Sep 10, 2007

Миний Мөр!

Хүн өөрийн гишгэсэн мөр, туулсан замаа эргэн харж чаддагийн адилаар Гишгэх гишгэдэл, туулах замаа урьдчилж харж чадахгүй билээ. Энэ зүйлийг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ хүн хэлэхээс нааш цааш чичихээс нааш гэдэг дээ. Миний хувьд үүнийг бичиж байгаа нь өөрөө өөртөө санаа тавьж бодож яваагаа санаж явж байгаатайгаа нийлүүлээд бичээд өөртөө энэ үгийг хэвшүүлээд дасал болгох гэсэн хэрэг. Түүний хажуугаар бусдад хүргэн санал бодлын хуваалцаж бас санаагүй нэгэнд нь сануулах нэгээхэн оч харвуулах гэсэн маань энэ... Бид хийх гэж байгаа зүйлээ тооцоолж тооцоолж явуулахад алдаа мадаг санаагүй зүйлс ихээр тохиолддог.
Заримдаа бүр үнэн гэж үнэнхүү итгээд хийсэн зүйл хэлсэн бүхэн маань худлаа хөнгөн хийсвэр болчих тохиолдол байдаг. Энэ нь янз бүрийн л шалтгаантай байдаг буруу мэдээлэл хүлээн авсан. Арай түргэгдсэн ч гэдэг юмуу? янз бүр.. Яагаад алдачихваа яагаа эндүүрчвээ гээд дараа нь бодоод алдаагаа засахад бидэнд нэн таатай санагддаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөнөө хараад өөрийгөө засжээ гэсэн үг. Тэгвэл бид Гишгэх гишгэдлээ нэгд нэгэнгүй харж чаддаггүй юм бол Гишгэсэн гишгэдлээ харж бол чадна. Тиймээс өнгөрсөнөөсөө суралцаж ирээдүйнхээ төлөө одоогоороо амьдаръя. Өнөрсөн алдаа оноондоо зөв дүгнэлт гаргаад дахин алдсан алдаан дээрээ алдалгүй ололт амжилтаа аль болох ихэсгэе л гэж хэлмээр байна. Энэ санааг хэлэх гээд баахан нуршчихлаа. Дэмжиж байгаа гэдэгт найдаж байна.

Танд амжилт хүсье!

Sep 4, 2007

"Хуудас Цаас"

"Хуудас цаас жаалхүү аваад
Хурмаст тэнгэрийг нартай нь зурлаа."

Тэр хүүхдийн цаасан дээр бусад хүмүүс ч зурна бичнэ сараачна. Тэр хүүгийн цаасан дээр зурагдсан зургийг харахад Эхэнд нь зурагдсан зураг, бичигдсэн бичээс гэнэн агаад хонгор, амьдралийн үнэн хар бараан үгүй, гэрэл гэгээ аз жаргал нтгэл бас баяр баясгалан харагдана. Одоо цагруу ойртох тусам улам хар бараан муу санаа, аминч үзэл, үзэн ядалт шунал ханхлана. Өөрөө өөртөө зориулж зурж чөлөөтэй сэтгэж байсан зураг хэдийгээс ч юм нэг л учир битүүлэг бусдад зориулж зурдаг болсон байна. Гэхдээ бусдын тулд сайн сайхны төлөө бус өөрийнхөө төлөө бусдад зориулан зуржээ. Жаалхүү өсөн торниж томрох тусам цаасан дээрх сул зай багасан хар бараанаар дүүрнэ. Гэхдээ хуудас цаас авахдаа цэвэр цагаан цаас авсангүй бичигдээд эхэлцэн цаас байсан. Хүү хэзээнээс ч юм өөрөө бие даан бичиж эхлэхэд хэдийнээ баргар зүйл зурдаг болсон байлаа. Зураг нь хар бараан гэрэл гэгээтэй байх нь хэнд хамаатай юм бэ? хэнд ч хэрэггүй...
Гэвч хүүгийн цаасан дээрээ сараачсан зүйл таны цаасан дээр бичигдэнэ. Таны цаасан дээр Хар бараан Шунал Үзэн ядалт зурагдаж байна гэхүүдээ. Жаалхүү яах вэ? Бас та яах вэ?

"Хуудас цаасан дээр жаалхүү
Хур бороо үерийг зурна."

Бодит амьдрал өөрөө ийм харанхуй...