Apr 15, 2010

Үнэхээр дэлхий дулаарж байгаа юу?

Дэлхийн дулаарал гэх нэршил саяхнаас Монголчуудын анхаарлыг татах болсон. Арга ч үгүй биз. Зундаа гантай, өвөлдөө зудтай энэ оронд байгаль цаг уур юунд ингэж өөрчлөгдөнө вэ? Хэмээх асуулт гарч ирж дэлхийн дулаарлаар хариугаа болгож авч байх шиг байна. Дэлхийн дулаарал энэ үйл явц нь эрс хүйтэрч дараа нь халах гэсэн процессоор явагдана гэж үзэх нэг нь байна. Мөн дулаарлаас хамаарч цөлжилт, далайн мөсөн уулууд хайлах, чийглэг халуун уур амьсгалтай болох газар байхад, маш хуурай цөлжсөн газар болох гэх мэт дэлхийн хаана ямар байршилд байгаагаас хамаарч нөлөө нь өөр өөр байх шинжтэй.

Дулаарлын гол шалтгаан мэдээж хүн төрөлхтөн гэх ба тэдний байгальтай буруу харьцсанаас, мөн дэлхийн хүн амд шаардагдаж буй энергийн хэрэгцээнэээс хэмээн тайлбарлаж байна. Дэлхийн дулаарал хэмээх үгтэй хоршоо хэлэгддэг үг бол хүлэмжийн хий. СО2 буюу нүүрсхүчлийн хий нь дэлхийн агаар мандлыг вакумжуулж нарнаас ирэх дулааныг дотроо хадгалдагаас гэж тайлбарлагдаж байх.

Гэвч энэ бүх судалгаа хэр бодитой болоо? хэмээн асуулт дэвшүүлсэн нь дэлхийн хүн амын хэдэн хувь болоо. Та интернэтээр хайлт хийгээд үзвэл багагүй үр дүн харах ба эргэлзэх сэтгэлгээ төрөх болно. Дэлхийн дулаарлыг саяханыг болтол надаас хол зүйл гэж бодож явсан ч өнгөрсөн оны өвлөөс эхлэн бага зэрэг анхаарал хандуулснаар өдий хүрлээ. Дэлхийн дулаарлаас би халууцаад анхаарал хандуулсан биш, хийж буй судалгааны ажилтай маань холбогдож зорилго болж буйд учир байгаа юм. Сая өнгөрсөн 3 сар хүртэл би нарны зай хураагуур, нарны гэрлийг электр он болгон хувиргах хавтаны талаар уншиж судалж байлаа. Энэ судалгааг барьсан шалтгаан нь ч мэдээж дэлхийн дулаарал ба, нүүрс шатаах юмуу ямар нэгэн байгалийн хэрэглэгдэж дуусах зүйлээс бус барагдашгүй энергийн нөөц олох зорилго байлаа. Судалгаа маань дөрвөн сараас өөрчлөгдсөн ч нөгөөх л дэлхийн дулаарлыг шийдэхэд хувь нэмэр оруулах судалгаа буюу хүлэмжийн хийг бууруулах катализаторын тухай сэдэв байлаа. Энэ бүхнээс харж байхад, уншиж судалж буй олон ном, сурах бичиг, судалгааны ажилууд бүгд дэлхийн дулааралтай тэмцэх ажгуу.

Харин энэ тэмцээд байгаа дэлхийн дулаарал маань үнэхээр болж байгаа юу? Энергийн нөөц шавхагдах шатандаа орсноос хэн нэгний гаргасан энерги хэмнэх санаа юу. Эс бөгөөс мөнгө олох маш том боломжийг олж харсан сэргэлэн нэгний идеа юу. За ямар ч л байлаа хүлэмжийн хий биднийг хүрээлэн байгаа бөгөөд тэр нь үнэхээр дулааны шалтгаан болж буй эсэх талаар нэгэн багштай ярьж байхад яг батлаад нотолсон зүйл биш шиг л ярьж байсан.
Тэрнээс гадна дэлхийн дулаарлаас болж мөсөн туйлууд хайлж эх газруудыг усаар үерлүүлэх гэж байгаа гэж хэр үнэн бэ? Арлын орнууд тэр дундаа Япон орон живнэ гэдэг үнэн үү?

Архимедийн хуулийг санах аваас шингэн зүйлд дотор байгаа биет нь нягтаасаа хамаарч хөвөх живэх нь шийдэгдэнэ. Харин мөсөн уулын ихэнх хувь эзэлхүүн, массаасаа хамаарч усан дор байж хөвж байдаг гэж үздэг. Мөс хайлах аваас ус болно. Ус мөс болохдоо тэлдэг. Тэгэхээр хайлсан мөсний эзэлхүүнд үүссэн ус нь хэр зэрэг зайг эзлэх вэ? Магадгүй миний бодол буруу байж болох ч өөр янз бүрийн хүчин зүйлс нөлөөлдөг байлаа ч ус эх дэлхийг нөмрөх аюул гайгүй мэт.

Тэр яахав ингэхэд энэ дэлхий үнэхээр дулаарч байгаа юмуу?

Apr 12, 2010

Цалин нэм гэхээр л нэмчдэг мөн амар улс шүү. Тэгээд цалин нэмэхээр амьдрал нь дээшилчдэг бол сайхан л байна. Үхрийн мах 5000 төгрөг байна. Одоо хэд болох юм болдоо. Бас 70000 төгрөг тараана гээд байгаа. Бүгдээрээ гарч зугтацгаа гэдэг бодлого явуулаад байгаа юмуу даа.
時々口から出る、言葉。
でも、このいつか出る、そんなに珍しくない言葉が相手にとってはうるさいかもしれない。
俺の心の響きになる言葉は本当に心の曲だ。俺にとっては宝物だ。
誰にも言わないこの言葉、世界の中から君だけに言うのだ。分からないかもしれない。
わかる必要もないかも。。。

Apr 10, 2010

Эрүүл мэндийн сайд Амбаа гуайн ярилцлага

Хошигнол

Монгол улсын Эрүүл мэндийн сайд Амбаа гуайн ярилцлага Үнэнийг үнэнээр нь сонинд нийтлэгджээ. Бүрэн эхээр нь хүлээн авна уу.

Танд энэ өдрийн мэндийг хүргэхийн сацуу, ярилцлагаа эхлэе гэж бодож байна. Мэдээж ярилцлагыг саяхны шуугиулаад байгаа талбай дээрх жагсагчдыг дайрсан Маш-Аймар гуайн асуудлаар эхлэе.

За танай сонины уншигч олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Саяхан их харамсалтай үйл явдал боллоо л доо. Жагсагчдын биеийн байдал тун сайн байгаа. Жагсаалаа амжилттай үргэлжилүүлж байгаа шдээ. Эмч нар маань болохгүй гээд байхад гэмтлээс шууд гараа л талбай дээрээ очицгоосон. Өчигдөр харин зарим хүмүүсийн биеийн байдал муудлаа гээд эмч нар маань очоод үзлэг хийсэн эмнэлэгрүү авч явах гэсэн ч яваагүй. Ер нь биеийн байдал сайн байгөө.

Тэгэхээр Маш-Аймар гуайг хэвлэлээр хэргээ хүлээх чадваргүй гэсэн байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

Тийн тийн тэгж ярьсан байна лээ. Би бас сонин уншсан. Тийн тэгээд эрүүл гарсан шдээ. Хөөрхий минь сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсан юм байна лээ. Гэхдээ хэрэг хүлээж чаднаа гэж гарсан тийн.

Уучлаарай та нилээд ноцтой үйл явдал дунд байна л даа. Гэвч хэзээ инээсэн, инээвхийлсэн байдалтай байх юм. Үүнээсээ болоод бас шүүмжлүүлээд авсан?!

Хэхэ тэгсэн тэгсэн. Би ер нь хошин шогийн их мэдрэмжтэй хүн л дээ. Манай найз нар хамт ажилладаг хүмүүс намайг цаашлуулаад байгаамуу яагаад байдын танд ер нь сайд майд их хурлын албан тушаал зохихгүй ээ. Та тэр хошин урлагынхантай нийл гээд байдын. Хэхэ. Миний найзууд чинь өндөр шогын мэдрэмжтэйг мэддэг байхгүй юу. Би ер нь хаанаас ч хошин өнгө аяс харж чаддаг хүн л дээ. Тэр гэмтэл энэ тэрээр явж байхад ч гэсэн. Инээдтэй хутга зоолгуулцан, заазуурдуулцан энэ тэр хүмүүс аягүй үнэмшилтэй харагданаа хэхэ. Бас нөгөө H1N1 үед ч хээ тэр хэвлэлийн бага хурал хийлгэж байхад чинь л инээд хүрээд байгаам чинь. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ тэр чинь танайд гарахгүй байна гэж байхгүй илрүүлж л чадахгүй байна гээ л. Тэгсэн чинь илрүүлчиж байгаа л юмдаа. Хихи. Тэгээд бүүр инээд хүрээд улсаараа бахархсандаа.

Гахайн ханиадны үеэр багагүй хүн амь үрэгдсэн энэ талаар бас олон шүүмжлэл байсан л даа. Эрүүл мэндийн яам эртнээс мэдэж байсан ч шаардлагатай бэлтгэл хийж чадаагүй гэх мэт.

Үгүй үгүй хийсэншдээ. Багагүй вакцин оруулж ирсэн байсан, баахан маск ооруулж ирээд дарцан байсан. Вакцинаа төрийн дээд албан тушаалтан тэдний ар гэрийнхэнд хийсэншдээ. Та мэдээгүй бололтой. Тэгээд бас дарсан маскаа яг эд үед нь 7 нугалж зараад улсад аягүй их мөнгө оруулсан. Цагаан идээ болон адууны махны ченжүүдтэй хамтарч "Ардыг хоослоё" нэртэй төсөл хэрэгжүүлээд бас багагүй мөнгө олсон. Гэх мэт ер нь манай яам бол тэргүүлэгч яам болсон шүүдээ. Бид Худалдаа үйлдвэрлэлийн яамыг холоо орхисон. Мөн үдийн цайны хөтөлбөр гэх Боловсролын яамны асуудлыг мөн нуруун дээрээ үүрч байх жишээний.

Та энэ сайдын тушаал авснаар ер нь яамандаа ямар шинэ сайн зүйлс авчирваа. Тодорхой асуудлууд юу юу шийдэж чадав?

Тоймгүй олоншдээ. Айлд ер нь хамаг муу юмын үүрч явдаг нэг нь байдаг юм гэнэлээ. Манай яам бол тийм яам нь байж чадлаа л даа. Би тэр сайд нь ч байж чадлаа. Өөр энгийн хүн байсан бол энэ стрессыг даахгүй л дээ. Би ёстой хоншоортой тулдаа сөхөрчилгүй явна л даа. Над шиг энэ яамыг толгойлоод явчих хоншоортой аавын хүү энэ 21 зуунд байхгүй байна даа. Жишээлбэл би бэлгэвч яриа л яваад байдаг Гүннуур сайдын хажууд бол эрүүл мэндийн салбарынхаа ажилчин албан хаагчдын нийгэм асуудлыг цогцоор нь шийдэж байна л даа. Тэрний маань үр дүн болоод хэсэг эмч нар маань одоо гудамжинд жагсаж байх жишээний. Яриад байвал маш их зүйл гарна. Танай сонины нүүр хүрэхгүй байх гэж би эмээж байна.

Бага ангийн сурагчидын Үдийн цайны хөтөлбөрөөр 150 гаруй хүүхэд хордлого аваад эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэр байна вэ? Мөн энэ гүн хордлогоноос болж тэр хүүхдүүдэд насан туршын ямар нэгэн өвчин дагалдах эс бөгөөс, дараа нь амархан хордлого авах зэрэг сөрөг нөлөө бий юу?

Наад чинь бас аягүй инээдтэй асуудал болсон тэ. Би бас бодоод байгаам яаж байгаа болоо гээд. Ер нь бол эмч нар нь бас хэлсэн л дээ биеийн байдал гайгүй удахгүй эмнэлэгээс гарнаа гээд. Би итгэжийгаа. Хордлогоноос болоод ямар нэг урхаг өвчинтэй болох, дараа нь дахин хялбар хордлого авдаг болох эсэхийг би мэдэхгүй шд хэхэ. Чи мэддэгээр нь бурхнаас л асуу л даа хэхэ.

Мөн төрөх эмнэлэгт хүйн өвчин гараад нярай үрс маань үрэгдлээ. Энэ хиртхийлгэм асуудлаас болж олон эхчүүд төрөхдөө айдастай болоод байна. Мөн тухайн эмнэлэгийг хааж бусад эмнэлэгрүү шилжүүлснээр нэг инкубатрт гурван хүүхэд бойжиж, нэг орон дээр хоёр хүүхэд байна л даа. Энэ асуудал ч бас танай яамтай холбоотой байх та энэ талаар юу гэж бодож байна?

Тиймээ энэ их харамсалтай юм болоод байна л даа. Гэхдээ яг наад асуудал болоход чинь би гадаадад эмчилүүлж байсан болохоор сайн мэдэхгүй байна л даа. Та манай дэд сайдаас асуугаарай. Харин тэр орны асуудал тийм байгаамуу тэ. хэхэ хөөрхөний. Энэ асуудлыг манай яам хариуцаад маш яаралтай арга хэмжээ авч байгаа л даа.

Энэ бүх асуудал тулгарч, ард түмэн таныг сайтар зохион байгуулж ажиллаж чадсангүй гэж үзэж байх шиг байна. Огцрох санал тавигдвал та хүлээж авах уу?

Хэхэ би чамд хэлээд байна шүү дээ. Энэ албыг авчих надаас өөр хоншоортой аавын хүү байхгүй ээ гэж.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Сурсаар, амьдарсаар, амьдарч буй ч амьсгалж үл чадна

10-р анги төгссөнөөс хойш 6 дахь жилдээ сурж байдаг. Харин их сургуулийг баклавр, магистртай нь хийж байх хугацаанд би баклавраа аваагүй сурсаар л.. Хэхэ үеийн нөхөд маань сурах нь сураад төгсөөд, ажил төрөл амьдралаа эхэлсэн байхад би болон манай хэсэг нөхөд маань эрдмийн оройг эзлэхээр сурсаар л байна гэхүүдээ. Тэгэхдээ сурж байх энэ хугацаандаа эрт төгсчдөг байж, хурдан ажилд ордог байж гэж нээх их бодогдохгүй байхыг бодход сурах үйлсээс залхаагүй бололтой. Одоо дор хаяж дахин гурван жил сурах хугацаа үлдсэн байна. Сурах тусам улам их мэдэхгүй чадахгүй зүйл гарахын сацуу багаар ч болов мэдэх зүйлс маань өргөжиж буйд мөн өег байгаа. Гэхдээ мэдэх болсон юмуу мэргэшүүлж эзэмшиж чадсануу гэхэд бас л учир дутагдалтай. Эх орноосоо гараад дөрөв дэхь жилдээ орж буй бидний хэдэн нөхөд маань энэ жил, энэ зун хамгийн чухал гэж болохуйц хугацаандаа орж ирж байна. Нэг найз маань УИХ гишүүдийг юу ч хийдэггүй сонгууль дөхөхөөр гэнэт ухаан ордог гээд байдаг бид ч бас яг адил юм шивдээ гэдэг үг инээдтэй мөртөө яах аргагүй үнэн аж. Бусдын алдаа дутагдал нүдний өмнө ил байх атлаа өөрийнхөө буруу зүйлсийг олж харж чаддаггүй нь, хүн гэх бодгалийн тэр дундаа миний том алдаа, засаж авах дутагдал. Хэдийгээр өнөөдөр энэ зүйлийг хэлж байгаа мэдсэн, ойлгосон нь мэдээж бусдын адил аль эртний асуудал бөгөөд, залхуу хойрог, өөрийгөө энхрийлэгч гэдгийг жилээс жилд, хором бүрт батлан нотлон байна уу гэлтэй. Өөрийгөө өмөөрөх нь адгийн чанаар гэдгийг мэдэх атлаа өөрөө өөртөө өрөөл бусдад өөрийгөө өмөөрсөн мэдүүлэг, битүү мессэж илгээдэг хэвээрээ л. Ер нь өргөс авах мэт аваад хаячих зүйл биш байж болох ч энэ үгсийг бичсэнээр нөгөө бэртэгчин зан нь тодорж байна уу гэлтэй.

Хүн хэн нэгний өмнө өөрийгөө өмөөрөх нь байж болох ч өөрөө өөртэйгээ ярингаа өөрөөсөө өөрийгөө өмөөрөх гэдэг хамгийн ихээр хойш нь татдаг, аз хийморь, ашиг хонжоог үгүй хийгч эд мөнөөсөө мөн. Сэтгэлээ хуурна гэдэг байж болшгүй зүйл бөгөөд тухайн хүнээсээ хамаарч хэдэн арван жил, хэдэн жил ч хуралдана яваад байж болох ч нэг л өдөр тэсрэн дэлбэрч өөрөө өөрийгөө урж идэх хавх, занга болох бизээ. Амьдралын мөн чанар ер нь юу юм бэ гэвэл хэр баргийн хүн хариулж чадахгүй биз. Архины халуунд, бардамналын согтууралд л нэг нэр томъёо хэлж болох. Эрүүл ухаанаар энгийн үедээ энэ асуултанд бардам амаар хариулах зоригтон үгүй биз. Хариулсан ч барьсан хариуныхаа дараа гараа л жижигхээн дээрээс шидсэн чулуунд шалдан гуя болохоо үзүүлэх нь гарцаагүй. Аяа бурхан чи хэрвээ байдагсан бол хатуу тоглоомтон юмдаа. Аа хэрвээ байдаггүй бол амьдрал гэх чи гарт баригдахгүй мөртөө мэдрэгддэг, нүдэнд үл үзэгдэх атлаа олон өнгөө үзүүлэгч ид шидтэн лугаа нэгэн байх нь гарцаагүй. Тэдний хажууд хүн хэмээгч нь өөрийгөө захирч чадах атлаа, ухаан мулгуу, сохор дүлий мэт дөрвөн хөллөсөн тэмтчин, гудчин явагч асар муу санаатай арчаагүй нэгэн шиг санагдах. Би тэдний нэгэн мөнөөсөө мөн юм. Өөрийгөө биш гэж хэлэхээр арай ч тийм увайгүй нэгэн биш гэж сандагтаа өөрийгөө муухан юм ч гэлээ энэ удаа бардам хэлж чадах байна.

Архинд донтсон нэгэн шиг яг л маргаашнаас л би засрана даа гэж явсаар энэ л насаа барах сонирхол бага байна. Огт сонирхохгүй байна. Гэвч гэвч би энэ үгсийг өнөө бичивч өөр нэгэн цагт хэдийнээ мартан биеэ бөөцийлэн хэвтэж байх магадлал даанч өндөр санагдах. Учир юу хэмээвээс ийм мөч, энэ цаг үе дэндүү танил, дэндүүү дотно санагдаад байгаа нь л гол учир юм. Учираар эхлэн учираар төгсөх энэ өгүүлбэр алдаатай мэт санагдавч яг л наад хэлхээ, энэ зангилаагаар чинь би өөрөө өөрийгөө боомилоод олоон жил болжээ. Боомилсон олсны эрч өдрөөс өдөрт чангарч дуу гарах нь битгий хэл амьсгаа авах аргагүй болоод байна. Нэг бол энэ учир гэгч бөх олс намайг боомилно. Эс бөгөөс би энэ олсыг тасар татаж хаяад хэсэг ханиалган, нулимсаа арчиж орхиод гүн амьсгаа авна. Гэвч, гэвч учир гэх энэ дээр хэлсэн бөх олс болхоороо би чадахгүй байгаа мэт. Эсвэл би үүнийг бөх хэмээн бодсоноос тасар татаж үл чадах, хүслийн нүдээ боолгож, эр зоригоо нухчуулсан байх талтай. Яг тийм л байж таараа магадгүй магадгүй. Тиймээ би арчаагүй юмдаа. Яг гэх үгээр эхлээд магадаар төгсгөх яах аргагүй би...

Apr 8, 2010

Хүсэл, Хүлээс

Амьдрах түмэн арга байдаг юм гэнэ лээ. Би ч гэсэн тийм байхаа гэж итгээд байдаг юм. Хараад байхад шүү дээ. Зөндөө л олон мэргэжил, ажил, амьдарч чадаад байгаа жишээнүүд байна. Гэхдээ амьдралд хоёр том зам байдаг юмуу даа гэж надад харагдаад байх юм. Юу вэ гэвэл хүслээрээ амьдрах, хүлээсэнд амьдрах гэж. Зарим нэг нь хүслээрээ амьдарч байхад, үлдсэн хэсэг нь хүлээсэнд амьдрах аж. Хүслээрээ амьдарч байгаа гэж өөртөө итгэх авч үнэндээ хүлээсэнд аж төрж байгаа нь ч бий. Гэхдээ би энд яг хүслээр хэн хэн амьдарч байгаа юм, хүлээсэнд хэн нь байгаа юм бэ гэдгийг хэлж чадашгүй нь. Чадахгүй гэдэг байна чадамжийн чадахгүй ч байж болох, тайлбарлах нь төвөгтэй эс бөгөөс тайлбарлалгүй түрдээ азнасан нь ч дээр байж болох. За энэ нээх чухал биш тул орхилоо.

Хараад байхнээ хүслээрээ амьдрах гээд гудамжинд жагсдаг нэгэн байхад, байгаа нийгэм, хүрээлэн орчиндоо дагуулж хүслээрээ амьдарч буй нэг нь байнаа. Хэн ч аль ч замаар явсан сэтгэл хангалуун байх гэдэг зүйл нь угаасаа үгүй тул заавал надтай мэтгэлцэх ч шаардлага үгүй байж мэднэ. Тэгэхээр миний хувьд абсолют утгаараа хүслээрээ амьдрах зориг байхгүй хүн шиг, мөн хүлээсэнд дуугүй амьдарч чадах хүлцэнгүй нэгэн биш тул байгаа нөхцөлдөө тохируулан бодож хүслээрээ амьдрах боломжийг хайж байгаа бололтой. Хүний амьдралд хэдэн өнгө байдаг, түүнийг хэрхэн хаанаас харах гэх мэт эцэс төгсгөлгүй мэт мөртөө эвийн олж чадвал хялбар тэгшитгэлтэй ч юм шиг зүйлсрүү бас аль болох хазаамааргүй байдаг. Өөрийн орон зай, байр суурь чиний хэмжүүүрийн хувьд хаах нь яваагаа мэдэх хүсэл мөн байгаад байдаг. Өөрийн хэмжүүүрээ яг ийм, тэдэн сантиметрээ гээд гаргаж тавьж, түүндээ хариу олох боломж бий ч хэт баригдмал ертөнцрүү орчивол дараа нь тэрийгээ эвдэх гэж үүнээсээ эс энерги зарцуулах боловуу гэсэн айдас байх юм.

Ер нь дүгнэлт гэх нь хаашаа юм эхэлсэн болохоор дуусгахын тулд бичихэд, хүн хэмээгч нь ямар ч амьдрал, ямар ч ажил хийж хэрхэн амьдарч байсан бай, эхнэр, үр хүүхдийг орлохуйц зүйл байхгүй гэдэгтэй санал нэг байна даа. Тиймдээ ч гаргаж байгаа шийдвэрүүд маань тэр зүгрүү чиглэж байгаад таатай сайхан байна. Дууслаа.

Apr 5, 2010

Сакура

Япон хүний сэтгэл зүрх Сакура цэцэгтэйгээ нягт холбоотой юу гэлтэй. Миний бодол гэх үү дээ "Сэтгэл зүрх", "Зүрх сэтгэл" хоёр ялгаатай юу гэдэг асуулт. Надад бол ялгаатай санагддаг юм. Зав нь дэндсэн ч юм шиг би вээр үгний язгуур утга, утга санааг бодох дуртай. Тэдний нэг үг нь яах аргагүй энэ хоёр үг. Эдгээр үгний зөрүү яг л энэ Япон хүний сэтгэл, Сакура хоёр дээр ялгарч ойлгогдож чадах шиг санагддаг. Өөрөөр хэлбэл Сэтгэл зүрх гэдэг нь субъективээс объёктивруу, Зүрх сэтгэл нь эсрэгээрээ юу гэлтэй. Япон хүн гэж хэлэгдэж байгаа ч 130 сая гаруй хүмүүс бүгд багтана түүнээс гадна, эрт амьдарч байсан Япон хүмүүсийг ч хэлэх ёстой. Хэрвээ ингэж бодох аваас хүний нутгаас ирсэн гийчин 3 жил амьдраад бүхэл бүтэн үндэстний зүрх нь болсон цэцгийг, хамгаас хир халдаалгүй хайрлаж байхуй сэтгэл зүрхтэй нь дур мэдэн холбон тайлбарлаж суух хэр зохилтой юм болоо. Гэвч! Гэвч хэмээх өөрийгөө өмөөрч болдог, өөрийгөө аврах нөхцөлрүү чирж өгдөг энэхүү үгийг ашиглахад. Миний л бодол, миний л тархинд харвасан зурвасаа бичье гэж саналаа.

Япон хүний сэтгэл энэхүү энхрий мэт эмзэгхэн Сакуратай адилтгасан бодлын эхлэлээ би өөрөө одоо олохоосоо хэдий өнгөрсөн биз. Бүдэг ягаавтар өнгөтэй энэ цагаан цэцэг шууд модноос ургадаг нь ямар учиртай юм болоо. Ойртон харваас цагаан өнгөтэй сакура холоос бүхлээр нь модтой нь, моднуудтай нь харахаар ягаан өнгө үүсгэн дөлгөөхөн долгиолон байх шиг. Богинохон хугацаанд дэлбээгээ нээсэн сакура цэцэг, тоосоо байгаль дэлхийдээ хүртээмэгц өөрөө унаад өгнө. Унах гэх үг арай хатуудах ч юм шиг... Сакура хоёр талаар нь тарьсан гудмаар та алхаж үзсэн үү. Сакуран навч газраар нэлийгээд салхинд буржигана бүжих сакура модон дунд алхаж үзсэнүү. Үүлэн дунд хөвөх мэт, диваажин хэмээх нь ийм л газар байдаг болвуу гэмээр тийм нэг мэдрэмж сэтгэлд хадагдана. Сакура үзсэн хүн заавал дурсамжтай үлддэг гэдэг. Сакура үзсэн хүн хойтон жилийн сакура цэцгийг хүлээдэг гэдэг. Уйтгартай, жаргалтай, хөгжөөнтэй, гунигтай аль ч үед сакура цэцэг харсан та тэр үе тань тэр чигээрээ бүхлээрээ сэтгэлруу чинь уусан ордог гэлтэй. Тэр цэцэгс дунд, тэр унасан навчин дунд, тэр дурсамж дунд энэ цэцэгсийн эзэн нь, нэг хэсэг нь болсон япон хүнтэй нь цуг алхан, сэтгэлийн үгсийн чагнаархан алхах үед "Япон хүний сэтгэл зүрх Сакурайтайгаа хамт байдаг юм байна даа" хэмээн надад бодогдсон юм. Бүтэн жил гүрийж гүдийж байгаад хэсэгхэн цэцэглээд өөрийн гуа сайхнаа орчлон хорвоогоор зарлачихаад унаад өгчихдөг гэлтэй. Гэхдээ л ахиа л хойтон жилийн хавар хорвоод өөрийгөө тунхаглана.

Сакура үзсэн хүнд тэр үейин дурсамж сэтгэлд нь сакуратайгаа хадагддаг биз. Сакура үзсэн хүн хойтон жилийн сакурагаа хүлээдэг ч биз...

Надгүй улс төр

Монголд улс төрждөггүй нохой ч олдохоосоо өнгөрсөн үедээ. Нэг хэсэг сонин, мэдээнээс хол байж амрав. Хэсэг амраад японд эргэж ирээд жаал нэт-ээр тэнэж, мэдээ гарчиглаж, нийтлэлч нарын бичсэн зүйлсийг ч харлаа. Мэдээж Монголдоо амарч байх хугацаандаа сонин уншихгүй, цагийн хүрд үзэхгүй байна гэж байхгүй л дээ. Зүгээр л тэр талаар бодохыг огт хүсээгүй юм. Улс төргүй бол амьдарч болох юм билээ, тэр тусмаа жагсаал хийхгүй ч амьдрах боломж бий. Гэхдээ жагсаал цуглаан хийх, улс төржих нь буруу гэж хэлж байгаа юм биш л дээ. За тэр яахав улс төрөө ярья даа.

Ерөнхийлөгч асан маань ярилцлага өгч байгаад үгүй мөн танхай нохойтвоо. Намын даргаа эзгүй хойгуур нэг ярилцлага өгч байгаад гэнэт эмзэг юм нь хөдөлсөн үү яасан нээх юм бодолгүй авчих шиг болно лээ. Болохгүй ч юм байхгүй ч тэр олон жил нам, төрийн дээд тушаалд байсан хүн гэхэд гоомой л юм хийх шиг. Ер нь нэг бүдэрсэн биш долоо бүдрээд нэг мөр өөрийгөө алах гээд байна уу. Өнгөрсөн хүн үхэхдээ олныг чирэхсэн гэв үү, их л хонзон санасан бололтой. Өөрөө улс төр хийж хүний амьдралаар хөөрхөн тоголдог байснаа мартасан болтой байсан. За даа тэгээд энэ хүнийг бишгүй дээ олон хүн муулдаг, зарим нь санагалздаг хойно би ч юу ярихавдээ.

Ламбаа гэдэг өнөө цагийн нэг шүдний өвчин байнаа. Огцордоггүй буурдаггүй ямар ч бат бөх суудалтай юм. Яасан ч азгүй сайд юм нэг гараатахсан чинь тэр чигт нь муу муухай өвчин зовлон шуураад явчлаа. Манай хүн ч сайн ажилласан гэхээсээ мөчөөгөө өгдөггүй овоо шийртэй эр шиг.. Биеэ өмөөрөө л суугаад байдаг. Хордлого гараад байна, ханиад гараад байна, төрөх эмнэлэгүүд нь сүйрээд байна гэхээр даатгал яриад суучдаг сонин л сайд. Засгийн газар нь хөндөж болохгүй эмзэг үедээ байгаа болхоор энэ хүн нэг талаараа тун ч азтай нөгөө талаараа азгүй хүн юмдаа.

За тэгээд дэмийрнэ дэмийрнэ гэхэд Дэмбэрэл дарга шиг дэмийрч болохгүй гэдэг үг гараад, манай орны улс төр хэдийнээсээ сонгогч олноо, ард иргэдээ элэгний эмчилгээнд явуулж байдаг газардаа. Улс төр гэж ярьж суухад амттай закуска, уйдаж суухаар жагсаж стрессээ тайлдаг театр юмуудаа.

Улс төр хэдийнээсээ л бохир хэмээгдэж хэл амны бай болж байдаг үйлтэй зүйл, үүнээсээ хэзээ ч салахгүй газар гэхдээ улс орондоо тулгамдаж байгаа асуудлуудыг түргэн зөв шийдэж чаддаг, ирээдүйн цогц тогтвортой бодлого явуулдаг. Үйлдвэрлэл, эдийн засагтаа эрүүл анхаарал тавьдаг л байвал биднээс хүсэх юм гагцхүү энэ билээ.

Уриалахад 1.5 саяа нэхэж улс орноо элгээр нь мөлхүүлэх замруу оруулахгүй байцгаая!

Feb 12, 2010

Хэний чулуу оночивоо

Би Аса-н тухай зодог тайлсныхан нь дараа нилээн урт юм бичэе гэж бодож байсан юм. Харин зодог тайлсны дараах байдал, хүмүүсийн харж буйгаас нь за даа болий доо гэж бодож билээ. Томоохон сайтууд дээр, блогчид дунд гэх зэргээр янз бүрээр хувийн бодлоо илэрхийлсэн бичлэгүүд гарч байна. Зарим нь Аса-г өмөөрсөн харууссан байдалтай байхад, нөгөө нэг хэсэг нь шүүмжилсэн харьцуулсан зэмлэсэн нь ч байна. Яг дундажын бариад биччихэж дээ гэх бичлэг үнэндээ байсангүй. Гэхдээ би дундыг барьж бичихгээгүй юм. Би Аса-г хүндэлж, хайрлаж биширч явдаг энгийн нэгэн дэмжигч нь, тэр хүнд над шиг энгийн нэгнээс нь хамгаа ч зориулж чадах үнэнч шүтэн бишрэгч нь ч бий. Мөн үзэн ядаад аливаа асуудал бүрт нь баалж буруутгаж хөнөөж ч мэдэх дайсан ч бий.

Юуны өмнө Аса-гын цохисон хүнийг харсан хүн байна уу гэдэг асуулт байна. Үнэхээр хамар нь хугарсан юмуу, үнэхээр шүд нь цөмөрсөн юмуу?
Би хувьдаа хараагүй, тэр битгий хэл Японд телевизээр тэгж шуугиад байгаа ч яг үнэндээ намайг ингэциймаа, би цохиулциймаа гэх хүн өнөөдрийг болтол гараагүй байна. Тэгсэн гэнэ ингэсэн гэнэ гэх яриа, дам мэдээ л нийгмийн дунд хийсэж буйгаас баримт нотолгоо гаргаад тавьсан нь үгүй билээ. Дэвжээн дээрх омголон төрх, өмнө гаргасан алдаа гэх зэрэг төсөөлөн бодоод Аса бол тэгж мэднэ шүү л гэх өнгө аяс, Япон гэлтгүй Монголчууд дунд байгаа бололтой. Сонингоор ялаа, дарга хоёрыг алж болдог гэдэг. Хэвлэл мэдээллийн хүч ямархуу зүйл байдгийг би энэ оронд ирснээсээ хойш бишгүйдээ харлаа. Зурагтын ард суух гэрийн эзэгтэй нар нийгэмд ямар их нөлөө үзүүлж болдогыг, камер, диктафоноор зэвсэглэсэн хэвлэл мэдээллийнхэнд буу барьсан цэрэг, хутга барьсан мэс засалчаас ч их аюул авчирч болохыг хардаг. Хаанаас шидсэн хэний чулуу аваргыг маань оночивдоо гэж одоо хүртэл бодогдож байна. Өндөр хөгжилтэй улсын хууль нь хууль байдаг юм гэх үгс их байх юм. Залуучуудтай нь цуг ширээний ардаас ном үзэж, хөгшидтэй нь архины ширээний ард суугаад сэтгэгдэлийн, сэтгэлийн сонсож үзээгүй байж ямар их мэдрэмж мэдлэгтэйгээр хаа хол ертөнцийн нөгөө хагасаас мэддэг юм шиг бичиж чаддаг юм болоо. Өмнө нь нэгэн дэвжээнд сумод ороод удаагүй байгаа доод жилтнээ юм сургах нэрийдлээр зодоод алцан тохиолдол гарч байсан. Хэвлэл мэдээлэл нь хэр их шуугилаа? Тэр талаарх шуум эхлэхэд хэний алдааг сөхөөд замхруулж дуусгалаа. Цохих битгий хэл зодож алчаад байхад нийгмийг ингэтэл нь цочроохгүй хичээж байсан холбоо, юунд гомдол гаргаагүй хэргийн араас өөрийн их аваргаа чичлэнэ вэ. Менежэрээ цохисон юмаа гэхэд багш нь загнасан хариуцлага энэ удаа ярихгүй гэж байсан улс энгийн хүн гэнээ гэмэгц ямар цаг хугацаатай давхцаад шуугиад явчив. Энгийн хүн хүн байж таараад менежер нь хүн биш үү?

Хаанаас гаргасан өмхий утаагаар их аваргыг маань утасаар байгаад тэсгэл алдуулваа. Хууль бол хууль, ёс суртахууны хэм хэмжээс бол хэм хэмжээс байх хэрэгтэй үүнийг хэнч зөвшөөрнө. Магадгүй Аса-гын хийсэн үйлдэл сумогоо орхиход хангалттай байсан байж болох юм. Гэвч бариад авах барьцчгүй хаа хамаагүй үсчээд буруутгах эрх бидэнд бий юу. Хэний шидсэн ясыг зууснаа мэдчээд ярьцгаая.

Feb 11, 2010

Түүх хэмээх нь газрын баялагтай тун адил. Хэн, хэзээ, хэрхэн, хаанаас нь сөхөхөөс хамаарч нэг хүний амьдрал битгий хэл, нэгэн үндэстний хувь заяа хөлбөрч мэдэх зүйл. Зөв нээж, тайлж уншиж чадваас улс орны хөгжилийн бадралын эх үндэс болдог. Эх түүх нь эх хэлээсээ сурвалжтай баймааж үнэн түүх болноо. Харь хэл, харь соёлд дэвтэсэн түүх нь өнөөдөр үнэн мэт харагдавч маргааш биднийг үгүй хийх хор болон хувирна. Баялагаа ухан гаргаж зөв зарцуулах ухаан дутваас гаргаснаасаа эс юм болох. Түүхээ сэргээсэн ч сууриа буруу тавьбаас үндэстнээ хорлосон том гэм болно.

Түүхийн шар хуудас дахь үг бүр, мөр мөрөөрөө үнэнийг өгүүлж байх ёстой. Тэгэж байж ҮНЭН ТҮҮХ болно. Гашуун ч гэлээ эм өвчин анагаахад тус, хатуу ч гэлээ үнэн түүх алдааг давтахгүй байх гэрээс. Өнөөдөр өөрийн үзэмжээр тайлан буй, зохион буй түүх нэр алдар, өнгө мөнгийг авчирах ч өөр нэг өдөр цагийн шүүлтэнд тунаж, түмэн жил хараагдах үндэс болох бизээ. Түүхээ эх хэлээсээ эх хэлээрээ судлая, түүхээ эх хэлээрээ бичэе.

Өмнөөс салхилах салхинаас өмхий ханхлан байна
Хойноос хавсарах шуурга хөл жиндүүлэн байна
Зүүрмэглэн хэвтэх нэгэн, чичрэнэ бас дагжина
Залхууран хэвтэсээр байтал амьд хүүр болох нь

Өнөөдрөөрөө амьдарна гэдэг амьдрал биш аж
Өөрсдийгөө энхрийлэн суух нь бурууд дасах хор
Зовхио нээн босоод зоримог түргэн хөдлөхсөн
Золбоо жавхаа дүүрнээр байр байдлаа сайжруулахсан.