Dec 29, 2008

Хуучин он ба Шинэ он

Хуучин он минь баяртай гээд (Чингис Хаан хамтлаг) Жаргалсайхан гуайн сайхан дуу байнаа. Үгний утга энэ тэр нь ая нь дуулж байгаа нь... "Баяртай хуучин он минь баяртай! Дурсамж болон үлдлээ чи!"

Нэг л мэдсэн чинь 12 сар гарцан байлаа. Хоёр мэдсэн чинь 29-н болчиж Цаг хугацаа гэж бохь шиг агшиж сунах эд юмдаа. Энэ 2008 он Монголчууд бидний хувьд баяр хөөр гуниг харуусал үлдээсэн жил байлаа. Дахиж хэзээч ирэхгүй энэ цаг хугацаа хэн нь хэр сургамж авч амьдралдаа хэргэжүүлж чадна тэр хүн төдий чинээ цаашид амжилттай байх биз.
7/1 энэ талаар бодох, эргэцүүлэх зүйл асар их байгаа байхаа. Олон зүйл яриад яахав олон зүйлийн үнэн мөн нь илрээгүй л байна.
Энэ зуны бас том сенсаац бол Олимпоос 2алт 2мөнгө, Паралимпаас 1 алт авсан үйлд явдал. Монголын ард түмнүү хүсэн хүлээсэн том зүйл байлаа. Би алт хүсэж байсан ч бусад шигээ биш байж, миний баярласан баяр хөөр бол алт авснаасаа илүү Монголын ард түмний баяр хөөрийг хараад баярласан баяр байсан. За тэгээд үргэлжилүүлээд байвал олон л зүйлсийн жагсаалт гарах байх. 2008 он чи Монгол улсад сургамжтай жил байлаа.

Харин энэ жил надад ямар байваа. Японд ирэх жилээ ханзаар илэрхийлдэг дээ. Тэд ирэх жилээ 変化 буюу өөрчлөлт шинэчлэлээр илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл тэдний 2009 оны ханз нь "変". Миний хувьд ирэх жилээ бус өнгөрсөн жилээ ханзаар илэрхийлэхийг хэлдэг энэ жилийн хувьд хүлээлт уулзалт гэсэн 2 үг яах аргагүй тодорхойлж байна уу даа. Тэгэхээр энэ хоёр ханз 会う、待つ. Айхтар шинэчилж өөрчлөгдсөн зүйл үгүй ч бага ч атугай дотоод сэтгэл маань хувирсан шиг... аливаа зүйлд арай уужуу хандах сэтгэл нэмэгдсэн юм болов уудаа. Ирэх жил ямаршуухан байгаасай гэж хүсэж байгаа болоо би. Яахав дотроо бодсон нэг том зүйл байна түүнд 100% бэлэн үүрэг хариуцлага хүлээх чадвартай гэж хэлэхгүй ч би бэлэн байна гэж хариу хэлмээр... Тиймээ энэ зүйл хүсэж байна. Ил тод хэлээд яахав.

За тэгээд 2008 оныг үдэ үйл ажиллагааг өрөөндөө тухтайхан тааваараа өнгөрөөх төлөвлөгөөтэй байна даа. Магадгүй том сургамж. мэргэн дүгнэлт ч хийх юм билүү эс бөгөөс 2009 ондоо хийх мэргэн төлөвлөгөө ч боловсруулах юм билүү дээ хэхэ. За тэгээд та бүхэн шинэ ондоо амжил бүтээл аз жаргалаар дүүрэн орж байгаа байхаа.

Нүүрэнд тань инээмсэглэл, Нүдэнд тань цог жавхаа гялалзан байх болтугай.

Dec 5, 2008

Бокко чян


Тэр роботыг үнэхээр сайн хийжээ. Эмэгтэй робот л доо. Хүний гарааар бүтээсэн үнэхээр сайхан эмэгтэй. Сайхан бүсгүйн шинжийг багтааж, төгс болж чаджээ. Ихэмсэг төрхтэй, гэхдээ ихэмсэг төрх бол сайхан бүсгүйн нэг шинж билээ.
Бусад хүмүүсээс ийм робот бүтээе гэж хэн нь ч бодож байсангүй. Хүнтэй адил ажиллаж чадах роботыг бүтээх гэдэг нь үнэхээр тэнэг яриа. Учир нь робот бүтээх хөрөнгө нь байвал улам чадварлаг машин техник зохиож ч болно, мөн ажил хийх хүсэлтэй хүмүүс хэдээрээ л бол хэдээрээ олдохоор байхад шүү.
Түүнийг сонирхолоороо л бүтээсэн юм. Бүтээсэн хүн нь Баарны эзэн эр. Баарны эзэн гэж яривал гэртээ хариад архи уух сонирхол төрдөггүй хүнийг хэлнэ. Тэр эрийн хувьд архи гэдэг бол зарж мөнгө олох хэрэгсэл, өөрөө уух талаар бол бодчиж байгаагүй. Мөнгө гэдэг бол согтуурсан улсуудын өгчихдөг л зүйл, цаг ч түүнд бий, тэгээд л робот бүтээсэн хэрэг. Яах аргагүй сонирхол нь тэр.
Сонирхол нь тэр байсан болохоор сайтар боловсруулж бүтээсэн сайхан бүсгүй юм. Арьсыг нь тэмтрээд үзсэн ч жинхэнээс үл ялгагдана. Түүнийг хармагц л үүнээс сайхан бүсгүйг, робот биш хүний дундаас ч олж чадахгүй гэдэгтээ санал нэгдмээр тийм сайхан.
Гэвч, толгой нь бараг хоосонтой адил. Түүнд илүү ухаалаг робот хийх ч боломж байсангүй. Хялбар асуултанд хариулж чадах, мөн архи ууж чадна.
Тэр эр түүнийг бүтээж дуусмагц баарандаа авчирав. Бааранд нь үйлчлүүлэгч суудаг ширээ сандал байдаг ч роботоо кафедрийнхаа дотор суулгав. Бусдад робот гэх ямар нэгэн сэжиг төрчүүл баларна шүү дээ.
Үйлчүүлэгч нар ч шинэ эмэгтэй ирсэн болохоор түүнээс яриа өднө. Нэр, нас зэргийг нь асуухад ян тан хариулчдаг ч, өөр зүйлд чаддаггүй байв. Тэгсэн ч робот гэдгийг нь анзаарах хүн нэг ч гардаггүй байв.

-Нэр чинь?
-Бокко чян*
-Нас?
-Одоохондоо залуугаараа
-Тэгээд хэд юм дээ?
- Одоохондоо залуугаараа
-Тэгэхээр...
-Одоохондоо залуугаараа

Энэ баарны үйлчлүүэгч нар хээнцэр эрхэмсэг улс үйлчлүүлэх нь их тул хэн ч түүнээс үүнээс илүү ихийг асууж шалгаахгүй.

-Чиний хувцас сайхан зохижээ
-Тийм байгаа биз
-Юунд дуртай вэ?
-Харин юунд дуртай юм болоо...
-Жинн уухуу?
-Ууя л даа...

Архийг бол хичнээнийг ч ууна. Тэгэвч харин согтоно гэж байхгүй. Сайхан бүсгүй, тэгээд залуухан, ихэмсэг, хариулт нь жаахан хөндий. Үйлчлүүлэгч нарын дунд яригдсаар бааранд ч хүн их цуглах болов. Бокко чян хүмүүстэй хөөрөлдөж, архи ууж, тэд ч Бокко чянд ч уулгана.

-Эдний дотор хэн нь чамд таалагддаг вэ?
-Хэн нь юм болоо...
-Би чамд тааллагдаггуу?
-Чи надад таалагддаг шүү
-Дараа кинонд явахуу?
-Кинонд ч бол явна шүү
-Хэзээ явмаар байна?
-...

Хариулж чадахгүй үед дохио дамжуулж баарны эзэн гүйгээ л хүрээд ирнэ.

-Үйлчлүүлэгч та хамаагүй шалгаагаад яахавдээ манай хүнийг...

Ингэж хэлэхээр ихэвчлэн үйлчлүүлэгч нар дурамжхан ч гэсэн инээмсэглээд л больчихно.
Баарны эзэн үе үе доош суун, хөлнийхөн хавиас гарсан хуванцар хоолойноос архиа юүлэн авч үйлчлүүлэгчиддээ уулгана.
Гэсэн ч тэд нар анзаарсан нь нэг ч үгүй... Залуухан бас сайхан бүсгүй. Бусад баарны хүүхнүүд шиг бусдыг элдвээр магтан архиар шахахгүй, өөрөө уусан ч элдэв зан гаргаж аальгүйтэхгүй. Тиймээс бага багаар нэр хүнд нь өсч, үйлчүүлэгч нар нь өссөөр...
Тэдний дотор нэгэн залуу байх. Бокко чянд татагдаж өдөр өнжихгүй ирдэг хэдий ч аргаа олохгүй байсаар түүнд татагдан татагдсаар хайртай болж байв. Тиймдээ ч уусан тооцоогоо хараад л баларч буйгаа ойлгон гэрлүүгээ мөнгө авахаар явна. Эцэгтээ ихэд загнуулж,

-Дахиж чи тийшээ явахгүй шүү. Энэ мөнгөөр бушуу төл. Тэгээд үүгээр дуусга наадхаа.

Тэр энэ мөнгөөр тооцоогоо төлөхөөр баарлуу явлаа. Өнөө орой сүүлийн орой гэж бодон, өөрөө ч ууж, дахин ирэхгүйгээ хэлж Бокко чянг ч уулгав.

-Дахиж би ирэхгүй ээ
-Дахиж ирэхгүй юмуу...
-Гунигтай байна уу?
-Гунигтай байнаа
-Үнэндээ бол тийм биш биздээ
-Үнэндээ бол ч тийм биш л дээ
-Чам шиг ийм цэвдэг хүн ч байхгүй дээ
-Над шиг цэвдэг хүн байхгүй ээ
-Хороочихуу чамайг?
-Хороогоод өг л дөө

Тэр залуу халааснаасаа үрлэн эм гаргаж, шилэн хундаганд хийв. Бокко чяны өмнө тавьж өглөө.

-Уулдаа?
-Ууя

Түүний нүдний өмнө Бокко чян архийг авч уулаа.

-Эрх дураараа нойрсдоо

гэж хэлээд хаалга зүглэхэд,

-Эрх дураараа нойрсийдоо

гэх дуу ард нь сонсогдов. Гадаа гүн шөнө болжээ.
Баарны эзэн залууг хаалгаар үдэж гаргаад, үлдсэн үйлчлүүлэгч нартаа ,

-Өнөөдөр та бүхнээ дайлах учир бүгдээрээ сайхан ууцгаагаарай

Дайлж байна гэж хэлсэн ч хуванцар гуурснаасаа юүлсэн архиа уулгав. Нэгэнт орой болсон болохоор үйлчлүүлэгч нэмж ирэхгүй болохоор тэр биздээ.

-Сайхан байна өө сайхан байна. Ууцгаая!

Үйлчлүүлэгч нар ч, баарны хүүхэн ч хундага тулган ууцгаав. Баарны эзэн ч кафедрийнхаа дотор зогсонгоо жижиг хундганд хийж уув.
Шөнө болсон ч баарны гэрэл нь асаалттай хэвээр... Радиогоор хөгжим эгшиглэсээр байлаа. Гэвч хэн ч гэрлүүгээ харьсангүй.

Тэгсээр радиогоор ч "Тавтай нойрсоорой" гэж хэлж, дахин дуугарсангүй. Бокко чян "Тавтай нойрсоорой" хэмээн давтан шивнэж хэлээд дараа хэн нь ирж надтай ярих болдоо гэсэн шиг ихэмсэг төрх гарган хүлээнэ.


___________________________________________________________________
*чян - Японоор эмэгтэй хүнийг өхөөрдөн дуудахад хэлнэ. (өхөөрдөөгүй байсан ч хэрэглэнэ л дээ.)

Зохиолч:Хоши ШинИчи
Орчуулах гэж оролдсон: Болд Түвшинтөгс

Oct 25, 2008

Харанхуй агуй, Цэнхэр далай

Энэ удаа багш бид хоёр гэсэн цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй аялалд явлаа. Аялалын зорилго бол миний зохион бичлэг гэх үү тэрхүү бичсэн зүйл дээр маань гарсан нэгэн агуйг үзэх байв. Агуйн нэр нь "Акиёшидо" гэдэг бөгөөд өмнө нь яг энэ агуйн дээр байх өвөрмөц чулуунууд байдаг талыг үзэж байсан билээ. Тал гэж яг хэлж болох эсэхийг сайн мэдэхгүй ч ер нь нэг тиймэрхүү сэтгэгдэл төрөхүйц газар юм. Энэхүү газар олон мянган жилийн өмнө далай байсан гэх агаад далайн ёроолд байсан гэх том том чулуунууд нь одоо ч энэ тал газар буй юм. Сонирхолтой зүйл нь энэ тал газар бороо орох зэрэг олон жилийн тогцон ус нь доошоо нэвчихдээ чанх доороо агуйг бий болгожээ. Тийм ч учираас тал газрыг нь Акиёшидай гэх бөгөөд доорх агуйг нь Акиёшидо гэнэ. Өглөө 9:00 цагт гараад нөгөө агуй дээрээ ирлээ. Агуйруу явах замд сонирхолтой хөшөө тааралдсан бөгөөд урд нь хэдэн сахилгагүй төрхтэй хүн гэхэд хаашаа ч юм чөтгөр гэхэд бас хэцүү хэдэн сэргэлэн нүдтэй нөхдүүдээр хүрээлүүлсэн тойн байх агаад, тэр чөтгөр хүн нь мэдэгдэхгүй амьтад нь бараг л Лус юмдагуу даа. Каппа гэж нэрлэх тэдгээр амьтад нь усны эзэд бөгөөд орой дээр нь ус тогтосон байдаг гэх ба тэр ус нь байхгүй болчуул үхдэг гэнэ.


Усан дотор орой дээр ус тогтоох талаар ойлгоогүй зүйл байгаа ч хөөрхөн төрхтэй тэднуусыг байдаг гэдэгт Япон хүмүүс эрт үеэс итгэж иржээ. Мөн агуйруу алхах замд нь янз бүрийн хоолны газар, бэлэг дурсгалын зүйлс зарах дэлгүүр, гараар хийсэн бүтээлүүд төрөл бүрийн зүйл байх нь манай орон шиг аялал жуулчлал хөгжүүлэх гээд байгаа оронд санаа авах зүйл их байх шиг байсан. Агуйн орох үүд нь миний төсөөлдөг агуйн амнаас ихээхэн өөр зүгээр л нэг зайтай заадас шиг л байсан. Дотор нь харин ороход маш цэлгэр аймаар том хар орон зай л угтаж авсан даа. Сарьсан багваахай буюу Batman-ий өвөг эцэг нь байдаг гэж дуулаад бие загзайгаад явчихсан. Дээр үед луу амьдардаг байсан гэдэг яриатай энэ агуй нээрээ л луу амьдардаг байсан байхдаа гэхүйц том байсныг хэлэх юун. За нээх миний харсан хамгийн том агуй энэ тэр гэж яриад яахав үнэндээ Монголд агуйд орж үзсэний хувьд үзэж байсан ч цөөхөн болохоор юу ярихав дээ.


Харин дээр нь тогтоол ус байгаад шүүрч газар доорх эрдэстэй чулуулгыг уусгаж бий болсон болохоор агуй дотроо ч ус тогтосон байх ба ус урсаж байх хэсэг байхад, хананд нь ус шүүрсэн, дусалсан зэрэг нэг л их чийгтэй л агуй юмдаа. Тэр даяан хийдэг лам нар ийм нөхцөлд даяанчилдаг бол би одоо шууд л хэльчихэе миний хийх ажил лав биш юм билээ. Цаг гарантай тэр харанхуйд байхдаа иймэрхүү л сэтгэгдэлүүд төрж байлаа.

Мөн багш бид хоёр өмнөх хичээл дээрээ элдэв зүйл ярьж байгаад Испаний нэрт архитекторч Гауди-гийн тухай ярьж байса маань энэ агуйг бас өөр нүдээр харах боломж олгосон гэх үү дээ. Хэзээ нэгэн цагт заавал Испани явж Гаудигийн барилгуудыг үзнэ дээ гэж боддог маань, харин түүнийг үзэхээсээ өмнө бурханы бүтээсэн нэгэн том бүтээлийг үзсэндээ бас баяртай байнадаа. Ерөнхийдөө энэ хэсэг газараас цемэнт гаргаж авч болох чулуулгууд их байдаг ба хажууханд нь маш том цементний үйлдвэр ч байдаг юм билээ. Тийм болохоор энэ далайн ероол байсан гэх газрын хөрс нь өөрөө ихээхэн хэмжээний эрдэс давс байдаг учир усанд уусахдаа ч хялбар байдаг бололтой. Агуйг нэгэн лам анх илрүүлж байсан гэх бөгөөд мэдээж 18, 19-р зууны үеэс судалгаа эрчимтэй явагдаж эртний арслан заан, буга, зэрэг амьрадын яс, жижиг шавж хорхой, ургамал зэрэг ганц агуйгаас маш их зүйл судалсан байх юн.
Мөн хамгийн судалгааны ч холбогдолтой зүйл нь дэлхий өнө удаан жил хэрхэн өөрчлөгдөж байсныг агуй үүссэн төлөвөөс нэхэн таамгууд гаргасан нь гайхалтай. Мөн янз бүрийн амьтан шавж зэргээс Япон арал нь эрт үед эх загартай холбоотой байсныг ч батлах баталгаанууд болдог гэнэ.

Анх агуйд орохдоо "Алтан өргөө" кинон дээр гардаг агуу шиг юм үзнэ гэж бодоод орсон хүн чин царай муутай шавардцан юм шиг бүтэцтэй агуй руу орцон маань нэг л сонин санагдаад байсныг нуух юн. Харин энэ бодлыг маань арилгахад "Зуун таваг" нэртэй үелсэн давхаргатай ус тогтосон таваг хэлбэртэй чулууныг харснаар түлхэц болов. Сонирхолтой бөгөөд байгаль дэлхий бас сонин зүйлсийг урлах юмдаа гэж бодогдож байлаа. За тэгээд агуй бол агуй харанхуй хонгил болохоор нэг тийм гэгээлэг сэтгэгдэл төрөхгүй л байсан гэхүү дээ. Агуйгаас гараад цааш явах газраа ярилцаж байгаад Амьтны хүрээлэн явчихаа алдав. Харин амьтны хүрээлэнгээс Япон тэнгис явахаар болж замдаа үргэлжлүүлэн гарваа.


Машинаар хурдан давхихад нэг л тиймхэн байдаг, залуу хүнд баймгүй чанар надад л байгаад байдиймдаа. 120 гараад хурдны замаар давхиж байхад миний толгойд "Хүн гэж цагыг хугацааг товчлох гэж балай юм зохиосон байгаам шүү" гэсэн бодол эргэлдэж явлаадаа. Юу юугүй сүнгэнэсээр Нагадо хэмээх хотын Оожима хэмээх арал дээр хүрч ирэв. Урьд цагт бол усан онгоц юмуу завиар энэ арал дээр ирдэг байсан гэх ба одоо бол гүүр тавьснаар асуудал үгүй болжээ.

Япон далай гэж өөрсдөө ярих боловч Монголд япон тэнгис гэж ярьдаг санагдаж байна. "Япон тэнгисийн эрэг дээр янаг хос зугаална, Янаг хосын явдал бидэнд ямар хамаа байх вэ!" гэдэг байхаа хэхэ. За тэгээд үнэхээр гайхамшигтай далайтай газар байна лээ. Далайг би тийм олон өнгөтэй гэдгийг мэддэггүй явсан байна лээ. Усан цэнхэрээс гүн цэнхэр бүүр хар ч өнгө харагдах шиг. Япон хэлэнд "Ао" гэж цэнхэр өнгийг хэлдэг юм гэвч бас ногоон ч өнгийг илэрхийлэх үе байна жишээлбал гэрлэн дохионий ногоон өнгийг "Ао" гэх жишээний. Харин далайн эрэг дээр ирээд хараад зогсож байхад цэнхэр ч юм шиг ногоон ч юм шиг тийм нэг өнгийг мэдрээд Ао-гийн учирийг олсон шүү хэхэ.

Далайн дундаас огцом гарч ирсэн хад асгийг хараад бурханы бүтээл гэдэг ямар авгуа болохыг, хад алгадах далайн давалгааг сонсоод байгалийн хүчний өмнө эмээхгүй байхын аргагүй бизээ. Цэнхэр тэнгэр цэнхэр далай дундаас нь цойлон гарсан бор шаргал хад. Орой дээрээ титэм мэт ногоон ургамал ургацан. Түүний дээр шувуунаас өөр амьтан хүрж байгаагүй гэхээр нэг л тийм ихэмсэг агаад эрхэмсэг ажгуу. Байгалийн өнгөний гайхамшиг гэдэг энэ л байхдаа. Энэ өдрийн аялалын хамгийн оргил хэсэг энэ л байсандаа. За тэгээд тэндээсээ гэрлүүгээ буцсанаар аялал минь өндөрлөв гэхдээ энэ удаагийхан нь шүү дээ.

Oct 9, 2008

Саравч

Амьдрал гэдэг эзгүй хээр тал ч юм шиг, дээрээс халуун нар шараал. Бид сүүдэрт нь суух саравчгүй харлоо л суужийсан ч болно. Эсвэл хөдөлмөрлөөд саравч босгоод амраад хэвтжийсэн ч болно. Гэхдээ толгойгоо ажиллуулахгүй л бол өөрсдийхөн нь барьсан саравч нь барих тоолонгоор нь нурсаар байна. Заавал ая тухтай амьдрах албатай ч юмуу ер нь. Тэгэхээр хүн, мал хоёрын ялгаа үгүй болчих гээд байхымаа.

Jul 16, 2008

Тариа тарьцгаахуу?

Эдийн засгийн хямрал дараа жил Японд хатуухан байна гэнэ. Яагаад яахаар тэгдэгүү энэ тэрийг нь надаа мэдэх юм алга гэхдээ л, юмны үнэ өсөж авдаг хэд маань багасах юмуу, багасдаггүймаа гэхэд худалдаж авах юм маань багасах төлөвтэй. Энд ирсээр угаасаа юмны үнэ дээшээгээ заалттай байсаар байгаа. Гэхдээ Монголыг яаж гүйцхэв манайхан ч тэгээд болж бүтэхгүй юмнуудын бүгдийн туршиж үзэж байгаад дараа нь гээв гэнт хөгжих гэж байгаам шиг байгаан гэсэн. За миний бичкээд байгаа юмтай уул нь бол эдийн засгийн хямрал нээх хамаарахгүй ч байж магад гэхдээ л бага атугай ч хамаарна л даа.
Сая тэлэвийзэрээ харөөд сууж байсан чинь Япон орон дотооддоо үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүн гадаадаас импортолдог бүтээгдэхүүний хэмжээтэйгээ харьцуулж үзэж байна. Тоо баримт баахан балай юм ярихгүй их давгүй тайлбарлачихав хэнд ч ойлгомжтойгоор супермаркетад ороод нийт зарагдаж байгаа бараануудийн харуулаад дараа нь Made in Japan гэдгийн харуулж байгаам тэр дотроосоо бусдыг нь авч байгаад Японд үйлдвэрлэснийг нь лангуун дээр нь орхчиж байгаа хэрэг л дээ. Хоосроо л явчив. Ер нь их бага хувь болсон бололтой. Зарим нь 0% байхад зарим нь 13% байх жишээний. наанадаж далайгаар хүрээлэгдсэн орон гэхэд загасан бүтээгдэхууний 33%ийг өөрсдөө байх жишээний.

Яахав ийм болоод байгаа гэж өмнө нь сонсож байсан болохоор нээх их юм бодсонгүй л дээ. Тэгээд будаа тарьдаг, загас агнадаг хүмүүсээсээ ярилцлага авч, "аа их хэцүү байна, иймэрхүү байдал удаан үргэлжилүүл больдийн билүү гэж бодогдох болсон" гэж тэд ярьж байна. Ер нь хэцүү л болсон юм шиг байна. Тэгээд гаднаас оруулж ирж байгаа бараануудаа аль орноос хэдий хэмжээтэй гээд бас харуулж байнаа. Америк, Голланд, Австрали, Хятад, Тайван зэрэг орнууд байна. Бас нилээн хэдэн азийн орнууд байна. Ер нь азийн орнууд энэ чиглэлд ихээхэн чармайлт гаргаж байгаа бололтой. Мэдээж халуун дулаан, уур амьсгал энэ тэр нь их тохирдог байх. Манай Лаос найз, гэртээ жимс идээд үрийн хашааруугаа шидчүүл ургачихдаг гэж хэлж байсан хэхэ бас сайхан ороноо!
Тэгсэн Монголд маань арай л хажууд нь дуу дуулж өгөх нь горьгуй арчилгаа шаардаж байж ургадаг шүү дээ. Тэгээд тэр тариа энэ тэр бол бороо орохгүй бол яриа байхгүй болчихдог юм шиг байгаан.

Ингээд бас бус хүчин зүйл тоочиж болох боловч угаасаа риск үгүй зүйл гэж юу байхав. Бид хичээвэл лаг том жишээ орон болж болно шүү дээ. Монгол уур амьсгалын ийм эрс тэс газар байрлалтай авч авсан ургац нь ийм лаг, мал нь тийм олон, нэг үнээнээс нь төдөн литр сүү гардаг. Тэгээд монголчууд ууж барахгүй, зарж барагдахгүй болхоор сүүнд усанд ордог тиймдээ ч Монгол хүүхэнүүд ийм сайхан булбарай арьстай гэж яригдах тийм орон болох боломж бий гэдэгт би үнэнхүү итгэдэг. Үүний тулд уйгагүй хөдөлмөр, авхаалж самбаа, шинэ технологи хийж чаддаг инженэрүүд байхад л болоод явчихмаар.

Ер нь тэгээд одоо газараа ухаад, мөнгөн усаар өөрсдийгөө хордуулж суухаар хүнсний бүтээгдэхүүн, гурил, ногоо, мах ийм бизнес хөөсөн нь хамаагүй ашигтай болоод ирлээ. Ядаж л энэ үнийн хөөрөгдөл дээр нь жаахан юм дарж авч байгаад тоглож биш тарьж ургуулаад зарвал хамаагүй ашиг гаргана. Нэг амьсгаагаар баяжих дуртай монгол хүнд бас боломж байна шүү гэж. Гол нь нуруугаа чилтэл уйгагүй л хөдөлмөрлөх ёстой байх.

Тэгээд ч юм л бол энэ хэдэн хужаа нарын тоглоом, басамжлал дор байсаар байна гэж юу байхав дээ. Ногоо, будаа, гурил гээд бүх л юмаа авна тэгээд дээр нь тэднуус нь орж ирж байгаад махыг нь бөөнөөр нь аваад өвөл нь нугалж бид нарт зарна. Хужаа нарт дарлагдаа л.. Ноолуурынхан нь үнийн хөөрөгдөж ямааг нь өсгүүлж байгаад мань хэдийгээ мал маллах бэлчээргүй л болгох гэж байгаа биздээ. Махгүй болсон Монгол хүнийг хүн гэх үү? Газраа сэндчээд ухаж дуусгаад, малаа нядлаад идээд дуусцан, бэлчээрлүүлэх газаргүй мань хэд хойшдоо юу хийх билээ. Хужаа нартайгаа хөтлөлцөөд манжин тарих уу? ЯГШДЭЭ ТЭ? яг тэгж харагдаа ч гэдэг шиг. Монгол орон маань хөгжинөө хөгжөө л байна жаахан удаан байна. Тэгээд одоо жаахан наанатай цаанатай хардаг болоод хужаа нарын өмнө хувцасаа тайлаад өвөрлүү нь зүтгэх биш, учиргүй толгойгийн хагалаад алаад байх нь юу юм. Жентле маягаар салаавч өгөөд нутаг буцаах хэрэгтэй. Хүний хүн бидэнд юу л хийж өгөө аж. Их л сайндаа ачаад л аваад явна биз. Хятадаар ч тогтохгүй л дээ гадныханийг харахаар хамагаа дэлгээд дагаж гүйдэгээ доогуурх нь ч тэр дээгүүрх төр засгийхан ч тэр бодмоор юм шиг. Аймаар лаг хүчирхэг орны тэрүүн ирчээд энэ ордоо өг, тэнд чинь бинзен клонк барина үгүй гэвэл явлаа та нар шээсээрээ машинаа хөдөлгөөрэй гэж тавлаж байхад барио барь гээд сууж байх нь бас эмгэнэлтэй юм тэ? Одоо ингээд биччингүүт хүмүүсийн сэтгэгдэл үлдээж байгаа нь тэр гээд бид нар яж ч чадахгүй шд хий гэснийг нь хийхээс өөр аргагүй гээд туулайн зүрхтэнууд нь бие биендээ адилхан монголдоо арслангийн зүрхээр агсан тавина. тэ?
Нэг бакь том биетэй булчинтай залуу гэрт чинь орж ирчээд авгайгий чинь оролдоод авгай чинь аврал эрсэн харцаар харсан чинь чи наана чинь бакь ш дээ арга алга. Чи минь тэсээд гараарай юу ч болсон чамдаа хайртай шүү гээд сууж байхуу? Бодох л хэрэгтэй. Өнөөдөр чамаас хол юм яригдаад чи лаг уужуу тайван байгаа ч нэгэн цагт хоолой дээр чинь хутга ирсэн хойно нь бас л арга алга гээд сууж байх цаг ирэхгүй гэх газаргүй шүү дээ. Тэхээр хэрэгтэй үед нь хэн нэгнээс айгаад хулчигнаад байхгүй салаавч өгөөд сурчих хэрэгтэй. Өнөөдөрийн үмх махаар өөрийн үнэт зүйлсээ зарах гэдэг бол тэнэг хэрэг гэж би бодож байна.

Монголчууд монголдоо байхдаа аймаар зоригтой, аа муу п.... гээ л байдаг гадагш гарахаар харийн хүний боол болоод юу ч гэж дуугарсан гөлөгнөөд заза гээд байдаг өөрийгөө өмөөрөхдөө хүний нутагт би яахын яаж ч чадахгүй гээд л угаадасын угаад, хамгийн хар борын хийдэг. Яахав ууж болно, хийж болно хүнд хүчирийн тэхдээ чи Хүн, Монгол хүн гэдэг бахархалаа гээнэ гэдэг бол инээд. Дараа нь хэдэн цаас олчоод Монголд очоод нэг осол хийцэн, ухуулцан ямбий жийп унчаад Ахан дүү болсон цус нэгт Монголруу гаа нулимж байвал жинхэнэ хөгийн биздээ. Одоо ер нь ийм л байгаа бид нар. Дээр нь асар цамаан зантай жийп унаж, үнэтэй утас барихгүй бол хүн биш болчих гээд байдаг. Гэрийнхээ номын санд нэг ном авчихгүй байж парламент энэ тэр гээд үнэтэй тамхи татаж алхах бол дэмий шүү дээ. Бинзен үнэд орлоо гээд л үглээд байна. Машинаа гараажиндаа хийгээд өглөө эртхэн босоод ажилруугаа алхчихгүй юу. Насны тарга нэртэй өөрсдийг маань алах гэж байгаа өөхнөөсөө л сална даа.
За сүүлд нь бүтээсэн зүйлсийг нь импортлож мөнгө олохоос Тариа тарих, ногоо тарих, мал маллах зэрэг нь хамаагүй дээр л юм шиг байна шүү.

Jun 26, 2008

Япон хүнээс байгаль дэлхий харагдана

Тэмээн дээрээс наран ойрхон гэдэг байхаа. Тэгвэл Наран орноос нар ойрхон. Япон оронд өглөө эртээ нар манддаг гэх энэ үгийг сонсоод жаахан эргэлзэж гайхдаг байлаа. Гэхдээ ер нь үнэн юм шиг байгаам. Хаяа эрт сэрчинэ, хаяахан шөнө унтахгүй маргааштайгаа золгох энэ үед шинэ газар, шинэ нутгийн нарыг харах сэтгэл төрөөд хэд хэдэн удаа нар мандахийг харж байлаа. Эрт манддаг гэдэг нь үнэн байсаан. Харин Японоос өөр хаана хаана ингэдэг вэ гэвэл би мэдэхгүй олон орон үзсэн ч биш. Тиймдээ ч миний энэ бичдэг, бичсэн зүйлс олон талаас нь харсан эд биш шүү дээ. Монгол хүн, миний нүдээр энэ нутаг орон, хүн зон олон, зан заншил, байгаль харагдах байдал юм.

Энд нар манддагтайгаа адил хүмүүс нь эртэч, аргагүй биздээ газар тариалан эрхэлдэг ард түмэн нарний эртэд, арчилгаа тордолгоогоо хийхгүй бол болдоггүй байх. Миний эх оронд ч малчин ард маань эртээ босоод ажил үйлээ хийдэг гэнэ лээ. Харамсалтай нь би түүнийг харах боломж байсангүй. Унага малтай ноцолдож, хонь бэлчээрлүүлж үзэж байсангүй.
Хөдөө малчин айлийн Монгол гэрт хонож үзээгүй. Ёстой хотоос өөр газар үзээгүй хүн л дээ.

Энэ эртэч хүмүүс газар тариалан, хажуугаар нь суурин иргэншилтэй тул олон зүйлийг хийж иржээ. Түүнийхээ нөлөөгөөр ч юмуу ажилч хичээнгүй, хөдөлмөрч улс мөнөөсөө мөн. Та маргахгүй байх, харин ч бүр толгой дохин сууж буй байх. Үүнтэй дэлхий маргадаггүй шүү дээ. Бүгд хийсэн бүтээснийг нь хэрэглэж, хийж бүтээж байгааг нь харж суудаг болохоор тэр байх.
-Тэдний амжилтийн нууц юу юм болоо?
-Тэд зөвхөн мөнгөтэй баян тэгээд хүн ам нь хөгширцөн л ард түмэн юмуу?
-Самурай, сумо, эзэн хаан ингээд л дуусаа юу?
-Япон хүн юу бодож тэмүүлж, тунгааж, эмзэглэж, баярлаж байдаг юм бол?

Ер нь бид тэднийг мэдэх билүү? Мэдэхийг хичээж байсан уу? Мэдэх хэрэг бий юу?
Асуулт асуулт асуулт... Асуулт үгүйгээр байрнаасаа хөдлөх аргагүй бодож тунгаалгүй зөв явах амаргүй. Хүнийг хүндэлчээд хүндлэл эрэх, Уучилж сурчаад бусдаас уучилал горилох учиртай байх. Таньж мэдээгүй байж хүнийг хүндэлж болохуу? Мөн чанарийг нь ойлгоогүй бол дүгнэлт гаргах зохисгүй.
Япон хүнээс жинхэнэ хүн ямар байх вэ, байгалийн хэлтэрхий гэгч хүн ийм л байх нь зөв болуу гэх сэдэл тэднээс зухалзаад байна. Харагдаад байна. Ил байна, тод байна. Харахийг хүсвэл хэнд ч харагдана.

Тэдний амжилтийн нууц юу вэ?

Азийн орнуудийн сүм дуган, байшин барилгын үүд хаалганы дэргэд хоёр арслан байх. Харин Японд энэ хоёр арслан нь арслан гэхээсээ нохой ч гэмээр юм шиг давжаа биетэй хоёр гайхал байх юм. Энэ талаар хоёр, гурван жилийн өмнө уншиж байсан юм, сайн санахгүй байна. Хятадаас наашаа ирж явахдаа л арай хувираад эрлийжцэн гээгүй байсан байхаа. Тэд чинь чулуугаар, шавраар хийсэн арслангууд шүү дээ. Тэр хоёр гайхалын нэгнийх нь ам нь ангайцан, нөгөөх нь амаа хамхиад шүдээ зуучжээ. (Яг шүдээ зуусан уу үгүй юу сайн мэдэхгүй л дээ) Ангайцан нөхрийг "А" гэх, хамхиатай нөхрийг "Үн" гэх. "А" "Үн" гэхээр яг амаа ангайгаад, хамхиж байгаа мэт байгааз. Японы амжилт бараг энд байна, ер нь буруудахгүй дүгнэлт шүү. (Дүгнэлт гэхээсээ таамаг юм даа) Нэг нь "А" гээд санаа гаргахад бусад нь "Үн" гээд санааг нь дэмжээд явчих жишээний. Лут байгааз? Авмаар санаа байх чинь. Эргэлзэх юу байхав аваад урагшаа гүйе! "Мартаж болохгүй мартвал сөнөнө" (Б.Баабар)

Эхнээс нь бүхнийг эхлэх оройтжээ. Тэд хэтэрхий хурдан байна. Тэгээд ч хол явчиж.
-Эндээ ингэсгээд үлдэх үү?
-Яаж болох билээ.
Нэгэнт хоцорцон байгаа бол сум шиг шунгинаад хажуугаар нь өнгөрнө гэдэг гоньж болоо байх. Харин Ирээдүйрүү итгэл төгс гүйцгээе!
Бид явж байна бээжин зогсож байна энэ үг одоо зохицгүй болчиж. Бусдыг зөв дүгнээд сурчий байрандаа харин удахгүй шүү сурж боловсрож цаг авжийтал цаана чинь тэдний бараа нь тасарлаа.

Монгол хүний байгалиа хайрлах сэтгэл, эртний өвгөөс уламжлагдан ирсэн зан заншил юутай гайхамшиг. Олон үг нуршаад яахав өөрсдөө эрж хайж, идэвхтэй байя! Наанадаж ээтгэр Монгол гутал. Нэг зүйл бүтээхдээ эдэлгээ, халуун дулаан зохицуулалт, морь унахад тохиромжтой байдал, газар талхалахгүй байх зэрэг ийм олон талаас нь хараад тэгээд хийдэг ийм өвөг дээдэстэй бид ямар азтай хүмүүс вэ?
Хар хорум хотын туурийг судалж байхад усны шугам хоолойтой байсан гэнэ үү? Тэр үед тийм юм бодож олцон байжээ! Тэгээд тэрийгээ шавраар хийсэн байна гэнэ. Яагаад? шавар вааранд ус хэр зэрэг удаан хадгалж болох вэ? хэдий хэр хугацаанд муудахгүй байх вэ? Шинж чанар алдагдах нь бусад савнаас хэр өөр вэ? Үүнийг өөрсдөө хайж эрж уншъя. Сэдэл байхад бид хөдөлнө. Сэдлийг хайхрахгүй байвал байрандаа л байна. Харин тэд урагшилж байгаа тул бид байрандаа байх нь ухрахтай яг адил харагдана. Мөн чанар нь ухарч л байгаа хэрэг. Одоо бид эх дэлхий, байгалиа хэр харж хамгаалж хайрлаж байгаа билээ. За муу муухай сүүдэр яриад яахав бүгд мэднэ. Орхилоо!

Техник технологи, зам харилцаа, үйлдвэр хөгжсөн, хүн амын нягтшил басчхүү өндөр энэ оронд, эндэхийн хүмүүс байгалиа хайрлаад байх юмаа. Онгон зэрлэг нь байдгийг би мэдэхгүй юм гэхдээ тэд хиймлээр хийсэн ч гэсэн байгалиа хайрлаж байна. Чадаж байна! Хүүхдээс нь эхлээд хөгшид нь ургамал, амьтан шувууныхаа нэрийг андахгүй юмаа. Байгальтай яаж харьцахаа хүртэл мэдэх юм. Нөгөө онгон байгаль, эзгүй тал хээрээс ирсэн Монгол хүүд сурах юм энд их байна. (Үнэндээ тэр онгон эзгүй талын би харсан гэхэд эргэлзэж байна. Би Монгол орноо ч сайн таниагүй үзээгүй хүн ичмээр ч юм шиг тунимаар ч юм шиг. Яг л ойлгодог мэдэрдэг эмзэглэдэг, бахархдаг насандаа гараад явсан бололтой.)

Тэгвэл нэг нөхөр зөв буруу худлаа яриад явчихаар дагаад гүйдэг годил толгойт бид биш шүү дээ.
-Тиймээ?
-Тийм.
Харин санал гаргаж буй тэр хүний хуруугаараа заасан зүгрүү хараад зөв зүг байвал тийшээ гүйдэггүй юм байна. Тийшээ нь хараад дараа нь зааж буй тэр санаа гаргагч нөхөрийн сэтгэлийн гүнрүү нь цоо ширтэх ёстой аж. Тэгээд үнэн мөний нь таниад дагаж болноо гэвэл олон юм ярьж хүч саармагжуулаад байлгүй буухианы модыг гартаа аваад гүйдэг аж. Энд Япон хүний сэтгэл зүрх байх шиг.

Яагаад чиний бодлоо хэлэх тийм сонин бишээ дуугүй хий гээд байгаам гэж үү? Нөгөө өмнө нь шүүмжилж байсныхаа эсрэг сүрэг малын системээ магтаад байна гэжүү? Бас тиймгүй юм. Та хариултыг өөрөөсөө үүнийг уншсан хойноо олно. Олж чадахгүй бол харин надаас асуугаарай. Би хариулах болно.

Энд бас нэг ийм үг байна. "考える過ぎたら動かない” утга бол хэт бодуул урагш явахгүй гэсэн үг. Зөв санал дээр шүүмж тавиад байвал урагш ахихгүй. Дээр нь тэр үейин шинэ санаа удаад ирэхээрээ шинлэг чанараа алдаад ард бидэнтэйгээ цуг хоцордог юм байна. Ухардаг юм байна! Шинэ санаа шинээр гарч ирэх тэр агшинд л шинэ байдаг. Цаг алдуул хэнд ч хэрэггүй. Яагаад гэвэл бусад чинь урагшаа хурдтай явж байна. Шинжлэх ухаан биохими, хими, IT, эд маш хурдтай хөгжиж байна. Дэлхий хэт хурдан хөгжиж хувьсаж байгаа учир энд ч гэсэн нэг амьсгаа авах завгүй уралдаж байна. Бид тэгвэл хаах нь юу хийж байнаа? Зоригтой хөдөлцгөөе. Шинэ санааг тэр зүгрүү тэгээд шинээр гаргагчруу нь нэг хараад дэмжээд явцгаая.
Тэдэнд хөрөнгө байна, гэхдээ бас зовлон байна. Хөрөнгө байлаа гээд асуудлаас холдохгүй шүү дээ. Мөнгөний төлөө ажиллах ашиг үгүй юм байнаа гээд энд халаглах улсууд байнаа. Гэхдээ тэд түүнийхээ төлөө насаа барсаар ажиллаж л байна. Тэд нэг урсгалдаа ороод одоо эргүүлэхэд хэцүү болчиж харин бидэнд боломж байх шиг.
Япон хүнийг самурай, робот, сумоор төсөөлж яавч болшгүй нь тэдний эрхэм нандин зүйлс нь гайхалтай санаа авахуйц эргэж харахуйц зүйлс их байна. Тэднийг хэн эх оронруугаа гүүр болгон дамжуулан түгээх вэ. Энд сурч буй, ажиллаж буй хүмүүс өөрөөр хэлбэл би, надшиг хүмүүс юм байна. Япон хүний мөрөөдөл холыг харжээ түүнийхээ инерцээр хурдтай агаад хүчтэй тэгээд хол явж чадах бололтойм.

Япон хүнийг сайтар харуул, сайтар аживал байгаль өөрөө харагдаж байна. Байгальруу хэн дөхөж хөгжилийг хайна тэд хожино. Наран улсийн хүмүний сэтгдэлд тэнгэрээс харах бурханы өмнө ичигвэртэй зүйлс хийж болохгүй хэмээн хичээх сэтгэл байдаг аж. Тиймдээ ч Хонда, Тоёта, Сони чанартай юм хийдэг ажээ.

2008 оны 6 сарын 26 өдөр.
Болд Түвшинтөгс.

Jun 7, 2008

Байгаль дахь үдэшийн чимэг

Энэ удаа өмнөх аялалаар явдаг багаараа (хэхэ бас баг гэчжээ) өөрийн амьдарч байгаа Ямагүчи мужийнхаа (аймаг) Ямагүчи хотоор явахаар хөдөлвөө. Гол зорилго бол Хотарү буюу Монголоор Гэрэлт цох үзэхээр явж байгаа маань энэ. Үдэш харуй бүрийгээр гарч ирээд эмэгчинээ дууддаг энэ шавж ногоон неоний гэрэл бөгснөөсөө цацруулсаар байгалийн нэгэн чимэг болдог билээ. (би л эр нь цацруулж эмийнхээ анхаарлыг татдаг гэж бодож байгаа. Бөгс энэ тэр шууд аваад хаясанд уучилаарай гэхдээ яах аргагүй тэндээс гэрэл гарч байна лээ) Тэгээд үд дүнд гарж байгаа болохоор Ямагүчи хотод очоод үдэш хүртэл хотоор зугаалж аялах зорилготой байв. Хамгийн эхэнд очсон газар маань 雪舟 (せっしゅう) Сэшшюү хэмээх зураач хүний гэр музейг үзэв.
Энэ хүн маань 1420-1506 оны хооронд амьдарч байсан хүн юм байна. Япон улсийн эртний түүхтэй Кёото хотод ажиллаж амьдарч байгаад тэндээ нэг асуудалтай байсан бололтой энэ хотод иржээ. Яагаад Ямагүчи хотод ирсэн бэ? хэмээх түүх нь өөрөө их сонирхолтой юм. Уг хотын хамгийн том одоогоор бол хотын дарга нь 大内 (Ооүчи)хэмээх хүн байсан бөгөөд Кёото хот орон улсийн дээгүүр албан тушаалтнуудтай уулзахаар явсан бололтой. Очоод Кёото хэмээх агуа хот байна өөрийн хотоо ч мөн ийм хот болгоно хэмээн зорилго өвөрлөн буцаж иржээ. Буцаж ирээд үнэхээр Кёото хотын загвар хот болгон өөрийн хотоо өөрчилсөн байна. Кёото хот гурван уулаар хүрээлэгдэн, хот дундуур нь гол урсдаг бөгөөд гол нь мөн дундааса салаалж урсдаг газар хотоо босгожээ. Яг л энэ зарчимаар Ямагүчи хотыг барьсан бөгөөд ийм газар сонгон, барьж дөрвөн талаа дөрвөн амьтны бэлэг тэмдэгээр хамгаалуулж бэлгэджээ. Уулийнхаа амны харалдаа сүм барьж муу зүйл орж ирэхээс хамгаалах зэргээр бэлгэдлийн чанартай зүйлс ч их хийсэн байх юм. За эргээд Сэшшюү гуайн тухай өгүүлье. Энэ хүн маань Кёотогоос гарч Ямагүчид ирсэн шалтгаан нь Хоншюу арлын урд хэсэгт Кёото хот шиг үзэсгэлэн төгөлдөр хот шинээр босоод гөөмөн сайхан байгаа тухай дуулж зорин иржээ. Ооүчи гуай ч элдэв газраас ирсэн хүмүүсийг тун сайхан хүлээн авдаг байсан бололтой. Сабиэрү (энэ нэр бол жинкэнэ Но-той нэр шүү Япончууд гадаад үгийг жинкэнэ япончлаад хаычдаг улс би жинхэнэ нэрийн хайхаас төвөгшөөнө тэр чигээр нь монголчлоод хаячлаа) хэмээх Испаниас ирсэн Христийн ламтан энд хотоор дайран Японоор аялж байгаад харьж явахдаа мөн дахин ирж жил гаруй амьдарж байсан бололтой. (яагаад ч алчаагүйм) Сэшшюү гуай энэ хотод ирээд хятад жапаны хооронд явдаг худалдааны онгоцонд суугаад хятад очиж зураг зурах, мөн бясалгал хийх талаар суралцаж иржээ. (Сэшшюү гуай лам хүн байсан байна.) Ирээд энэ хотдоо амьдран, уран бүтээлээ хийж мөн бясалгалаа хийдэг байсан бололтой.

Сэшшюү гуайн гэр доторхын нэг хэсэг нь(гэр гэж хэлэхүү юу гэх үү? Жапан хаус)


Цонхоор нь харагдах хашаан доторх байдал нь (нэг муу зураач гэхэд арай тансаг байсан байгаам. Аюулийн сайн зураач байсан бололтой одоо зураг нь бол музей энэ тэрт л байдаг гэсээн.)

Рүрикоожи сүмийн дэргэд байх 5-н давхар цамхаг (Гожюүтоо) дотор нь ном шаштир хадгалдаг гэсээн. Японы им загварын цамхаг(?) дотроосоо эхний 3т багтдаг үзэсгэлэнт Цамхаг. Нэг ч хадаас ашиглаагүй гэх энэ цамхагийг модоор эвлүүлэн бэхэлж барьжээ. (Ганц монгол тэгж юм оньсолдог биш бололтой юмаа.)


Ооүчи гуайн хөшөө. Тухайн үедээ их сийрэг ухаантай хүн байсан бололтой гадагш наймаа хийдэг олсон мөнгөө хэрхэн зарцуулахаа ч мэддэг шинэ хот босгох зэргээр ухаалаг энэ хүнийг үүрд дурсан байхийн тулд хөшөөг нь энд босгосон байх ба хажуухан дахь цэцэрлэгт хүрээлэн бунхныг нь байрлуулжээ.


Ооүчи гуайн бунхны урд байх шат. Наад талын чулуун засмал замын голд зогсож байгаад алга ташихаар өвөрмөцөөр цууриатдаг юм билээ. Гэхдээ анхнаасаа тэгж тооцоолоогүй юм гэсээн.



Сабиэрү (Испаний христиан)-г хүндэтгэн эл сүмийг бүтээжээ 10аад жилийн өмнө сүм нь шатацийн гэсэн тэгээд саяхан дахиж барьсан бололтойм. Урьдах сүм нь илүү классик байсан ч шинээр барьсан нь модерн талруу болсон гэсэн. Би үнэндээ аль алийг нь ойлгохгүй учир надаа бол цэвэрхэн сүм л санагдлаа. хэхэ. Өө тийн дотор маангар том орган хөгжим байдаг юм билээ. Дуугарахын сонсоогүй ч тэр эд дуугарбаас манай Уб хотын Тэц-ийн янданархруу күчтэй дуугарна байхаа. Орган гэж нэг л санаанд тань буухгүй байгаа бол Үзэсгэлэнт бүсгүй ба мангас билүү? (Жонон мангас үзэсгэлэнт бүсгүй ч бил үү ) хүүхэлдэйн киног үзэж байсанаа санаарай. Тэнд нөгөө сөрөг талын нөхөр орган уурлаад нэг өөрөө өөрийгөө дуугаргаад байдийн. Яагаад сөрөг талын орган энэ тэр гээд хүн ч юм шиг хөгжим ч юм шиг юм яриад байна вэ гэвэл тэр жонон нэг эмгэнийг уурлуулаад хараалгацийн тэгээд жинкэнэ хайртайгаа учираад үнсэлцэж бариул хараал арилах бөгөөд хамаг албат нь тэгээд нэг нэг тавилга болоод ядаж байхад тэгээд амьтай. Заза ёстой балай юм руу халтирчлаа. Өөрсдөө учираа олоорой.

Энэ үүдэн хэсэг нь дотогш зураг дарж болдоггүйм байна лээ. Энэ бол өөрөөр хэлбэл хориотой зураг. Бодвол Мариа эх байхаа.

За одоо нөгөө гэрэлт цохоо жаахан яриад дуусгая даа. Гэрэлт цонхын зургийг шөнө авна гэдэг бол дэмий санаа байна лээ. Харанхуй дотор ногоон цэг. Гэхдээ олон. Хэн надаа итгэхэв дээ хэхэ. Тэхдээ үнэхээр байгалийн чимэг. Шөнийн харанхуйд гэрэлт цэгүүд бүжих мэт. Тийм л сэтгэгдэл төрсөн хос энэ тэрээрээ тайван суугөө л харвал нөгөө романтик гэдэг нь болох байхаа. Манай багийнхан хэт хүлээгээд тэвчээр алдсаны улмаас харуй бүрий болохоос өмнө Жапан хүний дуртай шингэн талхаа ууцан байсан болохоор магадгүй тийм сайхан сэтгэгдэл төрүүлсэн ч юм билүү.

За эцэст нь хэлэх миний үг бол Хэзээ нэгэн цагт боломж гараад энэ аймаг энэ хотод ирэх боломж гарвал заавал ирээрэй. Ёкү нонбири дэкирү токоро даёо.

Б.Түвшинтөгс 2008 он 6 сар 6 өдөр.

May 29, 2008

Японы нийгэм миний бодлоор

Япон орон гэж дуулахаар бидэнд өндөр хөгжилтэй, эдийн засаг нь хүчирхэг, ропот машин техник гэсэн үгүүд хамгийн түрүүнд буудаг. Бидний чихэнд Япон улс хэмээх үг таагүй сонсогддоггүй билээ. Бусад орнуудад ч гэсэн за ялангуяа аялал жуулчлал хөгсөн оронд бол Япон гэхээр мөнгөтэй хөгшин япон жуулчилахаар ирж мөнгөө үрнээ гэсэн имидж ч мөн байдаг бололтойм. Гэхдээ мэдээж Солонгос, Хятад гэх мэт азийн зарим орнуудад дэлхийн дайнаас хойш үлдсэн таагүй дурсамж ч байдаг. Одоог хүртэл түүхийн сурах бичиг дээрх маргаан өрнөсөөр. Тэгвэл бид япон гэхээр энэ хэдэн брэнд болсон Хонда, Мицубүши, Ниссан, Тоёота зэргээс гадна юу мэдэх билээ? Яг нарийн учирийг нь олоогүй ч Самурай, Бүшидо, Гэйша, зэргийг ч мөн сонсож байсан билээ. Одоо харин биднийг холбож буй нэгээхэн том зүйл бол Сумо! Жапан оронд Монголын бөхчүүд ихийг шинчилж өгсөн гэдэгт эсэргүүцэх хүн үгүй биз.
Харин би энэ удаа эдгээр зүйлсээс арай өөр нэгэн сэдэвийн талаар санал бодлоо хуваалцах гэсэн юм. Энэ бол энэхүү "Наран" улсад ирээд төрсөн сэтгэгдэл бөгөөд гайхширсан зүйлсээ өгүүлж хэрхэн тайлж уншиж буйгаа хүргье.

Канадын сэтгүүлч Бэнжамин Фулфорд хэмээх хүний бичсэн номыг Сугараа ах хэсгээс орчуулж блог дээрээ тавьжээ. Энэ үнэхээр гадаад хүн бүрийн энд ирээд дасаад эхэлмэгц харагдаад байдаг зүйлс юм. Бидний хувьд бол энэ байж болохгүй үнэхээр хэцүү зүйл мэт харагддаг хүлээн зөвшөөрөх талаар болоод яриад ч хэрэггүй мэт. Гэвч усыг нь ууж байвал ёсыг нь дагахаас өөр аргагүй тул дасаад амьдрах л хэрэгтэй болж байгаа юм. (Сугар ахын блог http://blogmn.hopto.org/sugaraa)

хэсгээс нь...
"Яагаад япончууд дургүй байсан ч гэсэн энэ олон хэрэгтэй хэрэггүй журманд захирагддаг байнаа? Сүүлийн үед гайгүй болж байгаа ч жоохон дээр үед албан хаагчдын костюм цамцны өнгийг тодорхойлсон бичигдээгүй хууль байсан. Зуны хар халуунд бүгд гонжоомоо өмсөөд л зангиагаа зүүгээд л явж байлаа. Бага ангийн хүүхдүүд адилхан цүнхтэй. Зуны амралтаараа өглөө эрт босож, өглөөний гимнастик радион аяан доор хийнэ. Ахлах ангийхан ч дүрэмт хувцастай.
Японы хүүхэд бусдаасаа ангид юм хийвэл энэ чинь өөр шүү гэж анхааруулга авдаг. Англиар бол It’s different гэвэл магтсан үг болох ч Японд бол загнаж байгаа хэрэг. Англиар анхааруулга өгье гэвэл It’s wrong эсвэл It’s bad гэж тодорхой хэлдэг. Тохирсон тохироогүй дурмэнд баригдах нь их аюултай зүйл. Чөлөөтэй сэтгэх бодох хөдлөхийг боогдуулдаг. Дүрмэнд захирагдахгүй хүнийг шахан гаргадаг Японы нийгэм хүнийг сүрэг мал шиг болгоно. Francis Bacon бороо орохоор нь шүхэр гарган барьжээ. Тэр үеийн Англид эмэгтэй хүн л шүхэр барьдаг байсан тул бүгд л цочирдон гайхсан байна. Тэгвэл одоо бүгд л шүхэр хэрэглэж байна. Японд өөрийн гэсэн Bacon хэрэгтэй байна."

Эдгээр асуудал надад ч мөн ийм санагддаг. Үүн дээр нэмээд үнэхээр байж боломгүй мэт хэцүү зүйлс бол миний хувьд
1. Хичээл дээр чи зөвхөн багшийн заасан зүйлийг л хийнэ. Илүү нарийвчлан асуусан тохиолдолд (дэлгэрүүлэх гэхээсээ илүү хичээлийн програмаас нь гүнзгийрэн халих) өөрөө эвгүй байдалд орохоос гадна ангийн нөхөд чинь чамд таагүй хандана. Багш чинь ч мөн.
2. Шалгалт авахын өмнө багш нь юуны талаар авахаа хэлээд зогсохгүй яг ямар асуулт ирэх болон хариултыг нь бодсон цаасыг мөн сурагчиддаа тараана. (Ийм үед миний хувьд ингэж шалгалт өгөх хэрэг байна уу? хэмээн боддог. Гэвч энэ нь тоо, хими, физик зэрэг бодолт хийх шаардлагатай байгалын ухааны хичээлүүд дээр ихэвчлэнэ харагдана.) Энэ нь коллежээсээ гадна ахлах сургууль дунд сургуульдаа хүртэл хэрэгждэг байна.
3. Энд мөн хүмүүсийн тайлбар тавих явцадаа бусад хүмүүс тэгдэггүй учир хэмээх үгийг хэлэх нь их байх шиг санагддаг. Ямар нэгэн зүйлийг ойлгохгүй лавлан асуухад
-Би яг нарийн учирыг нь мэдэхгүй байна. Гэхдээ бусад хүмүүс ч яг үүны дагуу хийдэг бөгөөд хэн ч гаждаггүй гэж хариу хэлдэг.
Яагаад, яагаад энүүгээр гэж ийм байдалтай байвал зүгээр биш үү гэж лавласан тохиолдолд бараг ойгохгүй бөгөөд энэ ямар ядаргаатай юм бэ гэсэн байдалтай хандана.
4. Тэд ямар нэгэн ажил хийхдээ өөр аргаар (жишээлбэл түүнийг нь илүү боловсронгуй юмуу шинэчлэсэн байдалтайгаар) хийх гэж оролдвол тун таагүй ханддаг. Миний болдоор тэд олон жил шүүгдэж тунгаагдаад ирсэн арга нь одоо дахин шинэчлэгдэн байхгүй гэж үздэг мэт. Иймэрхүү байдалд ихээхэн орж байсан бөгөөд ихэвчлэн загнуулаад дуусах жишээтэй. Харин яагаад энэ асуудалыг энэ хэвээр нь хадгалах гээд бгааг нь ер нь ойлгосон. Аливаа улс орны ажил, тэр тусмаа японд бол ажил шат дамжлагуудаар их явагддаг. Та өөрийн шатандаа шинэчлэл хийгээд арай боловсронгуй облгоод явуулахад дараагийн шатны хүмүүс үүнийг чинь ойлгоод хийнэ гэдэг тун төвөгтэй болно. (тэр тусмаа багаасаа дүрмээр амьдарж өөрөөр сэтгэх нь тун ховор болсон хүмүүст) Дараагын шатны ажилийг та зогсонги байдалд оруулахаас гадна ажилыг цогцоор нь тасалдуулж магадгүй учир тэр болгон шинэчлэл явагдах бололцоо бага мэт болсон байдаг. Зайлшгүй шиэнэчлэл хийх тохиолдолд л хийнүү гэхээс жижиг зүйлс буюу бүгдийг цуглуулан тайлбарлах хэмжээнд хүрж цаг алдах зэрэг байдал учирах тул шинийг сэдэгч та тун хүнд байдалд орох байхаа.

Энэ мэт жижиг агаад бидний хувьд зайлшгүй зүйлс энэ оронд ирэхээрээ байр нь солигдсон мэт болох нь тун их. Япон хүмүүс хүртэл боловсролын салбарт байгаа шалгалтны материалаа эхэлж тараагаад түүгээрээ авдаг энэхүү аргад эцэг эхчүүд нь таагүй ханддаг юм шиг санагдсан гэвч нөгөө япон хүний зан буюу бусдаас өөрөөр байх ёсгүй зангаараа дуугүй байгаад байдаг мэт. Харин миний хувьд эхний үед шууд тэвчиж боломгүй мэт санагдаж бухимддаг байсан бөгөөд үүнээсээ ихээхэн стрессддэг байсан. Гэхдээ 130 сая хүн амтай улс орныг яаж удирдан залах вэ? энэ талаар бодож үзэхээр үүнээс өөр гарцгүй мэт санагддаг болсон. Ягаад вэ гэвэл тэднийг багаас нь дүрэм журмаар амьдруулж дүрэм зөрчих ойлгоцгүй болгосон тохиолдолд дээрх номонд өгүүлсэний адилаар сүрэг мал мэт болгож чадвал нийгэм ихээхэн хурдацтай агаад саадгүй хөгжих бололцоотой.
Японд ч мөн бусдын адил олуул хэлэлцэж асуудлыг шийдвэрлэх явц дээр үеэсээ байжээ. Харин бүши (зэвсгийн эрхтэнүүдийн үе) үеэс энэ байдал өөрчлөгдсөн бололтойм. Тэнд нэг нь шийдвэр гаргах бөгөөд бусад нь үгүй дуугүй дагаж хийнэ, доорхи хүмүүс нь буруу зөв хэмээн бодох ч эрхгүй бөгөөд зөвхөн удирдаж буй хүндээ бүрэн итгэж дагана. Харин удирдаж буй хүн бүх хариуцлагыг өөртөө хүлээх ба аливаа ажил нь бүтэлгүйтэсэн тохиолдолд амиа өөрөө хорлох мэтээр гэм буруугаа хүлээнэ. Энэ байдал япон оронд өнөөг хүртэл үлдсэн байгаа нь дамжиггүй бөгөөд компаний захирал компаниа дампуурсан бурууг өөртөө хүлээн нөгөө ертөнцрүү явчих нь бас цөөнгүй бололтойм. Улсын сайд, парламентийн гишүүд нь хүртэл өөрийн хариуцасан албанд нь алдаа гарвал өөрөө саналаараа ажилаа хүлээлгэж өгч чадаж байгаа зэрэг нь тун үлгэр авууштай мэт.

Тэгвэл тэднийг яаж энэ дүрэм сахисан, өөрөөр гаж сэтгээд байхааргүй болгох вэ? Тэд хэрхэн ингэхээ боловсролтой нь холбосон мэт багаас нь сургуульд орох цагаас нь эхлээд л дүрэмээр амьдруулна. Цэцэрлэгт байх хүүхдүүд ч мөн хоолны өмнө нэгэн дуугаар Тавтай хооллоорой хэмээн хэлэх, төрө бүрийн аргаар энэ байдалд нь дасгана. Сургууьдаа ижил дүрэмт хувцас өмсөх, бусдаас чи өөрөөр хийж байна хэмээн сануулах зэргээр өөрт нь ч анзаарагдалгүй өөр хүн болгодог аж. Яагаад энэ оронд амиа хорлолт их байнаа. Энэ нь яах аргагүй Япон хүний энэ дүрмээр амьдарж буй байдалтай холбоотой боловуу. Дүрмээр амьдарж чөлөөтэй байж чадахгүй байх нь стресст оруулах гол хөшүүргэ болж өгч байна энэ даамжирсаар залуучуудын дунд ийм амьдралаар амьдарснаар эртхэн салан одсон нь дээр санагддаг ч байж болох юм. Японы компаны ажилчидийн ажилладаг цагын урт, түүнээсээ стресдэж буй байдалыг та тоокёо хотын метронд суухад л ойлгох болно. Тэгэхээр дүрэмээр амьдрана гэдэг тийм ч муу зүйл бишээ гэдгийг та япон орны хөгжилтэй холбож ойлгоход хангалттай гэж бодож байна. Гэвч аливаа зүйлд гэрэлтэй тал байхад сүүдэртэй тал байдаг учир амиа хорлолт стрессыг нь ч мөн ойлгож болох байхаа. Ихийг бүтээхэд ихийг золиослодог шүүдээ.

Харин та нэг зүйл дээр эргэлзэж байж болох юм. Хүний сэтгэхүйг хөгжүүлэх байгалийн ухааны хичээлүүдийг шүлэг цээжлүүлж байгаа мэт цээжлүүлээд тэр хүний тархи хэрхэн задарж толгой бүхий лидерүүд төрөх вэ гэж. Энэ асуудлаа тэд их өвөрмөцөөр шийдсөн мэт дунд сургууль ахлах сургуульд дэвшин орохдоо шалгалт өгөх бөгөөд үнэхээр гоц сайн хүүхдүүдээ шигшин сайн рейтинг өндөр сургуулиуддаа авна өөрөөр хэлбэл тэд дунд, ахлах, их сургууль гэсэн шилжилтийн үе болгон дээрээ конкурс буюу уралдаант шалгалтаар шигшигдээд явагддаг. Ингэсээр нөгөөх алдарт Тоокёогын их сургууль, Кёотогын их сургуульдаа ирээдүйн элитүүдээ бэлдчих жишээний. (Гэхдээ Япон орны сор болсон сургуулийг энэ 2оор л төлөөлж ойлгож болохгүй энэ хоёртой адил сайн хчирхэг сургуулиуд нилээн хэд бий бөгөөд Осака, Васэда, Кэйё, Хитоцүбаши, Тоокёо-н инженэрын сургууль, Тоохокү, Кюүшу гэх мэт..)

Тэхээр та энэ оронд бүгд лидер болох боломжгүйг харлаа тийм учир энд багаасаа өөрийн хэрийг мэдээд бүгд их сургуульд орно гэхгүй бөгөөд өөрийн хүсэл мөрөөдөлдөө тохируулан хүссэн зүйлээ сонгоод амьдрал дээр гарах жишээтэй. Сүрэг малыг бүтээж чадах Япон орон Түүнийг удирдах малчидаа ч мөн бэлтгэж чадаж байна. Хүн ам олон байна гэдэг нэг талын зовлон мэт боловч удирдаж чадваас ихээхэн хүч гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Үүнтэй шууд уялдаатайгаар их хүнээс шигшигдэн гарж буй тэр шигшигдмэл нь чадалтай байх нь гарцаагүй.

Миний хувьд Япон орныг ийнхүү тайлж уншиж байна. Магадгүй андуурсан ч байж болох гэхдээ багштайгаа санал бодлоо хуваалцаж байхад бас тийм ч их зөрөөгүй мэтээ. Танин мэдэх аялал маань үргэлжилсээр эх орондоо жаахан ч гэсэн зүйл өвөртлөөд буцахсан.

2008 он 5 сар
Болд Түвшинтөгс

May 26, 2008

Эхийн сэтгэл



Ногүчи Хидэё хэмээх энэ хүнийг Японд танихгүй хүн үгүй бизээ. Яагаад гэвэл 1000 иэны дэвсгэрт дээр байдаг хүн болохоор тэр.
Энэ хүн маань 1876 оны 11 сарын 9 ны өдөр мэндэлж 1928 оны 5 сарын 21 ны өдөр таалал төгсжээ. Бактерлогич мэргэжилтэй энэ хүн сурахын хажуугаар хэрхэн ажиллаж судалгаа энэ тэр хийж болохын бодит үнэн түүх юм. Тэрээр Кёото-гын их сургуулийг төгсөж, Токио-н их сургуульд доктор, Брауны их сургууль, Иелийн их сургуульд мөн доктор хамгаалжээ. Мөн Кох-оос эхэлсэн бактерийн судалгааг (Хэйнрич Хэрманн Робэрт Коч) судалж явсан байна. За тэгээд хэрхэн яаж амьдарж байсаныг нь өөрсдөө хайж олоод уншчина биздээ. Харин би юуг өгүүлэх гэсэн бэ гэвэл тэр хүүний ээжийнхэн тухай жаахан зүйл саыхан уншсанаа сонирхуулах гэсэн юм (хүний бичлэг) Энэ хүнийг харь оронд сурж байх хугацаанд нь бичиг үсэг мэдэхгүй эх нь санасандаа бичиг үсэг суран хүүрүүгээ захидал бичин хурдан гэртээ ирээрэй ээж нь хүүгээ санаж байнаа гэж бичиж явуужээ. Эх хүн гэдэг ийм л байдаг билээ. Бид бүгдийн ээж ч мөн адил үргэлж биднийгээ гэсэн сэтгэлээр хүүгээ охиноо хэзээ ирэх болоо хэмээн харуулдана л суугаа. За миний хүү явдал зардал болгож ирээд яах вэ тэр мөнгөө өөртөө зарцуул ээж нь яахав дээ гэж байж болно гэхдээ л эхийн сэтгэл гэдэг эхийн л сэтгэл шүүдээ. Биднийгээ хүлээгээд л харуулдаад л сууж байгаа. За энэ жилдээ яахав дараа жил, за ойрдоо жаахан завгүй дараа л... Хэдий удаан биднийгээ хүлээхэв дээ. Хүмүний амьдрал өөрөө богинохон 10,20-н жил богино 30,40-н жил ч богинохон хугацаа нэг л мэдэхэд харваад л өнгөрнө. Тийм учир цаг, чадах чинээгээрээ эхийнхээ дэргэд нь байж эхийнхээ сэтгэлийг дэвтээгээрэй "Эх үрс хамтдаа байх нь жаргал" гэдэгдээ.


Доор ээжийнхэн захиаг тавилаа. Ээж нь бичиг үсэг өөрөө бие даан сураад алдаа мадагтай ч чадах чинээгээрэй хүүдээ санасан сэтгэлээ бичиж явуулжээ. Мөн би чадах ядахаараа орчуулъя. (Миний хэлний мэдлэг гэдэг мэддэг хүн нь харвал ичмээр дамшиг даа.)

Миний хүү амжилт гаргаж байгаад бид их баярлаж байна. Ээж нь ч мөн адил үнэхээр баярлаж байна. (За тэгээд гол гол юмын биччио) 鳥帽子 гэдэг тосгоноос мөнгө шаардаад баларсан. Хавар болохоор бүгдээрээ Хоккайдо явчихна. Би ч мөн гунигтай байна. Тэгэхээр чи хурдан ирээрэй. Мөнгө явуулсаныг хэнд ч хэлээгүй. Түүнийг хүнд хэлэх юм бол бүгдийн үрчихнэ.
Хурдан харьж ирээрэй.
Хурдан харьж ирээрэй.
Хурдан харьж ирээрэй.
Хурдан харьж ирээрэй. Ганц том гуйлт минь юм шүү.
Баруун зүгт залбиръя. Зүүн зүгт залбиръя. Хойд зүгт залбиръя. Өмнө зүгт залбиръя.
1ны өдөр давсны цээр хийнэ. Мөн залбирж мөргөнө. Юуг ч мартдаг байлаа гэсэн энийг бол мартахгүй. Зургийг чинь харахаараа л залбирдаг. Хурдан харьж ирээрэй. Хэзээ харихаа хэлээрэй. Энэ захианы хариуг хүлээж байх болно. Унтахыг хүссэн ч унтаж чадахгүй нь...


おまイの。しせ(出世)にわ。みなたまけ(驚ろき)ました。わたくしもよろこんでをりまする。

なかた(中田)のかんのんさまに。さまにねん(毎年)。よこもり(夜篭り)を。いたしました。

べん京なぼでも(勉強いくらしても)。きりかない。

いぼし。ほわ(烏帽子=近所の地名 には)こまりおりますか。

おまいか。きたならば。もしわけ(申し訳)かてきましよ。

はるになるト。みなほかいド(北海道)に。いてしまいます。わたしも。こころぼそくありまする。
ドか(どうか)はやく。きてくだされ。

かねを。もろた。こトたれにこきかせません。それをきかせるトみなのれて(飲まれて)。しまいます。

はやくきてくたされ。はやくきてくたされはやくきてくたされ。はやくきてくたされ。

いしよ(一生)のたのみて。ありまする。

にし(西)さむいてわ。おかみ(拝み)。ひかしさむいてわおかみ。しております。

きた(北)さむいてはおかみおります。みなみ(南)たむいてわおかんておりまする。

ついたち(一日)にわしおたち(塩絶ち)をしております。

ゐ少さま(栄昌様=修験道の僧侶の名前)に。ついたちにわおかんてもろておりまする。

なにおわすれても。これわすれません。

さしん(写真)おみるト。いただいておりまする。はやくきてくたされ。いつくるトおせて(教えて)くたされ。

これのへんちちまちて(返事を待って)をりまする。ねてもねむれません


<訳>

お前の出世にはみんな驚きました。私も喜んでおります。
中田の観音様に毎年、夜篭りをいたしました。
勉強をいくらしてもきりがありません。
鳥帽子という村からのお金の催促には困ってしまいます。
お前が戻ってきたら申し訳ができましょう。
春になるとみんな北海道に行ってしまいます。
私も心細くなります。
どうか早く帰ってきて下さい。
お金を送ってもらったことは誰にも聞かせません。
それを聞かせると、みんな呑まれてしまいます。
早く帰って来て下さい。
早く帰って来て下さい。
早く帰って来て下さい。
早く帰って来て下さい。一生の頼みであります。
西に向いては拝み、東に向いては拝んでおります。
北に向いては拝んでおります。
南に向いては拝んでおります。
ついたちには塩断ちをしております。
栄昌様についたちには、拝んでもらってます。
何を忘れてもこれは忘れません。
写真を見ると拝んでいます。
早く帰って来て下さい。
いつ帰れるか教えて下さい。
この返事を待っています。寝ても眠れません。

Apr 26, 2008

Дэлхийн Чингис!

Чингис хаан хэдэн онд төрж ямар шүү амьдралыг туулан тархай бутархай байсан Монголыг нэгтгэн Их Монгол гүрэн байгуулж олон улс орныг нэгтгэж явсныг бид бүхэн мэдэх билээ. Одоо энэ талаар уншиж болох түүхийн ном сурах бичиг зэрэг ихээхэн түгээмэл болсон байна. Түүхын ном, элдэв таамаг зэргийг зөвхөн Монгол биш Дэлхийн олон орон өөрсдөө таамаглан судалж бичиж ирсээр. Зарим нь бол Монголд ирж хөл тавьж үзээгуй Монгол гэдэг ямар нэгэн төсөөлөл үгүй зүгээр л хийсвэрээр бичиж буй их эрдэмтэй хүмүүс ч байна. Тэднийг эрдэмтэд гэхүү өнгөрснийг хардаг увдистан гэх үү.

Монголын түүхэнд ихээхэн ач холбогдол үзүүлж Монгол орны мандан бадралыг Түүхийн хуудсанд гүн сийлж өгсөн үе бол 13-р зуун яах аргагүй мөн билээ. Тэр үед гагцхүү ганцхан Чингис (Тэмүжин) гэдэг хүн ганц хүний түүхэн гавъяа байгуулсан мэт яригдаж хүмүүсийн толгойд суусан нь жаахан эмгэнэлтэй зүйл. Энд харь орны хүмүүсийг дурдаад яахав тэдний түүх биш энэ Монгол орны түүх тул. Харин Монголчууд маань Чингис хаан Чингис хаан л гээд байдаг цаана нь үлдчээд байгаа ухаалаг мэргэд, хүчирхэг цэргийн жанжидыг хэзээ бид магтан дуулж тэднээрээ бахархан үлгэр дуриал авах болоо. Чингис хаан ганцаараа байсан бол тийм амжилт ийм түүхийг бүтээх байсан гэж үү. Түүний үнэнч туслахууд баатарлаг цэргүүд ч мөн адил Монгол орны энэ дэлхийн бахархал яах аргагүй мөн билээ. Чингис хааны хувьд янз бүрийн таамаг яригддаг ч зарим Гадаад дотоодын эрдэмтэн судлаачид Чингис хаан бол алсыг харсан хаан гэхээсээ Чадалтай цэргийн жанжин байсан гэж хэлэлцээд байдаг. Тэхээр энэ үгэнд Чингис хаан ухаалаг хаан байсан бол ягаад түүнийг үгүй болоод удаагүй байхад хаан ширээний тэмцэл явагдаж Монгол орны бутрал эхэлчихсэн юм бэ? гэж ам асуудаг. Гэвч! Гэвч Чингис хаан сайн цэргийн жанжинаар тогтохгүй өөрийн үеэсээ хэт түрүүлсэн ухаалаг хүнээс гадна Хүчирхэг төрийг байгуулсан түүнээ удирдан залахад суралцан амьдрал бодит жишээн дээрээ өөрийн хийсэн ажилийнхаа үр дүнг харж чадаж байсан суут хаан байсан нь яах аргагүй маргашгүй үнэн билээ. Чингис хэмээх энэ нэр нь хэдэн мянга хэдэн сая жил дурсагдах хүн өөрийн үеэр тогтохгүй хэдэн мянган жилийн хүмүний оюун ухаанаас төрүүлсэн хүн байсан байж болох ч тал бий. Бид үүнийг шүүж чадахгүй ягаад гэвэл тэр биднээс давсан алсыг харсан хүн байжээ.

Яагаад Дэлхийн Чингис?

Чингис хаан, Чингис хаан бидний бурхан болон шүтэгдсэн их хааныг маань Дэлхий булаацалдсаар удаж байна. Наанадаж урд хөрш Хятад бол Чингис Хубилай гээд Монголын хаадыг бүгдийг нь авах сонирхолтой Хятадын их хаад гээд зарлаад дэлхий даяар цацсаар л байна. Одоо бол тэд дэлхийн доог болж байгаа бүгд Монголын Чингис гэдгийг мэдэж байна. Гэвч ӨвөрМонголын жишээг мэднэ шүү дээ Өвөр Монгол хятадын харъяат байснаараа тэр "Өвөр" "Монгол" гэдэг үгний Монгол хэмээх үг бидэнд ямар их балаг тарьж байгааг. Хятадын муж Өвөр Монгол!... Монгол улсын иргэн харь оронд элдэв шалтгаан аялал зэргээр яваад би Монголоос ирсэн ...... тэр гэдэг хүн гэхээр Хятадын Монгол гэх жишээ хэдэн арав хэдэн мянгаар тоологдох жишээ байна. Хаа очиж Япон оронд Сумочидийн маань ачаар Монгол гэхээр Өвөр буюу Хятадын нуу Сумочин ард түмэн болох Монгол орны юу гэж асуудаг болж. Гэвч хятадаар тогтоод Чингис хааныг булаацалдагч улс дуусдаг бол бас болохсон тэднийг яаж л бол яаж шоглож болно. Гэтэл олон орон олон ард түмэн бид Чингисийн удам Чингис биднийх гэж зарласааар булаацалдсаар... Гэвч булаацалдаж байгаа нь бид биш шүү бид гаднаас ажиглан суудаг хэн нэгэн судлаач Чингис бол Монголын биш бидний билээ гэхэд Монгол орон юум дуугардаггүй хэнийх гэдгийг биднээс гадна Дэлхий өөрсдөө мэдэж байгаа учир. Казахстан Хятад зэрэг орнууд хоорондоо хэрэлдэн Чингисийг хаа хол газар элдэв түүх судлалын хурлууд дээрээ булаацалдаж л байгаа. Одоо Дэлхий Чингис хааны хэнийх вэ гэдгийг мэднэ харин Өвөр Монгол шиг хэдэн арав хэдэн зуун жилийн дараа Хятадын Чингис биш юмуу гээд Монгол хүний өөдөөс асууж зогсох цаг ирэхвийдээ. Түүх гэдэг бол өөрөө их нарийн утга учиртай цогц том шинжлэх ухаан түүнээс нулимс, инээд, баяр баясгалан, уйтгар гуниг, сургамж алдааа ололт амжилт бүгдийг харж чадна. Дайснаа судлахад түүхийн судалж тэр үндэстний эмзэг зүйлүүдийг нь хөндөхөд л тэр улс үүрээ сэндчүүлсэн шоргоолж мэт болдог. Түүх хүчтэй тэгээд бас их аюултай зүйл. Түүхийг гуйвуулаад бусдад түгээж түүндээ итгүүлж чадвал нэг хэсэг хүмүүс бүү хэл улс ч мөхөх аюул байгаа. Үүнийг бүгдээрээ санаж байя! Монголын түүх судлаачид бас бодолцож дорвитой судалгаа хийж ямарч гуйвуулалтанд гуйвахгүйгээр тогтож чадах их сууриа бэхлэе!

Чингис Монголын хаан, Монголын хүү!
Гэхдээ тэрээр дэлхийн Чингис, Дэлхийн хаан байсан. Олон улс орныг удирдан нэгэн бүхэл болгож чадалтай хуулиар чадварлаг удирдаж байсан. Тэр Монголоор тогтохгүй дэлхийн Чингис яах аргагүй мөн. Энэ тал дээр бид Дэлхийтэй булаацалдах хэрэггүй. Дэлхийн хаа нэгтээ харь оронд Эзэн Чингисээр минь нэрлэсэн ресторан, цайны газар юу эс байхыг эс хэлхэв. Монгол хмүн болж төрсөн бид түүнийг хараад харамын сэтгэл төрдөг билээ. Тийм боловч Чингис Дэлхийн хүн байсан тийм ч учир тэд Чингис хаанаар маань өөрийн хөрөнгө ашиг орлого олох зүйлээ бусдад таниулж байна. Бид бахархах хэрэгтэй. Гэвч Монголд ганцхан Чингис хаан л дэлхийн хүн байсийм гэж үү өөр хүмүүс байхгүй юмуу? Наанадаж л түүний ухаант жанжингууд байж байна тэд бүгд Дэлхийн хүмүүс... МЭӨ Хүннү гүрний эзэн хаан Модун ч мөн дэлхийн хүн гэж мунхаг би сэтгэж байна.

Яагаад дэлхийн Чингис болсоныг бүгд мэдэх учир би илүү үг нуршаад юу хийхэв. Шашны энэрэнгүй бодлог бүхий л шашин тэгш эрхтэй! Худалдааны чөлөөт бодлого! Их засаг хэмээх олон үндэстэнд зэрэг эрх тэгш үйлчилж чадаж байсан хүчирхэг хууль! Тэр үед Их Монгол гүрний ачаар олон улсын аюулгүй худалдаа явагдаж энэ нь өргөжиж өнөөгийн байдалд хүрсэн шүүдээ. Хийж бүтээсэн зүйлсийн нь дурдаад дуусахгүй бизээ. Дэлхийн хүнээс л гарах алсын хараа нь хэдэн мянган жил ч дурсагдан бахархал болсоор байх биз. Орон орны чадварлаг эрдэмтэн судлаач их мэргэдийг өөртөө татан Дэлхийг удирдах бодлогодоо санаа аван олон ургальч байдлаар хандаж байсан нь Дов толгдын үзэл гаргалгүй Ганц Монгол хүмүүс л дэлхийг захирана гэж муйхарлалгүй байж чадсан нь юутай гайхамшиг.

20-р зуун Америкийн зуун байсан гэж хэлэхэд буруудахгүй байхаа тэд Дэлхийид нөлөөллөө тогтоож олон бодлогыг удаан хугацаанд явуулж чадлаа магад овоо олон жилч энэ байдлаа хадгалж чадаж магадгүй. Тэд энхтайван дэлхийн аюулгүй байдал шинжлэх ухаан, танин мэдэхүйн хөгжилийг дэлхийд хурдасгаж өгсөн тэдний хийсэн бүтээсэн тэдний бодлогоор бий болсон зүйлсийг бид бүхэн хэрэглэж байна. Америк орон их дэвшилээс гадна саар зүйл ч бас явуулж л байсан. Их гүрний бодлогоор явахгүй бол танд ч их гүрний нударга үйлчлэх болно гээд дайн самуун явуулж байсан явуулсаар ч байгаа гэвч тэд Дэлхийн Америк байж чадсан тэдний өмнө Дэлхийд Европын хүчирхэг орнуудын үүрэг роль тод байлаа. Тэдний хүчээр Америк дэлхийд цойлон гарсан гэж боддог. Тэдний ачаар дундад зууны хөгжил урагшилж тэднээр тодорхойлогдож байсан. Яг л 13-р зуунд Дэлхийн Монгол Дэлхийн Чингис мэт... Монголчуудын бүтээсэн бий болгосон зүйлсийн ачаар тэр үед дэлхий хүч чадлаа сэлбэн явсан шиг бид Америкаар хүчээ сэлбээд цааш явах гэж байна. Тэдний дараа хэн бидний хүчин чадал болж юм болгоны төв болж нөлөөг үзүүлэх болоо. Судлаачид энэ удаад Хятад гэж нэрлэж байна. 21-р зуун Хятадын зуун гэж хаа нэгтээгээс бүгд сонссон байхаа. Магадгүй энэ үнэн байж магадгүй шүү! Энэ үнэн бол Монголд төдийгүй дэлхийд аюулын харанга дэлдэгдэж ихээхэн аюул учрахгүй гэсэн баталгаа үгүй. Элдэв галавын эртний цаг үедээ хүний махаар хооллодог байсан шар үстнүүд одоо цагт дэлхийд бодлого явуулахыг хүсэж ихээхэн хурдацтай хөгжиж байна. Хөлд дайрагдаж буй жижиг улс үндэстнийг гишгэлэн өнгөрхөд бэлэн гэдгээ илтгэсээр бусад нөлөө бүхий орнуудыг жишим хийлгүй хор хөнөөл тарьсаар одоо сенсаац болоод буй Түвдийн жишээ Олимпийн асуудал ч байна. Дэлхий мэддэггүй бид тоодоггүй ч Өвөр Монгол бас бусад хятадын эрхшээлд буй элдэв үндэстэнд тэд геноцид явуулсаар буй. Дэлхийд бодлогоо хэрэгжүүлэгчээр хятадууд гарч ирвэл Монголын ирээдүйи хаашаа эргэж хэрхэх бол! Чингисийг бидэнтэй булаацалдаж буй тэр бяцхан сэтгэхүйтэй мэт хорон бөгөөд алсыг харсан бодлого явуулж байсан Хятад бидэнд бодлогоо хүчээр тулган гүйцэлдүүэх эрхээ авчуул бид яах вэ? (одоо ч биднийг шахсаар буй) Хятад Монголд л зөвхөн гай болоод зогсох болов уу? Дэлхийд сайн үр нөлөө авчирахуу тэр тэр буман хүн амтай улс.. Үгүй гэж дэлхий хариулах байх. Тэд дээшээ гарч ирэх гавъяа байгуулсан уу? Үгүй! Тэд үлдэх ёстой! Тэд дэлхийн түүхэнд сайнаар нэрээ үлдээж дэлхийг чиглүүлж чадах орон биш Тэд "Дэлхийн" гэх тодотгол авах эрх бөгөөд чадамжгүй. Дотор нь өшөө хорсол хорон санаа л буй.

2008он 4сар 26өдөр
Болдын Түвшинтөгс

Apr 12, 2008

Tokiwa park (3sar31)

End ireed anhnii bie daan gadagsh garaltaa unuudur hiilee. 2hon tsag urgeljilsen ch gelee nileen zuil oilgoson shuu. Hehe yunii umnu hun yagaad tsag agaariin medeeg sonirhdog. Geh met… 2honog gereesee garalgui nom unshaad ideed l ongorooson bolhoor onoodor garsiimaa. End neg nuur bdag geheer ni tiishee ochij uzeh sanaatai naashaa irj yavah zamdaa halti harsan bolhoor gazriin zurgaas haraad garav unendee neeh holgui mania dotuur bairnii hoih ni baidag yum bna. Ochood park dotor ni orood uneheer dajgui sanagdav ihevchlen hugshchuul baih ba gants neg hijeel nasnii bolon huuhduud nohoi hotlon yavah aj. Nadaa sonin sanagdsan zuiliin neg ni nuuran deeguur tavisan guur nehh surtei tomor guur… Mongold l lav iim guur baihgui. Tehed end gants nuuran deeguur park dotuur yavuulah gej tavisan yumshig bh yumdaa. Za tegeed gants neg zurag avaad yavj baital boroo orovoo nadaa shuher bhgui hehe. Hudaldaj avch amjaagui bgaa bolhoor , deer ni bi duguitai yavaa bolhoor ugaasaa dugui unaj baihadaa shuher barih hortiotoi zugeer bdag blaa ch nadad tiim chadvar bhgui. Nuuriin ereg deer haa ochij salhi ihtei bdag yum bna. Omno bol Avarga tosonii nuur l harj uzsen hun shuudee. (Hentii aimag dahi) Aa ingehed UB-n huuhdiin park dotorh hiimel nuuriig tootsuul ch bas ch gui olon bolj boloh yum bna. Boroond norood butsaj davhij yavahdaa duruunuus hol aldaad zoltoi l osol hiichihsengui zasmal zam bsan bolhoor gaigui ongorson bhaa. Sul shoroon zam bsan bol huvtsas budaa boloood za tgd uragdchuul shiniig avna gedeg nadaa bol problem shuu hehe. Heden zurgaa hamt oruulnaa. Mon tsag agaariin medee harj baiy. Bas shuher avay. Mon borootoi yed hurdalahgui bh… Yag unendee end borootoi ued garahgui bsan ni ch deer baij magadgui. Jp-d er ni boroo ni tiimhen ene ter gej humuus medeh baih. Ube hemeeh ene hot ni ertnees uildverjiltiin hot buguud odoo tulgamdaad bgaa asuudal ni tsever us, agaar bolood bgaa yum bna. End olon jil amidarsan nastai chuul ni endhin uildveruud ee shuuhed uguud ene uilvdveruudiin buruugas eruul mend ni muudaj bna gesen bololtoim ter ni barag togtoogdood ovoo ih mungunii asuudal nuhun olgovor garch irj bgaa bolhoor end boroo ni ch bas yaj zuger baihavdee. Za baahan hortoi us boroo yarisan chin sayhan boroond norson tolgoi maani zagatnaad ehellee.. Sanaa daganaa gej… Baahan hortoi us boroo yarichlaa gehdee ene saihan nutag bololtoim hezee neg tsagt bololtsoo oldvol zaawal end irerei. Mon ter ued bi end baih avaas nadtai holboo bariad bi daguulj gazar uzuuleh bolhoor yoroshiku ne…

Apr 11, 2008

Ube-d buusan ni...

3sar27 ogloo ertee bosood chiba-n maebara gedeg buudalaas denshya-ndaa suugaad garvaa. Tokyo eki orood tuunees tsaashaa Akihabara gedeg (tsahilgaan baraanii aldartai gudamjnuud) gazraas webcam avav. Tgd neg hoolond orchood Haneda niseh ongotsnii buudal orvoo. Jp-d irehdee jal company-aar irsen tokyogoos yavahdaa jal-aar yavlaa. Harin olon ulsaas uls dotorh nisleg ni nadaa taalagdsan. 1:40 min hertee niseed Yamaguchi kenii Ube hotod gazardav. Buudaliin huleen avah deer mania angiig daaj avsan geh angiin bagsh eregtei maani tosoj avlaa. (em-tei bsan bol goy bhgui yu J ) Tegeed dotuur bairluu yavahiim bh gesen chin namaig surguuli ruu avaachaad baahan humuusiin nudiig hujirlav… Bas oyutan hariutsasan gazar(?) deer avaachaad baahan tolgoi boholzuulev.. Tegj tegj bairandaa irev. Unendee surguuli dotuur bair 2 maani zamiin naana tsaana l daa. Za tegeed nadtai nileed end 4gadaad oyutan bolj baigaam.. 1mongol 1indonez 1laos 1peru. Peru chin omnod amerikiin oron bolhoor iheehen oor setgehuitei agaad er ni europjuu yumuu daa. Anh taniltsaad Peru hun gev bi “Aa Persia?” “No, Peru… za barag Ink” l gej bna. Bi “Aa Aztek Maya… ?” nuguuh maani gutarsan baidaltai hehe. Nileen bodsonii daraa Peru Portugal geed ornuud bdag ni sanaand orov. Tegj neg yaria niilj ehelvee Chili-iin hajuud ene ter gee l… Kangaegata sugoi chigau neee to omotta…

Mar 16, 2008

Хэлний бэлтгэл буюу диваажин минь баяртай.

Ийгээд миний нэг жил дуусаж албан ёсоор цэрэгт явахаар боллоодоо. Цэрэгт гэдэг нь жинхнээсээ биш гэдгийг ойлгоорой. Зүгээр тэгж зүйрлэж болох юм шиг санагдаад байгаан. Харин хэлний бэлтгэлээ диваажин гээд нэрлэсэн маань ч бас дүйх болов уу гэж боддын. Диваажин гэж хүн бүрт янз бүрийн сэтгэгдэл төрүүлсэн нэг тийм гэгээлэг газар байдаг байх. Надад ч бас гэхдээ надад гэрэл цацарсан өвс ногоо цэцэг энэ тэр алаглаж халиурсан гэхээсээ эрх дураараа юу дуртайгаа хийж болох тийм орших газар наддаа диваажин юм байгаан. Энд байх 1 жилдээ их юм хийж үзлээ толгойгоороо хөл хийж хөлөөрөө толгой хийх нь хаашаа ч юм гэхдээ дураараа байлаа. Дотуур байранд маань ямар нэгэн хяналт айхгүй хэдэн цагт гарж орох нь хамаагүй хэдэн найзаа авчраад хэд хонуулсан ч хэнд ч пад байхгүй. Хичээл маань чи сурахыг хүсвэл сур гэсэн байдалтай. Ю сурмаар байна тэрийгээ. (яг үнэндээ ийм байгаагүй л дээ би л тийм болгоод тэгж ойлгоод энэ жилээ өнгөрөөсийн) Гол бичих гэж байгаа зүйлүүдийн маань нэг нь энэ нэг жилээ би гадаад хүмүүсийн дунд тэр тусмаа олон орны залуучуудын дунд өнгөрөөлөө. Улс орнуудын тухай хирэндээ л ихийг дуулсан гэж бодож байна. Яахав хамгийн сүүлд хүүхдүүдээс сэтгэгдэл бичүүлж авч байхад чамтай би нэг ч удаа ярьж үзээгүй гэхдээ чи их хөгжилтэй байхаа гэж сонссон их ч...хэхэ
Тэгээд энэ нэг жилээ өнгөрөөсөн гадаад орны олон нөхдүүдийн талаар үлдсэн нэг жилийн сэтгэгдэл дурсамжаа бичнээ.

Вьетнам: Аа эдгээр улсууд бол үнэн сурах эрмэлзэл бүхий нөхдүүд даанч хэл ярианы жаахан бэрхшээл япон хэл вьетнам хэлний дүрэмийн ялгаанаас болж баахан зовсон байхаа.

Хүнийхээ хувьд бол өөрсөддөө их зарчимч ханддаг улаан коммунизм бас ханхлана шүү гэхдээ муу юм нээх ханхлаагүй ээ. Өөрсөддөө шаардлага тавиад түүнийхээ төлөө тэмцэж чаддаг нь бахархалтай. Бас нэгдээд нэг юмны төлөө санаа зориг нэгтгэнэ бүтээхдээ их сайн юм шиг санагдсан. За өөлхөд бол амиа хичээсэн дуракууд даа. Адилхан вьет байж л нэгэндээ новширж байгаа харагддаг. Гэхдээ энэ байдал бүх орны хүмүүс дээр бага сага анзаарагддаг л чанар л даа гэхдээ эд нуус бол энүүгээрээ бусдаасаа гоц.

Лаос: Эднуусыг нээх сайн мэдэхгүй э. Эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ туяхан хэхэ. Нарийхан нарийхан залуучууд гэхдээ үнэн ажилсаг хоол энэ тэр дээр бол дагуулахгүй. За тэгээд нилээн шашинлаг хүмүүс тэрнээсээ ч тэр үү даруухан агаад элдэв ааш зан гаргах нь бага. Толгойгоороо бол бусдаасаа жаахан муу юм шиг санагдсан. Гэхдээ идэвх мэрийлтээрээ аймаар санагдсан шүү. Гүргэр улсууд байхаа.

Индонэз: За дийлэнх нь Муслим шашинтай. Шашин бас хойшоо татдаг гэж үнэн байж магадгүй шүү. Тэр шинжийг энэ хэдээсээ харсан гэхүү дээ. Үнэр энэ тэр жаахан бий гэхдээ халуун газар хэцүү л байдаг байлгүй дээ. Гол буруу бол халуунд усанд ороод хатаалгүй шууд хувцас өмсөхөд буруу байдаг гэж дүгнэцгээж байна лээ. 3 хоногт нэг удаа хоол хийнэ тэр нь 3 хоногын хоол байна. Найзууд халаагаа л туугаад байдаг шиг байна лээ. Гэхдээ энийг би заншил гэхээсээ манай хэд л залхуураад байна уу даа гэж хардаг. Толгой бол овоо шүү гэхдээ тэгж мэрийж байхад бурхан Аллах бас харж үзийшдээ тэ. Үнэн хичээнгүй хичээл сурахын төлөө төрсөн улс шиг. Жаахан их зантайдуу. Эрчүүд нь эрдэм ном хөөсөндөө ч тэр үү жаахан сулбагар. Таргалсан хүнийг ер нь шүүмжлэнэ шүү бас зарчим талдаа байхаа. Гэхдээ шашин хүчтэй болохоороо манай хэдэн индонэз элдэв юманд орооцолдохгүй их догь элдэв юм болох гээд ирүүл шууд бууж өгөх янзтай. Шашиан гэж..

Кэни: Ингэж бичдэг болуу? Kenya нэг л хүн байсан. Ганц хүнээр бүтэн улс дүгнэх жаахан хэцүү юмаа. Гэхдээ яахав хэлэх гээд үзий. Дарлагдаж ирсэн болоод ч тэрүү эх оронч даруухан дуу ухаалаг ч юмшиг. Санаатай байж магадгүй ээ. Их өндөр хэхэ 2метр-тэй залуу шүүдээ. Кэни хүн гэвэл надаа өндөр хүн л санаанд бууна хэхэ. Хар бор арьстай цоглог нүдтэй нүдэндээ галтай гэх юмуу. Нэг иймэрхүү

Камерун: Хэхэ би энийг дох-той гэж бодсоор нэг жилийг өнгөрөөлөө дөө. Монголд анх 2 шимпанзэ гуайнууд дох авчирсанаас хойш Камерун гэхээр дох буугад байхын. Хар арьстай болохооро өөрийгөө хип хоп сонсох ёстой гэж боддог байхаа. (миний бодол шүү) Байнга Мадафака энэ тэр бол гараастай. Тэгсэнээ гоонж үргэлж өмсөнө. Сонин л хип хап юмууда. Биеэ авч яваа нь жэнтлэмэн тэгсэн мөртөө амнаас гарч авиа нь арай өөр. Би бодохдоо тэрийг Улсыхан сайдыхан хүүхэд байх гэж боддог хэхэ. Манай хүн бас одиноороо болхоор бүтэн орноор нь ярихад хэцүү юм.

Тайланд: Бас л ганц тэгээд охин. Эхэндээ нээх анхаардаггүй байсан. Тэгсэн нэг баяр дээр Үндэснийхээ хувцасыг өмсөөд нүүрэ будаад загвар өмссөн чинь золтой зүрхээ алдчаагүй. Би индонезууд л шашны бусаар алсан мах иддэггүй байх (өөрөөр хэлбэл Муслим ард түмэн) гэж бодсон буддист л боловуу манай хүн Үхрийн мах иддэггүй гэсэн. Нэг удаа идэж үзсэн гэсээн. Хичээлдээ мундаг юм шиг байна лээ. Дээр нь их мэриймтгий дауухан улс шиг санагдсан. Шашиан гэж хэхэ. Буддист болхоороо Шагжамуни маыгын амарлингуй улс шиг. Ер нь эырэг бодолтой байгаа.

Иран: За манай ганц галзуу иран бас ганцаараа. Миний өшөөтөн юм. Жаахан маргаан болоод зодоон зохион болсон чинь газар хэвтээд өгдийн байна лээ. Сурмаар.. Би сүүлдээ хэрэгт орсон. Манай хүн багш нарын урд тавьсан жүжиг энэ тэрийн хараад би юун оскар гэж бодсийн шүү. Арабын ертөнцийн төлөөлөл болсон манай хүн их л муу сэтгэгдэл төрүүлсэн надаа бол. Даруу биш онгиргон зантай дуу чангатай. Шал шал хийсэн дүү. Гол нь онгироодуу.

Шриланк: Эднуусыг чинь би энэтхэг л гэж бодож байсан харин тэднээс гаралтай өөр улсууд юм билээ. Надаа тэгж тайлбарласан. Эх оронд нь иргэний дайнтай байгаа гэсэн. Энэтхэгийн хэсэг үндэстнүүд л энэтхэгт ч тэр шриланкд ч тэр дайн өдүүлээд тусгаар тогтнох гээд байгаамуудаа. Хүнийхээ хувьд шриланкууд бол хүн ышиг санагдсан. Бидэнтэй их ойр зантай юмшиг. Нэг л дотно гэхдэ нээх ойртож танил болоогүй ээ. Дорнын хүний даруу зан гэж хэхэ. Хичээлийг 1т тавьдаггүй ч бие амьдралаа авч явж байгаа нь үнэхээр сурмаар зүйл бий. Дотроо их эвсэг. Шриланкууд бол надаа үнэхээр сэтгэгдэл төрүүлсэн.

Энэтхэг: Би англи мэдэхгүй л дээ гэхдээ энэтхэг шриланкуудын англи хэл нэг л өөр санагдсан. хэхэ. Энэтхэгүүдэд их гүрний үзэл бол бий. Бодолтой улс шиг санагдсан. Юмыг зөв дүгнэдэг наргианч улс юмуудаа.

за ийгээд оронууд дуусаж байх шиг байна. Хэлсэн ярьсан орнуудыг ер нь анзаарсан биздээ ямар ямар орнууд дэлхийн хаах нь юу хийж аж төрдөг нөхдүүд вэ гэдгийг. Бүгдийхэн сэтгэл зүрхэнд эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзэл гал дөл буцалж буй залуус.

Би өөрсдийгөө Монголчуудаа нэг бичье гэснээ байчлаа. Бусад хүмүүс хангалттай дүгнэж байгаа байхаа.

Одоо харин очих газраа жаал бичье. Очих газар маань нэгэн тосгон хэхэ би тэгж нэрлээд байгаан 172 мянган хүн амтай гацаа. Очих сургууль маань коллэж тэгээд өглөө тооллоготой цагаар хооллодог. Хичээл хийх давтах нь бас цагын хувиартай тийм газар болхоор би шорон гэж нэрлээд байгаан. Орой 9-д хаалга цоожлоно. Магадгүй 11 цаг гээд тог таслах байх. Гэхдээ манай сургууль тог нэт тасалдаг эсэхийг мэдэхгүй байна. За тэгээд анхны монгол болж очих юм бас ганц Монгол нь.. Дараа жилийн хичээлийнхээ бөгсөөр (гоо сайхангүй бичлэг болж байна даа) дахиад ийм юм бичнээ.

Тобүшин нь...