Dec 3, 2009

Стресс

Стресс хэдийнээс үүсэлтэй вэ?
Энэ асуултанд бол шууд хариу хэлчихье дөө хүн үүссэн буюу оюун санаа хэзээ үүссэн тэр үеэс л эхлэсэн байж таараа. Хотод ажиллаж амьдардаг, өглөө гараад орой л нэг юм гэртээ орж ирдэг хэнбугай ч амралтаараа салхинд гэр бүлээрээ гарахад ядаргаа нь тайлагдаж стрессээсээ сална. Тэр битгий хэл шувуудын жиргээ сонсож, голын эрэг дээр хэвтэх нь бүүр жаргал болно. Харин хөдөө мал маллан амьдардаг хүнд өглөө эртээ гараад малаа маллаж, өдөржин нөгөөх сайхан байгальд нь байгаа ч гэсэн ганцаар байхаас уйдна залхана. Гэхдээ би тэр хүнийг стрессддэг гэж хэлэхгүй хотын амьдралтай харьцуулахад утгагүй их чимээн шуугиан, олон хүнтэй харьцаж зан ааш таарахгүйгээс гадна, үл ойлгцол зэргээр муудалцаад байхгүй тул стрессдэх нь бага. Үүнийг хэн ч мэднэ.
Ер нь бол хотын хүмүүс хүн муутай, овилгогүй гэх зэргээр хэлэгддэг шүүдээ наад зах нь танихгүй хүн битгий хэл таньдагдаа ч итгэнэ гэж байхгүй. За эдгээрийг орхиод арай өөр зүйл ярья.

Өндөр хөгжилтэй орнуудад яагаад амиа хорлолт их байдаг вэ. Мөнгө зөндөө олоод үрж ядаад уу хэхэ. Эдийн засаг нь хөгжихийн сацуу, хувь хүнээ ч хөгжүүлж иржээ. Хөгжих гэдэг харамсалтай нь харьцангүй ойлголт ажгуу. Хөгжилийн бэрхшээлтэй хүн гэхэд энгийн хүнээс зарим эд эрхтэн нь дутуу хөгжсөн, эс бөгөөс гэмтэж, түр ба бүр эмчлэх бололцоогүй болохыг хэлнэ. Харин энгийн буюу хөгжилийн ямарваа бэрхшээлгүй улсуудыг хөгжилтэй хүн гэж хэлдэггүй билээ. Oлимпийн тамирчид, медалтан айхтар бие хааны хөгжилтэй улсыг өөрөөр нэрлэх биз. Эргээд нөгөө өндөр хөгжилтэй орнуудруугаа ороход тэд нийгэмд үл ойлголцол бүдүүлэг ёсыг халах элдэв арга зохион нөгөөхөө хүний хэрэгцээ болсон мөнгөтэй нь холбоод өгчихжээ. Үр дүн нь дэлгүүр үйлчилгээний газар ороход "Тавтай морилно уу", "Танд баярлалаа" хэмээн нүүрэндээ худал инээмсэглэл тодруулсан үйлчлэгч нар зогсоно. Гагц үүгээр үл зогсон, энгийн хүмүүс ч нийгэмд бие биедээ худал үнэн талархах, ёс алдахгүйг хичээх болжээ.

Байзаарай тэгвэл аль ч үндэстэн ястанд ёс, зан заншил гэж байх агаад үүнийгээ тэд хийснээр стрессдээд байдаггүй шүү дээ. Тиймээ яах аргагүй энэ үнэн билээ. Гэхдээ тэр феодалийн нийгэмд ч хэн нэгэн түшмэл, хааны гаргасан дүрэм журмаас хүмүүс стрессдэж байсан гэдгийг тодотгох хэрэгтэй. Харин ахмад настантай мэндлэх, айлд орохдоо мэнд мэдэн, гутал, гадуур хувцасаа тайлан ордог нь хаана ч байдаг ёс. Гэхдээ энэ бүхэн нь зайлшгүй хийх хэрэгтэй зүйлс билээ. Ядаж л мэндчилгээ хийхгүй айлд яваад орвол алж талах нуу л гэж харна шүүдээ. Гутлаа тайлахгүй ороод байвал тэр айлын цэвэр цэмцгэр байдалд бүдүүлгээр халдаж хүний хөдөлмөрийг үнэлэхгүй доромжилж буй хэрэг.

Өнөө цагт дэлгүүрт ороход Тавтай морилно уу гэж хэлэх шаардлага яг байгаа ч юмуу үгүй ч юмуу, олон мянга давтаж хэлсээр нөгөөх нь анхны утга шинж чанараа алдаад зүгээр л амны уншлага болсон байх жишээний. Үйлчилүүлэгчийнхээ өөдөөс харан чигтэйхэн сайхан инээмсэглэх нь үйлчүүлж буй хүндээ таатай ч, үйлчилж буй хүн нь түүнээсээ стрэссдэж байгаа. Яагаад үйлчилгээний газрын ажилчид гэртээ харихаараа салж унах гэж байгаа улс хариад, гэрийнх нь хэн нэг нь жаахан төвөг удахад уурладаг вэ.

Тод томруун жишээ гэвэл Япон орныг гол төлөөлөл болгож үзэхэд болох байх. Амиа хорлолтоороо дэлхийдээ нэгт явдаг энэ орон өндөр хөгжилтэйгээсээ гадна үйлчилгээний соёлоороо ч дээгүүр явдаг байх юм. Азийн орны төлөв даруу байдал, бодол санаагаа шууд илэрхийлдэггүй хэв шинж дээр нэмэгдээд энэхүү үйлчилгээний соёл, албан газрын дэг журам хэрэгтэй хэрэггүй дүрэм нь явсаар эднийг өөрсдийг нь маш их стрессдүүлдэг боловуу. Томоохон хотоосоо зайтай болоод ирэхээр нөгөөх түм түжигнэсэн чимээ анир намжихын сацуу, стресс нь буураад ирнэ.

Америкийн томоохон хотууд, Москва зэрэг газар судалгаа хийгээд үзтэл хүн ам төвлөрсөн уг газруудад хувь хүний чөлөөтэй орон зай нь дутагдаад гэнэт тэсрэн өөрийгөө хянаж чадалгүй янз бүрийн асуудал ихээр үүсгэдэг байна. Наанадаж л метро хүлээн зүв зүгээр зогсож байсан хүн гэнэт бухимдан хүнийг метроны замруу түлхсэн явдал нилээд гаржээ. Ар гэрт нь асуудал үгүй, ажил албан дээрээ ч зүв зүгээр байсан хүн юунд хатгуулахаараа ийм үйлдэл хийвээ гэж судлаж нэгэн таамаг дэвшүүлсэн нь хувь хүний орон зай багасаж бусад хүнтэй үйлчилцэх контакт хэт ихсээд ийм үйлдэл гаргадаг байж болзошгүй гэжээ. Өөрөөр хэлбэл хүнийг тойроод аура ч билүү энерги байдаг тэрийгээ гэмтээгээд байхаар хүний ажил үйлс ахихаа байж уцаартай болж, өвчин ороох нь их байдаг гэдэг шүү дээ. Үүнтэй их төстэй байдал илэрсэн нь энэ ажгуу. Амьтан адгуусыг ч гэсэн өөрийнх нь амьдрах нөгөөх орон зай нь хумигдаад ирэхээрээ олноороо үхэж үрэгдээд эхлэдэг.

Тэгэхээр та стрессдээд байна уу? Эс бөгөөс өвчин ороогоод байна уу? Ажил төрөл чинь бүтэхгүй амархан бухимдаад байгаа бол орчингоо нэг сайн анзаараад үзээрэй.

Таныг стрессдүүлж буй тэр асуудлыг яаралтай олж асуудлыг шийдвэрлээрэй гэж зөвлөе.
Мөн ажлийн идэвх, сурах идэвхийг дээшлүүлэх нэг арга нь цэвэр цэмцгэр байдал гэдэг юм гэсэн. Мэдээж орон гэр тань, та өөрөө цэвэр цэмцгэр байвал нэг том асуудлыг шийдчиж буй хэрэг дээр нь нэмээд орчин тойрон хотоо цэвэр цэмцгэр байлгаж дөнгөвөл та ч, бусад нь ч амар амгалан байх болно.
Гадаа гараад нүүрлүү хог нисэж ирээд байхгүй бол хэн ч хэн нэгэнтэй муудалцаад байх нь бага л байх боловуу даа.
Стресстэй тэмцье!

Dec 1, 2009

Монгол орон цаашдаа...

10-аас 20-н жилийн дараа Монгол орон ямаршуу байх болоо?

Зарим хүмүүс Монгол орон энэ ордуудаараа мөнгө олоод Арабийн баян орон шиг болноо гэх юм. Хүсэж буй зүйл нь ярианаас нь дэндүү ойлгомжтой ба нөгөөх коммунизм байгуулагдахаар хүссэн хэмжээгээрээ дэлгүүрт ороод бараа бүтээгдэхүүн авна цалин ч тэр дураараа аваад зоргоороо зоолоод байх мөрөөдөл нь...

Аа бас Монгол орон хятадын клон болчиноо гэх гутранги үзэлтнүүд байх, үүнийгээ нотлох зүйл нь ердөө л Монголд ирээдүй байхгүй нэгэнт өнгөрсөн гэх.

За энэ гутрангууд ч яахав. Тэднээс гадна ямар ч өөрчлөлт байхгүй гэх ирээдүйдээ итгэл муутай улс байна. Учир нь хүнд хөнгөн үйлдвэрлэл хөгжихгүй байгаа учир цаашдаа ч бараа бүтээгдэхүүнүүдийг импортолсоор байх болно. Мөнгөө гадагш нь урсгасаар байгаа цагт өөрчлөлт болохгүй гэх.

Үүнээс гадна мэдээж богино хугацаанд үсрэнгүй хөгжиж зээлдэгч бус зээлүүлэгч орон болноо гэх хэсэг бий. Тэд бол уул уурхай, газар тариалан, мал аж ахуйгаараа бараа бүтээгдэхуун экспортолж, их хэмжээний зээллэгэ барьцаа аван үйлвдвэрүүд барин эхний ээлжинд улс орноо хангах, явцдаа гадаадад гаргах... гэх.

Ер нь бол бодлоготой зөв төлөвлөгөөгөөр явбал сүүлийн хувилбарлуу орох боломжтой гэж бодож байна. Мэдээж зөндөө асуудал, бэрхшээл тулгарах л байх. Энэ бүхнийг шийдэж байна УйХ нь тэр дээгүүр ярилцаад балай нэмэлт хууль тогтоомж гаргаад байх бус, харин чанартай сайн хууль гаргаад хуулиа мөрдүүлэх бололцоогоор нь хангаж өгмөөр. Саяханаас мөнгө төлж хууль боловсруулна гэж яригдах болсон байна хэр үр дүнтэй юм бол. Бусад оронд ийм жишиг байдаг юм боловуу. Миний бодлоор бол хуулийн загвараа гаргаад тухайн салбарт нь, тэдэнтэй холбогдох салбаруудаар нь хэлэлцүүлээд аян зохион байгуулж үзэл бодлын сонсоод баталж байвал арай л амьдралд ойр болох юм шигээ.

Oct 31, 2009

Амь

Энэ байгаль дэлхий гэж их сонин юм байх юм. Байгалийн хууль гэх илэрхийлэл байна. Байгалийн хуулийг зөрчих боломжгүй, бүх зүйл, үзэгдэл байгалийн хуулиар явагдана гэх мэт...

Энергийн нэг түвшинээс нөгөө түвшин рүү шилжиж шинэ амь бий болжээ. Өөртөө энерги шингээж энерги ялгаруулангаа өснө, хөгжинө томроно. Тэгээд эргээд уналт явагдана. Алдана, эцэст нь үхэх буюу амь үгүй болно. Гэвч энерги нэг түвшинээс нөгөөрүү л шилжсэн хэрэг. Энэ амь, амьдрал гэдэг зүйлс дотор гайхалтай зүйлсийн нэг нь яах аргагүй хүн. Бодож сэтгэнэ, баярлаж гунина, бодлогшироно, уйлна инээнэ. Гэхдээ амьтанд ч энэ зүйлс бий юу гэвэл бий. Гэвч хүн гэдгээс энэ зүйлээс ялгаатай. Хүн нь өөрөө их хөгжингүй дэвжингүй, амьтадтай харьцуулвал бараг төгс шахуу эд байх.

Хүний амьдрал өөрөө их сонирхолтой байна л даа. Хаана ч төрсөн яаж ч амьдарч байсан. Гаднаас нь харсан ч дотроос нь мэдрэх гэж оролдсон ч. Хүн яах гэж төрсөнөө үхэхээ мэдээд үхэлтэй нүүр тулахдаа ухаардаг байж болох юм. Урт удаан наслаад байгалийн хууль ёсоор амь үгүй болох тэр агшинд хүнд юу бодогддог бол. Эсвэл бие нь өдөр өдөрт доройтоод юу юугүй миний төгсгөл дөхөж дээ гэж мэдрэх тэр агшинуудад хүний дотор юу эргэлддэг бол?

Хоёр сарын өмнө уулзаж байсан хөгшин хэдийгээр тэргэнцэр дээр суусан ч хөгжүүн гэгч нь анх танилцаж байлаа. Ачаа өвөр дээрээ суулгаад тоглох тэр буурай надад ануухан байна даа гэж санагдаж байж билээ. Хоёр долоо хоногийн өмнө уулзахад хэвтэрт орцон, ярьж чадах ч босч чадахгүй болсон байлаа. Ухаан нь саруул хэвээр, оройдоо нэг стакан пиво уучих хэмжээтэй. Дуртай хоолоо идэж чадахгүй ч өөрөө хооллочиж дөнгөхөөр байв. Харин өнөөдөр уулзахад хурхираад хэвтэж байх. Эхэндээ би унтаж байна даа гэж бодож байлаа. Гэвч тийм биш байжээ ухаан нь саруул, харин ярьж чадахгүй нүдээ нээж чадахгүй, хөдлөх гэвэл гараа л бага зэрэг хөдөлгөнө. Ер гарсан тэр буурай ганцхан зүйлийг хэвтэнэ хүлээж байна уу даа гэлтэй. Үр хүүхэд нь таныг хүрээлэн буй энэ олон хүмүүсийг бодоод чадлаарай тэмцээрэй тэсээрэй гэх.

Хүн гэлтгүй энэ байгаль дэлхий дээр буй бүх зүйлс, амь юуны тулд оршин байдаг хэрэг вэ. Эцэст нь ингээл дуусах гэж тэр үү. Амьдралын энэ эгэл мэт атлаа асар гүн хэлхээ хэдийнээс эхлээд хэдий хүртэл үргэлжилэхыг таах аргагүй. Шинжлэх ухаан хөгжихийн хирээр байгалийн нууцыг тайлж бидний өмнө дэлгэсээр байна. Хүний тархи 150 жил амьд байх боломжтой ч, бие нь тиймгүй байдаг байна. Хүний идэж ууснаас уу, амьдралд тохиолдсон элдэв стресс, үйл явдлуудаас уу гэх мэт асуудал дэвшүүлээд түүндээ хариулж байна. Нэг нь явж байхад, нэг нь ирж байдаг. Нэг хөгшин үхлээ хүлээн орон дээр хэвтэж байхад, орныхон доор ой хүрээгүй гуч нь тоголж байх. Нэг талаараа үхэл гэж огт байхгүй эцэс төгсгөлгүй үргэлжилдэг мэт. Хамгийн хэцүү юм шиг нэг зүйл ярьж чадахгүй нүдээ нээж чадахгүй болсон хүний тархи эрүүл саруулаараа байхад юу бодон хэвтдэг болоо. Үхэлтэй хором бүр тэмцэн буй тэр амь эцсийн зорилго нь юу болоод тэгэн тэгэн тэр үхэл гээчтэй тэмцэн байна вэ.

Энэ хорвоо дээр зарим нэг нь амь амьдралын төлөө ийнхүү хичээн зүтгэнэ байхад, өөр нэг хэсэг нь яагаад юман чинээ бодохгүй амиа үгүй хийнэ вэ. Эс бөгөөс хэн нэгний төлөө амиа үл хайрлах, үгүй бол хэн нэгэн хаан, шашны тэргүүн, улс эх орны төлөө хэмээн амиа золино вэ. Үнэхээр энэ бүхэнд утга учир бий юу? Бий бол тэр нь юу гэж? Байхгүй бол энэ бүхэн юунд хэрэгтэй юм?

Oct 27, 2009

Электрон шуудан

Хүмүүс янз бүрийн электрон шуудан хэрэглэдэг байх. Миний хувьд хамгийн анх Hotmail ашиглаж байлаа. Хэрэглэх ч юу байхав нээгээ л тэгээд аяндаа хаагдсан байхдаа. Дараа нь бол Yahoo mail хэрэглэх болсон. Ой тогтоолт муутайгын улмаас олон ч хаяг сольж байсан. Харин одоо хэрэглэж байгаа хаяг маань 6 дахь жилээ үзэх гэж байна гэхээр ой тогтоолт сайжирсан гэхээсээ байнга ашиглах болсонтой холбоотой биз. Харин 2 жилийн өмнө Gmail -д бүртгүүлж байлаа. Гол зорилго нь Google Reader ашиглах байсан юм. Харин Gmail-г блогтойгоо холбож өгснөөр бага багаар танилцаж байсан. Ер нь бол Gmail-д давуу тал их байх шиг санагддаг. Ядаж л хийц нь энгийн тохиргоо сайтай.Attach хийхэд ч тэр хурдан бас хаана юу болоод байгаа нь ойлгомжтой байдаг. Би ер нь өөрөө аливаа юм энгийн байхад дуртай хүн шиг байгаа юм. Simple is best! гэдэгдээ. Энгийн бөгөөд ойлгомжтой. Хичээлийг ч тийм байлгах гэж оролддог. Yahoo mail сайжраад шинэ дүр төрхтэй байсан ч би гэдэг хүн классикын ашигласаар л байлаа. Ерөнхийдөө бол mail-ээ Gmail рүү нүүлгэе гэж бодогдоо л байгаа. Бага багаар шилжиж буй ч нэг удаа гүүгл ах алдаа зааж зогссоноос болоод бас жаахан айгаад байх болсон. Яг хэрэгцээтэй үед тэгээд гацчихвал хэцүү л байх. Гэхдээ та бүхэнд Gmail-ыг санал болгоё.

Хэрэглэхэд тохиромжтой шүү.

Oct 25, 2009

Цөмийн эрчим хүч

1973 оны газрын тосны хямралын үед Япон орон анхны атомын цахилгаан станцны үйл ажиллагаагаа эхэлжээ. Өнөөдөр Япон орон нийтийн цахилгаан эрчим хүчнийхээ 35%-ийг атомын цахилгаан станцаас гарган авч байна. Засгийн газрын төлөвлөгөөгөөр 2009 онд 39%, 2014 онд 41%, 2050 онд 60% цахилгаан энергийг атомын цахилгаан станцаас гаргах зорилт тавиад буй. Тэдний тоног төхөөрөмж нь 50% хүртлээ гаргаж чадна гэж өнөөдрийн байдлаар тооцоолоод байгаа юм.

Мэдээж зөвхөн япон л цөмийн энергид найдаагүй ээ. Дэлхий дээр ойролцоогоор 400 гаруй АЦС буй. Түүний 50 нь Японых. Ерөнхийдөө дэлхийн нийт цахилгаан энерийн 16-17% нь АЦС-аас гаргаж буй гэж үздэг. Харин Франц өөрийн орны 75%-ийн цахилгаан энергийг АЦС-аас гарагн авч байна.

Цөмийн эрчим хүчний давуу тал нь цэвэрхэн, хямд, ашигтай, аюулгүй гэх дөрвөн үгээр тодорхойлж болох юм. Цэвэрхэн гэдгийг өнөөдөр хэнч үгүйсгэж чадахгүй, учир нь нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй, хүхрийн оксид ч мөн адил. Тиймээс нефт, нүүрс шиг дэлхийн дулааралд нөлөөлөхгүй, хүчлийн бороо оруулахгүй гэсэн үг. Мөн нүүрснээс, нефтээс олон дахин хямд юм. 1.6 сая тонн нүүрснээс үйлдвэрлэх эрчим хүчийг хагас кг уранаас гарган авна. Тийм ч учираас дэлхийн эрчим хүчний ирээдүй АЦС-д буй гэж дэлхий даяар үзэж буй.

Харин цөмийн энергийн сөрөг тал гэвэл цөмийн зэвсэг ба түүнийг хадгалах арга технологи юм. 1979 оны Three Mile Island, 1986 оны Chernobyl АЦС-ын осол. 2004 оны Mihama дахь 5 хүн үрэгдсэн аваар зэрэг нь энэ талаар санаа зовних асуудлын нэг хэсэг болоод байна. Мөн ашиглагдаад дууссан цацраг идэвхит савуудыг хэрхэх вэ гэдэг асуудал буй. Японд 2000 онд NUMO буюу Цөмийн бохирдолыг шийдвэрлэх холбоо байгуулагдсан. 2020 он гэхэд Япон орон 40 мянган ширхэг хэрэглэгдсэн цөмийн торхийг устгах шаардлагатай болно. Одоогийн байдлаар 300 жилийн хугацаанд газар булах гэсэн аргыг хэлэлцэж буй.

Мэдээж цөмийн эрчим хүчинд олон олон ашигтай тал буй ч сөрөг зүйлс байсаар байна. Гэвч дэлхийн дулаарал, бохирдол зэргийг шийдвэрлэх гарц, нөгөөтэйгөөр ойрийн хэдэн арван жилийн эрчим хүчээ хаанаас олох вэ хэмээх дэлхийн энергийн хямралыг давах арга цөмийн энергийг ашиглах л болж таарч байна. Тиймээс аюулгүй байдлыг анхаарч өөдрөг үзлээр цөмийн энергиэ хэрэглэцгээе.

Oct 22, 2009

ADHD

ADHD (Attention Deficit Hyperactivity Disorder) нь америкийн хүүхдүүдийн дунд ихээр оношлогдоод байна. Хүүхдүүдийн дунд 3-аас 8 % болж, насанд хүрэгчид 4-өөс 5 % болж өсөөд байна. Харин ADHD нь Шинэ Зиландад 6.7%, Германд 8.7%, Хятадад 8.9% тай байгаа бөгөөд, судалгаагаар японд 2.5% буюу 40 хүүхэдтэй ангид 1 хүүхэд гэсэн судалгаа гаржээ. Сэтгэц эмгэг судлалын статистик оношлогооны газрын үзэж байгаагаар ADHD нь хүүхдүүдийн дунд тэр тусмаа 6-7 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн дунд их байгааг тогтоожээ. ADHD-ыг гурав ангилах ба "анхааралгүй, хайнга байх", "хэт их хөдөлгөөнтэй", энэ хоёрын хосолмол гэж ангилдаг байна. Анхааралгүй байх гэдэг нь хичээл дээр унтах, хэт мөрөөдөх зэрэг байхад хэт хөдөлгөөнтэй байх нь анги дотор тогтвортой суухгүй байнга гүйх, суух үедээ хөлөө ганхуулж, гарт барьсан зүйлсээ эргүүлэх, анхаарлаа нэг чигт төлөврүүлж чадахгүй байх зэрэг юм.

Өөрөөр хэлбэл ADHD нь сэтгэцийн өвчин эмгэг гэж үздэг ажээ. Хэдийгээр үүний шалтгааныг бүрэн олж тогтоогоогүй ч цөөн тооны онолууд гарч ирсээр байна. Хамгийн эхэнд ADHD нь удамшдаг гэх, үүний эсрэг хэзээ ч хэн нэгнээс удамших бололцоогүй ч үздэг. Мөн жирэмсэн байх үетэй хамаатай гэх нь ч бий. Жишээлбэл согтууруулах ундаа, тамхи ихээр хэрэглэдэг эхийн хүүхэд ADHD-тэй төрдөг, мөн эртэдсэн хүүхэд тийм байдаг гэх мэт... Мөн хүүхэд байхдаа тархины гэмтэл авхаас ч гэж үзэх тохиолдол байдаг, эс бөгөөс хортой бүтээгдэхүүн хүнсний будаг оруулагчаас гэх нь бий, мөн аллерги, сахар, бактер, тэжээлийн дутагдал ч гэдэг байна. Саяханаас америкт Ritalin хэмээх эм гарчээ. Энэхүү эм нь ADHD-г намжаах зориулалттай ба харин цувралаар ашиглахгүй байхыг зөвлөдөг.

Гэвч энэ бүхнийг үл харгалзан зарин хүмүүс энэ бүхэн зүгээр л зохиомол зүйл, эмч нар санаачлаад эмийн үйлдвэрууд гаргасан нэгэн бизнес гэж үзэх нь байдаг. Харин эмч нар үүнийг байдаг гэж нотолж үүнийгээ энэ эмийг хэрэглэх хүмүүсийн тоо өсөж байгааг хэлдэг.

Oct 21, 2009

Болгохуу, болихуу?

С.Баярын засгийн газар энэ намраар дуусаж байгаа гэнэ үү?
Үнэн худал нь мэдэгдэхгүй боршувуу нисээд олонхийг дасгаад дараа нь биеллээ олдог зүйл сүүлийн үед их болдог болжээ. Урьд нь ч байсан л байх. Саяхнаас С.Баяр сайдын биейин байдлаас болоод удахгүй ажлаа өгнө, засгийн газарт халаа сэлгээ орно гэх яриа, нийтлэл тарж байна. Гэхдээ саяхнаас гэж бас хэлэмгүй ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л даа. Захиалагч нь тэр ч гэх таамаг цугтаа явна. С.Эрдэнэ гуайг улсын их хуралд оруулж ирсэн, Зоригтийн эсрэг Бурмаа гуайг тавьсан гээд таамаглалууд явагдсаар ирлээ. Гүндалайгаар шантаажилсан санал улс төрийн шийдэл, засгийн газраа авч үлдэх арга зам гээд учир нь үл олдох мэт онц сонирхолтой жүжигүүд ар араасаа явсан намар байх шив. С.Баярын засгийн газрын төгсгөлийг харах сонирхолд хэнд байж болох вэ?
За даа хэнд гэдэг нь сонин биш биздээ. Харин засгийн газар тогтвортой үйл ажилаа явуулж байх нь хэнд ашигтай вэ гэдгийг бодвол хэрэгтэй боловуу. Саяхан хийгдсэн гэрээний бэх нь хатаагүй байна. Ажил нь ядаж гольдролдоо ороосой. Нэг үймээд эхлэвэл гэрээ цуцлана гээд гудамжинд жагсах хүмүүс багагүй бий байх шүү. Хийсэн ажил нь үр дүнгээ өгч эхлээд буй энэ засгийн газрыг заавал сольж холих гээд байдаг нь гайхалтай. Гайхалтай ч юу байхав дээ угаас албан тушаалын төлөө явдаг нь хүний араншин хойно, хөнөөгөөд ч болох авхийнсан гээд орондоо нойр нь хүрэхгүй хөрвөөдөг нь нэг бус биздээ. Анх хамтарсан засгийн газар байгуулах гэх үед би хувьдаа эсэргүүцэж байсан. Балиар юмнууд Алтангадасынхантай нийлээд баллаж өгөх нь дээ гээд. Би ч гэлтгүй олон хүмүүс хэлж байсан байх. Бат-Үүл, Элбэгдорж гуай, Баабар гээд л олон хүмүүс хэвлэлээр ч тэр санал бодлоо хэлж байсан. Гэхдээ тун удалгүй Монгол даяар энэ засгийн газрийг хүлээн зөвшөөрчлөө. 7 сарын 1 ны үйл явдлын дараа С.Баяр сайдын нэр нөлөө нийгэмд нилээд унасан боловуу. Дараа нь олимпоос медал аваад байсан үед талбай дээр болсон үйл явдлаас бүүр доошоо явцан. Гэвч хүн сайтай муутай гэдэг хийсэн ажил нь өнөөдөр үнэлэгдэж байна. Зоригт намаасаа нэр дэвшүүлэх үйл явц нь өөрөө намын даргын нэр нөлөө нам дотор хэр байгааг харуулчлаа.

Энэ засгийн газар тогтвортой цаашид үйл ажилаа явуулсан нь дээр гэж миний хувьд харагдаж байна. Гэрээ байгуулахдаа өөр дээрээ гал аваад гараад ирж буй залуу сайд, ерөнхий сайд хоёрт алга ташмаар. Нийгэмд цацсан золбин гүтгэлэг бүгдийн санааг эргүүлж байхад тэд хариуцлагаа үүрнээ гэсээр даваад гараад ирлээ. Монгол африк болохуу араб болохуу одоо хорин жилдээ харагдана биз. Харин дараагийн сонгууль болтол энэ багийг ажилласаар байгаасай гэж би хувьдаа хүсэх байна.

Монгол орны хөгжил яруу сайхан ярьдаг амалдаг улстөрчидын буянаар бус тогтвортой төр, үндэсний үйлдвэрлэлээр л хөгжинө. Ганц газраа ухаад мөнгө олох бус, хийж бүтээж үйлдвэрлэж амьдрах цагыг бүтээцгээе.

Jul 14, 2009

Энэ жилийн наадам

Наадам сайхан боллоо. Улсын ярианаас наадмын нээлт ч сайхан болж, бороо хур тэгш таатай наадсан бололтой. Миний хувьд интернэтээр зурагт хараад бөхөө үзээд сайхан байлаа. Тэгээд наадам хараа сууж байхад бодогдсон бодолуудаа бичье гэж санав.

Юуны өмнө манай төрийн удирдлагад буй хүмүүс ший жүжигийн сонин хувцас өмсөөгүй нь таалагдав. Нээлтээ түүхтэйгээ холбоод жүжигчилсэн маягтай хийсэн бололтой үзэж чадаагүй юм. Ер нь тэгээд аливаа зүйлийг хийхдээ нэг л маягаар бус янз бүрийн шийдлээр сэтгэж хийж байгаа нь талархууштай. За тэгээд иргэдийн амжиргаатай ч холбоотой биз айхтар хонь энэ тэр аваад халуун зун идээд байдаг нь багассан ч юм шиг байна. Тэрнээс бид чинь аливаа нэг баяр гэхээр хэрэгцээгүй баахан амь тасалдаг улс шүү дээ. Хуушуурны үнийг хэт өсгөхгүй гэх зэрэг бас иргэддээ хандсан үйлчилгээ гаргасан боломжийн зүйл сонсогдсон. Мэдээж жилийн жилд яригддаг бие засахын газрын асуудал дахиад л асуудал болох шиг боллоо. Хэзээ нэг энэ наад захын асуудлаас ангижрах юм болоо.

За тэгээд аж ахуйч ярианаас жаахан хазайж Наадам гэх утгаруугаа оръё.Хурдан морины уралдааныг би хувьдаа сайн мэддэггүй болохоор юу хэлэхэв. Ямарч байсан түрүү барианы хэдэн морио олны хөлөөс тусгаарлаж барьж чаддаг болсон бололтой. Тэрнээс манайхан чинь тоосонд нь даруулна. Хөлснөөс авна гээд алчихгээд байдаг улс шүү дээ. Сүүлдээ түрүүлсэн бөхрүүгээ ч хөлсийн авна гээд зүтгээд байдаг болж байсан. Бас л мухар сүсэг гэхүү сонин, яах аргагүй Монгол хүн хурдан морь, Монгол бөхөө хайрладагын илэрхийлэл бизээ.
Сур харваагаа жаахан хөгжүүлэхсэн. Уул нь эрийн гурван наадам гэдэг утгаараа нэгийг нь орхигдуулж яавч болохгүй. Сурв харваанд түрүүлсэн мэргэн харваачидаа шагнал гардуулах, ерөнхийлөгч морилж сум тавих гэсэн хоёр л арга хэмжээ байдаг шиг санадаг болсон. Худалч хүнд сурын талбайд харваачидаас өөр хүн байдаггүй шахуу. Хэдэн гадаадын жуулчид бас үздэг байхдаа. Уул нь сур харваа бөхөөсөө дутахгүй сонирхилтой, өрсөлдөөнтэй боловуу. Яахав сонирхдог нь цөөрөөд, бараг ойлгохгүй шахуу болоод байх шиг. Олимп зэрэг томоохон тэмцээнд зурагтаар үзүүлдэг шиг. Оноог нь гаргаад, харваж буй хүнийг нь ойроос харуулаад олон нийтэд зөв таниулбал бөх сонирхдог шиг сайхан тэмцээн болох байх. Энэ ч утгаараа хичээллэдэг хүүхэд залуус нь нэмэгдэнэ. Ер нь бол ерөнхий боловсролын сургуульд байхад нь хичээлийн програмд нь тусгаж өгвөл. Хямд төсөр материалаар хичээллэж болохуйц нум, сум хийгээд хичээл болгон оруулбал хүнд тэвчээр хатуужил, эрүүл мэндэд ньч хэрэгтэй. Мөн үндэсний соёл гэдэг утгаараа хойч үедээ уламжлагдах том бололцоо боловуу.
Бөх дээр бол ярих хэлэх, засах залруулахм шинэчлэх гээд олон зүйл байх шиг байна. Арга ч үгүй биз Монгол бөхөө сонирхдоггүй, дээдэлдэггүй Монгол хүн үгүй бизээ. Тиймдээ ч олны анхаарлын төвд байж, шүүмжлэлд ч их өртдөг биз. Энэ жил сайхан барилдах ёстой гэж бодсон бөхчүүд маань найраанд орчивуу яав. Начины даваан дээр яваад өгчих шиг. А.Сүхбат аваргын хэлээд байгаа нь уул нь зөв гэдгийг бүгд л мэдэж байгаа. Харин тэмцэж буй хэлбэр нь хэр зөв юм байгаан. Монгол бөхөд нутгархах, жалгархах сэтгэлгээ үгүй болно гэж байхгүй. Энэ нь байснаараа ч улам сонирхолтой олон түмнээ баясгадаг байх гээд хэлчүүл буруудахгүй биз. Хүн бүр өөрийн нутгын бөхийг дэмжиж цол нэмээсэй уран хурц барилдаасай гэж хүлээж суугаа. Харин тэр сэтгэлийг нь үл хүндэтгэн мөнгөөр ч юмуу худал барилдах нь тиймхэн юмдаа. Дэмжиж болно гэхдээ шударга өөрийн хүч чадлаараа гэх чин шударга сэтгэлгээтэй байвал сайхансан. За тэгээд үндэсний бөх жил өнгөрөх тусам илүү мэргэжилийн маягтай болж, уран хурц хөдөлгөөнтэй хийтэй барилдаанаас илүү жин нэмсэн, хийгүй төгс барилдаан руу явж байх шиг байна. Энэ нь буруу биш ч үзэж буй хүмүүстэй сонирхол багатай цаг их иддэг болж ирсэн. Тэрийг нь дүрэм баталж засах гэж оролдсон нь зарим талаараа зөв ч зарим нэг алдаатай зүйлүүд байсаар л.. Цаг хугацаагаар барьж өгснөөр бөхчүүдээ ч, үзэгч олноо ч ядраахгүй амар болсон ч, шодож барьц сонгуулдаг болсоноор нуухын авах гээд нүдийг нь сохлов гэгч л болсон бололтой. Ерөөсөө сонирхолтой барилдаан үгүй болоод цаг хүлээсэн шодчих гэсэн азанд найдсан талруугаа орцон ч юм шиг. Бэлтгэлээ тэрэнд тохируулж хийгээд ч байгаамуу. За тэгээд чацтай бяртайд нь илүү боломжтой болоод, мэхийн тал нь гээгдээд байгаа шиг. Зөв шийдэл олоход төвөгтэй байх, мэдээж үндэсний бөх маань жил ирэх тусам шинэчлэгдээд байгаа болохоор зөв тийшээ явах байх гэж найдаж байна.
Мөн мэдээж Монгол бөхчүүд маань олон түмнийхээ бөхөө хайрладаг сэтгэлийг нь хүндэтгэж ажил амьдрал дээрээ ч жудагтай, Монгол бөхийн нэр хүндийг өндөрт өргөж яваасай.

Хойтон жилийн наадамч хол байна даа хол байна.

Jul 11, 2009

Сайхан наадаарай!

Жилдээ ганц болдог улсын наадам. Морь, бөх, сур гээд сайхан шүү Монголын минь наадам. Дэлхий хаа ч байхгүй Монгол үндэстний сайхан баяр юмдаа. За тэгээд одоо ч Монголоороо нэг наадсан налайсан улс байгаа байхдаа. Наадмийн хуушуур, айраг, ундаа гээд л... Бүгдээрээ бөх ярьцгаагаа л морь мэддэг нь морио яриа л..
За тэгээд зуны сар зургаа бишдээ гэдэг шиг наадмаа хийчээд буцаад ажилдаа хурдан орцгооно биздээ. Нэг наадамлахаараа 9 сар хүртэл наадамладаг ард түмэн шүүдээ. хэхэ.

Миний хувьд хичээлдээ яваад л байж байна даа. Хятад хэл үзээд л үзэх тусам Монголчууд бид чинь хятадаар яриад байдаг юмуу Монголоор юмуу гэж гайхах юм. Яасан ч их хятад үг албан бусаар орж ирээд иргэд шиг нь суурьшсан байдаг юм. Худалч хүнд хятад хүн жаахан удаан ярихад бараг ойлгочих гээд байгаа юм бишүү. Хэл ярианаас гадна энэ бичиг үсэг байна, крилл үсэг Монгол хэлэнд хэр авцалддаг юм бэ гээд л маргаан олон жил боллоо. Монгол бичигрүүгээ оръё л гэнэ. Латин үсэг болгъё л гэнэ. Аль нэг рүү нь орохгүй юм бол ядаж криллээ янзлаасай. Хэрэгтэй хэрэггүй энэ сонин сонин үсгүүд, щ,ъ, ь, хагас и, ы гээд .. Дүрэм ч гэсэн их сонин болцон, ойлгомжгүй хэн нь одоо алдаатай, хэн нь алдаагүй бичиж буйг ялгахад ч төвөгтэй шинэ дүрмээр чинь ийм болсон шдээ хө л гэнэ.

Ер нь Монгол бичиг гэхээр Өвөр монголын бичиг ч юм шиг санагддаг болсон байна л даа. Эртнээс томоохон эрдэмтэд Монгол бичгээ хэрэглэе үндэсний соёл шүү дээ гэдэг байсан. Одоо хоцорчихоогүй бол Монгол бичигрүү гээ орчихвол яадаг юм бол. Гэхдээ эгшиг гийгүүлэгч эгшиг гэсэн эрэмбээрээ байх уу, өөрчилж болохуу ч гэдэг юмуу, мөн мину абу гээд бичээд миний аав гэж яриад байхуу гэх мэт асуудал. Мөн хэл шинжлэлдээ хамаардаг нарийн төвөгтэй асуудал байдаг л байх. Гэвч болохоор бол хэн нэгэн зоргитой хэл шинжлэлийн хүн хийгээсэй. Төрд санал тавиад батлуулчаасай.
Криллийг бол нээх үзэн ядсан ч юм байхгүй л дээ. Яахав болоод л байна. Гэхдээ Монгол орон чинь өөрийн гэсэн хэлтэй, бичиг соёлтой ард түмэнтэй шүү дээ. Олон мянга, олон зуун жилийн түүхтэй, соёлтой, заншилтай, энэ талаараа дэлхийд тэргүүлчиж болох учир энэ байдлаа дээш татаад өсөн нэмэгдэх замруу чиглээсэй гэж бодох юм. Ядаж л хэрэгтэй хэрэггүй аймаар дүрмүүд нь хэл сэглээд маш хатуу хэллэгтэй болсон шиг санагдах юм. Гадаад улсууд бидний яриаг сонсоод кахх кухх л гээд байх юм гэдэг.

Бидний ярьж байгааг сонсоод за одоо энэ хэд ч бие биенээ балбаад унанадаа гэж бодохоор пар пар инээлдээд эхэлдэг гэх. Хэхэ наргиантай юм ярьж байгаа нь ядаж л хэрэлдэж байгаа мэт сонсогддог байх нь байна шүүдээ. Тэгээд босоо бичигтэй, хүсэл эрмэлзэл нь дээшээ чиглэсэн сайхан ард түмэн, хүсэл нь биелдэг байгальдаа энэрэлтэй сайхан орон. Одоо цагт л өнгө мөнгөнд шунаад байгальтайгаа зүй бус харьцах, хүнийг хүн чанараар бус хэтэвчээр нь хэмжээд байх шиг. Гэхдээ сайн цаг ирнэ гэдэгт итгэдэг. Монголчууд биднээс сайн сайхныг хүссэн гэрэл гэгээ цацарж байдаг гэж би хувьдаа боддог юм. Хэзээд аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, тусархаг, өрөвч ийм л ард түмэн.

Сайн сайхан цаг ирж буй бизээ. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж эх орон, гэр бүлээ хайрлан, инээмсэглэл дүүрэн аж төрцгөөе.

Та бүхэн сайхан наадаарай!

Азийн цээжин дэхь Монгол гэдэг
Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн
Тал шигээ сэтгэлтэй уул шиг хүмүүсийн
Тасархай нь гэдгээ мартаж болохгүй.

Jul 8, 2009

Монголын хийморь

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр цэргийн жагсаал хийгээд сайхан байнаа. Улс орны хийморь сүлд гээд хэлчихвэл нээх зөрөхгүй биз. Удахгүй болох наадмаар цэргийн парад төв талбай дээр жагсах сурагтай. Аа мөн сайхаан. Цэрэг жагсаад буу агсахад нь дуртай байгаа бус, харин эр цэргээрээ эх орон нь бахархаад энгийн иргэд нь түүнийгээ хараад улс орон маань хамгаалах цэрэгтэй, тэднүүс нь буугаа үүрээд эрч хүчтэй алхаж байхыг нь харахад мэдээж сэтгэл тэнүүн болох байх. Ер нь ч саяханаас манай орны батлан хамгаалах сайжраад байгаа мэт. Гадны орнуудруу энхийг сахиулахаар явуулж байна. Гадагшаа дотогшоо өөр орны цэргүүдтэй хамтарсан бэлтгэл хийгээд л болж байна шүү дээ. АНУ-н цэргүүдтэй хилийн ойролцоо бэлтгэл хийгээд Оросыг нь билүү Хятадын дургүйцлийг төрүүлээд авлуу яадаг юм.

Манай орон уул нь газар нутгаараа улс төрийн онцгой бүсэд байрладаг гээд байдаг байхаа. Евроазийг холбосон улс ч гэдгээрээ тэр, их гүрнүүдтэй хил залгаа утгаараа ч тэр гадаад харилцаа талаа маш зөв зохистой авч явж байх ёстой санагддаг. Хойд солонгосын асуудалд ч бид Хойд солонгосуудтай найз, Өмнөд солонгостой бараг ах дүү, за тэгээд Японуудтай дотно, Америктай бол мэдээж, Хятад Оростой сайн хөршийн харилцааттай гээд. Хойд солонгосын асуудалд дундыг баримтлан эвлэрэл энэ тэрд нь үүрэг рольд тоглоод явбал яадаг юм бол гэж бодогдох.

Мөн аялал жуулчлал хөгжүүлж түүнээсээ мөнгө олно гэж их ярьдаг байсан одоо ганц уурхайнаас өөр юм бодохоо байсан бололтой. Уул нь Их Монгол улс байгууллагдсаны 800 жил гээд баахан жуулчин авчирна гэж байсан чадаагүй тэгээд 7сарын 1 энэ тэр гээд өөрсдөө үргээчихдэг улс бололтой. Гэвч бидэнд их боломж бий Япон орны иргэдийн визанаас чөлөөлчүүл яадаг юм байгаан, олон аялал жуулчлалаар мөнгө олдог орон япон, америкийн иргэдээс виза нэхдэггүй байхаа. Тэд нэг оронд очоод харлаад юмуу, бизнес хийгээд суугаад байх нь бага шүү дээ. Ер нь мөнгөтэй нэг нь орж ирээд хууль ёсоор нь бизнес хийх нь юу нь буруу байхав. Бас онгоцны үнийг хямдруулж болдоггүй юм боловуу. Монголруу 2 талын билет авах мөнгөөр Хавайд 2 долоо хоног амрах зардал онгоцны билеттэйгээ бахдаад байдаг. Жаахан наануу цаануу бодож үнэ тарифаа тогтоомоор ч юм шиг. Яахав цөөхөн онгоцтой нислэгийн тоо бага байдаг л байх. Арай гэж амьтай голтой явдаг л байх. Тийм бол олигтойхон буудал бариад онгоцоо арвижуулаад, аялал жуулчлал талаа хөгжүүлбэл яасан юм бэ. Өвөл, зуны хуваарьтай зун нь морин, машин, завин, тэмээн аялал гээд, өвөл нь машин, нохойн чаргатай аялал энэ тэр гээд ч юмуу. Мэдээж үзүүлэх харуулах юм барих нь чухал. Гэхдээ жуулчид өндөр янзтай байшин, айхтар байгалийн тогтоцод дуртай ч тухайн орны иргэдийн аж амьдрал, аялал жуулчлалын бизнес талд нь их анхаарал тавьдаг мэт. Жуулчины томоохон баазууд тийм үзүүлбэр үзүүлчих ажилчидыг бэлдээд, морин дээрээс бай харваад, циркийн үзүүлбэр, бүүр болохгүй бол жуулчидыг оролцуусан адал явдалт кино шиг зүйл хийх боломжтой шүү дээ. Жуулчидыг гол дүрд нь тоглуулаад ой, хөдөө хээрээс Барон Унгерны алтыг хайлгадаг ч юмуу.

За тэгээд эцэст нь эр цэргүүд жагсаад Монгол орны хийморь лундаа бадрах болтугай.