Jan 21, 2009

Урвуу


Урвуу

Гурван мөртэй шүлэг бичлээ
Би онцгой!
Гутлаа зөрүүлж өмсөж үзлээ
Би содон!
Бусдын үгээр явсангүй
Би зөрүүд!
Бурууг зөв хэмээн зүтгэлээ
Би галзуу!

Jan 19, 2009

БОНСАИ


Бонсаи гэж юу вэ?
"Бонсаи" гэдэг нь жижиг саванд(цэцгийн сав) байгалийн нөхцөлийг бүрдүүлж бүтээх урлаг юм. Ямар нэгэн хөдөлгөөн амьдрал үгүй уран зураг, баримлаас ялгагдаж дөрвөн улиралыг дагаж хувиран, байгалийг таний гэрт авчирж мэдрүүлэх амьд урлаг юм.
Дэлхийд "BONSAI" нэрээрээ түгж, Америк, Испани, Франц зэрэг олон газар мэргэжилийн түвшинд хөгжжээ. Италид мөн Бонса и-н их сургууль, үзэсгэлэнгийн газар байдаг байна.

Бонсаи-ыг ургуулах нь хэцүү, баян настай улсуудын хобби гэх имэйж түгээмэл байдаг ч ойрын жилүүдээс 20см-н диаметртэй мини Бонсай зэрэг нь залуу хүмүүсийн ч хобби болон өсөн нэмэгдэж байна.


Бонсаи түүх
Бонса и-ын анхны хэлбэр нь Бонкэй хэмээх нэрээр Хятадад үүсжээ. Хятадад Тан династийн 618-907 он орчимоос Бонкэй явагдаж эхэлсэн байна.

Бонкэй нь Японд Камакура-н үе буюу Хэйан үед (Энхтайвны үе) орж ирж, тэр үедээ ихэд хүмүүсийн дурыг татан Эдо-н үеэс Бонсаи хэмээн нэрлэгдэх болжээ.

Үүний дараагаас Бонсаи нь ихээхэн шинэчлэгдэн Японы соёлын нэг хэсэг болж одоог хүртэл дэлхийд "Японы гайхалтай соёл" гэж үнэлэгдэж байна.

Бонса и бол амьдралынхаа турш хамт байх хобби
Хүмүүсийн хобби гэвэл төрөл бүр, Гольф, Аялал, Ууланд авирах зэрэг. Бүгд л нас явсан ч үргэлжуулж болох хобби гэж яригддаг. Гэвч 70, 80нас гараад ирэхэд хобби-гоо үргэлжлуулнэ гэдэг хэцүү болох билээ.

Насны эрхээр хоббигоо алдана гэдэг, төсөөлөхөд ч бэрх зүйл бизээ.

Харин Бонса и бол нэг сураад авсан байхад хийж чадахгүй болно гэж үгүй, нас явсан ч үргэлжлүүлж чадах үйл юм. Магадгүй та амьд ургамалтай өдөр бүр харьцсанаар урт удаан насалж эрүүл энх ч байх юм билүү.

Мөн Бонсаи бусдыг гайхшруулах зүйлийн нэг нь урт удаан амьд ургасаар байдагт оршино. Нарсны төрлийн моднууд нь 1000 жил ч ургадаг байна.
Бонсаи-ыг үргэлжлүүлэх тусам бага багаар өнгө засаж, хэдий чинээ удаа ургана төдий чинээ гайхам сайхан харагдах болно.

Худалдаж авснаасаа өндөрөөр үнэлэгдэнэ
Бонсаи нь цэцэрлэгийн болон урлагийн тал хэмээн хоёр утгаараа ургаж байдаг. Мэдээж урлагын бүтээл гэдэг утгаараа түүнд заавал үнэ байх ёстой. Та анх хэдэн арван мянгаар, хэдэн зуун мянгаар анх худалдаж аван ургуулсан бол, хэр удаан ургуулсан хэдэн настайгаасаа хамааран хэдэн саяар хэдэн арван саяар ч эргэн үнээлэгдэж болно. Тийм болохоор Бонсаи жил өнгөрөх тусам үнэ нь өсдөг урлагын бүтээл юмаа.


Эрүүл мэндэд тустай, тархиний дасгал болж чадна
1. Байгаль амьдрал хоёрыг тань холбож өгнө.
Өглөө оройд тогтмол Бонсаи-гаа усалж дадал болсноос эхлээд амьдрал тань байгальтай зөв харьцах хичээл болно.

2. Богино ч гэсэн тогтмол хөдөлгөөний дасгал болно.
Алхах нь эрүүл мэндэд сайн гэдгийг хүн бүр мэддэг ч өөртөө цаг гарган тэр бүр хөдлөөд байж чаддаггүй билээ. Харин та Бонсаи-гаа усалж арчилахаас эхлүүлээд бага ч гэсэн тогтмол хөдөлж байна.

3. Тархиний идэвхтэй дасгал болж, өтлөхөөс сэргийлнэ.
Гараа хэрхэн удирдахаас таны сайхан Бонсаи хийж чадах шууд хамаарна. Мөн хэрхэн Бонсаи аа жинхэнэ байгалийх нь утгаар нь ургуулахуу, жинхэнэ том мод мэт жижигрүүлсэн хэлбэрээр харагдуулах, хэдэн жилийн дараа ямархуу төрхтэй байлгах зэрэг тархиа идэвхтэй ажиллуулж, стрессээс өөрийгөө хамгаалж чадна.

4. Бонсаи хүчилтөрөгчийн эх үүсвэр
Бонсаи нүүрcxүчлийн хийгээр амьсгалан, хүчилтөрөгч ялгаруулж, гэрийг тань эрүүл агаараар цэнэглэнэ.

5. Phytoncide хэмээх бодис үүсгэнэ.
Энэхуу бодис нь ойд их хэмжээгээр үүсэж байдаг бөгөөд таны дархлалын системийг сайжруулдаг юм.

Хэрэглэх багаж
Бонсаи-г эхлэх гэж буй хүмүүст зориулан хамгийн анхан шатны багажнуудыг танилцуулъя. Анх эхлэхдээ бүгдийн худалдаж авна гэдэг бэрхшээлтэй тул хэрэг болох тухай бүрд нь цөөн цөөнөөр цуглуулах нь зүйтэй бизээ.

Бонсаи
1 төрөлөөс ч болов хэд хэдэн саванд ургуулсан зүйтэй. Харахад урамтай бөгөөд, ургуулахад хялбар байна. Нарсны төрлөөс гадна цэцэг, өвсны төрлөөс ч ургуулж үзэх хэрэгтэй. (Миний бодолоор гоё ургаад ирэхээр нь нэг савруу шилжүүлэх гэсэн утгаар боловуу даа)


Бордоо болон бактери устгагч
Бордоо нь хатуу, болон шингэн хэлбэрээр байдаг. Бактери устгагчаа тухайн ургамлаас нь шалтгаалуулж хэрэглээрэй.

Услагч сав (хэхэ Монгол хэлээ ч мэдэхгүй хүн хэцүү юм)
Услахад хэрэглэнэ. Бонсаи-н савны хэмжээнээс нь хамааруулж сонгоорой. Жижиг бол 1литрийн сав байхад болно. (Аяганд хийж байгаад пал хийтэл нь хийх бол яавч зохилтой бус боловуу.)

Ус шүршигч (яагаав үсчинд байдаг)
Усны савтай адил үүрэгтэй боловч модны биерүү нь, навч руу нь зэрэг шүршиж чийглэх, тоосонцороос нь цэвэрлэнэ.

Хутга мэс, хайчнууд
Өсөлтийн хянахын тулд, мөчир, навчийн тайрах, ургах чиглэлийн зохицуулж өгнөө.
Бонса и-г сонгох point
Анхлан суралцагч нар өндөр үнэтэй бонса и авахаа аль болох азнаж, 20000-50000төгрөг орчимын Бонса и авсан нь тохиромжтой. Мөн аль болох нилээн хэдэн ширхэгийг авах нь зүй.
Гэвч хэт олныг авах нь дэмий.

Юуны түрүүн 2-3 сав, ихдээ 4-5аар эхлэх нь зөв. Олон төрөл байх аваас уйдахгүй бөгөөд ихийг богино хугацаанд сурна. Хэт их бол нэг бүрчилэн цаг гаргах нь багасах тул дэмий.


Сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.
-Бүтэн жил ногооноор байх ургамал мөдыг сонгох, аль болох тэсвэртэй, амь бөхтэйг. (Нарс)
-Хавраас зуны хооронд цэцэглэдэг байх (цэцэгний төрөлийн бонса и)
-Намар болоход навчны өнгө нь хувирдаг байх. (Навчит Бонса и)
эдгээр зүйлсийг баримталж төрөл бүрийн гайхам чанартай Бонса и сонгох нь таны мэдлэгт ч тус болно.

Анхнаасаа гоё муухай хэмээн ялгалгүй сонгох нь эхлэн суралцагч нарт тохиромжтой юм.

Зугаалсаар...

Нөгөө нөхөр чинь аялж зугаалсаар л явна даа. Энэ удаа Homestay-ээр явж айлд төвөг удаж байгаад ирлээ. Манай аймгийн төвд амьдрах Токумицү сан гуайнд 2 хоногийг өнгөрөөв. Гэрийн эзэн надтай адил мэргэжилтэй бөгөөд 60 гараад тэтгэвэртэй суусан хөгшин. Кёото-ын их сургуулийг төгссөн, хувийн компанид, улсийн төсөлд, бразилд үйлдвэрийн инженер тэндээ мөн их сургуулийн багш, эх орондоо эргэж ирээд коллежийн багш хийж байсан юм билээ. Нэг нь сурдагаа сураад ажиллаад ажиллацан хүн, нөгөөх нь яг сурж буй, яваандаа ажил хийх ийм хоёр хүн 2шөнө 2өдөр тасралтгүй ярьж гэрийн эзэгтэйгээ баахан уйдаасан.

Эхний өдрөө Хоншү арлын хамгийн урд хэсэгт байрлах Шимоносэки хот орж Кюшү болон Хоншү-г холбосон том гүүрийг үзэн, мөн хажууханд нь байрлах Усны амьтны хүрээлэн үзэв. Дараа нь Япон тэнгис үзэхээр Цүношима арал руу явав.

Хоншү Кюүшүг холбосон гүүр

Усны амьтны хүрээлэн (Ингэж хэлдэг юмуу)
"Япон тэнгисийн эрэг дээр янаг хоёр зугаална, янаг хоёрын явдал бидэнд ямар хамаатай вэ" гэдэг байхаа. Өмнө Япон тэнгис орж байсан болохоор айхтар шинэлэг зүйл байгаагүй ч хар хүйтэнд далайн эрэг дээр загасчлах улсуудыг хараад жаахан гайхаж байваа. Магадгүй тэр хүйтэнд зугаалж яваа биднийг хараад загасчид нь ч мөн багагүй гайхсан биздээ.

Маргааш өдрийнх нь хувьд Хоофү хот орж Японд гурван ширхэг байдаг "Эрдэм номын Жинжа"-д (Жинжа гэдэг нь Шинто шашиний сүм) очив.

Шинто шашны сүм
2 удаа мэхийж 2 удаа алга хавсарч 1 удаа мэхийж залбирал үйлдэнэ.)
(Гурван ширхэг байдагийн нэг нь энэхүү Ямагүчи аймаг Хоофү хот, нөгөө нь Фүкүока аймаг Дазайхү хот, Кёото хотод байдаг) Миний хувьд хоёрт нь очоод үзчлээ. Одоо бол онц суруул сурахаар л болсон доо. Зарим нэг хүнийг бурхан даанч харж л үзэхгүй юмдаа.


Энд ч бас сүмийн гадаа тагтаа хооллоно. Гэхдээ манайх шиг экспортолдоггүй байхөө. Хэхэ
Энэхүү сүмийг үзсэний дараа Моори хэмээх 15-р зууны үед Хоншү арлын урд хэсгийг удирдаж байсан гэр бүлийн гэр музейг нь үзэж сонирховоо. Аа тэгээд түүхийн сонсоод ч юмыг нь үзсэн ч Япон хүн биш болохоороо тэгдэг юмуу тийм Японы түүхэнд дургүй юмуу нэг л сонирхол тат сангүй. Сайхан модон байшин байлээ. Тэр цэцэрлэг энэ тэр нь янзтай.


Сайхан байшиндаа. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л амьдрахсан.
Иймэрхүү байдлаар өнгөрсөн хагасай бүтэнсайныг өнгөрөөх шивдээ.

Jan 14, 2009

"Судалгааны гол түлхүүр бол үргэлж тэр талаараа бодох"

Судалгааны ажилтан болох гэж буй, болохыг хүсдэг бүгдэд нь зориулаад 2008 онд Физикийн салбарт Нобелийн шагнал хүртэсэн Нанбү Ёойчиро гуайн сэтгэдэлийг сониноос нь орчуулах гэж чадан ядан оролдон толилуулъя. (Би өөрөө ч судалгаа шинжилгээ гэсэн ажилруу орох сонирхолтой болохоор уншиж байсан юм. Ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэдэг дээ.)


Шагнал авсан сэтгэгдэл тань?

30 жил хүлээсэн шагнал маань гэнэт хүрээд ирлээ. Энэ шагнал энэ үед ингээд ирчихнэ гэж огт бодож байсангүй. Анх Америкт ирэхэд Японтой ялгаатай зүйлс өмнө минь тулгарч, ийм урт хугацаанд Америкт судалгаа хийнэ хэмээн бодож байсангүй.

Шагнал авхад суурь болсон санаагаа 1960аад онд гаргасан гэсэн. Тэр үеийн нөхцөл байдал?
Маш их цаг зарцуулсан юм. Өөрийн маань судалгааний ажил шив шинэхэн зүйл энэ талаар судалсан зүйл бага байсан тул бүгдийг шинээр гаргаж ирэхэд их цаг зарцуулсан.

Нээлт тань цаг үеэсээ эрт санаа нь гараад шиидэгдэхгүй байсан тэр хүнд үеийнхээ талаар?

Тийм зүйл байгаагүй ээ харин ч аливаа зүйлийг хамгийн эхнээс, сууриас нь эхэлж бодох дуртай байсан болохоор миний хувьд зугаатай байсан.

Superconductivity-ын судалгаа тань Broken symmetry-тэй холбогдох нээлт, үүнийг хэрхэн хийв, хэр удаан хугацаа зарцуулав мөн энэ бүхнийг хийхэд тань гол түлхэх хүч түлхүүр нь юу байваа?

2 жил зарцуулсан. Яавал энэ асуудлыг шийдэж чадах вэ гэж 46 цагын турш тасралтгүй бодож байлаа. Ер нь үүнээс ч өөр арга байхгүй.

Нобелийг би авахгүй юм байна даа гэх өөртөө ялагдах үе байв уу?

Залуу байхад энэ жил л.. гэж боддог байлаа. Тэхдээ урт хугацаа өнгөрсөн ч авч л таараа гэж өөрөө боддог байсан. Гэвч энэ талаар бодохоо болиод 20-30 жил огт хүлээлгүй мартчихсан. Сая ч гэсэн хүлээгээгүй өөрийгөө авна ч гэж бодоогүй байсан. Нобелийн шагналын хорооноос утасдахаар нь "Аан" гэж бодсон.

Япон Америкийн судалгааг ялгаатай гэж бодож байна уу? Америкт ирж судалгаа хийсэн болохоор Нобел авсан боловуу?

Дэлхийн хаана ч очиж судалгаа хийсэн, миний шинийг эрэлхийлэх халуун сэтгэл маань хэвээрээ байх болно. Лаборатор, судалгааний газрууд хаа байгаа тэр улсынхаа соёл нь шингэсэн байдаг байж магадгүй ч судалгаа эрдэм шинжилгээний ажилд хамааруулан хэлэх юм бол хаана ч ялгаа байхгүй гэж бодож байна.

Японд бүр мөсөн харьж ирэх төлөвлөгөө байна уу?

Байхгүй. Америкт судалгааны ажилаа үргэлжилүүлнэ.

Jan 9, 2009

Соёлжихуй (1)

Соёл, соёлжих үйл явц...
Хүн төрөлхтөн үүсэн цагаасаа хөгжиж дэвшиж, тухайн амьдрах арга хэрэгсэл, арга ажиллагаанаас хамаарч хувьсаж өөрчлөгдөж байсан бизээ. Биеийн хүч ихээхэн шаардагдах амьдралийн үйл явцаас шат шатаар өөрчлөгдөн хувьсаж нийгэм үүсгэн биейин хүч шаардагдахгүй буюу хөдөлмөрийн хуваарь бий болж ирэх цагаас соёл, соёлжилт гэсэн нэр томъёо үүссэн болов уу.
Энэ удаа Монголын өнөөгийн байдал, Монгол улсын иргэн хүн, Монголд амьдарч буй хүн бүрийн учиргүй мөрдөөд байдаггүй юмаа гэхэд ерөнхий жишиг болоод цуг явж байдаг "Монгол Соёлжилт" гэсэн зүйлийн талаар санаа оноогоо хэлье гэсэн юм.

Магадгүй гарчиг сонголт буруу байж мэднэ, бүүр үг сонголт тайлбар маань эндүүрсэн байж болзошгүй. Гэвч та алдаа эндүүг нь харж уншихаас илүү зөв зүйтэй зүйл бичиж үү, энэ зүйл шаардлагатай юу бидэнд, цаашид одоогийн байдлаар үргэлжүүлэх нь зөв эсэх талаар бодоод нэг үзээрэй. Шинэчлэл бүхэн зөв байх албагүй, шинэ санаа бүхнийг дэмжих албагүй ч хэрвээ танд эерэг сэтгэгдэл төрүүлээд хэрэгцээтэй гэж үзэж байвал өөрөө ч гэсэн ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулаарай!
Бичдэг нэг нь өөрийн санааг бичиглэн түгээж, илтгэгч зарим нь цааш цааш өөрийн санааг нэмэрлэн яриарай!

Монголд өнөөдөр соёл ямар түвшинд байнаа?
Мэдээллийн эрин зуунд хөл нийлүүлэн амьдрагч Монголчууд гээд л эхэлдэг шүү дээ. Яах аргагүй үнэн өнөөдөр телевиз, Fm, сонин, сэтгүүл, интернэт бүхий мэдээллийн хэрэгсэлээр бид хангалуун байна. Дээр нь нэмээд ардчилал гэгч нь байна. Ардчилал гэж ашиглаж чадвал "Цоож нээгдсэн эрдэнэст авдар" ажгуу. Харин дураараа тайлбарлаад өөрийнхөөрөө хэрэглэвэл тэрнээсээ эс юм болж гай тарьдаг "Явдалтай хүүхэн" шиг аж. Урсан орж ирж буй төрөл бүрийн мэдээлэл, дуу, бүжиг, ном, янз бүрийн мэдээллүүд түүнээ дагасан соёл байх. Гэвч заримийг нь хэт "монголчилоод", үлдсэнийг тэр чигээр нь хуулчихаад байх шиг. Бидэнд үлдэж байгаа зүйл их байвч өөрсдийгөө үгүй хийж байгаа нь ч чамлахааргүй байна.

Мөн миний буруутгаж боддог нэгэн зүйл бол "Улаан онууд" буюу Социализм цогцлоож байсан он жилүүд юм. Бүхнийг шинэчилж оросжуулж, нийгэмчилж байсан тэр үед өвгөдөөсөө уламжлагдаж ирсэн зан заншил соёлоо шинэчлэлийн шуургатай хамтад нь хийсгэсэн мэт санагддаг. Буруу ч байж болох гэхдээ одоо цагт, өнөө үед санал нийлэх хүмүүс олон байгаа боловуу. Тэр жилүүдээс бидэнд үлдсэн сайн сайхан ололтууд зөндөө их бий. Тэгэхдээ С.Отгонжаргал багш хэлж байсан юм. "Намайг Социализмийн үеийг таагүйгээр ярихаар хүмүүс аль үед хэний ачаар боловсрол эзэмшчихээд одоо ингэж ярьж байгаа юм бэ гэж, би тэдэнд тэр үед бид өөр замаар явж байсан бол магадгүй илүү чанартай илүү хөгжилтэй Европийн орнууд, Америкт нь боловсрол эзэмших байсан юм" (МУИС Түүхийн багш) (Энэ өгүүлбэрээс бас багагүй зүйл бодсон байхаа би. Гэдхээ түүхийг ингэсэн бол дээр байсан юм, тэгсэн бол бид ийм болох байлаа гэж ярих утгагүй хэрэг. Өнгөрсөн зүйл бол өнгөрсөн зүйл. Түүхийг өөрчилж чадахгүй харин суралцаж чадна, Ирэдээдүйг харин бид өөрчилж чадна гэж би боддог. ) Бид тэр үеэс л шатаасан, буудсан хүмүүстэйгээн цуг олон зүйлийг хамтад нь халж гээсэн байхаа. Олон олон чухал Монгол хүнд байх үнэт зүйлүүдээ шатаагаад мөн буудан хороосон байх. Монголын дундад зууны, эртний үеийн гүн ухаан гэхээр хэр зэрэг зүйлс гарч ирдэг болоо. Данзанравжаа, Занабазар гэсэн улсууд мөн нэг их олон Агваанууд байдаг санагдана. Гэвч энэ хэдээр л Монголын суу билэгтнүүд, гүн ухаантнууд дуусчих юм гэж үү. Мэдээж би цөөхөнийг мэддэг, бага мэдлэгтэй, үүгээр хязгаарлагдалгүйгээр олон олон суутнуудын бүтээлийг өнөөг хүртэл авч үлдэж чадаагүйн буруу ганц нүүдэлчин ахуйруугаа түлхэхээс гадна "Улаан онууд"-тай хамааралтай л байж таараа.

Наад захын хоолны ёс, мэндчилгээ, захидал бичиг, хүндэтгэлийн яриа, энэ зүйлс өнөө бидэнд өгүүлэгдэж байгаа мэт санагдах юм. Хоолны ёс гэхээр бидэнд бий шүү дээ гэж хэлж болох юм. Зоогийн газарт ороод хэрхэн биеэ авч явах, зөв хооллох, 1-р хоол ю захиалсан байна түүнтэйгээ авцалдуулж уух зүйл, 2-р хоолоо захиалах гэх зэрэг мэддэг шүүдээ гэж хэлж болох юм. Харин энэ соёлуудад маань Монгол ахуй шингэж үү? Монгол хүн гадаад хүний ялгаа байна уу? Бид Монгол нэртэй гадаадууд юмуу, жинхэнэ Монгол нутагтаа эзэн нь болж чадсан Монголчууд уу. Ахуйн Монгол соёл байхгүй бол эх орноо хайрлах, Монгол зан заншилаа хөгжүүлэн үргэлжүүлэх талаар яриад хэрэг байна уу? Ирээдүйд залгамжлах дараа үеэ юугаар бэлтгэж байна вэ?
Даяаршиж буй өнөө үед тэр болгон хэрэгтэй юмуу гэж асуулт байж болох, харин цаана нь энэ даяаршилийн давалгаан доор бид Монголоороо үлдэж чадахуу гэсэн асуулт ч урган гарч ирнэ. Ервопчууд Европийн холбоотой боллоо. Америк бол тэргүүлэх гүрэн байсан тул хүчтэй орон тэдний нөлөө даяаршилийн давалгааны эхлэл цэг ч гэж хэлж болохуйц, Азиуд одоо холбоо маягын зүйлс мөн ярьдаг боллоо. Зүүн өмнөд азийн орнууд гэх мэт.. Саяханаас орон орны улсаас дуулдах болсон холбоо нь Хятад Японоор толгойлуулсан Азийн холбоо бололтой мөнгөн тэмдэгтээ Юан Иен хоёр дундаас бүтэсэн этгээд нэр бодож олж. Гэх мэт гэх мэт энэ зүйлсээс энэ соёлын хүчтэй солилцоо, зунгааралдаанаас Монгол гэдэг зүйл оршин тогтнож явсаар байж чадах боловуу? Би хятад Монголчуудыг залгих гээд байна гэж энэ удаа ярихгүй. Зүгээр л тэдний энэ эрчимтэй хурдацтай хөгжил манайруу түрж орж ирэхэд бидэнд өөрсдөөрөө үлдэж чадах дархлаа байна уу? Н.Багабанди гуайн Даяршилтай хамт Дангааршил байх ёстой гэх үгүүд үнэн биз.

Саяхан С.Баяр ерөнхий сайд маань Өмнөд Солонгост ажлийн айлчлал хийхдээ тавьсан илтгэлдээ Монголд Солонгосын соёл хүч түрэн орж ирэхийн зэрэгцээ, бизнесмэнүүд ч мөн, үүнтэй хамааралтайгаар Монголчууд ч Солонгосруу ихээр гарч ажиллаж байгаагаас Монгол орон Солонгосыг жишиг орон болгож хөгжиж байна гэж хэлж, яах аргагүй үнэн үг. Японоос хөгжилөөрөө илүү ойр орон янз бүрийн байдлаар Солонгосын нөлөө Монголд их. Наад зах нь зурагтаа асаахад л Солонгос олон ангит кинонууд бүхий л сувгаар дурайтал гарч байдаг. (Энэ олон сувагууд ч мөн гадны нэвтрүүлгүүдийг шууд хуулж гаргаж байдаг хямдхан сэтгэхүйтэй шүү дээ. Телевизийн суваг гэдэг хүн шууд хүрдэг хүчтэй агаад буруу ашиглавал маш хортэй нөлөө үзүүлэгч гэж боддог. Бидэнд тэд зөв нөлөө үзүүлдэг үү та зурагтаа үзэж суугаад энэ надад их сайхан юм өгсөн нэвтрүүлгэ байна даа гэсэн нь хэд байдаг вэ?)

Энэ сэдэвээ бичихдээ хэрэглэж буй гол зэвсэг маань Б.Цэнддоо гуайн Соёлын Довтолгоо номыг хэрэглэж байна гэх үү дээ. Өнөөдөр Соёл, Монгол ахуй, Монгол зан заншил гэсэн сэдэвийг барьсан түүнээ сэргээх гэсэн сурах бичиг, судалгаа, унших материал дутагдаж байна. Ус агаар шиг хэрэгтэй байна.

Үргэлжлэл бий...

Jan 5, 2009

Монгол орондоо жаахан ч гэсэн санаа зовов

Монголдоо бага ч гэсэн юм хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлгүй Монгол хүн ховор бизээ. Тэгэхдээ байхгүй гэж хэлж чадахгүй нь... Улс орны хөгжил, эдийн засгийн үсрэлт, зам тээврийг хөгжүүлэх, гэх мэтчилэн маш олон асуудлууд биднийг эргэн тойрон хүрээлэн буй. Одоо дээр нь банк санхүүгийн хямрал гараад ирлээ. Сүүлийн арваад жил толгойний өвчин болчоод байгаа ашигт малтмал байна. Хаяа ингэж зөв зүйтэй ашиглаж чадахгүйгээс хойш энийгээ орхичоосой гэж бодох юм. Эсвэл Монголын газар доороос гарч ирээгүй нь дээр байсан ч юм шиг...

Өнөөдөр иргэд болон, жижиг дунд үйлдвэрууд тэдгээрийг эрхлэгч бизнес маань нар хэт том зүйлс бус нүдний өмнө байж болох ашигтай бөгөөд жижиг санаа оноонууд дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсэх юм. Монгол орны түүхий эд хятад болон манай орны ченжүүдийн гарт ороод уджээ.

Энэ нь бараг өвчин болоод ужгирчиж. Тэд малчидаас, тариачидаас, ногоочидоос хямд үнээр аваад хэд нугалаад шахуу иргэдэд зарчихаж байна. Харин эсрэгээс хятадаас оруулж ирсэн бараагаа хөдөөний иргэдэд хэд нугалсан үнээр зарж байна. (УБ дэхь үнэтэй нь харьцуулахад)

Ченж нарыг шахах арга байхгүй юу?
Ченж гэх зүйлийн сөрөг муу тал гэвэл зөндөө, ашигтай тал бий авч цөөхөн гэж бодож байна. Ядаж л үний утгагүй хөөрөгдөл тэднээс үүдэлтэй, мөн аюулгүйн баталгаа гэж үгүй. Хүнсний бүтээгдэхүүнүүд бол хэдэн хүний хиртэй гар дамжин таны амруу орж байгааг мэдэхгүй. Мах, сүү зэргийг нь буцалгаад, аа заримыг нь угаагаад болгодог байж.. Харин ааруул, бяслаг, өрөм гээд тэр чигээр нь хэрэглэдэг цагаан идээнүүдийг яахуу? Хүн амын нягцхил Улаанбаатар хотод төвлөрөөд буй өнөө үэд зүсэн зүйлийн хүн амьтан, тэднийгээ дагасан халдварт өвчин, түүнийг үүсгэгч нян бактер гарч ирж байгаа энэ бүгдээс бэлэн бүтээгдэхэнуудийг хэрхэн хамгаалах вэ. Гараас гар дамжиж, ченжээс ченжрүү дамжих бүрт аюугүйн баталгаа нь алдагдаж, үнэ нь өсөж байгаа.


Унааны зардал, цалин, татвар гээд.. Ченж нар юугаараа ашигтай вэ? Хэнч хийж эхлээгүй ажилийг цөөн бүлэг хүмүүс бие даан хөдөлж хийж буйгаараа л ашигтай. Хангалттай урт хугацаанд ийм байдалтай байсан учир өдөө нөхцөл байдлийг нь өөрчилөөд илүү хариуцлагатай тусгай компани, хоршоонуудад хариуцуулах хэрэгтэй. Ченжээрээ дагнасан ажилаа мэддэг улсууд ч энэ өөрчлөлтөнд хамрагдаад өөрсдийн ажилийг илүү цэвэр орчинд хийх бололцоо гарч ирэх байх. Өмнө нь ямар нэгэн хариуцлага хүлээлгэх бололцоо муу ганц ченж цагдаа хамгаалагчид нь жаахан юм өгөөд аргалдаг байсан тогтолцоо жигдрээд ирэхэд үгүй болох л учиртай.
Хорин нэгэн аймаг маань өөр өөрсдийн гэсэн нутаг усаараа нэрлэсэн брэнд Цагаан идээнүүдийг үйлдвэрлэх хэрэгтэй. Явж явж гэртээ орноосоо шууд босоод гараа угаасан эсэх нь ч мэдэгдэхгүй элдэв бүтээгдэхүүн идээд байх сонирхол шинээр ирж буй эрин зуунд, шинэчлэгдэж буй оронд зохистой зүйлс биш боловуу. Хүний наад захын соёлд өөрчлөлт орж байж улс өрөн соёлжиж хөжинө. Мянган сайхан дуурь, концерт тоглоод хөгжил дэвшилийг даллана гэдэг юу л бол..
Малчидыг төр хэтэрхий толгойг нь илдэг, сурагч байхад өвөл малчдад тэдний маланд зориулсан бэлтгэл хийж явуулдаг байсан. Яах гэж? Адилхан ардчилсан, амьдралаа авч явах гэж ядарч байсан үед махаа мөнгөөр худалддаг тэдэнд туслах хэрэгцээ байдаг эсэхэд их эргэлздэг байлаа. Чүдэнз, лаа, нэмнээ гээд ангиараа тэрийг нь хураалгадаг байлаа. Одоо малчидыг өөрсдийг нь шахах хэрэгтэй хэсэг хэсгээрээ хамтраад фермэр маягтай болох, цагаан идээ махаа цэвэр орчинд үйлдвэрлэн гаргах шинжилгээ хийлгэдэг болох ядаж л идэж байхад ааруул аарцнаас нь цайсан цайгаагүй төрөл бүрийн үс гарч ирдэггүй байлгах. Савлаж боодог ариутгадаг үйлдвэруудийг аймаг сум бүрт нь байгуулах боломжийг жижиг бизнес эрхлэгчдэд боломж гаргаж өгөх. Хүнд суртал төрөл бүрийн балай татваруудыг зохицуулах үүргийг бидэнд үйлчлэх ёстой төрөөс шаардах хэрэгтэй!
Хужаа ченжүүд намар нь авсан махаа зоорилоод өвөл нь нугалаад бидэнд зарж байна. Баяр болохоор хиймлээр юмний үнийг хөөргөж байна. Эргэж буусан ч зүйлгүй тэр чигтээ тогтоод жилээс жилд бус улирлаас улиралд ард түмэн гэгч золгүй иргэдийн нуруун дээр хүндээс хүн ачаа дарж байна.
Хаана хаанаа үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хууль ёсоор нь амьдрахгүй л бол шинэ зуунд бид ард хоцорсон хэвээр үлдэх болно.

Улсийн нийслэл Улаанбаатар одоо үнэхээр өрөвдөлтэй байдалтай байх шиг... Иргэд нь ч тэр, хот нь ч тэр...


Харьцааны соёл гэгч зүйл хотын иргэдэд нь ч алга, үйлчилгээний байгууллагуудад нь ч алга. Хар яр гэсэн харьцаатай. Юм л болохоор хэрүүл хийх гэдэг, нэгнээ хүндэтгэх нь бүү хэл боломж олдвол монжоод авах доромжлоод авах гэсэн санаатай. Улс орноос чин гараад явах тэнхэлтэй нь гарч зугтдаг болсоор удлаа. Үдэж байгаа гэрийхэн нь ирэх гэж яараад юу хийх вэ гэдэг болж.. Хариад ирсэн нь ""аа тэнд амьдрал алгаа" гээд эргэж зугтдаг болж..

Төр засаг сайд дарга нараас гуйх бол одоо утгагүй хэрэг. Өөрсдөө хөдөлцгөөе, хийх үйлд чинь ямар нэгэн хууль тогтоомж хэрэгтэй эсвэл садаа болоод байвал, хэн нэгэн эрх мэдэлтэн том гэдэстэн гэдийчээд садаа болоод байвал хатуу тэмцэцгээе. Шаварт унасан зовлонт адгуусны байдлаас гарч чадахгүй бол ийм байдалтай тэвчих шаардлага байхгүй. Суудлаас ховхлоод ч болсон хэн хэнээ сонгосон хэн нь хэнээ захирдагийг ойлгуулцгаая.

Dec 29, 2008

Хуучин он ба Шинэ он

Хуучин он минь баяртай гээд (Чингис Хаан хамтлаг) Жаргалсайхан гуайн сайхан дуу байнаа. Үгний утга энэ тэр нь ая нь дуулж байгаа нь... "Баяртай хуучин он минь баяртай! Дурсамж болон үлдлээ чи!"

Нэг л мэдсэн чинь 12 сар гарцан байлаа. Хоёр мэдсэн чинь 29-н болчиж Цаг хугацаа гэж бохь шиг агшиж сунах эд юмдаа. Энэ 2008 он Монголчууд бидний хувьд баяр хөөр гуниг харуусал үлдээсэн жил байлаа. Дахиж хэзээч ирэхгүй энэ цаг хугацаа хэн нь хэр сургамж авч амьдралдаа хэргэжүүлж чадна тэр хүн төдий чинээ цаашид амжилттай байх биз.
7/1 энэ талаар бодох, эргэцүүлэх зүйл асар их байгаа байхаа. Олон зүйл яриад яахав олон зүйлийн үнэн мөн нь илрээгүй л байна.
Энэ зуны бас том сенсаац бол Олимпоос 2алт 2мөнгө, Паралимпаас 1 алт авсан үйлд явдал. Монголын ард түмнүү хүсэн хүлээсэн том зүйл байлаа. Би алт хүсэж байсан ч бусад шигээ биш байж, миний баярласан баяр хөөр бол алт авснаасаа илүү Монголын ард түмний баяр хөөрийг хараад баярласан баяр байсан. За тэгээд үргэлжилүүлээд байвал олон л зүйлсийн жагсаалт гарах байх. 2008 он чи Монгол улсад сургамжтай жил байлаа.

Харин энэ жил надад ямар байваа. Японд ирэх жилээ ханзаар илэрхийлдэг дээ. Тэд ирэх жилээ 変化 буюу өөрчлөлт шинэчлэлээр илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл тэдний 2009 оны ханз нь "変". Миний хувьд ирэх жилээ бус өнгөрсөн жилээ ханзаар илэрхийлэхийг хэлдэг энэ жилийн хувьд хүлээлт уулзалт гэсэн 2 үг яах аргагүй тодорхойлж байна уу даа. Тэгэхээр энэ хоёр ханз 会う、待つ. Айхтар шинэчилж өөрчлөгдсөн зүйл үгүй ч бага ч атугай дотоод сэтгэл маань хувирсан шиг... аливаа зүйлд арай уужуу хандах сэтгэл нэмэгдсэн юм болов уудаа. Ирэх жил ямаршуухан байгаасай гэж хүсэж байгаа болоо би. Яахав дотроо бодсон нэг том зүйл байна түүнд 100% бэлэн үүрэг хариуцлага хүлээх чадвартай гэж хэлэхгүй ч би бэлэн байна гэж хариу хэлмээр... Тиймээ энэ зүйл хүсэж байна. Ил тод хэлээд яахав.

За тэгээд 2008 оныг үдэ үйл ажиллагааг өрөөндөө тухтайхан тааваараа өнгөрөөх төлөвлөгөөтэй байна даа. Магадгүй том сургамж. мэргэн дүгнэлт ч хийх юм билүү эс бөгөөс 2009 ондоо хийх мэргэн төлөвлөгөө ч боловсруулах юм билүү дээ хэхэ. За тэгээд та бүхэн шинэ ондоо амжил бүтээл аз жаргалаар дүүрэн орж байгаа байхаа.

Нүүрэнд тань инээмсэглэл, Нүдэнд тань цог жавхаа гялалзан байх болтугай.

Dec 5, 2008

Бокко чян


Тэр роботыг үнэхээр сайн хийжээ. Эмэгтэй робот л доо. Хүний гарааар бүтээсэн үнэхээр сайхан эмэгтэй. Сайхан бүсгүйн шинжийг багтааж, төгс болж чаджээ. Ихэмсэг төрхтэй, гэхдээ ихэмсэг төрх бол сайхан бүсгүйн нэг шинж билээ.
Бусад хүмүүсээс ийм робот бүтээе гэж хэн нь ч бодож байсангүй. Хүнтэй адил ажиллаж чадах роботыг бүтээх гэдэг нь үнэхээр тэнэг яриа. Учир нь робот бүтээх хөрөнгө нь байвал улам чадварлаг машин техник зохиож ч болно, мөн ажил хийх хүсэлтэй хүмүүс хэдээрээ л бол хэдээрээ олдохоор байхад шүү.
Түүнийг сонирхолоороо л бүтээсэн юм. Бүтээсэн хүн нь Баарны эзэн эр. Баарны эзэн гэж яривал гэртээ хариад архи уух сонирхол төрдөггүй хүнийг хэлнэ. Тэр эрийн хувьд архи гэдэг бол зарж мөнгө олох хэрэгсэл, өөрөө уух талаар бол бодчиж байгаагүй. Мөнгө гэдэг бол согтуурсан улсуудын өгчихдөг л зүйл, цаг ч түүнд бий, тэгээд л робот бүтээсэн хэрэг. Яах аргагүй сонирхол нь тэр.
Сонирхол нь тэр байсан болохоор сайтар боловсруулж бүтээсэн сайхан бүсгүй юм. Арьсыг нь тэмтрээд үзсэн ч жинхэнээс үл ялгагдана. Түүнийг хармагц л үүнээс сайхан бүсгүйг, робот биш хүний дундаас ч олж чадахгүй гэдэгтээ санал нэгдмээр тийм сайхан.
Гэвч, толгой нь бараг хоосонтой адил. Түүнд илүү ухаалаг робот хийх ч боломж байсангүй. Хялбар асуултанд хариулж чадах, мөн архи ууж чадна.
Тэр эр түүнийг бүтээж дуусмагц баарандаа авчирав. Бааранд нь үйлчлүүлэгч суудаг ширээ сандал байдаг ч роботоо кафедрийнхаа дотор суулгав. Бусдад робот гэх ямар нэгэн сэжиг төрчүүл баларна шүү дээ.
Үйлчүүлэгч нар ч шинэ эмэгтэй ирсэн болохоор түүнээс яриа өднө. Нэр, нас зэргийг нь асуухад ян тан хариулчдаг ч, өөр зүйлд чаддаггүй байв. Тэгсэн ч робот гэдгийг нь анзаарах хүн нэг ч гардаггүй байв.

-Нэр чинь?
-Бокко чян*
-Нас?
-Одоохондоо залуугаараа
-Тэгээд хэд юм дээ?
- Одоохондоо залуугаараа
-Тэгэхээр...
-Одоохондоо залуугаараа

Энэ баарны үйлчлүүэгч нар хээнцэр эрхэмсэг улс үйлчлүүлэх нь их тул хэн ч түүнээс үүнээс илүү ихийг асууж шалгаахгүй.

-Чиний хувцас сайхан зохижээ
-Тийм байгаа биз
-Юунд дуртай вэ?
-Харин юунд дуртай юм болоо...
-Жинн уухуу?
-Ууя л даа...

Архийг бол хичнээнийг ч ууна. Тэгэвч харин согтоно гэж байхгүй. Сайхан бүсгүй, тэгээд залуухан, ихэмсэг, хариулт нь жаахан хөндий. Үйлчлүүлэгч нарын дунд яригдсаар бааранд ч хүн их цуглах болов. Бокко чян хүмүүстэй хөөрөлдөж, архи ууж, тэд ч Бокко чянд ч уулгана.

-Эдний дотор хэн нь чамд таалагддаг вэ?
-Хэн нь юм болоо...
-Би чамд тааллагдаггуу?
-Чи надад таалагддаг шүү
-Дараа кинонд явахуу?
-Кинонд ч бол явна шүү
-Хэзээ явмаар байна?
-...

Хариулж чадахгүй үед дохио дамжуулж баарны эзэн гүйгээ л хүрээд ирнэ.

-Үйлчлүүлэгч та хамаагүй шалгаагаад яахавдээ манай хүнийг...

Ингэж хэлэхээр ихэвчлэн үйлчлүүлэгч нар дурамжхан ч гэсэн инээмсэглээд л больчихно.
Баарны эзэн үе үе доош суун, хөлнийхөн хавиас гарсан хуванцар хоолойноос архиа юүлэн авч үйлчлүүлэгчиддээ уулгана.
Гэсэн ч тэд нар анзаарсан нь нэг ч үгүй... Залуухан бас сайхан бүсгүй. Бусад баарны хүүхнүүд шиг бусдыг элдвээр магтан архиар шахахгүй, өөрөө уусан ч элдэв зан гаргаж аальгүйтэхгүй. Тиймээс бага багаар нэр хүнд нь өсч, үйлчүүлэгч нар нь өссөөр...
Тэдний дотор нэгэн залуу байх. Бокко чянд татагдаж өдөр өнжихгүй ирдэг хэдий ч аргаа олохгүй байсаар түүнд татагдан татагдсаар хайртай болж байв. Тиймдээ ч уусан тооцоогоо хараад л баларч буйгаа ойлгон гэрлүүгээ мөнгө авахаар явна. Эцэгтээ ихэд загнуулж,

-Дахиж чи тийшээ явахгүй шүү. Энэ мөнгөөр бушуу төл. Тэгээд үүгээр дуусга наадхаа.

Тэр энэ мөнгөөр тооцоогоо төлөхөөр баарлуу явлаа. Өнөө орой сүүлийн орой гэж бодон, өөрөө ч ууж, дахин ирэхгүйгээ хэлж Бокко чянг ч уулгав.

-Дахиж би ирэхгүй ээ
-Дахиж ирэхгүй юмуу...
-Гунигтай байна уу?
-Гунигтай байнаа
-Үнэндээ бол тийм биш биздээ
-Үнэндээ бол ч тийм биш л дээ
-Чам шиг ийм цэвдэг хүн ч байхгүй дээ
-Над шиг цэвдэг хүн байхгүй ээ
-Хороочихуу чамайг?
-Хороогоод өг л дөө

Тэр залуу халааснаасаа үрлэн эм гаргаж, шилэн хундаганд хийв. Бокко чяны өмнө тавьж өглөө.

-Уулдаа?
-Ууя

Түүний нүдний өмнө Бокко чян архийг авч уулаа.

-Эрх дураараа нойрсдоо

гэж хэлээд хаалга зүглэхэд,

-Эрх дураараа нойрсийдоо

гэх дуу ард нь сонсогдов. Гадаа гүн шөнө болжээ.
Баарны эзэн залууг хаалгаар үдэж гаргаад, үлдсэн үйлчлүүлэгч нартаа ,

-Өнөөдөр та бүхнээ дайлах учир бүгдээрээ сайхан ууцгаагаарай

Дайлж байна гэж хэлсэн ч хуванцар гуурснаасаа юүлсэн архиа уулгав. Нэгэнт орой болсон болохоор үйлчлүүлэгч нэмж ирэхгүй болохоор тэр биздээ.

-Сайхан байна өө сайхан байна. Ууцгаая!

Үйлчлүүлэгч нар ч, баарны хүүхэн ч хундага тулган ууцгаав. Баарны эзэн ч кафедрийнхаа дотор зогсонгоо жижиг хундганд хийж уув.
Шөнө болсон ч баарны гэрэл нь асаалттай хэвээр... Радиогоор хөгжим эгшиглэсээр байлаа. Гэвч хэн ч гэрлүүгээ харьсангүй.

Тэгсээр радиогоор ч "Тавтай нойрсоорой" гэж хэлж, дахин дуугарсангүй. Бокко чян "Тавтай нойрсоорой" хэмээн давтан шивнэж хэлээд дараа хэн нь ирж надтай ярих болдоо гэсэн шиг ихэмсэг төрх гарган хүлээнэ.


___________________________________________________________________
*чян - Японоор эмэгтэй хүнийг өхөөрдөн дуудахад хэлнэ. (өхөөрдөөгүй байсан ч хэрэглэнэ л дээ.)

Зохиолч:Хоши ШинИчи
Орчуулах гэж оролдсон: Болд Түвшинтөгс

Oct 25, 2008

Харанхуй агуй, Цэнхэр далай

Энэ удаа багш бид хоёр гэсэн цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй аялалд явлаа. Аялалын зорилго бол миний зохион бичлэг гэх үү тэрхүү бичсэн зүйл дээр маань гарсан нэгэн агуйг үзэх байв. Агуйн нэр нь "Акиёшидо" гэдэг бөгөөд өмнө нь яг энэ агуйн дээр байх өвөрмөц чулуунууд байдаг талыг үзэж байсан билээ. Тал гэж яг хэлж болох эсэхийг сайн мэдэхгүй ч ер нь нэг тиймэрхүү сэтгэгдэл төрөхүйц газар юм. Энэхүү газар олон мянган жилийн өмнө далай байсан гэх агаад далайн ёроолд байсан гэх том том чулуунууд нь одоо ч энэ тал газар буй юм. Сонирхолтой зүйл нь энэ тал газар бороо орох зэрэг олон жилийн тогцон ус нь доошоо нэвчихдээ чанх доороо агуйг бий болгожээ. Тийм ч учираас тал газрыг нь Акиёшидай гэх бөгөөд доорх агуйг нь Акиёшидо гэнэ. Өглөө 9:00 цагт гараад нөгөө агуй дээрээ ирлээ. Агуйруу явах замд сонирхолтой хөшөө тааралдсан бөгөөд урд нь хэдэн сахилгагүй төрхтэй хүн гэхэд хаашаа ч юм чөтгөр гэхэд бас хэцүү хэдэн сэргэлэн нүдтэй нөхдүүдээр хүрээлүүлсэн тойн байх агаад, тэр чөтгөр хүн нь мэдэгдэхгүй амьтад нь бараг л Лус юмдагуу даа. Каппа гэж нэрлэх тэдгээр амьтад нь усны эзэд бөгөөд орой дээр нь ус тогтосон байдаг гэх ба тэр ус нь байхгүй болчуул үхдэг гэнэ.


Усан дотор орой дээр ус тогтоох талаар ойлгоогүй зүйл байгаа ч хөөрхөн төрхтэй тэднуусыг байдаг гэдэгт Япон хүмүүс эрт үеэс итгэж иржээ. Мөн агуйруу алхах замд нь янз бүрийн хоолны газар, бэлэг дурсгалын зүйлс зарах дэлгүүр, гараар хийсэн бүтээлүүд төрөл бүрийн зүйл байх нь манай орон шиг аялал жуулчлал хөгжүүлэх гээд байгаа оронд санаа авах зүйл их байх шиг байсан. Агуйн орох үүд нь миний төсөөлдөг агуйн амнаас ихээхэн өөр зүгээр л нэг зайтай заадас шиг л байсан. Дотор нь харин ороход маш цэлгэр аймаар том хар орон зай л угтаж авсан даа. Сарьсан багваахай буюу Batman-ий өвөг эцэг нь байдаг гэж дуулаад бие загзайгаад явчихсан. Дээр үед луу амьдардаг байсан гэдэг яриатай энэ агуй нээрээ л луу амьдардаг байсан байхдаа гэхүйц том байсныг хэлэх юун. За нээх миний харсан хамгийн том агуй энэ тэр гэж яриад яахав үнэндээ Монголд агуйд орж үзсэний хувьд үзэж байсан ч цөөхөн болохоор юу ярихав дээ.


Харин дээр нь тогтоол ус байгаад шүүрч газар доорх эрдэстэй чулуулгыг уусгаж бий болсон болохоор агуй дотроо ч ус тогтосон байх ба ус урсаж байх хэсэг байхад, хананд нь ус шүүрсэн, дусалсан зэрэг нэг л их чийгтэй л агуй юмдаа. Тэр даяан хийдэг лам нар ийм нөхцөлд даяанчилдаг бол би одоо шууд л хэльчихэе миний хийх ажил лав биш юм билээ. Цаг гарантай тэр харанхуйд байхдаа иймэрхүү л сэтгэгдэлүүд төрж байлаа.

Мөн багш бид хоёр өмнөх хичээл дээрээ элдэв зүйл ярьж байгаад Испаний нэрт архитекторч Гауди-гийн тухай ярьж байса маань энэ агуйг бас өөр нүдээр харах боломж олгосон гэх үү дээ. Хэзээ нэгэн цагт заавал Испани явж Гаудигийн барилгуудыг үзнэ дээ гэж боддог маань, харин түүнийг үзэхээсээ өмнө бурханы бүтээсэн нэгэн том бүтээлийг үзсэндээ бас баяртай байнадаа. Ерөнхийдөө энэ хэсэг газараас цемэнт гаргаж авч болох чулуулгууд их байдаг ба хажууханд нь маш том цементний үйлдвэр ч байдаг юм билээ. Тийм болохоор энэ далайн ероол байсан гэх газрын хөрс нь өөрөө ихээхэн хэмжээний эрдэс давс байдаг учир усанд уусахдаа ч хялбар байдаг бололтой. Агуйг нэгэн лам анх илрүүлж байсан гэх бөгөөд мэдээж 18, 19-р зууны үеэс судалгаа эрчимтэй явагдаж эртний арслан заан, буга, зэрэг амьрадын яс, жижиг шавж хорхой, ургамал зэрэг ганц агуйгаас маш их зүйл судалсан байх юн.
Мөн хамгийн судалгааны ч холбогдолтой зүйл нь дэлхий өнө удаан жил хэрхэн өөрчлөгдөж байсныг агуй үүссэн төлөвөөс нэхэн таамгууд гаргасан нь гайхалтай. Мөн янз бүрийн амьтан шавж зэргээс Япон арал нь эрт үед эх загартай холбоотой байсныг ч батлах баталгаанууд болдог гэнэ.

Анх агуйд орохдоо "Алтан өргөө" кинон дээр гардаг агуу шиг юм үзнэ гэж бодоод орсон хүн чин царай муутай шавардцан юм шиг бүтэцтэй агуй руу орцон маань нэг л сонин санагдаад байсныг нуух юн. Харин энэ бодлыг маань арилгахад "Зуун таваг" нэртэй үелсэн давхаргатай ус тогтосон таваг хэлбэртэй чулууныг харснаар түлхэц болов. Сонирхолтой бөгөөд байгаль дэлхий бас сонин зүйлсийг урлах юмдаа гэж бодогдож байлаа. За тэгээд агуй бол агуй харанхуй хонгил болохоор нэг тийм гэгээлэг сэтгэгдэл төрөхгүй л байсан гэхүү дээ. Агуйгаас гараад цааш явах газраа ярилцаж байгаад Амьтны хүрээлэн явчихаа алдав. Харин амьтны хүрээлэнгээс Япон тэнгис явахаар болж замдаа үргэлжлүүлэн гарваа.


Машинаар хурдан давхихад нэг л тиймхэн байдаг, залуу хүнд баймгүй чанар надад л байгаад байдиймдаа. 120 гараад хурдны замаар давхиж байхад миний толгойд "Хүн гэж цагыг хугацааг товчлох гэж балай юм зохиосон байгаам шүү" гэсэн бодол эргэлдэж явлаадаа. Юу юугүй сүнгэнэсээр Нагадо хэмээх хотын Оожима хэмээх арал дээр хүрч ирэв. Урьд цагт бол усан онгоц юмуу завиар энэ арал дээр ирдэг байсан гэх ба одоо бол гүүр тавьснаар асуудал үгүй болжээ.

Япон далай гэж өөрсдөө ярих боловч Монголд япон тэнгис гэж ярьдаг санагдаж байна. "Япон тэнгисийн эрэг дээр янаг хос зугаална, Янаг хосын явдал бидэнд ямар хамаа байх вэ!" гэдэг байхаа хэхэ. За тэгээд үнэхээр гайхамшигтай далайтай газар байна лээ. Далайг би тийм олон өнгөтэй гэдгийг мэддэггүй явсан байна лээ. Усан цэнхэрээс гүн цэнхэр бүүр хар ч өнгө харагдах шиг. Япон хэлэнд "Ао" гэж цэнхэр өнгийг хэлдэг юм гэвч бас ногоон ч өнгийг илэрхийлэх үе байна жишээлбал гэрлэн дохионий ногоон өнгийг "Ао" гэх жишээний. Харин далайн эрэг дээр ирээд хараад зогсож байхад цэнхэр ч юм шиг ногоон ч юм шиг тийм нэг өнгийг мэдрээд Ао-гийн учирийг олсон шүү хэхэ.

Далайн дундаас огцом гарч ирсэн хад асгийг хараад бурханы бүтээл гэдэг ямар авгуа болохыг, хад алгадах далайн давалгааг сонсоод байгалийн хүчний өмнө эмээхгүй байхын аргагүй бизээ. Цэнхэр тэнгэр цэнхэр далай дундаас нь цойлон гарсан бор шаргал хад. Орой дээрээ титэм мэт ногоон ургамал ургацан. Түүний дээр шувуунаас өөр амьтан хүрж байгаагүй гэхээр нэг л тийм ихэмсэг агаад эрхэмсэг ажгуу. Байгалийн өнгөний гайхамшиг гэдэг энэ л байхдаа. Энэ өдрийн аялалын хамгийн оргил хэсэг энэ л байсандаа. За тэгээд тэндээсээ гэрлүүгээ буцсанаар аялал минь өндөрлөв гэхдээ энэ удаагийхан нь шүү дээ.

Oct 9, 2008

Саравч

Амьдрал гэдэг эзгүй хээр тал ч юм шиг, дээрээс халуун нар шараал. Бид сүүдэрт нь суух саравчгүй харлоо л суужийсан ч болно. Эсвэл хөдөлмөрлөөд саравч босгоод амраад хэвтжийсэн ч болно. Гэхдээ толгойгоо ажиллуулахгүй л бол өөрсдийхөн нь барьсан саравч нь барих тоолонгоор нь нурсаар байна. Заавал ая тухтай амьдрах албатай ч юмуу ер нь. Тэгэхээр хүн, мал хоёрын ялгаа үгүй болчих гээд байхымаа.