Feb 24, 2009

Меламин

Өнөөдөр мэргэжилтэйгээ жаахан холбоотой мэдээллээр орчуулга хийе гэж саналаа. Таалагдах эсэхийг мэдэхгүй л байна. Сая нэг хэсэг меламин гэж сандаргасан асуудлын талаар. Химийн нэршилүүдийн заримыг Монгол хэлээр мэдэхгүй байсан болохоор латин үсгээр нь биччихлээ.

Chemistry сэтгүүл 12 сарын дугаар 16-17тал (Япон хэл дээрээс орчуулав.)

Меламин хольсоныг хэрхэн мэдсэн бэ?

2007 оны эхээр Америкад 1500 гаруй тэжээвэр муур, нохой үхсэн асуудал үүсжээ. Нарийвчлан шалгахад Хятадын нэгэн үйлдвэрт тэжээвэр амьтны тэжээлд меламин хольсон байж. ҮҮнээс болж Америкад муур нохой, хүн ч хордож болзошгүй хэмээн үзэж арга хэмжээ авч эхэлжээ.

2008 оны зун Хятадад хуурай сүүгээр найруулсан тэжээл уусан нялх хүүхэд нас барж, хордлого авсан хүүхдүүд ч ихэссэн байна. Хордсон хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж 2008 оны 10 сарын 7 нд Хятад улс даяар мэдээлэгдсэнээр 6 хүүхэд нас барж, 54000 хүүхэд хордлого авчээ.
Мөн меламин агуулагдах хуурай сүү нь Хонконг, Тайванруу хүртэл экспортлогдсон байна. Швейцарийн Nestle компаний бүтээгдэхүүн Хятадын меламин агуулагдах хуурай сүүг хэрэглэсэн болох нь мэдэгдэж, олон орон Хятадаас хуурай сүү импортлохоо хорьсон байна. Мөн Япон, Америкад ч мөхөөлдөс амттаны орцонд Хятадын хуурай сүү хэрэглэж байснаас шинжилгээ хийхэд Меламин илэрчээ.
Дэлхийн 50 гаруй оронд экспортлогддог Хятадын алдартай чихэр болох White Rabbit Creamy Candy-д ч меламин агуулагдаж байгаа нь тогтоогдсон байна.

Меламин гэж ямар бодис вэ?

Ди амидын молекул (CH2N2) 3 холбогдсон бодис юм. IUPAC нэршил 1,3,5-triazine, 2,3,6-triamine. Усанд уусах чанар өндөр.(20 градуст 3.1гр/литр)
Меламин нь формальдегидтай (HCHO) холиход галтогооны ширээ, номын тавиур, тавар зэрэг хийхэд хэрэглэгдэх материал болно. Мөн бэх, бордоонд ч хэрэглэгддэг.


Яагаад меламинийг хольсон бэ?


Уураг нь амин хүчлээс бүрэлддэг. Харин амин хүчил нь молекулдаа азотын (N) атом агуулдаг. Тиймээс уурагын эзлэх хувийг азотын агууламжаар хэмждэг байна. Сүү сүүн бүтээгдэхүүнд Лактоз (Lactose) болон уураг байдаг. Лактизод азот агуулагддаггүй тул, азот ихээр агуулагдах сүүнд уурагын хэмжээ их гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл Меламиний бүтцийг харахад (C3H6N6) азотын атом 6 ширхэг буй учир, сүүнд меламин холиход, сүүнд уураг их хэмжээгээр агуулагдаж буй мэт ойлгогдоно.
Түүнчлэн тухайн компаний эзэн нь хэлж буйгаар өнөөг хүртэл сүүгээ гадагш экспортлох гэж оролдсон ч засгын газраас Уураг бага агуулагдах сүүнд зөвшөөрөл өгдөггүйгээс болжээ. Меламин холиод үзтэл азотын хэмжээ нь нэмэгдэж зөвшөөрөлөө авч чаджээ.

Меламинд ямар хортоу шинж чанар байдаг вэ?

Меламин LD50 3000мг/кг-аас их байхад ерөнхийдөө хоргүйтээ адил бодис юм. LD50-ын утга бага байхад хорны хэмжээ ихэсдэг байна.

Гэвч LD50 хэмжээс нь хүчтэй хор бий эсэхийг шалгах ара юм. Меламин нь дунд зэргийн хортой бодист ордог бөгөөд америкад үхсэн муур, нохойндоо задлан хийж үзэхэд беэ доторх эдүүд нь эрүүл, цус гарсан шинж тэмдэггүй байсан бөгөөд, харин бөөрөнд нь цагаан тунадас үүссэн байжээ. Тухайн бодисыг шинжлэхэд Меламин болон Cyanuric-н хүчил болох нь тогтоогджээ. Cyeanuric-н хүчил нь бе доторх бодисын солилцоогоор меламинаас үүсэж болох бодис. Нас барсан нялхасын задлан шинжилгээнээс мөн ижил үр дүн гарчээ.
Америк болон Японы сонинд нас барсан шалтгаан нь Бөөрөнд чулуу үүссэнээс хэмээн бичигдсэн байна.
Хэдийгээр чулуу үүссэн нь үнэн боловч хүнд үүсдэг бөөрний чулуунаас ялгаатай юм. Хүний бөөрөнд үүсэх чулуу нь фосфорын хүчилийн кальцийн давс, мочевин хүчлийн давс (? uric acid), Цистений давс, оксалик хүчлийн (HOOCCOOH) давс зэрэг олон төрөл байдаг. Мөн уурганд ч бий. Хэвийн үед хүний бөөрөнд чулуу үүсэж болох ч өвдөлт мэдрэгдэхээс, үхэх хэмжээнд хүрэх нь цөөн байдаг. Харин меламин хольсон хүнсний бүтээгдэхүүн, сүү зэргээс үхэх болсон шалтгаан нь меламин-cyanuric хүчлийн комплексоос бөөрөнд чулуу маш ихээр тундасжиж бөөрийг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосноос юм.
Бие дэхь бодисын солилцоогоор Меламин нь Cyanuric хүчил болно.

Меламин ба Cyanuric хүчил нь устөрөгчийн холбоогоор холбондож комплексжина.

Меламиний талаарх хууль?

Хятадын засгын газар меламин хольсон асуудлыг шалган, үүнд холбогдох 32 хүнийг баривчлаад байна. Мөн меламиныг хэмжих судалгаа хийж, 30 минутын дотор 2ppm шатны шинжилгээ хийдэг болжээ.

Америкад хүнсний бүтээгдэхүүнд 2.5ppm-ээс хэтрэхгүй байх, Европын холбооны орнуудад 3.0ppm, сүүнд 2.5ppm-ээс доош, Азид Тайван 0.05ppm, Хонконг 1ppm-ээс ихгүй байх гэсэн хууль гаргажээ. Хятадад харин хараахан хууль батлагдаагүй байна.
Мөн НҮБ-ээс хөхөөр хооллох нь хамгийн зөв сонголт хэмээн дэлхийн улс орнуудад уриалжээ.


Колорадогын их сургуулийн доктор Anthony T. Tu

Feb 22, 2009

Архины ширээ

Үйлчилэгчээ нааш ир захиалгаа өгье
Өөрт байгаа уйтгар гунигаа мөнгөтэйгээ өгье
Зуу зуун граммаар нь өнөөдөр би уухгүй
Зуунги амьдралаас залхаж байна шилээр нь авъя

Уй гашуу надад тохиолдсон юм биш ээ
Уурлаж бухимдаад шаналсан ч юм биш
Хайр сэтгэл минь бүтэлгүйтэн зүрх минь шаналсан ч биш
Хорвоо дэлхийгээс уйдаад ууж байгаа ч юм биш

Өнөөдөр цэлмэг байлаа та хараа биздээ
Өгөөмөр хорвоо сайхан ааштай байна мэдрэгдээ биздээ
Өөрийн чинь дэргэд суучих уу бүсгүй минь
Үгүй дээ би эхнэртэй таныг өдөх гэсэнгүй

Ярих хүн олдохгүйдээ танд дөхсөн юм биш
Яг саяхан найзуудаасаа зугтаад гараад ирлээ би
Яриангүй надад ямар нэгэн асуудал байхгүй Гэвч!
Яадгийм би өнөөдөр урвуугаар бүхнийг хийнэ

Хүн гэхээр л аз жаргалтай үедээ сүүдэр харахаа байчихдаг
Хөөр баясалтай байхаар зовлон шаналалыг мартчихдаг
Инээмсэглэл дүүрэн үедээ өвчинтэй нэгнээ анзаардаггүй
Ийм хувиа хичээсэн адгууснууд билүү

Тийм бол намайг хүний тооноос хасчих
Тэнэглэж байна гэж бодож байвал тоохоо байчих
Архины мухлагт орж ирсэн адгын архичин гээд бодчих
Ад зэтгэр үүгээр тэнүүчилж байна хэмээн сэтгэчих

Дутуу татсан тамхины иш, дундуур үлдээсэн хундага архи
Архины ширээн дээрээс амьдрал ямар харагддаг гээ
Хөгжил цэцэглэлт, эс бөгөөс ядуурал үгүйрэл үү
Үгүй ээ аль аль нь харагддаггүй юм

Өмхий самхай, зүүсэн баг, ядмагхан жүжиглэлт л харагддаг юм
Хамраа сөхөлт, хэтэвчээ хэмжсэн, хувиа хичээлт л үзэгддэг юм
Тиймээ би одоохондоо эрүүл, тэгээд агсамнаж байна
Тун удахгүй согтоно тэгэхээрээ хайраа илчилнэмз.

2009-2-22

Feb 20, 2009

Цаг хугацаа баримтлахуй


Энэхүү сонины хайчилбарыг орчуулах болсон нь шалтгаан нь тоймгүй олон юм. Өөрийн толгой дотор болж буй үйл явцыг цаасан дээр юмуу, өөрийн цахим ертөнцдөө тэр чигээр нь буулгана гэдэг амаргүй ажил аж. Тийм ч учираас надаа нөлөө үзүүлж буй зарим зүйлсийг тэр чигээр нь чадан ядан эх хэлрүүгээ хөрвүүлэх гэж оролдож сууна. Магадгүй бяцхан долгионоос том давалгаа үүсэхийг үгүйсгэх аргагүй. Монгол соёл, Улаанбаатар хот, Сэтгэгдэл, Дэлхийн дулаарал, энэ бүхэнд бага зэрэг бодлогширч асуудал шийдэхэд нь шинэ санаа олж чадахгүй ч өөрийн хүрээндээ энэ бүхнийг ойлгож, бусаддаа түгээх нь миний сонирхол гэх үү дээ. Надтай хамт бодоод үзэхийг та бүхнээс хүсье. Надтай хамт байгаарай.

Энэхүү хайчилбар нь Японы өдөр тутмын Майничи хэмээх сониний уншигчийн буланд ирсэн захиа юмаа.


"Гэнэт ярианд орох нь тийм ч таатай бус санагдана... Гудмаар алхахдаа цаг хугацаа үл хөдлөх мэт алгуурхан тун хойрго... <шууд> хэмээн хэлж буй нь нэг долоо хоногыг ч хэлсэн байж мэднэ... удаан, тайван японы амьдралын урсгал... цагаа тохируулсан нь хүн бүрийх өөр..." Мэйжигийн үед Японд ирж байсан Америк хүний бичсэн "Цаганд хойрго Япон улс" хэмээх номны хэсэг.
Одоо сонсоход чихэндээ итгэмээргүй ч Мэйжийн үейин Япон хүн тун аажуу тайван цаганд хойрго байсан бололтой. ...Энэ улсад ажил урагшлахгүй. Нэг цаг хоцрох нь ямарч асуудал биш. <Шууд> хэмээх үгний утга нь одоогоос шинэ жил хүртэлх хугацааг ч заасан байж болохуйц. Уурласан ч нэмэргүй... гэж Англи дахь Японруу зорчих гарын авлагад бичжээ. Энэхүү амар амгалан, тайван улс хэрхэн одооны цаг хугацаанд шахагдаж, дэлхийд цаг барьдагаараа нэртэй болсон талаарх түүхийг эртнээс нь авхуулаад өнөөг хүртэл өөрчлөгдсөн тухай савангийн дуурь шиг зүйлсийг та Нишимото гуайн номноос нарийвчлан уншиж болно.
Яагаад энэ талаар санаж бичих болвоо гэвэл саяхан Япон орон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийг тэргүүлэх улсаар сонгогдлоо. (The chair country of the UN Security Council) Сонгогдсоны дараа Япон нь бусад орнуудад үндэсний үйлдвэрийн долгионоор өөрийгөө тааруулах чадвартай бугуй цагыг бэлэглэжээ. Цаг барьдагаас авхуулаад, тийм бус янз бүрийн орнууд цугларч хуралдах энэхүү НҮБ-н хуралд 15 минут орчим хоцрох нь олон байдаг аж. Харин манай орон энэ асуудалд ингэж анхаарал тавих нь зөв боловуу? Тиймээ энэ бол цаг барьдаггүй улс байснаас, цагыг чандлан барих болсон орноос өгч буй бэлэг юм.
"Цаг хугацаа бол энх тайван", 'Цаг хугацаа бол хүний амь нас" болох ч тохиолдол буй Аюулгүйн зөвлөл учир тэнд энэ санаа нь амжилт олбол сайнсан. Гэвч "Гэнэт ярианд орох нь" зөв зүйл мөн үү.

2009-02-20

Дэлхийн дүр төрхийг дахин бүтээх


Орчин цагийн газарзүйн шинжлэх ухаан үүсэх хүн төрөлхтөн дэлхийн үндсэн гадаад төрх нь одоогийнн төрхөөрөө байсаар ирсэн гэдэгт итгэдэг байсан. Барууны орнуудад дэлхийг 5000 жилийн өмнө үүссэн хэмээн боддог байсан. Гэвч геологичид дэлхийн газрын давхарга, чулуулгуудыг судлаад тэрбум жилийн өмнө дэлхий үүссэн хэмээн гайхам нотолгоог гаргаж иржээ. Өнөөдөр бид 4.5 тэрбум жилийн өмнө дэлхий үүссэн гэдэгт итгэдэг билээ.

Геологичид дэлхий дээрх эх газрууд эрт дээр үед нэгэн цогц бүхэл газар байсан хэмээн төсөөлж байна. Тэд тэр аварга том эх газрыг Пангей хэмээн нэрлэжээ. Маш урт хугацааны турш Пангей нь хэсэг хэсэг болон эвдэрч эх газрууд үүсжээ. Заримдаа эх газрууд нь эргэн нэгдэх тохиолдолууд ч байв. Жишээлбэл энэтхэгийн арал Антарктидийн нэгэн хэсэг байсан агаад хойд зүгт урссаар Азийн эх газартай мөргөлдөж түүний үр дүнд Гималай уулс үүсжээ.

Түүнчлэн газар зүйн хэд хэдэн суурь процессууд өөрчлөгджээ. Эдгээрийн нэг нь эх газрын нүүдэл, энэ нь эх газар удаанаар нүүх процесс. Нүүх үйл явцын онолыг Plate Tectonic гэнэ. Plate Tectonic-ийн онол нь Пангей хэрхэн эвдэрч эх газрууд болсон талаар тайлбарлаж чаддаг. Мөн томоохон процэсс нь Галт уулын дэлбэрэлт. Хавай арал нь галт уулын дэлбэрэлтээс үүсжээ. Мон Японы зарим арлыг энэ жишээнд дурдаж болно. Газар зүйн дүр төрхөд өөрчлөлт оруулдаг томоохон хүчин зүйлсийн нэгт яах аргагүй газар хөдлөлт ордог. Хэдийгээр газар хөдлөлт нь ихэвчлэн харьцангүй бага баллаар, цөөн тоотой байдаг ч саяханы Этопийн цөлд 2005 онд болсон газар хөдлөлтийн үр дүнд 60км урттай, 13 метр өргөн ангал буй болж геологичидийг гайхшруулсан байна. Тэдний нотолж буйгаар эцсийн үр дүнд нь шинээр тэнгис үүснэ гэж тооцоолж буй. Энэ нь магадгүй сая жилийн дараа ч газарзүйн өөрчлөлтийн урт удаан түүхийн хажууд сая жил бол богино хугацаа билээ.

Дэлхийн газар зүйн төрхөд өөрчлөлт оруулдаг бусад хүчин зүйлст цаг агаар, хүрээлэн буй орчин ордог. Ази, хойд Америкийн мөсөн гол нь мөстлөгийн үеэс хойш буй. Харин мөсөн гол нь хурдацтай хайлж буйн улмаас тэнгисийн түвшин ихсэж хуурай газар багассаар байна. Дэлхийн дулаарал болж энэхүү эффектэд жижиг улсууд болох Бангладеш, Голланд зэрэг орнуудад санаа зовох шалтгаан болж буй. Жижиг арал улс болох Фижи нь дэлхийн дулаарлыг зогсоохгүй бол үгүй болох ауюл нүүрлээд буй.

Саяханыг хүртэл газар зүйн өөрчлөлтийг байгаль өөрөө удирддаг байсан бол орчин цагт хүний үйл ажиллагааны үр дүнд дэлхийн дулаарал зэргээр хүрээлэн буй орчин өөрчлөгдөж, озоны цоорхой, байгаль тэнгисийн бохирдол дэлхийд ихээхэн муу нөлөө үзүүлж байна.
Бидэнд маш их хүч буй, бид өөрсдийн хүч бололцоогоо удирдаж сурч байгалиа аюулаас аварч дэлхийгээ хамгаалах хэрэгтэй.

2009-2-20 Орчуулав.

Feb 13, 2009

Улаанбаатар хотын иргэн бид

Би хаяа уялдаагүй хэсэг бодлоо өөрийн энэ орон зайдаа сараачихдаа ихэвчлэн Улаанбаатар хоттой холбоотой зүйлс байх. Арга ч үгүй биздээ тэр хотод төрж тэндээ өсөж томроод юмны жаал учир олоод ирэхийн цагт хүний нутагт ирсэн болохоор. Улаанбаатараас гарч үзээгүй байж байгаад ийшээ ирсэн гээд хэлчихэд үнэндээ хилсдэхгүй. Хөдөө айлд хонож үзээгүй, хонож үзсэн гэр нь жуулчны газрын Монгол гэр! Морь олигтой унаж чадахгүй, аа гэхдээ Монгол хүн гэсэндээ учиргүй мориноос айгаад байхгүй. Гэхдээ хэзээ ч би өөрийгөө голж байсангүй, зүхэж байсангүй. Монгол хөдөө ахуйгаас хол өссөн минь тухайн байдлаас л болсон хэрэг. Хөдөө мал малладаг хамаатан садан байсан бол эцэг эх маань тийш нь зунд нь хөөгөөд явуулчихна тодорхой шүү дээ. Би ямар өөрөө вокзал ороод хөдөө явалтай биш хэхэ. Тиймдээ ч би хөдөөний амьдрал мэдэхгүй.

Эдийн засагт (МУИС ЭЗС) ороод ёстой л хорин нэгэн аймгаас хүүхдүүд бүрэлдсэн ангид орсондоо. Олон найз нартай болсон, олон зүйлийс асуудаг байсан. Тэр хүүхдүүдээс чи төгсөөд нутагтаа очоод ажиллахуу гэж асууж ч үздэг байх шиг. Бүгд л дуу нэгтэйгээр үгүй дээ эндээ ажил хийнэ гэж дуугардаг байсан. Яагаад гэдэг нь хэнд ч ойлгомжтой болохоор энэ сэдэв рүү нээх орох хэрэг байхгүй болов уу. Хэрвээ би арчаатай агаад хөдөлгөөнтэй нэгэн бол харьсан хойноо хөдөө нутгаар аялж, хөдөөний амьдралыг нутгийхан улс шиг сайн ойлгож аваад энэ талаар ахиад нэг бодоод үзэхэд илүүдэхгуй л байх. Харин 19 жил тасралтгүй амьдарсан Улаанбаатар хотдоо санаа тавьж улам дээш нь хөгжүүлэх чин эрмэлзэл миний дотор заавал байх ёстой. Унасан газар угаасан ус минь гэдэг дээ. Хэдийгээр 2-р төрөхөд төрж, карантны усаар угааж өссөн ч гэсэн Улаанбаатарынхаа төлөө санаа тавих л ёстой байх. Надад хамаагүй ээ гээд сууж яагаад ч болохгүй. Ядаж л үр хүүхэд минь тэнд л өсөж торнино шүү дээ. Утаа униараар уугисан Улаанбаатарт сэтгэл амар нялх хүүхэд өсгөж чадахуу? Үйлдвэрийн хог хаягдалаа хүртэл асгачихдаг туул усаар умдаалах зүрх хүрэх боловуу? Байгаа сайхан баялагаа заавал үгүй хийгээд дараа нь усаа худалдаж авч суух хэрэг байгаа юмуу? Амьдран суугаа орчиноос хордоно гэдэг өнөө маргаашдаа илэрчихдэг зүйл гэж хувьдаа би бодохгүй байна. Хорь, гучин жилийн дараагаас үр уршиг нь биднийг зовоож ирэхэд халаглаад ч нэмэргүй болсон байхвийдээ. Улаанбаатар хотын иргэний хувьд үүнд санаа зовдог. Гэр хороолол, хуучин машин энэ бүхэн заавал шийдэх, нэн түрүүний асуудал.

Монгол хүн гэхээр ард нь заавал амаа барьдаг "имиж" бүрдүүлээд яахавдээ бид. Баригдаж байгаа барилга, бариулж байгаа компаниуд, хянадаг улсууд, худалдан авагчид нь гээд дараа нь халаглах зүйлс л хийгээд байх шиг. Америк улс хөгжилийн урт замдаа энэ асуудлыг бас дайрж гарч байжээ. Барьсан бариулсан нь гээд бөөн хулхи нөхдүүд хулхидчиж, дараа нь газар хөдлөлтөөр байшин барилга нураатхаж, хаа очиж тэд ухаалаг улс тул дараагийх нь аль нь бол гэж хараад суусангүй нурааж байгаад дахиж барьсан гэдэг. Японд ч энэ асуудал саяхан болсон шиг санагдах. Байшингийн гол багануудых нь армутурын төмрөөс нь дарга нар нь хусаадхаж, сүүлд нь энэ их газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг орон чинь нөгөө барилгууд нь нэг том хөдлөлтөөр нурсан гэдэг. Олон хүн амь үрэгдэж, олон хүн шоронд ороо бизээ. Бид заавал ийм алдаа эндэгдэлүүд байдаг гэдгийг мэдсээр байж давтаад байдаг зөв үү? Худалдан авагч нар бол огтоос мэдэхгүй шүү дээ. Чанаргүйг нь мэдсээр байшин худалдаж авдаг хүн гэж үгүй. Энд бариулж байгаа, барьж байгаа, хянадаг байгууллага гэсэн сүлжээгээр чанаргүй барилгууд цэцэглэж байгаа байх. Хэдэн жилийн дараа таны үр хүүхэд, найз нөхөд, та өөрөө тэр дотор сууж байгаад үрэгдэчиж ч болох шүү дээ.

Мөн хотын зохион байгуулалт гэж утгаа алдсан зүйл байна. Үүний хариуцлагыг яах аргагүй газар өгдөг эрх мэдэлтнүүд буруутай. Тэдний гарын үсгээр мэргэжилийн албан тушаалтнуудаа хүчиндээ л тэр газруудыг өгүүлсэн байгаа. Мэргэжилийн бус хүнд эрх мэдэл очно гэдэг ямар тэнэг хэрэг вэ тийм үү? М.Энхболд гуай хотын дарга байхдаа л гарын үсэг зураад шидээд байсан байхад л (энэ хүн ганцаараа биш л дээ) доод мэргэжилийн хүмүүс нь юу гэж ч ам нь ангаагаад хэрэг байхгүй л байсан байгаа. (Одоо энэ Монгол банкны дарга хэр зөв залуурдах болоо?) Гэх мэт гэх мэт... Хариуцлагын систем гэдэг зүйл байхгүй, хариуцлага үүрэх, түүнээ ухамсарлах мөн хариуцлага тооцох гэдэг зүйл миний эх оронд алгаа. Үүнийг бий болгох юмсан, үүнийг бий болгох залуус улам олон төрөөсэй. Энэ зүйлийг хийж чадсан хүний нэрийг алтаар ч болов сийлээд мөнхжүүлээсэй.

Улаанбаатар хот маань жил ирэх тусам хүн ам нь өссөөр байх болно. Хөдөөнөөс нүүж ирээд байгаадаа ч биш, Монгол орны хүн ам удахгүй суга өсөх болно. Улс орны байдал тогтворжоод хөгжингүй орны тоонд удахгүй орох цагт хүн ам өсөж л таараа. Тэр цагт Улаанбаатар том хот бол нь тэр цагт хариуцлага гэдэг зүйл юунаас ч чухал болно. Бид заавал алдаад алдааг засдаг, асуудал үүсгэчээд гал унтраадаг нурцан сэтгэлгээнээс гарах ёстой. Ирээдүйг харж чаддаг, түүнийхээ төлөө итгэл төгс алхдаг, хогжингүй бадрангуй Их Монгол улсыг бид цогцлоох ёстой.