Dec 14, 2009

Нагасаки хот

Өнгөрсөн амралтын өдрөөр сургуулийнхаа гадаад оюутануудын аялалаар Кюүшү арал дахь Нагасаки хот яваад ирлээ. Аялалын цагын хуваарь нь 4цаг машинаар яваад 5цаг нөгөө хотоо үзээд буцаад 4 цаг давхиж ирэх. Машин дотор унтаж, хөгжим сонсож явсаар аялалын ихэнх хугацааг нь барсандаа. За тэр яахав Нагасаки хотоор аялцгаая.


Өглөө 7цаг 30мин гээд хөдөлсөн бидний хэдэн нөхөд ба багш жолоочийн хамт гарж өгвөө. Өглөөний цайгаа уугаагүй нэрийдлээр хурдны замын зогсоол дээр бууж идэх, бие засмаар байна хэмээн буусаар Нагасаки хотдоо очив. Ингэхэд Нагасаки хот гэхээр арай.. гэж та бодож байгаа боловуу. Тиймүү? Мөөн мөн таны бодож байгаа зөв нөгөөх алдартай мөртөө азгүй Хирошима, Нагасаки хоёрын нэг нь шүү дээ. Энэ ч утгаараа энэхүү буйдхан хотыг үзэх учир утгын нэг хэсэг нь болчиж байгаа юм.
Хотын хувьд товчхон танилцуулваас хүн амын нягцхил өндөртэй ордог бөгөөд 1 км-т 7900 хүн ноогддог юм байна. Хүн амын тоо нь эрэгтэй 209'250, эмэгтэй 245'956 байдаг байна. Мөн сонирхолтой зүйлээс гэвэл Эдогын үед Япон орон улс орноо хаалттай болгож байх үед энэхүү хотыг зөвхөн Хятад, Голланд хоёор улстай холбоотой байх эрхээр хангаж байжээ. Тэгэхээр эртнээс энэхүү хот нь Япон орны хувьд урд хаалга нь байж худалдаа наймаа, соёлын солилцоо хүчтэй явагддаг байсан байна.



Ийнхүү бид Нагасаки хотдоо очмогц хамгийн түрүүн нэгэн каталок сүм үзэв. Миний хувьд анх удаа Мафитай киноноос үздэг нээх олон эгнэцэн сандалтай урд талд нь загамай тавьцан эрээн мяраан шилээр чимэглэгдээд өнгө өнгийн гэрэл дотор нь туссан, элдэв зургаар чимсэн сүмд орж байгаа минь тэр. Гэхдээ жижигхэн агаад кимонотой хүүхнүүд яваад хурим болоод жаахан сонирхол бууруулцан. Уул нь европт байгаа ч юм шиг яг санагдах гэж байсан чинь урдуур хойгуур онигор нүдтэй кимонотой хүмүүс яваад унтраацан. Тэр сүмээсээ гараад дээр дурдсан Голландуудын амьдарч байсан байшин, цэцэрлэгтэй танилцав. Танилцаж байшин барилга хөшөө дурсгалуудаас нэр насын асууж явж байтал энэ хотод ирснээс хойш нэг л сонин мэдрэмж төрөөд байсны учир тайлагдваа нэгд энэхүү хот нь уулаар хүрээлэгдсэн, аа ер нь уулан дээр барьцан хот учир аймшигтай их өгсүүр уруутай нөгөөх италич юм шиг санагдсаныг юугхэв. Аа нөгөө нэг зүйл нь хотын гудамж нь асвалтан замаас гадна чулуу шигтгэж хийсэн хэсэгтэй мөн байшингийн дизайн нь Япон гэхээсээ европ стиль их байсныг нь анзаарсан явдал байлаа.


За тэгээд үзээ л үзээ л алхаа л байхаар уйтгартай ч юм шиг. Уулан дээр болхоор ийшээ тийшээ харахад ерөнхийдоо хот нь ямаршуу бүтэцтэйг ойлгоход хялбар. Бас далаа харагдаад, боомттой боомтын тэр хавиар нь баахан ачаа өргөгч кранууд.. Тэгээд гэдэс өлсөөд нэг их луу муу болсон хужаа хоолны газар япон хоол идсэн.


Тэндээсээ гараад бас нэг Голланд нөхрийн гэрт очсон ба мэдээж гэрийн эзэн бол тэнгэрийн оронруу ч юмуу газар доор байдаг оронруу явсан байж таараа. Тэдний гэрт эзгүйчилж жаал амарч аваад гэрт дотор нь зөндөө сэлгүүчцэн. Ер нь бол их ойр дотно санагдаж байсан бөгөөд учир юу гэвэл 40 мянгат, Бага тойруу зэрэг Улаанбаатарын маань дээхний байшингууд шиг доторх зохион байгуулалттай байсанд оршино. Өндөр таазтай нээх том хаалгатай, цэлийсэн цонхтой тэгээд данхайсан том төмөр ортой, шахмал модон шалтай гүй ээ бас сайхан санагдсөөн.

Үүний дараа атомын бөмбөгөөр бөмбөгдүүлсэний дурсгал гэхүү юу гэхүү тийм юмны музей үзэв. Хачин сайхан тохижуулсан музей ороод явсан харин эвгүй эвгүй бөмбөгдүүлсэн шархдсан хүмүүсийн сэтгэл үзээд дотор муухайрч, таагүй мэдрэмж төрж байв. 1945оны 8сарын 9ны 11цаг 2минутанд Америкаас Японд атомын бөмбөгөөр бэлэг барьжээ. Үүнд 70мянгаас их хүн үрэгдэж хотын хүн амын 36% нь үгүй болсон байна. Гэхдээ яагаад ч юм надаа бөмбөгдүүлсэн олон мянган хүн үхсэн тэд өвдөж зовж шаналж байсан гэж бодогдож байсан ч авах ёстой зүйлээ авсан ч юм шиг нэг тийм битүүхэн бодол төрж байсан.



Харин музейд зөвхөн бөмбөгдүүлсэнээр зогсохгүй бусад оронд цөмийн зэвсэгийн тушилт хэрхэн явагдаж тэр хавийн оршин суугчид хэрхэн өвчин зовлонд нэрвэгдэж зовж байгаа тухай үзүүлэн видео байсан нь тун зүгээр санагдсан. Цөмийн дайн, атомын бөмбөг гэх энэ зүйлээс татгалзах нь юу юунаас чухал гэдгийд олон хүнд хүргэж буй байх. Энэхүү музейгээс гараад ойрхон байрлах энхтайвны талбайг үзэж сонирхов. Тэнд ази арнолд шварзнеггер байсан ба түүнтэй хэдэн үг солилцосон билээ.

Хэхэ энэ их хөөрхөн. Би андуурч ойлгоод байна уу? Үгүй ээ! Өшөө илүүг Нагасаки руу!


Ингээд нар жаргаад амар сайхандаа жаргасан.

Dec 7, 2009

Төрөө хүндлэхүй

Өнөөдөр бид Америкт төрсөн байна уу, Африкт төрсөн байна уу энэ бол хамаагүй хаана ч төрсөн бай өөрийн эх орон, амьдран сууж буй газраа, төрийг нь хүндэтгэж байх нь зүйтэй. Харьд ажиллаж, амьдарч, сурч буй элэг нэгтнүүд маань тухайн орондоо гайхамшигтай хичээн ажиллаж, хууль дүрмийг нь онц сайн биелүүлдэг атлаа эх орондоо ирмэгцээ шүлсээ хаяад, хуулиа зөрчөөд байдаг гэж шүүмжиллэгддэг. Хүн бүр тийм биш ч нилээдгүй хэсэг нь тэнд тийм байдаг гэтэл Монгол маань ийм байна хэмээн халаглангаа гараад л ярьснаа мартчихдаг. Үүний гол шалтгаан нь магадгүй Монголд хууль хэрэгжилт нь муу байдагтай холбоотой, гэвч бид зөбхөн үүнтэй холбоод зогсчих бус хувь хүнтэй, өөрсөдтэйгөө харьцуулж тунгааж алхам бүрээ хянаж байх ёстой билээ.

Нийслэлдээ хэрхэн амьдардаг билээ. Нийслэл нь өнөөдөр нийслэл шиг байж чаддаг билүү гэх зэрэг олон зүйлийн талаар нухацтай ярих шаардлагатай ч энэ удаа тэр бүхнийг түр азнаад гагцхүү "Төрөө хүндлэх" талаар өөрийн бодлоо хэлье. Юуны өмнө төрөөс гаргаж буй шийдвэр бүрийг бид шууд гөрдөж, муу санаалж хүлээн авдаг. Хятадын тагнуулууд яг тэр дээр гараад сууцан бололтой бид ханддаг. Гэвч дөрвөн жилд нэг удаа сонгодог сонголт нь бидний гарт байж, өөрсдөө түүнээ хэрэгжүүлчихээд дараа гаргасан хүнээ хардаад хэвтчихдэг. Сонгуулийн будлиан, бизнесийнхны атганд орцон, хоёр хөршийн шахаас янз бүрийн зүйлээр тайлбарлагдаж болох ч эхлээд бид ядаж сонин уншихдаа ямар нэгэн дүгнэлт гаргачаад унших бус уншсан хойноо гаргаж баймаар.

Элбэгдорж ерөнхий сайд хийж буй хугацаандаа Монголын төрд байгаагүй хамгийн нээлттэй сайд байсан боловуу гэж боддог. Тэр хүний хандаж буй хандлага, ярьж буй хэлж буй нь сэтгүүлчидыг ардаасаа байнга дагуулаастай, засгын газрийн хийж буй үйлдлүүд тун ойлгомжтой байсан мэт надад сэтгэгдэл төрүүлдэг байсан. Сая ажлаа хүлээлгэн өгсөн Баяр сайдын хувьд тийм ч нээлттэй байгаагүй ч хийсэн ажлын үр дүн нь харагдаад хүмүүст таатай байсан боловуу нэг үгээр С.Баяр сайдыг асуудалтай холбож муулах нь цөөхөн байсан юм шиг. Тухайн хүний характераас нь их болоод байх шиг байдаг л даа. Энэ хоёр хүнд байсан нэг нийтлэг шинж нь мэдэгдэл хийх, илтгэл тавихад ард түмэн тэдний үгийг сонсчоод дараа нь дүгнэлт хийгээд байх шиг мэдрэмж төрдөг байсан. Энэ бодол зөвхөн надад ч байсан биш байхаа. Шинэ ыөрөнхий сайд буюу С.Батболд гарсан даруйдаа хэд хэдэн газраар орж нилээд яриа хийлээ. Өөрийн засгийн газрын бодлого хааш чиглэгдэх вэ ерөнхий чигийг ард түмэнтэй гаргаж өгч чадах шиг боллоо. Хүмүүс ч тун сайн чагнаархан байж хүлээж авлаа. Тэд одоогоор дүгнэлт хийгээгүй байна учир нь ажил нь эхлээчгүй байгаа тул. Гэхдээ уур амьсгал ийм нааштай байхад сайд их зүйлийг хийх бизээ. Тэгэхээр би юу хэлэхгээд байна вэ гэвэл ард түмэн маань бас боловсроод аливаад хандлага нь өөр болоод байх шиг байна. Төрд жишиг тогтоод, түүнийг нь иргэд нь дэмждэг чагнадаг болсон шиг. Ерөнхий сайдууд нь ч ард түмэндээ нээлттэй байж чадвал дэмжлэг авч чаддаг бололтой.

Монгол хүн бүр шахуу улс төрждөг, адгийн би хүртэл төржөөд байхад арга ч үгүй биздээ. Гэхдээ бүгд маш том том зүйл ярьдаг, сонгуулийн сурталчилгаагаар явхад нь бидний амьдрал яах вэ, ингэмээр байна тэгмээр байна гэхээсээ оюу толгойг 70:30 аар л тохироорой гээд яриад суудаг ард түмэн. Монгол хүн өөрөө их том сэтгэдэг. Одоо ч бидний цээжинд дэлхийг эзлүүл эзэлсэн ч яахав гэх чин зориг хүсэл эрмэлзэл байсаар буй. Энэ бол муу биш! Улс бүгдийн ард түмэн ийм байдаг уу гэвэл үгүй. Та зүүн азийн орны ялангуяа Лаос, Камбож хүмүүстэй яриад зүээрэй их өөр сэтгэлгээ байдаг. Хүн ам нь их, тэдэнд аугаа түүх байхгүй. Тиймдээ ч сэтгэлгээ нь жижиг байдаг. Солонгос, Монгол хүнтэй ярихаараа нүд нь томорчоод итгэж ядаад байдаг.

Гэхдээ бид том байх газраа том байж, харин бодит байдлаа бодит нүдээр харж байх ёстой. Юу юугүй улс орон, цөмийн дайн гэж санаа зовоод байхаасаа илүү хажуудаа байгаа СӨХ нэртэй мөнгө хүүлдэг энэ газруудаа цэгцлэх хэрэгтэй. Орцны жижүүр нь ажлаа хүүхгуй бидны мөнгөөр архидаад байхад ач холбогдол өгдөггүй мөртөө, хэдэн тэрбумаар нь идээд байна шдээ гээд халаглаад байдаг. Наанадаж өдөр бүр хүрээлэн буй асуудлаа шийдмээр байна. Иргэний тэр хөдөлгөөнүүд ч тэр. Цаанадаж энэ шүүх тогтолцоог янзалмаар байна. Танил талгүй бол тийшээ зүглээд ч хэрэггүй гэдгийг би хүртэл мэдрээд байхад бусад нь бол мэдэхийн дээдээр мэдэж буй бизээ. Хүнд бол иргэний ч бай зохицуулагдах асуудлаар шүүхдэж л таараа энэ үед чи, таньдаг хүнтэй нэг нөхөрт бут авхуулна гэдгээ ямагт санаж яв. Ниргэсэн хойно нь хашгирах бус өмнө нь асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэхдээ асуудлаа чи шүүхэд танилтай болж бус, үнэн зөв шийдвэр гаргадаг шүүхтэй болох тал дээр анхаарал хандуулах нь туйлаас зөв. Энэ ч утгаараа ерөнхийлөгч маань тун зөв газар дуу хоолойгоо гаргаад байна. Харин бид тэр хүнд даатгаад орхих бус бас нэгдмээр.

Бодит байдлаа мэдрэцгээе! Хамаагүй том жаалаад яахав гэхдээ хэрэгтэй газар нь дуугарч байх нь хамгаас чухал бизээ.

Dec 6, 2009

Бүтэнсайны бичлэг

Эрт дээр үеэс хүмүүс гар хөлөө хөдөлгөлгүй хоол олж идээ л, хөлөө жийгээ л хэвтээд байх сонирхолтой байжээ. Тиймдээ ч хөдөлмөр хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх зэрэг янзан бүрийн арга сэдэж иржээ. Түүний нэгэн баталгаа нь хагас сайнд хагас ажилладаг, бүтэн сайнд нь бүтэн амардаг болж. Гэхдээ энэ зүйл яг хэдэн оноос эхэлснийг би мэдэхгүй юм. Гартаа муна барьцан, арьсаар хувцас хийсэн "Үү ҮүҮ үү" гэж ярьдаг байсан тэр үед бол ийм тогтсон амралт байгаагүй гэж боджийн буруу бол залруулаарай. За тэр яахав тэгсэн Монголд бол саяханаас хагас бүтэнсайнгүй бүтэн амарчдаг болсон билээ. Саяхнаас гэдэг бол харьцангуй ойлголт шүү дээ. Энэ харьцангуй гэдэг үг чинь Эйнштэйн ах "Харьцангуйн онол"-оо нээхээс ч өмнө байсан гэж байгаам шд. 19-р зууны эхээр Эйнштэйн ах энэ онолоо нээж байхад, би ямар байсан биш бас яг таг бат хэлэх боломжгүй. Тэгж бол итгэдийн, итгэнэ гэдэг гайхамшигтай зүйл л дээ. Хүн гэдэг чинь анх үүссэн цагаасаа л бусдад итгэх нь бүү хэл өөртөө итгэхдээ хүртэл эргэлздэг байсан гэж байгаа юм. Үүнийг өвчин гэж үзэх аваас энэ ярвигтай өвчин өнөөг хүртэл эдгэрээгүй зарим талаараа бүр хүндрээд байна шүү дээ.Мөн хүн үүссэн цагаас л гээд байдаг хүн үнэхээр үүссэн ч юмуу үгүй ч юмуу бүү мэд дээ. Бид зүгээр л хүн үүсжээ гэж итгэдэг.

Нэг тийм зураг байдаг даа бөгтийсөн сармагчин маягын нөхрөөс цаг хугацааг улираан байж тэгш алхдаг биедээ үсгүй хүн үүссэн талаар... Би бол тэрийг хараад яг энэ ч үнэн байхаа гэж итгэдэггүй юм. Энийг чинь нотлох батлах баталгаа нь бүрэн төгс гараагүй байна тэ. Шашин энэ тэрээс авхуулаад төөрөлдүүлээд байгаа, замыг н харин ч шулуутгаад байгаамуу янзан бүрийн сонин хачин зүйлс байсаар байнаа. Гэхдээ миний итгэл үнэмшил бол баталж нотолж чадахгүй бол үл итгэх байдал юмаа. 100% үгүйсгэж чадахгүй мөн дагалдан баясаад гүйж чадашгүй нь... Тиймийн учир аягүй сэрдээ ч нөхөр болчиж байгаа ч юм шиг. Мэдээж хэн нэгны үгийг сонсоод дагаад гүйчдэг нөхрөөс хаширлаад эргэлзчдэг хүн нь дээр байх нь ч бий байх. Сөрөг тал ч бий л байх. Гэхдээ би тийм хүн юмаа гэхээр абсолют утгаараа энэ ийм нөхөр юмаа гэж ойлгож яавч болохгүй, юм гэдэг чинь харьцангуй шүү дээ.
Хэн гэдэг философичоос билээ ингэж асууж:
-"Та бидэнд сайн сайхан амьдрах арга, зөв шударга явах зам, хөрөнгө хураах ямар ч утга байхгүй ээ гээд заах мөртөө өөрөө юунд өмчтэй байдаг юм бэ?"
Тэгтэл философич ингэж хариулсан гэдэг:
-"Би хэрхэн зөв амьдрах, сайхан амьдрахыг хэлдэг болохоос, хэрхэн амьдардагаа ярьдаггүй юмаа" гэжээ.

За яг ингэж асуугаад таг ингэж хариулсан гэдэг бол худлаа. Гэхдээ утга бол гарсан байхаа. Санаа нь бол үнэхээр дажгүй байгаа биз. Түүн шиг намайг ингэж яриад бичихээр яг ингэж амьдардаг ингэж боддог гэж бодох нь ташаа юмаа, бүр эсэргээрээ ч нөхөр байж магадгүй нь байна шдээ. Харин миний нэг алдаа бол өөр дээрээ үүнийг аягүй сайн ухамсарладаг мөртөө бусдыг 100% шулуун замаар явуулах гээд байдаг. Өөрөөр хэлбэл муухай "шүүдэг" нөхөр байх шиг. Гэхдээ энэ ч бас харьцангуй үг юмаа.

За энэ харьцангуйгаас болж яриа ч явахаа байлаадаа яах гэж би Дорнын азид төрвөө хэхэ. Аливаа нэг болохгүй юм болохоор Монгол руугаа ази руугаа чихчихдэг. Аливаа нэг сайхан юм болхоор өөрлүүгээ наачихдаг энэ "Монгол" хүний зан уу! (Хэхэ заза миний зан уу!)

За даа бүтэнсайны бичлэг гэсэн чинь бүтэн муу бичлэг болж байх шиг байна. Болж байх шиг гэж бичих гэсэн шууд болжахшиг гэж бичиж байна шүү дээ! Бичиж байна шүү дээ гэж бичих гэтэл бичжийшд гэж бичмээр санагдаж байна. Блог хөтлөгчид маань Монгол хэл алаад хаясан бичлэг хийгээд, тэрийг нь би уншаад (үнэндээ бид бүгд ингэж ярьдаг) ингэж бичээд байдаг юмуу мэдэхгүй. Ямар ч л байлаа news.mn энэтэрээс Гамп, Артгаа нарын бичлэгийг уншихаар ямар ч түүртэх зүйлгүй уншчаад байдаг юм. Тэгээд доорх сэтгэгдэл дээр нь Монгол хэл алаад хаяцан байна ш дээ энэ тэр гээд (Тэр сэтгэгдэл нь өөрөө жинхэнэ Монгол хэл үхдэг бол алаад хаяцан баймаар байдаг даа) бичсэн байдаг. Тэгээд хаана яацан байвдаа гээд анхаараад эргээд бичлэгийг нь уншихад нээрээ л алаад хаяцан байдаг шүү. Өөрөө ч анзаараагүй зөв ойлгож, буруу бичдэг болсон байна. Энэ бүхэн буруу юу гэвэл буруу, гэхдээ буруу гэдэг харьцангүй ойлголт, хэл гэдэг өөрчлөгдөж хувьсаж явдаг зүйл цаг хугацаатай уралдан буй өнөө үед харилцан яриа, бичлэг гэдэг богиноссоор байх биз. Юмыг товчлоно гэдэг гайхамшиг байдаг ажгуу. Гэхдээ товчилсон юм нь хүн бүр ойлгодог байх гэсэн шаардлага хангасан байх учиртай. зарим нэг сонин нийтлэл дээр байгууллагын нэрийг товчилсон байх агаад юу гээд байгаа нь үл мэдэгдэх баахан НХХХУТР гэсэн зүйлс байдаг даа. Ядаж л эхэнд нь бүтнээр нь бичээд ард товчилсон нь байдаг сан бүүр ч байхаа байсан шиг байлээ. (Янзын олон "байна" байх шиг байнадаа.)

За бичлэгээ дуусгая шалгалтандаа бэлдэе. Бүтэнсайны бүтэн бичлэг үүгээр дуусваа.
Санал хүсэлт байвал сэтгэдэл дээр үлдээнэ бизээ.

Dec 3, 2009

Стресс

Стресс хэдийнээс үүсэлтэй вэ?
Энэ асуултанд бол шууд хариу хэлчихье дөө хүн үүссэн буюу оюун санаа хэзээ үүссэн тэр үеэс л эхлэсэн байж таараа. Хотод ажиллаж амьдардаг, өглөө гараад орой л нэг юм гэртээ орж ирдэг хэнбугай ч амралтаараа салхинд гэр бүлээрээ гарахад ядаргаа нь тайлагдаж стрессээсээ сална. Тэр битгий хэл шувуудын жиргээ сонсож, голын эрэг дээр хэвтэх нь бүүр жаргал болно. Харин хөдөө мал маллан амьдардаг хүнд өглөө эртээ гараад малаа маллаж, өдөржин нөгөөх сайхан байгальд нь байгаа ч гэсэн ганцаар байхаас уйдна залхана. Гэхдээ би тэр хүнийг стрессддэг гэж хэлэхгүй хотын амьдралтай харьцуулахад утгагүй их чимээн шуугиан, олон хүнтэй харьцаж зан ааш таарахгүйгээс гадна, үл ойлгцол зэргээр муудалцаад байхгүй тул стрессдэх нь бага. Үүнийг хэн ч мэднэ.
Ер нь бол хотын хүмүүс хүн муутай, овилгогүй гэх зэргээр хэлэгддэг шүүдээ наад зах нь танихгүй хүн битгий хэл таньдагдаа ч итгэнэ гэж байхгүй. За эдгээрийг орхиод арай өөр зүйл ярья.

Өндөр хөгжилтэй орнуудад яагаад амиа хорлолт их байдаг вэ. Мөнгө зөндөө олоод үрж ядаад уу хэхэ. Эдийн засаг нь хөгжихийн сацуу, хувь хүнээ ч хөгжүүлж иржээ. Хөгжих гэдэг харамсалтай нь харьцангүй ойлголт ажгуу. Хөгжилийн бэрхшээлтэй хүн гэхэд энгийн хүнээс зарим эд эрхтэн нь дутуу хөгжсөн, эс бөгөөс гэмтэж, түр ба бүр эмчлэх бололцоогүй болохыг хэлнэ. Харин энгийн буюу хөгжилийн ямарваа бэрхшээлгүй улсуудыг хөгжилтэй хүн гэж хэлдэггүй билээ. Oлимпийн тамирчид, медалтан айхтар бие хааны хөгжилтэй улсыг өөрөөр нэрлэх биз. Эргээд нөгөө өндөр хөгжилтэй орнуудруугаа ороход тэд нийгэмд үл ойлголцол бүдүүлэг ёсыг халах элдэв арга зохион нөгөөхөө хүний хэрэгцээ болсон мөнгөтэй нь холбоод өгчихжээ. Үр дүн нь дэлгүүр үйлчилгээний газар ороход "Тавтай морилно уу", "Танд баярлалаа" хэмээн нүүрэндээ худал инээмсэглэл тодруулсан үйлчлэгч нар зогсоно. Гагц үүгээр үл зогсон, энгийн хүмүүс ч нийгэмд бие биедээ худал үнэн талархах, ёс алдахгүйг хичээх болжээ.

Байзаарай тэгвэл аль ч үндэстэн ястанд ёс, зан заншил гэж байх агаад үүнийгээ тэд хийснээр стрессдээд байдаггүй шүү дээ. Тиймээ яах аргагүй энэ үнэн билээ. Гэхдээ тэр феодалийн нийгэмд ч хэн нэгэн түшмэл, хааны гаргасан дүрэм журмаас хүмүүс стрессдэж байсан гэдгийг тодотгох хэрэгтэй. Харин ахмад настантай мэндлэх, айлд орохдоо мэнд мэдэн, гутал, гадуур хувцасаа тайлан ордог нь хаана ч байдаг ёс. Гэхдээ энэ бүхэн нь зайлшгүй хийх хэрэгтэй зүйлс билээ. Ядаж л мэндчилгээ хийхгүй айлд яваад орвол алж талах нуу л гэж харна шүүдээ. Гутлаа тайлахгүй ороод байвал тэр айлын цэвэр цэмцгэр байдалд бүдүүлгээр халдаж хүний хөдөлмөрийг үнэлэхгүй доромжилж буй хэрэг.

Өнөө цагт дэлгүүрт ороход Тавтай морилно уу гэж хэлэх шаардлага яг байгаа ч юмуу үгүй ч юмуу, олон мянга давтаж хэлсээр нөгөөх нь анхны утга шинж чанараа алдаад зүгээр л амны уншлага болсон байх жишээний. Үйлчилүүлэгчийнхээ өөдөөс харан чигтэйхэн сайхан инээмсэглэх нь үйлчүүлж буй хүндээ таатай ч, үйлчилж буй хүн нь түүнээсээ стрэссдэж байгаа. Яагаад үйлчилгээний газрын ажилчид гэртээ харихаараа салж унах гэж байгаа улс хариад, гэрийнх нь хэн нэг нь жаахан төвөг удахад уурладаг вэ.

Тод томруун жишээ гэвэл Япон орныг гол төлөөлөл болгож үзэхэд болох байх. Амиа хорлолтоороо дэлхийдээ нэгт явдаг энэ орон өндөр хөгжилтэйгээсээ гадна үйлчилгээний соёлоороо ч дээгүүр явдаг байх юм. Азийн орны төлөв даруу байдал, бодол санаагаа шууд илэрхийлдэггүй хэв шинж дээр нэмэгдээд энэхүү үйлчилгээний соёл, албан газрын дэг журам хэрэгтэй хэрэггүй дүрэм нь явсаар эднийг өөрсдийг нь маш их стрессдүүлдэг боловуу. Томоохон хотоосоо зайтай болоод ирэхээр нөгөөх түм түжигнэсэн чимээ анир намжихын сацуу, стресс нь буураад ирнэ.

Америкийн томоохон хотууд, Москва зэрэг газар судалгаа хийгээд үзтэл хүн ам төвлөрсөн уг газруудад хувь хүний чөлөөтэй орон зай нь дутагдаад гэнэт тэсрэн өөрийгөө хянаж чадалгүй янз бүрийн асуудал ихээр үүсгэдэг байна. Наанадаж л метро хүлээн зүв зүгээр зогсож байсан хүн гэнэт бухимдан хүнийг метроны замруу түлхсэн явдал нилээд гаржээ. Ар гэрт нь асуудал үгүй, ажил албан дээрээ ч зүв зүгээр байсан хүн юунд хатгуулахаараа ийм үйлдэл хийвээ гэж судлаж нэгэн таамаг дэвшүүлсэн нь хувь хүний орон зай багасаж бусад хүнтэй үйлчилцэх контакт хэт ихсээд ийм үйлдэл гаргадаг байж болзошгүй гэжээ. Өөрөөр хэлбэл хүнийг тойроод аура ч билүү энерги байдаг тэрийгээ гэмтээгээд байхаар хүний ажил үйлс ахихаа байж уцаартай болж, өвчин ороох нь их байдаг гэдэг шүү дээ. Үүнтэй их төстэй байдал илэрсэн нь энэ ажгуу. Амьтан адгуусыг ч гэсэн өөрийнх нь амьдрах нөгөөх орон зай нь хумигдаад ирэхээрээ олноороо үхэж үрэгдээд эхлэдэг.

Тэгэхээр та стрессдээд байна уу? Эс бөгөөс өвчин ороогоод байна уу? Ажил төрөл чинь бүтэхгүй амархан бухимдаад байгаа бол орчингоо нэг сайн анзаараад үзээрэй.

Таныг стрессдүүлж буй тэр асуудлыг яаралтай олж асуудлыг шийдвэрлээрэй гэж зөвлөе.
Мөн ажлийн идэвх, сурах идэвхийг дээшлүүлэх нэг арга нь цэвэр цэмцгэр байдал гэдэг юм гэсэн. Мэдээж орон гэр тань, та өөрөө цэвэр цэмцгэр байвал нэг том асуудлыг шийдчиж буй хэрэг дээр нь нэмээд орчин тойрон хотоо цэвэр цэмцгэр байлгаж дөнгөвөл та ч, бусад нь ч амар амгалан байх болно.
Гадаа гараад нүүрлүү хог нисэж ирээд байхгүй бол хэн ч хэн нэгэнтэй муудалцаад байх нь бага л байх боловуу даа.
Стресстэй тэмцье!

Dec 1, 2009

Монгол орон цаашдаа...

10-аас 20-н жилийн дараа Монгол орон ямаршуу байх болоо?

Зарим хүмүүс Монгол орон энэ ордуудаараа мөнгө олоод Арабийн баян орон шиг болноо гэх юм. Хүсэж буй зүйл нь ярианаас нь дэндүү ойлгомжтой ба нөгөөх коммунизм байгуулагдахаар хүссэн хэмжээгээрээ дэлгүүрт ороод бараа бүтээгдэхүүн авна цалин ч тэр дураараа аваад зоргоороо зоолоод байх мөрөөдөл нь...

Аа бас Монгол орон хятадын клон болчиноо гэх гутранги үзэлтнүүд байх, үүнийгээ нотлох зүйл нь ердөө л Монголд ирээдүй байхгүй нэгэнт өнгөрсөн гэх.

За энэ гутрангууд ч яахав. Тэднээс гадна ямар ч өөрчлөлт байхгүй гэх ирээдүйдээ итгэл муутай улс байна. Учир нь хүнд хөнгөн үйлдвэрлэл хөгжихгүй байгаа учир цаашдаа ч бараа бүтээгдэхүүнүүдийг импортолсоор байх болно. Мөнгөө гадагш нь урсгасаар байгаа цагт өөрчлөлт болохгүй гэх.

Үүнээс гадна мэдээж богино хугацаанд үсрэнгүй хөгжиж зээлдэгч бус зээлүүлэгч орон болноо гэх хэсэг бий. Тэд бол уул уурхай, газар тариалан, мал аж ахуйгаараа бараа бүтээгдэхуун экспортолж, их хэмжээний зээллэгэ барьцаа аван үйлвдвэрүүд барин эхний ээлжинд улс орноо хангах, явцдаа гадаадад гаргах... гэх.

Ер нь бол бодлоготой зөв төлөвлөгөөгөөр явбал сүүлийн хувилбарлуу орох боломжтой гэж бодож байна. Мэдээж зөндөө асуудал, бэрхшээл тулгарах л байх. Энэ бүхнийг шийдэж байна УйХ нь тэр дээгүүр ярилцаад балай нэмэлт хууль тогтоомж гаргаад байх бус, харин чанартай сайн хууль гаргаад хуулиа мөрдүүлэх бололцоогоор нь хангаж өгмөөр. Саяханаас мөнгө төлж хууль боловсруулна гэж яригдах болсон байна хэр үр дүнтэй юм бол. Бусад оронд ийм жишиг байдаг юм боловуу. Миний бодлоор бол хуулийн загвараа гаргаад тухайн салбарт нь, тэдэнтэй холбогдох салбаруудаар нь хэлэлцүүлээд аян зохион байгуулж үзэл бодлын сонсоод баталж байвал арай л амьдралд ойр болох юм шигээ.

Oct 31, 2009

Амь

Энэ байгаль дэлхий гэж их сонин юм байх юм. Байгалийн хууль гэх илэрхийлэл байна. Байгалийн хуулийг зөрчих боломжгүй, бүх зүйл, үзэгдэл байгалийн хуулиар явагдана гэх мэт...

Энергийн нэг түвшинээс нөгөө түвшин рүү шилжиж шинэ амь бий болжээ. Өөртөө энерги шингээж энерги ялгаруулангаа өснө, хөгжинө томроно. Тэгээд эргээд уналт явагдана. Алдана, эцэст нь үхэх буюу амь үгүй болно. Гэвч энерги нэг түвшинээс нөгөөрүү л шилжсэн хэрэг. Энэ амь, амьдрал гэдэг зүйлс дотор гайхалтай зүйлсийн нэг нь яах аргагүй хүн. Бодож сэтгэнэ, баярлаж гунина, бодлогшироно, уйлна инээнэ. Гэхдээ амьтанд ч энэ зүйлс бий юу гэвэл бий. Гэвч хүн гэдгээс энэ зүйлээс ялгаатай. Хүн нь өөрөө их хөгжингүй дэвжингүй, амьтадтай харьцуулвал бараг төгс шахуу эд байх.

Хүний амьдрал өөрөө их сонирхолтой байна л даа. Хаана ч төрсөн яаж ч амьдарч байсан. Гаднаас нь харсан ч дотроос нь мэдрэх гэж оролдсон ч. Хүн яах гэж төрсөнөө үхэхээ мэдээд үхэлтэй нүүр тулахдаа ухаардаг байж болох юм. Урт удаан наслаад байгалийн хууль ёсоор амь үгүй болох тэр агшинд хүнд юу бодогддог бол. Эсвэл бие нь өдөр өдөрт доройтоод юу юугүй миний төгсгөл дөхөж дээ гэж мэдрэх тэр агшинуудад хүний дотор юу эргэлддэг бол?

Хоёр сарын өмнө уулзаж байсан хөгшин хэдийгээр тэргэнцэр дээр суусан ч хөгжүүн гэгч нь анх танилцаж байлаа. Ачаа өвөр дээрээ суулгаад тоглох тэр буурай надад ануухан байна даа гэж санагдаж байж билээ. Хоёр долоо хоногийн өмнө уулзахад хэвтэрт орцон, ярьж чадах ч босч чадахгүй болсон байлаа. Ухаан нь саруул хэвээр, оройдоо нэг стакан пиво уучих хэмжээтэй. Дуртай хоолоо идэж чадахгүй ч өөрөө хооллочиж дөнгөхөөр байв. Харин өнөөдөр уулзахад хурхираад хэвтэж байх. Эхэндээ би унтаж байна даа гэж бодож байлаа. Гэвч тийм биш байжээ ухаан нь саруул, харин ярьж чадахгүй нүдээ нээж чадахгүй, хөдлөх гэвэл гараа л бага зэрэг хөдөлгөнө. Ер гарсан тэр буурай ганцхан зүйлийг хэвтэнэ хүлээж байна уу даа гэлтэй. Үр хүүхэд нь таныг хүрээлэн буй энэ олон хүмүүсийг бодоод чадлаарай тэмцээрэй тэсээрэй гэх.

Хүн гэлтгүй энэ байгаль дэлхий дээр буй бүх зүйлс, амь юуны тулд оршин байдаг хэрэг вэ. Эцэст нь ингээл дуусах гэж тэр үү. Амьдралын энэ эгэл мэт атлаа асар гүн хэлхээ хэдийнээс эхлээд хэдий хүртэл үргэлжилэхыг таах аргагүй. Шинжлэх ухаан хөгжихийн хирээр байгалийн нууцыг тайлж бидний өмнө дэлгэсээр байна. Хүний тархи 150 жил амьд байх боломжтой ч, бие нь тиймгүй байдаг байна. Хүний идэж ууснаас уу, амьдралд тохиолдсон элдэв стресс, үйл явдлуудаас уу гэх мэт асуудал дэвшүүлээд түүндээ хариулж байна. Нэг нь явж байхад, нэг нь ирж байдаг. Нэг хөгшин үхлээ хүлээн орон дээр хэвтэж байхад, орныхон доор ой хүрээгүй гуч нь тоголж байх. Нэг талаараа үхэл гэж огт байхгүй эцэс төгсгөлгүй үргэлжилдэг мэт. Хамгийн хэцүү юм шиг нэг зүйл ярьж чадахгүй нүдээ нээж чадахгүй болсон хүний тархи эрүүл саруулаараа байхад юу бодон хэвтдэг болоо. Үхэлтэй хором бүр тэмцэн буй тэр амь эцсийн зорилго нь юу болоод тэгэн тэгэн тэр үхэл гээчтэй тэмцэн байна вэ.

Энэ хорвоо дээр зарим нэг нь амь амьдралын төлөө ийнхүү хичээн зүтгэнэ байхад, өөр нэг хэсэг нь яагаад юман чинээ бодохгүй амиа үгүй хийнэ вэ. Эс бөгөөс хэн нэгний төлөө амиа үл хайрлах, үгүй бол хэн нэгэн хаан, шашны тэргүүн, улс эх орны төлөө хэмээн амиа золино вэ. Үнэхээр энэ бүхэнд утга учир бий юу? Бий бол тэр нь юу гэж? Байхгүй бол энэ бүхэн юунд хэрэгтэй юм?

Oct 27, 2009

Электрон шуудан

Хүмүүс янз бүрийн электрон шуудан хэрэглэдэг байх. Миний хувьд хамгийн анх Hotmail ашиглаж байлаа. Хэрэглэх ч юу байхав нээгээ л тэгээд аяндаа хаагдсан байхдаа. Дараа нь бол Yahoo mail хэрэглэх болсон. Ой тогтоолт муутайгын улмаас олон ч хаяг сольж байсан. Харин одоо хэрэглэж байгаа хаяг маань 6 дахь жилээ үзэх гэж байна гэхээр ой тогтоолт сайжирсан гэхээсээ байнга ашиглах болсонтой холбоотой биз. Харин 2 жилийн өмнө Gmail -д бүртгүүлж байлаа. Гол зорилго нь Google Reader ашиглах байсан юм. Харин Gmail-г блогтойгоо холбож өгснөөр бага багаар танилцаж байсан. Ер нь бол Gmail-д давуу тал их байх шиг санагддаг. Ядаж л хийц нь энгийн тохиргоо сайтай.Attach хийхэд ч тэр хурдан бас хаана юу болоод байгаа нь ойлгомжтой байдаг. Би ер нь өөрөө аливаа юм энгийн байхад дуртай хүн шиг байгаа юм. Simple is best! гэдэгдээ. Энгийн бөгөөд ойлгомжтой. Хичээлийг ч тийм байлгах гэж оролддог. Yahoo mail сайжраад шинэ дүр төрхтэй байсан ч би гэдэг хүн классикын ашигласаар л байлаа. Ерөнхийдөө бол mail-ээ Gmail рүү нүүлгэе гэж бодогдоо л байгаа. Бага багаар шилжиж буй ч нэг удаа гүүгл ах алдаа зааж зогссоноос болоод бас жаахан айгаад байх болсон. Яг хэрэгцээтэй үед тэгээд гацчихвал хэцүү л байх. Гэхдээ та бүхэнд Gmail-ыг санал болгоё.

Хэрэглэхэд тохиромжтой шүү.

Oct 25, 2009

Цөмийн эрчим хүч

1973 оны газрын тосны хямралын үед Япон орон анхны атомын цахилгаан станцны үйл ажиллагаагаа эхэлжээ. Өнөөдөр Япон орон нийтийн цахилгаан эрчим хүчнийхээ 35%-ийг атомын цахилгаан станцаас гарган авч байна. Засгийн газрын төлөвлөгөөгөөр 2009 онд 39%, 2014 онд 41%, 2050 онд 60% цахилгаан энергийг атомын цахилгаан станцаас гаргах зорилт тавиад буй. Тэдний тоног төхөөрөмж нь 50% хүртлээ гаргаж чадна гэж өнөөдрийн байдлаар тооцоолоод байгаа юм.

Мэдээж зөвхөн япон л цөмийн энергид найдаагүй ээ. Дэлхий дээр ойролцоогоор 400 гаруй АЦС буй. Түүний 50 нь Японых. Ерөнхийдөө дэлхийн нийт цахилгаан энерийн 16-17% нь АЦС-аас гаргаж буй гэж үздэг. Харин Франц өөрийн орны 75%-ийн цахилгаан энергийг АЦС-аас гарагн авч байна.

Цөмийн эрчим хүчний давуу тал нь цэвэрхэн, хямд, ашигтай, аюулгүй гэх дөрвөн үгээр тодорхойлж болох юм. Цэвэрхэн гэдгийг өнөөдөр хэнч үгүйсгэж чадахгүй, учир нь нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй, хүхрийн оксид ч мөн адил. Тиймээс нефт, нүүрс шиг дэлхийн дулааралд нөлөөлөхгүй, хүчлийн бороо оруулахгүй гэсэн үг. Мөн нүүрснээс, нефтээс олон дахин хямд юм. 1.6 сая тонн нүүрснээс үйлдвэрлэх эрчим хүчийг хагас кг уранаас гарган авна. Тийм ч учираас дэлхийн эрчим хүчний ирээдүй АЦС-д буй гэж дэлхий даяар үзэж буй.

Харин цөмийн энергийн сөрөг тал гэвэл цөмийн зэвсэг ба түүнийг хадгалах арга технологи юм. 1979 оны Three Mile Island, 1986 оны Chernobyl АЦС-ын осол. 2004 оны Mihama дахь 5 хүн үрэгдсэн аваар зэрэг нь энэ талаар санаа зовних асуудлын нэг хэсэг болоод байна. Мөн ашиглагдаад дууссан цацраг идэвхит савуудыг хэрхэх вэ гэдэг асуудал буй. Японд 2000 онд NUMO буюу Цөмийн бохирдолыг шийдвэрлэх холбоо байгуулагдсан. 2020 он гэхэд Япон орон 40 мянган ширхэг хэрэглэгдсэн цөмийн торхийг устгах шаардлагатай болно. Одоогийн байдлаар 300 жилийн хугацаанд газар булах гэсэн аргыг хэлэлцэж буй.

Мэдээж цөмийн эрчим хүчинд олон олон ашигтай тал буй ч сөрөг зүйлс байсаар байна. Гэвч дэлхийн дулаарал, бохирдол зэргийг шийдвэрлэх гарц, нөгөөтэйгөөр ойрийн хэдэн арван жилийн эрчим хүчээ хаанаас олох вэ хэмээх дэлхийн энергийн хямралыг давах арга цөмийн энергийг ашиглах л болж таарч байна. Тиймээс аюулгүй байдлыг анхаарч өөдрөг үзлээр цөмийн энергиэ хэрэглэцгээе.

Oct 22, 2009

ADHD

ADHD (Attention Deficit Hyperactivity Disorder) нь америкийн хүүхдүүдийн дунд ихээр оношлогдоод байна. Хүүхдүүдийн дунд 3-аас 8 % болж, насанд хүрэгчид 4-өөс 5 % болж өсөөд байна. Харин ADHD нь Шинэ Зиландад 6.7%, Германд 8.7%, Хятадад 8.9% тай байгаа бөгөөд, судалгаагаар японд 2.5% буюу 40 хүүхэдтэй ангид 1 хүүхэд гэсэн судалгаа гаржээ. Сэтгэц эмгэг судлалын статистик оношлогооны газрын үзэж байгаагаар ADHD нь хүүхдүүдийн дунд тэр тусмаа 6-7 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн дунд их байгааг тогтоожээ. ADHD-ыг гурав ангилах ба "анхааралгүй, хайнга байх", "хэт их хөдөлгөөнтэй", энэ хоёрын хосолмол гэж ангилдаг байна. Анхааралгүй байх гэдэг нь хичээл дээр унтах, хэт мөрөөдөх зэрэг байхад хэт хөдөлгөөнтэй байх нь анги дотор тогтвортой суухгүй байнга гүйх, суух үедээ хөлөө ганхуулж, гарт барьсан зүйлсээ эргүүлэх, анхаарлаа нэг чигт төлөврүүлж чадахгүй байх зэрэг юм.

Өөрөөр хэлбэл ADHD нь сэтгэцийн өвчин эмгэг гэж үздэг ажээ. Хэдийгээр үүний шалтгааныг бүрэн олж тогтоогоогүй ч цөөн тооны онолууд гарч ирсээр байна. Хамгийн эхэнд ADHD нь удамшдаг гэх, үүний эсрэг хэзээ ч хэн нэгнээс удамших бололцоогүй ч үздэг. Мөн жирэмсэн байх үетэй хамаатай гэх нь ч бий. Жишээлбэл согтууруулах ундаа, тамхи ихээр хэрэглэдэг эхийн хүүхэд ADHD-тэй төрдөг, мөн эртэдсэн хүүхэд тийм байдаг гэх мэт... Мөн хүүхэд байхдаа тархины гэмтэл авхаас ч гэж үзэх тохиолдол байдаг, эс бөгөөс хортой бүтээгдэхүүн хүнсний будаг оруулагчаас гэх нь бий, мөн аллерги, сахар, бактер, тэжээлийн дутагдал ч гэдэг байна. Саяханаас америкт Ritalin хэмээх эм гарчээ. Энэхүү эм нь ADHD-г намжаах зориулалттай ба харин цувралаар ашиглахгүй байхыг зөвлөдөг.

Гэвч энэ бүхнийг үл харгалзан зарин хүмүүс энэ бүхэн зүгээр л зохиомол зүйл, эмч нар санаачлаад эмийн үйлдвэрууд гаргасан нэгэн бизнес гэж үзэх нь байдаг. Харин эмч нар үүнийг байдаг гэж нотолж үүнийгээ энэ эмийг хэрэглэх хүмүүсийн тоо өсөж байгааг хэлдэг.

Oct 21, 2009

Болгохуу, болихуу?

С.Баярын засгийн газар энэ намраар дуусаж байгаа гэнэ үү?
Үнэн худал нь мэдэгдэхгүй боршувуу нисээд олонхийг дасгаад дараа нь биеллээ олдог зүйл сүүлийн үед их болдог болжээ. Урьд нь ч байсан л байх. Саяхнаас С.Баяр сайдын биейин байдлаас болоод удахгүй ажлаа өгнө, засгийн газарт халаа сэлгээ орно гэх яриа, нийтлэл тарж байна. Гэхдээ саяхнаас гэж бас хэлэмгүй ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л даа. Захиалагч нь тэр ч гэх таамаг цугтаа явна. С.Эрдэнэ гуайг улсын их хуралд оруулж ирсэн, Зоригтийн эсрэг Бурмаа гуайг тавьсан гээд таамаглалууд явагдсаар ирлээ. Гүндалайгаар шантаажилсан санал улс төрийн шийдэл, засгийн газраа авч үлдэх арга зам гээд учир нь үл олдох мэт онц сонирхолтой жүжигүүд ар араасаа явсан намар байх шив. С.Баярын засгийн газрын төгсгөлийг харах сонирхолд хэнд байж болох вэ?
За даа хэнд гэдэг нь сонин биш биздээ. Харин засгийн газар тогтвортой үйл ажилаа явуулж байх нь хэнд ашигтай вэ гэдгийг бодвол хэрэгтэй боловуу. Саяхан хийгдсэн гэрээний бэх нь хатаагүй байна. Ажил нь ядаж гольдролдоо ороосой. Нэг үймээд эхлэвэл гэрээ цуцлана гээд гудамжинд жагсах хүмүүс багагүй бий байх шүү. Хийсэн ажил нь үр дүнгээ өгч эхлээд буй энэ засгийн газрыг заавал сольж холих гээд байдаг нь гайхалтай. Гайхалтай ч юу байхав дээ угаас албан тушаалын төлөө явдаг нь хүний араншин хойно, хөнөөгөөд ч болох авхийнсан гээд орондоо нойр нь хүрэхгүй хөрвөөдөг нь нэг бус биздээ. Анх хамтарсан засгийн газар байгуулах гэх үед би хувьдаа эсэргүүцэж байсан. Балиар юмнууд Алтангадасынхантай нийлээд баллаж өгөх нь дээ гээд. Би ч гэлтгүй олон хүмүүс хэлж байсан байх. Бат-Үүл, Элбэгдорж гуай, Баабар гээд л олон хүмүүс хэвлэлээр ч тэр санал бодлоо хэлж байсан. Гэхдээ тун удалгүй Монгол даяар энэ засгийн газрийг хүлээн зөвшөөрчлөө. 7 сарын 1 ны үйл явдлын дараа С.Баяр сайдын нэр нөлөө нийгэмд нилээд унасан боловуу. Дараа нь олимпоос медал аваад байсан үед талбай дээр болсон үйл явдлаас бүүр доошоо явцан. Гэвч хүн сайтай муутай гэдэг хийсэн ажил нь өнөөдөр үнэлэгдэж байна. Зоригт намаасаа нэр дэвшүүлэх үйл явц нь өөрөө намын даргын нэр нөлөө нам дотор хэр байгааг харуулчлаа.

Энэ засгийн газар тогтвортой цаашид үйл ажилаа явуулсан нь дээр гэж миний хувьд харагдаж байна. Гэрээ байгуулахдаа өөр дээрээ гал аваад гараад ирж буй залуу сайд, ерөнхий сайд хоёрт алга ташмаар. Нийгэмд цацсан золбин гүтгэлэг бүгдийн санааг эргүүлж байхад тэд хариуцлагаа үүрнээ гэсээр даваад гараад ирлээ. Монгол африк болохуу араб болохуу одоо хорин жилдээ харагдана биз. Харин дараагийн сонгууль болтол энэ багийг ажилласаар байгаасай гэж би хувьдаа хүсэх байна.

Монгол орны хөгжил яруу сайхан ярьдаг амалдаг улстөрчидын буянаар бус тогтвортой төр, үндэсний үйлдвэрлэлээр л хөгжинө. Ганц газраа ухаад мөнгө олох бус, хийж бүтээж үйлдвэрлэж амьдрах цагыг бүтээцгээе.