Jun 23, 2012

Их аварга Д.Дагвадорж: Миний цээжин дотор одоо ч гал асч байна

news.zindaa.mn

Сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг
“Ярилцъя” булангийн маань энэ удаагийн зочин Их аварга Асашёорюү Д.Дагвадорж. Одоогоос гурван жилийн өмнө түүнтэй уулзаж халуун дулаан, илэн далангүй, чин сэтгэлийн яриа өрнүүлж байсныг манай уншигчид мартаагүй биз ээ. Энэ бол бидний ярилцлагын хоёрдугаар хэсэг. Ингээд уншигч таныг домогт аварга Дагвадоржийн халгисан цалгисан, омогшсон, лугшсан ертөнцөөр аялахыг урьж байна. 
-Их аварга тантай одоогоос гурван жилийн өмнө Монгол түмнээ огшоосон, омог төгөлдөр ярилцлагаар уулзаж байлаа. Ахин уулзаж, бүх хүмүүс улс төрөөр халуурсан энэ өдрүүдэд аваргатайгаа ярилцлагынхаа хоёр дахь хэсгээр уулзаж байгаадаа баяртай байна?
-Баярлалаа. Тантай уулзах сайхан байна. Яагаад ч юм танд өгсөн тэр ярилцлагаа хааяа би эргэж уншдаг. Ёкозуна Асашёорюү гэдэг хүнийг дотоод сэтгэлдээ юу тээж явдаг, зүрх сэтгэлийнхээ гүнд яг ямар хүн бэ гэдгийг үнэхээр гаргаж өгсөн ярилцлага. Ганчимэг эгчдээ баярлаж явдаг. Үнэхээр болсон болоогүй, хов жив болсон шар хэвлэлүүдийг би хүлээж авдаггүй, дургүй. Миний занг та ч мэдэж байгаа. Та санаж байна уу. Тэр ярилцлага хэвлэгдсэний маргааш орой нь над руу утасдаад уйлж байснаа. Би өнөөдөр нисч байна. Үнэхээр мэргэжлийн тасархай таашаал авлаа гэж хэлснээ. Би ч гэсэн тэр үгийг тань сонсоод омогшиж байсан. Одоо ч гэсэн тэр өдрүүд, тэр ярилцлага хийж байсан үе, таны хэлсэн тэр үг миний тархины бичлэгт хадгалаастай явдаг.
-Санаж байна. Циркэд байдаг ажлын өрөөндөө өнөөдрийнх шиг яг ийм цав цагаан цамцтай сууж байсныг тань. Бид тэгэхэд таван цаг ярьж байсан. Өнөөдөр ч гэсэн таныг тэр үеийнх шигээ хайлган цайлган, тэр өдрийнх шиг омогшил дүүрэн, яг тэрэн шигээ хаалга цонхоо дэлгээтэй байгаасай гэж хүсч байна ?
-Харин л дээ. Цаг хугацаа яг хуучны тэр өнгөөрөө, хуучны тэр хөг аялгуутайгаа эргэж ирдэг гэж үү. Ирдэг бол сайхан л байна.     
-Асуухыг үргэлж хүсч байсан битүү сэдвээс яриагаа эхэлмээр байна. Та энэ сэдвийг тайлж нэг ч удаа цээжний үгээ нээгээгүй. Таныг би тэнгэрт нисч явсан гэж боддог. Гэвч гэнэт зодог тайлж, газардсан. Үүний нарийн учрыг үнэхээр мэдмээр байдаг ?
-Та чинь яасан их тулгаж байнаа.
-Яг ийм явдал болсон юм аа... гэж өнөөдрийг хүртэл  та Япон, Монголын ямар ч сэтгүүлчдэд задалж яриагүй шүү дээ?
-Яахав ээ, би сайхан барилдаж байсан. Надад бол спортын том мөрөөдөл байсан. Үүнийг маань Монголын ард түмэн мэдэж байсан. Японы ард түмэн, намайг дэмждэг дэлхийн бусад фэнүүд маань бүгд тэр мөрөөдлийг минь биелээсэй гэж хүсч байсан. Тэд маань намайг Тайхо аваргын рекордыг эвдэнэ гэж хэлдэг байлаа. Би ямарваа нэг юманд ам гарах өөрөө дургүй л дээ. Тэгээд  яахав, сайхан барилдаж байсан. Бэртэл гэмтэл гээд спортын амьдралд өдий төдий юм тохиолддог. Тэгж байтал дороос идэр залуу сайхан аварга гарч ирсэн. Монголын бас нэг сайхан аавын хүү, та бүхний хүндэлж хайрладаг сайхан аварга гарч ирсэн. Мэдээж энэ бүхнийг хүлээж авахад надаас асар их сэтгэлийн тэвчээр шаардаж байсан л даа.
-Маш сайн ойлгож байна. Энэ бол мэдрэмжийн нарийн нандин долгилцол дээр тэмтрэгдэх ойлголт шүү дээ?
-Тийм ээ. За, сэтгэл зүйн хувьд тэрийгээ даван туулаад, нөгөө бөхтэйгөө барилдаж сураад цаашаа явсан. 25 дахь түрүүгээ авчихлаа, цаашаа ердөө долоон түрүү авахад би 32 дээр очно. Үнэндээ би энэ тухай тэгтэл их бодож яваагүй. Зөвхөн урдаа ирсэн даваануудыг л бодож, ялалтуудаа хийж барилддаг байсан. Өмнөх башё дээр нь би бас бэртэл гэмтэл авчихсан. Гэтэл яагаад ч юм тэр башё надад нэг тийм гал өгсөн юм.
-Гал?
-Гал. Яагаад ч юм сэтгэл зүрхнээс асаад, яагаад ч юм тэр жижиг сажиг бэртэл гэмтлийг давж гарах хүч оргилоод, яагаад ч юм өрсөлдөгч бөхтэйгөө барилдах арга барилаа олоод, яагаад ч юм сэтгэлийн тэнхээ тогтоод цээжинд нэг тийм гал асаад байсан. Өрсөлдөгч бөхтэйгөө барилдах арга техникээ олно гэдэг өөрөө асар том философи байдаг юм шүү дээ. Тийм биз дээ.
-Тэгэлгүй яахав. Түрүүн та хүлээж авах тухай аягүй гоё ойлголтыг хөндлөө шүү дээ?
-Нэгэнт өөр дээрээ тулаад ирсэн тэр зүйлийг хүлээж авахад бас тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй байдаг. Энгийн амьдралаас жишээ авъя л даа. Одоо энэ бидний өдөр тутмын хэрэглээний цахилгаан байна шүү дээ. Нэмэх хасах цэнэг шууд нийлэхээр юу болох вэ. Тэрэн шиг л зүйл шүү дээ.Тийм учраас би нөхцөл байдалтайгаа ойлголцохын тулд цаг зарцуулсан. Би үнэхээр тэр ойлголтод цаг хугацаа зориулсан. Тэр хүртлээ барилдаж байхдаа яг бас энергиэ гаргаж чадахгүй яваад байсан. Тэгээд л яагаад ч юм тэр башё дээр дахиад би хоёр жил барилдана аа гэсэн бодол цаанаасаа орж ирсэн. Яагаад ч юм миний дотоод энерги, дотоод мөн чанар, миний  бөхийн амьдралд нөлөөлөх  элдэв бусын эсрэг энергийг дарах юм орж ирсэн. За, би ямар ч байсан долоон башё түрүүлнээ. Дүүтэйгээ би барилдана. Жилд зургаан башё байгаа. Хоёр жилд 12 башё. Бүгдийг би дийлэхгүй ч бай талд нь очиход  их аварга Тайхогийн амжилтыг эвдэх юм байна. Ингэж чадах юм бол би цахиур хагалах юм байна даа гэж бодож байсан. Би үнэхээр сэтгэлээ нээж ярьж байгаа юм шүү. Манай хүмүүс яаж ойлгох юм бол доо.
-Ойлгоно шүү дээ?
-Тэр цахиурын чулууг би бэлдчихсэн байсан. Билүү нь надад өөрт байсан. Зөвхөн зурах нь л үлдсэн байсан даа. Ингэж хэлэхээр өөрийгөө хэтэрхий магтсан болох ч юм уу, бүү мэд.
-Танд тийм эрх нь байгаа?
-Хоёулаа ингээд л задгай ярьж эхэлдэг шүү. (инээв) Бид хоёрт одоо бол ямба хэрэггүй, ямар нэгэн халил хэрэггүй. Тийм үү.
-Тийм ээ, Тэр гал юу байв аа. Нэг мэдэхэд л гал залгичихсан байдаг. Цээжин дотор л асаад ирсэн?
-Үнэхээр тийм. Ямар ч байсан дээр байгаа тэр үүлний цаана юу байдгийг хармаар санагдаад л. Товчхондоо том мөрөөдлийн, том амжилтын гал ассан л даа. Тэгээд яагаад ч юм би тэр башё дээр түрүүлээд, яагаад ч юм нэг жижиг сажиг асуудал гарч ирээд. Яагаад ч юм тэр башё дээр зодог тайлах асуудал босч ирсэн.
-Тэр өглөө жирийн л нэг өглөө байсан уу. Яг тантай юу тохиолдсон юм бэ ?
-Энэ асуудал ерөөсөө л Монгол хүний омогшил шүү дээ. Гал халуун Монгол хүний омогшил. Монголын залуучуудыгаа тийм зүйл дээр, ийм л байгаасай гэж хүсдэг. Монгол гэдэг энэ зургаан үсэг сэтгэл зүрхэнд минь бараг миний зургаан мөч болсон. Би ийм болтлоо тэнд өрсөлдсөн юм шүү. Тархи оюун, бие цогцос, их түүх, өвөг дээдэс, үзэмж гоо, эх орноо хайрлах сэтгэл гэсэн энэ зургаан зүйл дээр тэр Монгол гэсэн зургаан үсэг явдаг юм болов уу гэж боддог. Би гал халуун Монгол, би эмоцитой Монгол, би давилуун Монгол, би аархуу Монгол, би ард түмэндээ хайртай Монгол хүн. Авааль гэргий, үр хүүхдэдээ хайртай Монгол эр хүн. Үнэхээр бид өнөөдөр сэтгэл зүрхээ нээсэн шиг нээе гэж байгаа бол би танд дотроо нээж, ёстой сэрхийтэл хэлж, сэвхийтэл ярьж уужирмаар санагдаад явчихлаа. Болох юм уу.
-Болно шүү дээ. Энд болохгүй гэсэн ямар ч тэмдэг байхгүй?
-За, тэгээд нөгөө Монгол чинь 25 түрүүлчихлээ. Намайг тэр үед ямар явсан гэж бодно. Гэвч дотор минь асч байсан тэр гал бөхсөн.
-Гэхдээ Монгол хүний, тэр тусмаа тань шиг хүний сэтгэлд ассан галыг сугалж авна гэж байхгүй шүү дээ?
-Миний тэр сэтгэлийн гал ил ассан юм болов уу даа л гэж бодох юм.
-Аварга та яасан битүү хариулж байх юм бэ. Хоёулаа нээлттэй л сайхан ярья л даа. Тэр өглөө үнэхээр жирийн л нэг өглөө юм уу, жирийн бус өглөө байсан юм уу?
-Жирийн л нэг, хүний нутгийн өглөө байсан. Гол онцлог нь сэтгэлийн гал ассан байсан. Эерэг гал байсан. Гадна талаас бол миний зүг рүү хурц гал ассан. Ийм нөхцөлд хүний бүх л араншин илэрнэ шүү дээ. Уучлаарай, тэр асуудлын тухай ярихаар сэтгэл жаахан хямраад явчихдаг юм аа.
-Танд тавьсан занга байсан юм уу?
-Та бүхэн мэдэж байгаа даа. Үүнийг яриад байж яах юм бэ дээ.
-Нэг ч яриагүй шүү дээ?
-Асуудлыг би гайгүй л гэж бодож байсан. Нөгөө л нэг бичигддэг, нөгөө л нэг Асашёорюү, нөгөө л нэг Монгол, нөгөө л нэг дийлээд байдаг баатарлаг Монгол. Нөгөө л ард түмэн нь уухайлаад байдаг Монгол байсан. Тэр нь л хэтэрхий бас айлын галыг ноцооход нь дэм болчихсон юм болов уу гэж боддог юм ш дээ. Одоо би сайхан эх орондоо ирчихээд сууж байна. Миний Монголд бас зөндөө л гал ассан байна шүү дээ. Ганчимэг эгч ээ, хоёулаа энэ сэдвийг орхиё тэгэх үү.
-Тэгье, өнөөдөр би таныг сурснаараа аварга аа л гэж дуудаж байна. Ингэхэд та яг одоо хэн бэ. Таныг хэн гэж дуудвал танд таатай байх бол?
-Би амьдралынхаа зургаар л явж байгаа хүн. Намайг  хэн гэж дуудахаа та үнэхээр мэдэхгүй байгаа юм уу. Тэгвэл би өөрийгөө нэг танилцуулчих уу. (Аваргын маань гэдэн жаахан хөдлөв бололтой) Би Долгорсүрэнгийн Дагвадорж. 1980 оны есдүгээр сарын 27-нд төрсөн. Бич жилтэй. Нийгмийн гарал ажилчин. Монгол улсын иргэн. Би улаан залаатай Монгол эр хүн. Би Монгол залуусаа үндэсний үзэлтэй байгаасай гэж хүсдэг. Тэр нь хий хоосон лоозон биш. Увайгүй хүмүүс  ард нь сууж байдаг хэлбэрээр биш. Жинхэнэ үнэн, жинхэнэ бадрангуй үзэл байгаасай гэж үнэхээр хүсдэг.
-Аварга аа?
-Яасан?
-Таныг зодог тайлж байхад өвөл байсан, тийм үү?
-Өвөл байсан.
-Гурван жилийн өмнө та надад “Би Монголынхоо өвлийн урдаас хага ташсан тэр нэг хүйтэн агаарыг ямар их санадаг гээч” гэж ярьж байсан.  Тэгээд таныг зодог тайлах үед “Асашёорюү эх оронд чинь таны дуртай агаар нь тачигнасан омголон өвөл болж байна. Хүрээд ир” гэж бичиж байсан. Яг тэр явдлын дараа буцаад ирэхэд яг тэр агаар угтсан уу?
-Миний сэтгэлд олон жил явсан тэр агаарыг, тэр мэдрэмжийг яаж ч “delete” хийгээд алга болгож чадахгүй шүү дээ. Тийм биз дээ. Бид нар гадаад дотоод явлаа, галуу шувууны мах идлээ энэ тэр гээд ля ля гэдэг. Тэр үнэндээ юу юм бэ. Тэр зүгээр л биед зүүсэн чимэг байхгүй юу. Зүгээр л хээнцэрлэл. Монгол агаарын дэргэд юу юм.
-Эх орондоо буугаад зогсч байхад санаа сэтгэл тавираад сайхан байсан биз дээ ?
-Сайхан шүү дээ. Тэгээд. Юутай зүйрлэх юм. 
-Яг суурин ингээд амьдарч аж төрөхөд Монгол хэр хөгжсөн байна. Олон жил та эх орныхоо сурталчилгаа байлаа. Одоо ч хэвээрээ ?
-Монгол минь сайхаан. Ийм сайхан эх орныг бидэнд үлдээсэн өвөг дээдэс, тэр агуу монголчуудаар би бахархдаг. Ёстой халуун амь, бүлээн цусаараа эх орноо хамгаалж явсан баатрууд шүү дээ. Сая би “Анхны долоо” гээд шинэ кино үзсэн. Яаж бахархахгүй байх юм бэ. Тэдэн шиг хөвгүүдээр.
-Би таны ярихыг хүсэхгүй байгаа сэдвийн асуултуудыг тавиад байгаагаа мэдэрч л байна. Нээрээ та киноны сурталчилгаагаар гарч байсан. Үзээд гарч ирэхэд тань сэтгүүлчид сэтгэгдийг тань асуусан юм уу. Албан ёсны сурталчилгаа юм уу?
-Ганчимэг эгч ээ, нэг юм тодруулж хэлмээр байна. Энэ ямар нэг намын сурталчилгаа биш шүү. Бид нар үүх түүхээ мэддэг баймаар байна. Бидний үеийн тэр залуусын хийсэн киног дараа дараагийн үеийн хүүхдүүд, бидний ирээдүй үзэх ёстой. Тэрийг л бодож хийж байгаа шүү дээ.
-Өөрийг тань би бол дотроо ойлгож байна. Гэхдээ та бол маш том сурталчилгаа шүү дээ. Та өөрөө маш том зах зээл. Тэгэхээр таны оролцож байгаа, таны урд нь зогсч байгаа бүх юм сурталчилгаа болж харагдах нь зүйн хэрэг. Тэр утгаар нь л би асуусан юм?
-Миний сурталчлах үүрэгтэй цорын ганц юм Монгол эх орон минь. Гэхдээ байна шүү, Монголын юм бүхэн үнэ цэнэтэй байх ёстой. Тэр дундаа хүн нь, газар шороо нь, баялаг нь, мал сүрэг нь, урлаг нь, спорт нь, кино нь. Киног сугалж ярья л даа. Киноны гүйцэтгэж ирсэн үүргийг хүн төрөлхтөн бүгдээрээ мэднэ. Эх орны дайны үеийн Оросын кинонуудыг бод доо. Тэр урлагаар дамжуулан ард түмнээ зоригжуулж, сэтгэлийнх нь дотор эх оронч үзлийн галыг асааж, дараагийн хойч үедээ эх орон нь хэчнээн их үнээр өвлөгдөж үлдсэнийг тархинд нь хэлж байдаг. Та бид хоёрын сэдэв жаахан зөрөөд байх шиг байна. Та болохоор нэг сурталчилгаа яриад байна. Одоо нөгөө талаас нь ярья. Монгол гэдэг чинь өөрөө бидний сурталчилгаа. Би зүгээр нэг муу цагаач байвал яах юм бэ. Тийм биз дээ. Миний энэ биеэр зөвхөн Монгол минь гүйж байгаа юм. Тийм болоод би хүчтэй, тийм болоод би ялж ирсэн. Би нэг л юман дээр омогшиж байгаа. Тэр нь Монгол. Одоохондоо омогшил минь шалдан байна. Ний нуугүй хэлэхэд би Монголд ирээд хөрсөн дээрээ буух гэж зөндөө шаналсан.
-Тэгээд бууж чадсан уу?
-Мэдээж эх хэлээрээ яриад ингээд сууж байхын жаргал, дээр цэлийж байгаа хөх тэнгэр, дэргэд сүндэрлэж байгаа уулс, мандаж байгаа нар нь хүртэл Монгол байхад яах юм бэ. Эх оронд маань сайнтай муутай амьдрал зөндөө л байна. Би бол үнэндээ дэндүү тасарчихсан байжээ. Би Монголоосоо дэндүү тасарсан байж. Тугаа бариад Монголоо гээд дэндүү явчихсан байна. Хөрсөн дээрээ буугаад үзлээ. Хоёулаа шударга л ярья л даа. Монголын амьдрал өнөөдөр хэцүү байна шүү дээ.
-Ирснээсээ хойш Монголоороо нэлээн явав уу?
-Явалгүй яахав дээ. Зөндөө  явлаа.
-Амьдрал тийм хэцүү байна уу?
-Монголын амьдрал хэцүү байна аа. Нөгөө цайлган сайхан сэтгэл нь дарагдчих гээд байна шүү дээ. Эрхбиш айлд яваад ороход, ээ аварга маань ороод ирж байхад гээд аягатай цайгаа барьдаг, эрхбиш таваг нь дундхан ч идээгээ  тавьдаг ёс нь арайхан хазайчихаагүй байна. Хоёр сая 700- хан мянган хүнтэй, ийм өргөн уудам нутаг дэвсгэртэй. Асар их баялагтай, сүрлэг  түүхтэй, ийм ард түмэн ингэж амьдарч болох юм уу.
-Таныг ирэнгүүтээ улс төрд хөл тавина гэж хүмүүс таамаглаж байсан?
-Үгүй ээ, би улс төрд орохгүй. Надад тийм хүсэл ч байхгүй.
-Намуудаас санал бол ирсэн биз дээ?
-Ирсэн л дээ. Гэхдээ би ийм санал хүлээж авахгүй ээ. Би их хуралд ороод дөрвөн жил тэнд юу хийх юм бэ. Би харин хөрсөн дээрээ буумаар байна. Энэ улс төрчид ард түмэн, ард түмэн гээд л тархийг нь угаагаад байх юм. Би ч гэсэн ард түмний нэг хэлтэрхий биз дээ. Би ингэж тархиа угаалгамааргүй байна. Энэ арай дэндэж байна. Эд нар улс төрийг арай зөв талаас нь хиймээр байна шүү дээ. Тэгээд л болсон болоогүй түмнээ хамж, хувааж  давхиад л. Би тэр элдэв худал хуурмаг юм бичээд байгаа нөхдүүд шиг жижиг гар биш шүү дээ. Би том Монгол. Агуу Монгол. Би харин хөрсөн дээрээ буумаар байна. Нээрээ Монголын хөрсөнд буух хэцүү байна шүү. Би нэг л юмыг ойлгохгүй юм. Манайхан яагаад ингээд стресстэй амьдраад байдаг юм бэ.
-Би таныг ч гэсэн стресстэй байна л гэж харж байна?
-Байлгүй яадаг юм бэ. Хаагуур нь би өнгөрөх юм. Төр Монгол хүнийхээ тархийг, зүрхийг, оюуны чадавхийг нь дэмжээд өгөөсэй.  Би сая Сонгинохайрхан дүүргээр явлаа. Ээ бурхан минь ээ. Ёстой нээрээ хэцүү гэж хэлэхэд багадам байна. Арай ч дээ. Ингэж амьдрах ёсгүй л ард түмэн ш дээ. Итгэлийг нь авч гарч ирчихээд зарим нэг нөхдүүд юу хийгээд, яагаад хуурч мэхлээд яваад өгч байгаа юм бэ. Ард түмний сүүн цагаан сэтгэл рүү ямар өнгийн будаг цацчихаад яваад өгч байгаа юм бэ. Ийм л байна шүү дээ, бодит амьдрал. Би нээрээ стресстэй байна. Энэ үнэн. Аль болох хүмүүстэй гар барьж, аваргаа гэсэн тэр сэтгэлийг нь хүндэтгэж хэн ч байсан тэмүүлээд ирэхэд нь халуун гараа атгалцаад, тэврэлдээд, амьдрал сайхан болноо, дандаа ийм явахгүй гэж хүч тэнхээ өгөөд явахыг ядахдаа бодож байна. Энэ ард түмэнд чинь сэтгэлийн дэм, урам, итгэл найдварын гал хэрэгтэй байна.
-Бүчээд, шаваад явуулдаггүй хэвээрээ л байна уу?
-Хэвээрээ. Би тэр олон хүн дотроос нэг сайхан эмээг харсан. Нэг сайхан ээж. Сонгинохайрханд явж байсан юм. Бараг 10 мянгаад хүн байсан байх. Тэр олон дундаас нүдэнд тусаад болдоггүй. Улаан хамбан дээлтэй. Энгэрээр нь дүүрэн одон. Хүмүүст даруулчих гээд хөөрхий сууж байсан.Энгэр дээрх одонгууд дотроос нь хоёрхон одон надад их тод харагдсан. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон. Би өөрийн эрхгүй алхсан. Тэр олон хүн дундуур бүгдтэй нь гар барьж, зургаа авахуулж зүтгэсээр яваад эмээ дээр очсон.  Эмээ уйлсан. Тийм уяхан, зөөлхөн, сайхан сэтгэлтэй. Өөрийнх нь үр хүүхэд биш шүү дээ. Өө, манай Асашёорюү хүрээд ирэв үү. Миний хүүгээс ялгаа юу байхав. Эмээ нь чамайг барилдаж байхад захыг нь мушгидаг байсан шүү гээд л. Энэ надад маш том шагнал.
-Монголдоо байгаагийн хамгийн том мэдрэмж?
-Өө, тэгэлгүй яахав. Мөн ч сайхан ард түмэн. Мөн ч сайхан энэ ард түмэн мөн ч тааруу амьдарч байна. Энэ л бидний эмгэнэл.  
-Нээрээ таныг хамгийн сүүлд Н.Энхбаяр даргын гэрт очсон байхыг тань телевизээр харсан юм байна. Та яагаад тэнд яваад оччихсон бэ?
-Яагаад болдоггүй юм. Монголдоо, Монгол айлд орохдоо хүнээр заалгах ёстой юм уу. Нэгд, би нам бус хүн. Хоёрт, тэр хүнийг төрийн эрх барьж байхад түмэн олон бүгд л хүндэлж хайрлаж, хүрээлж  байсан биз дээ. Одоо яагаад буухаар нь өөр болох ёстой юм. Миний хүмүүжил юм л даа. Ер нь заавал энд хариулах ёстой юм уу. Монгол хүний сайхан сэтгэл байна ш дээ. Ядарч яваа нэгэндээ тусладаг. Нэг зүйр цэцэн үг байдаг даа. “Тэнхээтэй явахад нь тэмээгээр туслахаар тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэж. Үүнийг битгий сонгуультай хутгаарай. Бидний сэтгэлийн угт хүн чанар гэдэг юм байдаг биз дээ. Би эр хүний жудгаар л очсон.
-Таныг хараад баярласан байх?
-Мэдэхгүй л дээ. Баярласан л байх гэж бодож байна.
-Одоо ид улс төрийн сонгууль болж байна. Та бол сонгууль гэсэн сэдвээс нэлээн төвөгшөөж байх шиг байна. Гэхдээ л асуумаар байна. Н.Энхбаярын хамтран зүтгэгч Д.Тэрбишдагва МАХН-аас Сонгинохайрханд дэвшиж таны ах Д.Сумъяабазартай өрсөлдөж байгаа. Мэдээж та ахыгаа дэмжиж байгаа байх. Энэ хоёр хүний тухай  юу хэлэх тань сонин байна?
-Хариулахаас өөр аргагүй асуулт байна. Сайхан л монгол эрчүүд.
-Хоёулаа юу?
-Тийм. Би Д.Тэрбишдагва гуайг тэнд очоод сууж байхад нь бас баярлаж л байсан. Тэр хүн жудаг л гаргасан. Би тэгэж бодож байна.
-Н.Энхбаяр гуайнд уу?
-Тийм, яагаад болохгүй гэж. Би таниас энэ асуултыг асуучихъя.
-Би болохгүй гээгүй л дээ. МАХН-аас Д.Тэрбишдагва, МАН-аас Д.Сумъяабазар. Энд болж байгаа  улс төрийн өрсөлдөөнийг  яаж харж байна вэ л гэж асууж байгаа юм?
-Уул шугамандаа МАН, МАХН хоёрыг чинь нэг ээжийн хүүхдүүд л гэж боддог шүү дээ.
-Та бас хошин юм аа?
-Хошинсоод ч байх юу байхав.  Зүүнийг баримтлагч хоёр нам. Монголчууд бид эвтэй л байхсан даа. Ардчилсан нам дотор ч миний хүндэлдэг сайхан ах нар зөндөө бий. Ерөөсөө хагаралдахаас залхах хэрэгтэй. Яахаараа манай монголчууд юм л бол хагаралдаад, гахай нохойгоороо бие биенээ дуудах ёстой юм бэ. Бүгдээрээ л сайхан жудагтай байя л даа. Сонгуулийн маргааш нар гарахгүй юм уу, гарна шүү дээ. Амны билгээс, ашдын билэг гэж үг бий. Нар хэний ч аавын хүүг ялгахгүй. Нөгөө алтан наран биднийг  ав адилхан гийгүүлдэг гэж шүлгийн мөр байдаг биз дээ. Нар өглөө цагтаа мандаж, цагтаа жаргана. Мөнхөд ийм байх болно. Хүний амьдрал байдгаараа л байж байна. Харанхуй өдрөөс нартай өдөр нь мэдээж сайхан. Хэтэрхий халуун нар бас хэцүү. О.Дашбалбар гуайн сайхан шүлгүүдийг би Youtube дээр тавиад л сонсч байдаг юм.
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүх рүү битгий түлх гээд.
-Сайхан л монгол эрчүүд гэж та онцоллоо. Хэн нь ч ялсан хамаагүй юу?
-Мэдээж Д.Сумъяабазар ах бол миний зулайг дарж төрсөн ах минь. Монгол Улсын аварга, ард түмний хайртай хүү. Өнөөдөр өөрийнхөө сонголтыг хийгээд, улстөрийн сонгуулийн өрсөлдөөнд ороод явж байна. Дүүгийн хувд ахыгаа ялаасай гэж хүсэх нь ойлгомжтой шүү дээ.
-Хэвлэлүүд бөхчүүд парламентад орж ирэхэд жаахан таагүй хандлагаар бичдэг. Гэсэн ч монголчууд бид наадмаар бөхөө үзэж цэнгэдэг. Хамгийн том цэнгэл маань эрийн гурван наадам шүү дээ. Тэнд гол дүр нь бөхчүүд. Тийм атлаа үндсэн хуулийн дагуу эрхээ эдлээд нэр дэвшихээр нь гоочлоод унах юм. Та энэ хандлагыг юу гэж боддог вэ?
-Би тантай санал нэг байна. Бөх гэдэг чинь хүн биш юм уу. Үе үеийн  буурал түүхээ эргэж хар л даа. Энэ бөх гэдэг чинь бидний агуу том соёл.  Бидний өмч, бидний дээдэлж, бахархаж ирсэн шүтээн. Нүүдэлчин Монголын амьдралыг чимж, сэтгэлийн их баяр цэнгэл эдлүүлж ирсэн агуу соёл. “Бөхчүүд” гээд сонин ч гараад ирсэн байх шиг. Тусдаа хүмүүс юм уу. Өөрсдийнхөө өв соёлд ингэж хүндэтгэлгүй хандаж болохгүй ээ. Орос гэж том гүрэн байна. Энэ том гүрнийг авч явж байгаа Владимир Путин чинь бөх хүн. Жудоч  хүн шүү дээ. Одоо манайд  гэхэд Женко Х.Баттулга ах байна. Бөх хүн. Б.Бат-Эрдэнэ аваргыг хар. Бөх байсан энэ хүн улс төрд яаж биеэ авч явж байна. Ард түмэндээ яаж хүндлэгдэж байна. Хэрлэн голоо хэрчүүлэхгүй гэж тэмцсээр байгаад л аваад үлдчихсэн шүү дээ. Байгаль дэлхийгээ хайрлаж, нутаг усаа хамгаалж тэмцэж чадаж байна. Чадахгүй байгаа нөхдүүд харин олон байгаа шүү. Би өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр олсон жаахан юмаараа хөрөнгө оруулалт хийгээд Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг ахтайгаа хамтраад байгуулаад явж байгаа. Намайг олон жил тэнд барилдаж явахад энд бүх асуудлаа даагаад л явж байсан. Манай ах бол мэргэжлийн мундаг санхүүч хүн. “Монголбанк”-ны Д.Пүрэвдорж гуайтай тулахад бол ямар ч байсан зогсохгүй шүү. Монголын эдийн засгийн асуудлаар ярих юм бол ер нь гацахгүй аваад л гарна. Яагаад гэвэл мань хүн олон тоон дээр сууж байгаа хүн. Сумъяабазар ахаасаа би олон  гайхалтай чанар олж хардаг. Биеэ авч явдаг тэр соёл нь. Бөхийнхөө хувьд ч гайхалтай аварга гэж би хэлнэ.Одоо бол ширээний ард бичиг цаасны ажилтай л ноцолдож суудаг. Бөх гэдэг чинь, ер нь спорт гэдэг чинь омголон залуу насны ид хийморьтой, бадарч явах нэгхэн хэсэг хугацааны л ажил шүү дээ. Ер нь бөх гэдэг чинь спортын төрөл болохоос хүний төрөл биш юм байгаа биз дээ. Тийм биз дээ, та юу гэж бодож байна.
-Санал нэг байна?
-Би ахтайгаа хамт нэлээн явлаа. Хийсэн бүтээсэн ажлыг нь үзлээ, нүдээрээ харлаа. Хийсэн байна шүү. Ямар ч байсан Иргэдийн хуралд ажиллахдаа их зүйлийг хийж амжуулсан байна. Зам барилгаас авахуулаад их зүтгэсэн байна. Сумъяабазар ахад би нэг л юм хэлсэн. “Ах аа, дөрвөн жилийн дараа хоёулаа Сонгинохайрханд ажлаа шалгуулахаар болзлоо шүү. Тэртээ тэргүй таны дүү гэж намайг бас харж байгаа. Тийм учраас сайн ажиллана шүү. Юм хийж бүтээнэ шүү. Та төр түшилцэх,  төрийн түшээ хүн болно. Хариуцлага маш өндөр шүү. Ард түмний энэ их итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй шүү. Дүгнэж цэгнүүлэх үед чинь би бас ард түмний хэсэг болж дуугарна шүү. Би бол ард түмнийхээ нэг хэсэг шүү. Ард түмний талд зогсоод таны ажлыг би дүгнэнэ шүү гэж хэлсэн.
-Том “шахалт” байна шүү?
-Нэгэнт л ийм хэмжээний зорилт өөртөө тавиад Монголынхоо хөгжлийн төлөө, Монголынхоо нийгмийн сайн сайхны төлөө ажиллахаар зориг шулуудсан  учраас би шахахаас өөр яахав дээ. Би ард түмний нэг хэлтэрхий. Цаана чинь ард түмэн харж байгаа. Тийм  учраас дөрвөн жилийн дараа ажлаа дүгнэнэ шүү. Сонгинохайрхан дүүргийг хараад байхад ирж буучихаад л яваад өгдөг. Зүгээр л нэг бууриа үлдээчихээд яваад өгдөг. Хог новшоо тарааж хаячихаад яваад өгдөг юм байна, зарим нь.
-Сонгинохайрхан дүүрэгтэй та бүхний хувийн дурсамж бас холбоотой юу?
-Холбоотой байлгүй яахав. Манай аав чинь тээврийн яамны харъяа 25 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан хүн шүү дээ. Аавын идэр залуу насных нь амьдрал энд шингэсэн.  Одоо ч Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан сайхан жолооч нар дүүрэн байна. Уулзаад аавтай чинь тээвэрт хамт явж байлаа гээд сайхан буурлууд ярьж байна.  Аавыг минь яриад л. Сайхан л байдаг. Ачааны хүндийг ард түмний хүүхдүүд л үүрч явсан ш дээ. Одоо манайхан худлаа хэлбэр их хөөдөг болжээ.  Сэхээтэн гарал, ажилчин гарал гэж юуг хэлээд байгаа юм. Надад их сонин санагдаад байгаа байхгүй юу. Нийгмийн гарал үүсэл сэхээтэн ч гэх шиг. 40 мянгатынхан ч гэх шиг. Элит ч гэх шиг. Хэн болоод хэндээ элит болох гээд байгаа юм бэ. Адилхан л нүүдэлчин монголчууд байж. Хотын соёл гээд л ярих юм. Ойлголтынхоо хувьд байх ёстой л зүйл. Гэхдээ яагаад тэр алслагдсан дүүрэгт аж төрдөг нэг хэсгээ элдвээр нь хэлж ялгаварлах ёстой гэж.
-Хөдөөнөөс орж ирэгсэд Сонгинохайрханд маш их бий. Одоо ч нүүж ирсээр л байгаа. Ерөөсөө хүний мөрөөдөл чинь төв рүүгээ чиглэдэг. Гэтэл манайхан  муусайн хөдөөнийхөн орж ирээд хотын гоо сайхныг эвдээд хаячихлаа гээд  муучлаад байдаг?
-Ямарваа нэгэн юм чинь соёлт нийгэм рүүгээ тэмүүлдэг юм. Хүн  битгий хэл адгуус мал хүртэл. Дээр үед ч гэсэн Хүрээ орно гээд мөлхөх шахуу зорьж ирдэг байсан биз дээ. Өнө мөнхийн хүсэл мөрөөдөл нь байсан. Тэрэн шиг л хүрээд ирсэн хүмүүсээ “Та нар наанаа захын хороололдоо л бай” гэж хаших гээд байгаа юм уу. Яагаад монголчууд бие биедээ ийм хайргүй болчихсон юм бэ.
-Долгорсүрэн заан бол манай алдартай  заануудын нэг. Хөвгүүддээ мэдээж нэг жинтэй л үг хэлдэг байх. Д.Сумъяабазар аваргад нэр дэвшихэд нь ээж, аав хоёр нь юу захисан бол?
-Түмний сайхан сэтгэлийг л дааж явах хэрэгтэй гэж аав маань дандаа бидэнд захидаг юм. Тэр үгээ хэлж байна лээ.
-Сонгинохайрхан дүүргээр та бас нэлээн явсан юм шиг байна. Хятадуудаар дүүрчихсэн байна л гэж сонсогдох юм. Та тийм байдал олж харав уу ?
-Ёстой энэ асуудал миний ганц эмзэглэж байгаа сэдэв. Нөгөө нэг Монгол Асашёорү чинь хаана байна. Би өөрийгөө хайгаад олсонгүй ээ. Албан ёсны тоогоор 3000 Хятад байна гэж байна. Энэ ариун явдал уу. Надад эрх мэдэл байдагсан бол хуу хөөгөөд гаргахсан. Манай Бал дарга хоёрч удаа сайхан цэвэрлэгээ хийсэн. 1961 онд нэг цэвэрлэгээ хийсэн. 1981 онд дахиад нэг цэвэрлэгээ хийж өгсөн гэдгийг бид мэднэ. Надад тийм эрх мэдэл байсан бол вагон вагоноор нь шүүрдээд  гаргахсан. Одоо л гаргаж хөөмөөр байна. Одоо больё л доо. Хацар гоо охидоо харамлаж байна, би. Хангай шиг сайхан эрчүүдээрээ шавар зууруулаад тэр дорсойсон шүдтэй хүмүүсийн дор ажиллуулмааргүй байна ш дээ.
-Зөвшөөрч байна. Гэхдээ та бид хоёрыг их л хоцрогдсон улсууд байна гэх байх даа. Дэлхий глобалчлагдсан ийм шинэ зуунд буруу үзэл тээж байна гэх биз?
-Битгий дэмийр, битгий солиор гэж хэлмээр байна. Глобалчлал гэж ер нь юу юм. Та нар эрлийз хурлийзуудаар энэ нутгийг дүүргэх гээд байгаа юм уу. Цусаа булингартуулах гээд байгаа юм уу. Бид нарт мэдээж сурах юм их байна. Бид нар гаднаас ажиллах хүч авах хэрэгтэй, үнэн. Үүнийг төрийн бодлогоор хатуу хууль хяналтан дор хийх ёстой. Тэд Монгол Улсын хуульд бөхөлзөж амьдрах ёстой.  Үгүй бол зайлцгаа, тонилцгоо. Хөөгөөд гаргах хэрэгтэй. Би монгол залуучуудыгаа их боддог. Эргээд  харахад их сонин тогтолцоо яваад байгаа юм. Идэр залуу хийж бүтээх насны залуусаа гадагшаа гаргаад байна. Гэхдээ өнөөдөр сонин, интернэтээс харж байхад бол бас  Солонгост ажиллах хүчин эрс буурсан байна. Энэ их сайн зүйл. Би монголчууддаа, залуучууддаа нэг л юм захимаар байдаг.Технологи хулгайлж ирээч. Гадны технологи. Одоо манай энэ циркийн гадна талбайг 1971 оноос хойш засаагүй байсан. Ойр орчмын өндөр настнууд, нялх нярай хүүхдүүд салхилах талбай хийж өгье гэж хоёр ахтайгаа ярилцсан юм. Хотын үзэмжийг  бас бодож байна. Улаанбаатар хотыг харах нүд нь болсон ийм газар шүү дээ. Энэ орчин чинь. Би хотын иргэн. Надад хотоо хайрлах хайр бий. Тэгээд энэ талбайг хийлээ. Аягүй гоё болсон байгаа биз дээ. Үүнийг зүгээр л нэг Монгол залуу хийсэн. Ийм хэмжээний ажил хийж үзсэн үү гэж би асууж байгаа юм. Үзээгүй ээ л гэж байна. Тэр Германд барилгын ажил хийж байгаад ирсэн залуу байсан. Мань эр хийсэн. Би өдөр болгон очиж шалгадаг байсан. Наадахаа  муруй хийчихсэн байна ш дээ. Чи юу хийгээд байгаа юм бэ л гэнэ.  “Аваргаа дуусаагүй байна, дуусахаар нь харуулна” гэдэг байсан. Хийлээ, гаргаад ирлээ. Хэчнээн сайхан талбай. Энэ залуучууд бол миний хэлээд байгаа тэр технологийн хулгайчид байхгүй юу. Хараар ажиллаж байсан, амьдралаа хүний газар бор зүрхээрээ бүтээж босгосон улсууд. Тэд эргэж Монголдоо ирж байна.  Эднийг төрийн бодлогоор дэмжих ёстой байхгүй юу. Би залуучууддаа хэлмээр байна. Гадаад улсад сууж байгаа элэг нэгт ахан дүүстээ хэлмээр байна. Ирэх үү, байх уу гэдэг нь тухайн хүний эрх л дээ. Гэхдээ Монголдоо заавал ирээрэй. Би агуу Нацагдоржийнхоо шүлгийг жаахан өөрчилчихөж болох уу. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас, хүний хүү технологи хулгайлж ирээрэй” гэж. Тэгээд эх орноо бүтээгээрэй, босгоорой гэж уриалмаар байна. 
-Орой болгон телевизээр Монгол ийм муухай болчихсон,  Улаанбаатар ийм муухай. Өөрчилнө, хална л гэж ярьцгаах юм. Хэн нэг нь ирээд бузарлачихсан юм шиг санаа сэтгэлд бараан энерги цацалсан юмнууд л үргэлж явах юм. Та олон жил гадаадад амьдарсан хүн юу гэж боддог бол?  
-Яг тантай нэгэн адил. Аягүй дургүй хүрдэг. Амны билгээс, ашдын билэг гэж эртний сайхан үг байдаг. Манай Ама Бямбадоржийн аавдаа зориулж зохиосон шүлэг байдаг. “Үйлс бүтэх аяндаа сайхан” гэж.  Тэр уурлаад байна, бухимдаад байна энэ тэр гэсэн бараан юмаар тархи угаахаа больё л доо. Хүн инээдэг юм ш дээ. Хүн дурлана, хайрлана, инээнэ, уйлна. Хүн дандаа уурлаж явахгүй. Амараа, аятайхан реклам хий л дээ гэж хэлмээр байна. Монгол хүн хэзээ ч нарыг, хэзээ ч хөх тэнгэрээ, хэзээ ч газар шороогоо нулимдаггүй шүү. Үүнийг л хэлмээр байна.
-Зодог тайлснаасаа хойш Япон руу хэр олон явсан бэ?
-Их л явж байна.
-Тэнд таныг угтах хуучин агаар өөрчлөгдөж үү?
-Хорвоо дэлхий сайнтай, муутай олон юм тээж байдаг. Намайг дэмждэг түмэн олон байгаа. Би тэд нарт сэтгэлийнх нь галыг асааж өгсөн хүн ш дээ. Тэр утгаараа надад маш их хайртай байдаг. Намайг мартаагүйд нь би бас баярладаг.
-Юу гэж таныг мартах юм бэ. Ер нь бол таныг зодог тайлахад Японы ард түмэн биднээс дутуугүй харамслаа гэж харсан?
-Харамссан.
-Тантай тэр явдлын өглөө нэг хятадын эрлийз  хүн таарсан юм билээ. Та яагаад энэ тухай ярьчихаж болдоггүй юм бэ. Би бас сэтгүүлчийнхээ хувьд асуусан асуултынхаа хариултыг авмаар байна шүү дээ ?
-Надад урьд нь ийм асуулт хэн ч тавиагүй. Би үүнийг өөртөө дотроо нууцалъя гэж бодож байсан. Ард түмэн маань юу гэж хүлээж авах юм бол доо. Яахав дээ, би бас цээжээ дэлддэг Монгол шүү дээ. Тэрүүгээрээ адлагдаж, сайшаагдаж, магтагдаж, далдуур хэлэгдэж, ард түмнээ баярлуулахдаа баярлуулж, бахдуулахдаа бахдуулж явсан. Монгол хүн гэж ер нь юу юм. Та тэгвэл тэрийг надад хариулчих. Би тэгээд дараа нь хариулъя. Монгол бүсгүй гэж юу юм, Монгол цус гэж ер нь юу юм. Та миний асуултад хариулчих. Би тэгээд хариулъя.
-Их л хүчтэй хариулт нэхсэн асуулт байна?
-Та надаас асуусан. Надад нэг хариулчих.
-Аварга аа, энд би асуух ёстой? 
-Тэгвэл би хариулчихъя. Монгол гэдэг чинь та өөрөө юм. Өвөг дээдсийн минь таныг хүн болгосон тэр цус юм. Би болсон явдлыг ярья. Башё эхэлчихсэн байсан юм аа. Нөгөө л адлагддаг, нөгөө л папарацид ээрүүлсэн Монгол. Тийм л өдрүүдийн нэг. Хоолон дээр нэг нөхөр ирдэг юм. Би найзуудтайгаа, намайг дэмжигч фэнүүдтэйгээ сууж байсан. Тэр хүн бөөрөнд наалдаад л. Аварга аа, би таны фэн чинь шүү гээд л байсан. За за, гээд тоосон шинжгүй л байгаад байлаа.  Хоолноос гараад ганц хоёр пиво уудаг юм байгаа биз дээ. Би үнэнийг л ярья. Уудаггүй юм ууж байгаа биш. Тэгсэн нөгөө нөхөр тэгдэг юм даа. Нөгөө эрлийз, нөгөө  булингартсан цустай нөхөр чинь юу гэсэн гээч. “Эх газрын бодлого чамайг харж явж байгаа шүү” гэдэг байгаа. Юу гэсэн үг вэ тэр. Чамайг хянаж байгаа. Эх газрын бодлого дээр чи явж байгаа шүү. Явах ёстой шүү гэсэн их битүү сонин юм хэлсэн. Эх газар гэж юу юм, эх газар гэж юу юм бэ. Дундад эх газар гэж хэлсэн шүү, бүр. Юу гэсэн үг юм бэ. Тэр ерөөсөө л надад хэлье гэснээ л хэлсэн байх. Би тэрийг яаж ойлгож авсан. Монгол ухаанаараа л ойлгож авсан. Тэр Хятадын эрлийз хүн байсан. Хятадад сайн ч хүн бий, муу ч хүн бий. Заавал над дээр ирж миний бөөрөнд наалдаж, намайг анзаарч мөшгиж явж байгаад тэгж хэлэх  шаардлага юу байсан юм бэ. Тэгээд би яах юм. Хар аяндаа л энэ гар өөрөө л явчихсан. Зүгээр л мангасдчихсан. Би цохиогүй л дээ. Алгадаад л унагасан. Алгадах  ч юу байх вэ, мангасдаад унагасан. Болсон явдал ийм л юм байгаа юм. Монгол гэдэг хариултыг би тэрэнд өгсөн шиг өгсөн  шүү. Тэрнийхээ төлөө хариугаа хүртсэн. Тэрэндээ би гутраагүй. Харин  32 түрүүлэх тэр боломжоо алдсан даа. Монгол хүний гал омогшлыг яах аргагүй унтраах гэж оролдсон. Би галаа аваад буцаад л эх орондоо ирсэн. Миний цээжин дотор одоо ч гал асч байна. Та яагаад миний мөрөөдлийг асуухгүй байгаа юм бэ, Ганчимэг эгч ээ. Яагаад тэр жижигхэн Хятадын өтний талаар надаас асуугаад байгаа юм. Сонгинохайрхан дүүргээр явж байхад долоон мянган хятад байна. Замын хажуугаар хачин орсойсон шүдтэй юмнууд алхаад байна ш дээ. Дотроо юу гэж бодож байгаа бол. Муу үхэр монголчууд гэж харааж байгаа даа. Бүгдийг нь хөөж гаргах хэрэгтэй.
-Аваргаа, таны идеалийг Монголчууд яаж ашиглах вэ, та өөрийнхөө нэр төрийг юунд зориулмаар байна вэ ?
-Би Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн. Иргэний үүргээ би хангалттай биелүүлсэн гэж бодож байгаа. Өнөөдөр Төв Азид ч, Оросод ч, Европод ч гэсэн явж байхад намайг хараад хүмүүс бас сонин болдог юм ш дээ. Нөгөө л реклам энэ дээр жинхэнэ утгаараа гарч ирж байгаа байхгүй юу. Тэнд би Монголын сурталчилгаа. Би сая Болгарт очсон. Чөлөөт бөхийн холбооных нь 80 жилийн ой нь болоод. Ёо, би галтайгаа байна шүү, Асашёорюүгийн алдар суу байна лээ шүү. Өдөр тутмын арван таван сонин тэргүүн нүүртээ мэдээлсэн байсан. Энэ аварга манайд хүрээд ирлээ гээд.
-Домогт Асашёорү Болгарт хөл тавилаа гээд л үү?
-Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн ид болж байна. Би дуртай л даа. Монголдоо хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож байгаад бас шийтгүүлж л явлаа. Энэ бол агуу спорт шүү дээ. Ямар би мөрийтэй тоглоом тоглосон юм уу.
-Тэр үед бас л бөөн шуугиан болсон шүү?
-Тэгсэн. 1994 оны Америкт болсон дэлхийн аваргаар шигшээ дөрөвт багтаж байсан. Сточков гэдэг мэргэн бууч. Би тэр хүний тоглолтыг хүүхэд байхдаа үздэг байсан. Тэр Болгарын шигшээд тоглож байсан юм аа гэж би сонин дээр ярьсан. Би Болгарт нэг л хоносон л доо. Тэгээд Япон руу явсан. Тэгсэн Сточков өөрөө спортын ордон дээр ирээд намайг хайж явсан байна лээ. Би Асашёорюүд  подволкоо өгөх гэсэн юм. Миний фэн гэж байна гээд хайгаад явж байсан гэнэ. Би тэрнийх нь төлөө ямар гоё баярласан гээч. Би тэрэнтэй уулзмаар байна гэж хэлсэн байна билээ. Тэр хүн хэр баргийн Монголын аавын хүүг эрж хайж явахгүй супер од байсан хүн байхгүй юу.
-Таныг зодог тайлсны дараа дэлхийн фэнүүдээс тань майл, захидал их ирсэн үү ?
-Байлгүй яахав. Бүхэл бүтэн кино хийчихсэн байна лээ. Youtube дээрээс үзээрэй. Сая Тайланд, Сингапурт очиход Сингапурын төрийг 44 жил барьсан тэдний үеэл болон тэдний үе залгамжлагчид намайг ямар сайхан хүлээж авч байна.
-Та Японы эзэн хааны гэр бүлтэй холбоотой байгаа юу?
-Эзэн хааны гэр бүлтэй хүн болгон холбоотой байж болдоггүй юм аа. Би эзэн хаанаас мөнгөн хундага авсан. Японы эзэн хаан, хунтайжаас Японы төрийн сүлдтэй мөнгөн хундага бэлгэнд авч байсан. Эртний Ромын шилэн аяга авч байсан. Монгол хүнд дээшээ харсан сав сайхан бэлэг байдаг шүү дээ.
-Аварга аа, та олон жил толгойдоо хэн дуртай хүнийг хүргээгүй явж ирсэн. Үсээ хаана, яаж засуулж байна?
-Манай энэ циркийн ойрхон байдаг Vidal гээд салон байдаг. Тэнд Шагай гээд залуу байдаг юм. Их сайн залуу байдаг. Тэр залуу миний үсийг засаад сая Санктпетербургт болсон нээлттэй тэмцээнд алтан медаль аваад ирсэн. Их бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болсон байгаа биз.
-Тийм байна. Танай Циркийнхэн бас том шагнал авсан байв уу?
-Сая хүүхдийн баярын тоглолтыг та үзсэн үү. Ямар гоё болов. Монте Карлогоос манай тамирчид, манай хамт олон дээд шагналыг нь аваад л ирж байгаа юм. Францад болсон циркийн фестивалиас манайхан шагнал аваад л хүрээд ирж байна. Миний нэг том мөрөөдөл бол Монголд Олон улсын фестиваль хийх. Ерөнхийдөө бүрдэж байгаа. Монголдоо хийнэ. Гадаадад очиж биш, Монголдоо олон улсын тэмцээн зохион байгуулна. Гоё санаа байгаа биз.
-Ёстой гоё санаа байна?
-Бид нар бүх л бүтэн зургаан жил энэ байгууллагад өөрчлөлт шинэчлэлт хийлээ. Өнөөдөр та гараад хар л даа. Энэ талбайг  хар. Бид нар энд өндөр байшин барилга барих сонирхол байхгүй. Хуучин циркийн баруун талаар байшингууд бариад эхэлж байна. Би үүний эсрэг байгаа. Яагаад гээч, Монгол Улсын төв цэг. Энэ хавьд чинь настнууд амьдардаг юм, үр хүүхдүүд амьдардаг юм. Тоглох талбайгүй байна. Тэгээд бид тэдэнд зориулж энэ цэцэрлэгт хүрээлэнг байгуулж өгсөн. Улаанбаатар хотод ийм сайхан өргөн чөлөөтэй талбай байхгүй. Би алхаад явдаг юм. Настнууд гадаа сууж байхад нь за ямар байна гэж би асуудаг. Бүтээсэн байгаа биз дээ гэж. Тэд маань ам сайтай байдаг юм шүү.
-Та олон жил монголчуудаараа бахдуулж явсан хүн. Таныг  өөрийг тань огшоосон, бахдуулсан ямар үйл явдал болов. Монгол хүнийхээ амжилтаар бахархсан жишээ?
-Амартүвшин байна. Үнэхээр бэлгэшээж байгаа. Яг одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын хүү, Монгол Улсын иргэн, Монгол цустай Монгол хүн шувууны үүрэнд алтан медаль авчихаад зогсч байсан. Манай Н.Түвшинбаяр яаж баярлуулав аа. Аваргын амжилтаа хийсэн тэр тайзан дээр манай Амартүвшин гэдэг сайхан залуу дэлхийн дуурийн олимпын аваргын амжилтыг хийлээ ш дээ. Би Амартүвшинд баяр хүргэмээр байна. Сайхан л байна шүү дээ. Аав ээжээс заяасан энэ сайхан бие, энэ сайхан хоолой. Энэ ерөөсөө Монголын ард түмний бүтээл шүү дээ. Би Амартүвшиндээ баярлаж байгаа, үнэхээр их. Энэ жил олимпын жил. Их бэлгэшээж байна.
-Та хэр зөн билэгтэй вэ. Манайхан олимпоос ер нь яах бол?
-Медаль авна. Та миний мөрөөдлийг асуухгүй юм. Якозүна Асашёорюү бол  мөрөөдлөө таслуулсан эр хүн.
-Уучлаарай, яг асуух гэж байлаа?
-Миний мөрөөдөл юу гээч. Би танд ярьж байсан. Хүүхэд байхдаа би олимпын аварга болохыг мөрөөдөж байсан гэж. Би нэгэнт одоо барилдахгүй. Монголынхоо хайр хишгийг би олонтаа хүртсэн. Монгол омогшлыг  би мянга мянган залууст мэдрүүлсэн гэж бодож явдаг. Монголын ард түмний уухай түрсэн тэр сайхан цагаан энергиэр би тэтгэгдэж амьдарсан. Би ард түмнийхээ итгэл найдварыг алдаагүй гэж бодож байгаа. Зодог тайлж ирээд надад мөрөөдөл байхгүй болсон.
-Яагаад байхгүй гэж, танд бусад бүх төрлүүд нээлттэй байна шүү дээ?
-Тэрхэн хугацаанд би мөрөөдөлгүй болсон. Надад мөрөөдлийг минь эргүүлж өгсөн хүн нь Сумъяабазар ах маань юм даа.  Би Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч. Ах маань урьж энэ албанд бид хоёр хамт зүтгэж байгаа. Сумъяа ах маань бас дэд ерөнхийлөгч шүү дээ. Одоо нэр хүнд, реклам зар сурталчилгаа гээд таны хэлээд байгаа тэр бүхнийг холбоондоо зориулж байгаа. Манай чөлөөт бөхийн холбооны ажил маш сайн байгаа. Батцэцэг маань дэлхийн аварга боллоо. Хүмүүс их сонин л юм асууж байна лээ. Гэхдээ зарим хүмүүс шүү. Дэлхийн аварга болж байгаа Монгол бүсгүйг би яагаад мөрөн дээрээ суулгаж болдоггүй юм бэ. Миний ээж л гэсэн үг шүү дээ. Би тэр бүсгүйгээр бахархсан. Энэ холбоонд ирээд миний ажлын анхны гараа алтаар эхэлсэнд би баярладаг. За дараа нь ноднингийн дэлхийн аварга Туркийн Стамбул хотод болсон. Манайхан багаараа хүрэл медаль авсан. Эмэгтэйчүүд шүү. Монгол Улс НҮБ-д элссэн 1961 онд манай холбоо байгуулагдаж байсан. Монголын ууган холбоодын нэг. Агуу түүхт чөлөөт бөхийн холбоо. Дэлхий дээр монголчуудыг хэн танигдуулсан юм бэ. Нөгөө л нэг муу хэлэгддэг бөхчүүд чинь биз дээ. Өнөөдөр Монголын нүүр царай хэн болж байна. Хэн өнөөдөр Монголыг сурталчлаад байна. Нөгөө л адлагдаад байгаа, нөгөө л тамирчид чинь шүү дээ.  Бөхчүүд дотор эрдэмтэй, ухаантай, профессорууд, докторууд олон байгаа шүү. Мэдээж увайгүй хүн байгаа, үүнийг үгүйсгэх аргагүй. Ард түмний сайхан хайрыг дааж явах хэрэгтэй. Би ч бас дотроо бодож байна. Өнөөдөр Х.Баттулга ахыг хар. Үйл лайгаа эдэлж байна шүү дээ. Жудо бөхийг дэлхийд гаргах гэж. Ямар их юм өөрөөсөө гаргаж байна. Чөлөөт бөхийн холбоо яг адилхан. Д.Сумъяабазар аварга Монголын чөлөөт бөхийн холбоог авч явж байна. Энэ холбооны бүх менежмент, санхүүжилтийнх нь 80 хувийг өөрөөсөө гаргаад л явж байна. Гал нь асч байсан холбоо бөхийчихсөн байхад эргээд галыг нь ноцоосон. Би ахаараа бахархаж байна. Уучлаарай.  Бүх л бүтэн найман олимпын эрх авахад хэвлэлийн бага хурал дээр хангалтгүй гэж загнаж байсан. Би бол дотроо болчихсон болов уу гэж бодож байсан. Миний бодол жаахан л байсан юм байна лээ. Эцсийн эцэст юуны төлөө бид хөрөнгө оруулаад зүтгээд байгаа юм бэ. Нөгөө л сайхан баяр цэнгэл, нөгөө л сайхан омогшил, нөгөө сайхан дэлхийд зарлагдах Монгол нэрийг чинь баталгаажуулахын төлөө яваад байна шүү дээ. Та маргахгүй байх. Бөхчүүд тэнэг хүмүүс биш ээ. Маш мэдрэмжтэй. 
 -Олимпын аварга төрүүлэх хамгийн том мөрөөдөл тань уу?
-Тийм ээ, энэ миний мөрөөдөл. Тэр жилийн долдугаар сарын 1-ний аймшгийг мартаагүй биз дээ. Галдаад л, шатаагаад л, яав аа. Хүмүүсийн сэтгэл ямар зовиуртай байлаа. Гэтэл сарын дараа ямар сайхан болсон. Ард түмний уур амьсгал баяр бахдалаар эргэсэн. Үүнийг нөгөө л бөхчүүд эргүүлсэн шүү дээ. Би Түвшинбаярыг ялахад уйлж байсан. Тэр сайхан малчин ардын хүү Монголын магнайг тэнийлгэсэн шүү дээ. Хэн хэн гараа бариад индэр зогсч байлаа. Жирийн малчны хүү, бөх хүн эвлэрлийг авчирсан шүү. Одоо би олимпын аварга төрүүлэхийн төлөө ажиллана. Ахтайгаа хамтраад бүхнээ энд зориулна. Үнэхээр гайхалтай мөрөөдөл биш гэж үү.
-Гайхалтай байлгүй яахав. Бас бахархалтай байна. Их аваргынхаа дотор дүрэлзэж байгаа галыг харлаа. Ард түмэн чинь бас харж байна. Мөрөөдөлдөө хүрч чадна аа манай аварга. Ард түмэндээ хандаж нэг сайхан үг хэлээч?
-Баярлалаа танд. Гурван жилийн дараа хэлэх гэсэн бүхнээ хэллээ, ярилаа.  Сэтгэл уужраад сайхан байна. Аварга нь мөрөөдөлдөө хүрнэ ээ. Миний Монголын ард түмэн намайг дандаа омогшуулж, та нарынхаа хайраар, та нарынхаа уухайгаар сумогийн дэвжээнд аварга нь ялж байсан. Ялалт бүхэн маань Монголынх байсан шүү.  Та нарыгаа баярлуулахын төлөө, монгол хүний омогшлыг бадраахын төлөө аварга нь барилдаж байсан. Би дахиад ярилцлага өгөхгүй ээ. Мөрөөдлөө биелүүлтлээ ярилцлага өгөхгүй. Миний Монголын ард түмний хийморь нь босоо, зовхи нь өөдөө байх болтугай. Бид дэлхийд хүчирхэг Монголын ард түмэн шүү.

May 23, 2012

Аалзны тор-6

2012.05.18.
Б.Ганбат /Дэд доктор/


Н.Энхбаяр баривчлагдлаа. Авлигын загалмайлсан эцэг торны цаана очлоо. Хэрвээ тэр намтайгаа муудалцаагүй бол ингэхгүй байсан.
Хэрвээ тэр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаагүй бол «энх тунх» байх байсан. Хэрвээ тэр аалзны торонд орооцолдогсдоо хэтэрхий зовоогоогүй бол зүгээр өнгөрөх байсан.
Түүнийг чөлөөлөх өөр олон жилийн хамтрагсад болох Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн нарын ээлжээ хүлээгсэд гүйлдэв. С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, М.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Ц.Цэнгэл, Р.Раш гээд дараагийн ээлжийн олон хүн айдастай үлдэв. С.Баяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гээд түүнтэй хамтраагүй нөхөд нь баяртай үлдэв. Аалзны торны сүлжээнд хэдийнэ хамрагдсан боловч цаад эзнээ таниагүй, хэзээ ч уулзаж байгаагүй мянга мянган дагалдагсад нь гайхан үлдэв.
Аалзны тор цувралын сүүлчийнхийг 2005 онд бичсэнээс хойш долоон жил өнгөрчээ. Энэ хооронд энэ сүлжээ өргөсөн тэлж, Монгол орныг нөмрөн авсан байна. Энэ хооронд улсын төсөв арав дахин нэмэгдэж, сүлжээний залгидаг мөнгө зуу дахин нэмэгдлээ. Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг тэрбум хүрдэггүй байсан бол одоо бараг 10 тэрбум доллар болжээ. Улсын төсөв 300 сая доллар байснаа дөрвөн тэрбум доллар боллоо. Улаанбаатарын төсөв 10 сая доллар байснаа одоо зуу гараад явчхав. Харин хүмүүсийн амьдрал бахь байдгаараа.
Сүлжээнд хамарч буй 20 мянга орчим төсөв захиран зарцуулагчийн халаасалж байгаа мөнгө энэхүү сүүлийн долоон жилд даруй зуу дахин нэмэгджээ. 2000 оны сонгуульд нийт зарцуулсан мөнгө долоон тэрбум төгрөг байсан бол одоо сонгуульд орж байгаа нэр дэвшигч бүр ийм мөнгө гаргахад бэлэн сууж байна.
Энэ хооронд «Аалзны тор» нийтлэлийг бичсэн хүн ч олон гарч ирлээ. Н.Багабандийн, дараа нь Н.Энхбаярын зөвлөх байсан Дугар гэгч үүнийг бичсэнээ сониноор дамжуулан зарлалаа. «Өдрийн сонин»-д шуудангаар өгсөн Аалзны тор-5-ыг хамгийн түрүүн Баабар олзолж аваад Н.Энхбаярт өөрийгөө бичсэн хэмээн аваачиж өгсөн байна. Хариуд нь Н.Энхбаяр Баабарт Ч.Улааны хулгай хийсэн нийтдээ 11 сая доллар материалыг өгчээ. Улаан 2005 оны сонгуульд өөрийгөө Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд өрсөлдөх гээд байсан тул ийм алхам хийсэн. Харин Баабар үүнээс хойш удаа дараа Ч.Улааныг зоригтойгоор хулгайчаар нь дуудан, шүүхэдвэл шүүхэд гээд байгаа нь гартаа материал оруулсанд байгаа юм. Энэ материалыг олж авсныхаа шанд Аалзны тор-5-ыг хаана ч нийтлэхгүй гэж ам өгчээ.
Монголын шинэ цагийн түүхэнд Н.Энхбаярын нэр тод харлаж харагдана. Хаалттай нийгэм нээгдэж, түүхийн хуудас солигдоход өөрөө нуран унаж байсан МАХН гэдэг архаг сүлжээг Н.Энхбаяр өвлөн авч, буцаан амьдруулсан билээ. Үзэл санаа, итгэл үнэмшилгүй болж хоосорсон энэ сүлжээг зөвхөн их мөнгө, их шунал буцаан амьдруулж чадна гэдгийг тэр мэдэрсэн. Үүнийгээ ч гүйцэтгэсэн. Улс орныг хучсан аварга тор нэхсэн. Одоо тэрбээр дараа үеийнхэндээ бариулж байна. Түүнийг идэхээр өөрийнх нь буй болгосон түмэн төмөр шоргоолж айсуй.
Нийт 27 бие даасан хэрэгт түүнийг сэжиглэж байгаагаас зургааг нь Авлигатай тэмцэх газраас баталгаажуулжээ. Түүний идэж уусан асар их хөрөнгийн хэмжээг 80-100 сая доллараар барагцаалдаг. Энэ тухай бүгд ярьдаг. Хүн бүр сэжиглэдэг. Одоо түүний шадар хамсаатан болоод байгаа ш.Энхсайхан түүңд «авлигын загалмайлсан эцэг» нэр хайрласныг нийгэм тэр дор нь нэгэн дуугаар хүлээн авсан. Авлигатай тэмцэх газар Монголд их л хожим байгуулагдсан ба дарга нь Н.Энхбаярын биечилж сонгон шалгаруулсан, өөрийнх нь бие төлөөлөгч байсан юм. Тэр хүн нь өөрөө авлига шамшигдууллын хэрэгт орж ял авсан. Хуулиар халдашгүй эрхийн хүрээнд хамаардаг учир парламентаас түүнийг ялтан болгоход зөвшөөрөл авах ёстой. Гэвч урьд нь Н.Энхбаяртай хамтарч буюу ивээл дор нь идэж уусан хуучин хамсаатнууд нь Н.Энхбаяраас айсандаа Авлигатай тэмцэх газрын даргын халдашгүй эрхийг цуцлахаас цааргалан зугтаж бүтэн жил зувчуулжээ. Н.Энхбаярын тавиул шоронд орж, энэ байгууллагаас холдсоны дараа л Н.Энхбаярын хэргийг мөрдөх бололцоо анх удаа үүссэн байна. Гэтэл энэ хооронд Авлигатай тэмцэх газар 10 орчим хэрэг илрүүлсэн нь улс орны зах хязгаарын хамгийн доод шатны хамгийн бага албан тушаалтны хамгийн жижиг хэргүүд байсан юм.
Аль ч нийгэм, аль ч үндэстэнд байдгийн нэгэн адил коммунист Монголд авлига байсан. Гэвч хувийн хэвшил тас хориотой, нийгмээрээ нян ядуу, гагцхүү төрийн хараат нарийн нягт хяналттай нийгэмд өгье гээд юмгүй байсан учир авлига шил архиар хэмжигддэг байлаа, Ийм байдал өнөөгийн Хойд Солонгост ч өргөн дэлгэр ажиглагддаг. 1990 онд нийгэм чөлөөт ардчилсан дэг, зах зээлийн горимд шилжингүүт хуучин нөхцөл нурж, шинэ дэг тогтож амжаагүй байхад авлига маш хурдтайгаар газар авч эхэлсэн юм. Энэ нь нэг талаас төрийн бүхий л аппаратад халдаж, нөгөө талаас өгч авч буй хэмжээ геометрийн прогрессоор өсөв.
1994 онд Буян хэмээх Б.Жаргалсайхан Японоос зээл авахдаа Засгийн газрын баталгаа гаргуулж авсан. Энэ тухай хэрэг хожим илрэн шуугиан болоход Ерөнхий сайд асан нь өгөөгүй гэж булзаж байлаа. Харин өрөө төлөхгүй луу унжсан Б.Жаргалсайхан «Та надаас хэдэн костюм авлаа!?» хэмээн хэвлэлээр асуун Ерөнхий сайдыг мадалж байв. Энэ нь тэр үеийн авлигын хэмжээг харуулж байгаа хэрэг. 18 сая долларын оронд хэдхэн хос костюм өгсөн бололтой. Өнөөдөр ийм зүйлийг дор хаяхад хоёр сая доллараар хийнэ. Хэд дахин өссөн байна даа?
1990, 1996 онд өмч хувьчлал, гадаадын зээл тусламжаас шинэ Монголын авлига гараагаа авсан. Гадаадын тусламж, ялангуяа хүнсний тусламжийн дэндүү дийлэнх нь хулгайн замаар ордог, үүнийг төрийн албан тушаалтнууд авлига шамшигдууллын замаар цааш хийдэг байлаа. Тухайн үед Соросын сангийн хийсэн судалгаагаар гадаадын хүнсний болон ядуурлыг бууруулах тусламжийн 80 хувь нь шамшигдууллаар ордог ба ядуусын 70 хувь нь энэ хөтөлбөрт огт хамрагддаггүй байв. Мөн гадаадын ялангуяа хүнсний тусламж сонгуулийн санал авах гол хэрэгслэл болж байсныг нийтээр мэддэг. Тайвань нь 2000 он хүртэл Монголыг өөрийн нэг хэсэг гэж үздэг байсан тул тэндхийн Монгол Төвөдийн хороогоор дамжуулж олон сая долларын хүнсний тусламжийг илгээжээ. Гэвч Монголын Засгийн газар үүнийг үл зөвшөөрдөг ч албан бус байдлаар авч төрийн ажилтнуудын гарт орж байсан. Үүнийг өдгөө Тайванийн Засгийн газраас асуувал бодит тоог нь хэлж бол ох байх.
2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд болоход авлигад нэлээд идэгдсэн, ёс суртахууны хувьд доройтсон нийгэм түүнийг хүлээж байсан юм. Түүний нам парламентын суудлын 98 хувийг дангаараа эзэлж байсан тул түүнд хязгааргүй эрх мэдэл иржээ. Нийгмээ засах бололцоо түүнд гарсан. Харин тэр нийгэмд тархсан байсан авлигыг улам гааруулж, бүр системжүүлж тогтоц болгон журамлаж гарсан. Өнөөгийн Монголын өөрийн тогтсон жишигтэй, бүхнийг хамарсан авлигын сүлжээ бол Н.Энхбаярын өөрийнх нь бүтээсэн тогтолцоо юм. Тэр юун түрүүн албан тушаалыг улайм цайм үнэ хүргэн худалдах аргыг хэрэглэж эхэлсэн. Үүнд нь саад болохоос болгоомжлон 15 мянган төрийн ажилтныг үзэл суртлын хувьд таарахгүй хэмээн богино хугацаанд халж байлаа. Монголбанкны ерөнхийлөгч болсон О.Чулуунбатаас 250 сая, Эрдэнэтийн дарга байсан Ш.Отгонбилэгээс 280 сая төгрөг, одоо Ерөнхий сайд болсон С.Батболдоос 200 сая төгрөг авч зохих албан тушаалд тавьж байсан нь хэтэрхий ил болчихсон зөвхөн нэг хэсэг нь.
Харин яг Засгийн газраа «ядуу» хүмүүсээс бүрдүүлсэн нь тэдний идэж уух хүсэл дээр тоглох гэсэн алсын бодол байв. Намын сургуулийн оюутны байранд тарчигхан амьдарч байсан А.Цанжид Боловсролын сайд болсноор олон байшин сав хорооллын эзэн болсон нь ердөө сайд байсан дөрөвхөн жилийн явдал нь. Нийгэм хамгааллын яамны сайд Ши.Батбаяр нэн ядуу шахам өрхийн тэргүүн байсан боловч энэ дөрвөн жилд төв талбайд бүтэн байшинтай, тэндээ ресторан ажиллуулж байгааг бүгд мэднэ. Энэ нь өнөөгийн ханшаар хэдэн сая доллар болно. Тэрбээр гадаадад ажиллуулах квотын хувийн компани байгуулаад энэ төсөл дээр ажиллаж байсан бусдын компанийг гүтгэн эздийг нь шоронд оруулсан ба нэг айлын голомт унтарч эхнэр, нөхөр хоёр хоёул шоронд нас барж гурван хүүхэд нь бүтэн өнчирчээ. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй.
Гадаад яамны сайд нэн ядуу иргэн Л.Эрдэнэчулуун гэж байна. Солонгосын Элчин сайдын яаманд элчингийн байр бариулах газрыг Хотын захиргаанаас тус яам авсан байна. Харин сайд Л.Эрдэнэчулуун үүнийг нь хоёр сая доллараар Хятадын компанид худалдаад мөнгийг нь халаасалжээ. Одоо тэр Монголын нийгэмд шударга ёс алга гэж зарлан өрнөдийн төсөл дээр ажиллаж байгаа. Эрчим хүчний сайд Жигжид нь томоохон мафийн толгойлогч болж дууссан даа.
Энэ бол зөвхөн Н.Энхбаярын толгойлж байсан Засгийн газрын хүрээнд болсон явдлын дөнгөж зах сэжүүр нь. Гэхдээ эх загвар. Улс даяар иймэрхүү загвараар доод шат руугаа хальсан юм. 2003 онд гадны хийсэн судалгаагаар Монгол нь авлигын хэмжээгээр дэлхийд эхний 120-д багтахгүй болжээ. Нийгмийн баялгийн 30 хувь нь далд эдийн засагт хамрах боллоо. Дөнгөж тэрбум долларын ДНБ-тэй дэлхийн хамгийн ядуу орны нэг шүү дээ. Тонож болох юм нь экспортын талыг эзэлдэг
Эрдэнэтийн зэсийн баяжуулах уурхай байлаа. Дэлхий нийтийн зэс үйлдвэрлэлд тодорхой хувь эзэлдэг энэ уурхай олон улсын бүртгэлээс гадуур байлаа. Олон улсын бүртгэлд оруулж ил тод болгох гэсэн гадны байгууллага, олон улсын байгууллага тэр дундаа Дэлхийн банк, АХБ, ОУВС-ийн оролдлого Н.Энхбаярын шууд шахалтаар бүтэлгүйтсэн. Дэлхийн зэс үйлдвэрлэлд хувь эзэлдэг хамгийн сүүлчийн бүртгэлээс гадуурх үйлдвэр одоо болтол Эрдэнэт хэвээрээ байна.
Учир нь энд Н.Энхбаяр 2000 оноос эзэн суусан. Эрдэнэтийн захиралд шууд заавар өгөн худалдааг нь зохицуулах эрхтэй гуравхан хүн байсны хоёр нь Н.Энхбаярын гэр бүлийнхэн. Өнөөдөр Ж.Наранхүү, Ч.Ганзориг нар шалгагдаж байгаа, гэхдээ тэд шорондоо тулбал ганцхан Н.Энхбаярыг л заахаас өөр хүн олдохгүй. Эрдэнэтийн зэсийн квотыг Н.Энхбаяр хэрхэн зардаг байсан тухай өмнөх Аалзны тор өгүүллүүдэд бий. Олон улсын луйврын томоохон төлөөлөгч болох Марк Ричи янз бүрийн компаний нэрээр энэхүү бүртгэлгүй, олон улсын хараа хяналтаас гадуур уурхайд ихээхэн баялаг хуримтлуулсан юм.
Дараагийн бизнес нь өр байлаа. Коммунист Монголын бусад коммунист оронд тавьсан өрийг цайруулах ажиллагаа нь ядуу орныхоо нэрийг барин тонуул хийх нэг том арга байв. Чех ба Словакийн 35 сая шилжих рублийн өрийг хэрхэн «төлсөн» тухай мөн өмнөх Аалзны тор өгүүлэлд бий. Нийтдээ гурван сая орчим доллар завшихад тухайн үед Сангийн яаманд байсан, өдгөө Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн голлох үүрэг гүйцэтгэж, ихээхэн харамж авсан. Тэрбээр энэ хэрэгт хотын захиргааны харьяа компанийн захирал ойр төрлийн хүний дансыг ашигласан байдаг. Германы Кредит банкнаас хувийн хэвшлийнхний авсан улс төлөх учиргүй таван сая долларын өрийг Монголбанкаар төлүүлж, шагналд нь сая доллар авсан нь Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат, Ерөнхий сайд Н.Энхбаяр нарын хамтарсан бизнесийн эхний амжилттай ажиллагаа байлаа.
Дараагийн тонуул нь газрын наймаа байсан юм. Ихэнх хүн хотын газрыг хотын мээр байсан М.Энхболдын луйвар гэж боддог. М.Энхболдод өөрөө хулгайлсан юм нь тун бага. Бага ч гэсэн хулгай болохоор Н.Энхбаярыг тэр хэзээ ч илчилж чадахгүй. Харин жинхэнэ хянагч, борлуулагч нь өөрөө Н.Энхбаяр байсан. Хамгийн ойр жишээ хэлэхэд Блю Скай барилга барихад газрын зөвшөөрлийг нь өгч 15 хувийг нь эзэмшихээр болсон. Үүний тал мөнгийг бэлнээр авсан, гэхдээ барилгын ашиглалтад ороход саад хийх маягаар сүрдүүлж байж мөнгөө салгаж авчээ. «Моннис» компанийн өндөр барилгын газрыг ч тэрбээр олон сая доллараар үнэлсэн юм. Одоо орооцолдоод байгаа хоёр хэрэг нь хотын төвийн хоёр газар байгаа нь нэлээд хожим Ерөнхийлөгч байхдаа хийсэн ажиллагаа. Хүнд авч өгсөөр байгаад өөрөө хоосон хоцрох нь гэсэн үндсэн дээр нэлээд яаруу, болхи болсон ажиллагаа юм. Энэ нь хуучин хэвлэх үйлдвэр, нэг зочид буудлын асуудал биш, хотын яг төвд олон сая доллар хүрэх газрын хэрэг билээ.
Гэхдээ газар худалдаалах ажиллагааны хамгийн орлоготой хэсэг нь хотын төв биш хотын зах байлаа. Үүнийг Байгаль орчны сайд У.Барсболдтой хамтарч хийсэн. 2000 онд Тэрэлж хүртэлх замд газар эзэмших долоон зөвшөөрөл байсан бол 2005 он гэхэд энэ тоо 700 гаруй болжээ. Хэл амгүйгээр нь энэ газрын дийлэнхийг гадаадынханд зарсан ба лиценз бүрээс 40 мянга орчим долларын авилга хүртдэг байв. Дархан цаазат Богд уулын бүс нь хотын захиргаанд биш Байгаль орчны яаманд харьяалагддаг. Үүнийг мөн тэр хоёр хамтран зарж асар их ашиг унагасан. Яармагийн чиглэлд байдаг Арцатын амыг ээжийнхээ нэрээр авсан нь Н.Энхбаярт өөрт нь шуудаар оногдох газар. Мөн тэр хоёр Богд уулын өмнөд хэсэгт хамрах газрыг ч хамтран зарсан. «Оргил» сувиллын орчмын асар том талбайг сурын талбай оролцуулан авах ажиллагааг туслах Д.Чойжилсүрэнгийн хамт гүйцэтгэж мөн их олз олсон.
Гэхдээ энэ бүхнийг түүний орд газраас олсон асар их баялагтай харьцуулахад юу ч биш. Оюу толгойн ордыг 2001 онд «Айвенхоу майнз» компани олоход Н.Энхбаяр Ерөнхий сайд буюу Монголын эзэн хаан байлаа. «Айвенхоу»-гийн захирал Фрийдланд нь ядуу орнуудад луйвар хийдгээрээ нэрд гарсан уул уурхайн жуниор компанийн эзэн. Энэ хүний өсвөр нас луйврын эхлэлийн тухай «Эппл» компанийн талийгаач ерөнхийлөгч Стив Жобс дурссан нь саяхан ном болж гарсан ба яг тэр хэсэг нь монголоор орчуулагдаж хэвлэлд гарсан. Монголыг хуучин Зөвлөлтийн дундад Азийн дарангуйллын орны хэмжээнд ойлгосон Фрийдланд хамаг асуудлыг ганцхан Н.Энхбаяртай ярилцаад бүгдийг худалдаж юм уу авлигадаад шийднэ гэж үзжээ. Ингэж энэ хоёрын арван жил үргэлжлээд байгаа хамтын ажиллагаа бизнес эхэлсэн түүхтэй. Энэ хоёр голлох зуучлагчаараа «Моннис» компанийн захирал Б.Чулуунбаатарыг сонгож авчээ. Үүний хариуд «Моннис »-ийн голлох портнёр Германы «Либрер» хэмээх уул уурхайн машин тоног төхөөрөмжийн компанийг дэмжих болсон юм. Үр дүнд нь Эрдэнэтэд машин тоног нийлүүлдэг Японы «Камацу» шахагдаж, илүү өндөр үнэтэй, илүү дорой «Либрер»-ийн машин ноёлох болов. Эндээс ч Н.Энхбаяр асар их ашиг хүртсэн. Эрдэнэт бол олон улсын бүртгэлгүй компани учир тэнд болж буй худалдаа бүхний нүднээс далд болно. Гагцхүү Н.Энхбаяр л мэднэ.
2003 оны 12 дугаар сарын 25-нд Фрийдланд руу Монголоос утас цохижээ. Энэ бол зул сарын баяр учир дэлхийн тэн хагас нь амардаг өдөр. Ерөнхий сайд Н.Энхбаяр утастаж, оноос өмнө амжиж хуучин ЗХУ-ын өрийг төлөх шаардлагатай болсон тул маргаашийн дотор 50 сая доллар олж өгөхийг гуйлаа. Амралт болж байгаа учир бүх банк гүйлгээ хаалттай гэж Фрийдланд хэлж. Гэхдээ наймаалцахад бэлэн байна, мөнгийг аргалаад маргааш олж өгье, хариуд нь Оюу толгойн ашиглалтын лицензийг шаарджээ. Лиценз 2003 оны 12 дугаар сарын 26-нд бэлэн боллоо. Монгол Орост өргүй болов. Үүний төлөө тэрбээр Ерөнхийлөгчөөс Чингисийн одон өгөхийг шаардаж, бүх ард түмний ёслол үйлдэн, аялдан дагалдагч нараа зурагтаар уйлуулж жүжиг тоглов.
Өр тэглэсэн нь сайн хэрэг ч эндээс 50 сая доллар алга болсон хэрэг хожим мандлаа. Оросууд 200 сая доллар авснаа хэлдэг, Олон улсын валютын сангаас 50 сая доллар алга болсон тухай асуусан. Энэ хэмжээний мөнгө терроризм дэмжихээр алга болсон байх вий гэсэндээ олон улсын санхүүгийн байгууллагаас санаа зовлон сурагласан гэдэг. Мэдээж алан хядагчдын гарт очоогүй. Орос Монголын авлигачдын халаас руу л явсан. Тухайн үедээ «10 хувийн Миша» хочтой байсан Оросын Ерөнхий сайд Касъянов одоо ч энэ хэргээ тайлбарлаж чадахгүй байгаа ба чухам энэ асуудлаар нь шинэ Ерөнхийлөгч Путин мөрдлөг эхэлсэн бололтой байдаг. Оюу толгойн лицензийг Н.Энхбаяр өгсөн болохоос өнөөдөр яриад байгаа шиг дараа дараагийн Засгийн газар зарчихсан юм биш.
Оюу толгойг Н.Энхбаяраас 50 саяар авсан Фрийдланд энэхүү дэлхийн хамгийн баялаг зэсийн ордыг бирж дээр гарган их мөнгө хуримтлуулахын тулд элдэвлэж өгчээ. Тэрбээр Бразилын бирж дээр өөрийгөө Монголд асар их ашиг олж байгаа, таван доллараар футболк хийгээд 100 доллараар зарж байгаа бизнестэй зүйрлэв. Гэвч мэдээ дорхноо Монголд хүрч, хэвлэлд тавигдсанаас болж монголчууд Оюу толгойг сэжиглэнгүй харах боллоо. 2006 онд Ерөнхий сайд М.Энхболд Оюу толгойг эргэлтэд оруулах анхны шийдвэрийг гаргасан боловч Фрийдландаас болоод янз бүрийн сэжиг үүссэн учир энэ нь ард нийтээс ч, парламентаас ч дэмжлэг авсангүй.
Дараагийн Ерөнхий сайд С.Баяр энэ ордыг ашиглахад Фрийдландтай хамтрах нь аюултай юм байна гэж үзэн «Айвенхоу майнз »-ын ихээхэн зээл тусламж авсан дэлхийн уул уурхайн хамгийн том компани «Рио Тинто»- д ханджээ. С.Баяр Фрийдландтай нэг л удаа уулзсан. «Рио Тинто»-д харин яван явсаар «Айвенхуо»-г Оюу толгойгоос шахан гаргах нууц тохиролцоо хийсэн байна.
«Рио Тинто», «Айвенхоу», Монголын Засгийн газрын Оюу толгойг хамтран ашиглах гэрээ 2009 онд зурагдлаа. Яг эндээс «Рио Тинто», Фрийдландын гурван жил үргэлжилсэн зодоон эхэлсэн юм.
Хувьцааны ихэнхийг «Айвенхоу» эзэмшиж буй учир шийдвэр гаргах эрх мэдэл тэдэнд байсан юм. Гэвч Монголын Засгийн газар, «Рио» хоёр нийлэн шийдвэрийг нь зүйл бүрээр эсэргүүцэж байлаа. «Айвенхоу» бол уул уурхай ашиглаж явуулдаг компани гэхээсээ аз туршин хайгуул хийж олсноо сүр болгон зарлаж, бирж дээр гаргаад хувьцаагаа үнэ хүргэн зарж хамаг ашгаа олдог газар. Иймээс бирж дээрх үнийн савалгаа Фрийдландад чухал болохоос Оюу толгойн зэс алт түүнд тийм ч хамаатай биш. Ашиглалтын гэрээнд гарын үсэг зурахаас өмнө хувьцааны үнэ дээшээ 17 доллар хүрч байснаа доошоо 1.5 болтол унаж байв. Энэ нь Монголд Оюу толгойг тойрсон хийрхлээс хамаарна. Ийм хийрхэл байн байн гарч, тэгснээ гэнэт засраад явах нь биржид хувьцаа эзэмшигчид л хэрэгтэй. Олон хүний нотолж байгаагаар хийрхлийг Фрийдланд өөрөө удирддаг, эсвэл далдаас санхүүжүүлдэг гэж ярьдаг. Үүнд Н.Энхбаярын санаандгүй мэт үл ажиглагдах оролцоо их бий. Тэрбээр М.Энхболдын ба С.Баярын Засгийн газартай санал нийлэхгүй байгаагаа хэлэх хүмүүсийг ил далдаар хатгах маягаар ямар нэг байдлаар оролцоно.
Энэ байдал Оюу толгойн гэрээ хийгдсэнээс хойш бүр ч илэрхий болсон юм. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны хүчинд л Оюу толгойн гэрээ зурагдсан. Шинэ Ерөнхийлөгч Засгийн газрын ажилд тээг саад тавиагүй учраас л зурагдсан. Тэгэнгүүт Н.Энхбаяр Оюу толгойг хамгийн томоор шүүмжлэгч боллоо. Фрийдланд «Рио»-д шахагдахыг хүссэнгүй. «Рио» нь дэлхийн өнцөг булан бүрт уурхайтай нүсэр компани, байгуулсан компанийхаа 10 хувиас илүүг хүнд өгдөггүй. Гэтэл Монголын Засгийн газарт 34 хувийг нь зээлээр эзэмшүүлсэн нь гол нь хавсарч Фрийдландыг шахах гэсэн хэрэг юм. Үүнийг Н.Энхбаяр тайлбарлахдаа Монголын ордын ердөө 34 хувийг нь бид аваад бусдыг нь алдчихлаа. Уг нь би гадныхантай 51 хувийг нь авахаар тохирчихсон байсан юм гэж байнга ярих болов. Энэ бол үгэн тоглоом. Оюу толгой Монголын өмч мөн, цаашид ч мөн. Оюу толгойг ашиглах хамтарсан компанийн 34 хувийг Монголын Засгийн газар ирээдүйд гарах баялгаар төлнө гэж эзэмшихээр болсон. Уул уурхайн ямар ч туршлагагүй Монгол шиг оронд энэ нь ахадсан тоо юм.
Харин Фрийдландын хувьд ашиглалт явуулах компанийн 50 хувийг энэ туршлагагүй Засгийн газарт эзэмшүүлж өрөнд улам лав оруулах, эцэст нь зарах сонирхол байлаа. Үүний тод илрэл нь Монголын талд оногдох зардлын зээлийг Фрийдланд хямд олоод хэд дахин өгсөн Оюу толгой компанид тулгасан нь илэрч, Удирдах зөвлөлд байдаг П.Цагаан, Н.Багабанди нар болон Риогийн төлөөлөгчийн хүчтэй эсэргүүцлээр цуцлагдсан юм. Учир нь «Оюу толгой» компанид «Айвенхоу майнз» голлох шийдвэр гаргагч тул зээл авах гэрээг бие даан шийдсэн байна. Оюу толгойн одоо илрээд байгаа нөөц асар их, ойрын тавин жилд хүрэлцэх тул яаран нэмэлт хайгуул хийх хэрэггүй, явцын дунд хайгуулаа өргөжүүлэх ёстой байлаа. Гэтэл Фрийдланд Оюу толгой ашиглалтад орох гэхээсээ хувьцаагаа өсгөх нь чухал учир шийдвэрлэх голостойгоор далимдуулан шинэ хайгуулд асар их мөнгө зарцуулж эхлэв. Энэ нь мөн «Рио»-той муудалцсан дайсагналцлыг нь улам нэмжээ. Ингэхээр Оюу толгойн гэрээ буруу болсон гэдэг нь үнэндээ Н.Энхбаярын гэхээсээ Фрийдландын үг юм. Түүнийг Н.Энхбаяр өндөр хөлстэйгээр дамжуулагч.
Фрийдланд, Н.Энхбаяр хоёр хэтэрхий биенээсээ хамааралтай болсон учир хагацах арга байхгүй. Аль аль нь биенийхээ барьцаанд байгаа. «Саусгоби» хэмээх Фрийдландын компани эзэмшиж байгаа нүүрсний ордыг тэрбээр Н.Энхбаярын далд оролцоотойгоор авч, 400 сая тоннын нөөцтэй энэ ордыг бирж дээр гарган хоёр тэрбум доллар босгосон байна. Энэ мөнгөөр авах тоног төхөөрөмжийн тендерт Б.Чулуунбаатарын хүсэлтээр мөнөөх «Либрер» компанийг ялуулж, шанд нь дөрвөн сая доллар авсан. Чулуунбаатарын хүсэлтийг Энхбаяр утсаар тулгаж шанд нь сонирхож буй нэлээд лицензийг өгөхөөр болжээ.
Фрийдланд одоо ч Монголд 40 орчим лиценз эзэмшиж буйн бараг ихэнх нь зөвхөн Н.Энхбаярын оролцоо юм. «Саусгоби» нь бирж дээр гарсан олон нийтийн компани учир тендер зэрэг нь нарийн хяналттай ил тод байх ёстой. Н.Энхбаяр унавал Фрийдланд унана, Фрийдланд унавал Н.Эңхбаяр унана.
Фрийдландад мөнгө маш чухал, Н.Энхбаярт эрх мэдэл маш чухал. Энэ хамтын ажиллагаа нь Монголын гадаад бодлого, үзэл баримтлал, геополитикийн бодлогод харшлах боллоо. 2009 онд Москвад болсон Хятад, Оросын Засгийн газрын хамтарсан хуралдаанаар Монголын талаар авч хэлэлцжээ. Монголд асар их байгалийн баялаг илэрснээр өрнөдийн орнуудын сонирхлыг хэтэрхий татаж байгаа нь хоёр орны геополитик бодлогод харш байна гэсэн дээр хоёр тал санал нийлсэн юм. Иймээс өрнөдийн орнуудын томоохон хөрөнгө оруулалт, ялангуяа уул уурхайд оруулж буй хөрөнгө оруулалтад саад хаалт тавих талаар үзэл бодлоо нэгтгэсэн. энэ нь Монголын сүүлийн 20 жил баримталж байгаа гурав дахь хөршийн бодлогод шууд хаалт тавих санаа. Монголд өрнийн хөрөнгө оруулалтын эсрэг хийрхлийг сүүлийн хэдэн жил маш хүчтэй явуулж эхлэхэд Фрийдланд, Н.Энхбаяр нарын шууд оролцоо маш тод харагддаг. Эдийн засгийн алуурчин хэмээх ном зэрэг зэрэг орчуулагдан үнэгүй тараагдаж гарав. Хаанаас гарч байгаа санхүүжилт вэ? Эдийн засгийн алуурчин нь юун түрүүн «Рио Тинто».
Дэлхийг еврейчүүд сэм удирддаг, америкчууд саран дээр буугаагүй, есдүгээр сарын 11-нд америкчууд өөрснөө хоёр өндрийг дэлбэлсэн гэх мэтийн таамаглал ч юм шиг, өдөөн хатгалга ч юм шиг мэдээлэл ном товхимол дэлхийгээр нэг байдгийн нэг нь л мөнөөх эдийн засгийн алуурчин гэх бүтээл. Саяхан гадны компанийн хийсэн судалгаагаар Монголд байгаа ашигт малтмалын нийт лицензийн 75 хувь нь үнэн хэрэгтээ хятадуудын гарт байна гэж тодорхойлжээ. Монгол эзэнтэй юм шиг боловч наймаа арилжаа ‘ярихаар цаанаа аль нэг хятад компанийг заан эрх мэдэл тэнд байгааг хэлж байсан байна. Ингэхээр үнэн хэрэгтээ гурав дахь хөршийн бодлого цаасан дээр байгаа болохоос өөрцгүй. Үүнд тэнцвэр хадгалах өрнийн компанийн эсрэг цаанаасаа төлбөртэй асар хүчтэй кампанит ажил нэгэнт дэгдсэн.
Н.Энхбаяртай нягт хамт ажиллах болсон М.Энхсайхан нь 2005 он буюу Оюу толгойн тухай ид яригдаж эхлэхээс эхлэн ил тодоор өрнийн дайсан болж хувирлаа. Тэрбээр тухайн үедээ Хятадын Ерөнхий сайдын орлогч асан By И авгайн бараг өргөмөл хүү болсон юм. Хятадад М.Энхсайханыг очиход дөрвөн бие хамгаалагч гаргаж хамт яваа багаас нь тусгаарладаг байсан нь Монголын түүхэнд хэнд ч таарч байгаагүй том хүндлэл юм. М.Энхсайхан уугуул намаасаа салж парламентын бус жижиг намтай болсон ч Хятадад албан ёсоор уригдсаар. Төрийн эргэлт хийнэ, Үндсэн хуулийн бус замаар эрх авна, хувьсгал хийнэ гэж улаан цайм зарлан заналхийлж байгааг нь хятадууд мэдэхгүй байна гэж үгүй л дээ.
Хятадын улсын мэдлийн онцгой том 50 компани байдаг. Энд Таван толгойд орох сонирхолтой «Шинхуа», «Эрдэс Таван толгой»-д зээл олгосон «Чайналко» багтана. Бүх захирал нь Төв Хорооны гишүүд байдаг. Иймээс бодлого нь төрийнх болохоос компанийх биш. «Чайналко» Монголд сонгууль болохын өмнөхөн Фрийдландаас «Саусгоби» компанийг худалдаж авахаар боллоо. Дорхноо шуугиан үүсэн ашигт малтмалын хуулинд засвар оруулахаар болов. Гадаадын хөрөнгө оруулалтыг хаах боох хязгаарлах, дарамт үзүүлэх, хуучин гэрээнүүдийг эргэж харах хуулийн заалтууд цуварч эхлэв. Мэдээж, «Чайналко» хусагдана. Гэхдээ өрнийн компаниуд шахагдана. Аягүй бол «Рио Тинто» хөөгдөнө. Оюу толгойг зогсооно. Төрийн нэгдсэн бодлоготой, сахилга баттай, таван мянган жилийн иргэншлийн түүхтэй энэ орон геополитик болон өөрийн эрх ашгийг зөв л тооцоолсон байж таарна. Ер нь Хятадын гадаад худалдааны ердөө 0.1 хувийг Монгол эзэлдэг. Монголын байгалийн баялаг Хятадын хувьд тийм ч чухал биш. Далайд газрын тос өрөмдөж эхэлсэн тэд эрчим хүчний илүүдэлтэй буюу гадагш нь тос гаргадаг орон болж байгаагаа зарлаж байна.
Монголын хувьд түүхий эдээ гаргах ганцхан зах зээл нь Хятад. Хятад авахгүй бол Монгол сөхөрнө. Үүнийг вакумжуулах гэдэг. Энэ аргыг өнөөдөр Орос, Хятад хоёр Хойд Солонгос дээр хэрэглэж байна. Элдэв олон улсын хоригт дандаа саадv тавина. Өөрсдөө сайн харилцаатай. Гэхдээ туслахгүй. Хэрэг болохоор Америк, Япон зэрэг орны эсрэг галзуу нохой маягаар хуцуулж ашиглана. Үүний шанд арай ч сөнөчихөөргүй бага зэргийн хишиг хүртээнэ. Хойд Солонгос вакумд байгаа. энэ орон Орос, Хятад гэсэн хоёрхон хөрштэй.
Таван толгойн тухай таван зуун мянган толгой таван жил хэрэлдээд ямар ч үр дүнд хүрсэнгүй. Энд хийрхэл болоод янз бүрийн хувийн эрх ашиг хутгалдсан учир урагшаа ч үгүй хойшоо ч үгүй болсон. С.Батболд өнгөрсөн намар Бээжинд айлчлахдаа «Шинхуа» компанид ихэнх хувийг нь ашиглуулахаар амлажээ. Шанд нь өөрийн нэр дээр хадгалагдаж байгаа есөн лицензийг өндөр үнээр худалдан авахыг санал болгоод зөвшөөрүүлсэн байна.
Харин энэ шийдвэр нь гал дээр тос нэмж, Таван толгойг бүр зогсоов. Хятадын хувьд заавал Таван толгойг авч байх хэрэггүй. Өрнийн хөрөнгө оруулалт ороод ирэх магадлалтай энэ ордыг вакумжуулбал хамаагүй дээр. Тэртэй тэргүй Монголын нийт лицензийн 75 хувийг ил болон далдаар эзэмшиж байгаа. Монголоос гаргаж болох нүүрсний хэмжээ яаж ч нэмэгдүүлээд жилд 50 сая тонноос хэтрэхгүй. Ганц «Саусгоби» гэхэд олон жилийн нөөц, дээр нь Г.Нямтайширын асар их нөөцийг худалдан авахаар ярьж байгаа. Ингэхээр Таван толгой руу орсноос вакум болгоод өөрсдөөр нь өрнийн хөрөнгө оруулагчдын хоншоорыг тас цохиулсан нь геополитик талдаа хавьгүй дээр.
Н.Энхбаяр ч өөрөө уул уурхайн талаар хятадуудтай хамгийн их наймаа хийдэг хүн. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Бээжинд эмнэлэгт хэвтэж байгаа ээжийгээ эргэнэ гэж сонгуулийн компанийн ид үеэр урагшаа явсан нь Монголын чөлөөт хэвлэлийн хараанаас мултраагүй. Үнэндээ ээж нь биш хадам нь, хоёрдугаарт жинхэнэ төрсөн охин нь энэ үед Солонгос явж байсан, гуравдугаарт эмнэлэгт нь очоогүй. Тэрбээр буудалд Хятадын олон компанийнхантай уулзсан. Охин дүү нь Бээжингийн хамгийн тансаг үнэтэй одууд суудаг хотхонд хаус авсныг юугаар тайлбарлах вэ?
Сингапурт төрийн ажил хийж байсан, ганц бие хүн хаанаас ийм их мөнгө олов?, хил дээр байдаг алтны ордод сонгуулийн дараа зөвшөөрөл өгнө, одоохондоо цаанаас нь ухаад бэлтгэлээ базааж байж болно гэсэн аман зөвшөөрөл өгсөн байдаг. Австрали, АНУ-ын нэр бүхий улстөрийн болон бизнесийн хүмүүст явуулсан Ерөнхийлөгчийн захидалдаа таван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчөө хэлэл дээр хийлгэхээр явуулж байгаагаа дурдаад үүнд туслахыг хүсч, нэрсийг илгээсэнд Тамгын газрын дарга П.Билэгт ба дөрвөн Хятад хүний нэр байдгийг юу гэж тайлбарлах вэ? Төмөртэйн ордын 50 хувийг хятадууд, 25 хувийг монгол хүн, 25 хувь нь Н.Энхбаярын эхнэрийн дүүгийн нэр дээр байсан боловч энэ чимээ гарч эхлэнгүүт хувиа зарсан.
Москвад Кутузовын өргөн чөлөөнд дүүгийнх нь нэрээр байр байсан боловч чимээ гарангуут бушуухан зарсан нь бараг сая долларын өртөгтэй. Эхнэрийнх нь дүү, түүний нөхөр хоёр Сан Францискод дөрвөн сая долларын байртай байгаа нь хэний мөнгө вэ? Нэмж хэлэхэд тэд ажилгүй цагаачилж суугаа улс шүү дээ. Байгал нуурын эрэгт ээжийнх нь нэр дээр цогцолбор байгаа, байгууламжийн бүтээн байгуулалтыг тухайн үеийн Сэлэнгийн гаалийн дарга биечлэн удирдаж байсан. Хэний мөнгө вэ?
Н.Энхбаяр хэрэгт орлоо, баривчлагдлаа. Хэрэг угаасаа МАХН дотор буюу Н.Энхбаярын бүлгээс эхэлсэн. Түүний эрхшээлд хэзээ мөдгүй шоронд орж магадгүй хүнд байдлаар цааш олон жил явах аргагүй болсон хэрэг. Үүний том жишээ нь гаалийн Х.Баатарын хэрэг. Үүнийг Н.Энхбаяр анхлан зохион байгуулсан. Х.Баатар нь мэдээж хулгайч. Дараа нь У.Хүрэлсүхийн хэрэг байна. Тэгээд Т.Бадамжунай, Г.Занданшатар нарын хэрэг байна. Сөүлд казино тоглосон баримтыг Н.Энхбаяр тэнд айлчилж явахдаа Солонгосын Ерөнхийлөгчөөс өөрөө гуйжээ. Дипломат байдлаар тусалъя гэсэн боловч өөрийн хууль журамтай орон юу боллоо гэж бичлэг зэрэг нарийн юмыг гаргаж өгөх билээ.
Казинод орсон паспортын хуулгыг л өгсөн байдаг. Энэ нь олон удаа «Зууны мэдээ» сонинд хэвлэгдэж байсан. Хамгийн сонирхолтой нь баримт өгье гэсэн чинь үүнийг биечилж авахаар эхнэр нь Сөүл орсон байдаг. Иймээс Н.Энхбаярын эсрэг боолчуудын сэм хуйвалдаан эхэлсэн юм. Гэвч зоригтой дуугарах хүн У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, С.Баяр гурваас өөр олдоогүй. Бүгд аалзны торонд орооцолдсон хэрэг. Баривчлагдангуут нь Н.Энхбаярыг барьсан Ерөнхийлөгч Элбэгээдээ баярлалаа гэх мэтийн захидал бичиж, хэргийг өөрсдөөсөө холдуулан «Бид тэгээгүй шүү» гэж байгаа муухан заль. Өлсгөлөн зарлангуут нь намын бүлэг шөнө хуралдаж өрөвдөөч, өршөөгөөч гэдэг тогтоол гаргаж байгаа нь өөрсөд дээрээ ирэх аянгын цохилтоос айж байгаа юм.
Улаандаа гарснаараа түүнийг өмөөрч Ч.Улаан гүйв. Тэрбээр улсаас асар их мөнгө идсэн хүн. Баримт нь Н.Энхбаярт бий. Нэг хувийг Баабарт худалдсан боловч өнөөх нь үүнийг сүрдүүлэг болгон ашигладаг. Н.Энхбаяртай хамтарсан луйвар ч бий, ганцаарчилсан луйвар ч бий. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өр гэгдэх гурван сая долларын асуудал байна. Энэ үйлдвэрийг япончууд 1989 онд хүлээлгэж өгчээ. Гэвч ажиллуулж чадахгүй байсан тул тухайн үеийн «Монимпекс» компанитай гэрээ хийн нэмэлт хөрөнгө оруулсан байна. Удалгүй «Монимпекс» дампуурч алга болсон ба 10 жилийн доторх хөрөнгө оруулалт гурван сая доллар болжээ. Энэ мөнгийг япончууд Монголын Засгийн газраас нэхэмжилсэн боловч Засгийн газар төлөх хуулийн үндэс байхгүй гэдгийг Сангийн сайд Улаан хариу бичигт дурдаад өөрийн гарын үсгийг зуржээ. Япончууд Дарханы шүүхэд заргалдсан боловч шүүх Ч.Улааны талд оржээ. Ингээд тэд төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ байгуулан гурван сая доллартаа 25 жилийн хугацаанд үйлдвэрийн бүтээгдэхүүнээр авлагаа цайруулах гэрээ хийсэн байна. Бараг олдох найдваргүй энэ өрийн бичгийг нь Улаан 200 мянган доллараар худалдан авчээ. Ингээд Сангийн сайд маань Японд төлөх гурван сая долларыг 2005 оны улсын төсөвт тусгаад 2.8 сая долларын олз олсон. Ингэхээр Н.Энхбаяр дээр очих эсвэл шоронд орох хоёрхон зам үлдсэн хэрэг.
О.Чулуунбат гүйгээд очлоо. Энэ хоёр урьд нь хамтарсан бизнес зөндөө хийсэн. Монголбанкны захирал байхдаа хэнд ч хэлэлгүйгээр улсын нөөцийн 200 сая долларын аккрадетив гаргажээ. Малайзаас Саудын Араб руу ургамлын тос гаргаад хожсон мөнгөөрөө цалингаараа амьдарна гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж, нийтээр орон сууцтай болгоно ч гэх шиг тэнэг тайлбар тавьдаг. Цалингаар амьдардаг орон сууцны шав тавих нээлт дээр нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд М.Энхболд хоёр зэрэг очих гэж булаацалдаад хөөрхөн жүжиг болж байсан. Монголбанкны баталгаатай аккрадетив нь дороо хаврын цас шиг хайлав. Голландын банкнаас тэр өрийг нь Германы нэг ланд худалдаад авчихжээ.
Мөнгөө авах гэсэн чинь Монголбанкныхан мэдэхгүй гэж. Ингээд шүүхийн зарга үүсэв. Муу нэртэй Ц.Нямдорж энэ том луйврыг зогсоогоогүй бол 200 сая долларын өр буй болох байв.
Аккрадетивыг тэр дор нь хаасны хүчинд Монгол Улс дөнгөж 22 сая долларын өртэй хоцорлоо. Хариуд нь О.Чулуунбат ихээхэн мөнгө гаргаж зохион байгуулж байгаад Ц.Нямдоржийг Их Хурлын даргаас нь мулталжээ. Цэцэд заргалдах зэрэг бага сага гүйцэтгэлийн ажлыг Бурмаа, Лхагважав мэтийн учраа олохгүй багачуудаар хийлгэсэн. О.Чулуунбатын өөр олон луйврыг нь Н.Энхбаяр мэднэ. О.Чулуунбат хаашаа гарах вэ дээ.
Р.Раш, Б.Бат-Эрдэнэ, Батбаяр, Ц.Мөнх-Оргил, М.Энхболд, Ш.Отгонбаяр, Сү.Батболд гээд аалзны торонд орооцолдсон олон хүн хоёр талаасаа хавчуулагдаад одоохондоо сугараад үлдлээ. Батбаяр л гэхэд өнөөх зочид буудлын хэрэгт нь гүн оролцож тэрбум төгрөг зээлээд өрөнд орчихсон хөөрхий л дөө. Мөнгө ч үгүй, нам ч үгүй, Н.Энхбаяр ч үгүй. Төмөр замын дарга Р.Раш гэртээ сейфэндээ бэлэн гурван сая доллар хадгалж байдаг гэж 2004 онд Н.Энхбаяр өөрөө олон хүнд ярьсан байдаг. «ТВ-9» гэхэд С.Батболд, Ц.Мөнх-Оргил нар олон сая төгрөг хийгээд тэр чигтээ алдсан. Гэхдээ оронд нь хангалттай авсан учир юу ч хэлж чадахгүй. Б.Бат- Эрдэнэ аваргыг баривчлагдахынхаа өмнө утсаар дуудаж байхыг хүмүүс зурагтаар харсан. Аварга хариуд нь «Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй» гэж аргил хоолойгоор хэлсэн гэдэг.
Б.Энхбаярт өөр нэг .'том өмгөөлөгч алс Америкаас гараад ирлээ. Сенатор Файнштайн гэгч 80 дөхөж яваа авгай. Өнөөгийн АНУ- ын бодлогыг тодорхойлогчдоос дээрээсээ дөрөвт ордог том баян, эрх мэдэлтэн. Төрийн нарийн Клинтоны сайн найз, Америкийн хэдэн том тэрбумтан баяны нэг болох Ричард Бламын эхнэр. Америкийн хууль тогтоох байгууллагад байгаа хамгийн баян эмэгтэй. Октябрийн хувьсгалаар дүрвэж гарсан Оросын еврейн охин. Коммунизмыг жигшдэг харцагын нэг. Сан Францискогийн уугуул, Калифорни мужийг төлөөлж Конгресст суудаг. 2002 онд Ноён Блам болон эхнэр Файнштайнтай нь Н.Энхбаяр Америкт танилцжээ. Энэ баян хүний нэр сүр хэрэгтэй байсан учир Сан Францискод суух Монголыг хариуцсан хүндэт консул болохыг гуйсан байна. Азийн зүрхэнд коммунизмыг сөнөөсөн «ардчилагч шинэчлэгч» залуу Ерөнхий сайд хоёр хөгшинд маш их таалагджээ. Хоёул 2003 онд Монголд зочилж, Н.Энхбаяр улсаа танилцуулж, Гадаад яамны дэд сайд С.Батболд нисдэг тэргээр авч Монгол орноо үзүүлэв. Блам ч хүндэт консул болохыг зөвшөөрсөн нь мэдээж, ямар нэг ашиг завшаан хараагүй, зүгээр л энэ «ардчилагч реформатор» залуу маш их таашаагдсан хэрэг юм. Улмаар Н.Энхбаярынхан, Бламынхан гэр бүлийн дотно андууд болов. Хоёр хөгшин Н.Энхбаярыг хүү шигээ хайрлана. Н.Энхбаяр Америк орохоороо гэрээр нь зочилдог төдийгүй охиноо тэднийд суулгаж байлаа. Энэ бол маш дотно хувийн харьцаатай гэсэн үг.
Н.Энхбаяр баривчлагдангуутаа олон хуудас тайлбар бичин өөрийгөө улстөрийн хэлмэгдэгчээр зарласан тайлбар англи хэлээр бичиж, олшруулаад гадаадын Элчин сайдын яамнаас авахуулаад олон улсын байгууллагууд, улстөрийн зүтгэлтнүүдэд илгээв. Мэдээж хэрэг Блам, Файнштайн нарт, Файнштайн тэр дор нь арга хэмжээ авч, өөрөө мэдэгдэл гаргасан төдийгүй Төрийн департаментаар мэдэгдэл гаргуулж, энэ зун Монголд айлчлах байсан Клинтоны айлчлалыг зогсоолгов. Н.Энхбаярыг өмгөөлөх ажилдаа Тони Блэйр, НҮБ-ын даргыг хүртэл татан оролцууллаа. Хэн нэг нь түүнд «Авлигын асуудал байгаа юм байна» гэхэд «Авлига надад хамаагүй, надад тэр залуугийн эрүүл мэнд л чухал байна» гэжээ.
Эрүүл мэнд гэнгүүт Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаж, зориуд биеэ муутгаж эхлэв. Анх баригдахдаа өлсгөлөн зарлахгүй, ингэж дайснуудаа байрлуулахгүй гэж мэдэгдэж байсан хүн шүү дээ. Албадан эмчилгээ хийлгэхгүй гэж эмч нарыг айлган, эхнэрээрээ сүрдүүлж сүйд боллоо. Өлсгөлөн зарласан 10 хоногт турж эцэх нь мэдээж. Энэ туранхай зургаа илгээсэн ба Файнштайны захиалгаар өрнөдийн сонинууд энэ баримтаас болж Монголыг жигшин үзэх учиртай. Нэр нөлөөтэй сенаторын үгээр Америкийн том сонинууд Монголыг ардчиллаас ухарлаа гэж бичих болов. Энэ хэрэгт өмнө нь Монголд Элчин сайд байхдаа Ерөнхийлөгч Н.Энхбаяртай маш сайн түнш болсон Ментон идэвхийлэн оролцлоо.
Ардчиллын бэлэгдэл болж байсан Монгол хэдхэн өдрийн дотор дарангуйллын жишээ, хүний эрхийг хөсөрдүүлэгч болж хувирав. Хоёр хөгшин Н.Энхбаяраас өөр монгол хүн танихгүй. Монголд ирж үзсэн болохоос энэ жижиг буурай орны тухай Н.Энхбаярын ярианаас л юм сонссон. Н.Энхбаярыг коммунист намын дарга гэдгийг ч мэдэхгүй. Сүүлийн 90 жилийн 86-д нь дангаар төрийн эрх барьж Геннисийн номонд бүртгэгдсэн нам гэдгийг нь ч мэдэхгүй. Энэ нам өнөөгийн шаардлагаар социал демократ чиглэл рүү хандаж хувьсгалт гэсэн нэрнээсээ салж олон улсын жишигт очих гэхээр Н.Энхбаяр шууд эсэргүүцэж, хуучин коммунист намаа хувьсгалт нэрээр нь байгуулна гэж зүтгэж байгааг ч мэдэхгүй. Н.Энхбаяр сонгууль бүрээр Монголын фашистуудаас дэмжлэг авдгийг мэдэхгүй. Хачирхалтай нь, Монголд фашистууд байдаг, тэд нацист маягаар хувцаслан хас тэмдэг, савхин хувцсаар гоёж гадаадынхныг айлган сүрдүүлж явдгийг мэдэхгүй. Энэ тухай сайтууд дээр хачирхан тавьсныг үзээгүй.
Н.Энхбаяр удаа дараа ард түмнийг бослогод уриалж, төрийн эрхийг Үндсэн хуулийн бус замаар авахаас өөр аргагүй боллоо гэж зарлан олон хурал хийснийг мэдэхгүй. Монгол орон хувь процентоор тооцвол Камбожийн нэгэн адил коммунизмын хамгийн том золиос болсныг мэдэхгүй. 700 мянган хүн амтай байсан энэ орны 30 мянган хүн нь хувьсгалын эсэргүү гэж буудуулсныг мэдэхгүй. Хувьсгалын эсэргүү болсон учир жирэмсэн эмэгтэй буудуулж байсныг мэдэхгүй. Тэр эмэгтэй нь Н.Энхбаярын эхийн төрсөн сумын дарга байсныг бүр мэдэхгүй. Одоо Н.Энхбаярын намд элсэж байгаа хүн тэр үеийн Дотоод яамны алуурчны форм өмсчихөөд «1937 онд манай намын ийм хувцастай хүмүүс эх орноо дайснаас цэвэрлэсэн, би энэ намд ороод тэрнийхээ дутууг гүйцээж эх орноо дайснаас цэвэрлэнэ» гэж тангараг өргөж байгааг мэдэхгүй. Н.Энхбаяр бусдад өгсөн ТВ-ийн тоног төхөөрөмжийг шамшигдуулан авч өөрийгөө сурталчилдгийг мэдэхгүй.
Тэр Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах эрхийг олон зуун мянган доллараар саяхан авсныг бас дээр нь нэмж хоёр ч телевиз худалдаж авч байгааг тэр мэдэхгүй. Н.Энхбаярыг сөрөг хүчний дарга байхад Монголын ардчиллын толгойлогчдын нэг С.Зориг алагдсан. Сэжигтэн гэгдсэн нэг этгээдийг АНУ-аас хулгайлан авч ирж, жил шоронд хориод буруугүй гэж суллаж байсныг Файнштайн сонсоогүй байх. Мөн өөр нэг сэжиглэгдсэн этгээдийг Францаас хулгайлан Германаар дамжуулан Улаанбаатарт авч ирж, шоронд биетээр тамлан байцаалт авч байсан баримт бийг мэдэхгүй байх. Тэгэхэд Монгол Улсын Ерөнхий сайд нь Н.Энхбаяр байсан. Сэжигтний өмгөөлөгчийг улсын нууц задруулсан хэргээр мөн шоронд хийснийг ч дуулаагүй байх. Сэжигтэн тун удалгүй нас барсныг ч мэдэхгүй байх.
Монгол орон өнөөдөр авлига, хээл хахуульд эзлэгдээд тэр үеийнхээс дутахгүй зовж байна. Гадныхан, тэр дундаа америкчууд ардчилалд дөнгөж хөл тавьж байгаа энэ орон авлигадаа баригдаж байгаад ихэд санаа зовж байгаагаа байнга анхааруулдаг. Дэлхийн хамгийн их авлигатай орны нэг болтлоо ялзарч байгаад монголчууд өөрсдөө маш их санаа зовж байна. Авлига энэ орныг ардчилалтай нь, ёс суртахуунтай нь идэж байна. Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад Америкийн Элчин сайд Жон Дингир өөрөө Н.Энхбаярын Засгийн газрыг арай дэндүү авлигалжиж байна хэмээн нэр заан хэлж байсан. Дипломат ёсонд таарахгүй ч үүнийг сайн нөхрийн сайн санасан үг гэж монголчууд ойлгон хүлээж авсан. Америкчууд Монголын ардчиллыг дэмждэгээ байнга хэлдэг, гэвч авлигад идэгдсэн ардчилал гэж байхгүй.
Энхбаярын үйлдсэн хэргээс одоо прокурор тогтоочихоод байгаа нь ердөө дөрөвхөн хэрэг. Энэ нь зургаан сая гаруй долларын асуудал байна. Цаана нь олон арав, магадгүй олон зуун сая долларын асуудал бий. Ийм хэмжээний шамшигдуулал хийсэн төрийн зүтгэлтнийг Америкт хүний эрхтэй нь орхидог уу? Түүнийг прокуророос бараг жил гаруйн хугацаанд 10 удаа дуудахад нэг ч очоогүй. Америкт ингэвэл яадаг вэ? Түүнийг баривчлах ажиллагаа маш бүдүүлэг болсон. Энэ бол Монголын цагдаагийн байж байгаа царай нь. Түүнд ял сонсгоход чихээ бөглөөд прокурорыг хараагаад байсан бичлэг сайтад бий. Ийм тохиолдолд Америкт яадаг вэ? Америк том орон учир тэр хэрээрээ олон хоригдолтой. Тэндээс бишгүй нэг нь өлсгөлөн зарладаг биз.
Америкт эсэргүүцлийн өлсгөлөнгөөр үхсэн нэг ч тохиолдол санахгүй байна. Үхүүлэхгүй гэж арга хэмжээ төрөөс авдаг л байж таарна. Монголд жилд шоронд 20 орчим ийм тохиолдол гардаг, тэр бүрт нь албадан эмчилгээ хийдэг. Манайд ийм хууль бий. Монголын хууль бүдүүлэг санагдаж магадгүй, гэхдээ энэ бол бид өөрсдөө баталсан манай хууль. Н.Энхбаяр өөрийгөө л улстөрийн хэлмэгдэгч гээд байгаа болохоос Монголын хуульд заасан эрүүгийн ноцтой хэрэг өдүүлсэн этгээд. Файнштайн авгайд Монголын хууль журам, авлига пад байхгүй, гагцхүү Н.Энхбаярын эрүүл мэнд л чухал байж болох юм. Гэхдээ Монголын төр Н.Энхбаярын эрүүл мэндэд заналхийлээгүй. Монголын төр анх удаа авлигын эсрэг дорвитой тэмцэл эхлүүллээ. Одоогоор авлигын хэрэгт орооцолдон шүүхийн өмнө ирчихээд байгаа 10 гаруй томоохон зүтгэлтэн байна. Н.Энхбаяр өөрийгөө улстөрийн хэрэгтэн гэж зарлан эрх баригч хүчин нь сөрөг хүчин болох түүнээс өшөөгөө авч байна гэж зарлаж байна.
Үгүй ээ, Монгол Улсад хууль хэрэгжиж эхэлж байна. Төр бол гэмтнийг цээрлүүлдэг, хохирогсдын өмнөөс ялыг нь эдлүүлдэг байгууллага. Хулгайг хаана ч аль ч нийгэмд хэзээ ч улстөрийн хэрэг гэж үздэггүй. Францын Ерөнхийлөгч асан Ширак, Германы Ерөнхий сайд асан Коль, Тайванийн Ерөнхийлөгч асан Чэнь Шубин, Филиппиний Ерөнхийлөгч аснууд улcтөрийн хэрэгтнүүд гэж үү?
Жич: Энэ нийтлэлийг Монголын хэд хэдэн сонинд зэрэг хүргүүлж байна. Энэ удаа «Өдрийн сонин»-д өгөхгүй, учир нь тэд юун түрүүн Баабарт үзүүлдэг, өнөөх нь дардаг, цааш нь зардаг, өөрийгөө бичсэн ч юм шиг үгүй ч юм шиг рекламддаг. Саяхан гарсан «100 жилийн 100 хүн» номдоо Фрийдландыг оруулсан төдийгүй түүний тухай Барон Роберт гэж ихэд магтсан өгүүлэл бичиж байсан. Түүнээс мөнгө авдаг гэж ярьдаг нь худлаа биш байх. Н.Энхбаярыг их шүүмжилдэг боловч хоорондоо холбоотой. Миний түрүүний өгүүллийг өөрөө бичсэн гэж гэрт нь аваачиж өгөөд үүнийг нам дарна гэж амлаж байсан.
2012.05.18.
Б.Ганбат /Дэд доктор

Apr 19, 2012

Хүний хүү нутгаа зорино

Гадаад орны засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд бий. Монголын залуучуудаас янз бүрийн оронруу сурахаар одохдоо төрөл бүрийн зам, боломжоор зорьдог. Эцэг эхийн мөнгөөр явж байгаа нэгэн байхад, дээрх засгийн газрийн тэтгэлэгээр, шашны байгууллагаар, бүр бага хэмжээний мөнгө зээлээд үлдсэнээ очсон газраа ажиллаад төлнө хэмээн зориглоод гарж буй нэгэн нь ч бий. Залуус гадагшаа зорилго тавьж байгаа учир шалтгаан ойлгомжтой тул нурших хэрэг юун. Харин тэр залуусыг ямар ирээдүй хүлээж байгаа вэ, тэд цаашдын замаа юу гэж харж байгаа вэ гэдэг сонирхолтой бөгөөд чухал асуудал.

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөртлөн ирнээ гэдэг. Эрдэм сураад ирэхээс гадна, тухайн орны соёол зан заншил, хүмүүсийн аж байдал, улс орны байдлийг нь зэрэг төрөл бүрийн зүйлийг сурж, үзэж харж, туулж үздэг. Энэ бүхэн бол газар доорх ямар ч баялагаас үнэтэй, цаашид ашиглаж болох, үл дуусах БОЛОМЖ. Гэвч манай орон энэ боломжийг хэр ашиглаж, зөв харж чадаж байгаа вэ? Тодорхой хэмжээнд хувийн компаниуд, мөн сургаж аваад эргээд ажиллуулна гэсэн болзолтой хэдэн яамд л байгаа. Үүнээс цааш зүйл байдаггүй. Илүү зүйлийг ч Монголоос хүлээх хэрэг харагдахгүй байгаа.

Монголд гадагшаа сурахаар явж буй оюутан, ажил хийхээр гарж буй гэрээний болон хараар ажиллах гэж буй ажилтанг яг адил гараанааас, ижил нүдээр хардаг. Энд оюутнууд бол гомдох нь зүй ёсны зүйл. Биений ажил хийгээд ирвэл ажил хийж сурна, бас юм сураад ирнэ гэж ярьдаг хүмүүс үйлдвэрт дамжлага дээр зогсоод үзээсэй. Тэр үед өөрсдийн юу яриад байгааг эрхгүй ойлгоно. Би өөрөөрөө жишээ авахад гадаад оронд сурдаг оюутан, бас цаг гаргаад үйлдвэрт дамжлага дээр ажилладаг ажилчин аль алинийг амжуулж үзэж буй. Үдээс өмнө сургууль дээрээ сурж буй зүйл, оройд үйлдвэрт дамжлага дээр зогсоод ажиллах энэ хоёр үйл ажиллагааг харьцуулж харах боломж надад хангалттай бий. Дамжлага дээр зогсоод, хайрцагт хурдан бүтээгдэхүүнийг өрж сурдаг л гэж хэлэхгүй юм бол тэндээс сурах юм түй ч байхгүй. Гэхдээ химийн мэргэжил эзэмшсэн, бодис материалын инженерийн мэргэжилтэй хүнд бол уйтгартай хайрцаглах ажиллаас гадна, өөр сурах ажиглах цээжлэх юм бас бий. Энгийн ажилтанд тэндээс сурах юм бий юу? Асуултыг танд үлдээе!

Онгоцны буудал дээр эх орноо орхиод алсыг зорьж сурах гэж буй залуу хүн бүрт сэтгэлд нь нэг зүйл томоор эргэлдэж байдаг. Бараг хүн бүрт байх, сураад ирэхээрээ хийж бүтээнэ дээ, эх орноо УЛС шиг улс болгоно доо гэсэн бодол. Тухайн газраа сураад дасаад ирмэгц янз бүрийн бодол, мэдээллүүд орж ирнэ. Гэр бүлээрээ гадаадад ажиллаад амьдрах нь илүү санагдах нэгэн байхад, хэдэн жил ажиллаад туршлагатай, мэргэшилтэй болоод харих дээр гэж үзэх, эс бөгөөс шууд харих шийдвэр, цааш сурахаар шунах. Гэхдээ энэ бүгдийн төгсгөлд заавал нэг асуулт гарч ирнэ. Харих уу? Хариад юу хийх үү?
Ойлгомжгүй байдал хэзээд эргэлзээнд оруулдаг! Та харанхуйд үзэгдэх орчин муу байхад учир битүүлэг дуу чимээ өмнө чинь гарж байвал урагш алхах уу, нягталж байгаад шийдвэрээ гаргахаар зог тусах уу? Энэ бол эргэлзээ. Эх орондоо харих шийдвэр, хэзээ харихаа тогтооход ЭРГЭЛЗЭЭ гэх зүйл садаа хийдэг. Эргэлзээний гол үүсвэр нь ойлгомжгүй байдал.

Монгол орны өнөөгийн байдал, төр засгийн шийдвэрүүд хэр тодорхой, ойлгомжтой байдаг вэ?
Энэ асуултын хариултыг аль өнцөгөөс хэрхэн харахаас их зүйл шалтгаална. Хариад эзэмшсэн мэргэжилээрээ ажиллах гэж байгаа хүнд өөрийн мэргэжилээ ашиглаж болох салбар байхгүй цагт харих төвөгтэй. Тухайн мэргэжилээр ажиллах боломжтой газар байлаа ч одоо байгаа оронтой цалинг, ажлийн нөхцөлийг харьцуулахад тэнгэр газар шиг байвал.. Бизнес эрхлэхээр шийдсэн нэгэнд, халамжийн бодлогоор мөнгөөр бөөлждөг, хэр баргын цалингийн саналын өөдөөс салаавч үзүүлдэг ЭХ ОРОН руу хариад бизнесээ эрхлэх хэцүү.
Төрд зүтгэе, хөгжүүлье, шинэчлэе гэж байгаа нэгэнд авилгалд идэгдсэн, цус ойртосон газарлуу орох бэрх. Харийн хүн эх оронд нь бизнес, үйлдвэрлэл эрхлэхэд бөөн боломж, татварын зөөлөн бодлогод умбуулж байхад, иргэндээ харин төмөр нүүрээ үзүүлнэ. Ихэнх залуучуудын зүрх үхэж байна. Зориггүй, арчаагүй, толгойгүй дээ бус зөвхөн, ойлгомжүй байдлаас, тодорхгойгүй бодлогоос, тэгш бус гараанаас л тэр.
Гэвч энэ бүгдийг даван туулахаар, зориг шулуудан харьж буй залуус бас бий. Эх орноо, ээж ааваа, энхрий үрсээ, хайртай ханьдаа зорин, бүхнийг даван туулъя, болгож бүтээе, цогцлооё гэсэн ЗАЛУУС, Монголын ирээдүйн бас нэг далавчууд яарж байна. Тэднийг алгаа тосоод, хадагаа бариад угтадгүй юм гэхэд ядаж бүү чичлээч хэмээх ганц л хүсэлт тэдэнд бий.

Apr 17, 2012

Сонгуулийн тактик

Сонгууль дөхлөө. Хөлбөмбөгийн дэлхийн аваргатай адил дөрвөн жилд нэг удаа болдог их сонирхолтой тэмцээн л дээ. Дэлхийн аварга үзэхэд тодорхой улсуудыг эс бөгөөс ганц нэг тоглогчийг дэмждэг билээ. Сонгууль бол зарчим адил. Гэхдээ дэлхийн аварга болж байхад дунд нь ороод бөмбөг өшиглөх бололцоо танд гарахуу? Үгүй!
Харин сонгуульд та саналаа өгч, луйвардуулж тэгээд жагсаж бүр шатааж сүйтгэж буудуулчиж болж байна. За гол зүйлдээ ороё!

Сонгуульд тактик хэрэгтэй, саналаа өгөх тактик бус би энд намуудын тактик ярих гэж байгаагаа урьдаар сануулая!

Эхлээд эхний өгөгдөл буюу байгаа боломж, байдлаа тодорхойлсон нь дээр биз. Жижигээс нь эхлээд явая.

БНН:
Буянгийн Жаргалсайхaнаар ахлуулсан ч гэх ч ердөө л нэг гишүүнтэй байдаг нам. Намын үзэл баримтлал бол Монголдоо абсолют барууны чиглэлтэй. Капилталист үзэлтэй гэж нийтэд зарладаг Жаргалсайхан "Аж үйлдвэржсэн Монгол орон болцгооё!" гэдэг. Зөв зүйтэй уриатай ч хэзээ ч олонх болохгүй тодорхой болохоор уриа бол уриагаараа л үлддэг. Өөрөөр хэлбэл би бас нам байгуулчлаа гэж бодоход Монгол хүн бүрийг Диваажинд аваачна гэсэн уриатай байлаа гэхэд адилдаа адил билээ. Мөн ганц дайчин ганцаардахгүй зөв тоглолт хийгээд сайдын суудалд ч сууж явсан бизнесмэн.

МҮАН :
М.Энхсайханаар ахлуулсан энэ нам БНН-ыг бодвол олонд танигдсан ганц нэг хүн бий. Учир нь АН-аас гарахдаа тэндээс хүн сугалсанд учир байдаг бололтой. Энхсайханы хувьд гишүүн, ерөнхий сайд гээд албан тушаалыг хашиж үзцэн хүн. Мөн эдийн засгийн реформыг амжилттай хэрэгжүүлж байсан арван жилдээ математикийн улсын олимпиадаас алт авж байжээ. Монголдоо дээгүүр эдийн засагч гэдэг ч хэзээний хэн хэнийг хамруулсан судалгаа болох нь бүрхэг. МҮАН нэрээ саяхан сольсон гэдгийг бүгд мэдэж байгаа. ҮШН байхдаа нацист шахуу үзэлтэй гээд ад үзэгдээд байдаг байсан бол хуучин цагын сайхан нэр авцан болхоор бас ч гэж санал нэмэгдэх нь гарцаагүй.

ИЗБНННН:
Нэр нь ИЗНН болсонуу дээрх аймшигтай үсэг нь дараалал болсныг сайн мэдэхгүй байна. Монголдоо анхны гурван толгойтой нам. Нэр нь ч нам нь ч аймаар! С.Оюунаар ахлуулж байсан нам НН-ын Энхбатыг нэмээд, нөгөө Дэмбэрэлыг дэмбэрэлыг нэмээд гурван толгойтой болсон. НН-ын Энхбатын хувьд твиттэр дээр нь миний бие "Tа НН-ыг ашиглаж хувь хүний тоглолт хийдэг. Нам чинь худлаа нэрнээс цаашгүй болсон. Удахгүй та арчигдихвий дээ!" гэсэн утгатай юм явуулж байлаа. Хариуд нь Энхбат гишүүн "Шүүмжлэлийг хүлээж авлаа. Манай нам өөрчлөгдөнө бид удахгүй олуулаа болно." гэж бичиж байсан. Бодвол тэр үед нэгдэх барихаа хэлж байсан бололтой. Сүүлрүүгээ өөрөө нэр ч үгүй нам ч үгүй. Нэг суудал дээр гурвуулаа шахцалдаад сууж байна. Дарга л болохгүй бол үхчих гээд байдаг улсуудад сайхан л санаа. Их хуралд 2 суудалтай ч МАХН-ны нэг ч суудалгүй намын дэргэд дараагийн сонгуулиар ирээдүй бүрхэг байгаа нам.

МАХН:
Монголын улс төрд гуравдагч хүчин боллоо гэж өөрсдийгөө зарладаг. Ер нь хэн хаанаас харахаас шалтгаална. Зарим талаараа бол гуравдагч хүчин болчоод байгаа. Гэвч цэвэр улс төр нам гэдгээр нь харвал ягаачгүй байгаа нам. Лидер нь Монголын бараг л хаан байсан Н.Энхбаяр. Монгол орны НААМБАР ВАН хүн. Энэ суудал дээрээ их удаан байсан. МАН буюу хуучнаар МАХН намыг нүдээрээ хөдөлгөдөг, бүгдийг нь утсан хүүхэлдэй хийж тоглож байсан. Олон хүний бизнес, амьдрал дээгүүр гишгэлж гарсан. Их мөнгөөр гараа угааж явсан. Гэвч тухайн үеийн их мөнгө нь одоогийн улс төрд эргэлдэж байгаа мөнгөтэй харьцуулахад хүүхдийн наадгай төдий. Гэхдээ энэ зүйлсийн эхлэлийг тавьсан эцэг нь энэ хүн. Тэжээсэн гөлөгнүүд нь өөрлүү одоо боргож байна. Эсрэг талаас энэ хүнийг хэдийн зуугаад нүхрүү чирээд орчлоо. Магадгүй улс төрийн тоглоом болно. Эсвэл шударга ёс бас энэ оронд байгаа юм байна гэдгийг энэ хүнээр харж болох ч байх. МАХН гэхээр ЭНХБАЯР л гэж харах нь зүй. Сонгуульд орсон бол үнэндээ байдлыг шал өөр байлгах байсан ч одоо ирээдүй бүрхэг байгаа. Энэ хүн цаашаагаа тэр чигтээ явбал дараагийн сонгуулиар гишүүн болох нилээн олон нөхрийг хажуудаа авчирахаа бол мэдэж байгаа. Тийм ч учир энэ хүний мууг үзэхийг хүсэхгүй хүн энэ улс төр, бизнесийн салбаруудад их бий. МОНГОЛД эрх мэдлийн, бүлэглүүлэдийн ДАЙН энэ хүн эхлүүлэх нь тодорхой болчлоо.

МАН:
Энэ нам хамгийн түүхтэй урт удаан Монголын төрийг барьсан гэж өөрсдийгөө хэлдэг. Гэвч хэлмэгдүүлэлт, алдаа завхралын ярихаар бид биш болчдог. Жаахан тиймхэн суртахуунтай нам. Хүчирхэг нам гэж олон хүн боддог ч, өнөөдөр энэ намыг өдий зэрэгтэй авч яваа хүчин зүйл нь хуучны нэр, мөнгө, бурханы тус гурав л байх шиг байна. Гэвч саяхнаас нэрээ солиод, даажинтай нь шинэ МАХН мэндлээд, одоогийн засгийн газрын лидер нь ЛОЙДОР болохооор нэр хүнд бол доошилсоор буй. Хажуугаар нь Нямдорж гэх мэтийн хагас галзуу улсуудаар дээд албан тушаал хашуулдаг нь бүр ч нэр хүндийн хурдацтай унагаж байна. Залуусаар өөрсдийгөө сэлбэдэг гэж магтацгаадаг ч нөгөө залуус нь намаа цусгүй алсаар. Энэ түүх бол удаж байгаа. Хүн ална, мөнгө гувчуулна, БХ-ын сайд болсон залуу гишүүн нь улсын нууц задлаад алаад хаядаг!!! Ерөөсөө болохгүй бүтэхгүй талаасаа хөдлөөд эхэлсэн нам засал авдаггүйн тод жишээ. Гэхдээ бурханд тэдэнд талтай, бурхантай холбоогүй юмаа гэхэд Монголын ард түмэн зовох сонирхол ихтэй. Сонгуулийн сургаар энэ нам даралт нь ихсээд хэцүү л байх шиг байна.

АН:
Ялалтын марш амандаа аялаад, инээдээ нууж ядаад, ялна гэхээс хөх инээд нь хүрээд л байх шиг. Гэвч ялалтыг СЕХ-оос зарласны дараагаас яллаа гэхгүй бол хэцүү. Одоогийн намын дарга бол намаа аваад даялаад байдаггүй. Доторх фракцаа дарах гээд нүүрээ бардаггүй сайн талтай. Хороо Алтангадас дотроо хийгээд тунгын тааруулаад бусдыгаа түр муужруулчиж дөнгөдөг. Зорилго нь аргаа зөвтгөдөг тул намын үзэл баримтлал тэдэнд түй ч хамаагүй. Зөөлөн суудалд сууж байвал социализмруугаа ч ороход бэлэн. Нам нь хэдийгээр баруун үзэлтэй ч үүнээ яривал сонгуульд нэгч суудал авахгүйгээ даан ч сайн мэднэ. Олон фракцтай, фракцууд зөрчилтэй учир өөдтэй явсан нь цөөн. Ер нь бол үзээгүй. Алтангадас, МОАХ, Нэг ардчилал... гээд фракц нь хөвөрж өгнө. Саяхнаас Амаржаргал фракцаа сэргээж соцдекүүд сэрж байх шиг байна, мөн С.Эрдэнэ, З.Энхболд гээд хаширууд бас ШОНХОР хэмээх жинхэнэ барууны фракц байгуулж байгаагаа зарласан. Намын дарга энэ фракцуудын аргыг олж, зөв тохироо хийж байж сонгуульдаа орохгүй бол бие биенээ юутай ч хутгаад хаячиж чадах улс. ХЭТ АРДЧИЛСАН нам буюу, дэг журамгүй нам.

үргэлжлэл бий...

Feb 4, 2012

Сонгуульд биеэ бэлдэх нь /Зөвлөмж/

Миний бие Монгол улсын их хурлын сонгуулийн 77-р тойрогт бол нэр дэвшихгээгүй ба дэвшихийг бодоо ч үгүй бөлгөө. Нэр дэвших гэж буй хүмүүст зөвөлгөө өгөх гэсэн ч юм биш. Харин ч эсрэгээрээ сонгуульд санал өгөх, Монгол улсын жинхэнэ иргэн, 18 нас хүрсэн хүмүүст зөвөлгөө өгөх гэсэн юм. Монгол улсын жинхэн иргэн гэдэг нь Хятадын иргэн биш, бас иргэний ориг үнэмлэхтэй, иргэний бүртгэлийн танил ажилтнаас мөнгө хаяж хуурамчаар аваагүй, Монгол улсын иргэнийг хэлнээ. /Монгол улсын үндсэн бус бичигдээгүй хуулиас/

Зөвөлгөө учираас зөвлөнө л гэсэн үг зааж байгаа юм биш шүү. За эхлэе!
1. Өглөө болгон сэрмэгцээ юмуу шүдээ угаангаа ийнхүү давтан хэлнэ. "Хошгорохгүй, Хошгорохгүй, Хошгорохгүй!"
2. Өглөөний цайгаа уунгаа телевиз, сонины мэдээ сонирхдог бол уншиж, үзэж эхлэхийн өмнө нүдээ хагас анин ийнхүү бодох буюу давтан хэлбэл зохилтой. "Тайван бай, тэд үргэлж л нэгнийгээ ингэж байдаг итгэж болохгүй. Нервтэхгүй!"
3. Ажил, хичээлдээ гарахдаа замд таарсан таньдаг ч бай таньдаггүй хүнтэй улс төр, сонгуулийн талаар ярихгүй байх. Хэрэв ярих аваас биеэ бүрэн хамгаалж чадна гэх итгэлтэй үедээ л ярих.
4. Ажил дээрээ: Өөрөөсгөө дээш доош ямар ч ажилтантайгаа улс төр ярихгүй байх. Халагдмаар байвал дээшээ, матуулмаар байвал доош ажилтантайгаа ярь.
5. Цайны цагаар: хаашдаа та хаашаа ч харсан самбар, сонин, тв, интернэт, танилууд, танихгүйчүү л бүгд улс төрөөр амьсгалж байхад Сонгуулиар яанам бэ! Нам гүм газар олж сайхан хоолло. Нам гүмийн НАМ нь УЛС ТӨРийн нам биш болно.
6. Ажлаа тармагц ШУУД ГЭРТЭЭ харь. Хамгийн зөв зам бол гэртээ харих зам болмой. Нийгэм даяар ид савалж байхад гадуур гиюүрэх нь тийм ч сайхан санаа биш.
7. Гэртээ харимагцаа тв-гээ асаахаа бүү яар! Хаашдаа юу гарж байгаа нь ойлгомжтой. Эхнэр/нөхөр/, хүүхдүүддээ цаг гарга. Улс төр бүү ярь. Чөлөөт цагаа амьдралаа улсын халамжаар бус өөрөө хэрхэн дээшлүүлж болох талаар эргэцүүл.
8. Сонгуулийн өдөр: Өнөөдөр таны хувьд чухал өдөрөө, та ирэх дөрвөн жил хэний гарт төрийн жолоог атгуулах вэ гэдгээ шийдэх гэж байна. Мэдээж та улс төрийн намуудын хөтөлбөр, зорилгыг хүссэн хүсээгүй сонсцон, бараг цээжилцэн байгаа. Та улс төр, сонгууль, зурагт, сонингоосоо зугтсанаар хэнийг сонгох вэ гэдэг зөв хариуг хэн нэгнээс хамааралгүй гаргаж чадсан л байгаа. Заавал сонгуулиа өг! Итгэлтэй сонголтоо хий! Хариуцлагыг хэн нэгэн биш та л үүрнэ.

Буруутнаас буруутан хүртэл

Манай орон хөгжиж байгаа, эдийн засгийн үсрэнгүй хөгжилийн замд явж байгаа талаар ойрд мэдээний сайтуудаас их уншлаа. Үнэхээр Монгол хүний амьдрал сайжраад, эдийн засаг нь үсрээд, ажилгүйдэл багасаад, худалдан авах чадвар нэмэгдсэн үү гэвэл мэдээж үгүй. Тоо хувь их ярих авч, хүн гэгч нь тоо, үсэг хоосон ам идэхгүйгээс хойш хэрэг алга. Сайхан амьдарж буйгаа, сайн сайхан ирээдүй ирж яваа талаар хэвлэлээс олж уншаад цадахгүй л байна.

Уул уурхай гэж нэг лүд Монголд ихээр яригдах болсноор сахил хүртсэн биш шалд дордож байнаа. Импортын бараа нэмэгдэж, хэрэглээний сагсны бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр буй нь уул уурхай биднийг тийм ч сайхан ирээдүйд аваачихгүйг илтгэнэ. Жижиг дунд үйлдвэрлэл Монголд маань хэр нэмэгдээ болоо? Банкны хадгаламжийн хүү буурч, зээлийн хүү дагаж буурж байна уу? Хэдэн Монгол компани бараа экспортолж байна вэ? Экспортын барааны нэр төрөл ихссэн үү? Боловсруулсан бүтээгдэхүүн хэр их гаргаж зарж байна вэ? "Үгүй, байхгүй, болоогүй" гэх хариулттай асуултууд хөвөрсөөр..

Бидний амьдрал хэзээ сайхан болох вэ?
Дээрх асуултыг өөрөөсөө, өөрсдөөсөө асуух нь зүйтэй ч, харин "Бидний амьдралыг хэн хэзээ сайхан болгох вэ?" гэж асуудаг нь бидний алдаа билээ. Хэн ч бидний амьдралыг сайхан болгож өгөхгүй, тэр тусмаа гадны хөрөнгө оруулагчид!!!
Тэгэхээр хөөгөөд гаргачихуу? Бас л буруу!!! Чөлөөт эдийн засгаар явж байгаа манай орны иргэд ойлгоогүй, ойлгохыг хүсдэггүй нэг зүйл бол, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим. Нэг бол нийлж идээд бусдыгаа хохироох, нэг бол нийтээрээ өлсгөлөнгийн байдалтай байх. Чөлөөт эдийн засгийн амин сүнс болсон харилцан ашигтай хамтран ажиллах зарчимыг бид яагаад ойлгодоггүй юм бол? Хариу нь залхуу Монголчуудад өөрсдөд нь бий.

Бид, би, чи, тэр, энэ Монголчууд бүгд залхуу, хэзээ ч 100% бүтээгдэхүүн, ажил гаргаж чаддаггүй. Хийж яваад л ажлын дундаас залхуурдаг өөрсдийгөө хуурдаг, өөрөө өөрийгөө ХУУРДАГ! Залхууралтай тэмцэж, ажлаа сэтгэлээсээ хийж, амжилт яваа нэгнээ харж, мэддэг ч нөгөө л залхууралдаа ялагдан, хойно хоцроно.

Бидэнд Оюутолгой, Тавантолгой, байгалийн баялаг, эх орны хишиг, 21000 төгрөг аль нь ч хэрэггүй. Архидалтын хэмжээ өсөж, үйлдвэрлэх архины тоо нэмэгдсээр.. Залхуу Монголчууд төрийн халамжийн мөнгөөрөө архиа уугаад, улам илүүг нэхсээр...

Бид өөрсдийгөө өөрчлөөгүй цагт, би өөрөө өөрийгөө өөрчлөөгүй цагт Монгол Төр өөрчлөгдөхийг хүлээх нь зөв үү? Бидний амьдрал өөрчлөгдөхүү?

Aug 7, 2011

Уужуу сэтгэл

Монголчууд маань ямар уужуу сэтгэлтэй вэ? Гайхамшигтай тийм үү?

Эх орноо нүдний өмнө нь зарж идэхийг харлаа..
Монгол иргэнээ буудаж алахыг харлаа..
Харийнхан эх нутагт минь биднийг хэрхэн доромжлохыг харлаа..
Хөгжилгүй, хүсэл мөрөөдөлгүй бид ямар уужуу юм бэ?!

Шийдэгдсэн зүйл байна уу?
Хариуцлага тооцсон шийдвэр гарж уу?

Уужуу сэтгэлтэй Монголчуудаа!

Jul 6, 2011

Чингистэй Монгол

Ерээд оноос эхлээд Чингисийн давалгаа эхэлсэн боловуу даа. Болов уу ч гэж угаас гарцаагүй. Энэ давалгаа архинаас онгоцны буудал хртэл давалгаалсан билээ. Саяханаас энэ байдал намжиж, одоо гайгүй болж байна уу даа гэх бодол өөрийн эрхгүй төрнө, Угаас хэт их давтасаар бид өөрсдөө моданаас гаргачихсан гэдэг нь үнэн. Тэрнээс гадаадад харь хүнтэй яриа эхлэд Монгол гэж хэлэхэд Чингисийн! гэж хариу ирдэг бол хэвээрээ. Чингис хэмээх нэр илбэ шидтэн, ямар нэг үндэсний гэх тодотголтой хүмүүсийн жишээ авах, бахархах, бас гол бизнесийн давуу тал нь болсоор байгаа. Энэ үзэгдэл бол үгүй болохгуй нь тодорхой. Бизнесийнхэн, Монгол иргэд, гадаадынхан иймэрхүү байдлаар ханддаг бол Монголын төрийн зүгээс хэр анхаарж үздэг вэ гэдэг асуулт бас их сонирхолтой. Төрийн ордны урд талд унтаж буй мэт Чингисийн хөшөө бий...

Нууц товчоог Чингис хааныг голчлон бичсэн гэдэг утгаар нь Монгол улсын ерөнхийлөгч айл бүр гэртээ залах талаар уриалга гаргасан байдаг.(Би хувьдаа яг ингэж л ойлгодог.) Өөр яг барьцтай зүйл юу вэ гэхээр би сайн мэдэхгүй байна уу эс бөгөөс байдаггүй байх. Харин хамгийн чухал салбар буюу түүхийн шинжлэх ухааны судлаачид маань хаахна явна вэ? Дорвитой судалгаа, шинэ эх сурвалжуудын талаар эрэл хайгуул хэр явдаг бол? Хятад, Казахстан, Орос зэрэг Чингис хааныг ил далд булаацалддаг байна. Илт худлаагаас гадна, Монголын талаар мэдээлэлгүй хүнийг мунхруулчиж болхоор ном хэвлэл бол бишгүй ихээр гарсаар байгаа. Мөнгө олох гэж, өөр бас бодлогоор ч тэр гарсаар хэвлэгдсээр.. Монголын түүхчид бол юм хийж байгаа байх. Тодорхой түвшиндээ, хязгаарлагдмал хүрээнд.. Яагаад ингэж хэлж байна гэхээр ийм ном ингэж гарлаа гэж дуулддаггүй. Олон улсын тийм хуралд манай түүхч тэр Чингис хаантай холбоотой тийм судалгааны талаарх лекц тавилаа гэж бүүр ч дуулддаггүй. Түүхийн шинжлэх ухааны талаас нь бичсэн судалгааны ажлыг бол энгийн уншигч бол уншаад ойлгоход бэрх, угаасаа шинжлэх ухааны хэллэг гэдэг зүйл, нарийн бөгөөд судлаагүй хүнд эрээн цоохор байдаг. Энгийн уншигч нарт хандсан уншууртай, сонирхолтой, баримттай, ойлгомжтой ном үгүйлэгдсээр байна. Номын зах зээл Монголд сэргэж байгаа өнөө үед тийм ном гаргаж чадвал багагүй ашиг олох ч боломж бий. Харин тийм чадвар манай түүхчидэд бий эсэх нь эргэлзээтэй.

За энэ зүйлсийг орхиод эргээд Чингистэй Монголруугаа оръё. Монгол Чингисийн үед яаж хүчирхэгчиж чадваа. Эсвэл тэр үейин Монголд Чингис яаж хүчирхэгжиж чадваа гэдэг асуулт сонирхолтой сэдэв. Чингис байсан учираас Монгол тийм түвшинд хүрэв үү, Түүхийн эргэлтэнд Монгол гэдэг улс гарч ирэх нь тодорхой байгаад Чингис хаанаар толгойлуулаад тодорвуу. Хариу нь бол аль алины давхцалаар гэвэл үнэнд нийцэх байх. Олон мянган жилийн тулалдааны туршлага, эртний эзэнт гүрнүүд байсан тул улс байгуулах туршлага ч байсан нь мэдээж. Чингис хааны Модун шаньюүн талаар хэлсэн зэрэг уншиж байснаас ингэж бичлээ. Аман хэлбэрээр бишгүй зүйлс хойч үедээ үлдээсэн нь тодорхой. Урд хөрштэйгээ олон зуун жилийн харилцан тулалдааны туршлага зэрэг, мал аж ахуйн он удаан жилийн өв соёл, нүүдэлчний бэрх ч гэлээ амар амьдрал зэрэг олон зүйлийн давхцаан дунд Тэмүжин хэмээх хүү төрж, өсөж бойжсон тухайн хүний амьдрал нь ч өөрөө сонирхолтой бөгөөд эгзэгтэй байснаас агуа удирдагч төрөх болжээ. Гээд хэлчихвэл буруудахгүй байх. Физикийн судалгаанд лидер хэрхэн гарах талаар сонирхолтой сэдэв ч байдаг бололтой. Өөрөөр хэлбэл ямар нэгэн асуудал шийдэхэд хүмүүсийн олонлопгоос удирдагч хэрхэн төрөх вэ. Лифтэнд гацсан 7 хүнээс хэн нь бусдыгаа тайвшруулж гарах гарц сийлж чадах вэ гэх мэт.. Магадгүй ийм судалгаа хийдэг хүмүүс түүхийг сайтар уншаад simulation маягийн зүйл хийвэл сонирхолтой ч байж мэдэх. Нийгмийн шинжлэх ухааныг, байгалийнхтай хослуулж судалгаа хийх бол амаргүй гэхдээ боломжтой зүйл гэдэг нь тодорхой.

Чингистэй Монгол байсан үе шиг, Монгол орон ойрын үед, эсвэл хэзээ нэгэн цагт дахин тодрон гарж ирэх боломж хэр вэ? Бүхий л салбар шинжлэх ухаанаа Монгол орон маань хөгкүүлвэл хариу нь гарах магадлалтай бай. Үр дүнг нь үзэж болох мэт.

May 20, 2011

Малчид маань завтай байна

Яах аргагүй ингэж бодогдож байна. Хамгийн завгүй хүчир ажил хийж буй малчидын төлөөлөл хотод ороод ирцэн төв талбай дээр жагсаж байх юм.. Бас нэг дан морьтойгоо гэж байгаа. Ер нь бол тэгээд хамгийн завтай улс л тэнд очсон юм бишүү гэх сэжиг хүмүүст төрж байгаа бололтой. Нөгөө хэд нь ч хотынхон бидэнтэй нийлсэнгүй гэх гомдлын үг хаяастай. Ажилаа хийж буй хүмүүст ямар ч арга алга байна шүү дээ.

Бас өөр нэг хувилбар нь ямаа самнах цаг болоогүйгээс хойш өдөр тутмын ажлаа эхнэр хүүхэддээ орхиод халтуур хийх. Жагсвал мөнгө өгөөд, морьтойгоо ирвэл бүүр их мөнгө өгж байхад амьдралд нэмэртэй л зүйл юмдаа. Буу шийдэм барьсан малчин очсон гэж дуулдаагүйг бодоход зарим нэг жагсаал зохион байгууллагчидын ярьж буй топ олигархуудыг буудахгаагүй нь лавтай. Тэгэхээр энд мөнгөний ажил яваад байнаа. Гэвч нөгөө хэд нь олсон мөнгөөрөө архи уугаад байгаа сураг ч энд тэндээс дуулдана. Эр хүний жаргал Сүхбаатарын талбай дээр гэх шинэ үг гарах бололтой. Магнай, Батзандан тэргүүтэй тэргүүний хувьсгалчид маань (хэдийгээр нэг ч хувьсгал нь амжилттай болж чадаагүй ч) бүгд албан тушаалтай, идэх юмтай, тоолох мөнгөтэй болсон талаар уншиж мэдлээ. Ерөөс гадаадад ч бай дотоод ч төгссөн хамаагүй ажлийн гараагаа мэргэжлээрээ аль нэг байгууллага, компаниас биш гудамнаас, талбайгаас эхэлсэн нь маш их амжилт олдог нь практик дээр батлагдаж байна.

Хувийн бизнес эрхлэж татварт дарамтлуулж, хаа нэг байгууллагын цалинг горьдож сууснаас хэдэн жил гудамжинд хүн амьтан хуйлруулаад гүйгээд байвал хамаагүй амьдрал дээрдэх юм байна.

Фэнгшү Ганбаатар, Магнай, Батзандан гээд чамлахааргүй албан тушаалд очсон байна.

Би ч гэсэн хурдан сургуулиа төгсөөд талбайгаас гараагаа эхэлнээ.

May 16, 2011

Уулзалгүй удлаа..

Бичлэг хийлгүй 2 сар болсон байна шүү. Амьдрал үргэлжилсээр.. Шинэ сургуульд шинэ газраа дасах гээд бас, хүү эхнэр хоёр маань хүрээд ирсэн гурвуулаа бужигнацгаагаа л байж байна даа. Японд болсон гамшиг, АЦС-ын асуудал гээд нилээд бужигнаантай шийдвэрүүдэд өөрчлөлт гаргасан өдөр хоногууд байлаа. Сургуульдаа дасаад, орчинтойгоо танилцаад одоо л нэг амсхийх тийшээ хандаж байна гэхүүдээ. Тэгж байгаад сонирхолтой бичлэг оруулнаа.