Jul 16, 2014

МАНАЙ УЛС ТӨР

Улс төр гэх энэ сонирхолтой салбар, талбар...
Нийгэм энэ зүйлсээс хамаарч ямар их савлаж, дэнжигнэж, хуваагдаж, нурж болохыг бид харж, анхаарч, мэдэж, сурч авч байна. 2012 онд парламентийн сонгууль болж, 2013 онд ерөнхийлөгчийн сонгууль болсон байна. 2012 оны сонгуулийн үр дүнгээр АН 34 суудал, МАН 26 суудал, МҮАН-МАХН "Шударга ёс эвсэл" 11 суудал, ИЗНН 2 суудал, Бие даагч 3 суудал авч байжээ. Засгийн газрын 15 яамны 12 яаманд АН-аас сайд, 2 яам ”Шударга ёс эвсэл”, 1 яам ИЗНН-аас сайд тавигджээ. Ерөнхий сайд АН-аас, 2013 оны сонгуулиар АН-аас нэр дэвшигч ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Ерөнхийлөгч - АН
Ерөнхий сайд - АН
Засгийн газрын 15 яамны сайдын 12 - АН
УИХ-ын 76 гишүүний 34 - АН

Харин МАН-ы хувьд хиншүү хярвас үнэртүүлсээр өдийг хүрлээ. Ямартаа л намынхаа аваргуудаа баллачих гээд байгаа намын дарга Ө.Энхтүвшингээсээ салж тэнцвэрийг барихав. Өөрөөр хэлбэл АН-ыг сайн ба муу утгаараа ажиллаа амжуулах боломжыг олгогч нь хотын гаралтай алдарт аварга М.Энхболд.. Тоглоом ч юмуу шоглоом ч юм шиг.. Шуудхан хэлэхэд МАН бол сөрөг хүчин нэрнээс цаашгүй, АН-ыг өөрсдийг нь баллахыг, ирэх сонгуультай нь хамт хүлээнэ.

Бие даагч 3 нь сөрөг хүчний ажлыг хийнэ шүү гэж айлгангаа өөрсөддөө ашигтай шийдвэрүүдээ гаргуулсаар.. ШАНТААЖ..