Oct 25, 2008

Харанхуй агуй, Цэнхэр далай

Энэ удаа багш бид хоёр гэсэн цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй аялалд явлаа. Аялалын зорилго бол миний зохион бичлэг гэх үү тэрхүү бичсэн зүйл дээр маань гарсан нэгэн агуйг үзэх байв. Агуйн нэр нь "Акиёшидо" гэдэг бөгөөд өмнө нь яг энэ агуйн дээр байх өвөрмөц чулуунууд байдаг талыг үзэж байсан билээ. Тал гэж яг хэлж болох эсэхийг сайн мэдэхгүй ч ер нь нэг тиймэрхүү сэтгэгдэл төрөхүйц газар юм. Энэхүү газар олон мянган жилийн өмнө далай байсан гэх агаад далайн ёроолд байсан гэх том том чулуунууд нь одоо ч энэ тал газар буй юм. Сонирхолтой зүйл нь энэ тал газар бороо орох зэрэг олон жилийн тогцон ус нь доошоо нэвчихдээ чанх доороо агуйг бий болгожээ. Тийм ч учираас тал газрыг нь Акиёшидай гэх бөгөөд доорх агуйг нь Акиёшидо гэнэ. Өглөө 9:00 цагт гараад нөгөө агуй дээрээ ирлээ. Агуйруу явах замд сонирхолтой хөшөө тааралдсан бөгөөд урд нь хэдэн сахилгагүй төрхтэй хүн гэхэд хаашаа ч юм чөтгөр гэхэд бас хэцүү хэдэн сэргэлэн нүдтэй нөхдүүдээр хүрээлүүлсэн тойн байх агаад, тэр чөтгөр хүн нь мэдэгдэхгүй амьтад нь бараг л Лус юмдагуу даа. Каппа гэж нэрлэх тэдгээр амьтад нь усны эзэд бөгөөд орой дээр нь ус тогтосон байдаг гэх ба тэр ус нь байхгүй болчуул үхдэг гэнэ.


Усан дотор орой дээр ус тогтоох талаар ойлгоогүй зүйл байгаа ч хөөрхөн төрхтэй тэднуусыг байдаг гэдэгт Япон хүмүүс эрт үеэс итгэж иржээ. Мөн агуйруу алхах замд нь янз бүрийн хоолны газар, бэлэг дурсгалын зүйлс зарах дэлгүүр, гараар хийсэн бүтээлүүд төрөл бүрийн зүйл байх нь манай орон шиг аялал жуулчлал хөгжүүлэх гээд байгаа оронд санаа авах зүйл их байх шиг байсан. Агуйн орох үүд нь миний төсөөлдөг агуйн амнаас ихээхэн өөр зүгээр л нэг зайтай заадас шиг л байсан. Дотор нь харин ороход маш цэлгэр аймаар том хар орон зай л угтаж авсан даа. Сарьсан багваахай буюу Batman-ий өвөг эцэг нь байдаг гэж дуулаад бие загзайгаад явчихсан. Дээр үед луу амьдардаг байсан гэдэг яриатай энэ агуй нээрээ л луу амьдардаг байсан байхдаа гэхүйц том байсныг хэлэх юун. За нээх миний харсан хамгийн том агуй энэ тэр гэж яриад яахав үнэндээ Монголд агуйд орж үзсэний хувьд үзэж байсан ч цөөхөн болохоор юу ярихав дээ.


Харин дээр нь тогтоол ус байгаад шүүрч газар доорх эрдэстэй чулуулгыг уусгаж бий болсон болохоор агуй дотроо ч ус тогтосон байх ба ус урсаж байх хэсэг байхад, хананд нь ус шүүрсэн, дусалсан зэрэг нэг л их чийгтэй л агуй юмдаа. Тэр даяан хийдэг лам нар ийм нөхцөлд даяанчилдаг бол би одоо шууд л хэльчихэе миний хийх ажил лав биш юм билээ. Цаг гарантай тэр харанхуйд байхдаа иймэрхүү л сэтгэгдэлүүд төрж байлаа.

Мөн багш бид хоёр өмнөх хичээл дээрээ элдэв зүйл ярьж байгаад Испаний нэрт архитекторч Гауди-гийн тухай ярьж байса маань энэ агуйг бас өөр нүдээр харах боломж олгосон гэх үү дээ. Хэзээ нэгэн цагт заавал Испани явж Гаудигийн барилгуудыг үзнэ дээ гэж боддог маань, харин түүнийг үзэхээсээ өмнө бурханы бүтээсэн нэгэн том бүтээлийг үзсэндээ бас баяртай байнадаа. Ерөнхийдөө энэ хэсэг газараас цемэнт гаргаж авч болох чулуулгууд их байдаг ба хажууханд нь маш том цементний үйлдвэр ч байдаг юм билээ. Тийм болохоор энэ далайн ероол байсан гэх газрын хөрс нь өөрөө ихээхэн хэмжээний эрдэс давс байдаг учир усанд уусахдаа ч хялбар байдаг бололтой. Агуйг нэгэн лам анх илрүүлж байсан гэх бөгөөд мэдээж 18, 19-р зууны үеэс судалгаа эрчимтэй явагдаж эртний арслан заан, буга, зэрэг амьрадын яс, жижиг шавж хорхой, ургамал зэрэг ганц агуйгаас маш их зүйл судалсан байх юн.
Мөн хамгийн судалгааны ч холбогдолтой зүйл нь дэлхий өнө удаан жил хэрхэн өөрчлөгдөж байсныг агуй үүссэн төлөвөөс нэхэн таамгууд гаргасан нь гайхалтай. Мөн янз бүрийн амьтан шавж зэргээс Япон арал нь эрт үед эх загартай холбоотой байсныг ч батлах баталгаанууд болдог гэнэ.

Анх агуйд орохдоо "Алтан өргөө" кинон дээр гардаг агуу шиг юм үзнэ гэж бодоод орсон хүн чин царай муутай шавардцан юм шиг бүтэцтэй агуй руу орцон маань нэг л сонин санагдаад байсныг нуух юн. Харин энэ бодлыг маань арилгахад "Зуун таваг" нэртэй үелсэн давхаргатай ус тогтосон таваг хэлбэртэй чулууныг харснаар түлхэц болов. Сонирхолтой бөгөөд байгаль дэлхий бас сонин зүйлсийг урлах юмдаа гэж бодогдож байлаа. За тэгээд агуй бол агуй харанхуй хонгил болохоор нэг тийм гэгээлэг сэтгэгдэл төрөхгүй л байсан гэхүү дээ. Агуйгаас гараад цааш явах газраа ярилцаж байгаад Амьтны хүрээлэн явчихаа алдав. Харин амьтны хүрээлэнгээс Япон тэнгис явахаар болж замдаа үргэлжлүүлэн гарваа.


Машинаар хурдан давхихад нэг л тиймхэн байдаг, залуу хүнд баймгүй чанар надад л байгаад байдиймдаа. 120 гараад хурдны замаар давхиж байхад миний толгойд "Хүн гэж цагыг хугацааг товчлох гэж балай юм зохиосон байгаам шүү" гэсэн бодол эргэлдэж явлаадаа. Юу юугүй сүнгэнэсээр Нагадо хэмээх хотын Оожима хэмээх арал дээр хүрч ирэв. Урьд цагт бол усан онгоц юмуу завиар энэ арал дээр ирдэг байсан гэх ба одоо бол гүүр тавьснаар асуудал үгүй болжээ.

Япон далай гэж өөрсдөө ярих боловч Монголд япон тэнгис гэж ярьдаг санагдаж байна. "Япон тэнгисийн эрэг дээр янаг хос зугаална, Янаг хосын явдал бидэнд ямар хамаа байх вэ!" гэдэг байхаа хэхэ. За тэгээд үнэхээр гайхамшигтай далайтай газар байна лээ. Далайг би тийм олон өнгөтэй гэдгийг мэддэггүй явсан байна лээ. Усан цэнхэрээс гүн цэнхэр бүүр хар ч өнгө харагдах шиг. Япон хэлэнд "Ао" гэж цэнхэр өнгийг хэлдэг юм гэвч бас ногоон ч өнгийг илэрхийлэх үе байна жишээлбал гэрлэн дохионий ногоон өнгийг "Ао" гэх жишээний. Харин далайн эрэг дээр ирээд хараад зогсож байхад цэнхэр ч юм шиг ногоон ч юм шиг тийм нэг өнгийг мэдрээд Ао-гийн учирийг олсон шүү хэхэ.

Далайн дундаас огцом гарч ирсэн хад асгийг хараад бурханы бүтээл гэдэг ямар авгуа болохыг, хад алгадах далайн давалгааг сонсоод байгалийн хүчний өмнө эмээхгүй байхын аргагүй бизээ. Цэнхэр тэнгэр цэнхэр далай дундаас нь цойлон гарсан бор шаргал хад. Орой дээрээ титэм мэт ногоон ургамал ургацан. Түүний дээр шувуунаас өөр амьтан хүрж байгаагүй гэхээр нэг л тийм ихэмсэг агаад эрхэмсэг ажгуу. Байгалийн өнгөний гайхамшиг гэдэг энэ л байхдаа. Энэ өдрийн аялалын хамгийн оргил хэсэг энэ л байсандаа. За тэгээд тэндээсээ гэрлүүгээ буцсанаар аялал минь өндөрлөв гэхдээ энэ удаагийхан нь шүү дээ.

Oct 9, 2008

Саравч

Амьдрал гэдэг эзгүй хээр тал ч юм шиг, дээрээс халуун нар шараал. Бид сүүдэрт нь суух саравчгүй харлоо л суужийсан ч болно. Эсвэл хөдөлмөрлөөд саравч босгоод амраад хэвтжийсэн ч болно. Гэхдээ толгойгоо ажиллуулахгүй л бол өөрсдийхөн нь барьсан саравч нь барих тоолонгоор нь нурсаар байна. Заавал ая тухтай амьдрах албатай ч юмуу ер нь. Тэгэхээр хүн, мал хоёрын ялгаа үгүй болчих гээд байхымаа.