Apr 28, 2009

Шулж бус шилэгдэж бизнес хийгээсэй!

Жи-Мобайл компаний асуудал харь оронд суугаа монголчууд, тэдний Монголд байгаа ар гэрийхэнд хэдийнээ соногдоо бизээ. Сонсогдохоос гадна шууд хамаарчиж байгаа болохоор аргагүй биз. Мобиком, Юнител, Скайтел гэсэн үүрэн телефоны гурван компани Жи-мобайлыг шахаанд орууллаа. Орох эрхийг нь, гарах эрхтэй нь хаачиж. Шалтгаан нь хэт хямд үнээр ард түмэнд үйлчилсэн буруутайгаар. Хууль ёсны асуудал талдаа Жи-Мобайл буруутах бололтой тухайн үйлчилгээний эрхээ албан ёсоор аваагүй байсан юмуу даа. Гэвч тэд хямд үнээр иргэдэд үйлчилсэн. Үйлчилүүлэгчидийн тоо нь 100 мянга давчиж. Яриа нь тод цэвэр сонсогдож чаддаг. Яах аргагүй үйлчилүүлэгчидын сэтгэлд нийцжээ. Гэвч ах компани нарт нь таалагдсангүй. Тэдний орлогоос хуваахаас гадна, өөрсдтэй нь хуваалцалгүй бүгдийн авсан учир. Шаардлага нь үнээ 3-5 дахин нэмэх. Бүгд л ашгийн төлөө явдаг, бүгд амьдрах гэж яваа ойлгоно. Гэвч бизнесд хэв хэмжээ гэж байлтай үйлчилүүлэгчидыг монопол, юмуу олигопол хийж шулах бус, сэтгэл ханамж өгч түүгээрээ татаж ашиг олууштай юм. Тэд өөрсдөө ч бага зэрэг үнээ бууруулж болно шүү дээ. 5000 төгрөгөөр цэнэглэсэн кард гар утасруу залгахад арав гарантай минут ярьдаг. Суурин утасруу бол цаг орчим. Тэд гар утасруу ярихад арай хямд болгоход л Жи-Мобайлтай өрсөлдөх боломжтой. Хэрэглэгчидийг бол бодоогүй юмуу даа. Үйлчилгээ гэдэг гагц мөнгөн дээр тогтохгүй шүү дээ. Бизнес, арилжаа наймаа гэдэг ашгийн төлөө боловч итгэлцэл, хүндлэл, сэтгэл ханамж дээр тулгуурлаж байдаг. Бусдыгаа бодно гэдэг хамгийн сайхан чанар, хүний сэтгэлийг ойлгож харилцана гэдэг хамгийн дотно дулаан сэтгэгдэл төрүүлнэ.

Мөнгөнд битгий нүдээ таглуулаач, Монгол орноо, Монгол хүмүүсээ бодоцгооё.

Apr 22, 2009

Ажиллах хүчин Монголд

Өөрийн эх орондоо болон харь оронд суралцан буй залуус маань ажлын байр хэр хангагдаж чаддаг юм бол. Мэдээж чанаргүй мэдлэг олж авснаас ажлын байраар хангагдаж чадахгүй юмуу, нэг мэргэжил дээр хэт олуулаа орсноос болоод ажлын байрны асуудал гарч ирдэг байх. Тэгэхээр ажил мэргэжилээ хэрхэн зөв шийдэж сонгох вэ гэдэг асуудал өнөөдөр, маргаашийн чухал асуудал мөнөөс мөн байх. Энд төр, дээд дарга нар гэж буруутгахаас илүүтэй, эцэг эхчүүд, суруулийнхан анги даасан багш, багш нар, захирал эрхлэгч нартай нь шууд хамааралтай биз. Учир нь эдгээр улсууд хүүхэд залуучууддаа зөв зөвөлгөө өгч, замын чигийг гаргаж өгөх ёстой. Эцэг эхчүүд нь сургуулийн захиргаа руу, сургууль багш нар нь эцэг эхчүүд рүү бухсаар өнөөдөр ч үргэлжилж байгаа бизээ. Монголд хууль, эдийн засаг, програм хангамж гэсэн энэ гурван салбар бол мэргэжил сонгож буй хүүхдийн тоогоороо толгой цохих байх. Эдийн засаг бол яахав хувирах чадвар өндөр, үргэлжлүүлэн суралцах сонирхолтой хүнд бол бараг ямар ч мэргэжилрүү хөрвөчих биз. Харин хууль, програм хангамж хоёр бол төвөгтэй байх. Интернэт кафе ажиллуулах гэж юмуу, бага сагахан айл гэрт очиж компютер засч явах хүмүүст заавал дөрвөн жил суралцан байж ийм ажил хийх хэрэг байна уу гэдэг асуулт одоо хүчтэй тавигдаж байгаа байх. Учир юу хэмээбэл Монголд нэг үеэ бодвол програм хангамж гэж чухам юу хийдэг хүн бэ, хэрхэн ажилладаг юм, ямар чадвар чансаатай байж програм бичээд тэрийгээ борлуулдаг вэ гэх ойлгоц өргөн болсон биз. Гэвч энэ мэргэжилрүү хошуурсаар. Хууль бол хууль шүү дээ. Нэг газар өргөдөл хүлээж аваад суудаг, тасалгааны ургамалаас үйлт бүтээмж муу тасалгааны ажилчид энэ мэргэжилээр гарч буй байх.

Ер нь Монголд энэ хэдэн мэрэжилээс өөр мэргэжилгүй мэт яагаад бүгд энэ мэргэжил рүү хошуурч, энэ мэргэжилийг бусдад зөвлөөд байнаа. Мэдээж уул уурхай, барылгын нарийн мэргэжил гээд гарч ирж л байгаа байх. Гэхдээ хүүхдэд заавал чи их сургуульд орж суралцсанаар хоолоо олж идэх албагүй. Худлаа үнэн хувилсан цааснаасаа дор үнэтэй дипломоор ажил олддог цаг өнгөрч буй гэдгийг ойлгуулах л хэрэгтэй байх. Залуудай клубээрээ энэ талаар "Шинэ Монгол" ахлах сургууь түрүү намар очиж яриа хийж байсан. Адилхан шахуу настай боловч гүй яахав нэг хоёр жил арай ахмад юм байна, үзэж харж ойлгож буй зүйлээсээ бага ч атугайг хуваалцая хэмээн уулзалт хийж байлаа. Үр дүн хэр байсныг сайн мэдээгүй ч нэг ч гэсэн лаа асаах гэж үзсэн маань энэ.
Одоо харин бодогдож байгаа зүйл бол нэг үеэ бодвол инженер, судлаач зэрэг мэргэжилээр сурж буй хүмүүс нэмэгдсэн байхаа, үгүй ядаж л гадаад сурч буй хүмүүс энэ мэргэжилийг сонгож байгаа байх. Тэд хариад юу хийх юм болоо гэж боддог болоод байна. (би өөрөө ч багтаад байна) Хими, физик, элдэв байгалийн шинжлэх ухаанаар онолын анги төгсөөд яаг судлагааны ажил хийдэг болж буй улсууд эх орондоо ирээд судалгаа хийгээд түүнийгээ амьдрал дээр, үйлдвэр дээр гаргах боломж юу байна вэ. Одоо энэ талаар бодож байгаа байх. Хариад бүгдийг улаан гараараа бүтээнэ гээд зүтгэх залуус хэд байх вэ. Аливаа зүйлийг тэгээс нь эхлүүлий, хувийн амьдрал гэр бүл зэргээ золиослоод ажиллая гэх зоригтон тэр бүр гарч ирэхгүй. Ядаж л хэдэн жилдээ хаа нэг өндөр хөгжилтэй оронд судалгааны лабораторид ажиллаж байгаад харинаа гэж л бодох боловуу. Инженерүүд ч мөн адил ажиллах үйлдвэр, шинэ санаа бүтээгдэхуун гаргая гэсэн ч түүнийг нь хүлээж авах зах зээл гээд л, ултай суурьтай бодоод үзэхээр өнөөгийн нөхцөл байдал тийм сайнгүй харагдах юм. Жилд 200 химийн инженер эх орондоо хариад ажлын байр хайхад хангаж чадах боловуу. Надтай цуг нэг жилд 5,6 Монгол залуу химээр төгсөнө. (Миний мэдэж байгаагаар, найз нар дотор маань) Ямар хоёр хуваагдаад ТИС, МУйС хоёрт багш болёо гэлтэй биш. Бодох л ёстой асуудал. Мэдээж энэ олон уул уурхай гарч ирээд байхад тийшээ явахгүй юу гэж хэлж болох гэвч, уул уурхай, ашигт малтмалын хими, үйлдвэр, бодис материалын хими ч нилээд ялгаатай байдаг бололтойм. Ядаж л газар хөрсний мэдлэгтэй байхгүй бол тэнд очоод юу хийхэвдээ. Энэ бол зөвхөн химийн салбар, цаана нь биологи, биохими гээ л салбарууд байж байдаг. Био талынхан бол Монголд харилтгүй гэж хэлэх хүмүүс байна шүү дээ. Цаана физик гээ л... ФИзик дотроо түм бум сална, цөмийн, квант гээд за эдгээр нь онол талдаа гэхэд, механик, электрон цахилгаан гээд үйлдвэр талын инженерүүд харьж ирээд юу хийх вэ гэдэг асуулт. Магадгүй үлийгээ хийж ийм мэргэжил сонгосон юм гэж болох гэвч, хуульч эдийн засагчидаас ч илүү улс орны хөгжилийн түлхүүр бол инженерүүд шүү дээ. Инженерчлэлийн хэт цахиваас хөгжилийн гал бадрана.

Монгол оронд хөгжил дэвшил, сайн цагыг авчирцгаая!

Apr 16, 2009

Япон орон

Япон орон нь дөрвөн том арлаас бүтнэ. Хойноос нь нэрлэвэл Хоккайдо, Хоншюү, Шикокү, Кюүшү гэх. Хоккайдо арал гэх юм бол Улаанбаатарчуудын маань мэдэх Саппоро хот билээ. 1-р хорооллын саппоро худалдааны төв, Японы Саппоро хот хоёрын хэн нь хэнээсээ нэр зээлчивээ. (хэхэ наргиа) Хоншюү арал хэмээвээс Тоокёо, Оосака, Кёото, Хирошима гэх зэрэг алдартай хотууд байрлах хамгийн том арал юм. Шикокү хэмээвээс юугаараа алдартайг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ Хоншюү арлын чанх дор оршдог. Кюүшү арал хэмээвээс Сумогын Кюүшү башё, Фүкүока хотоор мэдэх байх. Харин арлуудаасаа нилээн алслагдсан жижигхэн арал байдаг агаад түүнийг Окинава гэнэ. Окинава арал нь томоохон арлуудаасаа нилээд зааглагдсан тул, хэл яриа, соёл зан заншил нь ч ихээхэн өөр. Дуу, шүлэг нь Хятадтай төстэй ч юм шиг гэхдээ томоохон ялгаа байж л таараа байх. Окинава арлын гайхамшиг бол арлын байгалын үзэсгэлэн бөгөөд, цэнхэр далай, ногоон байгаль тэнд тун сайхан өнгө зохицол агуулаад оршин байдаг гэх. Хэзээ нэгэн цагт үзэх юмсан даа гэж боддог доо. Өмнө нэг дууны үг орчуулах гэж оролдоод тавьсан нь энэ арлын тухай дуу юм. За тэгээд Япон орны талаад яриагаа цаашлуулбаас хүн ам нь 127,767,994 гэнэ. Ойролцоогоор 128 сая хүн амтай. Насаар нь хүн амын тоог нь харваас
33 настан 2,015,000
56-59 настан 8,873,000
90-ээс дээш настан 1,153,000
байдаг юм байна. Тэгэхээр Япон орон хөгшин орон боллоо гэж хэлэгдэх нь аргагүй биз. Мөн удахгүй 40-60 настангууд тэтгэвэрт гархад хэн тэдний тэтгэврийн мөнгийг татвараараа төлөх вэ гэх асуудал тулгараад байгаа. Нэмэр дээр нэрмээс гэгчээр дэлхийн эдийн засгийн хямралаар ажлын орон тоо эрс цөөрөөд ажил дээр гарах насанд хүрсэн залууст ажлын байр цөөрсөөр. Гаднаас нь хархад том хүчирхэг, баян харагдах атлаа тулгамдаж байгаа асуудал нь жижиг буурай орноос ч хүнд байдаг бололтой.
Амжиргааны түвшин өндөрсөх тутам, хэрэглээ ихсэж, бүтээгдэхүүний үнэ өсөх. Харин ямарваа нэгэн хямрал болход ирж буй цохилт нь улам хүнд тусах. Эдгээр бэрхшээл дээр мөн зайлшгүй нэмэгдэх асуудал бол хятад, энэтхэг, вьетнам зэрэг орны инженерийн хөгжил билээ. Япон бараа гэвээс чанартай бараа хэмээн сонсогддог байсан үе хэдийнээ өнгөрч энэ тэнцүү өрсөлдөж чадах орнууд гарч ирсээр, гэвч тийм хэмжээнд хүргэж өгсөн орнуудын тоонд Япон өөрөө нилээн дээгүүр зогсож байгаа. Учир нь хямд ажиллах хүч, татвар бага гэх зэргээр өөр орнуудад үйлдвэрээ байгуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсны сүүдэртэй тал нь ч гэхүү дээ. Япон оронд байгалийн баялаг гэх зүйл бараг үгүй. Байсан аа хэрэглээд дууссан, одоо үлдсэн зүйлс нь хэрэглэж болохгүй ой мод зэрэг устгаж үл болох баялаг үлджээ. Тиймээс ч Япон орны баялаг нь "Иргэд" нь өөрсдөө юм. Тэдний ухаанаас урган гарсан, инженерүүд нь эх орноо тэжээдэг. Гэвч өрсөлдөөн ширүүсэж байна тэд цаашид хэрхэн гэдэсээ тэжээх нь асуултын тэмдэг болж.

Энэхүү орны залуус нь ихээхэн моод хөөх бөгөөд үүний харах гэж хайх ч шаардлага үгүйгээр Тоокёо хотоор алхахад л андашгүй. Үсээ янз бүрээр будсан, уранхай тасархай эрээн мяраан даавуу нөмөрсөн залуус ба костюм өмссөн компаны ажилчид бол Японы өнөөгийн имиж бизээ. Том хотууд нь азийн соёлыг барууны соёлтой хольсон тэр гэхийн тэмдэггүй шинэ маягаар амьдрах, гэхдээ өөрийн орны соёл, үнэт зүйлсээ хамгаалж авч үлдэж үндэсний гэх утгаар нь улам дэлгэр болгон хөгжүүлж чаддаг. Үүний гол түлхүүр нь эртнээс түүх, судар шаштирт энэ бүхнээ бичиж тэмдэглэж байсанд учир нь байх шиг. Мэдээж хүнээс хүндээ дамжуулан өвүүлэх аугаа ухаан ч байдаг биз.

Япон хүн ямар шашин шүтдэг вэ?
Япон оронд буддизм, бумбын шашин, христ, үндэснийхэн шашин "Шинто" голчлон байх. Гэвч Япон хүн гэрлэхдээ христийн шашны барууны хуримаар хуримлаж, цагаан сар зэрэг баяраараа Шинто шашны сүмдээ залбирал үйлдэн, насан эцэслэсэн нэгнээ Буддын шашны зан үйлээр оршуулах. Ямар шашинг шүтдэгийг дээр буй бурхад л өөрсдөө мэдэх биз.

За ингэсгээд өндөрлийдөө. 2009-04-16

Хятад хэл

Энэ жилээс хятад хэл үздэг болсон. Өөрийн хүсэл сонирхолоор бус заавал судлах хичээлд орсон учир. Эхэндээ хятад хэл үзнэ гэхээр нэг л тиймхэн санагдаад байсан. Хичээл орох дөхөх тусам инээд хүрээд, би хятад хэл сурж байна, тэгээд хятадаар ярих гэж оролдож байна гэхээр хэхэ. Хичээл эхэлснээс хойш бол харин ч сонирхол татаад хийх янзтайдаг шүү. Багш маань хятад хүн. Бээжинд төрж өссөн Хан үндэстэн гэх агаад надаар заалгах энэ жилдээ ихийг сурж авахыг хичээгэрэй яагад гэвэл би бээжинд өссөн учираас бээжингийн хятад хэлээр ярьдаг учир хэмээн тайлбарласан. Хаа очиж төрөлх хэлээ гадаад хүмүүст зааж буй учир ажилдаа сонирхолтой, идэвхтэй юмаа. Би ч гэсэн хэн нэгэн харийн хүнд Монгол хэл заах юмуу надаас Монгол хэл заагаад өгөөч гэх юм бол дуртай л байх боловуу.

Хятад хэлний өгүүлбэрийн бүтэц нь англи хэлтэй төстэй тал байх юмаа. Мөн ханз үсэг хэрэглэдэг учир Япон байгаа над шиг хүнд хятад хэл үзэхэд зарим хүндрэл нь бага тусах гэх мэт. Хамгийн ядаргаатай санагдсан тал нь ганц "а" л гэхэд 20 төрөл болчихоор урам хугарах юм. Дуу авиагаа дээш нь доош нь савлуулж дуудсаар байгаад ихээ цэвэр хятад дуудлагаар өөр хэлийг ч ярьж мэдэх бололтой хэхэ. Бас нэг сонирхолтой зүйл нь
-Би уудаг цай. (Би цай уудаг)
-Чи уух цай уу? (Чи цай уух уу?)
-Чи уух юу вэ? (Чи юу уух вэ?)

Англи хэлэнд What .... хэмээн өгүүлбэр асуудаг бол, Хятад хэлэнд асуух зүйлийнхээ оронд асуух үгээ зүүгээ л асуудал болчдог юм байна. Хүн амьтнаас дуулаад байхад Хятад хэлний анхан шат амархан ч цаашаа ихээхэн хүндэрдэг гэх. За юу ч гэсэн сураад явж л байя хаа хүрээд зогсох нь үзнээ.

Apr 6, 2009

Эрээвэр хураавар

Шинэ хичээлийн жил эхэллээ. Сакура цэцэглээд унаж эхлэхтэй хамт л эхэллээдээ. Энд ирсээр хоёр жил болжээ. Шинэ хүнтэй танилцахгүй л бол хэдэн жижүүрийн асуултнуудаас салж амарж байна даа. Дасаж байна уу? Яагаад Японд ирсэн бэ? Чи Монголын хаана амьдардаг вэ? Японы юу нь хамгийн их таалагддаг вэ? Ирээд хамгийн түрүүн гайхсан зүйл? гэх мэт.. Анхны уулзаж байгаа хүмүүс Монгол гэдгийг маань сонсоод Чингис үгүй бол Асашёорюү хэмээн уулга алддаг. Ер нь бол Асашёорюү овогтой болсон гэхэд болно доо. Хоёр жил бол урсаад л өнгөрдөг цаг хугацааны нэгээхэн хором, гэвч туулж байх явцад асар олон зүйл өрнөж байдаг. Эргээд дурсахад сайхан муухай, ашигтай ашиггүй олон л юм ажиглагдана. Энэ хоёр жилд хүн хувьсан өөрчлөгдөж байдаг жамаараа өөрчлөгдсөн л байгаа. Зөв зүйтэй тал руу юу? буруу тийшээ будаа тээж байна уу? Үнэндээ буруу зөв гэж төгс ялгах арга ухаан байхгүйгээс л хойш хүн хүнээрээ, өөрөөрөө байхаас сайхан зүйл гэж юу байхав. Гэвч байгаа газраа дасан зохицдог уусдагаас хойш зан төрх ч энэ амьдарж буй газартаа улам ойртож буйг мэдрэх юм. Гэвч анхнаасаа энэ бүхнийг үзэж туулна, мэдэж боловсроно гэж ирсэн болохоор зам урт ч бай богино ч бай туулах л ёстой гол нь чанартай чансаатай байх хэрэгтэй. Монгол хүн хоёр зуун хужаатай тэнцэхүйц амьдрах ёстой. Буцах цаг нэг л өдөр ирнэ. Тэр цагт нүүр улайхгүй л байхсан. Тэр цагт ээ халаг арай л бага юм хийж, сурч авчдээ гэж бодохгүй байхсан. Хаяа харьчихмаар санагдах юм. Гэвч мөрөөдөл тээж зорилго өвөртөлж ирснээ санахаар буцаж даанч чадахгүй нь харилаа ч одоо үнэндээ очоод юу хийхээ мэдэхгүй байна. Тэнд ч сургуульгуй энийгээ ч хаячихаар. Зах дээр тэрэг түрэх гэж 2 жил энд байсан биш дээ. Хатуужил сууж байна уу? Улам нялхараад байна уу? сайн мэдэхгүй байна. Гэхдээ нас нь өөрөө дээшээ явдаг юм болохоор бодож санаж байгаа зүйлс нь овоо өөрчлөгдөөд л байх шиг байна. Саяханаас Кармазовын хөвүүдийг барьж уншлаа. Уул нь дээр авсан ч нэг л халгаад байсан. Сая амралтаараа уншиж үзлээ. Аймшигтай юм... Достоевский агуу юм даа гэж бодлоо. Нээрээ тэгж бодсон шүү. Тэр зохиолын хоорондын уялдаа хамаарал, дүрүүдийн зан төрх, өөрийхөө санааг хэрхэн гаргаж байгаа нь бурхан, чөтгөр хоёрыг хэрхэн хатгаж байгаа нь үнэхээр эргэлзүүлмээр хорвоод итгэл алдууруулам, гэхдээ араас нь тайлал нь явна. Гэхдээ л сэтгэлд нэг л шархтай.. Бодолтой, эргэцүүлэлтэй. Сэтгэл тарчлаасан тийм л роман. Лав нэг унших хангалтгүй санагдсан. Уран зохиол гэхээсээ сурах бичиг шиг доогуур нь харандаагаар зураад дараа нь дахин харж дахин тунгаах тийм ном байна лээ. Хайр дурлал, атаа жөтөө, хүсэл сонирхол, шунал энэ амьдралын эрээн бараан бүгд л балансаасаа гарвал юу болдогыг харуулсан "Давсын тааруулах" гэдэг агуу ухаан юмдаа. Достоевский христийн бус буддын шашинтан байсан бол юу бичих байсан болоо? Яаж диваажинг тамтай нь яллах байсан бол? Энэ ном яг л хар тамхи шиг уншаад явахаар амьдралыг тэгж харчихгээд хэнд ч итгэмгүй болчихоор.. заза дуусгая. Урдах хичээлээ хийе. Бурхан чөтгөр хоёр байдгаараа байж л байна. Хүлээж л бай!