар боллоо. Тvvний бичсэн нийтлэлийг уншигч танаа толилуулж байна. Уурга, урхи, чєдєр, бугуйл гэдэг бvгдээрээ монгол vг л дээ. Анчин нvудэлчин удам маань адгуус амьтдыг барих, номхруулах, эрхэндээ оруулахад хэрэглэдэг хєдєлмєрийн хэрэгсэлvvдийн нэр юм.
Нэг улс нь нєгєє улсаа эзлэх тvрэмгийлэх, эрхэндээ оруулах колони байлгахад уурга, урхи, чєдєр, бугуйлын аргыг єнєє хvртэл хэрэглэсээр ирсэн улс тєрийн тvvх байдаг байна. Оросын колони орон байсан Ар Монгол / ОМ-Outer Mongolia, Ийм хоёр vсгээр тэмдэглэгдсэн нислэгийн дугаарыг санаж байгаа байх. Г.Д/ гэнэтхэн нэг л єдєр ардчилсан улс болж дэлхийн чихийг анх удаа дэлдийлгэсэн. Ингээд тун удаагvй байтал нєгєє Ар Монголд чинь зэс нvvрс зэрэг ашигт малтмалын нєєцєєрєє дэлхийд байхгvй том ордууд илэрлээ, баталгаатай байна гэхэд бас л дэлхийн чих хоёронтоо дэлдийж шvлсээ залгив. Улс гvрэн нь том ч гэсэн баялгаа шавхсан том гvрнvvд манай тєр засгийн томчуудыг эрхэндээ оруулах гэж мєнгєн уурга, урхи, бугуйл чєдєр ногтоо аль хэдий бэлдэж хаяж эхэлсэн байна. Ач холбогдлоороо байгалийн баялгийг нь эзэмшихтэй тэнцэх цорын ганц зvйл бол тємєр замын сvлжээг ямар ч хамаагvй vнээр байлдан авах явдал. Тухайн улс орны тємєр зам нь хэнийх байна. Тэр улсынхаа колони болдог нь ганц манай орны ч биш дэлхийн буурай орнуудын тvvх ажээ. Тэгээд том улс тєрчид "тємєр зам бол алт мєнгє зэр зэвсэг тусгаар тогтнол мєн" гэж бичдэг.Тvvхээс уншихад Москва, Бээжинг холбосон ганц тємєр зам маань найрамдлын зорилгоор тавигдаагvй цагаан Оросын Александр хаанаас Улаан Оросын Сталин хаан хvртэл хэрэгжсэн vе дамжсан бодлого байв.

Цагаан хаанд буриад Монгол дагаар орсон 1858 онд цагаан хааны буриад эмч П.Бадмаев Хятадыг эзлэн Энэтхэг хvрэх нэгэн тєсєл танилцуулсан. Монголоор дайруулан тємєр зам барьж чадах юм бол бид Энэтхэг ч хvрч болно. Ар Монгол ч бидний гарт гэсэн байна.Харин хvv Николай нь алс Дорнодыг байлдан дагуулах Сибирийн тємєр замын дарга байжээ. Тэр vеэс цагаан хаан Хятадыг хvртэл тємєр бугуйл хаясан юм. Хожмоо энэ бодлогыг коммунист Орос хэргжvvлж Сталины зургийг урдаа зvvсэн бух тэрэг хоёрдугаар дайны дараа хойноосоо орилон орж ирж Монголыг эзэлснээ зарласан байна. Єнєєдєр Монголд баялаг нь байгаа болохоор хойд урд хоёр хєрш тєдий биш гуравдагч гvрнvvдийн хувьд ч монголын тємєр замын тєлєє тулалдаан эхэлжээ. Энэ тулалдаанд Оросууд хождож орсон нь.

Нэгд. Монголыг "Орос чєдєр, ногттой хэвээрээ" гэж бодож байсан.
Хоёрт. Манай тємєр замаас єєрєєр тэд хаа холдох вэ гэж бассан байх.

2006 оны 12 дугаар сард В.Путин Н.Энхбаярыг гэнэт дуудаж чичрvvлэв. Оросууд танай орны их єрийг тэглэсэн, хаа ч олдохгvй ганц ах чинь бид биш билvv. Чи чинь яасан хуншгvй эр вэ. Оюу толгойгоо Америкт єгчихсєн байна. Одоо Таван толгойгоо манайд єг гэж тулгана гэдгийг манай хvн мэдэлгvй яах вэ. Гэвч Таван толгойгоо бvтнээр нь авч vлдэж аргалахын тулд шинэ Оросод барих бэлэг талхан дээр давс болгож "Асгатын мєнгє"-ийг єгье гэжээ. Оросууд хэт шунасан болохоос "Асгатын мєнгє"-ийг голоод чамлаад байхаар зvйл биш л дээ. / Хайгуулын судалгаанаас узэхэд 6820 тн нэмэх нь 1100 тн мєнгє байгаа юм Г.Д/Асгатын мєнгєний ордыг Оросод єгсєн бичиг баримт дээр ёслол тєгєлдєр гарын vсэг зурах дээрээ тулав. Гэтэл Монгол улсын Ерєнхийлєгч нь єгье гээд байхад Ерєнхий сайд М.Энхболд ёстой нэг бvдvvн хvзvv гаргаж єгєхгvй ээ гээд гэдийчихэв. Тэр vед М.Энхболд намын дарга Ерєнхий сайдын албыг хашиж байсан.

Манай Ерєнхийлєгчийн эвгvй байдалд орсон, Путиний уурласан хоёр тэнцсэндээ гэж айлчлалд оролцогчид бичсэн байв. Энэ vеэс Оросууд Н.Энхбаярт итгэхээ больж С.Баярыг тvлхсэн байж магадгvй, Оросын сонирхол Н.Энхбаярын уур хилэн нийлсэн энэ моментыг С.Баяр яаж ашиглахаа мэднэ. М.Энхболдыг тун удалгvй МАХН-ын дарга, Ерєнхий сайдын албан тушаалаас зайлуулах далд шалтгаан нь ердєє л энэ боллоо. Оросын томчуудад таалагдаагvйнхээ тєлєє огцорсон хамгийн сvvлчийн Ерєнхий сайд гэж тvvхэнд тэмдэглэгдэнэ биз. Ингээд єєрийн талд ажиллах "Орос школтой" найдвартай хvнтэй боллоо гэж оросуудыг горьдоон байж С.Баяр нам засгийн тэргvvнд гарч ирэв. Оросууд манай хазаар чєдєртэй хvн гэж итгэж байснаас биш ногтоо чирээд цаашаа зугтана гэдгийг тооцоолоогvй байх.. Гэвч С.Баяр "Оюу толгойг" Орос Хятад хоёрт єгєхгvй нь тодорхой боллоо, Харин "Таван толгойн " орд оросуудыг горьдоосон хэвээр.... С.Баяр монголчуудын гар дээр байсан "таван толгойн" лицензийн 96 хувийг тєрийн сvр хvчээр хурааж авав. Намаа ялуулна. Засгийн газрыг дахин єєрийн хяналтандаа авна гэсэн С.Баярт асар их мєнгє хэрэгтэй нь мэдээж. Баялаг нь багсайж багтаж ядаж байгаа улс орны гол намын дарга Ерєнхий сайдад сонгуулын зардлаас эхлээд хэдэн гэр бvлийн амьдралыг шийдэх мєнгєн бугуйлыг урьдчилан хаях нь том улс орны том компаниудын хувьд ярьшиг л байна. С.Баяр хэлсэндээ хvрч намаа ялуулж єєрєє дахин ерєнхий сайд болоод зогсоогvй сєрєг хvчнээ давхар бугуйлдаад номхруулж авав. Ингэж хvний амь цус нулимс гал тvймэр алт мєнгєєр тэмдэглэгдсэн 2008 оны тvvхт сонгууль єнгєрлєє. Оросууд С.Баярыг манай уяатай чєдєртэй бэлтгэгдсэн нэгэн гэж тооцоолж байсан ч цагаа тулаад ирэхээр Баяр хялайж ч харсангvй. Монголчууд аль хэдийнээ Оросын ногт чєдрєєс салсаныг Оросууд хоёронтоо ойлгох нь тэр. Ерєнхийлєгчийн сонгуулийн ємнє Оросын томчууд Монголд ээлж дараалан айлчлав. Оросуудын томчуудын сандран Монгол руу гvйлдэх нэг шалтгаан нь АНУ-аас ногттой байхаар бэлтгэгдсэн ардчилсан хvчний удирдагч Ц.Элбэгдорж Ерєнхийлєгчид нэр дэвшчихээд ялах магадлалтай байдаг. Монголын их баялагаас хvртэж чадахгvй хоцорчих зэрэг шалтгаанаас vvдсэн хэрэг. Ерєнхийлєгчийн сонгуулийн ємнєхєн урилгагvй ирсэн В.Путинтай, Ерєнхий сайд С.Баяр оройн зоог барилаа. С.Баяр тоглоом наргиан хоолны хачир болгон В.Путинд ийм vг хэллээ. "Та Ерєнхийлєгч, би танай оронд элчин сайд байлаа. Тантай уулзах оролдлого олон хийсэн. Хvлээж авдаггvй л юм байна билээ. Юу болчихоод та нар чинь бvгдээрээ наашаа гvйлдээд байх болов" . Аргагvй л тусгаар улсын Ерєнхий сайдын vг шиг ийм гашуун vгийн хариуд В.Путин ".vнэн, vнэн"гээд инээдээр дvйвvvлэн єнгєрєєсєн ажээ.

Энэ хэлэлцээрээр ердєє л Дорнодын "уран"-ы ордын талаар тохироод буцахдаа Монголын тєр засгийн томчуудын толгойд байгаа коммунизмын ногт, хєлд байгаа чєдєр алдуурчээ дахин зах зээлийн зарчмаар уураглах хэрэгтэй гэдгийг ойлгоод буцсан. Оросын эрх ашиг, Таван толой, Оюу толгойн алт эрдэнэсээс ухрахгvй. Одоо Оросод "хуучин муу тємєр зам"-даа найдахаас єєр Монголыг колонидоо бариад чєдєрлєєд байх єєр зvйл vнэндээ vлдсэнгvй. Хаа холын Америк хvртэл тємєр зам барих "тємєр бугуйлаа аль хэдийнээ" Монгол руудалай давуулан хаячихжээ. "Монголын 100 хувийн хєрєнгє оруулалттай" тємєр замтай болох юмсан. Хоёр их том зах зээлийг хооронд нь холбож мєнгийг ёстой нэг олж єгнє дєє. Бид хэний ч ногтонд байхаа болино. Монголын томоохон улс тєрчдийн ийм зегнєл мєрєєдєл тєдий биш биелэх шахаж байв. Энэ том тєслийг хэрэгжvvлэх хєрєнгє санхvvгийн хувьд Америкийн буцалтгvй тусламж буюу Монгол улс терроризмийн эсрэг тэмцэлд Амеркийн талд гар єргєснийхєє шагналд авсан мєнгєєр vндэсний тємєр зам барьж "Орос хятадын тємєр бугуйлнаас гарах тєсєл" нууц хийгдэж байв. Ардчилсан намын нэг лидер халзан Д.Ганболд тємєр замын агентлагийн дарга байхдаа энэ том тєслийг хийж бэлэн болгосон Г.Д Гэтэл тємєр замыг би мэднэ гэдэг нэг євгєн гишvvн Оросод ховлож хамаг гай тарив. "Тєсєл нууц" хийгдсэн ч яг батлагддагын даваан дээр Оросууд "хориг" тавин сvр хvчээ vзvvлэн Монголын vндэсний тємєр зам гэдэг аварга том бvтээн байгуулалтыг хориг тавин цуцалсан тvvх энээ. Хятадууд ч Москва, Бээжинг холбосон одоогийн тємєр замтай зэрэгцээд "Монгол тємєр зам" бий болоход дургvй байлаа... Ингээд Америкийн буцалтгvй тусламжаар барих vндэсний тємєр зам будаа болох нь тэр дээ. Энэ бvхнээс болж С.Баярын хувьд дотоод бодлого дээрээ сєрєг хvчин энээ тэрээ юм байхгvй ч гадаадаас ирэх дарамт ялангуяа Оросоос ирэх дарамт цаашид Ерєнхий сайдаар ажиллах нєхцєлгvй болгосон гэж зарим хэвлэлvvд мэдээлж байв. С.Баяр ойрыг ч холыг ч хардаг, єєрийгєє ч боддог Монголоо ч боддог том улс тєрч. Оросын бугуйлаас зугтааж ядсандаа "євчний учир єргєдлєє єгєх"-єєс єєр зам vлдээгvй нь vнэн байхаа. С.Баяр бол хэрэгтэй цагт ирж чаддаг, бас хэрэгтэй цагт явж чаддаг улс тєрийн тун мэдрэмтгий казиночин. С.Баяр Хятад руу тавих "Ухаа худаг"-ийн мухар тємєр замын зєвшєєрлийг vнэндээ, vндэсний эрх ашиг, тусгаар тогтнолд аюултай гэдгийг нь мэдсээр байж, хууль зєрчин байж Хятадад єгчихсєн нь яахын аргагvй vнэн. Хятадууд "тємєр зам гэдэг тємєр бугуйл"-ыг vнэндээ "Ухаа худаг" руу биш зєвшєєрлийг ухаа худаг гэж аваад "Таван толгой "руу хаясан юм. Vvнийг С.Баяр сайн мэдэж байгаа.

Хятадууд "Ухаа худаг"-ийн мухар тємєр замаар дамжаад "Таван толгой, Оюу толгой" руу тємєр зам тавьчих юм бол манай улс чинь Хятадын Ар Монголын Єєртєє Засах Орон болно. Vvнийг ч С.Баяр бас л тооцоолсон, Хятад руу шууд тємєр замаар Монголын Баялагийг ачихыг Орос ч, Зvvн ємнєд ази тэрч байтугай зvvн европ, Америк ч хvсэхгvй байлаа. Vнэндээ С.Баяр Хятадуудад нэг гараараа Ухаа худагийн тємєр замын зєвшєєрлийг єгчихєєд нєгєє гараараа Монгол улс Владивостокоор даируулан тємєр зам тавьж далайд гарах тєслийг эхлvvлэх хэлцэлийг хийж эхэлсэн байх юм. Мєнгєн бугуйл хаясан Хятадууд одоо хvртэл нvvрэн дээрээ "Ухаа худаг"-ийн лецензийг барьж Тавантолгой руу замаа зассаар. Байдал хурцдах vед С.Баяр "Орос, Хятадын тємєр бугуйлаас аль хэдий мултарсан байв. Єєрєєр тайлбарлавал С.Баяр ганц нэг компаниар дамжин хятадуудыг багахан мєнгєєр шатаасан л байхгvй юу. Тэр мухар нарийн тємєр замын зєвшєєрлийг би єгчихсєн юм. С.Батболдоо чи миний захирамжийг Их хурлын энэ хэдтэй нийлж байгаад хvчингvй болгочихоод байгаарай гэж "чєдєр єшиглєж" чадах хvн. /Яаж ч чєдєрлєж ногтолж хvлсэн, сулраад алга болж эзнээ хуурдаг морийг чєдєр єшиглєж сурсан гэж хэлдэг байна. Г.Д/ "Ухаа худаг" мухар нарийн тємєр замын тєсєл дээр "MCS" компанийн далбаан доор нэр бvхий хэдэн хvн багтдаг. /Ж.Оджаргал, П.Батсайхан, Оюунгэрэл/ Улс тєрийн бvлэглэлийн хувьд хуучин Ерєнхийлєгч Н.Энхбаяр дээр нэгддэг. Ардчилсан намын "Алтангадас" фракцынхан нэмэгддэг гэж улс тєр судлаачид мэдээлдэг юм. Хятадын эрх ашгийг хамгаалсан нэг муу мухар замын тєсєл буцлаа гэхэд нэр тєрєє бодон нєгєє кинон дээр хэлдэг шиг "энэ зэргийн юманд хотойхооргvй" болсон тэрбумтнууд бий. Ямар нvvрс олборлох зєвшєєрлийг нь хураасан биш. Зvгээр л танайх нvvрсээ олборло. Монголын тєрийн ємч давамгайлсан єргєн тємєр замаар олборлосон нvvрсийг чинь зєєе гэж байгаа хэрэг. Нэг компани биш цаана нь Хятад байгаа учраас хэл ам хэрvvл шуугиан тарьж элдэв явуулга хийх нь мэдээжээ. Энэ ч бас аргагvй. Оросын мэдлийн тємєр зам байнаа. Гэтэл Хятадын мэдлийн тємєр зам сєєм ч газар байхгvй. Тэгвэл Хятадын сонирхолыг Оросын сонирхолтой тэнцvv авч явах нь тєрийн томчуудын vvрэг. Манайхан Хятадад Оросын Сибирь, алс дорнод руу чиглэсэн єргән тємєр зам барих эрхийг єгч тємєр бугуйлаас мултарч болно доо. Хятадын геополитик Алс дорнод биш гэж vv.

Хятад супер том гурний хувьд Алс дорнод руу тємєр бугуйл шидэхийг бодож байгаа. Сvхбаатар аймгаас чанх хойшоо Монголыг нутгийг нэвт явах тємєр зам тавих эрхийг Хятадууд хvсч Орос Японтой зєвшилцєж байсан юм. Ийм тєсєл явж байсан чухам одоо хаанаа гацчихаад байгааг бvv мэд. Хятад таван толгойн их нvvрсний дєрєвхєн хувь буюу ухаа худагт зориулан тємєр бугуйл хаяагvйг дэлхий мэдчихээд Монголыг баялагтай нь хамт алдчихгvй гэсэндээ дэлхийн том орнууд хєрєнгє оруулалтын хатуу нєхцєлєє бууруулж байна. Орос ч бас адил хатуурхахаа больж тємєр замдаа хуучнаасаа онцгой анхаарч тємер зам дахь тєрийн ємчийнхєе эрхийг хувийн "РЖД Якуниний" компанид єгсєн юм. Харин X. Баттулга сайд аль хэдийнээ РЖД Компанитай тохирч чаджээ. Та нар Сайншандаас тємер замаа татаад Владивостокийн усан боомт дээр хvрээд ир, Тэгээд Япон, Солонгос руу зарвал зар гэж сvvлийн 100 жил олдоогvй "алтан боломж" гаргаж шалдаа бууж єгєв. 1949 оныхоо тємєр замын тухай хэлэлцээрээс ухарч 51 хувийг Монголын талд шилжvvлж болох тухай Оросын хэвлэлvvд ам алдсан байна. Япон, Солонгос зэрэг улсууд Таван толгойг Хятад руу мухар тємєр зам тавьж шууд ачихгvй бол хєрєнгє оруулья гэлээ. Европын хєгжлийн банкаар дамжсан Герман ч бас Хятад руу л зам тавихгvй бол бид Австралиас нvvрс авснаас танайхаас авах нь ойр гэдгээ учирлан Х.Баттулга сайдын тєслийг дэмжлээ. Хятадыг муулах гээгvй. Хятад бол Оросын Монголд эдэлсэн эрхийг дутуу эдлэж болохгvй том хєрш. Хэрэглээг нь тооцвол жилд 30 сая тонн нvvрс хэрэгтэй гэв. Тэгвэл судлагдсан нєєцєєрєє манай Тавантолгойд хvрэхгvй ч нvvрсний арвин ордууд Эрээнээс цагаан хэрэм хvртэл их талд хєндєгдєєгvй дараастай байна. Тэхэд Солонгос улс л ганцаараа Монголын нvvрс Владивосток хvрээд ирэх юм бол жилд 60 сая тонныг авна гээд байдаг. Харамсалтай нь Хятадын нарийн тємєр зам шиг нарийн тємєр бугуйл манай эрх баригчдын хvзvvнд байна. Энэ хятад бугуйлаас эвтэйхэн яаж мултрах вэ. Монгол тєрийн зvтгэлтнvvдийн ухаан эх оронч сэтгэлгээ, манай ард тvмний заяа тавилан мэдэх хэрэг. Дэлхийн том орнуудын баян пvvс компаниуд "тємєр зам гэдэг тємєр бугуйл "-ыг асар их баялагийг маань зєєх гэж хол ойроос шидсээр байна.

Feb 2, 2010

Аса

Аса мөрөөрөө хүн шүргэцэн байж магадгүй бололтой. Япон даяар шуугиж байна. Шинэ сенсаац хүлээж суудаг сэтгүүлч нар нь ч хуйлраад л шуугиад л байна. Зурагтаар гаргаа л.. Эхэндээ менежэртэйгээ эвгүй харьцсан гэсэн мэдээлэл цацагдсан ч яваандаа нэг нөхрийг машиндаа оруулж байгаад рекэтлэсэн маягтай болж хувирч байх шиг. Юу ч болсон бай, төртэй цагдаатай, шийдвэрлэдэг хууль журамтай газар ном дүрмээрээ л явна биз. Гэхдээ хэн ч гомдол гаргасангүй. Өнөөдөр мэдээллийн хэрэгслээр хэн ч Аса намайг ийм болгосон гээд гараагүй л байна. Сумогийн холбоо ч гэж холбоо хэзээ хойно нь хашгиралдаад л авч хэлэлцэх юм болоод л.. Эхэндээ менежэрээ бараг нухцан шахуу юм дуулдаад байсан багш нь загнасан гэсэн гээд орхиж байсан улс ямар юм сэтгэсэн юм гэнэт л хэвлэлийн баатрууд болоодхов. Хөөнө ч гэх шиг... Хөөдөг байна уу яадаг байна тэр холбооны хэрэг санж.

Харин хаа очиж туйлбартай, хоёр талаа харж чаддаг улс бололтой. Аса-н сумогын ертөнцөд оруулсан хувь нэмрийг хэлж, хөөвөл ийм хэмжээний сонирхогч нараа алдана гэх мэт дуу хоолой гарч байнаа. Сумо гэдэг Японы ёс заншил, соёлыг харуулсан маш том үзүүлэн тоглолт мөнөөсөө мөн. Гэхдээ үзүүлэн тоглолт гэдгийг нийлдэг луйварддаг, найраа хийдэг гэсэн утгаар хэлсэнгүй. Спорт гэхээсээ илүү соёлын том сурталчилгаа, их мөнгөний бизнес шүү дээ. Дээхнэ бас сумод найраа байна гээд бөөн л байцаалт болоод байсан тэгээд л дуугүй болцгоосон. Угаасаа тэр холбоонд нь энэ оронд Аса-д, монгол сумочдод аллергитэй улс олон шүү дээ. Тэгэхээр бас хэт туйлшруулж харах нь Монголчууд бидэнд шал хэрэггүй зүйл юм. Тэр тусмаа гадны орны уралдаан тэмцээнд...

Иймэрхүү яриа гарснаас болж эндэхийн Монголчууд дунд бас янз бүрийн яриа явж байнаа. Гэхдээ Аса-г өмөөрөөд больж муусайн японуудыг алаад өгөх хэрэгтэй гэсэн яриа хэнээс дуулаагүй. Ер нь ч дуулдахгүй. Харин Асагаа муулсан, зэмлэсэн өнгө аяс байнаа. Үүнийг ч ойлгож болноо. Гэвч хөөх хэрэгтэй гэж Монгол хүний амнаас гарж байгаад тун их харамсаж байна. Хэргийн гарахаар Чингисийн Монгол, Сумогын Монгол гээд дэвээд байдаг, жаахан тиймхэн юм болохоор Аса аягүй онгироо сагсуу гээд байж болох ч юмуу даа. Барууны оронруу улс орондоо байж болохгүй дарлагдаад, доромжлогдоод, хавчигдаад, алуулах гээд байна гээд виз авдагтай л ижил биздээ. Ядарсан бай мөнгөний хэрэг гарсан бай эх орноо, элэг нэгтнээ яавч харийн хүнд муулж боломгүй мэт. Хүн асуулаа гэхэд "Үнэн юм болуу мэдэхгүй юм байнаа. Үгүй байхөө. Үнэн бол харамсалтай юм болжээ" гэхэд л хангалттай.

Дагвааг муулах хөдөлгөөнтэй зэрэгцээд Даваадоржоо санагалзсан, харьцуулсан ч ярианууд гарж байх шиг. Инээдтэй л хэрэг юмдаа. Яахаараа заавал АН-МАХН, Ариунаа-Сараа, Энхбаяр-Элбэгдорж, Хакухо-Аса гэж байх ёстой юм болоо. Аливаа зүйлийн өнгө төрх, шинж чанар, нөхцөл байдалд тохируулж үнэлгээ өгч байгаасай.

Ер нь Аса элэг нэгтнээ машиндаа чихээд нухчаагүй бол бид дуугүй л байх хэрэгтэй. Шалгадаг шийддэг нь бид биш.