Бонсаи гэж юу вэ? "Бонсаи" гэдэг нь жижиг саванд(цэцгийн сав) байгалийн нөхцөлийг бүрдүүлж бүтээх урлаг юм. Ямар нэгэн хөдөлгөөн амьдрал үгүй уран зураг, баримлаас ялгагдаж дөрвөн улиралыг дагаж хувиран, байгалийг таний гэрт авчирж мэдрүүлэх амьд урлаг юм.
Дэлхийд "BONSAI" нэрээрээ түгж, Америк, Испани, Франц зэрэг олон газар мэргэжилийн түвшинд хөгжжээ. Италид мөн Бонса и-н их сургууль, үзэсгэлэнгийн газар байдаг байна.
Бонсаи-ыг ургуулах нь хэцүү, баян настай улсуудын хобби гэх имэйж түгээмэл байдаг ч ойрын жилүүдээс 20см-н диаметртэй мини Бонсай зэрэг нь залуу хүмүүсийн ч хобби болон өсөн нэмэгдэж байна.
Бонсаи түүхБонса и-ын анхны хэлбэр нь Бонкэй хэмээх нэрээр Хятадад үүсжээ. Хятадад Тан династийн 618-907 он орчимоос Бонкэй явагдаж эхэлсэн байна.
Бонкэй нь Японд Камакура-н үе буюу Хэйан үед (Энхтайвны үе) орж ирж, тэр үедээ ихэд хүмүүсийн дурыг татан Эдо-н үеэс Бонсаи хэмээн нэрлэгдэх болжээ.
Үүний дараагаас Бонсаи нь ихээхэн шинэчлэгдэн Японы соёлын нэг хэсэг болж одоог хүртэл дэлхийд "Японы гайхалтай соёл" гэж үнэлэгдэж байна.
Бонса и бол амьдралынхаа турш хамт байх хоббиХүмүүсийн хобби гэвэл төрөл бүр, Гольф, Аялал, Ууланд авирах зэрэг. Бүгд л нас явсан ч үргэлжуулж болох хобби гэж яригддаг. Гэвч 70, 80нас гараад ирэхэд хобби-гоо үргэлжлуулнэ гэдэг хэцүү болох билээ.
Насны эрхээр хоббигоо алдана гэдэг, төсөөлөхөд ч бэрх зүйл бизээ.
Харин Бонса и бол нэг сураад авсан байхад хийж чадахгүй болно гэж үгүй, нас явсан ч үргэлжлүүлж чадах үйл юм. Магадгүй та амьд ургамалтай өдөр бүр харьцсанаар урт удаан насалж эрүүл энх ч байх юм билүү.
Мөн Бонсаи бусдыг гайхшруулах зүйлийн нэг нь урт удаан амьд ургасаар байдагт оршино. Нарсны төрлийн моднууд нь 1000 жил ч ургадаг байна.
Бонсаи-ыг үргэлжлүүлэх тусам бага багаар өнгө засаж, хэдий чинээ удаа ургана төдий чинээ гайхам сайхан харагдах болно.
Худалдаж авснаасаа өндөрөөр үнэлэгдэнэБонсаи нь цэцэрлэгийн болон урлагийн тал хэмээн хоёр утгаараа ургаж байдаг. Мэдээж урлагын бүтээл гэдэг утгаараа түүнд заавал үнэ байх ёстой. Та анх хэдэн арван мянгаар, хэдэн зуун мянгаар анх худалдаж аван ургуулсан бол, хэр удаан ургуулсан хэдэн настайгаасаа хамааран хэдэн саяар хэдэн арван саяар ч эргэн үнээлэгдэж болно. Тийм болохоор Бонсаи жил өнгөрөх тусам үнэ нь өсдөг урлагын бүтээл юмаа.
Эрүүл мэндэд тустай, тархиний дасгал болж чадна1. Байгаль амьдрал хоёрыг тань холбож өгнө.
Өглөө оройд тогтмол Бонсаи-гаа усалж дадал болсноос эхлээд амьдрал тань байгальтай зөв харьцах хичээл болно.
2. Богино ч гэсэн тогтмол хөдөлгөөний дасгал болно.
Алхах нь эрүүл мэндэд сайн гэдгийг хүн бүр мэддэг ч өөртөө цаг гарган тэр бүр хөдлөөд байж чаддаггүй билээ. Харин та Бонсаи-гаа усалж арчилахаас эхлүүлээд бага ч гэсэн тогтмол хөдөлж байна.
3. Тархиний идэвхтэй дасгал болж, өтлөхөөс сэргийлнэ.
Гараа хэрхэн удирдахаас таны сайхан Бонсаи хийж чадах шууд хамаарна. Мөн хэрхэн Бонсаи аа жинхэнэ байгалийх нь утгаар нь ургуулахуу, жинхэнэ том мод мэт жижигрүүлсэн хэлбэрээр харагдуулах, хэдэн жилийн дараа ямархуу төрхтэй байлгах зэрэг тархиа идэвхтэй ажиллуулж, стрессээс өөрийгөө хамгаалж чадна.
4. Бонсаи хүчилтөрөгчийн эх үүсвэр
Бонсаи нүүрcxүчлийн хийгээр амьсгалан, хүчилтөрөгч ялгаруулж, гэрийг тань эрүүл агаараар цэнэглэнэ.
5. Phytoncide хэмээх бодис үүсгэнэ.
Энэхуу бодис нь ойд их хэмжээгээр үүсэж байдаг бөгөөд таны дархлалын системийг сайжруулдаг юм.
Хэрэглэх багажБонсаи-г эхлэх гэж буй хүмүүст зориулан хамгийн анхан шатны багажнуудыг танилцуулъя. Анх эхлэхдээ бүгдийн худалдаж авна гэдэг бэрхшээлтэй тул хэрэг болох тухай бүрд нь цөөн цөөнөөр цуглуулах нь зүйтэй бизээ.
Бонсаи
1 төрөлөөс ч болов хэд хэдэн саванд ургуулсан зүйтэй. Харахад урамтай бөгөөд, ургуулахад хялбар байна. Нарсны төрлөөс гадна цэцэг, өвсны төрлөөс ч ургуулж үзэх хэрэгтэй. (Миний бодолоор гоё ургаад ирэхээр нь нэг савруу шилжүүлэх гэсэн утгаар боловуу даа)

Бордоо болон бактери устгагч
Бордоо нь хатуу, болон шингэн хэлбэрээр байдаг. Бактери устгагчаа тухайн ургамлаас нь шалтгаалуулж хэрэглээрэй.
Услагч сав (хэхэ Монгол хэлээ ч мэдэхгүй хүн хэцүү юм)
Услахад хэрэглэнэ. Бонсаи-н савны хэмжээнээс нь хамааруулж сонгоорой. Жижиг бол 1литрийн сав байхад болно. (Аяганд хийж байгаад пал хийтэл нь хийх бол яавч зохилтой бус боловуу.)
Ус шүршигч (яагаав үсчинд байдаг)
Усны савтай адил үүрэгтэй боловч модны биерүү нь, навч руу нь зэрэг шүршиж чийглэх, тоосонцороос нь цэвэрлэнэ.
Хутга мэс, хайчнууд
Өсөлтийн хянахын тулд, мөчир, навчийн тайрах, ургах чиглэлийн зохицуулж өгнөө.
Бонса и-г сонгох pointАнхлан суралцагч нар өндөр үнэтэй бонса и авахаа аль болох азнаж, 20000-50000төгрөг орчимын Бонса и авсан нь тохиромжтой. Мөн аль болох нилээн хэдэн ширхэгийг авах нь зүй.
Гэвч хэт олныг авах нь дэмий.
Юуны түрүүн 2-3 сав, ихдээ 4-5аар эхлэх нь зөв. Олон төрөл байх аваас уйдахгүй бөгөөд ихийг богино хугацаанд сурна. Хэт их бол нэг бүрчилэн цаг гаргах нь багасах тул дэмий.

Сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.
-Бүтэн жил ногооноор байх ургамал мөдыг сонгох, аль болох тэсвэртэй, амь бөхтэйг. (Нарс)
-Хавраас зуны хооронд цэцэглэдэг байх (цэцэгний төрөлийн бонса и)
-Намар болоход навчны өнгө нь хувирдаг байх. (Навчит Бонса и)
эдгээр зүйлсийг баримталж төрөл бүрийн гайхам чанартай Бонса и сонгох нь таны мэдлэгт ч тус болно.
Анхнаасаа гоё муухай хэмээн ялгалгүй сонгох нь эхлэн суралцагч нарт тохиромжтой юм.