Feb 25, 2011

Тэнгисийн тулаан


Испани болон Aмерикчуудын хооронд далай дээрх онцгой байдлын радио долгион дээр болсон ярилцлага.

Испаничууд:
А853 ярьж байна. Та нар яг биднийг чиглэн ирж байгаа тул, мөргөлдөөн болохоос сэргийлж урд зүгрүү 15 хэм эргэнэ үү. Бидний хооронд далайн 25 милийн зай байна.

Америкчууд:
Та нартай Америкийн Нэгдсэн Улсын усан онгоцны ахмад ярьж байна. Бид та нарыг бид нартай мөргөлдөхөөс сэргийлж чиглэлээ 15 хэм өөрчлөхийг шаардаж байна.

Испаничууд:
Бид та нарын саналыг хүлээж авах боломжгүй гэж бодож байна. Бид та нарыг чиглэлээ урд зүгрүү 15 хэм өөрчлөхийг санал болгож байна.

Америкчууд: (Өөр хүн)
Та нартай Америкийн Тэнгисийн Цэргийн Флотын нисдэг онгоц тээвэрлэгч “Линкольн” усан онгоцны командлагч Ричард Жеймс Ховард ярьж байна. Манай онгоц Америкийн Тэнгисийн Цэргийн Флотод хэмжээгээрээ хоёрт ордог. Биднийг 2 крейсер, 6 сөнөөгч, 2 шумбагч болон бусад жижиг дэмжигч онгоцнууд дагалдаж байгаа. Би таныг чиглэлээ өөрчлөхийг санал болгож бүүр тушааж байна. Ингэхгүй бол бид өөрсдийнхөө хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангахын тулд зохих арга хэмжээг авах болно гэдэгийг анхааруулж байна. Бид нарын замаас зайлна уу.

Испаничууд:
Та нартай Хуан Мануэль Салаг Алканара ярьж байна. Бид гурвуулаа байна. Бид нарыг нохой, оройн хоол, 6 лонх шар айраг дагалдаж байна. Бид нарыг одоо унтаж байгаа нэг канар шувуу дэмжиж байна. Бид эх газар дээр байрлаж буй гэрэлт цамхаг тул хаашаа ч явах бодолгүй байна. Бид Испанийн гэрэлт цамхагуудын дунд хэмжээгээрээ хэдэд нь ордогийг мэдэхгүй. Та нар өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд зохих бүх арга хэмжээгээ авч болно. Гэхдээ хэрвээ та нар чиглэлээ өөрчлөхгүй бол таны “Линкольн” манай хадан хясааг мөргөх болно.

Feb 15, 2011

ХоОл хОоЛ ХоОл!

Идэх гэж амьдардагуу, амьдрах гэж иддэг үү? гэх асуултанд Монгол хүний өнцөгөөс нь харвал амьдрах гэж иддэг юм байна гэж ойлгогдоно. Мэдээж идэх гэж амьдардаг хүн, улс үндэстэн үгүй биз. Гэхдээ улс төрлүү гарж буй улсууд яг яах гэж амьдардагыг нь асуумаар л байдаг. За тэр яахав. Монгол хүний хоолны нэр төрөл, материал зэргийг нь харвал даанч ядуухан харагддагыг бүгд мэдэж буй. Мах, гурил, будаа, сонгино, лууван, төмс, манжин, байцаа, тэгээд нэмэх нь давс, перец. Монголчууд маань өнө эртнээс цагаан идээг зун, намартаа идэж махаа өвөл хэрэглэдэг байсан талаар их ч ярьж бичдэг билээ. Цагаан идээгээ идээ л бүх л зуныг давдаг байсан ч юм шиг. Мөн хүнсний ногоо хэрэглэхгүй, тэр хэрэгцээт ногоон ургамлыг нь мал нь идээд, малын цагаан идээ, махнаас нь витамин, минералуудаа авдаг байсан талаар ч ярьж хэлэлцдэг. Бид энэ талаар нухацтай нь аргагүй сайн бодох хэрэгтэй. Яриа болгон дээр, бичлэг болгон дээр гардаг уул уурхайг ч энд бас ярилцая. Уул уурхайг хөгжүүлэх нэрийн дор хаа сайгүй газар ухаж төнхөж байгаа нь Монгол орны байгалийг эвдэн сүйтгэж буй билээ. Эх орны маань хөрс маш эмзэг 20 см хүрэхгүй хар хөрстэй, зарим газраа 5 см хүрэхтэй үгүйтэй байдаг. Ямар сайндаа ямаа ихсэх, хулан гөрөөс нь давхилдчихаараа болохоо байчих гээд байдаг эмзэг байхавдээ. Тэгвэл хэдэн зуун метрээр нь ухаж төнхөөд, байгалийн тэнцвэрийг хадгалдаг металлуудыг аваад эхэлмэгц экологи тэр чигээрээ хөдөлгөөнд орж хүн, мал, амьтан амьдрахад таагүй болж ирэх. Эндээс бидний хүнсний гол зүйл болох малын идэх тэжээл багасах, иддэг өвсний найрлагад өөрчлөлт орох зэрэг, ховор ургамлууд устан үгүй болох гэх мэт сөрөг үр дагавартай. Мөн бид зөвхөн мах, гурил, цагаан идээ идэж амьдарж байгаагүйг онцлох хэрэгтэй. Монголчууд эртнээс төрөл бүрийн ургамал, мөөг зэргийг боловсруулан хэрэглэх мэдлэгтэй байсан байна. Энэ талаар Б.Ренчин гуайн ярьж үлдээсэн зүйлс бишгүй байдаг бололтой. Бид л өнөөгийн устаж үгүй болж буй, салан задгай мэдлэгээсээ дүгнэлт хийн өөрсдийн хоолний орц найрлага чадамж муу хэмээн боддог маань тун өрөөсгөл хандлага бололтой. Хүнсний тэжээл, хоолны найрлага байгальтай шууд хамааралтай байдгыг санаж байх хэрэгтэй. Мөн хоол тэжээллийн цэвэр, чанартай байх нь Монгол хүний эрүүл орших эхлэл билээ.

Үүнээс гадна хоолны нэр төрөл өнөө цагт цөөн байгаа нь тухайн орны соёл ямар замаар явж байгааг шууд харж болохуйц. Гурилтай шөл, будаатай шөл, битүү шөл, цуйван, бууз, хуушуур, будаатай хуурга гэх мэт материалын зөрүү бараг байхгүй ихэнх нь хятад хоолыг Монголд тохируулсан байдлаар хэрэглэдэг. Гэвч өнөөгийн амьдарч буй нийгэм маань даяаршсан хаанаас ч ямар ч мэдээлэл авч болохуйц нийгэмд энэ байдлаараа байх нь эмгэнэлтэй залхуурал мөн билээ. Гадны чанартай хоолыг Монголд суурьшуулж монголчилж шинэ хоол бүтээж байх нь мөн л чухал асуудал. Заавал тогооч, мэргэжилийн хүмүүс гэхээсээ гэрийн эзэгтэй та, хоол хийх хоббитой хэн ч оролдож баяжуулах хэрэгтэй зүйл билээ. Амьдралын нэгэн баяр жаргал эдлэх зүйл бол амттай сайхан хоолыг ширээнээ тавьж, халуун ам бүлээрээ хөөрөлдөн зооглох үйл мөн билээ.

Чанартай, эрүүл Хооллоцгооё!

Feb 6, 2011

Respect for all lifetime

Амьдралын нугачааны хаа нэгтээ та ганцаардан шаналан байна уу? Гараа элгэндээ аваад, газар шагайн алхан яваа юм биш биздээ? Хөлгүй далайн дунд хөл алдан савчин, хүн шиг хүн хайвч олдохгүй мэт санагдах үе энэ хорвоод бий л байх. Зовлон зүдгүүр дээрээс дарж, зорилго тань харин доороос нь нухаж байж мэднээ. Яах гэж амьдраад байгаагаа эргэн эргэн харж, яадаг юм хэмээн бүхнийг хаячихвал сэтгэл амрах ч юм шиг санагдаж байж болноо.
Гэвч хорвоогоос залхалаа хэмээн амиа егүүтгэх, зовлонд ханалаа хэмээн архинд орвол өөрийг чинь тээж төрүүлсэн эхийн гавъяаг, төрөхөөс чинь өсөхөд дэргэд чинь байсан эцгийн сэтгэлийг хэнд хариулах болж байнаа. Нялх балчираас тань, босож тэмцэх хүртэл чинь, дэргэдээс чинь татаж, араас чинь түлхэж байсан сайн санаатнуудад юу хэлэх вэ? Хүн зовох цагтаа жаргалтай үеээ санадаг гэдэг. Итгэл алдрах цагтаа зөвхөн зовлон гунигийг л хардаг гэлтэй.
Маргааш та гэрээс гарахдаа амьдралыг өөрөөр нэг хараад үзээрэй. Шороо бужигнаж, утаанд хучигдсан Улаанбаатарыг бус, өнгөлөг өөдтэй талаас нь, өөдөлж дээшилсэн зүйл юу байна гэж эхлээрэй. Хаалгаар гарахаасаа өмнө амраг хайртай, алаг үрээ, аав ээждээ хайртайгаа хэлээд үнсээд гараарай. Өглөөг инээд хөөртэй, өдрөө сэтгэл хангалуунаар өнгөрөөх болно. Өөрөө ч бас та тийм байх болно. Хөл дээр гишгэсэн нэгнийг хялааж бүү хар, үл ойлголцолоос хэрүүл бүү хий. Уучлалт эрээд инээмсэглээд зөрөөрэй. Өдөр тутмын жижиг асуудалд буруутан гэж байдаггүй билээ. Сэтгэлээ хямраах үйл бүхэн өөрөөс тань эхэлдэгийг санаад өрөөл бусдад эерэг цэнэг өгч өнгөрөөе. Өөрөөс чинь алдсан зүйл байна уу орой хариад бодоорой.
Бүх амьдрал тань өнөөдрийн хором хормоос тогтон буй. Амьдралаа хүндлэе гэвэл одоог хүндэл. Хулгай бүү хий, худал бүү хэл, хоосон амлалтаар нэгнээ битгий хуур, бусдын цагыг хүндлэе. Энэ хормыг та хүндлэвэл эргээд амьдрал тэр чигээрээ таныг хүндлэнэ. Нэрээ зарж идэн буй нэгнийг харвал өөрөө тийм зүйлээс хамгийн хол бай. Зөв бурууг ашигтай ашиггүйгээр бус чин үнэнээр нь тунгааж байя. Хайр сэтгэлээ битгий доромжил, хайртай хүндээ хамгаас үнэнч бай. Өглөө гарахдаа худал хэлсэн үг орой болоход хагацал болсон байхвий. Мөнгөөр сэтгэлээ, итгэлээ, зүтгэлээ бүү худалд. Мөнгө өнөөдөр алдавч маргааш орж ирэх зүйл. Харин сэтгэл, итгэл, зүтгэл гурав эргэж иршгүй зүйлс.

Амьдралаа хүндлэе! Хотоо хүндлэе! Хүн хүнээ хүндлэе! Өөрийгөө хүндлэе!

Тэр цагт хог, утаа, бухимдал хэдийн үгүй болсон байна.

Jan 17, 2011

Блог хөтөлцгөөе!

Юуны өмнө Монголд интернэт нэвтэрсний 15 жилийн ойн мэнд хүргэе!
Монгол хүн 20-оод жилийн тэртээ дэлхийн хаана ч хөл тавих эрхээ авсан бол 15 жилийн өмнө Виртуал ертөнцөд чөлөөтэй хөл тавих боломж нь нээгджээ. 20 жилийн өмнө хийж байсан арчилал маань залуу дөнгөж хөлд орж байна хэмээн өхөөрдүүлэх аястай хоцрогдон явдаг бол 15 жилийн тэртээ интернэт ертөнцөд хөл тавьсан Монголчууд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна. Ардчилал, интернэт хоёр хэдийгээр үүсэн цаг хугацаа туулсан зам нь эрс ялгаатай ч хэн нэгний гар хөл оролцоод байхгүй жамаараа хөгжсөн зүйлс ямар үр дүнд хүрдэг. Өхөөрдөж бөөцийлэхгүй бол аюултай хэмээн хамгаалаад байхаар хаа орхигдож болдог вэ гэх жишээ энэ байж болох юм.

Өдрийн тэмдэглэлээ цаасан дэвтэр дээр хөтлөхөөс цахим ертөнцөд хөтлөж, санаа бодлоо захиа байдлаар сонинруу хүргэж хэвлэгдэх эсэхд найдах бус өөрөө чөлөөтэй бусдад түгээх боломжтой болсон нь интернэтийн бөгөөд блогын ач биз. Блог гэх зүйл үүсээд удаагүй байна. Харин блог хөтлөгчидийн тоо нь олон сая хүрээ биз. Та блог хөтөлдөг үү? Хөтөлдөггүй бол яагаад? Хөтөлдөг бол байнга уу? гэх асуултууд гаргаж тавьж болох юм.

Блог хөтлөх ер нь хэнд юунд хэрэгтэй юм бэ? Мэдээж хөтөлж буй өөрт чинь юуны өмнө хэрэгтэй. Энэ бол маш том санах ой! Мөн хязгааргүй их боломж! Бас санал бодлоо чөлөөтэй түгээж болох зөвхөн таны талбар!

3 сарын өмнө бичсэн зүйл эргээд харахад бас ч гэж сонирхолтой байдаг бол 3 жилийн өмнөх зүйл ямаршуу үнэ цэнэтэй байж болох вэ? Аа тэгвэл 30 жилийн өмнөх бол? Магадгүй 3 үеийн үр сад чинь уншвал?

Та бизнес хийх гэж байна уу? Та түнш, найз нөхөр, санал бодол нийлдэг виртуал анд хүсэж байна уу? Тэгвэл блог хөтөл!

Заавал гудамд гараад цаасан хайрцагны өөдөс дээр GOD BLESS YOU! гэж бичээд ямар нэг юмыг чангаар хашгиран үзэл бодлоо илэрхийлэх албагүй ээ. Жагсаал цуглаан хийхээсээ блог дээрээ үнэн бөгөөд хүнд хүрэх зүйл бичдэг бол бүр их хүнд ч хүргэж чадна. Дэмжигчидтэй, бүүр шүтэн бишрэгчидтэй, дээр нь зорилго нэгт нөхөдөө кибер ертөнцөөс олоод ажил хэрэг болговол нийгэмд илүү хэрэгтэй ч байж болох юм.

Ер нь тэгээд хүний оюун санаанд хязгаар үгүйтэй адил, блогд ч мөн адил биз.

Тийм болохоор БЛОГ ХӨТӨЛЦГӨӨЕ!


Хэрвээ миний блог жагсаалтад линкээ нэмүүлэе гэвэл линкээ үлдээгээрэй.

Jan 16, 2011

Охиндоо хүүрнэх Монголын түүхийн учир 1

2009-08-01

Энэхүү ном нь Түүх судлаач хэл шинжээч Ч.Чимэгбаатар гуайн бүтээл бөгөөд, ямар нэгэн шинжилгээ судалгааны бүтээл гэхээс илүү. Монгол хүн өөрийн эх орны түүхээ судлахын учир утга, давуу тал. Мөн түүхээ хэрхэн яаж харвал зохилтойг ойлгомжтой тайлбартай өгүүлсэн шиг санагддаг. Гаргаж тавьж буй санаанууд нь ч нэгийг бодохуйц бөгөөд, дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн Монголын түүхийг өөрөөр бичиж дураараа өөрчилөөд бусдад таниулж буйд Монгол хүн түүхээ хэрхэн дархлаажуулж авах вэ, Монголын түүхчид өөрсдөө яаралтай дорвитой судалгаа хийж шинэ эрин зууны их хурд, хөгжилд таарсан цогц судалгаа шаардлагатай байгааг илэрхийлжээ. Ер нь түүх гэдэг зүйл аль нэг номны хуудас нь дээр бус тухайн үндэстэн ард түмний толгойд хадгалагдаж сэтгэлд шингэсэн байх үед л түүх болох бизээ. За тэгээд шавилхан биетэй ч ихийг багтаасан энэ номны талаар илүү ихийг бичих хүсэл байвч танилцуулга гэхээсээ миний дүгнэлт болчих, мөн уншигч олонд сонирхолгүй болчих учир ингээд өндөрлөе. Уншиж хараахан амжаагүй бол уншаад үзээрэй.

Хойт насандаа учирна

2009-08-01

С.Эрдэнэ гуайн Хойт насандаа учирна хэмээх эмгэнэлт роман нь Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг өөрийн амьдрах хүнд хэцүү үед бичсэн билээ. Энэ хэлмэгдүүлэлтэд эцгээ алдсан С.Эрдэнэ чин зүрхний угаас, гашуун нулимс цөхрөлөөрөө сийлсэн үнэн түүх юм. Буриад зоны амьдрал, тэдний хувь заяан дахь түүхийн хүнд шалгуур энэ бүхний хэсэгхэнийг ч болов энэ романаас ойлгож мэдрэх нь тодорхой. Болоод өнгөрсөн булай явдалтай эвлэрэхээс аргагүйд хүрч үнэн хэзээд ялна гэсэн олон Монголчуудын хүсэл биелж Ардчилал эрх чөлөөний үнэ цэнийг ч ухаарах бололцоог энэ роман өгнө гэдэгт найдаж байна. Хэлмэгдүүлэлт гэдэг үг аливаа нэгэн буруу зүйлд хилсээр гүтгэгдэн буруудахыг хэлдэг биз. Гэвч тэр он жилүүдэд хөнөөгдсөн олон мянган хүмүүс ямар бурууд тохогдоо вэ? Буруу зүйл байсан гэж үү? Угсаа гарвалтайдаа юу? Эд хөрөнгөтэйдээ юу? Лам болсондоо тэр үү? Эс бөгөөс Монгол хүн болохоороо юу? Геноцидод өртөсөн Монгол түмэн алдсан гэр бүлээ хайртай ахан дүүстэйгээ Хойд насандаа л учрах бизээ.

Соёлын довтолгоо 1,2


2009-08-01

"Анхны хэт гүрнээс суулчин нүүдэлчин" Бямбажавын Цэнддоо гуайг Монголд мэдэхгүй хүн гэж бараг үгүй бизээ. Ганц урдаа барьдаг фелетонч, мөн өдрийн сонины эрхлэгч гэдгээр нь ч андахгүй биз. Ямарч нийтлэл, хөрөг өгүүлэл бичихдээ хошин өнгө аяс оруулж уншигчидынхаа сонирхлыг татаж чаддаг энэ хүн 2жил гаруйн өмнө (3?) Соёлын довтолгоо хэмээх ном гаргасан билээ. Зургаан жил бүтээсэн энэхүү ном нь зураг хөрөг, тайлбар, ишлэл гээд дориухан баримт сэлттэй сонирхол татахуйц ном болж чадсан нь илт. Үзээд туулаад өнгөрсөн хүмүүст гэхээсээ илүү үзэж харах боломж байгаагүй хойч үедээ зориулсан боловуу гэж унших явцдаа бодогдож байлаа. Зарим нэг санаа нь арай ч биш юмаа гэх хэсгүүд байсан ч ерөнхийдөө бол уншихад уйдаахгүй, мөн зугаацуулахаас гадна багагүй зүйлсийг мэдээд авчна даа. Мөн гагц өнгөрснийг бичээд орхих бус, авах сургамж, давтахгүй алдааг ч сануулаад өнгөрсөн байсан шүү. Уншаад л үз! Б.Цэнддоо гуайд реклам илүүц биз.

Бодь мөрийн зэрэг


Энэхүү номыг Зонхов Лувсандагва (1357-1419) онд бичсэн бөгөөд. Бурхны шашинд эхлэн гэгээрэгсдэд зориулжээ. Олон хүмүүсийн хөлс хөдөлмөр шингэж Орчин цагын Монгол хэлнээ буусан энэхүү ном, өнөө цагт газар аваад байгаа чи шүтэж болно харин ойлгож болохгүй гэх сэтгэлгээг халахад зориулагдсан бүтээлүүдийн нэг нь бизээ. Энэ номыг уншсаны дараа та гэгээрээд гэрэл өөрөөс тань цацарч үүл хөлөглөнө нисэхгүй гэдгийг хэлэх нь илүүц бизээ. Харин бурхны шашныг судлахын давуу тал судлахгүй хоцорсоноор өнөө болоод ирэх амьдралдаа юу алдахыг тайлбарласан ном юм. Гэхдээ зөвхөн судал гээд тайлбарлаад зогссонгүй хэрхэн судалвал зохилтой, судлахдаа юуг анхаарч юуг тэвчих үү? Судлах явцад ямар саад бэрхшээл, ойлгоход бэрх асуудал тулгарах түүнийг хэрхэн даван туулах талаар ч өгүүлжээ. Энэхүү номыг уншсанаар танд магад цаашид ч гүнгийрүүлэн судлах сэдэл өгөх ч юу магад. Эс бөгөөс наанадаж хэн нэгэн ламд хэдэн цаас өгөөд ажлаа даатгачихдаг, сүсэг үгүй гандан ороод бурхантай ширээг түс түс хийтэл мөргөх нь ямарч утгагүй гэдгийг ойлуулна байхаа. Ум сайн амгалан болтугай!

Кармазовын хөвүүд

2009-08-09

Ф.Достоевскийг мэдэхгүй уран зохиол уншдаг хүн үгүй биз. Гэхдээ би саяхныг хүртэл Достоевский гэж сонсож байснаас уншиж явсангүй. Харин уншихдаа шууд гурван шилээврийн нэг нь болох Кармазовын хөвүүдийг уншлаа. Нэг эхэлсэн бол тоормоз үгүй болдог юм билээ. Нэг хэсэгтээ энэ номоор амьдарсан байх. Хэлсэн үг хийсэн үйлдэл болгоно энэ номоор явж, яагаад асуулттай жаал зууралдсан. Ц.Гомбосүрэн гуайн орчуулга аж. Эх хэл дээрээ энэнээс сайн орчуулга олдохгүй байхаа. Бурхан алдчихаж, алдаандаа өөрөө ороогдож байгаам бусуу? Алдаатай бүтээл туурвиж, туурвихдаа өөртэй адилханаар бүтээж харин бүтээл нь өөрийг нь алдсанд нь шийтгэж ташуурдаж, ташуур нь Иван өөрөө, Сермядков, Димитрий ч тэр.. Гол нь үүнийг бичсэн Достоевский биз. 19-р зууныы зохиолч 20-р зуунд хамгийн их нөлөө үзүүлсэн ажээ. Орос оронд айхтар хүлээн зөвшөөрөгдсөнгүй, харин европыг байлдан дагуулж. Ерөөсөө Достоевский орос орондоо тоогддоггүй мөртөө дэлхийд бишрэгдсэн хүн юмуу. Бүгд бурхныг шүтнэ, хэн ч түүнрүү хялааж зүрхлэхгүй харин Ф.Достоевский ташуур бариад бурхны улаан нүүрлуу нульж орхиж. Тэр хэдийнээ үгүй болж үнэн мөнийг олоо биз. Бид харин хэнд итгэх вэ? Бурхан байдаг уу? Тэр энэ их зовлон шаналал, шударга бус зүйлийг алдаад гаргаад ирсэн юм биш биз. Байдаггүй бол бид юу вэ? хэнд итгэж ирсэн юм бэ. Аугаа эрүүчинг уншаад үз. Бурхныг ирэхэд бид танихуу? Бурхны нэрийг баригсадаас ялгаж чадахуу. Ер нь хэнд итгээд байгаа юм бол.. (Жич: Энэ номыг уншихын тулд библи уншсан байх хэрэгтэй боловуу)

"Бүү март, мартвал сөнөнө"


Баабар гуайн энэхүү ном гараад 20 гаруй жил болсон боловуу. Магадгүй надаас ч ах байж болох энэ номыг би саяхан бүрэнээр нь олж харлаа. Номыг эхлүүлээд нилээд хуудас эргэтэл, энэ хүн чинь 20 жилийн өмнө ч ингэж сэтгэдэг, мундаг бичдэг хүн байжээ гэж гайхав. 50-аад төрсөн энэ хүн 90 онд 40 нас хүрж явсны нь санаад АА ТИЙШД гэж бодсон ч. Хаагдмал нийгэмд хаанаасаа ингэж уншиж, бодож боловсруулаад ухуулаад бичээд ном гаргаж чадаж байваа? гэх сонирхолтой бөгөөд хүндлүүштэй асуулт урд минь гарч ирсэн юм. Орос орон бидний ах мөн үү? Орос, Хятад гэх мөнхийн байж болох хөршүүдтэй яаж харьцах вэ? Бид юуг тэдэнд алдаж юуг тэднээс авч байв. ЗХУ яагаад биднийг хоморголон устгаж байваа, коммунизм байгуулахад үнэхээр цагаан цаас хэрэгтэй байсануу эсвэл түүхийн нугачаанд тэд бидэнд юм санасан байсан уу? Уншиж байгаагүй бол уншаад үз. Мартасан дахин санагалзмаар бол уншаад үз.