Showing posts with label Давстай егөө. Show all posts
Showing posts with label Давстай егөө. Show all posts

Feb 4, 2012

Сонгуульд биеэ бэлдэх нь /Зөвлөмж/

Миний бие Монгол улсын их хурлын сонгуулийн 77-р тойрогт бол нэр дэвшихгээгүй ба дэвшихийг бодоо ч үгүй бөлгөө. Нэр дэвших гэж буй хүмүүст зөвөлгөө өгөх гэсэн ч юм биш. Харин ч эсрэгээрээ сонгуульд санал өгөх, Монгол улсын жинхэнэ иргэн, 18 нас хүрсэн хүмүүст зөвөлгөө өгөх гэсэн юм. Монгол улсын жинхэн иргэн гэдэг нь Хятадын иргэн биш, бас иргэний ориг үнэмлэхтэй, иргэний бүртгэлийн танил ажилтнаас мөнгө хаяж хуурамчаар аваагүй, Монгол улсын иргэнийг хэлнээ. /Монгол улсын үндсэн бус бичигдээгүй хуулиас/

Зөвөлгөө учираас зөвлөнө л гэсэн үг зааж байгаа юм биш шүү. За эхлэе!
1. Өглөө болгон сэрмэгцээ юмуу шүдээ угаангаа ийнхүү давтан хэлнэ. "Хошгорохгүй, Хошгорохгүй, Хошгорохгүй!"
2. Өглөөний цайгаа уунгаа телевиз, сонины мэдээ сонирхдог бол уншиж, үзэж эхлэхийн өмнө нүдээ хагас анин ийнхүү бодох буюу давтан хэлбэл зохилтой. "Тайван бай, тэд үргэлж л нэгнийгээ ингэж байдаг итгэж болохгүй. Нервтэхгүй!"
3. Ажил, хичээлдээ гарахдаа замд таарсан таньдаг ч бай таньдаггүй хүнтэй улс төр, сонгуулийн талаар ярихгүй байх. Хэрэв ярих аваас биеэ бүрэн хамгаалж чадна гэх итгэлтэй үедээ л ярих.
4. Ажил дээрээ: Өөрөөсгөө дээш доош ямар ч ажилтантайгаа улс төр ярихгүй байх. Халагдмаар байвал дээшээ, матуулмаар байвал доош ажилтантайгаа ярь.
5. Цайны цагаар: хаашдаа та хаашаа ч харсан самбар, сонин, тв, интернэт, танилууд, танихгүйчүү л бүгд улс төрөөр амьсгалж байхад Сонгуулиар яанам бэ! Нам гүм газар олж сайхан хоолло. Нам гүмийн НАМ нь УЛС ТӨРийн нам биш болно.
6. Ажлаа тармагц ШУУД ГЭРТЭЭ харь. Хамгийн зөв зам бол гэртээ харих зам болмой. Нийгэм даяар ид савалж байхад гадуур гиюүрэх нь тийм ч сайхан санаа биш.
7. Гэртээ харимагцаа тв-гээ асаахаа бүү яар! Хаашдаа юу гарж байгаа нь ойлгомжтой. Эхнэр/нөхөр/, хүүхдүүддээ цаг гарга. Улс төр бүү ярь. Чөлөөт цагаа амьдралаа улсын халамжаар бус өөрөө хэрхэн дээшлүүлж болох талаар эргэцүүл.
8. Сонгуулийн өдөр: Өнөөдөр таны хувьд чухал өдөрөө, та ирэх дөрвөн жил хэний гарт төрийн жолоог атгуулах вэ гэдгээ шийдэх гэж байна. Мэдээж та улс төрийн намуудын хөтөлбөр, зорилгыг хүссэн хүсээгүй сонсцон, бараг цээжилцэн байгаа. Та улс төр, сонгууль, зурагт, сонингоосоо зугтсанаар хэнийг сонгох вэ гэдэг зөв хариуг хэн нэгнээс хамааралгүй гаргаж чадсан л байгаа. Заавал сонгуулиа өг! Итгэлтэй сонголтоо хий! Хариуцлагыг хэн нэгэн биш та л үүрнэ.

Apr 10, 2010

Эрүүл мэндийн сайд Амбаа гуайн ярилцлага

Хошигнол

Монгол улсын Эрүүл мэндийн сайд Амбаа гуайн ярилцлага Үнэнийг үнэнээр нь сонинд нийтлэгджээ. Бүрэн эхээр нь хүлээн авна уу.

Танд энэ өдрийн мэндийг хүргэхийн сацуу, ярилцлагаа эхлэе гэж бодож байна. Мэдээж ярилцлагыг саяхны шуугиулаад байгаа талбай дээрх жагсагчдыг дайрсан Маш-Аймар гуайн асуудлаар эхлэе.

За танай сонины уншигч олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Саяхан их харамсалтай үйл явдал боллоо л доо. Жагсагчдын биеийн байдал тун сайн байгаа. Жагсаалаа амжилттай үргэлжилүүлж байгаа шдээ. Эмч нар маань болохгүй гээд байхад гэмтлээс шууд гараа л талбай дээрээ очицгоосон. Өчигдөр харин зарим хүмүүсийн биеийн байдал муудлаа гээд эмч нар маань очоод үзлэг хийсэн эмнэлэгрүү авч явах гэсэн ч яваагүй. Ер нь биеийн байдал сайн байгөө.

Тэгэхээр Маш-Аймар гуайг хэвлэлээр хэргээ хүлээх чадваргүй гэсэн байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

Тийн тийн тэгж ярьсан байна лээ. Би бас сонин уншсан. Тийн тэгээд эрүүл гарсан шдээ. Хөөрхий минь сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсан юм байна лээ. Гэхдээ хэрэг хүлээж чаднаа гэж гарсан тийн.

Уучлаарай та нилээд ноцтой үйл явдал дунд байна л даа. Гэвч хэзээ инээсэн, инээвхийлсэн байдалтай байх юм. Үүнээсээ болоод бас шүүмжлүүлээд авсан?!

Хэхэ тэгсэн тэгсэн. Би ер нь хошин шогийн их мэдрэмжтэй хүн л дээ. Манай найз нар хамт ажилладаг хүмүүс намайг цаашлуулаад байгаамуу яагаад байдын танд ер нь сайд майд их хурлын албан тушаал зохихгүй ээ. Та тэр хошин урлагынхантай нийл гээд байдын. Хэхэ. Миний найзууд чинь өндөр шогын мэдрэмжтэйг мэддэг байхгүй юу. Би ер нь хаанаас ч хошин өнгө аяс харж чаддаг хүн л дээ. Тэр гэмтэл энэ тэрээр явж байхад ч гэсэн. Инээдтэй хутга зоолгуулцан, заазуурдуулцан энэ тэр хүмүүс аягүй үнэмшилтэй харагданаа хэхэ. Бас нөгөө H1N1 үед ч хээ тэр хэвлэлийн бага хурал хийлгэж байхад чинь л инээд хүрээд байгаам чинь. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ тэр чинь танайд гарахгүй байна гэж байхгүй илрүүлж л чадахгүй байна гээ л. Тэгсэн чинь илрүүлчиж байгаа л юмдаа. Хихи. Тэгээд бүүр инээд хүрээд улсаараа бахархсандаа.

Гахайн ханиадны үеэр багагүй хүн амь үрэгдсэн энэ талаар бас олон шүүмжлэл байсан л даа. Эрүүл мэндийн яам эртнээс мэдэж байсан ч шаардлагатай бэлтгэл хийж чадаагүй гэх мэт.

Үгүй үгүй хийсэншдээ. Багагүй вакцин оруулж ирсэн байсан, баахан маск ооруулж ирээд дарцан байсан. Вакцинаа төрийн дээд албан тушаалтан тэдний ар гэрийнхэнд хийсэншдээ. Та мэдээгүй бололтой. Тэгээд бас дарсан маскаа яг эд үед нь 7 нугалж зараад улсад аягүй их мөнгө оруулсан. Цагаан идээ болон адууны махны ченжүүдтэй хамтарч "Ардыг хоослоё" нэртэй төсөл хэрэгжүүлээд бас багагүй мөнгө олсон. Гэх мэт ер нь манай яам бол тэргүүлэгч яам болсон шүүдээ. Бид Худалдаа үйлдвэрлэлийн яамыг холоо орхисон. Мөн үдийн цайны хөтөлбөр гэх Боловсролын яамны асуудлыг мөн нуруун дээрээ үүрч байх жишээний.

Та энэ сайдын тушаал авснаар ер нь яамандаа ямар шинэ сайн зүйлс авчирваа. Тодорхой асуудлууд юу юу шийдэж чадав?

Тоймгүй олоншдээ. Айлд ер нь хамаг муу юмын үүрч явдаг нэг нь байдаг юм гэнэлээ. Манай яам бол тийм яам нь байж чадлаа л даа. Би тэр сайд нь ч байж чадлаа. Өөр энгийн хүн байсан бол энэ стрессыг даахгүй л дээ. Би ёстой хоншоортой тулдаа сөхөрчилгүй явна л даа. Над шиг энэ яамыг толгойлоод явчих хоншоортой аавын хүү энэ 21 зуунд байхгүй байна даа. Жишээлбэл би бэлгэвч яриа л яваад байдаг Гүннуур сайдын хажууд бол эрүүл мэндийн салбарынхаа ажилчин албан хаагчдын нийгэм асуудлыг цогцоор нь шийдэж байна л даа. Тэрний маань үр дүн болоод хэсэг эмч нар маань одоо гудамжинд жагсаж байх жишээний. Яриад байвал маш их зүйл гарна. Танай сонины нүүр хүрэхгүй байх гэж би эмээж байна.

Бага ангийн сурагчидын Үдийн цайны хөтөлбөрөөр 150 гаруй хүүхэд хордлого аваад эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэр байна вэ? Мөн энэ гүн хордлогоноос болж тэр хүүхдүүдэд насан туршын ямар нэгэн өвчин дагалдах эс бөгөөс, дараа нь амархан хордлого авах зэрэг сөрөг нөлөө бий юу?

Наад чинь бас аягүй инээдтэй асуудал болсон тэ. Би бас бодоод байгаам яаж байгаа болоо гээд. Ер нь бол эмч нар нь бас хэлсэн л дээ биеийн байдал гайгүй удахгүй эмнэлэгээс гарнаа гээд. Би итгэжийгаа. Хордлогоноос болоод ямар нэг урхаг өвчинтэй болох, дараа нь дахин хялбар хордлого авдаг болох эсэхийг би мэдэхгүй шд хэхэ. Чи мэддэгээр нь бурхнаас л асуу л даа хэхэ.

Мөн төрөх эмнэлэгт хүйн өвчин гараад нярай үрс маань үрэгдлээ. Энэ хиртхийлгэм асуудлаас болж олон эхчүүд төрөхдөө айдастай болоод байна. Мөн тухайн эмнэлэгийг хааж бусад эмнэлэгрүү шилжүүлснээр нэг инкубатрт гурван хүүхэд бойжиж, нэг орон дээр хоёр хүүхэд байна л даа. Энэ асуудал ч бас танай яамтай холбоотой байх та энэ талаар юу гэж бодож байна?

Тиймээ энэ их харамсалтай юм болоод байна л даа. Гэхдээ яг наад асуудал болоход чинь би гадаадад эмчилүүлж байсан болохоор сайн мэдэхгүй байна л даа. Та манай дэд сайдаас асуугаарай. Харин тэр орны асуудал тийм байгаамуу тэ. хэхэ хөөрхөний. Энэ асуудлыг манай яам хариуцаад маш яаралтай арга хэмжээ авч байгаа л даа.

Энэ бүх асуудал тулгарч, ард түмэн таныг сайтар зохион байгуулж ажиллаж чадсангүй гэж үзэж байх шиг байна. Огцрох санал тавигдвал та хүлээж авах уу?

Хэхэ би чамд хэлээд байна шүү дээ. Энэ албыг авчих надаас өөр хоншоортой аавын хүү байхгүй ээ гэж.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Jan 23, 2010

Золбин

Би арай л өөрөөр амьдрах ёстой юм байгаам даа. Гэтэл яаж байна! Ингээл гудамжаар тэнэж хоол ирж явах ч гэж. Бага байхад ямар сайхан байж вэ. Бодож санах ч юм байхгүй. Үнэндээ бас хааяа гутардаг юм шүү. Эргэн тойрноо харсан энэ хотоо харсан ч... Би! Би бол яахавдээ байдаг л нэг нохой! Нохойгоо ч хат хүнд нохой гэж дуудуулахаасаа золбин нохой л гэж дуудуулах нь их. За тэгээ л шарик, банхар, халтар авч өгнө шүү дээ. Ямар нохойтой харьцаж байгаагаа мэдэхгүй амьтад. Би өөрийгөө өөр нохой гэж боддог. Бид чинь муу ч сайн Чонын удам шүүдээ. Хүмүүс өөрсдийгөө Бөртэ Чоно, Гоо маралын удам гэдэг. Үнэндээ хэн нь чонын удам болоо! Би бол нэргүй л дээ. Гэхдээ яахав яаж бас нэргүй явхав гээд өөртөө нэр өгсөн юм. Өгөх өгөхдөө зүгээр нэг байдаг нохойн нэр бус нэр шиг нэр өгий гэж санасан юм. Гэхдээ юм болгон дээр хааныхаа нэрийг өгдөг эдэн шиг биш болохоороо би өөртөө Тэмка гэж нэр өгсөн. Тэмүүжин гэдгийг товчилсон юм л даа. Ноход биднийг ухаан муутай, өнгө ялгадаггүй идэх юм шиншилэхээс өөр ид шидгүй гэж бодож байна уу. Үгүй шүү! Бид наад зах нь гэрээ маш сайн сахидаг. Хил гааль дээр хар тамхи, хууль бус барааг хэн илрүүлдэг билээ? БИД! Хүнээс илүү судлагдсан амьтан юу вэ? Нохой. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндийн төлөө үй олноороо амь биеэ золиосолж ирсэн амьтад бол Ноход юмаа.

Ёо ёо! Муурын жогорхой чинь дайрах нь байшд. Замаа харж явхад яадаг байнаа! Улаанбаатарын зам гэж там шүү дээ. Мод барьсан энэ мануухайнууд нь энэ хэдэн малаа дүрмээр нь явуулдаг болгоосой. Замын цагдаа гэж тамын цагдаа боллоо доо. Золбин ч гэсэн ноход бид гарцаар гарж болоод байхад хүмүүс нь ухас ухас хийж байгаад гүйнэ. Жолооч нар нь ч гэсэн гарцуу, уулзваруу ялгахаа байсан юмнууд. Өнгө ялгадаггүй ч гэсэн хүн дагаж зам гарж болоод байхад өнөөдөр ямар их осол гарч байна энэ там дээр. Энэ гэрийн тэжээмэл ноход гэж нохойгоо алдсан юмнууд байнаа. Бааж шээж идэхээс өөрийг мэдэхгүй. Энэ хэд гудамжинд гурав хонож чадахгүй дээ. Өлбөрч үхнэ, эсвэл хөлдөж, за тэгээд тараншей рүү ч унаж мэднэ. Яадгаа алдсан юмнууд байгаан. Золбин нэртэй биднийг л гадуурхаад л буудаа л байдаг. Яг үнэндээ бид хэнд ч муу юм хийгээгүй. Гудамжны нохой хүн урсан түүх манай эриний өмнө ч тэр манай эрин, 21-р зуунд ч байхгүй шүү. Хашааны банхарууд л оройн цагаар ажлын байраа орхиж танхайрч явдагыг биднийг л гэдэг шдээ.

Бид бол өндөр соёлтой, биеэ хаана яаж авч явахаа тун сайн мэддэг юм. Би бол гудамжнаа явахдаа сонины тасархай, хүмүүсийн ураад хаясан элдэв номны хуудаснаас өнөө цагын мэдээ, улс төр, спорт, дэлхий дахины шинэ сонин соргог зүйлс, гадаад хэл гээд хэрэгтэй бүхнээ олж авч чадаж байна шд. Өнөөдөр би англи, орос хэлтэй хятад ханз 1000 гаруйг мэдэж байна. Шогшингоо ресторан, баар, буудлын хаяг уншиж ханзаа давтаж байна. "Алтан Луут" ресторан, Бэн Ван Ян дэн буудал гээд л..

Хятад гэснээс энэ хятадууд төвөгтэй улс юмаа. Олноор харагдах болсноор тагтаа болон манай төрлийнхнийг арай л геноцид явуулаад байна уу үгүй юу. Би гөлөгнүүдэд хэлдэгийн "Өшиглөсөн болгон дайсан биш, Өхөөрдсөн болгон ачтан биш шүү! Хууртаж дагаад гуанзны хуушуур болсон нь нэг бус шүү" гээд. Нохой нар хэзээнээс л хүний анд нөхөр, үнэнч хань гээ л хэлэгдэж бичигдэж яригдаж дурсагдаж ирсэн. Гэтэл хаана ч тэнэмэл нохой байна. Тэгээд өөрсдөө зэрлэг байсан уудам талаар уралданхан, эр зориг хүч чадлаараа хоолоо олж иддэг байсан амьтныг өөрсөддөө дасгачаад дараа нь хаячаад тэгээд ЗОЛБИН гэж дуудах энэ шударга ёс уу? Золбин гэж дуудуулж, сарьсан хамарруугаа өшиглүүлэх ямар бурууг бид хийвээ. Их хотын бухимдлаа бидэн рүү чулуу шидэж, араас хөөж, жов гэж хөөж тайлдаг хэрэг үү. Тийм бол хамаа алга. Бид хэзээ ч хүнд гомдоллож ирсэнгүй ээ. Холбоо байгуулж эрхээ хамгаалж байсангүй. Хүнд дасаж хүчээ өргөөд эцэст нь хөөрхийлөлтэй хаягдсан бидний хохь. Хэрвээ тэр золбин нохой чинь өвөг эцгийнхээ амьдралаар амьдарнаа гэд хоттой хонь руу чинь орж ходоодоо цатгавал та нар яах болоо. Хамгийн түрүүн хоточ банхарынхаа хойтохын уншина биздээ. Ийм л амьтад та нар. Өөрсдийгөө хүмүн гэж дуудаад, хамгийн оюунлаг, хүнлэг, амьтдыг хайрладаг шударга ёсыг сахидаг гэдэг гэвч та нар баг зүүсэн худалчууд шүү дээ.

За гэдэс хонхолзож байх чинь вэ. Өглөө нэг буянтай эмээгийн өгсөн талхны зах боловсроод дуусжээ хөөрхий. Хаанаас юу олж идэх вэ хө. Дэнжийн мянгын зах орохоос тэндэхийнхэн ч эвгүй гарууд даа гадны нохойг бол бөөрөлхөн шүү дээ. Гэхдээ гайгүй ээ бритиш аялгаар хуцаад байхаар гайхаад гөлөрчдийн аргалж чадвал нэг өдрийн хоолоо ч зөөлгөөд идчиж мэднэ шүү. Хаа очиж IQ маань 150 юмдаа.

Өө энэ өвлийин хүйтэнд тасарцан байшдээ. Энэ ингээд удуул осгонoдоо. Сэрээгээд дулаан газар оруулчих юмсан. Яаая даа байз. Хуцаад үзэхээс. Энэ сэрэхгүй л, юунд ингэж мал болтлоо уудаг байнаа. Босоочээ дуракаа босооч. Ар гэр, амьдрал чамд байгаа л биздээ. Xар толгойгоо хар усанд мэдүүлээд хайран сайхан залуу насаа шороон дунд ингэж хэвтэж өнгөрөөх гэж. Нүүрийн долоогоод ч болсон сэрээхээс дээ. Ядаж байхад энэ хүмүүс хажуугаар зүгээр өнгөрөх юмаа. Нэг нь ч гэсэн чирээд татаад сэрээгээд нэгнээ авраасай. Ноходоос суралцаж байгаасай. Араатан ч гэлээ өвдсөн, өлссөн нэгнээ бид хэзээ ч орхидоггүй юм шүү. Тоож байгаа хүн ч алга. Энэ нэг тэнэмэл нохой хүн идэх нь ч гэж харах хүн алга. За хө нэг юм олж идчээд эргэж ирээд оролдохоос доо. Ядаж архи нь жаахан гарах байх. Би ч юм идчүүл сэргээ л ирнэ. Чирээд ч болсон дулаан газар аваачна даа. Хүмүүс ээ гэж. Нэгнээ доромжилохдоо нохой гэж дуудна. Хэрэлдэхээрээ бусдыгаа хуцуулна. Үнэндээ нохойноос дээр билүү дээ. Хүн чанар, хүн чанар л гээд байдаг тэр хүн чанар чинь нохойн чанараас хэр юм бэдээ. Хэ мэдэхгүй. Төр барьж байгаа нь ч тэр бариулж байгаа нь ч тэр биднээс дээр байж чадах юмуу даа. Хэхэ дээр нэг төрийн том хүн нь өөр нэгийгээ залуу болохоор нь ингэж хэлсэн юм гэсэн. "Чи гөлөг шиг орж ирчээд битгий хуцаад бай" гэж. Тэгсэн нөгөөх нь "Би гөлөг юм бол та өөрөө том нохой" гэсэн гэж байгаа юм. Яах гэж бидний нэрийг ингэж гутаана вэ. 76 ухна нэгийгээ гөлөг гэж нөгөөх нь тийм ээ бид нохой гэлцээд байхын бодоход бас жаахан ухаажаад дуудах, дуудалцах амьтнаа дээшлүүлээд байгаа юм болуу. Өнөөдөр 76 нохой тэнд очиж төр баривал энэ 2.9 сая хүн амыг нь, улаанбаатарын нохой амтай нь цуг бүгдийн сайхан амьдруулж чаднадаа. Хм...

Хүүе энэ юу үнэртчив. Өө тэнд хуушуурны булан. Чавхдаад! Жаахан юм тэхдээ яахав амаан хүний буянаар 5 хуушуурны булан идчилээ. За хө буцахаас нгөөө согтуу толгойг нэг газар оруулахаа бодий. Золбин ч гэсэн нохой хүний үнэнч анд юм шүү.

Хүний анд нөхөр хотны хоточ банхар дөө хөөө хө....

Jan 13, 2010

Ларри Кингийн ярилцлага

Егөө

CNN телевизийн Ларри Кингийн ярилцлагад Монгол улсын иргэн Хэнчбишийн Нэргүй оролцсон байна. Ярилцлагыг тоймлон орчуулаад та бүхэнд хүргэе.

Ларри Кинг: За сайн байна уу? Нэргүй гуай. Сайхан өвөлжиж байна уу?


Хэнчбиш Нэргүй: Өө сайхан өвөлжиж байнээ. Та сайхан өвөлжиж байгаа биздээ.

Л.К: Сайхан сайхан. За ингээд ярилцлагаа эхэлцгээе. Монгол хүмүүс их урт
мэндчилгээтэй юмаа тиймээ?

Х.Н: Тийм шүү. Энэ их учиртай юм. Учир юунд гэвэл Монголын ард түмэн эртнээс их сайхан уужуу ухаантай, уудам улс байсан байна л даа. Тэгээд Байгаль, мал хөрөнгө, биеийн байдал гээд мэндчилгээ нь дэлгэрэнгүй байдлаар анкет маягтай явагддаг байсан гээд эртний их олон эх сурвалж дээр байдаг юм шүү дээ.

Л.К: Аан зөв зөв. Тухайлбал ямар эх сурвалж дээр тэр үү?

Х.Н: Яг тэр энэ гэж хэлэх хэцүү л дээ. Жишээлбэл Нууц товчоо та уншаад үзээрэй их сайхан ном. Би нэг хоёр удаа эхлүүлээд орхисон удаатай.

Л.К: За тэгэхээр бид энэ удаагийн ярилцлагаа их өвөрмөц байдлаар ярилцагчаа сонгосон юм. Дэлхийн 6 тэрбум хүний хэн нь ч байж болно. Тэгээд дэлхий бөмбөрцөг аваад эргүүлж байгаад гараараа заалаа. Монгол! Сайхан том орон байлээ. Харин бидний гайхширсан зүйл бол 2.7 сая хүн амтай гэдэгт байлаа. Мэдээж Монгол орны нийслэлд очоод хүн ихээр цугалдаг гэх Олон улсын худалдааны төвд таныг сонгож авсан билээ. За уучлаарай их нуршчлаа. Товчхондоо та тэнд юу хийж явбаа?

Х.Н: Энэ их сайхан асуулт байна. Манай оронд удахгүй үндэсний баяр болох цагаан сар болох гэж байсантай холбогдуулж би юмны үнэ гайгүй дээр гээд юм цуглуулж явсан юм л даа. Тэгсэн хэдэн шар толгойтууд дуудаад хаа очиж англи хэлтэй тулдаа ойлголцсон доо.

Л.К: Аан зөв зөв. Ингэхэд та ямар мэргэжилтэй хаана боловсрол эзэмшсэн бэ? Хэзээ англи хэл сурваа?

Х.Н: Би гэдэг хүн чинь Мэргэжил гэх зүйлгүй хүн л дээ. Бага сургуулийнхаа дөрөв дүгээр ангиасаа сургуулиа орхисон нэгэн. Харин мэргэшил гэвэл хэд хэдэн юм бий. Англи хэлний хувьд бол миний үеийнхэн ер нь англи хэл мэднэ дээ. Ихэвчлэн л хуучнаар Буянт-Ухаа олон улсын онгоцний буудал дээр гадаадийн жуулчдад марк, бэлэг дурсгалын зүйл зарангаа сурсан байдаг. Анхны сурсан үг маань Ван доллар! байлаа шүү дээ.

Л.К: Бага сургуулийн 4-р ангиасаа боловсрол гээчийг орхисон хүмүн, ямар ямар мэргэшил эзэмшвээ тэгэхээр?


Х.Н: Өө хэдэн юм бий. Мэргэжилийн шахуу мэргэшсэн грушиг хүн л дээ. Мөн нэг хэсэг ардчилалын эхний жилүүдэд хар зах дээр бие дааж хүний хаяагүй юмыг олдог тийм мэргэшил эзэмшсэн. Одоо бол шинэ нэг мэргэшилийг их судалж, эзэмшиж байна даа.

Л.К: Та тэрнийхээ тухай ярилдаа. Таны яриаг сонсмогц Монгол энгийн иргэний амьдрал нүдний өмнө бууж байна л даа. Оролцогчоо хайх явцдаа нийслэл Улаанбаатартай нилээд танилцсан болхоор.

Х.Н: Аан таны наад асуулт их сайхан асуулт байна л даа. Хүн гэдэг ер нь сонголт дунд амьдардаг бодьгал юм л даа. Ан амьтанд бол тийм боломж байхгүй шүү дээ. Миний хувьд хоёр үндсэн сонголт гарч ирсэн. Бөө болох уу? Улстөрч болохуу? Би бол улстөрчийн сонгосон энэ нь ч оносон боловуу гэж боддог юм.

Л.К: Их сонирхолтой юм. Улстөрч, Бөө гэх. Шашны юмуу, Улс төрийн зүтгэлтэний аль нэг гэж сонгожээдээ. Тэгэхээр та улстөрч хүн байж ер нь ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

Х.Н: Би бол энэ мэргэшилээ олж авахын тулд гудамжнаас л бусдын адил эхэлсэн л дээ. Жагсдаг байлаа. Одоо ч жагссаар байна. Бидэнд чинь улстөрч, жагсагч гэх мэт олон нэр байдаг. Саяхнаас манай фенүүдээс "Рекетчин" гэдэг шинэ нэр өгсөн байна л даа. Үгний утгыг бол сайн мэдэхгүй байгаа юм. Гэхдээ дам сонсох нээ Мундаг залуу гэж байгаа бололтой. Зарим хүмүүс мундаг биш Мунаг залуу гэсэн ч утгатай гэх. Ямар нь ч байдаг байлаа Хүхирхэг хүний тухай хэлж буй бололтой. Тиймдээ ч би хувьдаа сэтгэл хангалуун байгаа энэ нэрэндээ.

Л.К: Тийм юм байж. Монголд хэсэг хугацаанд байхад, Тэнд хэн хамгийн хурдан шаламгай, хүчирхэг байна тэр амжилтанд хүрдэг гэх байдал их харагдаж байсан л даа. Та энэ талаар бодлоо хуваалцаач?


Х.Н: Та ер нь дэлхийд танигдсан том сэтгүүлч гэж үнэхээр үнэн ажээ. Тун ч сайхан асуултууд асуух юм. Түүнийг нь мэдэрч чадаад хариу хэлж буй би ч бас дутахгүй хүн юм байна. Монголд ер нь буумагц л илт мэдэгдэнэ дээ. Хэл амны хурц үг, Булчин шөрмөс, Мөнгө гэсэн энэ зүйлсээр та тэнд амьдрах болно. Бид ер нь энэ л зүйлсээр амьдарсаар ирсэн. Амьдарсаар ч байх болно. Хэнд эдгээр зүйлс байна түүнд эрх мэдэл байдаг юм. Тиймдээ ч Монголын хамгийн алдартай мэргэшил нь Бөө юу, Улстөрч үү гэдэг дээр хүрсэн юм шүүдээ. Та надруу Бөх хүн, булчин шөрмөс нь зангирсан хүн нь яасан бэ гэсэн харцаар харж байна л даа. Тиймээ бөх хүн Монголд нэр нөлөөтэй шүү. Гэхдээ Амны хүч, Мөнгөний хүчний хаана ч хүрэхгүй тал бий. Гудамжинд явахад танд эр бяр л тус болно.

Л.К: Сайхан тайлбарлаж манай үзэгчдэд сонирхолтой ярилцлага өгч буй танд их талархаж байна. Таны яриаг сонсож байхад Монгол оронд хууль дүрэм байдаг уу? Тэр нь хэр их нөлөө үзүүлдэг вэ та бүхний амьдралд гэсэн асуулт гарч байна л даа.


Х.Н: Тийм, Монгол оронд бэлгэдэл бүхий яг ерөнхийлөгч шигээ хууль бий. Гэхдээ бас яг бэлгэдэл гэж хэлж болохгүй. Чи хэн бэ гэдгээс хууль чамд яаж үйлчилэхээ сонгоно л доо. Дэлхийн хаа ч байхгүй амьд хууль ингэж л Монголд оршдог юм. Жишээлбэл дээрх гурван хүч чамд үгүй бол хуулийн үг бүр, таслал бүрээрээ чамд дээр мөрдөгдөх болно. 10 мянган төгрөг буюу 10-н доллар хүрэхгүй мөнгө хулгайлаад та 10-н жилийн ял авч байхад. Дээрх хүч нь буй хүнд 14 тэрбумыг гусаад өршөөгдөх ч тохиолдол бий шүү дээ. Тэгэхээр дахин давтан хэлэхэд Монгол орны хууль үнэхээр амьд хууль юм. Тэр амьтайгаас гадна маш ухаалаг. Ийм хууль зохиож, мөрдүүлдэг хууль зохиох эрх бүхий хүмүүс бүүр ч агуу бизээ. Манай нэг хууль зохиодог их ажилч шаргуу улстөрч хүн бий л дээ. Их ажилсаг хариад орон дотроо ч ажилаа хийж байдаг. Ларри таний бодсон тэр ажил бишээ. Манай хүн батлагдсан хуулиа хүртэл орондоо засаж л байдаг хүн. Ийм ажилч, ажилдаа махруу улсууд байхад тийм сайхан хууль гарах нь бол тодорхой шүү дээ. Тэр хүний хэлсэн үг байдаг юм. "Хууль бол заазуур!" гэж. АйМААР гоё хэлсэн байгаа биз. Энэ үг шиг үнэн үг үгүй. Манай орны хууль бол заазуур. Чамд хүч чадал үгүй бол тэр чамайг заазуурдаж л орхино. Харин заазуурыг хэрэв чи барьж байгаа бол, эсвэл барьж байгаа хүнтэй чи гар барин зогсож байгаа бол чамд хамаагүй. Хууль бол заазуур!

Л.К: Танай ард түмэн их сонин бөгөөд, сонсоод баршгүй сонирхолтой улс бололтой. Би тантай ярилцлага хийх болчихоод интернэтээр бас хайж үзлээ л дээ. Монголиа гээд. Тэгэхэд шальтай мэдээлэл гарсангүй. Хамгийн их гарж байгаа нь Зуд, Тараншейны хүүхэд, Чингис, Оюутолгой гэж байх юм. Та энэ үгүүдийг манай ард түмэнд тайлбарлаж өгөхгүй юу.

Х.Н: Монголын ард түмэн их ухаантай улс шүү. Дэлхий биднээс суралцаж байх хэрэгтэй. Энэ дөрвөн үгээр л бид амьдарчихдаг юм шүү дээ. За жишээ авий л даа. Жишээ нь манай нэг улстөрч гадагшаа явлаа. Тэр буусан орондоо очоод би Монголоос ирлээ гэвэл хэнч тоохгүй. Харин "Би Чингисийн Монголоос ирлээ" гэвэл асуудал шал өөр болчиж байгаа хэрэг. Даараа нь зудаа яриад, тэгээд тараншейний хүүхдүүдийг яриад л улсын төсвөө бүрэлдүүлчилж байгаа юм л даа. Саяхныг болтол тийм байлаа. Тэгээд яахав Оютолгой олдлоо ш дээ. Бид ч олоогүй юм. Бас хаяагүй байсан юм. Тэгтэл хэдэн Канадууд Монголд ан хийж яваад бүхэл бүтэн Оюутолгой олсон байна шд. Эхлээд бид их гайхсан л даа. Оюун гэдэг хүний толгой юу? Оюутолгой гэдэг газар уу гээд л. Тэгсэн Оюу эрдэнийн толгойн хэлбэртэй чулуу олсон байгаа юм л даа. Бидний хэн ч тэрийг хараагүй. Би бол бүүр хараагүй. Гэхдээ би тэр толгойгоор гурван өрөө байр, 3 ландтай болсон хүндээ. Би Монгол хүн би тэрийг Канадуудад өгөхгүй гээд л жагссан. Хожсон. Канадууд эрдэнийн толгой олсон байхад, би түүнийг нь хараагүй хүн 3 ланд олчиж байна шд. Монголчууд ухаантай хүмүүс шүү. Одоо бол Монгол, Чингис, Оюутолгой гурван үг Монгол орны чандмань үг болоод байна л даа.

Л.К: За ингээд манай нэвтрүүлгийн цаг дууслаа. Их сонирхолтой яриа өгсөнд танд баярлалаа.


Х.Н: Зүгээрдээ. Баярлалаа. Юу шүү хө. Би түрүүнээс хойш наад үзгийг чинь хараад байлаа. Наадаа өгчих тэх үү?

Jan 8, 2010

Симба үнэг болохын цагт

Симба Батаа гэж нэг сайн хүү байх. Сайн гэдэг үг өөрөө их олон салаа утгатай би битгий хэл, монгол хэл судлаач нь төөрөх биз. Сайн эр, сайн муу, онц сайн, сайн яривал сайд гэдэг үг чинь сайнаас гарсан юм гэсэн шүү.
Сүх гэдэг хүү байжээ хө
Сүүлдээ тэгээд баатар болжээ хө гэлээ гэдэг шиг
Симба Батаа гэдэг сайн эр, сүүлрүүгээ Үнэг Батаа болох шиг болсон доо. 2007 онд юмдагуудаа. Монголын агаарын хүчинд ослын буулт хэрхэн буудгыг үзүүлж, тэрийигээ сэтгүүлч болон ард түмэн ангийнхандаа бараг л өөрөө дахин үзүүлэнгээ алдаж өнгөтөөр ярьж байсан нь саяхан мэт.

Батгүй эх сурвалжаас болсон явдалыг ярьюу. Цонжин Болдогын Чингисийн хөшөө ашиглалт нь ороогүй байсан юмуу даа. Японоос их мундаг дарга нар Монголд иржээ. Мундаг дарга нар гэдгийг Батаа ба түүний нөхөд л сайн мэдэх бололтой. Ирсэн гийчдэд юм үзүүлэх харуулах юм болоотхож, энэ бол асуудал болдог гэдгийг хэн хүнгүй мэднэ. За тэгээд Зайсан гараад бодуул талбайаар дайраад Гандан орсон юмдагуудаа. Тэгээд Тэрэлж ч орж. Гацсан гэндээ цааш яахуу гэд.. Гацахаас ч яахуу дээ. Тэгсэн Симба Батаа санаа гаргажээ алий хэдүүлээ хөдөө гадаа ажилаар явангаа Монгол орныг дээрээс нь та бүхэнд харуулий, ан гэж юу байдгийг үзүүлий гээд.. Япончууд ч япончууд л даа. Заваарсан юмнууд тэгээд ажлын цагаар ууцгаагаад ан ч хийж, гэхдээ үнэг биш чоно авласийм байгаан. Тэгсэн Симба хэлжилдээ та нар шүршээ л байдаг онохгүй, чоно л гэдэг наа чинь үнэг байнаа л гэж. Нөгөө хэд нь яаж мэдхэв дээ. Ойртуулж харуулах юм болж л дээ. Батаа ч гэж батаа нисгэгч гэж нисгэгч. Доошло зочдод юу гэдгийг харуул л гэж. Монгол хүний өөртөө итгэлтэй зангуу. Дээр нь нэмээд гийчдийн хараа муутайгуу. Газар хэт ойртосон байна л даа. Батаа ч сэргэлэн залуу юм хойно, нэг шидийн санаа төрж л дээ. Сэнсээрээ үнэг агнаж үзүүлүүл ямравуу айн? Батаа ч гэж батаа, нисгэгч гэж нисгэгч. Хярга! л гэж... Хяргасөөн хяргасан. Төгсгөл нь ойлгомжтой ослын буулт хийсийшдээ.

Симба Батаа, Үнэг Батаа болсоны учир энэ ажгуу.

Монгол төрийн чанд хатуу, хариуцлагатай албан хаагчиддаа зориулав.